Saturday, May 31, 2008

Headache



Нойр хоол муу байх, агаар дутагдах, өвчин эмгэгийн улмаас толгой өвддөг. Та яаран эм уух гэсний хэрэггүй. Гэрийн нөхцөлд толгойны өвчинг намдаах олон арга байдаг. Толгой өвдөх үед ногоон цай уух сайн бөгөөд цонхоо онгойлгоод эрүүл агаарт хэсэг зуур унтвал өвчин намжина. Эхлээд бүлээн ус, аажмаар хүйтэн усаар толгой, хүзүү, дал, мөрөө шүршиж толгойнхоо өвчинг намдааж болно. Хүйтэн усаар норгосон алчуур толгой дээрээ тавь.

Толгойн өвдөлтийн үед гол төлөв тархины судсууд тэлдэг бөгөөд хүйтэн цохилт өгөхөд хялгасан судсууд агшдаг учраас түүр зуур боловч өвчинг намдаадаг. Хүйтэн усаар 2-3 минут шүршээд хэсэг хугацааны дараа дахин 3-5 минут шүрш. Өвчин намдахгүй бол дараагийн арга хэмжээг ав. Халуун бүлээн усанд хөлөө дүрвэл улны судас тэлж, толгой хүзүүний судас агшдаг. Мөн өвчин намдаах энгийн иллэгийг өөртөө хийгээрэй. Гаврыг нүүрний хоёр чамархай, шилнийхээ хонхорт түрхээрэй. Эхлээд гарын алгаараа толгойгоо хойш нь илнэ. Дараа нь үсээ угаар нь базаад, арван хурууныхаа өндгөөр ар тийш нь ил. Хоер гараараа толгойнхоо ар талаас нь дотогш нь шахах маягийн иллэг хийвэл таны толгойны өвчин намдана.

Vitamins- Эрдэс бодис



Х
үний биед дунджаар 3.5 кг эрдэс бодис байдаг. Эдгээр нь эд эрхтэний бүх үйл ажиллагаанд оролцох ба тэдгээрийн дутагдлаас үүдэн хүний бие махбодид ноцтой өөрчлөлт гардаг. Ердийн нөхцөлд бие махбоди өөрийнхөө эрдэс бодисын нөөцийг олон дахин эргэж ашиглах учраа тэдгээрийн хэмжээг зохих түвшинд байлгахын тулд хоол хүнсэнд эрдэс бодис тун багаар шаардагдана. Гагцхүү гэдэс, бөөрний өвчин болон олон төрлийн эм бэлдмэл хэрэглэх нь эрдэс бодисын нөөцийг эрс багасгадаг. Хүний биеийн дулааны нөлөөлөлд төмөр, натри, кальци, кали, фосфор, магни, иод болон бусад эрдэс бодисууд бие махбодид төрөл бүрийн нэгдлүүдийн тархан хуваарилагдах болон химийн хувирал явагдахад туслахын зэрэгцээ өндөр илчтэй нэгдэл бий болж бие махбодид нөөцлөгдөхөд тусламж болдог.

Кальци

Кальц нь сүү, эсгэлэн шар сүү, бяслаг, сүүн бүтээгдэхүүнд ихбайдаг. Хүүхэд жирэмсэн ба хөхүүл эх өндөр настан сүү цагаан идээг байнга хэрэглэдэггүй бол шүд хорхойтох, унах, яс хугарах, нуруу бөгтийх, цусны даралт ихсэхэд хандлагатай болдог.
Фосфор

Фосфор нь аарц, бяслаг, өндөг, тархи, маханд их байдаг. Фосфор мэдрэлийн болон бусад эд эсийн найрлага, ясны бэхжилтэнд онцгой үүрэгтэй. Кальц болон фосфорын давс нь ясны системийн үндсэн хэсэг болдог. Монгол хүний хувьд хоол тэжээлийн хэмжээнд фосфорын хэмжээг кальц фосфорын харьцааг 1:1.5 байхаар харьцуулсан байдаг.
Магни
Магнийн давс нь хар талх, будаа, хивгэнд агуулагдана. Магни зүрхний үйл ажиллагаа ясны системийн үйл ажиллагаанд нөлөөлнө.

Кали

Калийн давсны эх үүсвэр нь төрөл бүрийн хүнс, ногоо, байцаа, төмс юм. Калийн давс нь усыг бөөрөөр дамжуулан гадагшлуулах, эдүүд дэх усны хэмжээг зохицуулахад нөлөөлнө. Энэ нь ялангуяа цусны даралт ихсэх, зүрх судасны системийн хямрал зэрэгт чухал нөлөөтэй юм.

Төмөр

Төмөр нь үхрийн мах, элэг, бөөр, малын дотор мах, цус өндөгний шар, наранцэцгийн үр, вандуй, үзэм, мөөг, хар ба улаан буудайн бүдүүн гурилан талх зэрэг хүнсний бүтээгдэхүүнд элбэг байдаг. Зэс нь ихэнх хүнсний бүтээгдэхүүнд их агуулагддаг. Төмрийн давс нь улаан цогцсын бүрэлдэхүүнд орж уушигнаас эдүүдэд хүчилтөрөгч зөөх үйл явцыг хангах ба зэсийн давс нь цус хангамжийн процест чухал үүрэгтэй байдгаараа их онцлогтой. Төмрийн дутагдлаас болж өвчинд амархан нэрвэгдэх, даралттай болох, оюун ухаан сэтгэн бодох чадвараа алдах, цус багадах, бие тамирдах зэрэг шинж тэмдэг илэрч болох юм. Ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эхчүүдэд төмөр дутагдвал цус багадаж биеийн эсэргүүцэл сулардаг тул тун аюултай юм. Төмрийг нэг дор их хэмжээгээр авахдаа гол биш харин хоол хүнсээр авах аминдэм С эсвэл түүнийг агуулсан жимс жимсгэнийг хэрэглэснээр төмрийн шимэгдэлтийг сайжруулах хэрэгтэй байдаг.

Иод

Иод нь хүний маш хэрэгтэй элемент юм. Хэрэв иод дутагдвал шүдний паалан гэмтэх мөн бахлуур өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байдаг. Гэвч энэ нь нэг дор ихээр хэрэглэ гэсэн үг биш бөгөөд бага тунгаар өдөр бүр хэрэглэж занших хэрэгтэй.

Давс

Бидний амтлах бодис гэж нэрлэгддэг давс нь бие махбодид ихээхэн ач холбогдолтой юм. Давс дутагдсанаас толгой эргэх, муурах, зүрхний үйл ажиллагаа хямрах зэрэг шинж тэмдэг илэрдэг ажээ. Гэвч давсыг ихээр хэрэглэвэл зүрх судасны систем, бөөр болон бусад эрхтэний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

Ус

Ус нь бие махбодийн бүх эрхтэн эдийн найрлаганд ордог. Усгүйгээр нэг ч амьд амьтан амьдарч чадахгүй. Насанд хүрэгчдийн бие махбодийн 60-65 хувь нь уснаас тогтдог. Тухайлбал, элэг, тархи, арьсанд 70 хувь, нугасанд 80 хувь, ясанд 45 хувь нь тус тус байдаг юм. Усыг хэтрүүлж хэрэглэх нь бөөрний үйл ажиллагааг хүндрүүлдэг. Хэрэглээний дундаж хоногт ус 2-2.5 литр байх ёстой. Харин хүн усгүйгээр хоолгүй явснаас ч ихээр ядарч сульддаг.

Friday, May 30, 2008

Чамд




Мөнхийн ус олдвол би уухгүй ээ.нүгэл ихэснэ
Мөр гаргасан замаар би явахгүй ээ.сэтгэл өвдөнө
Мөнгө хийгээд хөрөнгөнд би шунахгүй ээ.итгэл алдарна
Мөнхийн ус уугаагүй юм чинь дурлал,дарс хоёрт ойр явъя
сэтгэл дулаацаг

Whitney Houston - I Will Always Love You

Би зүрхний чинь сувд


Би чиний хэлэн дээр
Мөсөн чихэр болон хайлж
Судсаар чинь дамжин биеэр чинь гүйж
Сувд болон зүрхэнд чинь шигдэнэ.
Тэгээд чи намайг хэзээч гаргаж чадахгүй
Тэнд би үүрд орших болно.

Thursday, May 29, 2008



Ойрд зав зай муутай бичлэг оруулж амжахгүй л байна. Бүсгүйчүүдийн бүтээлүүдээс.

Tuesday, May 27, 2008

Цээж хорсох


Хэрэв танд цээж хорсох шинж илэрвэл залхууралгүй ходоод гэдэсний эмчид хандаж зөвөлгөө авах нь чухал. Учир нь цээж хорсолт нь наана нь илэрч байгаа шинж төдий бөгөөд цаана нь буруу хооллолт, хоол боловсруулах замын ноцтой өвчлєл нуугдаж байх болмжтой. Цээж хорсолт нь ходоодны шүүсний хүчиллэгэ их, эсвэл бага байгаагаас үл хамааран vvсдэг ч гол төлөв хүчиллэг ихэссэн үед ажиглагддаг. Зарим хүнд энэ шинж нь хоолойд юм тээглэх, халуу оргих, үрэгдэх, дарагдах мэт мэдрэмжийг төрүүлдэг. Энэ таагүй мэдрэмжээс салахын тулд аяга усанд нэг цайны халбага сод хийж уухад арван минутын дараа эвгүй мэдрэмж алга болно.Гэвч эмч нар энэ аргыг эмчилгээ гэж үздэггүй.
Хэт их идэх.
Илүүдэл жин,
Хэвлийн хөндийн дотоод даралт ихсэх. Жирэмсэн үед, хүнд зүйл өргөснөөс, хэт бариу хувцас болон бүснээс
Тамхи,архи,кофе, шоколад, хийжүүлсэн ундаа, хурц амлагч
Зарим нэг эмийг удаан хугацаагаар хэрэглэх /аспирин, ибупрофен, ортофен г.м/
Хоол идсэний дараа шууд унтах
Ходоодонд Helicobacter pylori хэмээх микроб байх.
Хvнсний харшил
Мэдрэлийн хямрал
Улаан хоолойны vрэвсэл, ходоодны vрэвсэл, цөсний хүүдийн үрэвсэл, шархлаа өвчин Хорсолт нь улмаар улаан хоолойг тvлж, салслаг бvрхvvлийг нь гэмтээдэг. Хэрэв цээж хорсох євчтэй хvн эмчилгээ хийхгүй бол маш богино хугацааны дотор ходоодны архаг үрэвсэл, улаан хоолойн үрэвсэл эсвэл шархлаа өвчинд нэрвэгдэх аюултай. Хорсох мэдрэмж нь зєвхєн ходоодны хvчиллэг улаан хоолой руу орсноос vvсдэггvй. Эмчлэх энгийн арга нь өөх тостой, шарсан хуурсан хоолноос татгалзах, гашуун жимс, кофе хэрэглэхгүй байх.Архи, тамхи хэрэглэхгүй байх. Ходоодны шүүсний хүчиллэгийг багасгах, салст бүрхүүл бий болгодог бэлдмэлүүдийг ууж хэрэглэх нь чухал.

Sunday, May 25, 2008

Hадаас хол явна уу

Амраг чинь болж жаргал бэлэглэхгүй
Аясыг чинь дагаж үгээр чинь явахгүй
Ачийг чинь бодож дүрийг чинь мартахгүй
Амьдралыг чинь тэтгэж сэтгэлээ өгөхгүй
Уучлаарай, надаас хол явна уу
Харах бүрийд чинь баясаж инээхгүй
Хайрын үгэнд чинь уярч уусахгүй
Хайлган зүрхийг чинь эмтэлж зовоохгүй
Харин хэнийг ч гомдоож зүрхлэхгүй
Уучлаарай, надаас хол явна уу
Сар жилүүдийг тоолж чамайг хүлээхгүй
Сэтгэлдээ гуниг цуглуулж чамайг гэхгүй
Салгуун орчлонд маргааш гэдэг дуусахгүй
Сайхан хорвоод амьдрал үүгээр дуусахгүй
Уучлаарай, надаас хол явна уу

Saturday, May 24, 2008

Daniel- Singing




So chan Hwee - Tears

Friday, May 23, 2008

The Swallows


Анир аясхан талын минь домгийг алтан хараацай
Аян холоос ирэхэд амдаж нисэлдсээр айсуй
Мөнхийн усаа асгасан номин талынхаа алганаас
Мөрөөдлийн энэ шувуухай цагийн цагт холдсонгүй

Олоон жилийн өмнө аавтайгаа давхиж явахад
Оорцогт толгодын дунд нисэж явсан хараацайнууд
Он цагийг туулсаар эргээд намайг ирэхэд
Онцгой тэр эрэлдээ цөхрөөгүй л явна гэлтэй

Аавын ярьсан домгийг ухаарч амжаагүй насандаа
Алтан хараацай эндсэн байхыг нэг үзэж билээ
Өнө мөнхийн усыг анхалж олсон мөртлөө
Өөрөө уугаагүй амьтныг хайрлан өрөвдөж билээ.

Үүрдийн амь настай, өнө холын мэлмийтэй
Үлгэр домгийн дээжээс амлуулж өгсөн аавдаа
Алтан хараацайнаас өмнө мөнхийн ус олоод
Анх түрүүн уулгахаа амлаж байсан цаг бий

Амьдрал ахархан хорвоод амлсанаа биелүүлж чадсангүй!
Аав минь одоо үгүй, мөнхий ус хүү нь олсонгүй
Алтан хараацай намайг ээрэн нисч яваа нь
Ашид мөнхийн усыг хүнээс л сураглаж байх шиг!

Аавын голомт залгах алаг нүдэн хүүдээ
Алтан хараацайн домгийг ярьж л сууна даа, бас л
Амьдрал мөнх бус болохоор би ч мөн одно
Алтан хараацайн домог хүүхдүүдтэй минь үлдэнэ!

Үлгэр жаргахын цагт мөнхийн ус олоод
Үүрд наслах цаг ирж гэмээнэ, хүмүүс минь!
Мөрөөдөл үлдэх талын минь домгийн алтан хараацайд
Мөнхий усаанаасаа заавал хүргэж амсуулаарай!


The Swallows

Returning from afar, swallows in flocks
Embrace the tales of the gentle, tranquil steppe.
The waters of eternity were spilt into the yellow steppe’s palms,
And, ever since, these little birds have dared not leave.

Once, out riding with my father many years ago,
There were swallows flying over the lonely hills.
Returning from the distant time,
They are perhaps still searching their elixir.

I didn’t understand my father’s story then.
I saw a swallow pass away, though
It had found the water of eternity.
I grieved it hadn’t drunk.

My father shared the cream of stories,
Eternal and prophetic. And once,
I promised that, before the swallows did,
I’d find and offer him the waters of eternity.

In this brief world, promises are not always fulfilled.
My father’s gone now, his son’s not found the waters of eternity.
The swallows circle overhead,
Looking to source these everlasting waters.

To my own son, who’ll gain his father’s hearth and home,
I’ll tell the tale of the swallows.
But, life is not eternal, I’ll be gone,
I’ll leave the swallows’ tale to my children.

