Sunday, September 28, 2008

Завсар


Зүйдэл үгүй хөх тэнгэр, газар хоёрын завсар би амьдарна
Зүрхэн хоёр улаан цэцэг дэлбээлж гандах завсар би амьдарна
Үнэн худал хоёрын дөрвөн хуруу зайн завсар би амьдарна
Үхэх төрөх хоёрын завсар үйлийн үрээ эдлээд би амьдарна

Сэглэгдсэн сэтгэл сэргэсэн итгэл хоёрынхоо завсар би амьдарна
Сэрэл хөдөлж дур тавих хоёрын завсар би амьдарна
Он цаг орон зайн завсар би амьдарна
Орчлонд цас бударсаар би л мартагдах тэр завсар би амьдарна

Халуун хүйтэн хоёрын завсар бие элэгдэж би амьдарна
Хайр харуусал хоёрын завсар сэтгэл ирлэгдэж би амьдарна
Хайлган цайлган сэтгэлээ наддаа зориулсан чинийхээ
Халуун бие хайр хоёрын чинь завсар би амьдарна.

Бүлээн

Анхаад - karaoke


"Монголын үнэртэй" Тангадын Галсан гуай.

Энэ 9 сарын 12 нд Монгол Соёлын төвийн ээлжит лекцэд, Монголын их яруу найрагч, үндэсний хэл, бичиг соёлоо хамгаалан тэмцэгч, судлаач, билэг танхай уран бүтээлч Тангадын Галсан гуай оролцлоо. Монголчууд олноороо амьдран суудаг Арлингтоны River Rlase дахь уулзалтын танхимд цөөнгүй монголчууд цугларч, Т.Галсан гуайтай билэгт сайхан ерөөлийн үгс хэлэлцэж, сургаал сонсож, санал бодлоо солилцож өнгөрөөлөө.
Хааяа хааяа шингэн сахлаа илбэн, цэцэн бас еж үгээр бодол ухаанаа бусдад илч болгон илгээх Т.Галсан гуайг ажих ахул, хийсэн бүтээсэн зүйлтэй, хэлэх сургах үгтэй, хэцүү бэрхийг давсан ухааралтай хүн үнэхээр бардам, сайхан харагдаж байлаа. Хэлж буй үг болгон нь, сануулж буй санаа болгон нь эртний гайхамшигт түүх, заншил, бичиг соелын гайхамшигт өв уламжлалтай Монгол үндэстнийхээ бахархлыг илтгэх нь аргаггүй л "монголын үнэртэй" ухаант өвгөдийн жишиг байв.
-Хөдөө талдаа зоргоор өсч, тэртээ нэгэн цагт төрийн зарлигаар "тэмээ хариулж" явсанТ.Галсан гуай Монгол орон гэж юу болох ямархан үнэ цэнэтэй гэдгийг дэндүү сайн мэднэ. МОНГОЛ ОРОН
Хүйтэн халууны завсар дахь сэрүүн орон
Хүсэл хяслын дундах Бурхан багшийн лаврин
Үнэн худлын хоорондох Эрлийн луужин
Өнө эртний монгол-миний ЭХ ОРОН
ЗАЯАНЫ ЗАРЛИГ
Аргамжааныхаа морийг чононд алдаж ч болно
Алтан бугуйвчаа хулгайд алдаж ч мэднэ
Амраг ханиа бусдад булаагдаж болно
Алгахан газраа ч харьд алдаж болохгүй ээ
-Өдрөөс өдөрт биднээс алсран холдож байгаа монгол ёс заншил, монголын үнэт зүйлүүд, монгол хүний гайхамшигт чанарууд Т.Галсан гуай төдийгүй олон хүмүүсийн сэтгэл зүрхийг шаналаасаар байна.
МОНГОЛ ЗАНШИЛ
Өөрсдөөн даалимба хөдөс өмсдөг
Үр ачаан нэхийд өлгийддөг
Номыг харин торгоор баринтагладаг
Монгол түмний минь заншил гайхамшиг
МАЛЧИН ХОВОРДСОНЫ НУУЦ
Дээлээн даахуйцаа болсоны нь сургууль аваад явчих юмаа
Дээврээн даахуйцаа болсоны нь цэрэгт татаад явчих юмаа
Тэмээ адуу дутаасны нь шүүх авчих юмаа
Дээхнэ үейин малчид диваажинд залагдаад одсон юмаа
УХААНЫ ЦАРАА
Ходоод ухаант хоолны хийц цай сүүнд бодол нэрнэ
Хоногийн ухаант ховрын бараа хаврын борц бодно
Хожуу ухаант насны намар нөхрийн нөмөр бодно
Холын ухаант эх орныхоо заяг бясалгана
-Т.Галсан гуайн өдгөө хүртэл тэмцэж уриалж байгаа зүйл нь босоо монгол бичиг, соёл ажээ. МИНИЙ УРИА
Цээлхэн дотортой ард түмэн минь эртний түүхээ сөхөцгөө
Цэцэн ухаан агуу билгээр элэнцийнхээ бичээсийг сурцгаа
Чингэс Богдын тал нь босоо бичгээрээ жигүүрэлцгээ
Цэдэнпилийн тал нь хэвтээ үсэгтэйгээ тийчилцгээ
УРТЫН ДУУ
Уудам саруулхнаараа яг л монголын дорнод тал
Утга гүнзгийгээрээ яг л гүн ухааны нэвтэрхий толь
Уяхан хүнлэгээрээ яг л эх хүний сүүн сэтгэл
Уртын дуу монгол дуу удахгүй сансрын аялгуу
-Монголчууд аугаа өвөг дээдсийн сургаалиасаа ухаан өвлөж үлддэг хэмээн сургах Т.Галсан гуайн хэлж буй үг болгон нь ухаарал байлаа.
УХААНТ БУУРЛЫН АСУУЛТ
Гол гатлаагүй хүнийг усчин гэдэг юм уу?
Тал туулаагүй морийг унаа гэдэг юм уу?
Гал асаагаагүй бүсгүйг бэр гэдэг юм уу?
Хил манаагүй хөвүүнийг эр гэдэг юм уу?
ҮР АЧ ӨСЧ ТОРНИХЫН НУУЦ
Идээ ундаа элбэгтэй айлд хүү төө өсдөг
Инээд баясал бялхаатай айлд хүү тохой өсдөг
Итгэл хайр тэгшрээстэй айлд хүү дэлэм өсдөг
Эрдэм ажил жигдрээстэй айлд хүү алд өсдөг
-Уулзалтын төгсгөлд Т.Галсан гуай хэд хэдэн шүлгээ уншиж уулзалтад оролцогсдыг хөгжөөсөн юм. Ямар ч шүлгийг зохиосон хүнээс нь илүү сайхнаар уншина гэж байхгүй юм даа гэж бодогдож байлаа.
ЧИ БИДЭН ХОЁР
Хяруу цэвцийсэн үүрээр
Хялганы толгойд молцоглох
Хоёр сувдан шүүдэр шиг
Хос алаг нүд билээ хө
Нэг нүд нь уйлж байхад
Нөгөө нүд нь инээх үү?
-Үгүй үгүй инээхгүй
Өрөөсөн нүд инээхгүй
Уйлбал хоюуланд нь
Усан болор гялалзана
Инээвэл хоёуланд нь
Итгэлийн дөл бадамлана
...Ийнхүү нэгэн орой холын Америкт байгаа монголчуудын нэг хэсэг нь монголын үнэр үнэрлэж, монгол ухаант буурлын сургаал сонсон оюуны алжаалаа тайллаа.
Уулзал;тыг зохион байгуулсан Монгол Соёлын төвийн тэргүүн Саруул-Эрдэнэ их гүүшийн бичгийн их далайг шүүрдэх буйзаа. Соёлын төвийн та нарт их баярлалаа.
Ямагт монголынхоо сайн сайхны төлөө бодлоо чилээж, үгээ хэлж, бусдад ухаарал хайрлаж яваа, амьдарлын аль ч нугачаан дор ноён нуруу, итгэлээ хугалаагүй ухаант буурал Т.Галсан гуай танд их баярлалаа.
ТА УРТ НАСАЛЖ УДААН ЖАРГААРАЙ.

Галбадрах.

Friday, September 26, 2008

Гэрэээ санах өвчин

13-р зууны эцэс гэхэд нутгаасаа хол байсан Швецарийн цэргүүд хачирхалтай байдлаар өвдөж эхэлсэн ба үүнд маш олон эмчилгээний арга хэрэглэжээ. Цэргүүд их дүнсгэр гунигтай болж, цэргээс оргогдогсдын тоо өссөнийг анзаарчээ. Эхэндээ агаар солигдсоноос үүдэн бие хямран өвчин туссан байх гэж таамаглажээ. Швецарийн эмч Ёханос Хофир 1688 онд гэрээ санах өвчин сэдэвт дсертацаа нийтэлжээ. Тэрээр хэлэхдээ орчин солигдоход сэтгэл зүйн болон физиологийн холбогдолтой өвчин юм. Цаашлаад үүнд агаарын өөрчлөлт ч нөлөөлдөг гэжээ. Үүнээс хойш гэрээ санах өвчинг “Щвейцарчуудын өвчин” гэх болов гэсэн ч агаарын өөрчлөлт өнөөдөр гол шалтгаан биш аж.Өнөөдөр монголчуудын хэдэн хувь нь энхүү өвчнөөр өвчлөн амь насаа өгс байгаа болоо та нар минь бодоод үзээрэй. Гэрээ санах өвчин нь одоо болтол бүрэн судладаагүй маргаантай байгаа өвчний нэг юм.
Энэ үзэгдэл нь ялангуяа хүүхдэд их тохиолддог ба учир нь тэд анх удаа аялалаар явах, эсвэл огт дасал болоогүй орчинд амьдардаг. Гэрээ санах нь ямар хэцүү зүйл дагуулдаг мөн яагаад үүнийг швецаричуудын өвчин гэж нэрлэх болов ?
Яагаад бид гэрээ санадагаа мэдэрдэг вэ ?
Гэр гэдэг нь амар тайван аюулгүй байж болдог баталгаат газар юм. Хүн эмх цэгцтэй амьдарч, дадал болсон зүйлээсээ сэтгэл ханамж авч байдаг. Харин гэрээ орхих үед уг мэдрэмж нь дагаж байдаг ба нөгөө эмх цэгцтэй аюулгүй байдлаа алдсан мэт сэтгэл төрдөг. Хүний үндсэн шаардлагад аюулгүй байх хэрэгцээ багтдаг. Энэхүү гэртээ хорогдох байдал нь аюултай ба хүчтэй зовиурыг мэдрүүлдэг.
Шинж тэмдэг
Гэрээ санах нь хүний биеийг эмх замбараагүй хурц болгох ба сэтгэл санааг ч удирддаг. Гэрээ санах өвчин туссан хүн хоол идэх дуршилгүй болж бие сульддаг. Энэ нь биеийг ямар ч тамир тэнхээгүй болгодог ба хоосон хий зүйл харах халуурах бөөлжих зэрэг муу үр дагаварт хүргэдэг. Энэ байдал нь удаан үргэлжилбэл сэтгэл зүйн өвчин тусна. Гэрээ санах нь сэтгэл зүйн хувьд нилээд муу үр дагавартай ба үхэлд ч хүргэж болдог. Гэхдээ гэрлүүгээ буцаад харивал уг өвчин эдгэрч болдог гэнэ.

Элэг хатан эрхтэн

Хүний хамгийн том цул эрхтэн бол элэг. Эцгийн цагаан сүн, эхийн улаан цустай нэгдэн, үр хеврөл үүсэхдээ эхлээд модон махбодитой элэг бүрдэж, түүнээс рам судас салбарлан гал махбодитой зүрх оршдог. Эндээс үзвэл хүн модон махбодид уүсэх бөгөөд хүний үүслийн анхдагч бол цусны эх болсон элэг бөгеөд элэг модон махбодитой цусыг хадгалах үүрэгтэй эрхтэн гэж монгол тэжээхүйн ухаанд заадаг. Мод олон салаа мөчир, үндэстэй байдгийн адйл элэг цусыгхадгалан, олон мянган судсаар түгээх үүргийг зүрхэнд өгдөг тул «Хатан эрхтэн» ч гэдэг.

Бүх эрхтнийг элэг шарын илч, дулаанаар хангана. Өдөртөө элэг цусыг илч дулаан, нандин бодисорр хангаж, шөнө амрах үедээ цуснаас илч дулаан авч, төлжиж байдаг.

Элэг ургах, хатах, устах гурван өвчин байдаг. Элэгний энэгшээл, эвэршээл, шэмтлийн уг шалтгаан бол тамир дутагдсан хий, шар бадгана арвидсан, хомсодсон, хямарснаас үүсдэг. Мөн элэгний шар өвчинд хурц, исгэлэн, тослог, хоол, ундаа хэтрүүлсэн, хүнд хүчир ажил удаан хугацаагаар хийсэн, унаж бэртсэн доргиосон зэрэг явдал мөрийн алдаа эндэгдэл, гадаад хүчин зүйлийн нөлөө их үүрэгтэй. Байгаль цаг уур, хүний сэтгэлийн хөдлөл ч нөлөөтэй.

Хавар: хаврын амьсгал орсноос хойш 72 хоног дотор нарны хөдөлгөөн байршлаас болоод аргын хүчин тэнцэж, модон махбодь дэлгэрэхийн эрхээр хүний биеийн хий, цусны гүйдэл бадарч, шар ус, хөлсний нүх сүв бүр мөсөн нээгдэж, бодисын.срлилцоо өрнен, биеийн илч гадагшаа тархаж, элэгний судас нэвтрэн гүйдгээс элэгний судас нарийн, эрчимтэй болдог. Элэг ингэж энзгшээх болно.
Салхи: Байгалийн салхи монгол газарт хавар голдуу эхлэх бөгөед нарны илч дулаан наашилснаас хүйтнийг давамгайлж улмаар хүйтэн, халууны хямралаас салхи хөдөлдөг. Байгалийн салхи элгэнд тусч, хямрал үүснэ. Биеийн дотоод салхи шарын гал ихэссэнээс бадганыг хөдөлгөж үүсдэг бол гадаад хуурай амьсгалаас халуун салхи босдог. Салхины хороор элгэнд энэгшээл ирэн, хийн мөрийг хааж, элэгний цусан гүйдэл бухимдаж, хямрал болон цус зангирах энэгшээл үүсдэг ба салхинд оногдсон элэгний судас бөглөрч, бадганаар битүүрдэг.

Цөс: Элэгний цөв ялгарах цугларах сав юм. Цөс энэгшээх нь элэгний гэм согогийн илрэл болдог.
Нүд: Элэгний гадаад илрэл бол нүд юм. Элэгний тодотгогч шарын хүчээр нүд гэрэлтхорвоогтольддог. Элэгний энэгшээмйн үед нүд улайх, хараа муудах, нүдний алим хатуурах шинж тодордог.

