Monday, May 25, 2009

Бурхан хүсэл


Мэнэнгийн тал мэт тархсан их эвийг нэгтгэж
Сэлэнгийн урсгал мэт их хүчийг хурааж
Ерөөлийн хадагт хүслээ өс болгон зангидаж
Есөн тугтаа хүчээ нэг болгож залбирсан
Өвгөдийн минь өв
Өрлөгийн минь эв
Мандаж гандаж зовсон эх орноо
Маргааш хайрлана гэвэл орой биш үү элгэн түмээн
Төрийн сүлд өршөө гэж сүүгээ өргөдөг үрстээ
Төмөр мэд хатуурхвал буруу биш үү эх ороон
Хадаг дэлгэсэн гарт чинь эв байна уу гэж
Хаан төрдөг гэрт чинь эе байна уу гэж
Хасбуу тамганы дардас бүтэн байна уу гэж
Хаан төрийн чинь сүлд босоо байна уу гэж
Бүтэн заяатай Монголын хаяа бүтэн байна уу гэж
Бүүвэйн дуутай гэрт чинь удам ариун байна уу гэж
Эх орныхоо дархан хилийг алтан шарилаараа зурсан
Эцэг өвгөдийн сүнс биднээс асууж байна
Эрхт төрийн сүлдэн биднээс асууж байна
Арга билэг зөрөлдсөн алтан соёнбо шиг
Арслан заан ноцолдсон аавын гэрийн хормой шиг
Өрөөл өрөөлийн нүд тааруулж хүслээ шивнэе
Есөн зоосны нүх таруулж хүслээ шивнэө.
Жадны үзүүрээр монгол гэдэг нэрийг
Хадны сүг зурагтай нь сийлж үлдээснийг амилуулж хайрла
Тургиж манддаг номхон улаан наран дор
Тулганы гал шиг бадарсан төрийг минь амилуулж хайрла
Буутай дайсан ирвээс онинд нь эхэлж орох
Бугтай нөхцөж ирвээс ширгэнд нь эхэлж орох
Булгилах энэ л зүрхнийхээ чин ганцхан хүслийг
Бурхан танд шивнэлээ шүү,
Бурхан чамайг бурхан өршөөг өө!

Ж.Мөнхбат

Sorry - Бүлээн

Хачин цэнхэр хавар цасан дороос ургаж
Харах нүдний өмнүүр шувууд тэнгэр зүсэж нисээд
Хагацал үлдээсэн дурлал сэтгэл урж өндийгөөд
Хэлж амжаагүй үгс нулимас болон урсаад

Тэнгэрт хөвөх үүлс сүүдэр зууж ирэн асгаад
Тэр л хаврын шаргал хүлээлт цээжний гүнд амтагдахад
Хайрын гашуун дурсамжаа нулимас болгон унагахдаа
Хашаа дагаж ургасан хэсэгхэн өвсийг усалмаар

Эргүүлж буцааж болохгүй цаг хугацаанд туугдан
Энэ л цэнхэр хаврыг тэвэрээд амьдрал дундуур алхахдаа
Олон жил хадгалсан үгээ одоо л би хэлэе
Омголон зан,залуу нас хоёрыг минь чи УУЧИЛААРАЙ

Thursday, May 21, 2009

Нойр булчирхай - Pancreas

1960-аад онд анагаахын их сургуулийн оюутнуудад багш нь нойр булчирхай өвчний талаар хичээл заах гэтэл жишээ авах өвчтөн олддоггүй байжээ.