The story’s over. The waters of eternity are still not found,
But they’ll be found eventually.
And what the waters of eternity reveal, please share
With these my story’s swallows, pursuing their joyS over the steppe,
Г.Мэнд-Ооёо

Thursday, May 22, 2008

Мах & Айраг




Махны тухай: Мах бол тамир тэнхээ өгөх гол зүйл юм. Гэхдээ мах л бол мах гэж болохгүй. Хуурай газрын амьтны мах хөнгөн сэрүүн, ширүүн чанартай. Хий халуун ба бадгана халууныг арилгана. Хоёр нутагтны мах нь: амт чанар төгс, бадгана хий хавсарсан халуун, хүйтэн хий хавсарсан өвчин бүхнийг арилгахад туслана.

Хонины мах нь: Амтлаг, тослог, бүлээн чанартай, шингэхэд хялбар, тамирыг сэлбэх, хүчийг нэмэх, хий болон бадгана хий хавсарсан гэмийг арилгаж тамирыг үүсгэж, идэх дур сонирхлыг нээх чадалтай байдаг байна.

Үхрийн мах нь: амтлаг, тослог, сэрүүн чанартай, биеийг тэнхээжүүлэх, хижиг ханиад бөгөөд хий хавсарсан халууныг дардаг. Жил өнжсөн бол (борцолсон) хийг дарах үйлдлээр бүр сайн болдог байна.

Адууны мах нь: амтлаг, халуун болохоор илчийг үүсгэх, бөөр бэлхүүсний хүйтэн шар усыг арилгах үйлдэлтэй.

Тэмээний мах нь: амтлаг бөгөөд хорыг тайлах, хижгээс сэргийлэх үйлдэлтэй.

Шувууны мах нь: хүнд, тослог чанартай тул долоон тамирын хамгийн сүүлийн дуслыг арвижуулах, шархыг барилдуулах үйлдэлтэй.

Тарваганы мах нь: тослог, хүнд, бүлээн чанартай тул хүйтэн, хий, ходоодны өвчин, бөөр бэлхүүс, толгойн өвчнийг эмчлэх үйлдэлтэй. Энэ бүхнээс монгол хүнд монгол малын мах нь хамгаас илүү чухал болно. Харин цуснаас мах хүнд, махнаас өөх хүнд, өөхнөөс яс хүнд, яснаас чөмөг хүнд. Ерөнхийдөө гадар мах нь хөнгөн, дотор мах нь хүнд гэж ном сударт өгүүлсэн байдаг. Мах идэх шаардлагатай монголын эрс тэс цаг уурын онцлогийг мартаж болохгүй бөгөөд цагаан идээг махтайгаа хослон хэрэглэх нь бүр илүү сайн. Тосны ба цагаан идээний зүйлд шар тос, чөмөгний тос, өрөм, хурууд, бяслаг, ааруул ээзгий, уураг зэрэг орно. Тосны зүйлүүд нь хүнд сэрүүн чанартай хийг дарах үйлдэлтэй. Шар тос, хольсон тос бүхэн эрдэмтэй. Шар тосыг өглөө өлөн дээрээ хааяа идвэл хийн ханиадыг дарах, өвөл идвэл хүйтэнд тэсвэртэй болох, зун идвэл ам цангахаас сэргийлж чадна.

2. Ундааны тухай: Ундааны зүйл бол чухал бодис мөн. Түүнд төрөл бүрийн малын сүү, айраг, ус, цай, шөл зэрэг орно. Аль ч ундаа зөв зохистой хэрэглэж байвал өвчин бүхнийг арилгах увдистай, буруу хэрэглэвэл гэм бүхнийг үүсгэх уршигтай. Манай орны сүрэг мал нь уудам нутгийнхаа хөх тэнгэрийн дор, хөрст алтан дэлхий дээр гэж шүлэг зохиолд гардагчилан шүр сувд шиг таран бэлчээрлэж, түмэн өнгийн ургамал цэцгийг идэж, цэнгэг ус ундааг гол мөрнөөс шууд ундаалж, биеэрээ агаар мандлаас нь амьсгаалж явдгаараа онцлогтой. Энэ чанараараа байшин хашаанд жилийн бүх улиралд байж, техникээр бэлтгэсэн тэжээл ундыг бэлэнчлэн иддэг малаас олон зүйлээр давуу талтай ажээ. Бүх хоол ундаа өөрийн хүчээр байгалиас чадал заан иддэг малын ашиг шим нь арвин, өөх тос, үс ноос нь хүний бүх хэрэгцээг хангахад онцгой тохиромжтой.

Хүн төрөлхтнийг бишрүүлсэн гайхамшигт шидэт эм бол шимт малаас гардаг мөнх цагаан сүү билээ. Хүний ертөнцийн амь амьдралыг мянга мянган жилээр тэжээн тэтгэж, урт удаан наслуулж ирсэн сүүн далайг хэрэглэдэггүй амьд амьтан бараг байхгүй. Шимт малын энэ бүтээгдэхүүнийг ямар ч улиралд, ямар ч хэлбэрээр ашиглаж болдог. Малын сүүг сүүгээр нь борлуулан ашиглахад чанар нь төдийлөн алдагддаггүй. Үүнд: Малын дотроос ингэ, гүү, үнээ ямааны сүүг зуны эхэн сард 7, 9, 14 хоногоор курс эмчилгээ болгон уухад ядаргаа, элдэв архаг өвчин, хордлого тайлагдаж дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжирна. Уухдаа газар дээр нь өглөө оройн цагаар нэг удаад 150 гр ууна. Сүүнд орох журмаар эмчилгээ хийж бас болно. Ямар ч малын сүүнд ялангуяа үнээний сүүнд тусгай жор найрлагаар орно. Нэг удаад 2-5 л сүүг биеийнхээ градусаас арай илүү халаагаад орно. Орохдоо хийг дээш нь хөөргөхгүйн тулд мөн сүүг дээдлэн хүндэх үүднээс 100 гр сүү ууж, толгойгоо хөнгөн угаана.

Алчуурыг (самбай) дал мөрөөрөө ороогоод өөр хэсэг алчуураар байнга сүүгээ сэлбэж шавшина. Ийм байдлаар нэг өнжөөд орох ба 3. 5. 7 хоногоор курс болгоно. Сүүнд 10. 15. 20. минутаас илүү орж болохгүй. Сүүнд ороод гармагц хөнжилдөө орж нэг аяга шөл ууж хэвтэнэ. Энэ нь биеийн алжаалыг тайлах, хордлого арилгах шилдэг эмчилгээ болох ба архаг хууч өвчин бүрийг эмчлэхэд онцгой нөлөөлнө. Асар их хүчтэй тул салхи цохиулах, гам алдахаас болгоомжлох хэрэгтэй байдаг. Эх хүний гал уурагтай зүйрлэм чадалтай гүүний сүүнд ч ийм маягтай орж болно.

Монгол адууны шимээс айраг нь дэлхийд ховор эм мөн. Айргийг ихээр хэтрүүлэн уухад зүрх, бөөр, давсагны системийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлөх нь ч бий. Хөдөлгөөн багатай хүний нэг өдрийн уух шингэний хэмжээ нь 1.5 л гэж шинжлэх ухаан тодорхойлсон байдаг. Хүн бүр өөртөө байгаа энерги, амин дэмийг зөв зарцуулж арга билиг, таван махбодын үүднээс дархлалаа хамгаалж явах хэрэгтэй юм. Хүний биед энерги, уураг, тосны хүчил дутагдах үед ганц нөхөж чадах зүйл нь гүүний айраг юм. Эрдэмтдийн тодорхойлсноор гүүний айргийн тосонд 14 зүйлийн хүчил байна. Монгол айраг бол физик-химийн найрлагаараа эмэгтэй хүний хөхний сүүтэй адилавтар бөгөөд бүрэлдэхүүнээрээ амин хүчлээр баялаг байдаг байна. Сүүнд А, В, В2, РР ба бусад амин дэмүүд элбэг ажээ. Биеэ эмчлэх журмаар уух гэж байгаа бол их уухад гол нь биш, хэмжээтэй, шаардлагатай эмээ даруулж ууж болно. Айргийг 7-р сарын 15-наас 9-р сарын 1-ийг хүртэл хугацанд тоггмол эмчилгээний журмаар уувал илүү сайн. Халуун чанарын өвчтэй бол сүү ууж болох боловч зөв исгэсэн, шинэхэн айраг шиг эм ховор бизээ.









Час улаан дарс шимсэн
Чармай нүцгэн бүсгүйг
Чөтгөр сураглаж ирвээс
Байхгүй гээрэй...

*******
Уруулан дээрхи
Өнчин мэнгэтэйгээ
Чамайг би хүлээж
Уржигдар өчигдөр
Өнөөдрийг үдсэн минь
Эрин галвын нүүдэл....

*******
Хүнд дурлахаа больчихоод
Зүрх минь царцчихвал
Хөгжмөнд бүжихээ байчихаад
Хөл минь хөшчихвөл
Гашуудлын хар бааданд
Гавалж намайг ороогоод
Гадаа гаргаад хаячихаарай
Амьдрал тэнд алга.....

Wednesday, May 21, 2008

Today



Маргаашийг огт танихгүй
Түүнийг би мэдэхгүй
Миний тэрлээгүй шүлгийн энэлэн
Тэнд л хөврөн сэмэрч...
Чиний сонсоогүй хөгжмийн аялгуу
Тэнгрээс өнчирөн эгшиглэж...
Мөнх биш орчлонгийн хэмнэл
Мянган өнгөөр дутаж ....нэмэгдэж...
Миний л гэсэн өнөөдрийн үнэн
Манант хөх шороонд булшлагдчихсан байна.
Гэрэл сүүдэр хоёр хослон тэврэлдсэн
Гуниг жаргал хоёр хундага тулгасан
Гал халуун цэв хүйтэн гар гараасаа хөтлөлцсөн
Гарцаагүй энэ л үнэн ганцхан өнөөдрийн судсанд
Лугшиж байна.... сонсооч ....
Өнөөдөр л .дурлая маргааш хагацсан ч яах вэ
Өнөөдөр л дуулая маргааш уйлсан ч яах вэ
Өнөөдөр л гэрэлтьe. маргааш бөхсөн ч яах вэ...
...
Өнөөдөр л ....

Cordyceps sinensis & Шавьж өвс



Энэхvv эмийн ургамлыг манайхан хялбарчлаад хятад нэрний хадмал орчуулга “хорхой євс”–ийг Монголд хэрэглээд бараг зуршил болж байна. Гэтэл бидний тєрєлх монгол хэлэнд хорхой мөөг” буюу “шавьж өвс” гэсэн хэллэг байсныг мартан, нэг ёсондоо энэ vгний бичгийн уламжлал тасраад харь хэлний хадмал орчуулгыг ийнхvv хэрэглэх болсон нь харамсалтай.“хорхой мөөг – нэгэн зvйлийн жинхэнэ мєєг. Хайрст далавчтан шавьжны авгалдайд мєлжин амьдарна. Тэрхvv авгалдай нь євєл болоход шороонд шурган ороод мєєгний бєхєм болдог. Зун болоход хорхойн vхдэл буюу мєєгний бєхмєєс мєєг vржих эрхтэнvvд урган гардаг.
Жинхэнэ хорхой өвс Гималайн уулсын хойд хэсэг, Төвдийн нутагт далайн төвшинээс дээш хүчилтөрөгч дутагдалтай, эрс тэрс уурс амьсгалтай газарт ургадаг ажээ.Энэ шавьжинд ургасан fungi parasitic нь дэлхийд 350 тєрєл олдоод байгаагийн дотор Гималайн нурууны хойд хэсэгт (Тvвд, Балба, Сэчуаны уулархаг бvсэд) далайн тvвшнээс 3,4 мянган метерийн єндєрт, агаарын сийрэгжилттэй орчинд ургадаг нэгэн тєрлийн шавьж євс (Cordyceps Sinensis) дэлхийн зах зээл дээр хамгийн их эрэлт хэрэгцээтэй байна. Нэг унц нь 35 доллар байснаа сvvлийн жилvvдэд 90 доллар хvртлээ огцом єсч, Тvвдийн єндєрлєгт ихэд ховордсоор байгаа гэнэ. Шавьж євс Тvвдийн малчдын амьжиргааны нэг эх vvсвэр болдог ба шавьж євсийг хайсан хятад эрэлчдийн хєлд дарагдсан Тvвдийн бэлчээр их сvйтжээ. Жиньшэнь мэт vндэс амтагддаг энэ ургамлыг хятадууд луувантай, гахайн хавирганы шєлєнд буцалгаж иддэг гэнэ. 3000 жилийн тэртээгээс эртний хятадын хаад, хатад нас уртасгадаг мөнхий рашаан хэмээн бишрэн хэрэглэдэг байсан талаар нанхиадын Бэньцио сударт тэмдэглэгдэн vлдсэн байна. Японы Байгалийн гаралтай эм, хvнс, микробиологийн эрдэм шинжилгээний хvрээлэн шавьж євсийг 30 гаруй жил судалсны vндсэн дээр биеийг тамиржуулах, бэлгийн чадавхыг эрчимжvvлэх, биений эсэргvvцэл, зvрх судас, элэг бєєрний ажиллагааг сайжруулах vйлчилгээтэй гэж нотолсон байна. Америкууд шавьж євсийг архаг ханиалга, бактерийн халдвар, хєхний ємєн vvний эсийг эдгээх, ДОХын євчнийг анагаахад эерэг нєлєєтэй хэмээн vзжээ.