Шөрмөс: элэгний нийлбэр нь шөрмөс, түүний үүсэл хумс юм. Үе мөч болон дотор эрхтний гялгар булчин шөрмөс хумсыг элэг тэжээлийн нандин бодис болон илч дулаанаар хангадаг. Булчин, шөрмөс, хумсны өнге муудаж, бэх бат чанараа алдах нь элэг энэгшээлийн шинж юм.
Сэтгэлийн хөдөлгөөн: Элэг шарыг үйлдэх эрхтэн тул түүний энэгшээл, эвэршээл сэтгэлийн хөдөлгөөнөөс их хамааралтай, Элэгний хийн гүйдэл саатахад сэтгэлийн хөдөлгөөн тухайлбал уурлах, уцаарлах их нөлөөтэй. Их хилэгнэснээс элэгний хийн гүйдэл саатаж, хий зангиран цус, цусны гүйдэл саатаж, элэгний галдэврэн, шар бадганы тэнцвэр алдагдаж, толгой өвдөх, огиулж бөөлжих, нүд улайх, булчин шөрмөс татах шинж илэрдэг.

Хөх өнгө: мод алсаас хөхрөн харагддаг. Модон махбода хөх, хөхөгчин өнгөтэй. Хөх өнгө хүйтэн үйлчлэлтэй учраас шарын галыг дардаг. Хөх туяа сэтгэлийн хямралыг дарж, тавируулан элэг тайвшран, тамирждаг. Хөх өнгө даралтыг бууруулах үйлдэлтэй. Хөх удвал, хөх дэгд, хөх башга элэгний шарын галыг нь дарахдаа сайн.

Исгэлэн амт: энэ амт бол гал, шороон махбодиос бүрдэх учир бадгана хийг дарж, шарын галыг дэврээдэг үүгээрээ элгэнд харш амт юм. Исгэлэн амттан бол айраг, тараг, алим, чавга, жүр үр мэт
Элэгний энэгшээл хий, шар бадганаас үүсэх ба халуун, хүйтэн гэж хоёр хуваагдана. Элэгний хий ба голын хий бол амины үндэс, дээш гүйгч хий элэгнээс үүсдэг. Биеийн тамирын гал бол элэгний шарын галын оч юм. Элэгний шим илчээр тэжээгдэх мөнх бадгана бол хүний биеийн шим тэжээлийн сан мөн. Алтан бадгана ч гэдэг. Элэгний хий бадрангуй бол цээжинд цэр үл хурдаг. Элэгний хий аядуухан байвал элэгний салхи сарниж, элэг амгалан байдаг.

Хий гэмтэхгуй бол дотор хуурах өвчин үгүй, хий цус тэгш байвал бөөгнөрөл саатал/боогдол, беглөрөл гарах аюул байхгүй. Хэрвээ хий гүйх, лугшйх жамаа алдвал буруудаж, энэгшээл, эвэршээл болдог. Элаг өөрөө хатуувтар цул учраас албболох зөөлен байлгах нь чухал.
Элгийг халуун, хүйтэн хосолсон цул гэдэг. Элэгний хий дунд биед хуйларвал хэвлий хөөж, дүүрдэг. Элэг, дэлүүнд хий зангирвал цусны тамир доройтож, эмэгтэй хүний сарын хир хаагдана. Элэг багасвал царай зус шороо мэт хувхайрна. Элэгний энэгшээлийг голдуу арилгах аргаар засна. Салхийг сарниулах, халууныг дарах, заслыг эхлээд хийх хэрэгтэй. Үүний хамт бөөрний билгийн шимийг нөхөж, тамирын цусыг тэжээж, сэтгэл санааг амгалан байлгах нь чухал. Биеийн тамир, усны шилдэг чанар бол элэг, бөөрөнд их тустай, энэ хоёр цул эрхтний хүчээр зүрхний галыг хязгаарладаг. Үүнийхээ хүчээр элэгний хийг тэгшитгэнэ гэдгийг ямагт анхаарах ёстой. Элэгний хий тэгширвэл салхи аяндаа намдана. Элэгний галыг бууруулж, дараа нь задлах шаардлагатай. Ингэж зассаны дараа нүдний цусны гүйдэл тэгширч нүд улайх, цагаа унах зэрэг энэгшээл хяруунд нар тусах адил арилдаг.

Элэгний шарын гал дээшээ бадарвал цөсний цус дагалдаж, хөөрдөг учир гарын алганы булчин улайж, толботно. Энэ бол элэгний шарын өвчний онцгой шинж мөн. Бөөрний тамир муу бол элэгний шар гал хөгжинө. Хэт ядарвал элэгний шар, гал хөдөлнө. Бас хэтэрхий их уурлавал хөдөлнө. Элэгний гал хэт бадарч, халуун нь даваа давбал салхинд урваад толгой сажлах салхин энэгшээл үүсдэг. Хэт ядарвал элэгний халуун салхинд урваж, элэгний хий дээшээ гүйхгүй бөгөөд уушгины хий доошоо буухгүй болж, өрц татах энэгшээл үүсдэг. Шарын гал дээд биед боогдвол цээжээрхатгуулна. Элэгний шарын энэгшээлийг засахдаа юуны өмнө ходоодны булингарыг арилгаж, дараа нь муу цусыг хөөж гаргах хэрэгтэй.

Элэгний тамир буурснаас салхи хүйтэн үүсэх бөгөөд улмаар дэлүүний чадал буурч, элэгний бадгана өвчин үүсдэг. Доод бие өвдөх нь элэг бөөрний орон учраас энэ хоёр цулын тамир доройн шинж юм. Хоол унданд дургүй болох, нойргүйдэж, уруул татах, гар татганах нь элэгний бадгана өвчний шинж тэмдэг юм.Элэгний тамир буурвал хий эзэлдэг. Хий дээр бадгана нэмэгдвэл бадгана хий хавсарсан өвчин болж, хатгуулж таталдах болно. Бадгана халуун элгэнд хурвал усны мөр хурцгүй болж, хаван үүсдэг. Гарын хуруу татах нь элэгний салхины хороос болдог. Элэгний бадгана өвчнийг арилгах аргаар засдаг бөгөөд нөхөх засал хийх гэвэл өвчин улам ихсэж, элэг өөрөө эсэргүүцдэг.

Хөлний ул, гарын алга хавдах бол салхины хор юм. Арван хуруу татах элэгний салхины хор байдаг. Элэгний галыг ариутгаж засна. Дотор галын шарын гал илүүдсэнээс үүсдэг. Иймд шарын галыгдаруйхан дарах нь чухал.

Элэгний халуун энэгшээл нь хий зогсонги байдалд орж, зангирах, гал хөөрөх, хий элгэнд хүчлэн хөдлөх байдлаар илэрдэг. Элэгний хий зогсож зангирах нь сэтгэл санааны хүнд дарамт, уурлах уцаарлах зэргээс үүсдэг.

Энэ үед зүүн суга хавиргаар өвдөж, энд тэнд хэсэж өвдөх, цээж бачимдах, огих, халуун цусаар бөөлжих, суулгах шинж тэмдэг гардаг. Элэгний цус судасны гүйдэл хөөрч, хэвийн үйлдлээ алдаж, ходоодонд нөлөөлсний илрэл юм.
Элэгний хүйтэн энэгшээл нь аргын илч тамир буурай болж, билгийн илч тамир давамгайлснаас үүсдэг.

Толгой эргэж, нүд эрээлжпэх, нүүр хуурай оргих, чих шуугих, үе мөч бадайрах, халууцах, нойр их хүрэх, их зүүдлэх шинж илэрдэг. Энэ нь элэгний хий мөн бөөрний аргЕГ’ дутагдаж байгаагийн хам шинж-юм. Элэгний хий хэрээс хэтэрвэл зангирч, хэхрэх нь олширдог. Хий буруудсанаас бас энэгшэл үүсдэг. Хий хоосорвол элэгний гал ихэсдэг. Цус багасвал элгэнд халуун түрдэг. Элэгний энэгшээл цусны хямралтай их холбоотой. Хийгээр илчийг түгээдэг бол цусаар биеийг өнгөжүүлэн жавхаажуулдаг. Элэгний хий зангирахад цус элгэнд хурж, элэгний гал ихсэх шаятгаан болж, нүд улайж энэгшээдэг.

Элэг цусыг хадгалж, зүрх цусыг түгээн захирдаг. Уушги хийг захирах бөгөөд цусаар амилан хийгээр түшиг хийдэг. Хий цусыг дагуулж биеийн гурван хэсэгт түгээнэ. Иймээс элэг, зүрх, уушги, хий, цусаар амин холбоотой. Зүрх, уушги зэрэг эрхтэний энэгшээлийг арилгах ялдамд элэгний цус, шарыг ариутгана гэдгийг анхаарах нь чухал. Хэт хүчлэн хөделж, элгийг доргиовол элэг гэмтэж, хий хөдлөн хөших энэгшээл үүсдэг.

Элэгний эвэршээл хэтэрвэл дэлүү, ходоодны тамир эрс буурдаг. Элгэнд эвэршээл байгаа цагт бөөр эрүүл байна гэж үгүй. Салхи хүйсний дороос босч элгэнд хүрээд, уушгинд халддаг тул салхийг арилгахдаа цусыг хамт засах хэрэгтэй. Элэг цусаар дүүрч томрох, цусаа шавхаж багасгах чадалтай өвөрмөц эрхтэн юм. Элгийг эрүүл сайн байлгая гэвэл бөөрний тамирыг ямагт тэжээж байх нь чухал юм. Элгийг ямагт зөөлөн байлгах нь эрхэм чухал. Элгийг тэжээхдээ гашуун, эхүүн амтыг эрхэм болгоно. Гашуун амтаар хурмалыг тарааж, элгэн биеийг засдаг бол эхүүн амтаар мохсоныг хурцалж, элгийг зөөлрүүлнэ. Гашуун, эхүүн хавсарсан амтаар элэгний сүв бөглөрснийг нээж, цусыг нэвтрүүлж, хувхайрсаныг өнгө жавхаа оруулна. Элэгний хий, шар, бадгана арвидах, хомсдох, хямрах үйлийн анхдагч болж, засахад хугацаа их орно. Эвэршээл хэт удсанаас элэг гэмтвэл засахад бэрх гэдгийг анхаарах нь чухал бөлгөө.

Ч.Даваасүрэн

Thursday, September 25, 2008

I'd love you to want me


When I saw you standing there
I about fell off my chair
When you moved your mouth to speak
I felt the blood go to my feet

Now it took time for me to know
What you tried so not to show
Something in my soul just cried
I see the want in your blue eyes

Chorus :
Baby, I'd love you to want me
The way that I want you
The way that it should be
Baby, you'd love me to want you
The way that I want to
If you'd only let it be

You told yourself years ago
You'd never let your feelings show
The obligation that you made
For the title that they gave