Хэтрүүлж хэлбэл энэ үед монгол хүн нойр булчирхайтай эсэхээ ч мэддэггүй байж. Өвдөж, зовоодоггүй байсан энэ эрхтэн сүүлийн жилүүдэд үрэвсч хавдан, бэтгэрч, цаашилбал, аминд нь ч хүрэх нь олширчээ.
-Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд нойр булчирхайн үрэвсэлт өвчин түгээмэл өвчний нэг болж.
-Нойр булчирхай хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог гол эрхтний нэг. Бүсэлхий нурууны нэг, хоёрдугаар нуглам, ходоодны арын хэсэгт байрладаг булчирхайлаг эрхтэн. Ходоод, 12 гэдэсний араар, хэвлийн дээд хэсэгт байрлаж. Нойр булчирхай их бие, толгой, сүүл хэсэг гэсэн гурван хэсгээс бүрддэг. Чухал эрхтний нэг боловч хүмүүс үл тоон хүйтэн, хурц, тослог, өөх тос ихтэй хайрч, хуурсан, түлсэн хоол идэж энэ эрхтнээ үрэвсүүлж байна. Тодруулбал, хоолны дэглэм сахиагүй, зөв хооллож чадаагүй хүмүүс өвчилдөг. Нөгөө талаар согтууруулах ундааны зүйл их хэрэглэх явдал өвчин үүсэх гол шалтгаан агаад ийм хэрэглээтэй хүний нойр булчирхай байнга үрэвсэлтэй байдаг. Мөн механик шалтгаан ч бий. Тодруулбал, цөсний чулуу, нугарал, ханын зузаарал, ходоодны архаг үрэвсэл, шарх зэрэгтэй хавсардаг. Өнөөдөр бидний уламжлалт хоол үгүй болж. Гадны орнуудын хүнсний хагас боловсруулсан, бэлэн бүтээгдэхүүнийг л ихээр хэрэглэх юм. Өвчтэй, эрүүл ялгаагүй ямар ч хүнд хүнд хоол таатай биш. Ийм учраас амархан боловсрох хоол болон жимс, хүнсний ногоо, сүү цагаан идээг тогтмол хэрэглэх ёстой.
Өвчлөлийн илэрдэг тэмдэг нь:
-Хэвлийн гол шугамаар, хүйсний дээд талд, зүүн аюулхайн нуман дор өвдөх шинж тэмдгээр илэрнэ. Эхний үед хөл, гарын үзүүр хөрөх, огиулж бөөлжих, үүнээс болж даралт унах зэргээр онцын зовиургүй илэрдгээс хүмүүс тоодоггүй. Хэрвээ эдгээр шинж танд илэрвэл аль болох эмчид хандах хэрэгтэй. Учир нь, нойр булчирхай дотроо хагарч бусад эд эрхтнээ гэмтээн шоконд оруулах аюултай юм. Нойр булчирхайн цочмог үрэвслийг оношлоход төвөгтэй байдаг байна. Хувирах хэлбэрийн хаван, цусархаг хэлбэр буюу үхжилт, өөрчлөлт зэргээр тодорхойлогддог. Уг өвчин үүсэх шалтгаан нь төрөл бүрийн халдвар үхжил үүсэх үйл явц юм. Харин хүүхдийн хувьд өмнө нь гахайн хавдраар өвчилсөн бол нойр булчирхайн үрэвсэл нь цусны урсгалаар дамжин үүсч болно. Биеийн хэвлийн дээд хэсгийн баруун талаар өвдвөл нойр булчирхайн толгойн хэсэг, хэвлийн доод хэсгээр өвдвөл их бие, зүүн талаар өвдвөл нойр булчирхайн сүүл хэсэг өвдсөнийг заадаг. Одоогоор дэлхий дахинд нойр булчирхайн толгойн хэсэгт мэс засалчид зориглож хүрээгүй байна.


-Дунд насны эрчүүд голдуу өвчилдөг байн энэ өвчнөөр. Учир нь, тэд архи илүүтэй хэрэглэдэгтэй холбоотой байх. Yүний зэрэгцээ жин ихтэй хүмүүсийн нойр булчирхайд өөхжилт үүсдэг тул үрэвсэлтэй байдаг байна.
-Зөв хооллон, эрүүл хүнс хэрэглэвэл нойр булчирхайгаар өвдөхгүй. Иймээс тухайн хүнээсээ хамааралтай өвчин юм. Түүнчлэн настай хүнд ихэвчлэн хүндэвтэр хэлбэртэй тохиолддог.

-Цөсний замын өвчнүүд ялангуяа цөсний чулуутай болсон эмгэгийн улмаас үүсдэг. Мөн элэгний цирроз, тэмбүү, судасны хатуурал, архи удаан хугацаагаар хэрэглэх зэрэг шалтгаан нойр булчирхайн архаг үрэвсэлд хүргэдэг. Энэ үрэвслийн үед илрэх шинж тэмдэг тод бус. Гэхдээ бусад өвчинтэй хавсраагүй тохиолдолд турж, бие суларч, хүч тамираа алдах, бөөлжих, хоолонд дургүй болох, өтгөн хатаж улмаар эвгүй үнэртэй ялзмаг зүйлээр суулгах, шээсэнд чихэр буй болох шинж тэмдэг илэрдэг. Хамгийн гол нь нүүрс ус ихтэй хоолны дэглэм тогтоон өөх тос, уургийн зүйлээс татгалзах шаардлагатай.