Морин хуур



Монголын морин хуур дэлхийн чихийг дэлдийлгэж, хаа очсон газар болгондоо гайхагдан шагшигдаж байгааг мэдрэхэд омог барархал оргилно. Гадаадынхан одоо зөвхөн сонсогч байхаа хэдийнээ больжээ. Өөрийгөө Даваадондов гээд монголжуу нэрэлчихсэн Америк шар залуу монгол дээл өмсчихсөн гарч ирээд манай “Жонон хар”-ыг амилуулаад хүлгийн дэл дээр яваа юм шиг толгой ганхуулан цээж найгасхийж байна. Япон бүсгүй Макамура “Хэнтийн өндөр уул”-ыг хуурын аялгуунд чадамгай тоглож байна. “Түмэн агтын төвөргөөн-Токио” хамтлаг гээд зарлахад бас нэг юм бодогдож байна. Японд одоо ажиллаж байгаа морин хуурын сургалтын газар дөрвөн зуу гаруй бий гэж байна. Өвөр Монголын хуур урлаачид нэг түмэн морин хуурыг Японы зах зээл дээр борлуулжээ. Японоос ирсэн Өвөр Монголын Чи Булаг хуурчийн хүү Чи Бүргэд хэмээх залуу монголын цөлжилтийн сэдвээр морин хууранд зориулсан хөгжим зохиож өөрөө хуурдаад зүрх сэтгэл дотор элчилгүй шаргал говь, эрмэг сэрвэг өвс уйтгарт салхинаа эх газраасаа салж ядан сэрчигнэхийг нүднээ үзэгдэж сэтгэл сэмэртэл эгшиглүүлсэн гэнэ. Нэлээд хэдэн жилийн өмнө Японд болсон Азийн бага олимпийг морин хуураар нээж, Нобелийн шагналын ёслол ч морин хуур, уртын дуутай болж байна хэмээн сонссоноо ч эргэн санав. Дэлхийд алдартай Токиогийн “Орчард” танхим, НҮБ-ийн төв байр, Венийн филармонийн “Брамс” алтан танхимд морин хуур эгшиглэхдээ В.А. Моцарт, Ж.Бизе, Ж.Пуччини, П.Чайковскийг дуурсган гайхуулав.
Морин хуур нүүдэлч малчин айлын хоймороос төрийн хоймор хүртэл дуурсч, улмаар монголын нэрийн хуудас, бэлгэ тэмдэг, бидний омог бахархалын аялгуу болон дэргэдэх дэлхий даяхан дээрх тэнгэр хурмаст хүртэл цацран дурсах хувь тавилантай байжээ.
Морин хуурын ийм их амжилтанд хүрэх зам амар хялбар байгаагүй. Хорь дугаар зууны хоёр дахь хагаст морин хуур нүүдэлч малчдын ахуйн хэрэглээнээс арилж байв. Чухамийм цаг үед монголын урлагийн зүтгэлтэнүүд, тухайлбал их хуурч Г.Жамьян гуай тэргүүтэн морин хуурыг урлагийн тайзнаа гаргаж, тив дэлхийд толилуулж эхэлсэн юм. Улмаар морин хуурын сургалт буй болгож Ц.Батчулуун тэргүүтэн гарамгай хуурчид төрсөн түүхтэй. Г.Жамьян гуайн хөшөөг алтаар босголтой. Ц.Батчулуун Морин хуурын чуулгыг нөхдийн хамт үүсгэн байгуулж арван таван жилийн дотор дэлхийн дэвжээнд шагшуулан гаргаж чаджээ. Монголын морин хуурын чуулга дэлхийн чихийг дэлдийлгэхэд манай хөгжмийн зохиолчдын бүтээлүүд, түүний дотор Н.Жанцанноров эрхэмийн гавъяа үлэмж их. Н.Жанцанноров, Ц.Батчулуун энэ хоёр нэгэн цаг үед тохиосон уран бүтээлийн андлал монголын морин хуурын хөгжлийн оргил үетэй давхцсан нь монголчууд бидний эрхэм хувь тавилан гэлтэй. Энэ их хоёр хүмүүний аугаа гавъяаг ам дүүрэн хэлчихэд судсаар нь монгол цус гүйж байгаа хэн боловч магтлаа хэмээн атаа нисгэхгүй байхаа.
Монголын ард түмэн морин хуурыг бүтээж буй болгохдоо улалмжлалт сэтгэлгээ, оюун соёл, шүтлэг бишрэл бэлгэдэхүйн эрхэм дээд бүхнээ морин хуурандаа цогцлоожээ. Морин хуурын цар буюу лус савдгийн унаа хөлөг нь байгаль уул устайгаа шүтэлцэж, морин хуурын тэргүүн нь мөнх хөх огторгуйд нумын хөвчийн тавилтаар хязгааргүй дүүлж буй байдлаар тэнгэр шүтлэгтэйгээ нэгдэж, хүлгийн тэргүүн эх газар луу эргэн үүрсэж буй дүрслэл нь Майдар бурханы ирээдүй цагийн ногоон морийг бэлгэднэ.
Морин хуурын оршихуйн амин сүнс нь адууны сүүлэн чавхдасанд буй. Адууны сүүлээр хийсэн чавхдас л уул ус, өвс ургамал, хад чулуунд нойрсох байгалийн үл сонсогдох хөг аялгуутай хүүрнэн, нүднээ үл үзэгдэх лус савдаг газрын сахиустай ойлголцох буй заа. Тиймээс ч хуурын царыг монголчууд ширээр хийж байсан нь цаанаа ийм учиртай юм билээ. Адуу мал, тэнгэр хурмаст морин хуурын ийм байгаллаг зан чанарт илүү уярах ёстой болоод л манай ард түмэн адуу малынхаа арьс үсийг сонгосон байх. Дарьгангын Чансан хуурч түмэн адуун дотроос хамгийн сайхан янцгаадаг хүлгийг сонгож хуурынхаа чавхдасыг хийдэг, тэр нь ижилгүй сайхан дуутай болдог байсан хэмээн домоглон хэлэлцдэг нь ухаж бодууштай хууч. Морин хуурын чавхдасыг сатурк мэт нийлэг зүйлээр хийж, улмаар металл утас ч оруулж байгаа гэхийг сонсоод дээрхийг эргэн дурсахад хүрлээ. Ингэвэл морин хуур өөрийн төрөлх шинж чанараа алдана гэсэн үг. Тэгвэл түүнийгээ ямар хийл ч гэдэг юм, өөрөөр нэрлээд морин хуураас өрх тусгаарлах хэрэгтэй. Морин хуур хөгжмийнхөө оргил үед нэгэнт хүрч иржээ. Ц.Батчулуун, Ч.Батсайхан, Г.Идэрбат, И.Цогбадрах нарын дараачийн үеийг залгаж нэрт хуурч Пүрэвхүүгийн хүү Тэмүүжин, болон Р.Амарбаяр, Д.Шинэцог гээд чадварлаг хуурчид гараад иржээ. Үнэнхээр бахархмаар шүү. Монголчуудын удмын санд морин хуурын чанад хөг аялгуу нь байсан цагт цагийг эзэлсэн хуурчид төрсөөр л байх юм байна.
Иймд арьсан цартай, тавиухан аралтай язгуур морин хуураа хийж, нүүдэлч малчид уул ус, тэнгэр эрхисээ аргадаж, адуу малтайгаа хүүрнэж, ингэ ботгоо буйлуулж, ус булгаа тунгалагшуулж байгаасай.
Оюуныг дэмжигч санхүү бизнесийн байгууллагууд гараад ирж байгаа нь юутай сайн. “Монгол Шуудан” банк тэргүүтэй хорь шахам байгууллага морин хуурын наадмыг ивээн тэтгэжээ. Ингэж л дэм дэмэндээ, дээс эрчиндээ чангарах ёстой буй. Морин хуур эгшиглэхэд айл гэрийн жавар үргэнэ гэдэг. Цаашлаад монголын амар амгаланг даллана. Тэгээд бүр дэлхийг тайтгаруулна.

Monday, May 19, 2008

Лувсандоржийн Оюунаа

"America's Got Talen" буюу Авяаслаг Америкчууд хэмээх нэвтрvvлэг одоо NTV телевизээр гарч байгааг та бvхэн мэдэж байгаа байх. Тvvнтэй адилхан "Britain's Got Talent" буюу Авяаслаг Британчуудыг шалгаруулах бас нэгэн реалити шоу байна. Энэ шоун дээр Лувсандоржийн Оюунаа гэх 27 настай монгол бүсгүйн уран нугаралт хийж ангилчуудын нvдийг нь бvлтийлгэж амыг нь ангайлгаж байна. Бидэнд байнга харсаар байгаад уран нугаралт нээх сvртэй биш юм шиг байдаг, харин ангилчууд бол тvvнийг хараад ёстой мэл гайхаж цэл хєхєрч байна. Нєгєє "Америкийн шvтээн" шоуны чанга хатуу шvvгч Simon Cowell хvртэл Монгол бүсгүйн авъяасыг хараад юу хэлэхээ мэдэхгvй мэл гайхаж, би чамд хайртай гэж хэлэхийг энэ видео бичлэгээс та харах болно. Видео бичлэгийг vзээд би энэ охиноор бас эх орноороо vнэхээр бахархах сэтгэл тєрлєє.
Хvний газар удаахан явахад сэтгэлд монгол аялгуу хургаж, зvрхэнд уртын дуу єєрийн эрхгvй шуранхайлдаг гэдэг. Энэ том танхимын vзэгчдийг бvгдийг нь суудлаас нь босгон алга ташуулж, хvний биеийн гайхамшгийг харуулж байгаа монгол бүсгүйн уран нугаралтын тоглолтыг vзэхдээ хоолой зангирч, нvд бvрэлзэж суулаа. Надад хэзээ ийм мэдрэмж тєрж байсангүй. Хvний газар амьдарсан ч тєрсєн нутгаараа дуудуулах сэтгэл нь халуунаараа байгаа энэ бүсгүйд эх орон гэж хоосон хийрхэж, цэц булаалдан суугаа хэнээс ч хавьгvй ихийг эх орныхоо тєлєє хийж байгаад баярлаж сууна.