Repeat chorus
Repeat verse 2
Repeat chorus

Saturday, September 20, 2008

Монгол орны "Үсрэнгүй хөгжилд" хэрэгтэй "үнэ цэнэтэй" хүмүүс

Монгол орны "Үсрэнгүй хөгжилд" хэрэгтэй "үнэ цэнэтэй" хүмүүс. Бусад орны хүмүүс яадгийг би сайн мэдэхгүй. Харин гадаадад байгаа монголчууд яг л "гүйгүүл морь" шиг эх нутаг руугаа тэмүүлдэг.-Монгол руугаа буцах уу?-Буцмаар л байна. Очоод яаж амьдарх вэ? гэдэг хүнд асуудал байнаа.-Буцмаар санагдаад монголд байгаа ар гэрийнхэнтэйгээ ярихаар "Ирж яах юм бэ? Энд бүр л хэцүү байна шүү дээ" гэх юм Ийм л байдлаар эргэлзэж тээнэгэлзсэн олон монголчууд. Монгол руугаа буцна гэж ярьсан хэн нэгнийхээ "тэнэг"-ийг гайхах найз нөхөд. Харь газар олон жил ажиллаж амьдарч, амьдралын хэв жаягт нь дассан олон монголчуудын Монголдоо очиж, бэтгэрч санасан сэтгэлээ дэвтээж, хазайж хагасалсан амьдралаа тэгшлэх хүслийг нь "очоод би энд байдаг шигээ ажиллаж амьдарч чадахгүй шүү дээ"гэх болгоомжлол эргэлзээнд оруулж, мухардуулна. Түр хугацааны визтэй гадаад оронд гараад буцаж ирээгүй олон монголчуудын хувьд, ажил хийж олох мөнгөнөөс илүү үнэтэй олон зүйл байдгийг тэр болгон хүмүүс анзаардаггүй. Энэ бол тухайн орондоо айх айдасгүй, дарамтгүй тайван амьдрал, хууль болон түүний бодит хэрэгжилт, хүмүүс хоорондын эелдэг найрсаг харьцаа, нийгмийн зүгээс иргэддээ үзүүлж байгаа сэтгэлд таатай халамж үйлчилгээ юм. Ийм орчинд хүмүүс өөрийн үнэ цэнээ мэдэрч, өөрт байгаа боломжоо сайтар ашиглан сайхан амьдрах боломжинд талархдаг. Ийм амьдралын хэмнэлд тэд өөрсдийгөө хөгжүүлж, өөрийгөө 'үнэт баялаг" болгон хувиргаж чаддаг юм даа. Гадаадад байгаа монголчуудын үнэ цэнэ. 1. Тэд ажил хөдөлмөр хийж сурцгаасан.-Ажил хийнэ гэдэг нь цагаа бүртгүүлээд ажил дээрээ сонин уншиж, улс төр хов жив ярьж, компьютер тоглон цаг нөхцөөж суух хэлбэр биш, хийх ёстой ажлаа цаг хугацаандаа хийж амжихын тулд зогсолтгүй хөдөлмөрлөн, цаг хугацаатай уралдан ажиллах ёстой гэдгийг сайн мэднэ. "Зогсвол зоос, хөдөлбөл хөлс" гэдэгчлэн хөдөлмөрийн хөлс зөвхөн цагаар үнэлэгддэг учраас цаг хугацаа тэдний хувь "мөнгө" бас "алт'. Би бага цаг ажиллавал бага мөнгө авна, их цаг ажиллавал их мөнгө авна гэдгийг мэддэг болохоор тэд цаг хугацааг шүтэж, үр бүтээл болгоноо мөнгө болгон хувиргахыг хичээдэг.-Чанаргүй хийсэн ажил, үйлчилгээ нь захиалгчдад таалагдахгүй бол тэд мөнгө төлөх, үйлчлүүлэхээс татгалздаг учраас өчүүхэн ч алдаа гаргах, чанаргүй зүйл хийхээс бас татгалздаг. Чанаргүй хийсэн ажил цаг хугацаа. хөдөлмөр, мөнгийг үргүй зардал болгон хохирол авчирдаг учраас ажилдаа хамгийн хариуцлагатай хандахаас өөр гарц үгүй. Захиалагч үйлчлүүлэгч тэдэнд мөнгө төлж, ажлаар хангаж байгаа учраас тэд бол тэдний хувьд "хаан" төдийгүй бүх зүйл тэдний хүсэл сонирхолд яг таарч байх учиртай. Хэн ч дэмий зүйлд мөнгөө үрэхийг хүсдэггүй.-Удирдлага болон эзнээ шүүмжилж, тэдний ажлыг сонжиж, ажиллаж буй газрынхаа дотоод бусад ажлыг сонирхоод байх хэрэг огт үгүй. Тэр хүн анх чамайг ажилд авахдаа ямар ажил хийлгэхийг хүссэн, түүнийг нь тун сайн хийж, тэдэнд таалагдаж байх учиртай. Шалтгаан нь тэр хүн энэ ажлыг хийсний төлөө танд мөнгө төлж байгаад байгаа юм. Бүх ажил бие биесээ хамааралтай байдаг болохоор та өөр зүйл сонирхоод шүүмжилж заагаад байх цаг ч боломж ч үгүй.-Тогтмол цалин гэж үгүй, бүх ажлын хөлс цагаар хэмжигддэг учраас тэд мөнгөний үнэ цэнийг сайн мэднэ. Шаардлагатай үед өөрт хэрэгтэй мөнгөө олохын тулд, 2 ажил хийж, үүний төлөө өглөө 4 цагт босч, дамжин шөнийн 24 цаг хүртэл ажиллах тохиолдол ч бий. "Хүссэн хэмжээгээрээ ажиллаж, хийснийхээ хэрээр авдаг" энэ нийгэмд "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг үгийн утгыг жинхэнэ ойлгож мэдэрдэг. 2.Тэд боловсрол, мэдлэгийн үнэ цэнийг ойлгож мэдэрцгээсэн.-Суралцаж, сайн боловсрол эзэмшихийн тулд их мөнгө төлдөг болохоор өөртөө хэрэг болох зайлшгүй мэргэжлээ сонгох хэрэгтэй болдог. Аав ээж нь малаа нядалж, эсвэл ямаагаа самнаж ноолуураа заран сургалтын төлбөр төлөх аргагүй болохоор тэд сонголтдоо бодитой хандан илүү анхаарал тавина. Сургууль чанартай тусмаа өндөр үнэтэй, бас шалгуур нь хатуу болдог болохоор хэн ч зовж олсон мөнгөө алт шиг цаг хугацаатай "дэмий үрэх"-ийг хүсэх билээ.-Зөвхөн хүнд үзүүлэх "диплом"-ын төлөө бус цаашдын ирээдүй, амьдралын сайн баталгаагаа хангахын тулд суралцах учиртайг тэд сайн мэднэ. "Диплом" бол тэр сургуульд юу судалсныг тодорхойлж буй баримт. Харин таныг мэргэжлээрээ ажиллахыг хүсвэл, ажилд авах гэж байгууллага тань таны мэргэжлийн мэдлэг чадвар, ажил гүйцэтгэх чадвар, хамт олноор буюу багаар ажиллах чадварыг илүүтэй сонирхоно. Тийм болохоор та дүн авахын тулд бус чадвар эзэмшихийн тулд сурах ёстой болдог. Тэгээд ч өндөр боловсрол мэргэжилтэй хүнд цаашид хөгжих, илүү амжилтад хүрэх боломж олдоно.-Өөрийн боломжоо тооцон, мөнгөө төлж, ирээдүйгээ сонгосон болохоор та зав гарахаар ангийнхантайгаа "шоудаж", хэн нэгний төрсөн өдөр бүрийг тэмдэглэж бэлэг сэлт өгч, наргиж цэнгээд байх хэрэг төдий л байхгүй. Та сонголтоо хийж, мөнгөө төлсөн, хариуд нь танд хүссэнээ сурах бүх боломжийг олголоо, одоо бүх зүйл гагцхүү танаас шалтгаална гэдэг зарчимтай боловсролын тогтолцоо. Харин сургуулиуд нь танд бүх боломжийг олгосон байдагт "ид шид" нь оршино. Та хуульчийн диплом олж авчихаад аль нэгэн хорооллын дэлгүүрт худалдагч хийж суухыг хүсэхгүй биз дээ?-Хэрэв та үнэхээр сурч чадахгүй бол бусдыг дуурайж, хэн нэгэнд гайхуулах гэж суралцах хэрэггүй биз дээ? Түүнд орвол эртхэн ажил хийж сурч их мөнгө олж амьдралаа бодсон нь дээр гэдгийг тэд сайн ойлгодог. Тийм болохоор тэд сургалтын төлбөрөө төлөхийн тулд ажил хийж, бас олон арга замыг эрж хайн олж сонгодог.Хүн болгон заавал дээд боловсролтой байх албагүй. Харин өөртөө итгэлтэй, бас чадвартай бол ийм замыг сонгодог. 3. Тэд амьдрах арга ухаанд сайн суралцсан.-Мэдээж амьдралын өртөг өндөртэй оронд амьдарч байгаа болохоор, хөдөлмөрлөж олсон мөнгөө бодитой тооцож зөв зарцуулж сурцгаадаг. Мөнгөгүй болмогцоо ах дүү, анд нөхдөөсөө эсвэл ломбард болон ХЗХ -оос мөнгө зээлэх боломж үгүй болохоор өөртөө байгаа боломжоо зөв тооцоолон мөнгөө зарцуулна.-Бусдын амьдралын хэв маягаас санаа авч, ямар байранд амьдрах, ямар машин унах, ямар хоол хүнс хэрэглэхээ өөрсдийн боломжиндоо тааруулан шийдэж, "хөнжлийн хэрээр хөлөө жийнэ". Алив зүйлийг худалдан авахдаа хөршдөө болон найз нөхөддөө "гайхуулах"гэж бус "хэрэгцээ" гээ бодолцон сонгоно.-Их мөнгө олж сайхан амьдархын үндэс нь эрүүл байх явдал гэдгийг сайтар ойлгосон тэд өөрийн болон гэр бүлийн эрүүл мэнддээ сайн анхаарал тавина. Тийм болохоор ажил амралтаа зөв зохцуулж сурцгаадаг. Амралтын өдрүүдээр хэн нэгэнтэй "тасартлаа уух"-ыг тэр болгон хүсдэггүй. Ядахнаа өглөө эрт босч ажилдаа явах хэрэгтэй. Үүний тулд эрт унтаж сайхан амрахыг хүснэ. 4.Тэд хууль дүрмийг сахин биелүүлж, олон нийттэй харилцаж сурцгаасан.-Машин бариад дүрэм зөрчих, ямар нэгэн төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн төлөө хэн нэгэнтэй "найрах" шаардлага үгүй. Үүнийх нь төлөө "хориг арга хэмжээ" авдаг мэдээллийн өрчин үейин маш сайн сүлжээний тогтолцоо байдаг болохоор хүссэн хүсээгүй хууль дүрмээ сахих хэрэгтэй болно. Энэчлэнгээр тэд хууль гэж юу болох , түүнийг хэрхэн дагаж мөрдөх учиртай талаар маш сайн мэддэг.-Даатгалын зөв тогтолцоонд хамрагдаж байж, алив нэгэн болзошгүй тохиолдлын улмаас өөрт ирж болох дарамт, шаналалаас бага ч атугай ангижирч болдог. Санамсар болгоомжгүйгээс хүний машинтай мөргөлдсөний төлөө бие биеэ хараан зүхэж заамдалцаад байх шаардлага үгүй. Хэн буруутай нэгний даатгалын ханш өсч, хохирлыг даатгалын газар хүнд сурталгүйгээр барагдийлж өгнө. Харин таны даатгалын хэмжээ өсөх бүрд та "найдвар муутай" этгээдийн тоонд бүртгэгдэнэ.-Алив нэгэн асуудлаар төрийн аль ч байгууллагад хандахад, үйлчилгээний ажилтан нь тантай эелдгээр инээмсэглэн харьцаж, асуудлыг аль болох хурдан шуурхай шийдвэрлэж өгөх буюу хэрэв боломжгүй бол яах хэрэгтэй тухай шаардлагатай мэдээлэл буюу зөвлөлгөө хэлж өгч тусална. Энэ бол таны төлсөн татвараар цалинжиж буй тэдний хийх ёстой үндсэн ажил нь. Тийм болохоор та хэн нэгнийг гуйж царайчлах, удаан хүлээж залхах, эсвэл "гарыг нь цайлгах" хэрэг огт үгүй. Урдаас тань инээмсэглэж эелдэг харьцаж байгаа тэдний өөдөөс хөмсгөө зангидан, уур бухимдлаа илэрхийлэх хэрэг бүр ч үгүй. Ядахнаа тайвширсан сэтгэлээ инээмсэглэлээр илэрхийлж талархалаа илэрхийлэх хэрэгтэй болно доо.-Таны ажил амьдрал өөр хэнээс ч биш зөвхөн танаас хамаардаг болоод ирэхээр аль нэгэн нам эвслийн гишүүн болж, цуглаанд оролцон "чулуу шидэх", эсвэл хэн нэгэн рүү "нулимах' хэрэг үгүй. Ийм оронд сонгуулиар бодлогын чанартай бага сага асуудал өөрчлөгдөхөөс биш төрийн тогтолцоо ганхдаггүй болохоор сонгуульд тэгтлээ ач холбогдол өгч нэр дэвшигчийн "сүр жавхланг" биширч магтан дуулах шаардлага бас үгүй. Харин та өөрийн амьдралдаа илүү санаа тавих боломжтой болноо. 5. Тэд юм үзэж нүд тайлж, өөрийгөө хөгжүүлсэн.-Амьдарч байгаа орныхоо ярьдаг хэлээр нь их бага хэмжээгээр ярьж ойлгож сурцгаадаг. "Хэлтэй бол хөлтэй" гэдэгчлэн хэлний дамжаанд мөнгө төлөхгүй , бас албадлагагүйгээр амьдрал дээр хэл сурдаг тэдэнд энэ нь их боломжийг нээж өгдөг.-Тэд хааяa олдох амралтын үеэрээ тэр л оронд жуулчдыг татдаг олон гайхамшигийг үзэж сэтгэлийн таашаал авна. Тэрчлэн урлагийн тоглолт, спортын тэмцээн, музей, үзэсгэлэн, зоопарк үзэж "нүд тайлцгаана".-Тэд чөлөөт цагаараа интенетээр аялан өөрт хэрэгтэй олон мэдээллүүдийг авч өөрийгөө хөгжүүлнэ. Тэд энэ хэрээр олон зүйлийг харьцуулж, оюун дүгнэлтээ хийж бодол санаагаа илэрхийлж сурна. Гадаадад байгаа монголчууд ийм боломжийг ашиглан өөрсдийн үнэ цэнээ бий болгож, өөрийгөө 'үнэт баялаг" болгон хувирлаж байна. Очсон орон бүхнийхээ хөгжил дэвшил ийм олон боломжуудыг харж эдэлж, мэдрэх бүрдээ "Монгол оронд минь ийм байж яагаад болохгүй гэж?" хэмээн заавал боддог. Тийм ээ! Монгол орон минь ийм болж яагаад болохгүй гэж? Үүнийг хийх тийм хэцүү гэж үү? Бид юу хүсч байна вэ? Саяхан Монгол улсын ерөнхий сайдаар улиран сонгогдсон С.Баярын гадаадад байгаа монголчуудад илгээсэн захидлыг уншлаа. Энэ захидлыг уншаад уярч уйлж, уурлаж басамжлаад яах вэ? Түүхэндээ анх удаа Монголын түр гадаадад байгаа монголчуудад хандсаны төлөө бид талархах учиртай. Бид үүнийг хүсэхгүй байсан гэж үү? Хүн болгон сэтгэл зүрхэндээ хүсч байсан. Харин одоо "Хүссэн юм хүзүүгээр татсан"-ы төлөө "Баярласан хэрээ бархираад " байж бас боломгүй. Бид юу хүсч байна вэ?-Гадаад оронд ажил хийж хөдөлмөрийн амт, цаг хугацааны үнэ цэнэ, чанар гэж юу болохыг мэдэж сурсан энэ л чадвараараа ийм л орчинд ажиллаж, амьдралдаа хөрэлцэхүйц цалин авахыг хөсч байна. Өнөөдөр монгол оронд дүүрээд байгаа хятад, солонгос болон бусад орны "хар ажилчдаас" гадаадад ажиллаж сурсан монголчууд хол илүү. Ядахнаа тогтмол цалингаа халж ажлын бүх хөлсийг цаг болон чанараар тооцдог болохоос эхлэх хэрэгтэй байна даа.-Айх аюул элдэв дарамт үгүйгээр Монгол орондоо элэг бүтэн, тайван амьдрахыг хүсч байна.Үүний тулд төр төрийн албан хаагч хэмээх албархуу хүнд сурталтнуудаа төрийн үйлчилгээний ажилтан хэмээх найрсаг үйлчлэгчдээр солих цаг болжээ. Ядахнаа төрийн үйлчилгээний албанд царайлаг , өндөр нуруутай, гоё биетэй бус сайхан инээмсэглэдэг, найрсаг харилцаатай хүмүүсээ бэлтгэн ажиллуулахаас эх;эх хэрэгтэй байна даа.-Хуулийг төгс төгөлдөр болгож, хуулийг сахин мөрдөж биелүүлдэг тогтолцоо нь өндөр хөгжилтэй орнуудынх шиг байгаасай гэж хүсч байна. Иргэдээ цахим бүртгэлээр бүртгэж, нийгмийн аюулгүй дугаар бий болгож, үүгээр дамжуулан үйл хөдлөлийн түүхийг нь бүрдүүлж хяналт тавих боломж бэлэн байж байна. Хамгийн гол нь Монгол улсын хуулийн өмнө монгол иргэн бүхэн тэгш эрхтэй байх шударга ёсыг юу юунаас илүү хүсч байна даа.-Мал, газрын баялгаас илүүтэй монгол хүний үнэлэмжийг бий болгон хүнээ хөгжүүлэхийг хүсч байна. Баялгийг хуваарилж бус баялгийг бүтээж байж хөгжинөө. Олон авьяаслаг залуусыг гадаадын өндөр хөгжилтэй оронд төр засгийн дэмжлэгээр суралцуулан мэргэшүүлж, тэдний оюуны бүтээмжийг өндрөөр үнэлж хөгжүүлэх цаг нэгэнт болжээ. Түүнчлэн урлаг спортын олон гайхамшигт авьяастнууд өөр өөрийн "Холливиуд" бий болгон хөгжих боломж бий болж байна.-Монгол хүн өөрийн эх орондоо, хайртай газар нутагтаа хүссэнээрээ амьдарч баялгийг бүтээж, гадаад оронд "хар ажил хийж мөнгө олох " гэж бус аялаж , юм үзэх гэж явдаг болохыг хүсч байна. " Хийхийг хүсвэл арга нь олдоно, хийхийг хүсэхгүй бол шалтаг нь олдоно" гэдэг. Монголын төр засгийн шинэ удирдлагуудын нэрлэж байгаа "Их үсрэлт"-ийн гараанд "Их боломж" бас харагдаж байна. Төгсгөл. Олон жил гадаадад амьдарсан Монголчуудын түрүүч нь Монголдоо амьдрахаар очиж байна. Өөрийн зардал өөрийн боломжоор өөрийгөө хөгжүүлж чадсан тэд өнөөдөр хүнд суртал, авилга, хээл хахуулын хадан ханатай учирч байгаа. Шинэ санаа шинэ ажил сэдсэн тэднийг, гоёмсог костюм цамц зангиатай эрхэм хүнд сурталтан нэг гараараа дохиж занган "болохгүй", "бүтэхгүй"-г тоочиж , нөгөө гараараа авилгын мөнгө нэхэн сарвайж байгаа. Энэ л хадан ханыг бут цохих хэрэгтэй байнаа. Өөрийгөө "суут хүн", "ард түмний итгэл найдвар' гэж хошин дүрдээ итгэсэн, цус ойртон доройтож яваа парламентийн гишүүд, албан тасалгааны цонхоор "амьдрал сайхан байгаа", өөрийн дүрээ харан баясаж суугаа хүнд сурталд баглагдсан түшмэдүүдийг, өндөр хөгжилтэй оронд дэлхийн жишигтэй боловсрол мэдлэг эзэмшсэн, өөрийгөө хөгжүүлж, өөртөө итгэлтэй болсон залуусаар солих цаг болжээ. Чухам эндээс л "их үсрэлт" "их хөгжил' эхэлнээ. Байшин руу чулуу шидэхийн тулд бус шударга бус явдал, хүнд сурталын хадан ханыг нураахын тулд эвлэлдэн нэгдэх хэрэгтэй байна. Энэ захидлыг үнэн сэтгэлээсээ бичсэн бол бид ерөнхий сайд С.Баяр таныг талархан дэмжихэд бэлэн байна. Бүх зүйлийн шалгуур гагцхүү цаг хугацаа байдаг билээ.
Галбадрах

Thursday, September 18, 2008

Хамгийн амттай & хамгийн хортой...