Энэ бүхэн бидний идэж буй хоол хүнстэй шууд холбоотой.Өвдсөн хойноо биш эрүүл байхдаа үзүүлж байх нь хамгийн чухал.

Tuesday, May 19, 2009

Mонголын уур хилэн

Monday, May 18, 2009

Mongolia - Хөвсгөл



Дэлгэр мөрний хөвөөнөө
Дээдийн заяагаар төрлөө дөө
Дэнжийн цагаан өргөөнөө
Дэгэж дэрвэж өслөө дөө
Энэ л мөрний хөвөөнөө
Ээжийн өврөөс гарлаа даа
Эцэсгүй холын сэтгэлээр
Эрдмийн аянд зорилоо доо
Мөрөөдөөд үлдсэн ээжий минь
Мөнгөн хэлхээ унагалаадаа
Мөдхөн эргээд ирнэ гээд
Мөрөнгийн чулуунаас авлаа даа
Халгих мөрний хөвөөнөө
Хараацай нас минь үлдлээ дээ
Хайрын совинг гэрэлтүүлсээр
Хангал нас минь угтлаа даа.

Tансаг сайхан байгальтай
эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялаарай...

Sunday, May 17, 2009

LOVE ONE ANOTHER, MY PEOPLE by O Dashbalbar


Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!

Love one another, my people, while you are alive.
Don't keep from others whatever you find beautiful.
Don't wound my heart with heedless barbs, and
Don't push anyone into a dark hole.

Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.

Don't mock someone who's gotten drunk,
Think how it could even be your father.
And, if you manage to become famous,
Open the door of happiness to others!
They should also not forget your kindness.

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

To someone who is lacking a single word of kindness,
You should search for it and speak it out.
Whether outside in the sun or at home when it's cold,
Don't spend one moment at rest.

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.

Don't use harsh words to complain, you women,
About the kind young man you remember.
Speak lovingly to those who loved you!
Let them remember you as a good lover.

Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!

Our lives are really similar,
Our words constrict our throats the same way,
Our tears drop onto our cheeks the same way -
Things are much the same as we go along the road.
Wipe away a halt woman's tears without a word,
Talk your lover up when she's tripped and fallen!

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!


Today you're smiling, tomorrow you'll be crying.
Another day you're sad, and the next you'll be singing.
We all pass from the cradle to the grave -
If for no other reason, love one another!
People must not lack love on this wide earth!

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!

I grasp happiness with the fire of my human mind,
The golden shines lovingly upon us all the same, and
So I think that loving others is the path of life,
I understand that to be loved by others is great joy.


Translated by Simon Wickham-Smith

Saturday, May 9, 2009

Thursday, May 7, 2009

Монгол цаг

Гомбосүрэнгийн Галбадрах
Бусдад зарцуулж байгаа цаг хугацаа гэдэг, их том хүндлэл юм