О.Генри : Ид шидтэнүүдийн бэлэг



Нэг доллар наян долоон цент. Байгаа нь л энэ. Тэрнээс жаран цент нь дан бутархай зооснууд. Энэ зоос бүрийн төлөө идэш уушны худалдаачин, ногоочин, махны наймаачинтай учир зүггүй наймаалцаж, ийм хорголоо тоолсон харамч харигаасаа ичиж, битүүхэн зовохдоо чих нь хүртэл халуу оргиод ирдэгсэн. Делла мөнгөө гурвантаа тоолов. Яг нэг доллар, наян долоон цент. Гэтэл маргааш Зул сарын баярын өдөр.
Одоо хийж чадах ганц юм нь хуучин муу олбогт вандан дээрээ подхийтэл сунаж ойчоод, ингэнэтэл уйлах л байлаа. Делла ч тэгэв. Амьдрал доголон нулимс, сүүрс алдалт, инээд хөөр мэтээс бүтдэг, тэр дундаа санаа алдалт давамгайлдаг гэсэн гүн ухааны дүгнэлт хийсэн ч болохоор байгаа биз.
Энэ гэрийн эзэгтэйг дээрх бүх шат дамжлагыг туулж байх зуурт орон гэрийг нь сайн хараад орхиё. Долоо хоногийн найман долларын үнэтэй, тавилгатай, хөлсний байр. Модоо барьсан гуйлгачин гэхээс илүүтэй таг чимээгүй ядуурал тавил заслаас нь тов тодорхой. Гадаахь гол хаалганых нь доохно шуудангийн хайрцаг байна. Ганц нимгэн захидал багтамгүй нарийхан нүхтэй, бас нэг ч үйлт амьтан ганц дуугаргаж дөнгөөгүй цахилгаан хонхны товх байна. Тэр бүхэн дээр "Ноён Жеймс Диллингхем Юнг" гэсэн бичигтэй бяцхан пайз нэмэгдэнэ. Уг нь уг нэр нь дурайгч энэ эрхэм долоо хоногт гучин доллар авч байсан саяхны элбэг дэлбэг цагт "Диллингхем" гэдэг нэр хамаг уртаараа сунайж байсан. Гэтэл өдгөө мөнөөх орлого нь хорин доллар хүртлээ шалдаа буунгуут "Диллингхем" хэмээх үгийн үсэгнүүд бид эгэл боргил, элдэв чимэггүй "Д" болж охордохноо ч яахав хэмээн зүгээр ч нэг даажин хийе гэж санаагүй бололтой зэвий даан өнгө алджээ. Гэхдээ ноён Жеймс Диллингхем Юнг гэртээ ирж, дээд давхар өөд өгсөнгүүт, түүнийг "Жим" гэсэн цовоо дуун, Делла нэрээр танд түрүүн танилцуулсан хатагтай Жеймс Диллингхем Юнгийн халуун дотно тэврэлт үргэлж тосч байдаг юм. Энэ бол харин үнэхээр сэтгэл догдлом сайхан.
Делла сэтгэлээ онгойтол уйлаад, хацраа өдөн бөмбөлгөөр зөөлхөн цохилов. Одоо тэр цонхныхоо дэргэд зогсоод, орог саарал гудамжны дундуурхи, саарал хашаан дээгүүр зугаалагч саарал муурыг гунигтай харж байлаа. Маргааш Зул сарын баярын өдөр, гэтэл Жимд бэлэг авахад түүнд ердөө ганц доллар наян долоохон цент байгаа! Сар өдрийн уртад цент бүрийг хямгадаж, арай гэж хураасан нөөсөн бүхэн нь энэ. Тэгээд ч долоо хоногийн хорин доллараар хаа явахав. Үрлэг зарлага түүний бодож байснаас их байв. Зарлага гэдэг хэзээний ийм. Жимд бэлэг авахад ердөө л нэг доллар наян долоохон цент байна! Миний Жимд! Зул сарын баяраар түүнд юу бэлэглэхээ бодож, хичнээн олон цагийг баяр баясал дүүрэн өнгөрөөлөө. Юу ч юм бэ, нэг тийм ер бусын, ховор нандин, үнэтэй цайтай, Жимд ногдох өчүүхэн атугай нэртэй цуутай, хувьтай юу ч юм бэ тийм нэг юм.
Хоёр цонхны хооронд босоо толь тавиатай. Та найман долларын тавилгатай байрны босоо толинд өөрийгөө тольдож үзсэн үү? Дэндүү ясархаг туранхай, сав сэвхийсэн шалмаг хүн л ийм толины хавтаснаа ээлжлэн солигдох дүр төрхөө олж харж, өөрийнхөө гадаад байдлын тухай цэгцтэй ойлголт цуглуулж чаддаг юм. Делла туранхай нэгэн болохоор энэ урлагийг эзэмшиж чаджээ.
Тэр гэнэт цонхны дэргэдээс толь руугаа ухасхийв. Түүний нүд нь гялалзавч, будаг шунх нь нүүрнээс нь хорин хормын дотор арилж орхисонд тэр яах ийхийн завдалгүй хатгууруудаа сугачин үсээ задгайлав.
Эр эм хоёр Жеймс Диллингхем Юнгэд тэдний баяр бахдалын дээд болсон хоёр гайхам эрдэнэ байсныг танд хэлэх хэрэгтэй болов уу. Нэг нь эцэг, өвөг эцгээс нь уламжлагдсан Жимийн алтан цаг, нөгөөх нь Деллагийн үс. Хэрэв Савская хатан хаан эсрэг талын байшинд нь амьдарч байсан бол эрхэм дээдэстний хамаг гоёл, чимэгийн өнгө зүсийг дарж давах гэсэндээ Делла толгойгоо угаагаад, бүр тэгэхээс тэгэх гэж цонхон дээрээ үсээ намируулан хатаах байсан. Хэрэв Соломон хаан тэдний байшинд хаалгачийн алба залгуулж, хамаг алт эрдэнэсээ доод хонгилд нь хадгалдагсан бол, хаантан атаархсандаа үс сахлаа яажшуухан үгтээхийг нь харах гэсэндээ Жим хажуугаар нь өнгөрөх бүртээ зориуд цагаа гаргах байсан.
Ийнхүү Деллагийн сайхан үс хүрэн өнгөт хүрхрээн долгио адил гялалзанхан, намиран асгаран задарчээ. Бүр өвдөгнөөс нь доош намираад, түүний бүх биеийг хэвнэг мэт нөмрөв. Гэтэл хүүхэн тэр дороо цухалдаж сандарсаар, үсээ дахиад янзалж гарлаа. Тэгснээ дараа нь эргэлзэж тээнэгэлзэв үү гэлтэй хормын төдий хөдөлгөөнгүй зогсож ахуйд хоёр гурван ширхэг нулимс салбархай улаан хивсэн дээр шүүдрийн дусал шиг бөнжигнөн унав.
Хуучин бор цээживчээ мөрөндөө углаж, хуучин бор бүрхээ духдуулаад басхүү банзлынхаа хормойг хийсгэсээр, хатаж амжаагүй нулимсаа гялалзууланхан тэр нэг мэдэхийн шатаар, гудамжинд гарахаар гүйж явлаа.
Түүний дэргэд нь зогссон хаяган дээр "M-me Sorhronie. Үсээр хийсэн бүх төрлийн бараа" хэмээн бичээтэй байлаа. Делла хоёрдугаар давхарт гүйж гарангуутаа, жаахан зогсож, арайхийн сэхээ оров.
-Та миний үсийг худалдаж авахгүй биз хэмээн тэр хатагтайгаас эг маг асуулаа.
-Би үс авдаг, -гэж хатагтай хэлээд: -Малгайгаа тайл даа, бараагаа харах хэрэгтэй биз дээ гэв.
Дахиад л хүрэн өнгөт хүрхрээ асгаранхан буужээ.
-Хорин доллар хэмээн хатагтай өтгөн сайхан үсийг нь хэзээ язааны алган дээрээ дэнслэнгээ өгүүлэв.
-Шалавлаж үзээрэй гэж Делла хэлэв.
Дараагийн хоёр цаг ягаахан жигүүр дэлгэн ниссэн мэт өнгөрч, иймэрхүү эл дол болчихсон зүйрлэл хэрэглэснийг минь уучилж ажаамуу. Делла Жимд бэлэг хайн дэлгүүр хэслээ.
Эцэс сүүлдээ эрснээ олов. Тэр бол зөвхөн Жимд зориулж бүтээгдсэн, зөвхөн түүнийх гэдэгт эргэлзэх юм байсангүй. Түүнтэй дүйцэхээр юм бусад дэлгүүрээс олдоогүй, тэгээд ч мань хүн бусдынх нь барааг цөмийг нь урвуулж хөрвүүлж орхисон юм чинь. Энэ бол энгийн, эрхэмсэг төв хээтэй, нүд хуурсан гял цал бус, жинхэнэ чанар чансаагаараа сэтгэл булаасан энгэрийн цагны цагаан алтан гинж байлаа. Сайхан эд ийм байх ёстой биз. Түүнийг бараг цагнаасаа илүү үнэтэй ч гэж хэлж болмоор. Делла түүнийг харав уу, үгүй юү энэ гинж Жимийнх байх ёстой гэдгийг эрхгүй ойлгожээ. Жим өөрөө ямар хүн билээ, энэ гинж яг тиймэрхүү. Эгэл энгүүн, эрхэмсэг сайхан энэ чанар нь тэр хоёрыг бусдаас онцгойруулж, тодруулж байдаг билээ. Хорин нэгэн доллар касст төлөхөөс аргагүй болсон агаад Делла халаасандаа наян долоон центтэй гэр рүүгээ яарч явлаа. Ийм гинжтэй байхад ямарч хүмуүсийн хүрээлэн дунд Жимээс цаг асуухад ичих зовох юмгүй. Түүний цаг харц булаам сайхан ч, хааяахан гаргаж хулгайн нүдээр хяламхийнэ, хуучин муу суран оосортой юм чинь аргагүй шүү дээ.
Гэртээ ирэнгүүт Деллагийн цовоо цолгин зан номхорч, хатуу тооцоо, хашир хэрсүү хоёрт байраа тавьж өгөв. Тэр үс буржийлгадаг хавчуураа гаргаж, хийн цоргиураа асаагаад, уужим сэтгэл, хязгааргүй хайрынхаа сүйтгэл эвдрэлийг засч додомдож эхэллээ. Энэ бүхэн ямар хүнд хөдөлмөр билээ, найзууд минь, үнэхээр агуу хөдөлмөр.
Дөчин минут ч өнгөрөөгүй байтал түүний толгой жижигхэн, бөөрөнхий, мушгиа туг үсээр бүрхэгдэж, хичээлээсээ оргосон дүрсгүй жаалтай адилхан болчихов. Тэр удаан анхааралтай, басхүү голонгуй харцаар толинд өөрийгөө баахан харлаа.
"Яахав дээ" гэж тэр өөртөө хэлээд,
-Хэрвээ Жим намайг харангуутаа алчихдаггүй юм бол Кони-Айлендийн найрал дууны хүүхнүүдтэй адилхан болчихож гэж бодно биз. Гэтэл би өөр яах байсан юм бэ, ээх, өөр би яах байсан юм бэ, надад ганц доллар, наян долоохон цент байсан!
Долоон цагт кофе буцалж, хийн зуухан дээр хайруулын таваг халуу дүүгүүлэн хонины махан шанзаа хүлээж байлаа.
Жим хэзээ ч хожимддоггүй. Делла цагаан алтан зүүлтээ гартаа тас атгаад, ширээгээ буландан, гадаахь хаалгандаа ойрхон суулаа. Удалгүй дороос шатаар айсуй түүний алхаа чихийг нь дэлсэж, эгшний дотор царай нь хувхай цайгаад ирэв. Тэрбээр ахуй амьдралын аар саар зүйлээр, богинохон залбиралаар бурханд ханддаг зуршилтай бөгөөд яаруу сандруу:
-Бурхан минь, би түүнд таалагдахаа больчих вий, тусалж хайрлаач! хэмээн шившжээ.
Хаалга онгойж, Жим орж ирэнгүүтээ, хаалгаа хаалаа. Түүний царай эцэнгэр туранхай, цаанаа нэг зовиуртай. Хорин хоёртойдоо айлын ачаа үүрнэ гэдэг яаж амар байхав! Түүнд аль хэзээний шинэ пальто хэрэгтэй, бас бээлийгүй гар нь бээрч хоцорч.
Жим хаалганы наахна бөднө шувууны үнэр авсан сеттер нохой шиг таг гөлөрчихөв. Тэр ойлгохын аргагүй харцаар Деллаг эг маггүй гөлөрч, бүсгүй гэнэт дотроо хүйт оргитол айжээ. Энэ бол уур хилэн ч биш, гайхал эргэлзээ ч биш, айдас хүйдэс ч биш, зэмлэл ч биш, төсөөлж таамаглаж болох тэр олон мэдрэхүйн аль нь ч биш. Тэр харцаа салгаж чадалгүй зүгээр л түүн рүү гөлөрч байсан агаад хачин гайхмаар царайныхаа өнгийг ч өөрчилсөнгүй.
Делла ширээний араас босон харайж, түүн рүү ухасхийн тэмүүлэв.
-Жим, хонгор минь, гээд тэр орилчихов,
-Намайг ингэж битгий хараач дээ! Би үсээ тайраад зарчихсан, яаж би Зул сарын баяраар чамд өгөх бэлэггүй, сарвайх юмгүй хоосон суух юм бэ. Хувхайрчихсан биш ахиад ургана л биз. Чи нээрээ над уурлаагүй биз дээ? Би өөр яах юм бэ. Миний үс хачин хурдан ургадаг. Жим, чи Зул сарын мэнд хүргэхгүй юм уу, хоёулаа сайхан баярлая. Би чамд ямар бэлэг авсныг чи мэдсэн ч болоосой, ямар гайхмаар, ямар сайхан бэлэг гэж санана!
-Чи үсээ тайруулчихсан юм уу? гэж уураг тархи нь учир зүггүй ажиллаад буй хэр нь энэ барим тавим явдлыг одоо хэр ухаж ойлгоогүй аятай тэр түгшүүр дүүрэн асуув.
-Тийм ээ, тайраад зарчихсан -гэж Делла хэлээд:
-Чи тэртэй тэргүй намайг хайрладгаараа хайрлаж энхрийлнэ, тийм биз дээ? Үс минь богинохон ч би байдгаараа, хэвээрээ шүү дээ гэлээ.
Жим ойлгоогүй янзтай өрөөгөө нүд гүйлгэн харав.
-Тэгэхээр чиний намирсан урт гэзэг чинь бүр байхгүй болчихсон гэсэн үг үү? гэж тэр утга учиргүй зөрүүдлэн шалгаав.
-Хайгаад хэрэггүй ээ, чи тэрнийг заяа нь олохгүй -гээд Делла:
-Би чамд хэлеэн шүү дээ. Би тэрнийг зарчихсан, тайраад зарчихсан.
Өнөөдөр Зул сарын баярын битүүн, Жим. Надтай энхрий дотнохон байгаарай, яагаад гэвэл энэ бүхнийг би чиний төлөө хийсэн, хэмээн ярьж байснаа, түүний энхрий зөөлөн дуу яах ийхийн завдалгүй төв сүрлэг болж, -Чамайг хайрласан миний сэтгэлийг энэ хорвоо дээр хэн ч, бүр хэн ч хэмжиж чадахгүй! Шанз махаа шарах уу, Жим? - гэв.
Тийнхүү Жим сая ухаан орлоо. Тэр хамаг бүхнээ умарттал Деллагаа чанга тэврэв. Томоотой, төлөвхөн байж, хэдэн хором ямар нэгэн хөндлөнгийн юм харсан шиг байцгаахаас... Ер нь долоо хоногийн найман доллар их үү, эсвэл жилийн сая доллар их үү? Математикч, төгс ухаантан хоёр танд буруу хариулт өгнө. Ид шидтэн хязгааргүй үнэ цэнэтэй бэлэг авчирч өгдөг л дөө, гэхдээ тэр дунд нэг зүйл байдаггүй. Энэ мэт учир битүүлэг үгийн утгыг хожим тайлъя.
Жим пальтоныхоо халааснаас боодолтой юм гаргаад, ширээн дээр чулуудчихав.
-Намайг бүү буруу ойлгоорой, Делла гээд тэр:
-Үсний ямар ч засалт, тайралт энэ тэр миний хүүхэндээ өгсөн хайрыг минь надаас булааж чадахгүй. Гэхдээ чи энэ боодолтойг задал, тэгээд чи, яагаад би орж ирээд мэлэрч орхисныг ойлгоно.
Цагаахан, уран шалмаг хуруунууд цаасан боодол, гоё бүчийг дор нь задлав. Гайхаж биширсэн дуун хадаад явчихсанаа, тэр дороо хүүхэн хүний гашуун нулимс, сэтгэлийн орь дуунаар яах ийхийн завдгүй солигдож, гэрийн эзэн мэддэг чаддаг, сэтгэл засч тайтгаруулах хамаг арга чаргаа хэрэглэхээс аргагүйдэв.
Ширээн дээр үсний хавчаарууд хэвтэж байлаа, яг нөгөө хавчаарын цуглуулга, арын нэг, шанхны хоёр, Бродвейн шилэн лангуунаа Деллагийн аль эртнээс бишрэн харж байсан тэр хавчаарууд. Ямар гоё хавчаар гээч, яст мэлхийн хуягаар хийсэн, хүрээгээр нь гялалзсан олон чулуу шигтгэсэн, бүр элгэн хүрэн үснийх нь өнгөтэй адилхан өнгөтэй чулуунуудтай. Энэ их үнэтэй, Делла үүнийг мэднэ. Түүний эзэн болох биелэшгүй мөрөөдлөөр зүрх нь хичнээн удаан шимширч, зовж, тарчилсан билээ дээ. Гэтэл энэ бүхэн түүнийх болсон ч, шунал хүслийг нь булаасан эдээр гоёх сайхан гэзэг нь даанч байхгүй болжээ.
Бүсгүй хавчааруудаа цээжиндээ тас атгаад, тэргүүнээ өргөж, нулимстай нүдээрээ инээмсэглэн арайхийн сэхээ оров уу яав,
-Миний үс хачин хурдан ургадаг юм, Жим! хэмээн дуу алдав. Тэгснээ бүсгүй хариугүй шалзрахаа шахсан муур шиг бондгосхийн босон харайж,
-Ээ, бурхан минь хэмээн дуу алджээ.
Нээрээ түүний гоё бэлгийгЖим хараагүй шүүдээ. Бүсгүй алган дээрээ нөгөө гинжээ тавиад түүн рүү гараа сунгажээ. Бүүдгэр цайвар өнгөт үнэт төмөр түүний чин сэтгэлийн, оволзсон их баяр баясгалангийн гэрэл гэгээнд өнгө орон гялалзаад явчих шиг болов.
-Сайхан байгаа биз, Жим. Би хотоор нэг гүйж байж арай гэж олсон юм. Одоо цаг хэд болж байгааг өдөрт зуун удаа харсан ч болно. Алив цагаа над өг дөө. Эд нийлээд яаж харагдах нь вэ, би хармаар байна.
Гэтэл Жим түүний үгийг сонсохын оронд олбогт вандан дээрээ хэвтээд хоёр гараа салаавчлан дэрлэж, бүр нэг сэтгэл нь онгойсон янзтай мишилзэв.
-Делла минь, чи бид хоёр өөрсдийнхөө бэлгийг одоохондоо нууцгай байлгалгүй горьгүй нь, яахав жаахан хэвтэнэ л биз. Эд одоохондоо бид хоёрт арай гоёдоод байна. Би чамд хавчаар авах гээд цагаа зарчихсан. Одоо яг шанз махаа шардаг цаг даа.
Яслийн багачуулд бэлэг сэлт авчирч өгдөг шидтэнүүд бидний мэдэхээр ухаан төгс, гайхмаар цэцэн улс байж. Тэд л Зул сарын баяраар бэлэг өгдөг ёсыг үүсгэж дэлгэрүүлсэн. Тэд өөрсдөө ухаан билэг төгс хойно өгдөг бэлэг сэлт нь хүртэл дориун, хэрэв хэрэггүй юм таарах аваас солих эрхтэй гээд хэлцчихсэн бололтой байдаг нь бүр ч олзуурхмаар. Гэтэл би энд бие биеийнхээтөлөө, өөрсдийнхөө хязгааргүй үнэтэй цайтай эрдэнийг хамгийн мунхгаар, бүр гасалж ганирмаар гарздаж буй, найман долларын өрөөний хоёр тэнэгхэн жаалын тухай ямар ч гайхуулж гийгүүлэм юмгүй жирийн нэгэн түүхийг өгүүлэв. Бас өглөгч, өр нимгэн бүхнээс хамгийн ухаалаг нь энэ хоёр байсныг манай үеийн ухаан билиг төгс хүн бүхэнд өөрийн эрхгүй захиж хэлмээр санагднам. Бэлэг өргөн барьж, алга тосон авагч нараас үнэнхүү хамгийн ухаалаг нь ийм л хүмүүс байдаг билээ. Хаа ч адилхан ийм байдаг. Ийм хүмүүс л ёстой жинхэнэ ид шидтэнүүд шүү дээ.