1. Бvх тєрлийн чихэр, пастил, "чупа-чупс" зэрэг чихэрт их хэмжээний сахар, химийн нэмэлт бодис, будаг, амт оруулагч орсон байдаг. Тиймээс биед байх ёстой сахарын хэмжээг нэмэгдvvлж, таргалалт, чихрийн шижин євчний эх суурийг тавьдаг.
2. Эрдэнэ шишийн болон тємсний чипс нь хvний бие организмд хамгийн хортой хvнсний бvтээгдэхvvнд тооцогддог. Чипс бол нvvрс ус, тос, гадуур нь єнгє будагч, амт оруулагч тvрхсэн хуурмаг холимогууд байдаг. Тиймээс шарсан тємс, чипс нь цадахаас єєр ямар ч сайн зvйлгvй.
3. Амтат хийжvvлсэн ундаа бол элсэн чихэр, цэвэр химийн хий бєгєєд хортой бодисыг биед хамгийн хурдан тараах талтай.
Хийжvvлсэн амтат ундаа нь єндєр тунгаар сахар агуулсан байдаг. Энэ нь нэг шилэн аяганд дєрвєєс таван цайны халбага сахар хийгээд уухтай адил. Иймээс хийжvvлсэн ундаа уугаад таван минут єнгєрєв vv vгvй юу ам цангаж эхэлдэг.

4. Шоколадны найрлагад асар их хэмжээний калори бvхий химийн нэмэлт бодисууд, генийн хувиргагч бvтээгдэхvvн, будагч болон нэр гаргагч бодис орсон байдаг.
5. Зайдас болон бvх тєрлийн хиам. Махан хиам нь амттайн хэрээр хамгийн хортой хvнс. Хиаманд гахайн гадар єєх, сало, дотор єєх зэрэг биед удаан задарч шингэдэг єєх тос ихээр ордог. Энэ бvх єєх, махны эвгvй амт, vнэрийг амт оруулагч, vнэр гаргагчаар дардаг.
6. Хонь,гахайн єєхтэй мах нь судасны хананд холестриний товруу vvсгэдэг. Ингэснээрээ хvний бие организмыг амархан хєгшрvvлж, зvрх судасны євчлєлд хvргэдэг.

7. Майонез нь хамгийн их илчлэгтэй хvнсний бvтээгдэхvvн. Тvvнд их хэмжээний єєх тос, нvvрс ус, будагч бодис, орлуулагч бодисууд агуулагдана. Хvний биед хортой муу нєлєє vзvvлдэг бvтээгдэхvvнд зєвхєн майонез ороод зогсохгvй кетчуп, тєрєл бvрийн соус, амтлагчууд ордог байна.
8. Бэлэн хоол. Энэхvv цэвэр химийн бvтээгдэхvvн нь бие организмд тэр дундаа ходоод гэдэсний vйл ажиллагаанд асар их хортой vйлчлэл vзvvлдэг.
9. Давс бол даралт бууруулдаг, хvчлийн тэнцвэр алдагдуулдаг,ялгарсан хорыг биед хуримтлуулдаг муу нелєєтэй. Манай євєг дээдэс давс 99 хувь муу, нэг хувь сайн vйлчилгээтэй гэж vздэг байсан. Тэгэхээр давсыг аль болох бага хэрэглэх нь зvйтэй.

Чихрийн шижин євчний тухай

Чихрийн шижин гэдэг нь нойр булчирхайнаас ялгарах цусны сахарыг зохицуулж байдаг инсулин гэдэг дааврын ялгарлын туйлын болон харьцангуй дутагдлаас vvсдэг архаг явцтай євчин юм.Инсулины туйлын дутагдлыг нэгдvгээр хэлбэр, харьцангуй дутагдлыг нь хоёрдугаар хэлбэр гэж нэрлэдэг. Дэлхий дахинаа чихрийн шижин євчтэй 246 сая хvн байна гэж vздэг. Vvний 90-ээс дээш хувь нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин євчнєєр євдсєн гэж vзэж байна.
Ийм байдлаар цаашид vргэлжилбэл 2025 он гэхэд энэ євчнєер євчлєгсдийн тоо 380 саяд хvрнэ гэсэн тооцоо байдаг байна. Манай орны хувьд 2005 оны судалгаагаар 8.2 хувийн тархалттай байна.

Чихрийн шижин євчин vvсэхэд нєлєєлєх хvчин зvйлс:
1.Удамшил
2.Таргалалт
З.Цусны даралт ихсэх євчин, цусны судасны хатуурал
4.Цусанд єєх тосны хэмжээ их байх
5.Хєдєлгєєний хомсдол
6.Буруу хооллолт
7.Сэтгэл санааны сєрєг нєлєє
8.Эмгэг-жирэмслэлт жирэмсний хужуу хордлого 4,5 дээш
кг жинтэй хvvхэд тєрvvлэх
9.Хорт зуршил, архи тамхины хэрэглээ Эдгээрийн нэгээс хоёр тохиолдол танд байвал чихрийн шижин євчнєєр євдєх эрсдэл байна гэсэн vг.
Чихрийн шижин євчний хvндрэлvvд:
Хурц хvндрэл гэдэг нь сахар ихдэлт болон багадалтын комууд орно. Сахар ихдэлтийн ком гэдэг нь уг євчин оношлогдохгvй, тухайн хvн мэдэхгvй эсвэл хоолны дэглэм барихгvй, сахар бууруулах эмчилгээ хийлгэхгvй байгаа тохиолдолд сахар ихсэж ком-д орж ухаан алдах, багадалтын ком гэдэг сахараа хяналгvйгээр сахар бууруулах эмийн тунг хэтрvvлж уух удаан єлєн байх зэргээс шалтгаалан ком-д орохыг хэлнэ.
Энэ 2 хvндрэлийн тухай ЧШЄ-тэй хvн болон ар гэрийнхэн заавал мэдэж байх ёстой. Архаг хvндрэлvvдэд бєєр, нvд, хєлний хvндрэл орно. Судасны хvндрэлийн улмаас хєлєє тайруулах, нvд сохрох, зvрхний шигдээс болон бєєрний архаг дутагдалд орох зэрэг хvндрэлvvд vvсдэг.

Чихрийн шижин євчнєєс яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Эрvvл зєв хооллох
-Идэвхитэй дасгал хєдєлгєєн хийх
-Илvvдэл жингvй байх, илvvдэл жинтэй бол тvvнийгээ хасах
-Хорт зуршлаас татгалзах

Teeth

Амны хєндийг цэвэр байлгах нь хамгийн чухал. Тиймээс хооллосны дараа заавал амаа сайтар зайлах, угааж занших хэрэгтэй.

Шvдний завсар зайд орсон хоолны vлдэгдэл маш хурдан хугацаанд ялзарч эвгvй амт, vнэр vvсгэдэг. Улмаар энэ нь ходоод, гэдэс, бєєр зvрхний євчин vvсгэдэг сєрєг талтай.Мөн хиймэл шүд хэрэглэдэг хүмүүс илүү их анхаарах хэрэгтэй.Эрдэмтэн судлаачид vйрсэн шvдийг судлахад 1мм тутамд 100 сая нян байдаг нь батлагджээ. Ингэж хорхойтож гэмтсэн шvдтэй хосууд vнсэлцэхэд хvртэл тэрхvv нянгаасаа хуваалцаж байдаг гэнэ. Магадгvй таны шvд євчилсєн бол аль болох хурдан шvдний эмчид хандаарай.

Tuesday, September 16, 2008

Monday, September 15, 2008

Karaoke



How To Learn English - Beginners

You are like a new baby
Babies learn their language slowly.
First they learn to listen.
Then they learn to talk.
Finally, they can read and write.


Listen to English every day
Listen to English radio.
Watch English TV.
Go to English movies.
Use online lessons.


Make an English/ESL friend
Make up conversations.
Practice dialogues.
Use beginner textbooks.


Read English stories
Start with children's storybooks.
Try ESL readers.
Read advertisements, signs and labels.


Write down new words
Start a vocabulary (new word) notebook.
Write words in alphabetical order (A...B...C...).
Make example sentences.
Always use an English-English dictionary first.


Keep an English diary
Start with one sentence.
How do you feel?
How is the weather?
What did you do today?
Write another sentence tomorrow.


Visit an English speaking country
Learn English more quickly.
Stay with an English family.
Hear native speakers talk.
Have a fun experience.