Дэлхий нийтийн хөгжлийн хурдцад хамгийн чухал зүйл нь цаг хугацаа болжээ. Ялангуяа даяаршил болон мэдээллийн хурдацтай хөгжил, цагийн үнэ цэнийг ихэд өргөж буй. Цаг бол алт, бас мөнгө гэж ажил хэрэгч хүмүүс үздэг. Тэд ажил, амралтын бүх цагаа нарийн хуваарилж, тэр хугацаандаа бүх зүйлээ амжуулах гэж хичээнэ.
Социализмын үед, Германчуудын цагийг сайн баримталдаг талаар жишээ болгон их ярьдаг сан. Болзохдоо "за яг л Герман шиг цагаа барина шүү" гэх. Яг цагтаа ирсэн нэгнийгээ "Чи ч Герман шиг байна шүү" гэж магтана.
Харьд ажиллаж амьдарч байгаа монголчууд, цаг баримтлах, цагийн үнэ цэнэ гэдгийг сайн мэднэ. Хийж буй бүх ажлын хөлсийг цагаар тооцоод ирэхээр "цаг бол алт" гэдэг үгийн үнэнийг мэдэрдэг. Ажлын цагаасаа хоцрохоор, авч болох мөнгөө алдана, хэд хэдэн удаа хоцорвол, ажил олгогч тааламжгүй харцаар харах төдийгүй, нэг л өдөр "уучлаарай, би таныг ажиллуулж чадахгүй нээ, баяртай" гээд л гүйцээ. Учирлаж тайлбарлаад, уурлаж хараагаад ч нэмэргүй.
Энэ цаг үед, цаг гэдэг, алт төдийгүй, амьдралын баталгаа болох мөнгө болж байнаа.
Монгол цаг
Монголдоо ч, гадаадад байхдаа ч, монголчуудын дунд зохион байгуулагдсан үзвэр болон, олон арга хэмжээнд оролцож байлаа. Цагтаа эхэлнэ гэж үнэхээр байхгүй. Хамгийн шуурхайдаа л 30-60 минут хоцорч эхэлнэ. Хүлээх тэр хугацаандаа залхаж, сэтгэлдээ тээж ирсэн баяр хөөр минь унтарч орхино. Арга хэмжээ , үзвэр ч санасан хэмжээнд хүрч, сэтгэл сэргэх нь үгүй. Ийм байдлын улмаас дараагийн удаа цагтаа ирэх хүсэл үгүй болно.
-Хэдэн цагт эхэлнэ гэлээ?
-19 цагаас гэсэн
-Аан за. 20 цагийн үед очиход болох юм байна
20 цагт яваад очиход эхлээгүй байвал, дараагийн удаа 21 цаг дөхүүлээд очих юм байна гэж тооцох жишээтэй.
Айлд зочлоход ч ялгаагүй.
-Цаадуулаа 18 цагт гээд хэлчихээрэй. Тэртээ тэргүй түрүүч нь 19 цагийн үед ирэх байхаа. Тэр хооронд ажлаа амжинаа гэх...
Харин хэн нэгэнтэй ажил хэргийн эсвэл хувийн асуудлаар болзоход бүр ч төвөгтэй.
-Маргааш яг 15 цагт уулзья
-Тэгье, тэгье
Маргааш нь юмыг яаж мэдэх вэ? гээд 15 цаг дөхүүлээд утас руу нь залгавал:
-Найз нь жаахан ажил гараад аа. Удахгүй очноо, хүлээж байгаарай
Удахгүй гэж баримжаалсан хугацаа, хэд ч байж болох. Магадгүй 1 цаг ч болж мэднэ.
Монголчууд бид, зохион байгуулж байгаа арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, уулзалт, анд нөхдийн болзоо зэрэг, цаг хугацаагаар хэмжигддэг зүйлдээ, ийм хайхрамжгүй, хариуцлагагүй хандах төдийгүй, ийм байдалдаа дасч, үүнийгээ "монгол цаг" хэмээн хошигнон нэрлэдэг.
Тэр ч бүү хэл, өөрийгөө ихэд бодсон, ямба, маяг нь хэтэрсэн зарим монголчууд, алив арга хэмжээнд хоцорч очихыгоо "нэр төрийн хэрэг" гэж үзэх төдийгүй, хоцорч очсоноор цугласан олны анхаарлыг өөр дээрээ татдаг хэмээн сайрхах нь бий. Ийм өчүүхэн тэнэг бодлоо, өөрсдийгөө "хүндлүүлж байна" гэж эндүүрээд байдаг юм байхдаа тэд...