Sunday, May 18, 2008

Ану - Харимаар байна



Салхи нь сэрчигнэхдээ сүү үнэртсэн
Сар мэлтийж хонодог хөдөө нутагтаа
Эмээл дээрээс нь наран манддаг
Эрх багийн дурсамж буй тэр газартаа
Элгэн халуун өөриймсөг сайхан сэтгэлтэй
Эгэлгуй хангалуун ард түмэн тандаа
Энхрий охин тань харимаар байнаа, харимаар байна
Машин тэрэг нь солонгорон ховорсон
Манан дундаа дуниартсан европоос
Эх нутгийн жавар алгадсан хөдөө нутагтаа
Эргэж хүү нь харимаар байнаа
Хээнцэр хувцастай дэгжин охидтой
Хэл нь харь ойлгоход түвэгтэй
Хөгжил дэвшлийн хурдаар дэлхийн нүдийг булаасан
Хөгшин европ нутаг хэцүү санагдаад байнаа
Хэдэн бээрийн алсад хараа үл гүйцэх
Хээрийн намуун шөнө нь одод тоолмоор байна
Урсгал усанд нь тольдон тольдон мишээх
Унаган нутгийн сайхан эгч нараа хармаар байна
Өөрийг минь миний охин гэж
Өдөр бүр билэгшээн ерөөл тавин суугаа
Өлгий сайхан эх нутагтаа
Өөдөсхөн охин тань харимаар байнаа, харимаар байна
Гэвч,
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү би эрдэм өвөрлөн буцнаа
Миний эх ороон!!!
Таана ганхтал тургих
Цангасан адуу урьд шөнө зүүдэлж хонолоо би
Цацалын халбага барьсан
Тарнь шивнээтэй эмээгээ бас үгүйлж хонолоо.
Худаг руугаа гүйх морьд шиг миний сэтгэл
Нутаг руугаа урд шөнө гүйж хонолоо
Сүү өргөөстэй эмээдээ,
Ерөөл тавиатай нутагтаа
Санаж бэтгэрсэн ур чин
Салхи хөлөглөөд зүүдэндээ очлоо, харимаар байнаа
Намайг төрөхөд мянган цэцэгсийн дэлбээгээр тосож авсан
Нас нэмэхэд нарны халуун алгаараа илж өсгөсөн
Холоо явахад хөхөмдөг уулсаараа даллаж үлдсэн
Хөх мөнх тэнгэрт эх нутаг минээ
Танийгаа би зүүдэллээ
Гүйж яваад бүдэрхэд зүлгээ дэвсэж халиурсан
Уйлж суугаад мэлмэрхэд тэнгэр нь хамтдаа бороошсон
Халгисан инээд цалгисан дууг минь хадныхаа цуурайнд хадгалсан
Хан хөх алтай минь ээ намайгаа та зүүдэлвүү
Учрал зөгнөж зүүдэндээ таныгаа нэг эргэлээ
Нартайгаа та мишээж байна лээ
Ухаарал нэмж эмэг минь үг зааж өгнө лээ
Уулзахдаа нөгөө хацрыг чинь үнсэнэ гэлээ
Харуул алтай, хөх мөнхийн тэнгэр
Хадган салхит эх орон тандаа,
Хацрыг минь үнсэхээр хүлээж суугаа
Хөдөө нутгийн буурал эмээдээ
Харийн нутагаас эрх охин танхи
Харьж тандаа очмоор байнаа
Харимаар байна

Германд сурч буй Ану

зүйр үг (Korea)

1. 무소식이 희소식이다
Сураггүй байх нь сайн мэдээ юмаа.
Ямар нэг муу юм болсон бол холбоо барина, харин сураггүй байгаа юм чинь сайн байгаа гэсэн үг.
2. 그림의 떡
Зурган дээрх ддог (тутраганы жигнэмэг)
Гоё сайхан юм хажууд байсан ч авч чадахгүй юм.
3. 산 넘어 산
Уулыг даваад уул
Хэцүү асуудлаа нэг тийш нь болгосон ч дахиад өөр асуудал үүсч байнга асуудалтай явах
4. 세월이 약이다
Цаг хугацаа бол эм юм
Одоо хэцүү байлаа ч цаг хугацаа өнгөрвөл бүх юм сайхан болно гэсэн утгатай
5. 남의 떡이 더 커 보인다
Бусдын юм илүү том харагдана
Яг адилхан юмтай байлаа ч хүний юм минийхээс илүү гоё харагдах

You are my best friend


Уйлахад нулимсыг минь арчих
Уйтгарлахад гунигийг минь хуваалцах
Баярлахад сэтгэлийг минь сонсох
Баашлахад зангийг минь мэдэх
You are my best friend
Тэнгэр ниргэж тэнгис эргэсэн ч бид найзууд
Хазгай гишгэж хальтирч унасан ч бид найзууд
Хайрандаа шатаж ханиа сонгосон ч бид найзууд
Үрээ үзээд үхлээ хүлээсэн ч бид найзууд
Тэнгэрлэг бүхний дээд нь байгаарай
Тэмүүлэх зүрхний найз минь байгаарай
Нартад түгсэн мичид байгаарай
Насан туршын найз минь байгаарай

Friday, May 16, 2008

Caner &Хорт хавдар



Хорт хавдраар өвчилсөн л бол эдгэх найдлагагүй гэсэн ойлголт хүмүүсийн дунд түгээмэл байдаг. Тэгвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд бүрэн гүйцэд эмчлэх боломжтой ажээ. Хорт хавдрын эмчилгээнд өвчний үе шат туйлын чухал бөгөөд хэдий чинээ эрт эмчилгээ эхэлнэ төдий чинээ үр дүн нь сайн байдаг гэнэ. Хүмүүс ихэвчлэн өвчнийхөө даамжирсан үед нь эмнэлэгт ханддаг байна.

-Хорт хавдар гэж чухам юу бэ? Юунаас болж үүсдэг өвчин бэ?

-Хавдар гэдэг нь ямар нэг эрхтэн дэх эд эсийн замбараагүй өсөлт юм. Яг чухам юунаас үүсч байгааг эрдэмтэд нарийн тогтоож чадаагүй л байна. Вирусын, хоол ундны болон витамины дутагдлаас гэх зэргээр олон янзаар тайлбарлаж байгаа. Гэхдээ хавдрын урьдал өвчин гэж байдаг. Жишээ нь ходоодны хавдар гэхэд ходоодны хүчил ихэдсэнээс шарх үүсч, өвчтөн эмчлүүлэхгүй удвал даамжран хавдар болдог. Мөн эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдар ч уг эрхтний шархлаанаас үүсдэг. Бас эх үүсвэр нь огт мэдэгдэхгүй, хүний биеийн бүх булчирхайг хамарсан, уушигны голч завсрын зэрэг хавдар байдаг.

Энэ нь хүмүүсийн хоол унд, амьдралын хэвшилтэй шууд холбоотой юм. Уушигны хавдраар өвчилсөн хүмүүс гэхэд л 40, 50 жил тамхи татсан байх жишээтэй. Түүнчлэн монгол хүмүүс махан хоол, өөх, тос байнга хэрэглэдгээс ходоод нь өвчлөмтгий байдаг.
Ямар ч өвчнийг эмчлэхэд тухайн өвчний үе шат чухал байдаг. Эмчилгээний алсын үр дүн буюу тухайн өвчтөн хэдэн жил амьд явах вэ гэдэг нь өвчний үе шатаас шууд хамаардаг. Хорт хавдрыг мэс засал, туяаны болон химийн эмчилгээний аргаар эмчилдэг байна. 0 юмуу эсвэл 1-р үеийн хорт хавдрыг мэс заслын аргаар л эмчилдэг. Дэлхийн нийтэд хамгийн түгээмэл арга бол туяа эмчилгээ юм.Энэ эмчилгээг хийлгэхэд түлэгдэж, шархалдаг зэрэг өрөөсгөл ойлголт байдаг. Үнэндээ эмчилгээнд ашиглаж байгаа цацраг идэвхт үүсвэрээс цацарч байгаа цацраг нь бидний нүдэнд харагдаж, гарт тэмтрэгдэхгүй зүйл. Энэ нь халах, шарах гэх мэт ямар нэг мэдрэмж өвчтөнд өгдөггүй. Харин олон удаагийн эмчилгээний дараа өөхөн эдийн эслэгийн өөрчлөлт өгч, хатууран арьс нь улайж харладаг. Энэ нь амь насанд ямар ч аюулгүй өөрчлөлт юм. Хавдар эрт оношлогдож, мэс засал хийх боломжтой ч амьсгал, зүрх судасны эрхтэн нь эмгэгтэй өвчтөнг зөвхөн туяа эмчилгээгээр төгс эмчилдэг байна.Тиймээс эрт үед оношлогдсон хорт хавдрыг заавал мэс засал хийж, тухайн эрхтэнг тайрч авах шаардлага байна уу? гэсэн асуудал ч сүүлийн үед эрдэмтдийн дунд яригдаж байгаа. Түүнчлэн мэс засал хийх боломжгүй, томорчихсон хорт хавдар туяаны аргаар өсөлтийг нь зогсоох үрэвслийг намдаасны дараа мэс заслыг амжилттай хийдэг. Иймээс туяа эмчилгээнээс хүмүүс айх зугатаах хэрэггүй
.Цорын ганц арга нь урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж байх мөн архаг суурь өвчнөө сайн эмчлүүлж байх. Зургаан сард нэг удаа ядаж жилд нэг удаа үзлэгт орсон байх хэрэгтэй.

Left brain - Right brain зүүн ба баруун тархи



Хүний тархийг биеийн жинд нь харьцуулж үзвэл хүнээс том, лут тархитай амьд биет амьтан ертөнц дээр байхгүй. Хүний тархи их, бага, дунд, уртавтар гэсэн 4 бүрдэлтэй, их тархи нь хоорондоо хоршиж ажилладаг хоёр тал бөмбөлөгөөс бүрдэх ба түүнийг бид баруун тархи, зүүн тархи гэж энгийнээр нэрлэдэг. Хүн эхээс төрөхдөө л 100 тэрбум идэвхтэй мэдрэлийн эстэй төрдөг бол бич 10 тэрбум, хулгана 5 сая, ялаа 100 мянга гэхчлэн биологийн талаас нь авч үздэг.
Психологийн талаасаа хүний мэдрэлийн ганцхан эс 20 мянган салаа мөчирт мэдээлэл хадгалах боломжтой, хүний тархийг гүйцэх хүчирхэг компьютерийг хүн төрөлхтөн бүтээж чадаагүй, чадах ч үгүй, учир нь хүний мэдрэлийн эс бүр эдүгээгийн хүчирхэг компьютерүүдийн хүчин чадалтай тэнцэнэ. Интернэтээр дамжуулах гурван өдрийн мэдээллээс даруй 15 дахин их мэдээллийг хүний тархи ганцхан секундэд дамжуулах аугаа их чадалтай гээд бод. Энд зөвхөн “хүмүүн” гэгч амьд бодгаль дээр авч ярьж байгаа болохоос “монгол хүн”, “америк хүн”, “япон хүн”, “хятад хүн”, “жүүд”, “цыган”, “негр”, “полинез” гэж огт ялгаагүй.Бидний гайхамшигт энэ уураг тархи ямар их багтаамжтай, амьдрах хөгжих нөөцтэйг дээрх баримтаас харлаа. Хүний тархины хоёр тал бөмбөлөг хоёул тус тусын үүрэгтэй, зүүн тал нь нэн чухал тэр дундаа өнөөгийн монголчууд бидэнд зүүн тархиа байнга, системтэй, бүр үхэн үхтлээ хөгжүүлж байх аваас нөгөө хөгжлийн локомотив чинь тэнд бүрдэх учиртай юм. Хар ухаанаар төсөөлбөл шүү дээ.Зүүн тархи бол бүхэлдээ мэдлэгт суурилж, тэнд шинжлэх ухаан, танин мэдэхүй, логик, математик, философи, дүн шинжилгээ, ном зохиол, бичиг баримт төвлөрдөг бол баруун тархинд уран сайхан, урлагийн мэдрэмж, хөгжмийн чадавхи, өнгө дүрслэл, дуу авиаг хүлээн авах чадвар гэхчлэн махчилбал зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн гоё хурц зүйлс илүү төвлөрдөг байх юм.Өрнийн психологийн судлалд Neuro Linguistic Programming (NLP) гэгч онол хүчтэй түгж, аливаа юмс үзэгдлийг түүний хуулиар тайлбарлах болжээ. Хүний зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн гоё хурц үзэгдэл, юмс хүмүүнийг хэрхэн залдаг тухай судлах энэ онолоор бол Visionary – хараандаа бүх юмыг сонгож тогтоох, Auditory-сонсголоор дамжиж тахиндаа суулгах гэгч хоёр өөр үйлдэл нэг цэг дээр төвлөрч “зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн” дурсамж үлддэг хэмээн номлодог. Үндсэндээ баруун тархины хэт хөгжлөөс нийгэмд учрах үр дагаварыг (уршиг ч байх болох) NLP онол судалж дүгнэдэг болжээ. Баруун тархины хэт хөгжил нь яваандаа бор тархины саажилтад хүргэж, хүн өөрөө хөгжихөө больдог тухай NLP онол номлодог. Монголчуудын дийлэнх хэсгийн баруун тархи хэт хөгжөөд, зүүн тархи нь хоцроод, тэр нь нийгмийн хөгжил дээрээ ялгараад, тэнцвэр барьж чадахгүй байгаад хамгаас их бухимддаг хүний хувьд би ингэж бичиж байгаа хэрэг. Эхээс заяасан 100 тэрбум идэвхтэй мэдрэлийн эсээ гүйцэт ашигласан хүн ертөнц дээр байдаггүй, гэвч үлэмж шавхсан суутнууд К.Маркс, А.Эйнштэйнээс авахуулаад Нобелийн шагналт эрдэмтэд, жүүдийн алдартнууд гээд нэлээдгүй бий. Ер нь 100 тэрбум эсийн тал ба талаас илүүг бүтээлчээр ашигласан хүмүүсийг би хэлж байна. Ертөнцийн хүний дийлэнх нь энэ их эсийн 10 хүрэхгүй хувийг, хөгжиж буй ертөнцөд бол ихэнхдээ ердөө 2-3 хувийг ашигласан байдаг.Манайхны барагдашгүй энэ их дуу хуур, угсраа угсраагаараа төрж буй дуучид, урлаг, уран сайхан, хошин урлаг, үндэсний спорт, цэнгүүн шоу, шил дарсан FM-үүд, мянга мянган фэн бол бүгд бор тархины баруун талын хэт үзүүлэлт юм. Зөвхөн морины тухай дуу гэхэд л 1000 хол давсан ганцхан жишээгээр монголчуудын энэ уран сайханлаг чанарыг нотлож болох бөгөөд оюун ухаан, мэдлэгийг шүтсэн ном зохиол, дуу шүлэг бараг байхгүйтэй адил.Нүүдэлчний соёл дээр суурилсан утга урлаг, уянгын сэтгэлгээ нь Монголыг дууч¬дын ба бөхийн өлгий нутаг болгосон нь чухамдаа дэвшил баймаарсан. Гэвч баруун тархины хэт хөгжлөөс нийгэмд учрах үр дагаварыг судлах (уршиг ч байх болох) NLP онолоор бол дэвшил бус, харин уруудалт гэнэ. Бичиг үсэг бараг тайлаг¬даагүй хэрнээ 100 дуу цээжилчихсэн дуулж яваа монгол хүн дэндүү олон, ялангуяа хөдөө болон хотын захын барлаг хороололд чухам аль чихээрээ оруулаад гаргадаг юм, тархи толгой¬ных нь хаана зай эзэлж багтдаг юм гэмээр байх нь баруун тархиных нь хөгжлийн зохисгүй зарцуулалт юм.Ихэнхи монголчууд заяагдмал оюуны чадвараа илрүүлэх сонирхолгүй, баруун тархиных нь бүх зайг энэ их дуу, дуучин, хамтлаг, хөгжмийн зохиолч, хошин урлаг, яруу найраг, яруу най¬рагч, бөх, бөх сонирхогч, засуулч, морь, уяач эзлээд, тэгснээрээ баруун тархиных нь үлдэх хэсгийн зарцуулалт хөгжилгүй болж, зүүн тархины наад захын шаардлага болох тасралтгүй суралцах чадвар эрс суларсан дүр зураг харагддаг. XXI зууны жирийн иргэний эзэмшсэн байвал зохих үндсэн, наад захын чадваруудын нэг нь суралцах ур чадвар учраас би энд соёл, урлагуран сайхан руу довтолж буй хэрэг л дээ.Нэгэнт л зүүн тархиа хөгжүүлээгүйгээс монголчууд заяаны байгальлаг, амьтанлаг, уран сайханлаг шинжтэй төлөвшсөн ба биеийн хүчний натурал ажлаас цааш хийх бүтээх чадваргүй. Монголчуудын нэг гол дутагдал бол хар тэнхээг оюун ухаанаас илүүд үзэх явдал. Энэ нь өнөөгийн монголчуудын ердийн, өдөр тутмын амьдрал дээр захаас аван нотлогдоно. Энэ их захууд, захын худалдагч, ченжүүд, ломбард, лангуу, эсвэл хөдөө алт ухах нинжа нар, хадгаламж зээлийн хоршооны эзэд ба хохирогчид, гудмаар дүүрэн хөглөрөх шар сонинууд, шар сонины сэтгүүлчид, бүр дордвол хулгайч, дээрэмчин, залилан гээд сайн мууг нь жагсааж болж байна. Манай нийгэмд бодитой буй аж байдлын доройтол, ядуурал, ажилгүйдэл, архидалт, золбин тэнэмэл амьдрал, гэмт хэргийн ертөнц энэ бүгд чинь зүүн тархиа хөгжүүлээгүйн гай шүү дээ. Зүүн тархиа хөгжүүлж байна гээд гарт тааралдсан, хавьтсан ойртсон болгоноо уншаад, цээжлээд, цэцэрхээд явбал тэр нь оюуны бас нэг өөр дон болж хувирдаг. Номын хагас цагаан солиотой, чалчаа сэхээтнүүд манайд олон байдаг нь зүүн тархиа хогийн сав болгосны нөгөө талын гай юм.Монголтой төстэй иймэрхүү үзүүлэлтийг хангасан өөр нэг үндэстэн бол дэлхий дээр цыганууд байна. Цыганы соёл урлаг, дуу шүлгийг магтаж барах юм биш. Дууны үгийн утга уянгыг хэлэх юм биш, ёстой уяруулж хайлуулж өгөхөөр. Гитар тоглодоггүй, дуу бүжиггүй эр эм цыган нэг ч үгүй, хөгшрөөд ирвэл бүгдээрээ үзмэрч, зарим нь хулгайч. Ертөнцөд “Цыган” гэж таниулдаг имиж нь ердөө л энэ. Шашин, шашны ёслол, мөргөл, сүмийн дуу, маань мэгзэм, мухар сүсэг зэргээрээ лалынхан, хиндүчүүд, түвдчүүд баруун тархины хэт хөгжилтэй улс үндэстэнд бас тооцогдоно. Эндээс хийх гол дүгнэлт бол баруун тархины хэт хөгжилтэй улс үндэстнээс өсч өндийсөн, хүчирхэгжсэн, баяжсан нь нэн ховор. Баруун тархи хөгжөөд хөгжөөд тэр нь баялаг бүтээдэггүй, мөнгө үржүүлдэггүй, нийлбэр дүнгээрээ улс орондоо үлдээх юмаар тун бага. Ямар ч уран сайхангүй, уран дүрслэмжгүй, зөвхөн зүүн тархины эрэмбэтэй хөгжлөөс шалтгаалах тийм нээлттэй атлаа хэрцгий нийгэм рүү бид орж яваагаа мартаж үл болно. Ийм нийгэмд оюунлаг, чадварлаг, сэтгэдэг, суралцдаг хүн л зөв амьдрах учиртай. XXI зуун бол товчхондоо оюуны чансаа, оюуны ерөнхий чадавхи, тархины гимнастикийн зуун болно. Энэ зуунд зөвхөн оюун тархийг л шүтнэ.