Sunday, September 14, 2008

Монгол адуу

Friday, September 12, 2008

Нулимстай мөнгө

...Өнөөдөр баасан гариг. Зогсолтгүй эцэж цуцатлаа ажилласан өдрүүд ард өнгөрч ажлын хөлсөө авна. Ажил-гэр, гэр-ажил энэ давтамж бол гадаадад ажиллаж байгаа монголчуудын хэллэг. Ажилдаа бүх анхаарлаа хандуулж, зөвхөн ажиллаж, өдөр хоног яаж өнгөрч байгааг ч үл анзаарна. Цаг хугацаа, сэтгэл, хөлс шингэсэн энэ мөнгийг гартаа атган харж суухдаа " би юуны төлөө ингэтлээ зүтгэнэ вэ?"гэж асуухуйд, "миний төлөө" гэх шиг харь мөнгөний дэвсгэртийн тохуутай дүрс сэтгэл сэрдхийлгэж, дотор давчдуулах аж. Харь газрын хатуу хэцүү, өөрийн хүсээгүй ажлыг бусдын тохуутай харцан дор хийж, хаа нэг хүртэх энэхүү мөнгөн дэвсгэрт хамаг л залуу нас амьдрал, эрүүл мэнд, хүсэл тэмүүллийг минь нугачин дарсны төлөөс мэт харагдана. Хөлсөө урсган, сэтгэлээ хиртүүлэн байж олсон энэ мөнгөө өөрөөсөө ч харамлан, орхиод ирсэн үр хүүхэд, сэглээд орхисон амьдралынхаа төлөөс болгон явуулахдаа "яагаад?", "яах билээ?" гэдэг асуултаар сэтгэл зүрхээ "урна". Ганцаардаж шаналсан сэтгэл, өдрөөс өдөрт алдагдсаар байгаа эрүүл мэнд, холын холд тэнүүчлэх шаналгаа бүхэн өөртөө ч зориулах эрхгүй харь мөнгөн дээр "нулимс" болон дусална. ...Өнгөрсөн хавар болон саяхан надад, сэтгэлээ онгойлгож шаналлаа хуваалцах гэж бичиж ирүүлсэн 2 ч бүсгүйн захидал их зүйлийг бодогдууллаа. Монгол төрийн харалган арчаагүй бодлогын улмаас гадаадад амьдарч ажиллаж байгаа болон одоо гадаад орон руу тэмүүлж байгаа монголчууд бид юуг олох гэж юугаа золиослоно вэ? ...Өнгөрсөн 8 сар гадаадад байгаа монголчуудын хамгийн ачаалалтай үе нь. Бүх шатны сургуулиудын хичээл эхлэх гэж байгаа болохоор хүүхдүүдийн хичээлийн бэлтгэл, сургалтын төлбөр, өвлийн бэлтгэл, хоол хүнс, өдрөөс өдөрт үнэ нь нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд явуулсан мөнгөөр Монгол оронд "бороо асгарна". Энэ мөнгө Монгол орны эдийн засагт их жийрэг болж байхад үүнийг хэн ч анзаараагүй дүр үзүүлнэ. Харин ч тэд харь оронд ажиллаж байгаа монголчуудаа "эх орондоо хайргүй", 'хувиа бодсон", "урвагч" гэхчилэн цоллоно. Харь орноос аав ээжийнхээ илгээсэн мөнгөөр Монголын боловсролын салбрын санхүүжилт, авилгал, урлагийн одонцруудын элдэв гоё нэртэй тоглолтууд, баар цэнгээний болон эрүүлжүүлэх газрын орлогыг бүрдүүлэх хүүхэд залуус. Виз нь дарагдаж, гадаадад гарах боломжоо алдахгүй гэсэндээ өхөөрдөм бяцхан үрээ аав ээж, ах дүү, анд нөхдийн аль нэгэндээ даатган орхиж, амьдралаа дээшлүүлэх гэж харь мөнгөний төлөө алсад одох аав ээжүүд. Тийм ээ! Энэ харь мөнгө монголчуудын минь амьдралыг сэглэж, эх үрсийг салган холдуулж, залуу нас, эрүүл мэнд, өөдрөг хүсэл тэмүүллийг нь "залгилж" байна. Цөхөрсөн сэтгэл. Харь орноос хөдөлмөрлөж олсон мөнгөө илгээж байгаа тэдний сэтгэл хөдөлмөрийг зөвөөр ойлгож тэдэндээ талархан баярлаж, амьдарлаа, бас өөрийгөө хөгжүүлж сайнаар зарцуулж байгаа нэгэн байгаа байх. Харин энэ мөнгийг утга учиргүй үрэн таран хийж, "сэтгэлийн хорсол"-оо илэрхийлж буй мэт тансаглан зугаацаж байгаа нэгэн бас байгаа. Явуулсан мөнгөөр нь хямд үнэтэй байр худалдан авч байгаа хэмээн ээжийгээ хуурч, эцэс сүүлд нь энэ аргаар бусдыг залилсан хэрэгтээ нилээд хэдэн жилийн ял сонсож хоригдсон дөнгөж 18 нас хүрч байгаа охины тухай хэвлэлээс уншсанаа санаж байна. Эцэг эхийнхээ явуулсан мөнгөөр дэгжирхэн гангарч, бусадтай өрсөлдөн тансаглаж, элдэв муу зүйл руу хальтирч орсон охид хөвгүүдийн тухай бишгүй сонсогдож байгаа. Эцэс сүүлд нь мөнгөнөөс болж эцэг эх, хүүхдүүдийн хооронд зөрчилдөөн маргаан үүсэж, ойлголцож чадаагүйгээс болж "тангараг" тасрах нь бас бий. Монгол эх үрийн хамгийн нандин "хүйн холбоос" нь тасарчихаар, алдагдсан тэр л хайр халамж, энэрэл, сэтгэлийг эргүүлж залгана гэдэг амаргүй. Учир мэдэхгүй ухаандаа сая саяар нь илгээх тэр мөнгийг амар хялбар олдож буй мэт төсөөлөх тэдний буруу бишээ. Орхиод ирсэнийхээ төлөө, санаж шаналах сэтгэлийнхээ төлөөс болгон хүссэн мөнгийг нь илгээх эхийн буруу бас бишээ. Амьдралын эрхээр дутуу дундуураа дүүргэх гэж, үр хүүхдээ бусдаас дутуугүй амьдрах боломжийн төлөө ийм зам руу түлхсэн төр засгийн буруу бий. Мөнгө бол хэрэгцээ болохоос сэтгэлийн холбоос бишээ. Юу юунаас илүү яагаад ийм их мөнгө бидэнд хэрэгтэй болох тухай, ийм мөнгийг яаж олдог тухай, яаж зарцуулах тухай, энэ тэвчээр ямар сайхан 'амь'дралд хүргэж болох тухай илгээсэн мөнгийг чинь гартаа авч зарцуулж байгаа үр хүүхэддээ ойлгуулах нь чухал байна. Таны мөнгийг тосч авахдаа, тэр л мөнгөн дээр дуссан таны хөлсний үнэр, нулимсны чинь үнэ цэнийг мэдэрч, зөв зарцуулж байх нь чухал байна. Тэр мөнгийг тойрсон олон муу "сүнснүүд" эргэлдэж байгааг бүү мартаарай. Нийтээрээ ядуу монгол оронд таны хүүхэддээ илгээсэн мөнгийг хуваалцах, хэрхэн зарцуулахыг зааж зөвлөх, үлгэрлэн дагуулах, санаа тавих "сайхан сэтгэлт" найз нөхөд, ах дүүс, асран халамжлагчид мундахгүй олон байгаа. Тэд мөнгө бол аз жаргалын түлхүүр , мөнгөгүй бүтэх юм гэж хаач үгүй, мөнгөнд дургүй хэн ч байхгүй гэдэг дууг таны хүүхдэд зааж өгч байгаа. Алсад байгаа эх үрсийн сэтгэлийн болон хүйн холбоос энэ бүхнийг давж гарч чадахгүй бол та гэртээ харь даа. Мөнгөнөөс үнэтэй хүүхэд гэж хаа ч байхгүй.Таны хүүхэд өдөр бүр таны царайг харж сэтгэлээ нар мэт гэрэлтүүлэхийг хүсч байна. Амьдралын оноо алдаа, баяр гуниг бүртээ таны л хайр зэмлэлийг хүсч байгаа. Хоосон ядуу ч гэлээ хамтдаа байж эрхэлж нялхархахын жаргалыг хүсч байгаа. Тэдний эцэг эхээ үгүйлж санасан сэтгэлийг энэ мөнгө төлж дийлнэ гэж үү. Өсөж яваа энэ л насандаа үгүлж байгаа хайр халамж магтаал зэмлэлийг энэ мөнгө орлож чадна гэж үү? Монгол оронд маань бүтэн мөртлөө хагас "өнчин" бүхэл бүтэн нэгэн үе өсч өндийж байнаа. Тэдний хүсч байгаа хагасхан хайр халамж, амхаарлыг энэ мөнгө төлж чадахгүй ээ. Сэглэгдсэн амьдрал. Гадаадад гэр бүлээрээ амьдарч байгаа хүмүүсийн хувьд элдэв асуудал шаналал зовлон арай л бага. Харин ганцаараа их зорилго, их мөнгөний төлөө багагүй цаг хугацааг элээн хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн хувьд байнгын ганцаардал, цөхрөл, шаналал эргэлдэж байдаг. Хайр сэтгэлийн халуун илчинд, аз жаргалаар бялхаж асан сэтгэл, цаг цагийн урсгалд бүдгэрч аажим аажмаар холдоно. Яг л араа шүд мэт тасралтгүй эргэлдэх харь газрын хатуу амьдрал, сэтгэл итгэлийг нь тасчин 'сэмрээнэ". Аргагүйн эрхэнд дутагдаж буй хайр халамж, нөмөр нөөлөг, ганцаардаж шаналсан сэтгэлээ "хамтран амьдрагч"-аар орлуулна. Учиргүй хайрлаж дурлахгүй мөртлөө, үгүйлгэдэн дутагдаж буй бүхэн ийм л сонголтод хүргэдэг. Хэн хэн нь ил гаргаж хэлэхгүй ч сэтгэл зүрхэндээ битүүхэн шаналах. Аажим аажмаар уусан дасах заримынх нь амьдрал тэр чигтээ "тасарч" эргэн залгаж чадахгүйд хүрнэ. Зарим амьдрал харь мөнгөний золиос болон 'арилжигдана". Анхандаа санаж, аажимдаа шаналж, алсдаа холдох сэтгэл харь мөнгөний өмнө хүчгүй. Өглөө бүр хайртай хүнийхээ өвөрт эрхлэн сэрж, өдөр бүр санан бэтгэрч, үдэш бүр эрхлэн жаргаж асан тэр л сайхан хайр энхрийлэл, өдгөө санаа алдах сэтгэлийн амьсгалд дурсамж болон бүдгэрнэ. Явуулсан мөнгөөр нь худалдаж авсан тансаг байрандаа хайртай хүнээ хүлээсэн сэтгэл нойр хулжааж, өнчин дэрэн дээр дусал нулимс чийг татан сэтгэл жиндээнэ. Нэгэнтээ Солонгост байгаа миний танил залуу "анх ирээд монголчуудтайгаа тааралдахад яагаад ч юм бэ тэдний нүдний гал нь унтарчихсан юм шиг харагдсан" гэж билээ. Хүний сэтгэлийн гал нь унтрахаар нүдний гал нь унтардаг юм даа. Амьдралаа сүйрүүлчихгүй гэсэндээ хүүхдүүдээ хувааж авч 2 өөр оронд амьдарч байгаа монголчууд цөөнгүй. Хаа нэг ярих яриа нь хүртэл бишүүрхүү тэдний сэтгэлийг энэ харь мөнгө хэзээ нэгэн цагт сэргээх болов уу? Хоосон ядуу байхдаа ч бялхаж асан хайр сэтгэл, тэр л амьдралыг энэ мөнгө эргүүлж өгч чадах болов уу? Тийм ээ! Мөнгөнөөс үнэтэй хайр сэтгэл, мөнгөнөөс үнэтэй амьдрал гэж үгүй ээ.Монгол оронд минь өдгөө хуваагдсан хагас амьдрал, багана нь хазайсан өрх гэр ч олширч байна. Үүнийг энэ харь мөнгө дүүргэж тэгшилж чадахгүй ээ. Ядахнаа л энэ төр засаг амлаад байгаа ажлын байр, рекламдаад байгаа 40000 айлын орон сууцаа баривал олон ч айлын амьдрал нь өндийж багана нь тэгшрэхсэн дээ. Алдагдаж байгаа цаг хугацаа. Гадаадад ажиллаж байгаа монголчуудын олонхи нь гадаад болон монголдоо дээд болон тусгай мэрэгжил эзэмшсэн хүмүүс. Тэдэнд мэргэжлээрээ ажиллах боломж үгүй учраас олдсон ажлаа хийж аажимдаа "мэргэшинэ". Moнгол оронтой харьцуулахад боломжийн юм шиг хэрнээ тухайн орондоо хүнд хэцүүд тооцогддог энэ ажлууд ихэвчлэн хүний эрүүл мэндэд багагүй муу нөлөөтэй. Ажлын өдрүүд нэг л мэдэхэд өнгөрч, авч буй мөнгөө тооцож байхдаа, алдагдсан хугацаа амьдрах наснаас хороож байгааг үл анзаарна. Аажим аажмаар эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж, алсдаа ямар болохыг ч үл төсөөлнө. Ажил-гэр , гэр-ажил гэсэн энэхүү хэмнэлт амьдралын нугачаанд олж авсан жаахан мөнгө нь алсдаа эрүүл мэндийн алдагдлаа нөхөхөд зарцуулагдах вий гэдэг бяцхан айдас дагуулж байдгийг нуух юун. Энэ л амьдралаар амьдарч байгаа сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлж болох бас сайнаар төлөвших насандаа яваа сайхан залуусыг харахад харамсахгүй байхын аргагүй. Ажил хийж сурч байгаа нь сайн хэдийч амьдралын утга учир нь зөвхөн мөнгө юм гэж ойлговол яах вэ? Хаа нэгтээ олдох чөлөө цагаа хаа хамаагүй баар цэнгээний газар наргиж өнгөрөөх залуу нас нь тэдэнд "мөнх юм шиг" санагдавч үнэндээ "үүлэн чөлөөний нар шиг" гэж ойлгуулах хэцүү. Бусдыг бодвол мөнгөтэй бас эрх чөлөөтэй энэ залуус хожим хойно "тэр л үедээ сурч хөгжиж байх минь яав даа" хэмээн харамсвал хэн буруутан болох бол. Алдагдсан цаг хугацаа болгон эргэж хэзээ ч олдохгүй. Төгсгөл. ...Өнөөдөр баасан гариг. Ажлын хөлсөнд авсан харь мөнгөний дэвсгэрт дээр алжааж ядарсан магнайны минь хөлс дусална. Хэн нэгнийгээ санаж шаналсан сэтгэл, өөртөө ч зарцуулах эрхгүй, өрөөл бусдад илгээх харамсал нулимс болон дусална. Хааяахандаа "би хэний төлөө юуны тулд ингэж явна бэ?" гэж өөрөөсөө асууна. "Хүн ер нь юуны төлөө амьдардаг юм бэ?"гэж бусдаас асууна. Харь оронд эцэж цуцатлаа ажиллаад хагартлаа баяжсан хэн нэгэн бий билүү. Эх орондоо айж шаналах зүйлгүй, элэг бүтэн, хүссэн бас хийж чадах ажлаа хийж тайван амьдарх эрхтэй улсаа бид.-Монгол руугаа буцах уу? гэсэн асуултанд минь олон монголчууд "буцмаар л байна, харин очоод яаж амьдрах вэ?" гэсэн асуултаар хариулна. Хувь заяат монгол орны минь эрх барьж тоглож байгаа эрхмүүд газрын доорхи баялаг бүх монголчуудын өмч, одоо хамтдаа баяжиж сайхан амьдрах болноо гэж ухуулж байна. Баялгаар бус хөдөлмөрөөр баяжиж сайхан амьдардаг гэдгийг зөвхөн гадаадад байгаа монголчууд илүү сайн мэднэ. Өөрсөддөө байгаа боломжоо олж харан, бие биеэ дэмжиж ,бодол санаагаа нэгтгэх нь өнөө үед юу юунаас илүү чухал байнаа. Бүх зүйлийг арай өөрөөр харах цаг ирж байх шиг.

Галбадрах.

Wednesday, September 10, 2008

Элбэг дорж

Баабар.