Монголчууд гэхээрээ цаг баримталдгүйгээрээ бусдыг гайхашруулж, өөрийгөө болон өрөөл бусдыг үл хүндэлж, бүдүүлэг тэнэг байдлаараа ялгарч байх гэж үү?
Цагтаа цугладаггүй, цагтаа эхэлдэггүй ийм арга хэмжээ, уулзалтууд бидний хөгжүүн сайхан сэтгэлийг унтрааж, залхаалт болгон хувиргаж байгааг анзаарахгүй байна гэж үү? Хэдий болтол энэ "монгол цаг"-аараа юм бүхнийг хэмжих вэ?
Цаг бол алт төдийгүй хүндлэл, хөгжил
Цаг хугацаа гэдэг, хүний амьдралын хамгийн чухал мөч төдийгүй, буцааж болдоггүй, бас эргэж олддоггүй. Тийм болоод өнөө цагт, цаг хугацааг алттай зүйрлэдэг төдийгүй мөнгөөр хэмждэг аж. Хүн өөрөөсөө бусдад зарцуулж байгаа цаг хугацаа гэдэг их үнэ цэнэтэйгээр барахгүй, тухайн хүнд хэрхэн хандаж байгаагийн илрэл юм.
...Үзвэр, тоглолт үзэх гэж очиж байгаа хүмүүс, өөрсдөө сэтгэлийн таашаал эдлэх гэж, уран бүтээл хийгчдийн хөдөлмөрийг үнэлж, тэдэнд талархах гэж очдог. Гэтэл цагтаа эхлэхгүй хүлээлгэнэ гэдэг, үзэгчдээ хүндлэхгүй байгаа хэрэг. Магадгүй энэ үл хүндэтгэсэн байдал, танд талархах гэж очсон сэтгэлийг чилээж, гардуулах гэсэн баглаа цэцгийг гандааж болох шүү дээ.
...Гэртээ зочлохыг урьж байгаа айл тань, таныг хүндэтгэж, дотно сайхан сэтгэлээ илэрхийлж, таныг баярлуулах гэж бодож байгаа. Урилгыг үл тоож, хайхрамжгүйхэн хоцорч ирвэл, таныг хүлээсэн сэтгэл, бэлдсэн тансаг хоолныхоо хамт хөрч болох шүү дээ.
...Ажил хэргийн талаар уулзах гэж болзсон болзоо нь, таныг ихэд хүндэтгэн үзэж, танд итгэж болох итгэл найдвараа бататган нотлох гэсэн бодол. Энэ болзоонд хайхрамжгүй хандаж, хоцорч ирснээрээ та, өөрийгөө "итгэж болохгүй хүн" гэдгээ нотолж, тэр хүний сэтгэлд төрж байсан итгэл найдвараа үгүй болгож байгаа хэрэг.
Өнөө цагт мөнгөнөөс илүүтэй, итгэж найдаж болох, сайн хамтрагч үгүйлэгдэж байнаа.
...Анд найз, хайртай нэгэнтэйгээ болзсон болзоо гэдэг, яарсан, хүлээж ядсан, хөөрч догдолсон мөчүүд байдаг. "Одоохон эндээс инээгээд л гараад ирнэ дээ" гэж, багтаж ядсан баяр хөөр, санаж шаналсан сэтгэл, хөөрч догдолсон төрх, цаг мөч өнгөрөх тусам бүдгэрэн бүдгэрч, урам зориггүй, уйтгар гунигт автаж орхих нь бий. Хожимдсон шалтгаанаа та, хичнээн учирлаж тайлбарласан ч, аргадаж эвлэрсэн ч, хугарсан итгэл сэтгэлийн хаа нэгтэйгээс хатгаад л байх...
...Аль нэгэн арга хэмжээ, баяр ёслолд очиж байгаа хүн, зохион байгуулж байгаа хүмүүсийг ч, хуран цуглах олныг ч хүндэлж, бас талархах гэж, баяр хөөрийг хуваалцах гэж очдог. Тиймдээ ч тэд их гоёж очно. Цагтаа эхэлдэггүй ийм арга хэмжээ, зохион байгуулагчдын хариуцлагагүй, эмх цэгцгүй, хайхрамжгүй байдлыг л илтгэдэг. Хүлээлтээс залхсан оролцогч буцаж явахдаа " Дахиж л ийм дэмий юманд хайран цагаа үрж, өөрийгөө зовоомооргүй юм байна" хэмээн бодох болно.