Зуун жилийн ганцаардал

Олон жилийн хойно хурандаа Аурелиано Буэндиа гэгчийн бие Макондогийн оршуулгын газрын хайсны дэргэд буудуулах гэж зогсохдоо, тэр жилийн нэгэн үдэш мөс үзүүлэхээр цыганууд дээр эцгийнхээ дагуулж очсоныг санаж авай. Тэгэхэд Макондо хулс, шавраар барьсан хориод навтгар овоохой бүхий жижигхэн суурин байж, хаяагаар нь галавын үеийн амьтны өндөг шиг асар том мөлгөр цагаан чулуун дундуур тунгалаг уст гол мяралзанхан урсдаг байлаа. Ертөнц шинэхэн учир олон юмс нэр усгүй, тэдгээрийг дурдах болбол хуруугаараа заан ярилцдаг байвай. Жил бүрийн гуравдугаар сард суурины захад ноорхой цыганы нэгэн овог асар майхнааа шаан бууж, шүглийн шийхнэх, бөмбөрийн пижгэнэх дуунаа эрдэмт хүмүүсийн сүүлийн үеийн бүтээлийг макондогийнхонд үзүүлдэг байлаа. Эхлээд цыган нар соронзон гүр авчрав. Мельикадес гэдэг бавгар сахалтай, шувууны савар шиг мойног хуруутай лүглэгэр цыган Мекедоны рилү бүтээгчдийн1 бүтээсэн, ертөнцийн найм дахь гайхамшиг2 гэж өөрийн нэрлэсэн зүйлийн идийг олонд чадал заан үзүүлэв.

1 Рилү бүтээхүй ухаан буюу алхим бол хувилахуй ухаан шинжлэх ухаан болон хөгжихийн өмнө гарсан нэгэн чиглэл мөн. Манай эриний III-IV зуун үед Мисир газар үүсээд V-VI зууны үед Өрнөт Европт өргөн дэлгэрчээ. Рилү бүтээгчид (алхимичид) энгийн металыг алт, мөнгө болгон хувиргах мөнхийн аршаан гаргаж авах рилү (философский камень) гэгчийг олох гол зорилго тавьж байв.- Орч
2 Мисирийн цац, Эфис дэх Артүмидагийн (ав хоморгын охин тэнгэр) дуган, Галикарнас дахь бунхан, Вавилон дахь Семиранмидагийн “дүүжин цэцэрлэг” Олимпи дахь Зевсийн хөшөө, Родос дахь Гелиосын хөшөө Александрын гэрэлт цамхаг энэ долоог хийж хосгүй уран гоёын учир ертөнцийн долоон гайхамшиг гэнэ. Энд энэ долоотой тэнцэх найм дахь гайхамшиг гэсэн утгаар хэрэглэжээ.- Орч

Тэрвээр хоёр төмөр саваа барьж, айл айлаар ороход төмпөн, хувин, хайч, хоовон байрнаасаа ховх хонх үсэрч, хадаас шураг хүчтэй татахын аяыг даахгүй цуурч байгаа банзнаас суга суга үсрэх гэж тэмүүлэн байхыг улс хиртхийн үзжээ. Олдохоосоо огт өнгөрсөн гэж байсан юмс яг эрээд ядчихсан тэр газраас нь гарч Мелькиадесийн шидэт савааны араас хуйлран дагана. Тэр цыган испани хэлээр их л хазгай мурй дуудаж, “Эд бараа гэдэг бас амьтай байдаг юм. Гагцхүү тэр юмсыг сэтгэлийг хөдөлгөж чадах хэрэгтэй” хэмээн сүртэй гэгч өгүүлнэ. Суут байгаль эхийн бүтээн чадахыг сэтгэлдээ төсөөлөхөөр үл барам түүнээс ч хол давж, ид шид, илбэ жилбийн гайхамшгаас хэтийдсэн юмыг ч төсөөлөн сэтгэж улмаар ургуулан бодох үзэмжийн чадвартай Хосе Аркадио Буэндиа, хараахан ашиг тусаа өгөөгүй байгаа шинжлэх ухааны тэр нээлтийг газрын хэвлээс алт гаргаж авахад зохицуулж болно хэмээн боджээ.
Мелькиадес шударга хүн байсан болохоор “Соронзон тийм юманд хэрэг болохгүй” гэж сануулан хэлсэн боловч тэр үед Хосе Аркадио Буэндиа цыганы голч чигчид итгэлдэггүй байсан учир соронзон савааг луус, хэдэн ишгээрээ арилжин авлаа. Буэндиагийн авааль гшэргий Урсула Игуаран энэ хэдэн малаараа ар гэрийнхээ уначихсан ажлыг өөд татах гэсэндээ тэр арилжааг бүү хийтүгэй хэмээн хориглож ядсан боловч эр нөхөр нь “Удахгүй чамайг алтаар дараад өгнө. Хийх саваа л мэдээрэй” гэж хариулжээ. Хэдэн сар хэлсэн амандаа хүрэх гэж зүтгэн, хоёр төмөр саваагаа араасаа чирэн, Мелькаидесийн зааж өгсөн тарнийг чанга дуугаар урин урьж, хавийн газар, тэр ч байтугай голын ёроолыг хүртэл нэг нэгэнгүй самнаж үзвэй. Гэвч түүний газар дээр гаргаж ирсэн юм гэвэл арван тавдугаар зууны зэвэнд идэгдсэн битүү хуяг байлаа. Тэр хуягийг цохиход чулуу дүүргэсэн гуа адил дүнгэнэх ажээ.
Хосещ Аркаио Буэндиа өөрийг ньхайгуулд дагаж явсан сууриныхаа дөрвөн хүнтэй хамт тэр хуягийг задалбал дотроос нь мах нь үгүй болсон хүний араг яс гарсныг үзсэнд хүзүүнд нь эмэгтэй хүний туг үс бүхий зэс гуу байлаа.
Гуравдугаар сард цыганууд дахин хүрч ирэв. Одоо тэд яндан дуран, сайн бөмбөрийн дайтай галт шил хоёр авчирч, үүнээ амстердамын жүүд нарын цоо шинэ бүтээл гэж зарлав. Яндан дуранг асрын дэргэд зоогоод гудамжны цаад өнцөгт цыган эмэгтэйг суулган таван реалын1 хөлстэйгөөр дурангаар харуулахад цыган хүүхэн гараар илээд авахаар ойрхон харагджээ. “Шинжлэх ухаан орон зайг товчиллоо. Удахгүй хүн гэртээ сууж байгаад ертөнцийн ль ч хэсэгт болж байгаа зүйлийг харж болно” гэж Мельикадес тунхаглан айлджээ. Халуу дүүгсэн нэгэн үдээр цыганууд асар том галт шилээр гайхалтай илбэ үзүүлж, гудамжны голд хуурай өвс овоолоод галт шилээрээ нарны туяа тусганасанд өвс дүрсхийн шатав. Соронзогоор алт олох гэсэн нь бүтээгүйд тайтгарч шатав. Соронзонгоор алт олох гэсэн нь бүтээгүйд тайтгарч амжаагүй байсан Хосе Аркадио Буэндиа галт зэвсгийг байлдааны зэвсэг болгоё гэж дорхноо боджээ. Мелькиадес түүнийг урьдынх шигээ хориглож хориглож, галт шилээ хоёр соронзон саваа, гурван алтан зоосоор соливол соль гэжээ. Урсула адраа удлан алтан зоосноосоо өгөхөөс аргагүй болсондоо ёстой буруу харж уйлж, зөв харж инээжээ. Уг нь эцгийнхээ хуруу хумсаа тайрч байж насан туршаа хураасан тэ мөнгийг ашигтайхан юманд зарах санаатай нөөгөөд орон оороо хадгалж байсан юмсанжээ. Хосо Аркадио Буэндиа эхнэрийнхээ сэтгэлийг ч засаж барьсан юмгүй шинэ туршилтыг шамдан эхэлж жинхэнэ эрдэмтэн хүний байдлаар биеэ гаргуунднь хаяж, тэр ч байтугай аминдаа ч аюул учруулахаас буцахгүй болж билээ. Тэрбээр гал шилийг дайсны цэргийн өөдөөс хэрэглэж болно гэдгийг нотлох гэхдээ биеэ төөнөсөнд, түлэнхий нь яршин удтал анихгүй зовоожээ. Буэндиа гэрээ ч шатааж үзэх осолтой санаа сэдсэн боловч эхнэр нь тас хорив. Хосе аркадио Буэндиа цоо шинэ зэсгийнхээ стратщегийн чадлыг эргэцүүлэн олон цаг тасалгаандаа сууж, тэр ч байтугай хэрэглэх удирдамж зохиож, чухам яаж хэрэглэхийг их л тодорхой, хөдөлшгүй баримттай тайлбарлажээ. Хийсэн туршлагаа тоорхойлон бичсэн олон зүйл, х½д хэдэн хуудас тайлбар зураг сэлтийг уул удирдамждаа хавсаргаж нэгэн элчээр эрх баригчдад явуулж, тэр элч нь өндө уулыг давж, өргөн мөрнийг гаталж, өрх намаг туулж, дайд бөглүүдэд уйдан зовж, догшин аратанд бариулан алдаж, тахал өвчнөөр үхэх дөхөн явсаар түмэн алжаал, буман бэрхдлийг давж их замд оржээ. Тэр үед хот орно гэдэг санахын гарз

1 эртний испанийн ¬өнгөн зоос, -Орч

шахам байсан боловч, Буэндиа эрх баригчдын дуудсан даруйд л очиж, бүтээсэн зүйлинхээ чадлыг цэргийн дарга нарт үзүүлж, тэр ч байтугай гэрлийн дайны нарийн эрдмийг тэдэнд биелчлэн зааж сургахаар зэхэж байлаа. Тэгээд хэдэн жил хариу хүлээж бүр ядчихаад Мелькиадест, дахиад л урагшгүйтснэээ гомдоллон хэлбэл цыган уужим сэтгэлээ ёстой нэг гаргаж, галт шилийг нь эргүүлж аваад, алтан зоосыг нь буцааж өгөөд, португалийн далайн хэдэн зураг, хөлгийн жолоодлогын олон багаж бэлэглэжээ. Мелькиадес Герман гэлэнгийн бүтээлийг гараараа товчлон сйирүүлж, од эрхсийн байрал, өнцгийг олох багажийг ашиглах аргыг бичиж Хосе Аркадио Буэндиад өгчээ. Борооны улирлын урт сард, туршилт хийхэд нь хүн саад хийх болуужин гэж байшингийнхаа мухлрын умгархан өрөөг түгжин суужээ. Гэрийн ажилд оролцохыг огт больж, од гаригийн гүдйлийг шинжин, гадаа хононо. Нарын хөөрөх туйлыг хэмжих гэж бйж наранд золтой л цохиулсангй. Багаж нь гарт ­ь ороод ирэхэдтэрвээр орон зайн тухай нарийн ойлголттой болж, одооноос эхлээд гэрээсээ гаралгүйгээр үзэж хараагүй далай тэнгисэ½р аялж, хүн амьтангүй газар орныг шинжилж, ид шидийн амьтадтй харилцаж чадах болжээ. Чухамхүү тэ л үед Хоже Аркадио Буэндиа гэр дотуураа хөлхөн, хэнийг ч анхааралгүй ганцаараа ярьчих зантай болсон бөгөөд түүнийг тэгж байхад Урусула хэдэн хүүхэдтэйгээ гадил, маланга, төмс, наанги цагшаан ауйям, пагсаа жимс арчлан тариан талбайд нуруугаа бөгтийтөл ажиллаж байлаа. Гэтэл Хосе Аркадио БуэндЁа толгой өөд татахгүй ажиллаж байснаа гэнэт болиод нэг л хачин болчихов. Хэдэн өдөр юманд хорлогдсон юмшиг болж, элдэв таамаг дэвшүүлэн, өөртөө ч итгэхгүй гайхан амандаа дүнгэнэтэл ярьжээ. Арван хоёрдугаар сарын нэгэн мягмар гаригт хоол идэж сууснаа эргэлзэж тээнэгэлзэж байсан зүйлийнхээ учрыг гэнэт бүрэн олжээ. Нойр алдан, олон хоног тархиа гашилтал юм бодсоноос зүдэрсэн цэгийнхээ халуурч байгаа мэт дагжин чичирсээр ширээний эхэнд магнай тэнүүн, тэр ч байтугай маш жвахлантай суугаад,
- Дэлхий чинь зүрж шиг бөөрөнхий юм гэж нээн олсноо хэлснийг хүүхдүүд нь насан туршаа мартахгүй нь лав.