Элбэгдорж шиг муу хүн алга. Зурагтаар ч тэгэж ярих юм, сонин болгон тэгэж бичих юм, нэтээр, ялангуяа сэтгэгдэл гэгч зүйлсээр. Цаазаар авах нь багадана л гэнэ, бушуухан үгүй хийх хэрэгтэй л гэнэ, цусыг нь үзэж байж санаа амрана л гэнэ. Жаахан юм боддог хүн бол Элбэгдоржийг биш энэ кампанийг зохион байгуулагчдыг жигшмээр. “Өглөөний сонин” өмнө минь дэлгээтэй байна. Түүнийг хараахад хэдэн хуудсаа зориулжээ. Иргэн Мижиддорж гэгч “Элбэгдорж 7 сарын 1-нд 20 мянган дээрэмчин дагуулж ирж галдан шатааж тонон дээрэмдсэн”, “хорон муу санаагаа зориуд гаргасан” гэхчлэн бөөлжээ. Зэрэгцүүлээд иргэн ч юм уу, биш ч юм уу Сүх-Иш гэгч дутахгүй хараал урсган Элбэгдорж олимпын баатруудад баяр хүргэсэн нь Баяр даргын гавъяаг бүдэгрүүлэх гэсэн хошин жүжиг гэсэн лут оюун дүгнэлтээ тольдуулжээ. Энэ бол сүүлийн хоёр сар бүх мэдээллийн хэрэгслэлээр зохион байгуулалттайгаар дайрч доромжилж гүтгэж байгаа кампанит ажлын наад захын ердийн жишээ. Элбэгдоржийг муулах шагналт уралдаан заралчихсан юм шиг, түүнд бүх нийтээрээ оролцон бай шанг нь уралцан булаацалдаж байгаа юм шиг. Өөрийгөө аналитикч гээд ойлгочихсон нэгэн ядмаг шүлэгч хүүхэн, МАХН-ын аппаратад саяхан ажилд орсон авгай гээд энэхүү уралдаанд гойд идэвхийлэгчид ч тодроод ирлээ.
Орвэлийн “1984” зохиолд ийм нийгмийн тухай гардаг. Иргэд нь тодорхой цагийн хуваарийн дагуу “нам засгаа магтан дуулах” хайрын цуглаан, “дайснаа жигших” үзэн ядах цуглаантай. Иргэд бүгд үүнд оролцох үүрэгтэй, эс тэгвээс өөрийг нь үзэн ядна. Монголд ирж үзээгүй Орвэл манай Монголын 1984 оны амьдралыг үзмэрч шиг тольдсон байлаа. Бид хар багаасаа л нам засгийн удирдагчид төдийгүй нэрийг нь ч зөв тогтоогоогүй Анжэла Дэвис, доктор Хайдэр, Луис Корвалан, Дин Рид, Патрис Лумуба гээд олон гадаад хүнийг өмөөрч хайрын цуглаанд хоолой нийлүүлэн орилдог байлаа. Эд яачихсан юм, юунаас болоод хайрлагдаад байгаа юм гээд олон асуултанд бид өөрснөө хариулж мэдэхгүй байв. Хожим эргээд түүх үзэж байхад бараг бүгд л шаар байсан юм билээл. Бид олон ч хүнийг үзэн ядах цуглаанаар дамжуулан жигшсэн. Гучаад оны Гэндэн, Дэмид, Амар нарыг болиё гэхэд Лоохууз, Ширэндэв, Чойном, Ренчин, Дамдинсүрэн гээд л эх орныхоо сор болсон хөвүүдийг мөн ч их жигшин зэвүүцсэн дээ. Яагаад гэнэт тэднийг үзэн ядах болсноо бид өөрснөө ч ойлгодоггүй байсан. Нэг өглөө босоод ирэхэд л тэд муу хүмүүс шүү хараагаад байгаарай гэсэн даалгавар ирнэ, бид ч идэвхитэй гэж жигтэйхэн шонхор адил шуугин дайрна. Биднийг ийм юмаар л хооллодог байж. Улай үзсэн тас аятай монголчууд нам засгаар сүхдүүлсэн хөвүүдийн сэг рүү үхэхээ мэдэхгүй уралдан дайрч тасар татацгаана. Жигшмээр, өрөвмөөр, үзэн ядмаар.
Энэ жигшүүрт нийгмийг халахад Элбэгдоржийн гүйцэтгэсэн үүрэг асар их. Хүмүүс өөрийнхөөрөө амьдарч, өөрийнхөөрөө сэтгэж, өөрийнхөөрөө өөрийгөө илэрхийлэх эрхийг Элбэгдорж ба түүний нөхөд монголчуудад авчирч өгсөн юм. Өөрийн гэх бүх юмыг нь хүмүүсээс хурааж авчихаад байсныг нь Элбэгдорж тэдэнд эргүүлж олж өгсөн. Эрх чөлөө бол хувь хүнд байгалиас эсвэл Бурханаас заяагдсан эд. Үүнийгээ монголчууд дарангуйллын системд алдчихаад хэдэн үеийг өнгөрөөсөн. Эрх чөлөөг бүрдүүлэгч өмчлөх, үг хэлэх, сэтгэн бодох, зорчин явах, хөдөлмөрлөх бүх эрх бусдын гарт байлаа. Хүмүүс өөрийнхөө хувь заяаг өөрөө мэдэн зохицуулна гэдэг Бурханаас хүнд өгсөн харицлага, эрх чөлөө, хувь төөрөг. Энэ булаагдсан эрхийг эргүүлж авчирсан Элбэгдоржийг гал хулгайлан хүмүүст авчирж өгсөн Промэтэйтэй зүйрлэм. Харин гал олж авсан хүмүүс одоо Элбэгдоржийг цовдолчихоод авчирсан галаар нь шарж түлж тарчлаан өрөвдөм муу бахаа хангана.
Манай нийгмийн жинхэнэ эзэд нь ард түмэн. Ийм эрхээ 1990 онд олж авсан. Эзэн байх эрхээ сонгуулиар эдэлдэг. Энэ эрхийг нь хулгайлчихаад байхад тоох ч үгүй шатсан байшин яриад гаслаад байгаа улсыг яалтай нь ч билээ. МАХН-ын байрыг шатаасан нь зэрлэг балмад явдал. Гэхдээ энэ байшин шатаж байхад муу муухайн үүр, эрлэгийн голомт, ороолонгийн ичээ цагийн эргэлт даахгүй үйлдсэн хар нүгэлийнхээ төлөөсөнд хайлж байгаа юм шиг санагдсан шүү, надад. Криманологи талаасаа биш философи утгаараа л даа! Байшингийн эзэн гэгдэх барих биегүй шумнас Монгол орныг зуун жил эзэгнэж сор болсон хөвүүдийг нь тамлан устгаж, соёл уламжлалыг нь тасчин түймэрдэж, үндэсний бахархлыг нь гутаан доромжилж, иргэн болгоны өмчийг хурааж, хүн болгоныг дарамтанд оруулж, эрх чөлөөг нь боймлон булааж авсан. Энэ бол домог биш түүхэн баримт. Энэ намын нэрээр алах, шатаах, тонох, хураах, булаах үй олон тогтоол зарлиг гарч хэрэгжиж байсан нь тийм ч эртний улбаа биш. МАХН олон жилийн туршид олон сайхан юмыг галдан шатааж тонон дээрэмдсэн дээ!
Надтай адилаар үйл явдлыг харсан нэг биш хүн бий. “Ариун зорилгын төлөө алж хядахаас өөр арга байгаагүй, ард түмнээс уучлал гуйх шаардлага алга” хэмээн огт санаа зовсон шинжгүй онолдож суугаа шумнасын биежсэн дүрсүүдийг өнөөдөр харж сонсоход дотор арзганамаар. Миний танил ярихдаа 7 сарын 1-ий орой МАХН-ын байр шатаж байгааг зурагтаар хараад, хувь заяаны шоглоом явсаар нүдээ олдог л юм байна хэмээн догдолж хань олдохгүй толинд дүрстэйгээ хундага тулгасан гэсэн. Асуудлыг ингэж харж байгаа хүн ч цөөн биш. Ингэж бодсон, түүнээ илэрхийлсний төлөө танилыг минь хэн ч алж хядахгүй. Түүний бодсон өөртөө зөв. Ингэж бодох эрхийг нь Элбэгдорж олж өгсөн юм. Тэрбайтугай булаагдсан өмчийг нь ч, өмчлөх эрхийг нь ч эргүүлж авчирсан.
Элбэгдорж хүн юм болохоор алддаг. Түүнд санасныг бодвол маш олон алдаа дутагдал бий. Түүний тооцоо муутай, бусдыг үл сонсдог, дураараа, өрсөлдөгчөө үнэлж чаддаггүй, ам ажил нь зөрдөг, бүлгэрхүү мөртөө хүн таньдаггүй чанарууд Ардчилсан намыг ялдаг газар нь сөхрүүлж орхилоо. Тэгээд яачихаав? Ардчилсан нам сонгуульд ялагдчихаар Монголын ард түмний өмнө нүгэл болох ёстой юм уу? Алдааныхаа төлөө тэр одож байна. Тэр хичнээн алдаа дутагдалтай байгаад энэ ард түмний өмнө байгуулсан гавъяаг нь бүдэгрүүлж чадна гэж үү! Тэрээр хүмүүсийн хулгайлагдсан, булаагдсан эрхийг эргүүлж олж ирэхээр тэмцлээ. Хийсэн гавъяаныхаа төлөө Промэтэй шиг цовдлууллаа. Ялгаатай нь галаа алдаж хорссон Зэвсийн илгээсэн тамлаач нь бэлгэнд гал авсан хөөрхий тэнэг хүмүүс!
Гэвч Элбэгдоржийн олж ирсэн эрх чөлөө баталгаатай гэж бодож байна. Самуунаар далимдуулж монголчуудаас эрх чөлөөг нь дахин булааж авах гэсэн санаархалтнуудын горьдсоны гарз. Сохор нохой дүйвээнээр гэгчээр “үзэн ядах цуглаан” дахин сэргэжээ гэж үмх мах илүү олж долоох гэж байгаа бол эндүүрч байна. Цаг өөр болжээ. Монголчууд цаашид ч өөрийн алдаатай оноотойгоо урагшлах болно. Улирах цагаас үлдээсэн сургамж дээрээ амьдрах болно. Хүмүүсийн дэндүү дийлэнх нь нэгэнт олж авсан эрх чөлөөгөө тийм ч амар булаалгахгүй.
Байшин шатахад гарсан хамгийн том хохирол нь хожмын монголчуудад ухаарал өгөх учиртай байсан МАХН-ын Хянан шалгах хорооны архив. 1990 онд Төрийн ордноос хөөгдөхдөө энэ архивыг шуудайлаад подволдоо овоолчихсон байсан юм. Тэнд хэдэн тонн матаас байлаа. Хүн хүнээ болихын сонгодог бүтээлүүд. Нийгэм хүнийг ямархуу арчаагүй өөдгүй шаар болгон хувиргаж болдгийг үзүүлсэн сурах бичиг. Ах нь дүүгээ, хүү нь эцгээ, эхнэр нь нөхрөө аюумшигт шумнаст барьж өгч там руу илгээсэн баримт. Хүн гэдэг цагаа тулахаар өчүүхэн паалантай төмөр, шалихгүй эрх мэдлийн төлөө юу болж хувирдгийг илтгэсэн туульс. Дантегийн Тэнгэрлэг комеди! Байшин шатсанаар хамгийн их хожсон улс нь зохиолын гал баатрууд өөрснөө юм биш үү? Юунд нь боож үхчих гээд байгаа юм бэ дээ?!

Monday, September 8, 2008

Taking care of your teeth

Хүний шүд эрүүл сайхан байх нь хүний биеийн бусад эд эрхтнүүдийн эрүүл байхад чухал нөлөөтэйгөөс гадна гоо сайханы чухал үүрэгтэй байдаг билээ. Тэхээр шүдний эрүүл мэнд, зөв хооллохтой холбоотой мэдээлэл хүргэе. Кола шүдний пааланг идэж гэмтээдэг гэдгийг бидний ихэнх мэддэг. Түүнээс гадна шүдэнд хортой зүйлсийн жагсаалтыг сонирхуулъя.
Шүд гэмтээгчид:1. Газтай ундаа, жимсний ундаа, энерги нөхөх спорт ундаа: Элсэн чихрээс гадна, хүчиллэг ихтэй учир буйл өвчлүүлэх, шүдний чулуу бий болгох нянгийн орчин бүрдүүлдэг. Ялангуяа байнга уух нь маш муу. Ундаа уусны дараа, эсвэл чихэрлэг зүйл идсэний дараа тодорхой хугацаагаар завсарлаж, амны орчины хүчиллэг байдлыг шүлс багасгах боломж олгох хэрэгтэй юм. Мэдээж ус уух нь шүдний эрүүл мэндэд сайн.2. Шүдэнд наалдамхай зүйлс. Ирис ч юм уу шүдэнд наалдах дуртай чихрийн талаар энд оруулах гээгүй. Харин чипс, талх, карбонхүчилтэй хүнсний зүйлсийн талаар анхааруулах гэж байна. Ийм зүйлс шүдэнд 20-30 хангалттай наалддаг. Хорхойсоод өөрийгөө хорьж чадахгүй байгаа бол дара нь шүдээ угааж бай. Эсвэл араас нь усаар амаа зайлах, чихэргүй бохь зажилж бай. Хylitol-той бохь зажилвал шүдны чулуу үүсгэгчийг цэвэрлэж, шүлс илүү ялгаруулдаг сайн талтай.
Шүдний эрүүл мэндэд юу сайн бэ?1. Бяслаг Хоолны дараа бяслаг нэг хазчихад шүдийг чинь хамгаална. Шүлсний амны хөндий цэвэршүүлэх үйл ажиллагааг сайжруулж, бяслаг дахь кальц шүд бэхжүүлдэг.2. Хатуу, шаржигнасан зүйлс. Алим, celery болон лууван бол шүдний сойз орлогчид гэнэ. Шүдэнд наалдсан зүйлсийг цэвэрлээд зогсохгүй, хазах тоолонд шүдийг чинь үрж өнгөлж өгдөг байна. 3. Цай уу. Хоолны дараа цай уух нь буйлны өвчин, шүдний чулуу ба амны муухай үнэр үүсгэгч нянг устгахад туслана. Хар ногоон цай аль аль нь адилхан ийм үүрэг гүйцэтгэнэ. 4. “Shiitake” мөөг. Ийм мөөгөнд агуулгадах “lenitan” гэдэг бодис нь шүдний өвчин, шүдэнд үүрлэсэн нянг устгадаг шидтэй гэнэ дээ.

Үгэн доторх үг

"Нар сарыг гэртээ мандуулжНавч цэцгийг хотондоо ургуулжЯвган нүүж Нүцгэн жаргаарай "Хэрэв надад л хүн ингэж хэлбэл учрыг нь тунгааж ухаж ойлголгүй нэг их мундаг амьтан болж “Тэр ерөөл бат оршиг ээ” гээд нүдний булайгаа чирж нүүрний буянгаа нялсан cуухгүй юу.Гэтэл энэ нь аймшигтай муухай, хахир хатуу хараалын үг аж.“Нар сарыг гэртээ мандуул“ гэдэг нь үгээгүй хоосорч ядууран, үйлээ үзэж үсээ үгтээн, нар сар нэвт гэрэлтсэн навсархай хар овоохойд насыг бар гэсэн үг аж.“Навч цэцгийг хотондоо ургуул” гэдэг нь хонь малаа барж, хоосорч үгүйрэн хогийн ургамлаар хот нь дүүр гэсэн утгатай юм байна.Монголчууд бичгийн агуу соёлтой, хэлний өндөр боловсролтой улс байсан нь хамгийн доорд найруулга болох хараалын үгнээс хүртэл харагдаж байна.Гэхдээ ийм хараалыг тэр болгон хэрэглээд байдаггүй байсан байх.Тэр ч бүү хэл:
“Мөнхийн хутгыг амьддаа олжМөргөлийн дээдийг буяндаа үлдээг”гэдэг нь ч бас өөрт таагүй санагдсан хүндээ хэлдэг гэж байгаа юм. Амьддаа мөнх наслах хутаг олсон хүн жам ёсоороо хорвоогоос хальж чадахгүй, үр хүүхэд, ач гучдаа адлагдаж амьдрах, зөнөглөж жилцэхийн ёс гэж үздэг байна.“Мөргөлийн дээдийг буяндаа үлдээг” гэхээр духаа цоортол мөргөвч ач гавьяа нь амьдралд нь биш зөвхөн буян болж хойд насанд нь үлдэг гэсэн санаа байх аж.Арай орчин үеийн зүс хувиргасан, мэдүүштэй үгсээс дурдвал:
“Дөрөв нь дээшээДөрвөлжин нь доошоо” гэсэн битүү утгатай ерөөл ч юм шиг хараал байна. Учрыг ухаж үзвэл унаатай хүн уурлахаар аж. Дөрвөн дугуй нь дээшээ харж, дөрвөлжин кабин нь доошоо харах буюу бүтэн эргэж онхолдож унахыг хараасан байх шиг байгаа юм.
“Уудагтаа ус хийжУнадагтаа чулуу тохмор” гэсэн шилжсэн утгатай хараалын үгийг бас дурдмаар санагдлаа. Цай, цагаа, сархад ууж байх ёстой аягандаа ус уух нь мөн л үгүйрч ядуурахын шинж аж. Харин эмээл тохом тохохын оронд чулуу тохох нь буянт малаа шүтэж амьдардаг монголчуудад тэвчишгүй хараал болох юм.
Үс чинь үргэлж харШүд чинь дандаа цагаанНуруу чинь байнга тэнэгэр байг гэдэг үг өнгөц сонсоод "Баярлалаа" гээд өнгөрмөөр байгаа биз. Гэтэл үнэндээ "нас залуу, цус шингэн, зүс идэр үедээ хорвоог орхи" гэсэн уур хүрч уушиг сагсаймаар үзэмжтэй ганган хараал байх юм.Зиак, тэгээд үг гээч нь хамар доорхи хагархайнаас хамаа намаагүй урсдаг эд биш бололтой. Өөрөө үгийг хамаагүй урсгадаг, өрөөлийн үгийг ч төдийлөн ухаж ойшоодоггүй мань мэтийн хүмүүс иймэрхүү үгийн өө сэвийг анзаарч, үг хэмээгчийн үнэ цэнийг санаж явахад илүүдэхгүй байх. Үгээр хүнийг алж авсалж ч болно, аварч амьдруулж ч болноо гэж.Хараал хэлсэн хүнд хамаг муу энерги цугладаг гэсэн. Бусдыг хараахгүй ч бусдад хараалгахгүй, ядаж битүү утгатай үг хэлсэн нэгнийх нь цаад санааг ойлгож, хариуг нь өгдөг байх, хөлдөө хөгөө чирэлгүй, бусдын аманд дураар багталгүй явах хэрэгтэй юм шиг байна. Монгол хэл баялаг, монгол хүн ухаалаг ч үгэн дотор үг багтдагийг үргэлж санаж явууштай буюу.