Ер нь өөрөөсөө бусдад зарцуулж байгаа цаг хугацаа гэдэг, их том хүндлэл юм. Бас тухайн хүнд хэрхэн хандаж буйгаа илэрхийлж буй, хэлбэр юм.
Зарласан, товлосон цаг хугацаандаа бүх зүйл хийгдэж байна гэдэг, хүмүүс бие биедээ сэтгэл хангалуун байхын баталгаа. Бас итгэл, өөдрөг сайхан хандлагын эхлэл.
Ямарч тохиолдолд цагаа барина, хоцрохгүй байна гэдэг, жижиг зүйл, хайхрамжгүй хандаж болох зүйл биш ажээ. Тэр тусмаа, "монгол цаг"-аасаа хүн бүр татгалзаж, жинхэнэ цагаа баримталж сурах хэрэгтэй болж байна даа.
Яах хэрэгтэй вэ?
Монголчууд бид: Яагаад заавал алив зүйлээс хоцорч, хоцрогдож байх ёстой гэж?
Яагаад муу зүйлийг, байж болох зүйл мэтээр хүлээж авах гэж?
Яагаад өөрийгөө ч, өрөөл бусдыг ч хүндлэхгүй байж болно гэж?
Бүх зүйл өөр хэнээс ч бус, зөвхөн биднээс шалтгаална.
-Алив зарлагдаж, товлогдсон арга хэмжээ үзвэрт, цагтаа очоод эхлэхгүй удвал, оролцох, үзэхээс татгалзаж болно шүү дээ. Хэрэв билет худалдаж авсан бол, учраа хэлээд билетийг нь буцааж өгч, мөнгөө эргүүлж авч болно. Та өөрийгөө хүндлэх, хүндлүүлэх эрхтэй.
-Харин үзэгч, оролцогчид нь цагтаа цугларахгүй бол, ганц хүнтэй ч байсан цагтаа үйл ажиллагаагаа эхлүүлэх хэрэгтэй. Өнөөдөр цөөхөн хүн байсан ч маргааш олон хүн цагтаа ирэх болно. Бусдын аяыг хараад л байвал, таныг хэн ч хүндэлж, үнэлэхгүй.
-Урьсан хүн тань цагтаа ирэхгүй бол, утсаар ярьж, уучлал хүсээд "өөр ажилтай" болсноо дуулган, татгалзаж болно шүү дээ. Ядаж л зочид тань, таныг өөр олон ажилтай болохыг анзаарч мэдэж аваг. Алийн болгон хийх ажилгүй, уйдсан хүн мэт бие биендээ хандах билээ.
-Гарцаагүй хоцрох тохиолдолд, учир байдлаа утсаар үнэн зөв хэлж, уучлал гуйн, хүлээж байхыг хүсч болно шүү дээ. Үүнийхээ төлөө та, үнэ хүндээ алдан "доош орж" байгаа хэрэг огтхон ч биш. Хүндэтгэл, ойлголцол гэдэг хамгаас чухал.
-Таныг хүндэлдэггүй, цаг барьдаггүй, үл тоомсорлох хүнээс та л өөрөө холдож, зайгаа барьж болно. Заавал маргалдаж, муудалцаад байхгүйгээр олон зүйлээс татгалзана гэдэг, нэг талаас та өөрийн үнэ цэнээ хамгаалж буй хэрэг, нөгөө талаас тааламжгүй санагдсан зүйлээ илэрхийлж байгаа хэрэг. Үүний буруу, муу тал гэж үгүй.
Тийм ээ! Цаг бол алт, мөнгө, цаг бол хүндлэл, цаг бол хөгжил. Бид алийн болгон, энэ бүхнээ үнэ цэнэгүй болгож, өөрөө ч залхаж, өрөөл бусдыг ч залхаах билээ.
Монгол хүн бүр дор бүрнээ хичээж, алгуур аажмаар ч болов энэ бүхнийг өөрчлөх гэж хичээвэл болохгүй зүйл гэж үгүй. "За яахав" гээд энэ хэвээр яваад л байвал, бид хичнээн жил, магадгүй бүх насаараа ингэж явж болох шүү дээ. Ийм үедээ бид улам л үнэ цэнэгүй, хүндлэлгүй болж хөгжлөөс хоцорно.
Заавал зарлиг журам хүлээлгүйгээр, хэн нэгнээр заалгахгүйгээр хийж болох олон зүйлийн нэг нь энэ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ
Цаг бол алт, хүндлэл, хөгжил