Урсула багтартлаа уурлаж, “Чи солиорох мөрөөрөө солиор. Цыганы солио өвчнийг хүүхдэд бүүхалдаачих” гэж аашлаад одны байршил олох багажийг нь хэм чулуудсан боловч Буэндиа тоосон ч үгүй, айж эмээсэн ч үгүй, өөр нэг багаж хээвнэг хийж аваад, умгархан өрөөндөө сууриныхаа харчуулыг цуглуулж, хэний ч үл ойлгох огол дурдаж, дандаа дорно зүг хөвөөд байвал яг эргээд гарсан газраа хүрээд ирн эгэдгийг тэдэнд нотолжээ. Макондогийнхон Буэндиаг толгойдоо юмтай болж гэж бодоцгоож байтал азаар тэр үед Мелькиадес ирж тааран, учрыг олж хужрыг тунгаан өгчээ. Аль эрт практикаар батлагдсан байсан боловч маъондынхны огт мэдэхгүй байсан тэр нээлтийг зөвхөн од мичид ажигласаар хийсэн Буэндиагийн гоц ухаантайг цыган өндөр дуугаар магтаж, өөрийн бахархан бахдаж байгаагийн нотолгоо болгон рилү бүтээхүй ухааны лабораторийн төхөөөрмж түүнд бэлэглэсэн нь сууриныхны хувь заяанд тус болох учиртай байжээ.
Яг тэр үеэр Мелькиадес хачин амархан өтлөв. Цыган эр анх тосгонд ирж байхдаа Хосе Аркадио Буэндиагийн насны хүн харагдаж байлаа. Гэтэл Буэндиа нь тэнхээ гэж тоймгүй, морь ч чихдээд унагахдаа тоохгүй хэвээрээ байхад цыган ужиг өвчинд ээргэдсэн шиг эцэж турж байлаа. Угтаа бол тэр нь ганц өвчний гай бус, хорвоо дэлхийгээр хэрэн тэнэсээр туссан олон ховорхон өвчний урхаг байжээ. Мелькиадес, Буэндиад лаборатори тоноглоход нь тусалж байхдаа, эрлэгийн элч өөрийг нь газар сайгүй дагаж яваа боловч эрлэгийнд бүрмөсөн аваачих зүрх нь арай л хүрэхгүй байгаа бололтой гэж ярьжээ. Тэрбээр хүн төрөлхтнийг дайрч байсан бүх гамшиг сүйрэлтэй тулгарч явсан боловч эсэн мэнд гарч байсан толгой билээ. Перст хулгана яр, Малайн хойгт бам, Александрийд уяман, Японд хөх гуя, Мадагаскарт булчирхайн тахал туссан боловч үхээгүй, Сицилийн арал дээр газар хөдөлж, Магелланы хоолойд хөлөг онгоц сүйрэн олон хшний амь сүйдэхэд бас л амьд гарсан байжээ. Нострадамусын1 нууцыг мэддэг гэж ам шүд алдах энэ жигтэйхэн эр булшнаас гарч ирсэн байдалтай, бүлцгэ° нүд нь юмс үзэгдлийн цаад талы£ нэвт харж чаддаг байртай санагдана. Хэрээний

1 Нострадамус (1503-1566)- францын зурхайч эмч

дэлгэсэн далавч аятай далбагар хүрээтэй том хар бүрх, он удаад буриваад идэгдэн ногоорсон хантааз өмсөж явна. Цаглашгүй ухаалаг, туйлгүй битүүлэг боловч мах цусанд төрсөн хүн байсан бөгөөд биеийн хүндээрээ газартаа татагдаж, өдөр тутмын амьдралын зовлон зүдгээр, аж төрөлд дийлэгдэх ажээ. Өвгөрөөд тэнхээ тамир алдрах боллоо” гэж үглэх болж, аар саар юманд зарах мөнгөгүй гачигдаж, бөм өвчнөөр хамаг шүд нь юүрээд уначихсн тул инээхийг аль эрт больсон ажээ. Тэр нэгэн бөгчим халуун өдөр Мелькиадесийн нууцаа тайлснаас хойш өөрдсийнх нь их үерхэл эхэлсэн гэж Хосе Аркадио Буэндиа үзэж байлаа. Хүүхдүүд цыганы хүн үнэмшмээргүй яриаг гайхан чагнана. Тэгэхэд таван ойноос хэтрээгүй байсан Аурелиано Мелькиадесийн гэрэлтэй цонхны наана хүглийн сууж бадралт баг бишгүүрийнх шиг дуу нь элдэв аймаар юм бодогдуулж, халуунд хөлс нь шанаагаар нь хайлсан тос шиг урсан байсныг насан туршаа санаж явна. Аурелианогийн ах Хосе Аркадио түүний гайхамшигт дүрийн үр саддаа үе залган ярих дуртгал болгон үлдээнэ. Харин Урсула л цыганы ирэхэд тун таагүй байдаг байв. Энэ нь ямар учиртай вэ гэвэл тэрбээр, Мелькиадесийн шилэй хлорын мөнгөн ус санамсаргүй алдаад хагалж байх үеэр яг тасалгаанд орж ирсэн юм санж.
- энэ чөтгөрийн үнэр байна £эж Урсулагийн хэлэхэд Мелькиадес татгалзаж,
- Огт үгүй. Чөтгөр борын хүчлийн үнэртэй байдаг нь тогтоогдсон юм, энэ бол ердөө ялихгүй жаахан түргэн цагааны үнэр гэжээ.

Тэгээд Мелькиадес, шунхны тун хачирхам шингэнийг сургамжлангуй дуугаар дэлгэрэнгүй гэгч нь тайлбарласан боловч Урсула түүнийг нь огт сонирхсонгүй, хүүхдээ мөргүүлэхээр авч явжээ. Үүнээ схойш хурц үнэр гарахад, Мелькиадес санаанд нь ороод байдаг болжээ.
Бүдүүлэг лабораторид нь олон хувин, юүлүүр, шүүр, шүүлтүүрээс гадна энгийн хяс, рилүг1 хийх халуун хүзүүт шил, Иудийн Маригийн 2 хэрэглэж байсан гурван цорготой нэрэх тогооны шинэчилсэн төслөөр цыгануудын өөрсдийн нь хийсэн бүрхээр төдийхөн байдаг байлаа. Түүнээс гадна Мелькиадес долоон гаригтай тэнцэх долоон төмөрлөгийн дээж, алтны тоо хоёр дахин ихэсгэх Моисей, Зосимын томъёолол, их магистерийн3 салбарт хамаарах тэмдэгэл, зургийг Хосе Аркадио Буэндиад өгчээ. Эдгээрийн учрыг олосн хүн рилү гаргаж чадах ажээ. Алтыг хоёр дахин их болгох томьёолол энгийн байсанд хорхой нь хүрсэн Хосе Аркадио Буэндиа хэдэн долоо хоног эхнэртээ тал засан тойрогуудлж байгаад нандигнадаг хайрцагнаас нь хуучны зоосыг гаргуулж, мөнгөн усны хуваагдахын тоогоор түүнийг нь олшруулахаар амлажээ. Урсула нөхрийнхөө шалаад салахгүйд аанай л цааргалж чадсангүй. Буэндиа гучин дулоныг хувинд хийж, хүхэрт хүнцэл, зэсийн үртэс, мөнгөн ус, хар тугалганы хамт хайлуулав. Дараа нь энэ бүхнээ тосон туулга бүхий тогоонд хийгээд үмхий үнэртэй өтгөн бантан болтол нь шиүүн гал дээр бу¶алгасан нь алт болж арвижихаасаа илүү ердийн цардуулын бурамтай төстэй юм болчиµжээ. Ахин нэрж долоон гаригийн нэр бүхий төмөрлөгтэй холин дахин хайлуулж, гермесийн мөнгөн ус,4 байвангаар боловсруулж, цагаан луувангийн тос байгаагүйн учир гахайн өөхөнд дахин буцалгах зэргээр их зоригтойгоор аз үзэн ноцолдсоны эцст, Урсулагийн үнэт өв тогооны ероолд барьцалдан наалдсан шимэлдгэрхүү юм болчихов.
Тэр үеэр цыганыг дахин ирэхэд Урсула тосгоныхныгоо түүний өөдөөс турхирсан боловч тосгоныхныг нь айхаасаа сониучирхах нь дийлжээ. Цыганууд зүйл бүрийн

1 Философский камень буюу философское яйцо гэдэг нь мегаллыг алт болгон хувиргах бэлтгэмэл. Үүнийг манай эртний орчуулгад рилү (үрэл) гэж, алхимичийг нь рилү бүтээг чгэж байсан байна. Энэ уламжлалыг энд баримтлав. – Орч
2 Иудийн Мари-рилү бүтээгч эмэгтэй (манай эриний III зууны эцэс)
3 Их магистерий-рилүний өөр нэр
4 Гермесийн мөнгөн ус гэдэг нь рилү бүтээгчдийн алт гаргаж авахдаа хэрэглэж байсан мөнгөн ус. Рилү бүтээх ухааны үндсийг тавигчдын нэг. Гермес Трисмегистийн нэрээр нэрлэжээ. –Орч

Хөгжим чих дөжрөм хангинуулсаар гудамжаар өнгөрч, зарч нь низианзныхны1 хамгийн аугаа их нээлтийг үзүүлнэ гэж зарлав. Цөмөөрөө цыганы асар тийш очиж, нэг сентаво2 төлөөд дотогш орвол Мелькиадес эв эрүүл, зав залуу, үрчлээ атираагүй, гялалзсан шинэ шүдтэй болчихсон байж байлаа. Бамтсанаас болж нүцгэн буйл үлдэж, хацар нь хонхойж, уруул нь үрчлээтсэнийг сайн мэдэх хүмүүс, жам ёсноос гадуур ид чадлтайгийнх нь энэхүү сүүлЁйн нотолгоог үзэхдээ хиртхийн цочжээ. Мелькиадес бүв бүрэн эрүүл шүд амнасаа га°ган үзүүлж, агшин зуур урьдынх шигээ өтөлсөн өвгөн болсноо дахин шүдээ хийгээд инээмсэглэвэл ид гялалзаж яваа эр дунд насны хүн болчихсонд булгтаараа бүр ч сүнсгүй айжээ. Хосе Аркадио Буэндиа хүртэл Мелькадесийн мэдлэгийг хүний хэрээс хэтрээгүй байгаа даа гэж эргэлзэхэд хүрчээ. Гэвч цыгшан хоёулхнаа үлдээд хиймэл шүднийхээ учрыг тайлж өгсөнд сая дотор нь онгойж тачигнатал хөхөрчээ. Энэ бүхэн нь нэг бодоход тун энгийн, нөгөө бодоход туйлын хачин санагдсан учир, маргаашнаас нь рилү бүтээхийг сонирхохоо огт больж, аль санасан цагтаа хоолоо идчихээд өрөөн дотуураа гутран холхих болов. “Ертөнцөд хачин юм их болдог юм байн даа. Хаяанд мань, олын цаад эрэгт элдэв янзын шидэт багж байж байхад би энд мал шиг аж төрж байдаг” гэж Урсуладаа гомдол мэдүүлжээ. Макондог анх байгулж байх үеэс Хосе Аркадио Буэндиаг мэдэх хүмүүс Мелькиадесээс болж хчнээн хувирсныг нь гайхаж байлаа. Урьд нь Хосе Аркадио Буэндиа тэдэндээ өмнөө барьдаг хүн нь болж, тариа яаж тарих, хүүхэд хэрхэн асрах, мал яаж өсгөхийг зөвлөж, тосгоныхныгоо өнгөтэй өөдтэй байлгах гэж хар бор ажилголж шилэлгүй хийдэг байжээ. Уэндиагийн байшин тосгондоо хамгийн сайн нь байж, бусад нь орон гэрээ түүнийг нь дуурайлган янзлах гэж хичээдэг байжээ. Тэднийх саруул то мтанхим, ваартай гоё цэцгээр чимэглэсэн сүүдрэвчтэй холлох өрөө, унтлагын тасалгаа бүхий байшинтай, байшингийнхаа ард нямбай боловсруулсан ногооны тайлбай, тэр ч байтугай ямаа, гахай, тахиа налайн байх мадын хашаатай,хашаандаа лужир том туулайн бөөр

1 Низианзынхан - Дундад Азийн эртний Низианз хотын иргэд
2 Сентаво –бутархай мөнгөний нэгж