Эх сурвалж :http://addidea.blogspot.com/

Thursday, September 4, 2008

Сэтгэлийн хөөрөл ба хэм хэмжээ

Галбадрах
-Найз нь өнөөдөр тун их баяртай явна. Түүнийгээ чамтай хуваалцмаар санагдаад чам дээр ирлээ.-Түр хүлээж байгаарай. Би хурдхан нэг шил юм аваад ирье.Ямар баяр, юу хуваалцах гэж байгааг ч сонирхолгүй, ямар нэгэн баярыг сархад ууж тэмдэглэдэг "монгол заншил". Авчирсан сархадаа задлан 2 хундаганд хувааж хийсний дараа л "За яасан, ямар баярт явдал тохиолдов?" гэж асууна. Мэдээж сайхан баярт үйл явдлыг сонсоод сайн сайхан бэлэгтэй ерөөл хэлж тулган уух эхний 3 хундага...."Найрын 3 дугараа" гэдэг эртний монгол хэллэгт яагаад ч юм бэ монголчуудын сархад уух хэм хэмжээг заасан юм шиг надад санагдаад байдаг юм. Магадгүй цэвэр сүүнээс гаралтай нэрмэл монгол архийг 3 дугараа уух нь монгол хүний сэтгэл санааг сэргээж, бие махбодид сайнаар нөлөөлдөг байж болох юм. Түүнээс цаашихыг албадан шахдаггүй, үргэлжлүүлэн уухыг хүссэн нь бага багаар тааруулан ууж, уухыг хүсээгүй нь хэм хэмжээндээ тааруулан баяр хөөрөө хуваалцаад явдаг байсан байх.
Харин сэтгэлийн хөөрлөө дарж чадалгүй хэтрүүлэн ууж, агсам тавьсан нэгийг хөгжилтэй гэгчээр нойтон эсгийд боож унтуулаад сэргэсэн хойно баалж шоолон ичээдэг байсныг би бага зэрэг мэдэх юм. Монголчууд "тэнэг, бүдүүлэг" биш болохоор хэм хэмжээг мөрдлөг болгож байсны үрээр одооных шиг ийм олон эрүүлжүүлэх байр байгуулж, хашраадаггүй байсан болов уу. Өнөө үед хэм хэмжээнээс 3 дугараанаас цааш үргэлжлэх бусад дугараанууд л бүх зүйлийг хиртүүлж, утга учраа алдахад хүргэдэг. Эцэстээ баяр хөөрөө хуваалцаж байсан 2 анд бие биеэ танихаа болитлоо согтож, маргалдан муудалцаж, улмаар нэгнийхээ амь насыг хөнөөсөн гунигт тохиолдлын тухай бид олонтаа сонсож бас харж байсан. Маргааш нь шартаж, хиртсэн сэтгэлдээ 'юу болоод өнгөрсөн"-ийг тааж ядахдаа бүх бурууг өөртөө бус уусан сархадандаа өгнө. Хааяа шаналж ичингүйрсэн сэтгэлээ "бүгд л адилхан ууцгаадаг шүү дээ" гэж аргадна.Монголчууд бид алив баярыг заавал сархад ууж тэмдэглэдэг, сэтгэлийн хөөрлөө сархадаар даруулж, омог бардам, эр зоригтой болдог зуршлаасаа салах цаг болжээ.
Сэтгэлийн хөөрөл-сархадНэгэн зүйл: Саяын Бээжингийн олимпоос анхны алтан медалийг Н.Түвшинбаяр хүртсэн их баярыг Монгол орон даяар хэрхэн баярлан бахдаж тэмдэглэж байгааг интернетээр үзлээ. Мэдээж гадаад оронд байгаа бид ч баярлаж тэмдэглэсэн. Энэ бол туйлын их баяр бахдал, сайхан гавьяа, мундаг амжилт. Ард олны ихэнхи нь хөөрч догдолсон сэтгэлээ халамцуухан илэрхийлж байсныг ойлгож байнаа. Ердийн үед ярилцлага авах микрофоноос зугатах шахам байдаг тэд энэ өдөр харагдсан микрофон бүрийг шүүрч аван сэтгэлийн үгээ баяр талархлаа хэлж байсныг ойлгож байнаа. Энд тэндгүй Монголын алтан соёмбот далбаа намирч, баярлаж хөөрсөн хүмүүс "уухай" хашгирч, гар гараасаа барилцан "Халуун элгэн нутаг"-ийг дуулалдаж таних танихгүй хэн боловч бие биеэ тэвэрч байгааг харахад сэтгэл огшиж нүд чийгтэж байсан. Үнэхээр сайхан байлаа. Харин төрийн 3 өндөрлөг маань ард олныхоо өмнө халамцуухан гарч ирж, хөөрч баярласан сэтгэлээ "илэн далангүй" илэрхийлж байгаа байдлыг нэг л ойлгосонгүй. Одоо хүртэл хүмүүс талцаж, "Хөөрхий минь, хүн л юм чинь ингэж баярлалгүй яахав", "Нэг их сүртэй юм биш, харин ч ард олныхоо дунд, бидэнтэйгээ адилхан сайхан л байна шүү дээ", "Ийм их баярын үед яагаад ингэж болохгүй гэж" хэмээн өмөөрч байна. Үүнийг уншиж байхдаа та ч гэсэн ингэж бодож байгааг гадарлаж байна. Монголчууд бид хоорондоо юу ч гэж өмөөрч магтан, өөчилж муучилж болноо. Харин "төрийн "гэх тодотголтой энэ эрхмүүд энэ албан тушаалууддаа байгаа цагтаа Энхбаяр, Баяр, Лундээжанцан биш "Монголын төр" гэж харагддаг юм даа. " Ёс ёмбогор, төр төмбөгөр" гэж манай өвөг дээдсүүд санамсаргүй хэлээгүй байх. Тийм учраас л "монголын төр" энэ өдөр ард олныхоо өмнө халамцуухан тультраатаж, монголын далбааг булаацалдан савчуулах нь үнэхээр муухай харагдаж байлаа. Зөвхөн би ч биш гадаад ертөнц ч тэднийг "Монголын төр" гэж хардаг юм. Ямар ч их баяр хөөрөө монголын ард түмэн төртэйгээ хамтдаа сархад ууж халамцуухан тэмдэглэдэг юм гэж тэд ойлговол яах вэ? Хэн нэгэн "согтуу монгол" гэж биднийг доромжилбол уурандаа цохиод унагаж арай болохгүй байх.Үүний төлөө энэ эрхмүүд ард түмнээсээ уучлал гуйвал ёс суртахуунд ч нэр төрд ч цаашдын монгол төрийн хэм хэмжээнд ч зөв алхам болох санж.
Нэгэн зүйл: Олимпоос хос алтан медаль, хос мөнгөн медаль хүртсэн тамирчдын маань сэтгэлийн хөөрөл өнөө хир дарагдаагүй л байгаа байх. Ард иргэд тэдэнд үнэхээр баярлаж бахадсан сэтгэлээ "албархалгүй" илэрхийлж, төр засаг бусад байгууллагууд шагнал урамшуулал, бэлэг, дэмжлэгээ харамлалгүй хайрлалаа. Одоо тэднийг шагшин магтаж, алдаршуулан алдрын титэм өмсгөх "сарын аян' таньдаг болон шинээр танилцаж байгаа хүмүүсийн дунд өрнөж байгааг гадарлаж байна.-"Чи бол монголын төдийгүй энэ ертөнцийн од сар нар", 'Чи бол дахин давтагдашгүй гайхамшиг", "Аугаа суу билэгтэн" гэхчилэн толгой эргэм магтаалд бүү үнэмшээрэй. Та нартай адилхан хэдэн сая хүмүүс энэ ертөнц дээр байгаа. Та нар тэдний л адил авьяаслаг хөдөлмөрч хүмүүс.-Аль нэгэн компаний болон намын бэлэг тэмдэг болж УИХ болон ерөнхийлөгчийн сонгуульд бүү нэр дэвшээрэй. Та нарын хамгийн сайн хийж их амжилт гаргаж чадах зүйл чинь зөвхөн их спорт шүү. Тэд та нарыг улаан туг мэт урдаа дэврүүлж өөрсдийн нэрийн хуудас болгон ашиглахыг хүсч байгаа.-Хөөрсөн сэтгэлээ сархадаар бүү даруулаарай. Сэтгэл болон хувь заяа тань 'хиртдэг" юм шүү. "Урьд бид ямар байлаа, Уучих" гэсэн хундаганы тулгалтад 'Одоо бид шинэ монголын эхлэл болсон" гэж хариулаарай. Аав ээжийн чинь сэтгэл шаналж, 'эвдрэх бий" гэж айж байгаа. Түүнийг анзаараарай. Бүү эвдрэгтүн. Та нар бол монгол хүний үнэлэмжийн эхлэл, хэм хэмжээний илэрхийлэл юм шүү.
Тийм ээ! Монголчууд бид сэтгэлийн хөөрлөө илэрхийлж чаддаг болсон нь сайн хэрэг. Харин сэтгэлийн хөөрлөө сархадаар даруулан дэвэргэдгээ больчихвол бидэнд тун хэрэгтэй сэн. Өнгөрсөн 7 сарын 1-ний үймээн үүний тод илрэл. Заавал уух хэрэгтэй бол бидний хэм хэмжээ 3 дугараа. Үүнээс цааших нь бидэнд зохих ч үгүй. Хэрэв уухыг хүсээд байгаа бол ядаж л тааруулж ууж сурвал өөрт тань төдийгүй монгол орны ирээдүй хойч үед хэрэг болно доо. Сэтгэлийн хөөрөл-хэм хэмжээ
Хүн өөрийн гэр орондоо ганцаараа байгаа үедээ юу дуртайгаа хийж болно. Бусдын өмнө бол өөр хэрэг. Бусдын ашиг сонирхолд саад болохгүй, тэдэнд төвөгтэй байдал учруулахгүйн тулд ямарч хүн тодорхой хэм хэмжээнд захирагддаг. Иргэд төдийгүй, төрийн өндөр албан тушаалтнууд болон төрийн үйлчилгээний ажилтнууд ч ялгаагүй. Эрх чөлөөгөө эдэлж байна гээд гудамжаар бусдын өмнө чармаа нүцгэн явдаггүйтэй адил, бусдын өмнө биеэ авч явах байдал болон өөрийн бодол санаагаа илэрхийлэхдээ ч тодорхой хэм хэмжээг баримталдаг.Нэгэн зүйл: Саяын Бээжингийн олимпийн наадмын явцыг Монголын хэвлэл мэдээллийн албаныхан үнэхээр сайхан үзүүллээ. Одоо нийтийн дунд түгээд байгаа "илүү, илүү" гэдэг онигоо маягийн хэллэгээс үүдээд монголд өнөөдөр мэргэжлийн түвшинд ажиллах спортын сэтгүүлчид үгүйлэгдэж байна. Үйтүмэн үнэхээр сайн тамирчин, сайн ч зохион байгуулагч. Тэмцээн тайлбарлаж байх явцдаа өөрийн сэтгэлийн хөөрлөө барьж чадалгүй тайлбарлахаа умартаж байсан нь бусдад "өхөөрдөм" харагдаж байсан ч нөгөө л хэм хэмжээгээ алдагдуулж орхисон. Америкийн спортын сувгуудаар олимпийн наадмыг тайлбарлаж байсан нэвтрүүлэгчид ямар ч үед сэтгэл хөөрсөн үзэгч болон тамирчдын хооронд сэтгэхүйн гүүр болж өөрийн ажлаа чадварлаг гүйцэтгэж байсан нь миний бахархлыг төрүүлсэн. Монгол орны эв нэгдэл мандан бадралд их түлхэц өгсөн спортын төрлүүдэд мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх нь цаашид тамирчдын амжилтад сайнаар нөлөөлөх болноо.Нэгэн зүйл: Саяхан Улаанбаатар хотод болж өнгөрсөн Японы сумо бөхийн үзүүлэх тоглолтод манай төрийн 3 өндөрлөг оролцож, ерөнхийлөгч маань сүүлийн өдөр цом гардуулах гэж арай гэж эхлэж байгаа УИХ-ын чуулганд оролцогсдыг хүлээлгэсэн тухай мэдээлэл бас л нэгийг бодогдуулж байлаа. Сүүлийн жилүүдэд арлын Японы үндэсний спорт болох сумо бөхийн төрөлд Монголын гайхамшигт олон хөвүүд ид хаваа гайхуулах болсон нь монголчуудад ойртуулж, сонирхлыг татах болсон. Харин энэхүү спортыг монгол төрийн хэмжээнд ингэтлээ анхаарал хандуулж хүндэтгэл үзүүлж байх нь хэр зохимжтой юм бол. Тэр тусмаа манай гайхамшигт үндэсний бөхөд талцаан үүсэж хөгжил нь зогсонги байдалд ороод байгаа энэ үед.Ер нь сүүлийн үед алив арга хэмжээнд төрийн 3 өндөрлөг маань 3-уулаа хөтлөлцөж очиж оролцоод байх нь элбэг болжээ. Одоо хошин шогийн тоглолтыг төрийн 3 өндөрлөг 3-уул үзэж ард түмнээ баярлуулав гэвэл би нэг их гайхахгүй болох нээ. Ямар ч арга хэмжээнд тухайн орны төрийн тэргүүнүүд хамтдаа оролцохыг зөвшөөрдөггүй нь болзошгүй муу тохиолдолд улс орны удирдлага эзэнгүйдэхээс сэргийлсэн байдаг гэж сонссон. Энэ л монгол төрийн хэм хэмжээ алдагдаад байх шиг.
Тийм ээ! Монголчууд бид урагшлан хөгжихийн тулд ард иргэд нь ч төр засаг нь ч хэм хэмжээгээ бэаримтлах цаг болжээ. Нэгэн зохиолчийн хэлснээр энэ цаг дор 'шувуу нь хүртэл буруу дэвээд " байх шиг.

Wednesday, September 3, 2008

'' On an empty stomach''

Бананд магнийн элемент их агуулагддаг болохоор өлнөөр банан идвэл хүний бие дэх магни гэнэт дээшилж, цусан дахь магни кальцийн тэнцвэр алдагдаж, зүрхний судсанд саатал үүсгэн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх болно. Цусны чихэрлэг гэнэт ихсэх нь нүдний өвчин үүсгэх аюултай. Бас саахар нь хүчиллэг чанартай хүнс болохоор өлнөөр идвэл биеийн дотоодын хүчил шүлтийн тэнцвэр болон олон зүйлийн микробын тэнцвэрийг эвдэх тул эрүүл мэндэд ашиггүй.
Улаан лооль
Жимсний цавуулаг, танин хүчил их агуулдаг болохоор ходоодны хүчилтэй химийн урвал үүсч уусдаггүй цавуулаг бөөм болон хатуурч, ходоодны чулуу үүсгэх аюултай.
Хүйтэн ундаа
Өлнөөр янз бүрийн хүйтэн ундааг цочмог уувал ходоод гэдсэнд өвчилт зангирал үүсгэж, алсдаа олон зүйлийн исгүүрийг түргэтгэх урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин үүсгэнэ.
Боов боорцог
Онцын аюул байхгүй ч өглөө, өлөн элгэн дээр идэхэд тохиромжгүй хүнс. Ходоод шархлуулах магадлалтай. Дээрх хүнсийг ялангуяа өглөө, өлөн элгэн дээр идэж болохгүй.

Monday, September 1, 2008

Хазара Монголчууд гэж хэн бэ?

Хазара гэж би урьд нь мэддэг, сонсож л байсан л даа, гэхдээ нэг их анхаарч сонирхолгүй л явж. Харин хоёр жилийн өмнө ажил дээр болсон нэгэн явдал надад Хазара хэмээх энэхүү өвөрмөц хувь заяатай хүмүүсийн талаар илүүтэйгээр сонирхох эрмэлзлэл төрүүлсэн юм. Би нэгэн компанд шинээр ажилд орж, надтай хамт зэрэг шахуу бас нэгэн Афганистан гаралтай залуу ч тус компанд ажилд оров. 14 настайдаа дайн дажинтай Афган орноос гэр бүлийн хамт дайжин гарч Америкт ирж суурьшсан энэ залууг Даууд (Daoud) гэх бөгөөд 1.86 см орчим өндөртэй, бухан эрээн нүдтэй, үс сахал болсон "сүрлэг" эр байв. Дауудын аав нь 70-80 оны Афганистаны засгийн газрын нэгэн сайд байж байгаад Зөвлөлтийн Цэрэг Афганистанд орох үед Америкт дүрвэн гарч ирсэн гэнэ. Афганистаны хүн амын ихэнхийг эзэлдэг гэх Пүштүн (Pushtun, Pashtun, Pakhtun гэж өөр өөрөөр дууддаг аж) гаралтай энэ эр надтай танилцаад: "Өө, чи бол яг л Хазара байна" гээд, ер нь Хазар болон Монголчууд бол нэг л хүмүүс шүү дээ гэж надад ойлгуулахыг хичээж байсан юм. Хазара болон Монголчуудын гарал үүслийн талаар түүний хэлсэн нь үнэхээр тийм ч хол зөрөөтэй үг биш бололтой.