Monday, May 4, 2009

Эрvvл мэндэд тустай ундаа

Ногоон цай


Ногоон цайг тогтмол ууснаар хорт хавдар, остеопороз, зvрх судасны євчин тусах магадлал эрс буурдаг. Ногоон цай нь хvний бие организмыг хєгшрvvлж євчлvvлдэг чєлєєт радикалуудыг саармагжуулж, хортой нєлєєнєєс эд эсийг хамгаалдаг аминдэмvvд, полифинол, флавоноидуудыг их хэмжээгээр агуулдаг юм. Ногоон цайнд бас шvдэнд эерэг сайн vйлчлэлтэй, ясыг бэхжvvлэгч фтор агуулагдана. Ямар ч калоргvй.



Гаатай цай


Гаатай цай нь ходоодны хямралыг арилгахад тустайн дээр хатгалт євдєлтийг намжаан, ходоод гэдэсний замын vйл явц, хоол боловсруулах vйл ажиллагаанд тусалдаг. Гаа нь булчин, булчинд ачаалал єгєх vед vvсдэг євдєлтийг намдааж, булчин агшихын эсрэг vйлчлэл vзvvлдэг юм. Гаатай цай нь ямар ч калоргvй.


Нэг хувийн тослогтой сvv

Сvv нь хvнд нvvрс ус, уураг, бага зэрэг тослог агуулдаг. Тиймээс хvний биед шингэх явц удаан тул багагvй хугацааны туршид цатгалан байдлыг мэдэрдэг. Хvнд нvvрс усын тусламжтайгаар цусан дахь сахарын тvвшин тогтвортой байна. Сvvнд кальци нь Д амин дэмийн хамт агуулагдах тул амархан шингэдэг. Ялангуяа кальци нь эд эсийн доторх тослогийг шатааж, vр дvнд нь биеийн жинг бууруулж, тогтвортой байлгадаг. Нэг стакан буюу 250 гр сvvнд 120 калор байна.




Шо
шийн сvv

Шошийн сvv нь зvрх судасны євчин тусах эрсдлийг бууруулдаг сайн талтай. Шошийн сvvнд агуулагдах уураг, сэмэрдэс цуулдас нь "муу" хлостерин, триглицеридын тvвшинг бууруулдаг. Гэхдээ шошийн сvvг дагнан уувал таны биед кальци, болон А, Д амин дэм дутагдах болно. Энэ тохиолдолд дээрх аминдэмээр баяжуулсан шошийн сvvг авч хэрэглэ. Сое буюу шошийн сvv нь хєхний хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг. Хэрвээ хєхний хавдартай бол шошийн сvvг эмчийн зєвлєгєєний дагуу ууж хэрэглэх хэрэгтэй шvv. 250 грамм бvтээгдхvvн 81 ккал калор агуулна.




Халуун ш
околад эсвэл какао

Халуун шоколад болон какао нь зvрх судасны євчин тусахаас сэргийлэх бєгєєд сэтгэл санааг єєдрєг болгоно. Vvнд юу нєлєєлж байна вэ? Какаод чєлєєт радикалуудын vйл ажиллагаанаас эд эсийг хамгаалдаг полифенол агуулагдана. Халуун шоколад уухад серотонин дааврын ялгаруулалт нэмэгдэж, vvний нєлєєгєєр сэтгэл санаанд эерэг нєлєєлдєг. 250 грамм бэлэн бvтээгдхvvн 195 ккал калор, нунтаг шоколад 115 ккал калор агуулдаг.




Давсгvй улаан лоолийн шvvс


Давсгvй, улаан лоолийн шvvс нь олон тєрлийн хорт хавдраас сэргийлдэг. Улаан лоолийг дахин боловсруулсан бvтээгдхvvнд шинэхэн улаан лоолийг бодвол ликопен их хэмжээгээр агуулдаг. Энэхvv ликопен нь амны хєндий, уушиг, ходоод, элэг, шулуун гэдэс, умайн хvзvv, нойр булчирхай зэрэг эрхтнvvдийн хавдар тусах эрсдэлийг эрс бууруулдаг. Тэр тусмаа, чєлєєт радикалуудаас зvрх судсыг хамгаалж, зvрх судасны євчлєл тусах магадлалыг бууруулдаг. 250грамм бvтээгдэхvvнд 43 ккал агуулагдана.

Цангис жимсний шvvс

Цангис жимсний шvvс нь буйлны vрэвсэл, шээс гадагшлуулах замын халдварыг эмчлэхэд тустай. Гэхдээ, сахар их агуулдаг тул зуун хувийн сахаргvй шvvсийг сонгож хэрэглэ. Хэрэв сахартай шvvс бол єдєрт нэг стаканаас илvvгvй уух хэрэгтэй. 250 грамм бvтээгдхvvнд 140 ккал калор агуулагдана.

Жvржийн шvvс

Жvржийн шvvс нь С аминдэм баялаг агуулсан тул олон тооны євчин тэр тусмаа салстах євчин, хорт хавдраас урьдчилан сэргийлдэг. Жvржийн шvvс нь vр хєврєлийн хєгжпийн явцад vvсч болзошгvй согог гажгийг арилгахад зайлшгvй хэрэгтэй фолиевын хvчлийн баялаг эх vvсвэр нь болдог. 250 грамм бvтээгдхvvн 115 ккал калор агуулдаг.