Модтой байжээ. Гагцхүү зодооч азарган тахиа л эднийд ба©даггүй, эднийхээр барахгүй тосгон даяарт байдаг£үй байлаа.
Урсула нөхрөөсөө дутахгүй ажилтай анхиатай авгай байлаа. Насандаа дуу дуулж лав үзээгүй, сэтгэлийн хатан тэвчээртэй, зүтгэлтэй, хэрсүү, тогдгоносон энэ эмэгтэй үүрийн гэгээнээс аваад үдшийн бүиий болтол хамгийг амжуулж чаддаг ховорхон авьяастай агаад голланд даавуу цардмал банзлын нь сэрчигнэх чимээ хаа л бол дуулдаж байдаг байлаа. Урсулагийн ачаар шавар шал, шохойдоогүй хана, гар хийцийн бүдүүн хадуун тавилга нь цэвэрхэн гялалзаж, хувцас хадгалдаг хуучин авдраас нь альбаака цэцгийн үл мэдэгхэн үнэр анхилж байдаг байв.
Тосгон ыхамгийн ухаалаг хүн болох Хосе Акадио Буэндиа тосгоныхондоо байшингаа барихдаа хэн нь ч гол руу усанд явах гэж илүү ажил болохооргүйгээр барихыг тушаажээ. Мөн гудамжийг гаргахдаа халуун цагаар айл бүрд нарны гэрэл ижилхэн тусаж байхаар ухаалаг гаргажээ. Байгуулагдсанаасаа хойш хэдэн жилийн дараа Макондо, гурван зуун суугчдынх нь очиж үзсэн бүх сууринаас хамгийн цэвэр бөгөөд тохилог нь болжээ. Үнэхээрийн элэг бүтэн энэ суурингийнхнаас гуч гарсан хүн ч байхгүй, үхэж үрэгдсэн хүн ч байхгүй байжээ.
Макондог байгуулж эхлэнгээ Хосе Аркадио Буэндиа урхи тор урлаж гарчээ. Удалгүй тэрбээр гэрээрээ дүүрэн шарагч бялзуухай, ширэг бялзуухай, балч бялзуухай, заараг шувуутай болсон төдийгүй суурины бусад айлыг ч тийм болгожээ. Зүсэн зүйлийн шувуудын байнгын жигээ чих дөжрөөх учир Урсула ухаан муудах вий гэж чихэ лаваар бөглөжээ. Мелькиадесийн овог Макондод анх ирж, толгойны өвчин намдаадаг шилэн үрэл худалдаж эхлэхэд макондогийнхон уудам хөндийд нууцхан орших бяцхан сууриныг нь цыганууд яаж олоо юм бол гэж ихэд хачирхсанд цаадуул нь шувууны дуугаар олж ирлээ гэж хэлжээ.
Гэвч Хосе Аркадио Буэндиа соронон гүрийн дон тусаж, одон орны хайгуулж хийж, ал олох гэж мөрөөдөж, ертөнцийн гайхамшгийг таньж мэдэх гэж санаашрах болсноор нийтийн тулд ажиллах сонирхолгүй болж билээ. Зүгээр суудаггүй, цэвэр цэмцгэр Буэндиа яваандаа хирэндээ баригдаж, сахал үсэндээ дийлдэн тамтаггүй залхуу болж, Урсула сахлыг нь балиусаар зүдэрч баймааж нь хааяа нэг тайрч өгдөг болжээ. Хосе Аркадио Буэндиагюманд хорлогдож гэж тосгоныхон нь бодож байлаа. Гэвч Хосе Аркадио Буэндиаг солиотой гэж итгэж байсан хүмүүс хүртэл шуудайд хүрз, зээтүү хийж үүрээд, Макондог их нээлттэй холбох зам тавихад туслаач гэж гуйхад нь ажил, төрөл гэр орноо орхичихоод араас нь дагажээ.
Хосе Аркадио Буэндиа тэр хавийн газрыг огт мэдэхгүй байлаа. Дорно зүгт давахын эцэсгүй том нуруу хөндөлсөж, түүний цаана эртний Риоча хот орших бөгөөд дээр үед тэнд Фрэнсис ДРейк их буугаар яст матар буудан зугаацаж, алсан тэр амьтдынхаа цоорхойг нь бөглөж, дотор нь сүрэл чихээд, хатан хаан Елизаветад явуулж байсан гэж өвөг Аурелиано Буэндиагаасаа дуулснаас цаашгүй. Залуудаа Хосе Аркадио Буэндиа болон бусад эрчүүл эхнэр хүүхэд, мал адгуус, эд агуурсаа аваад далайн эрэгт хүрэх гэж энэ урууг даван хоёр жил хоёр сар төөрөн мунгинаад бодлоо араг бюу орхин хуучин нутагтаа буцалтай биш хэмээн энд Маконо сууринг байгуулан суурьшсан билээ. Иймээс дорно үг замнавал гагцхүү гэдрэгээ буцна гэсэн үг байсан учир тийш явах бодолгүй бйлаа. Өмнө талд нь өвс ургамалд мөнх хучаастай намаг балчиг, зах хязгаар байхгүй гэж цыгануудын хэлдэгих хөндий байлаа. Өрнө талд нь тэр хөндийг энгүй их ус залган авч тэнд бүсгүй хүний бие, толгойтой, булбарай зөөлөн арьстай халим маягийн амьтад оршиж, сэргэр том мээмнийхээ чадлаар далайн аянчин жуулчдыг хөнөөдөг байлаа. Цыган нар шуудангийн зам гардаг хуурай газрын зах хүртлээ жил хагас шахам хөвжээ. Ингэхлээр гагцхүү умар зүгт л явбал соёлт ертөнцийн зах зухыг үзнэ гэж Хосе Аркадио Буэндиа итгэж байв. Тийнхүү тэрбээр зээтүү хүрз, ангийн буугаар зэвсэглээд, зүг чиг олох багаж, газрын зургийг үүргэвчдээ хийгээд осолтой аянд морджээ.
Эхний хэдэн өдөр гойдын саад дайралдсангүй. Голын чулуут эргээр уруудаж, хэдэн жилийн урьд хуучны хуяг олсон газраа хүрээд зэрлэг зүржийн модны дундуур одсон нарий улбаагаар ойд орлоо. Долоо хоног яваад буга намнах аз таарч, махыг нь шараад, хагасыг нь идэх, бусдыг нь давслан нөөцлөхөөр тогтжээ. Яагаа ч үгүй л шивтэр амтагдсан хөх махтай тоть алж идэх хэрэг гарах вий гэж болгоомжилсон нь тэр байл а. Дараагийн арван өдөр нарны бараа огт харсангүй. Хөл доорх хөрс улам нойтон, галт уулын үнс шиг улам зөөлөн, ширэнгэ ахих тусам улам сүртэй ¡олж, шувууны дуугарах, сармагчны хэрэлдэх нь дуулдахтай үгүйтэй, энэ ертөнц үүрд хөөр баяргүй, харанхуй баргар-болоо юу гэлтэй болж иржээ. Хүн анхныхаа нүглийг үйлдэхээс1 өмнөх диваажин гэж ийм л байсан байх гэмээ чийг даасан, чимээгүй дүнсийсэн их ойд гишгэнгүүт л хөл нь цөмрөн шигдэж, гишгэсэн мөрөөр тосорхог, бужигнасан юм дүүрнэ. Мачетагаар2 алтан сайван, ал улаан сахилдгийг тас тас цавчин явахад диван галбад мартагдсан юм сэтгэлд урган зовооно. Бүтэн долоо хоног тэд гэрэлт цохын анивалзах галаас өөр гэрэлгүй гаслангийн баргар ертөнцөөр амьсгал боогдуулсан цусны үнэрт туйлдсаар, зүүдэн өвчтэй хүмүүс шиг гэлдрэн урагшилсаар байлаа. Буцах-арга байсангүй, тэд өвс цавчин зам гаргахад дорхноо шинэ өвс урган битүүрч байлаа. “Дажгүй ээ, зүгээ л алдахгүй байвал алзахгүй” гэж Буэндиа нөхдөө зоригжуулна. Тэрбээр луужингийнхаа зүүг алдалгүй ажиглан үл үзэгдэх умар зүгт хүмүүсээ удирдан зүтгэсээр илбэдүүлсэн муу ёрын тэр газраас арайхийж гарла. Шөнө нь пад харанхуй байсан боловч агаар нь цэнгэг байжээ. Аяншиж ядарсан улс дүүжин ороо зсаж, анх удаа тайван бөгөөд бөх нойрсов. Тэднийг сэрэхэд нар дээр хөөрсөн байлаа. Тэгтэл өглөөнийнамуухан гэрэлд ойм, дал модны дунд испанийн өгөрч хуучирсан асар том цагаан хөлөг чанх өмнө нь сүндэрлэн харагдсанд мэл гайхжээ. Тэр хөлөг баруун бөөр рүүгээ ялимгүй хэлтийж цахир¬аа цэцэг ороосон татлагын хоорондох бүв бүтэн шурагнаас нь далбаа дарвуул нь салбайн унжиж, зөөлөн хөвд хучсан, бас чулуужсан дун гилгэр хуяг аятай бүрхсэн их бие нь хатуу хөрсөнд бат шаан зогсжээ. Энэхүү хөлөг битүү хашигдсан

1 Яхва тэнгэр Адам, Ева гэсэн анхны хоёр хүнийг бүтээгээд, Эдемд цэцэрлэгийг арчилж, харж байлгахаар суулгажээ. Тэгэхдээ сайн мууг танин мэдэх модны жимснээс идэхийг хоригложээ. Гэтэл зальт могой хүүхнийг нь уруу татаж, тэр жимснээс идүүлжээ. Ева өөрөө идээ¤ нөхөртөө бас идүүлсэн байна. Ингээд хоёулаа тэр цэцэрлэгээс хөөгджээ. Үүнийг христосын домог судлалд хүний үйлдсэн анхны нүгэл гэдэг. – Орч.
2 Мачете -чихрийн нишингэ огтолдог том хутга

нэгэн зүйлд буюу сүйтгэх их хүчит цаг хугацаанд ч үл автах, шуугиант бужигнаант жигүүртэн шувууд ч үл ойртох орхигдон мартагдсан дархан газарт байгаа юм шиг санагдаж байлаа. Аянчид тэсэж чадалгүй хөлгийн доторхыг нэгжиж үзсэн боловч багшрн ургасан цэцгээс өөр юу ч байсангүй.
Хөлөг олсноор далай ойрхон байгаа нь мэдэгдсэнд Буэндиа урам хугарав. Энэ далай тоо томшгүй зовлон зүдгүүртэй тулгаран хайх үед нь олдоогүй өмнө нь давтагдашгүй саад болон хөндөлссөнд ороо бусгаа хувь заяа өөрөөр нь даажигнан тоглож байна гэж боджээ. Олоон жилийн хойно хурандаа Аурелиано Буэндиа шуудангийн их зам хэдийнээ тавигдсан энэ нутагт ирээд, намуу цэцэгт талын дунд хөлгийн шатсан сэг байхыг үзэхдээ тэр бүх түүхийг эцэг нь санаанаасаа зохиогоогүй юм байна гэдэгт сая итгэж, тэр хөлөг яаж хуурай газар ийм хол ирсэн юм бол? Гэж гайхжээ.Харин Хосе Аркадио Буэндиа дөрвөн өдөр яваад эндээс µорь орчим биеэ чилээсэнгүй. Нөхдийнхөө хамт туулсан зовлон зүдгүүртэй, тулгарсан аюул осолтой нь зүйрлүүлбэл юу ч биш энэ хөөст, бохир, үнсэн саарал далайн захад мөрөөдөл нь унтарч билээ.
- Хараал идмэр! Макондо тал бүрээсээ усаар хашигдсан юм байна гэж Хосе Аркадио Буэндиа дуу алдав.

Хосе Аркадио Буэндиагийн аянаас буцаж ирээд зохиосон тул сэжигтэй газрын зургаар хүмүүс Макондог хойг дээр байдаг гэсэн бдол²ой болоод их л удаж билээ. Тэрбээр уг зургийг зурахдаа их л бухимдаж суурин байгуулах газраа тэгж бодлогогүй сонгож авсны төлөө өрийгөө шийтгэх мэт гадаад ертөнцтэй харилцахын хэцүүг зориуд өсгөн гаргажээ. “Бид эндээс хэзээ ч гарч чадахгүй нь. Шинжлэх ухааны шимийг хүртэлгүй эндээ амьдаар илжрэх нь” гэж Урсуладаа гутрангүй өгүүлжээ. Туршлагын жижиг өрөөндөө хэдэн сар үүнийгэлтэл бодсоор Макондог аятай газар нүүлгэх нь зүйтэй юм гэж шийджээ. Гэтэл эхнэр нь түүнд явахгүй гэдгээ хэлж, солиот бодлыг нь тасалжээ. Урсула шоргоолж шиг анзаарагдалгүй, уйгагүйгээр хөдлөн, нүүхээр зэхэж эхлээд байсан эрчүүлийн өөдөс тосгоны эмэгтэйчүүдийг тавив. Ямар дайсагнасан хүчнээс болоод төлөвлөгөө нь давшгүй саадтай тулгарч, эцсийн бүлэгт биелшгүй мөрөөдөл болсон бэ гэдгийг Хосе Аркадио Буэндиа хэлж мэдэхгүй байлаа. Урсула эр нөхрөө юу ч болоогүй юм шиг ажиглаж, нүүнэ гэж амандаа үглэсээр лабораторийнхоо юмыг хайрцаглаж байхыг нэг өглөө үзээд тэр ч байтугай жаахан өрөвджээ. Урсула энэ ажлаа дуусгахад нь саад хийсэнгүй. Суурины эрчүүл сэдсэн санааг дэмжихгүй гэдгийг Буэндиа мэдэж (амандаа үглэхээс нь үзвэл) байгаа юм байна гэдгийг Урсула мэдсэн боловч түүнийг хайрцгаа хадаж, бийрээ бэхэнд дүрэн, овог нэрийнхээ эхний үсгийг дээр нь бичиж байх зуур ганц ч зэмлэсэн үг хэлсэнгүй. Гагцхүү Хосе Аркадио Буэндиаг тасалгааныхаа хаалгыг нугаснаас нь салгаж эхлэхэд яах гэж ингэж байгааг нь зүрхлэн асуувал нөхөр нь “нэгэнт явах хүн байхгүй бол бид дангаараа явцгаана аа” гэж нэлээд харамсангуй дуугарав.
Урсула туйлын тайвнаар,
- Үгүй ээ_ бид явахгүй. Хүүгийнхээ унасан газраас бид холдохгүй гэж хэлсэнд Хосе Аркадио Буэндиа,
- Энд одоохондоо хэн ч үхээгүй байгаа. Үхсэнээ оршуулаагүй л бол хн газартай холбоо байхгүй гэлээ.

Урсула зөөлөн боловч эрсхэн татгалзаж,
- Эндээ байхын тулд би үхэх хэрэг гардаг юм бол үхнэ ээ гэж хэллээ.

Эхнэрээ ийм нугаршгүй байх юм гэж Хосе Аркадио Буэндиа зүүдэлсэнгүй. Буэндиа сэтгэл татахаар сайхан юм зөгнөн ярьж, шидэт аршаан цацангуут л мод хүний хүссэнээр жимсэлдэг, өвчин анагаах зүйл бүрийн багажийг сул авч болдог гайхамшигт газар аваачна гэж амласан боловч Урсула бэлэнаманднь сэтгэл хөдөлсөнгүй боло.
- Ийм солиотой дэмий юм өдөржин бодож байхын оронд хүүхдээ харж хандаж байсан нь дээргүй юү. чи цаадуулаа хар! Золбин гөлөг шиг гаргуунд хаягдсан байна шүү дээ гэж Урсула хэлжээ.

Хосе Аркадио Буэндиа эхнэрийнхээ үгийн цаад утгыг ухаарсангүй. Нар туссан талбайд хөлнүцгэн хүүхэд тоглож байгаа нь цонхоор харагдахад, тэд яг энэ үед Урсулагийн шившлэгээр газрын ангалаас гараадирсэ юм шиг санагджээ.Тэгтэл дотор нь нэг л хачин жигтэй болж, оршиж байсан цагаасаа суга үсрэн гараад, урьд сэтгэлд ордоггүй байсан дуртгалд хөвөн одвой. Урсулаг байшингийнхаа шалыг шүүрдэж эндээс насан эцэс болтлоо явахаа болилоо гэж бодож байх хооронд Хосе Аркадио Буэндиа хүүхдүүдээ гайхан хар харсаар нүдэнд нь нулимс цийлгэнэсэнд гарынхаа араар нулимсаа арчсанаа хэнгэнэтэл шүүрс алдаад,
- За яах вэ. Хайрцагнаас юмаа гаргахад элбэлц гэж цаадуулдаа хэл гэжээ.

Ууган Хосе Аркадиа нь арван дөрөв хүрсэн, дөрвөлжин толгойтой, өрвөгөр үстэй, эцгийнхээ зоргоор занг дуурайсан хүү байлаа. Эцэг шигээ бяр ихтэй, бие томтой болж өсөх төлөвтэй боловч элдвийг ургуулан сэтгэдгийг нь дуурайгаагүй нь илт. Уул давж явах хэцүү аяны үеэр гэдсэнд олдож, Макондог байгууллахын өмнө гарсан Хосе аркадио хөвгүүнд адгуусны ямар ч шинж тэмдэг байсангүйд эцэг эх хоёр нь тэнгэрт залбирч билээ. Макондод төрсөн анхны хүн болох Аурелиано гуравдугаар сард зургаан ой хрнэ. Жаал хүү дуу цөтэй, хажиг зантай байжээ. Хүү эхийнхээ умйд байхдаа уйлж, нүдээ хараастай төржээ. Хүйг нь тасал байх зуур тэрбээр тасалгаан дотор юу байна гэж шинжих мэт толгойгоо ийш тийш эргүүлэн, тойрон байсан улсыг огт бишүүрхэж айсан янзгүй, сониучирхан харж байжээ. Тэгснээ өрийг нь харах гэж ирэгсдийг огт тоохыг больж, шаагин буух аадарт цохиулан юу юугүй уначих гэж айлгах далдуу модны навчин адры ширтжээ. Аурелиано гуравтай байхдаа гал зууханд орж ирээд,