Хачирхалтай нь, тэр намайг Монгол гэж мэдсэнээсээ хойш надтай нэг л үл тоомсорлосон шинжтэй харьцаад байх шиг надад санагдаад байв. Мэдээж түүний энэ хандлага миний сониуч занг зүй ёсоор татаж байв. Хазара хүмүүсийн талаархи мэдэх бага зэрэг мэдлэгтээ түшиглэн, би түүнтэй зарим үед яриа дэлгэж бага багаар Пүштүн Хазар гэх хоёр өөр үндэстнүүдийн зөрчлийг яриулж аль болох их зүйлийг мэдэхийг оролддог байв. Гэсэн хэдий ч хувийн харьцааны хувьд бид хоёр бие биендээ төдий л сайнгүй байв. Уг нь нэг их сүртэй биш л дээ, "чи өнөөдөр яасан их гангараа вэ" ч гэх юмуу, тийм нэг ажлын байранд үл зохицолдох зүйл хэлэх, эсвэл асуусан асуултанд үл тоомсорлосон маягаар хандах хандлага гаргадаг байсан юм. Ер нь иймэрхүү үл шалих асуудлыг тэгэсгээд тоомсорлолгүй өнгөрөөж болох л доо. Хамгийн гол нь түүний зүгээс надад хандах иймэрхүү харьцааны үндэс шалтгаан нь ердөө л би Монгол (Хазара) хүн байсанд л байсан юм. Чухам энэ л асуудал надад нэг жаахан "юм" бодогдуулаад байв.














Ажилд ороод удалгүй зохион байгуулалтын өөрчлөлт орж ажил үүргийн хувьд Даууд надаас зарим талаар хамааралтай болов. Мань хүн үнэндээ ажил мэргэжлийн хувьд тийм ч гаргууд нэгэн байсангүй, тиймээс ч манай босс түүний ажлыг ихэд голдог байв. Хэдийгээр би хүнд муугаар хандья гэж бододгүй түгээмэл, Монгол "тэнэгдүү" зантай нэгэн боловч, энэ удаа би түүний тэр үл тоомсорлох гэсэн өчүүхэн оролдлогыг нь дарахаар шийдэж надааар дамжиж ирсэн Дауудын ажлуудыг шалтаг олон голж буцаан босс-доо давхар мэдэгдэж и-мэйл явуулдаг болов. Мань хүн ч даргаас хэд хэдэн удаа банга хүртэж эвгүй байдалд орсон бөгөөд би далим гаргаж түүний өрөөнд нь нэг удаа орж хаалгыг нь хааж байгаад "Чи жаахан аятайхан байгаарай" гэж хэлээд ажил төрлийнх нь талаар ч, бас хувийн харьцааных нь талаар ч түүнд сануулга өгсөн юм. Үүнээс хойш Даууд байдлыг ойлгож надтай маш эеэлдэгээр харьцдаг болсон юм.

Өнгөц харахад бид хоёрын харьцааны энэ асуудал ажил дээрээ таардаггүй хоёр нөхөрийн зөрчилдөөн мэт боловч үнэндээ тийм биш, нэлээд гүн гүнзгий агуулгатай, Пүштүн Хазара хэмээх хоёр үндэстний гүнзгий зөрчилдөөний нэг хувилбар байсныг би тэхэд мэдэж билээ.

1890 он орчмоос Хазара үндэстнүүд Афганистаны засгийн эрхийг барих Пүштүнүүдэд бүх эрх мэдлээ алдан боолчлогдсон бөгөөд, өнөөг хүртэлх 110 гаруй жилийн турш дарлал доромжлол, харгислалын дор хоморголон устгах аймшигт бодлогод өртсөөр иржээ. 21 зуун, 2008 он гэх өнөө үед ч ихэнх Хазара нарын хувьд өнөөгийн нийгмийн “боолын” гэж болох хөдөлмөр эрхлэн амь зогоох нь сонголтгүй, ганцхан хувь заяа байсаар ирсэн юм. Тиймээс ч Пүштүн Хазара нарын хооронд зөвхөн “эзэн, албат” - ын харьцаа л байдаг аж. Ингээд бодохоор Афганистан дахь Хазара нарын бодит байдал ямар байгаа бол гэж бодогддог байв.

Хэдийгээр Америкт багаасаа өсч боловсрол олсон боловч Даууд яг л тэр Афган сэтэгэхүйнийхээ өнгө аясыг энд Монгол хүнд гаргах гэсэн нь үнэхээр тэнэгдүү оролдлго бөгөөд үүнийг тэдний зүгээс Хазара хүмүүсийг хэрхэн үздэгийн илрэл гэж үзэж болно. Бодвол тэдний хувьд Хазара (Монгол) хүн л харах юм бол ингэж үл тоомсорлон харьцах нь зүгээр л "сураар боож болдгүй сурсан зан" байсан байх л даа. Харин энэ удаа Дауудын аз дутахад, түүнтэй таарсан Хазара нь нэн зөрүүд мугуйд нэгэн Монгол байсан ба үл хүндэлсэн асуудлыг зүгээр нэг анзаараагүй мэтээр өнгөрөөдгүй байх нь гэдгийг тэр ойлгосон юм.

Ингээд би энэ нийтлэлийнхээ үндсэн агуулга болох Хазара хэмээх өвөрмөц бас өрөвдөлтэй хувь заяатай ард түмний талаар товчхон өгүүлье.

Олны дундах түгээмэл ойлголтоор бол Афганы төвөөр нутагтай Хазара хэмээх энэхүү Ази төрхтэй хүмүүс нь манай эзэн Чингэс хааны байлдан дагуулалтын үеэр дундад Ази, Перст (Иран) үлдсэн Монгол гаралтай хүмүүс ажээ..

Эдгээр хүмүүсийн талаар барууны эрдэмтэд 19-р зууны дундаас бага зэрэг судалж байсныг эс тооцвол дорвитой судалгаа хийгдээгүй бөгөөд энэ нь харьцангуй цөөн тоотой, улс төр эдийн засгийн хувьд нэн хавчигдмал оршин тогтож буй эдгээр хүмүүсийг үл хайхрах, тэднийг бусдын нүднээс далд байлгах, түүх гарал үүслийг нь мартагнуулах гэсэн эрх зүй эдийн засаг, уламжлалын сонирхол бүхий Афганистаны засгийн газар, эрх баригчидын цэгц нягт, төлөвлөгөөт бодлогын хэрэгжүүлэлт юм.

Дундад ази, ойрх дорнодоор тархан суурьшсан өндөрдүү хамартай, бухан эрээн нүдтэй, үс сахал болсон нөхдүүдээс Монголжуу дүр төрхөөрөө эрс ялгарах Хазара нарын гарал үүслийн талаарх судалгаа нь үндсэндээ хоёр чигийг заадаг аж. Үүнд:

1. Хазара нар нь 13-р зууны эзэн Чингис хааны байлдан дагуулалтын үеэс үлдсэн цэргүүдийн удам. Хазара хэмээх үг нь Мянга гэсэн Перс үг бөгөөд энэ нь Монголын армиас тухайн үейин Хорезмийн нутагт үлдсэн Мянгат цэргийн нэгж гэж тайлбарлажээ. Ихэнх судлаачидын үзэж буйгаар Хазара нь Монгол Түрэг угсааны хүмүүс аж.

2. Одоогоос 2000 гаруй жилийн өмнө одоогийн Афганистаны нутагт Буддын шашинтай Ази дүр төрхтэй хүмүүсийн Кушан хэмээх гүрэн оршин тогтож байсан бөгөөд, эдгээр хүмүүсийн удам угсаа нь 13 зуунд Монголын байлдан дагуулагчидын эсрэг тулалдаж ялагдан улмаар Монголчуудтай холилдон Хазара үндэстнийг бий болгосон. Дашрамд дурдахад, 2001 онд Афганистаны Бамяьанд талибанууд 2000 жилийн настай гэгдэх дэлхийн хамгийн том Будда хөшөөг устгасан бөгөөд учир нь энэ хөшөө Хазара хүнтэй төстэй байснаас болсон гэдэг.















Юутай ч гэлээ өөрсдийн гарал угсаагаа заахдаа энэ онолыг баримтлах нь Хазара нарт эрх зүйн хувьд нэлээд ашигтай юм. Учир нь хүн амын ихэнхийг эзэлдэг Пүштүн, Тажик нарт "гадныхан" хэмээн хавчигддаг тэд өөрсдийгөө нутгийн уугуул иргэд гэж үзэх үндэслэл бий болгодог хэрэг. Сонирхолтой нь, Афганистаны түүхэнд Пүштүн үндэстнүүд нь бүүр сүүлд 18-р зуунаас эхлэн өмнөөс зүгээс, Пакистан, Энэтхэгийн нутгаас хойшоо нүүдэллэж одоогийн Афганистанд ирж суурьшсан аж.

Хазара Хэл

Хазара нар Хазаражи хэмээх хэлээр ярих ба энэ нь дари хэлний нэг аялга мэт бөгөөд, перс, Монгол, Турк үгсийн нөөцөөс бүрдсэн өвөрмөц хэл аж. Энд сонирхолтой нэгэн явдлыг дурдахад: Халимагын Үнэн сонинд мэдээлсэнээр ("Хальмг Yнн" № 66-67 (14286-14287), 03.04.2003) Зөвлөлт Афганы дайны үед Афганд цэргийн алба хааж байсан Халимаг эр Петр Кукудаев 1981 оны 10 сард нөхдийн хамт ууланд тагнуулаар яваад нэгэн Хазара сууринд ирсэн бөгөөд тэдэнтэй нутгийн ямар ч хэлээр яриад ойлголцоогүй атал эх Халимаг Монгол хэлээрээ ярьж харилцан ойлголцож байжээ. Ганцхан энэ жишээ ч бус, бас өөр нэгэн төс бүхий нийтлэл Оросын "Незавысимая Газета" сонинд гарсан байсныг би уншиж байсан. Хазара хэл нь хэл судлаачидын хувьд үнэлэшгүй олз бөгөөд, чухам Хазара хэлнээс л эртний Монгол хэл аялгыг сонсож болох боломж байж болох юм. Би Афганистанд амьдарч байсан нэгэн Америк хүнтэй захидлаар харьцдаг байсан бөгөөд түүний хэлж буйгаар 1990 оны эх хүртэл Афганистаны Херат уулын бэлээр яг Монгол хэлээр ярьдаг 60 орчим гэр бүл байсаар байсан гэж хэлж байсан. Миний бодлоор бол эдгээр хүмүүс одоо болтол байсаар байх боломтой бөгөөд, тэднийг олж 13 зуунаас хойш нэг их өөрчлөгдөлгүй үлдсэн байж болзошгүй тэр эртний Монгол хэл, соёлыг нь судлах нь нэн сонирхолтой бөгөөд чухал асуудал юм.















Хазара Шашин

Хазара нарын ихэнх нь лалын шашны шиа урсгалыг шүтдэг бөгөөд, энэ нь Афганистаны бусад ихэнх үндэстнүүдийн шүтдэг Суни урсгалтай зарим талаар зөрөлддөг аж. Пүштүн нар Хазара нарыг аймаглан устгах бодлогоо хэрэгжүүлэхдээ Хазара нар буруу шашинтай "шиа" нар хэмээн шалтаглаж бусдыг турхирдаг аж.

Хазара Газар Нутаг

1880-аад оныг хүртэл Хазара нар Афганистаны нутгийн ихэнхийг эзлэн нутагладаг байсан боловч Пүштүнүүдэд газар нутгийнхаа ихэнхийг алдаж, өөрсдөө Афганистаны уулархаг үржил шим муутай газар луу шахагдан суурьшжээ. Тооны олноор түрий барих Пүштүн үндэстнүүдээс Хазара нарын газар нутгийг булаан авах явдал үргэлжилсээр байгаа ба яг өнөөдөрийн байдлаар Пүштүний Кучи (Kuchi, Koochi) овгийн нүүдэлчид Хазара Бэсүүд овгийн нутагт түрэн орж ирээд газар нутгийг нь булаалдан маргаан дэгдээж, зарим нэгэн хэсэгээр зэвсэгт мөргөлдөөн болсон байна.



















Хазара Хүн Ам

Хазара хүн амын тоо нь яг тодорхой бус бөгөөд, улс төрийн шалтгааны улмаас Афганистаны хүн амын 8-9% гэгддэг байсан боловч яг үнэндээ 16-25% хувь орчим буюу 4-7 сая хүн бий гэж үздэг аж. Үндсэндээ Афганистаны төв, баруун, хойд зах болох Кабул, Мазари Шариф, Хератаар тархан суурьшсан. Одоог болтол овгийн зохион байгуулалттай байдаг ба Монгол хэлэнд шууд ойлгогдож болох, Найман, Боржигон, Хэрэйд, Барлус, Жалайр, Бэсүүд гээд овгуудын нэр яг л хэвээрээ хэрэглэгддэг.

Хэл, угсаатны зүй судлаачидын хувьд маш сонирхолтой байж болох Дай Занги, Дай Чопан, Дай Кунди, Жагури (Цахар ч юм билүү:-) ) зэрэг олон овог аймгуудын талаар энд дурдаж болох боловч сонирхогчийн хэмжээнд үзэх миний мэдлэг хүрэхгүй нь харамсалтай.

Хазара гэж нэрлэгддэггүй боловч, Хазарануудтай нэг төрөл болох Аймаг (Aimaq), Найман (Naiman) хэмээх Монгол угсаатай хүмүүс бас байдаг аж. Энэ нь Хазара нарын үзэж буйгаар 1880-1890 ээд онуудад Пүштүн Хазара нарын дайнд Хазараг ялж засгийн эрхийг авсан Пүштүн нар Хазара нарын эв нэгдлийг сарниулахын тулд овог аймгуудыг бүгдийг нь Хазара гэж дуудахгүй харин өөр өөр нэрээр нь дуудах болсонтой холбоотой гэнэ.

Юутай ч гэлээ, судлаачидын үзэж буйгаар Афганистан дахь Хазара нар нь Перс дэх Ил хааны хэмээх, Толуйн хүү Хулэг хааны Монголчууд, мөн дундад Ази дахь Цагаадай хааны Монголчууд гэсэн хоёр хаант улсын Монголчуудаас бүрдсэн бололтой.

Үргэлжлэл бий!

Сонирхосон хүмүүс
“The Kite Runner” by Khaled Hosseini
“Kabul Express” by Kabir Khan
ном кинонуудыг үзэж сонирхвол Хазар хүмүүсийн амьдрал ахуйтай зарим нэгэн талаар илүүтэй танилцах болно.