Tuesday, July 28, 2009

Жимсний эмчилгээний ач холбогдол

ЧАЦАРГАНА/ Seaberry/

Чацаргана нь исгэлэн амттай, олон зүйлийн аминдэм, тавь гаруй биологийн идэвхт бодис агуулсан байдаг. Чацарганы тосыг уламжлалт болон шинжлэх ухааны эмнэлэгт өргөн хэрэглэнэ.

http://www.gapphotos.com/images/WebPreview/0086/0086635.jpg
Чацаргаы тос биологийн идэвхт бодисыг шингээсэн байдаг. Чацарганы тос эд эсийн хөгжилтийг хурдасган, нөхөн төлжилтийг идэвхжүүлснээр ходоод гэдэсний шархлаа, судлын ханын хатуурал, цус алдалт, эмэгтэйчүүдиин өвчин, арьсны түлэгдэлт болон цацраг идэвхт бодист хордсон зэрэг эмгэг өвчнүүдийг анагаах ба хорт хавдрын өсөлтийг сааруулдаг. Чацарганы тосыг өдөрт 2-3 удаа хоолны халбагаар, хоол идэхээс 1 цаг орчмын өмнө уувал ходоодны шархыг бүрэн анагаана.
Чацарганы найрлаганд: саахар /3.5%/, глюкоз болон органик исэл /3.2%/, Е амин дэм 165 мг% болон төмөр, бор, марганец зэрэг бусад элементүүд агуулагдсан байдаг.

ГҮЗЭЭЛЗГЭНЭ

Ойн гүзээлзгэнэ, түүний шүүс / сок/-ний найрлагын 15 хүртэлхи хувийг сахар, С болон В-гийн төрлийн аминдэмүүд, каротин, фолийн хүчил, ургамлын эслэг, пектинүүд, кобальт /албин чулуу/, төмөр, кальц, фосфор, марганец, нэмбэгийн болон алим-салицилийн хүчлүүд эзэлдэг.

Гүзээлзгэний шүүсийг боловсорч гүйцсэн жимснээс болон түүний навчнаас гарган авдаг. Навч болон үр жимснээс гарган авсан шинэ шүүсийг цус багадалт /анемия/, хлорозийн үед цөс хөөлгөх, цэр ховхлох, шархны эдгэрэлтийг түргэсгэх, өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг.



Шүүс нь гастрит, ревматизм, аминдэмийн дутмагшилт, рахит, экзем зэрэгт сайн.

Эмчилгээний практикт эдээ шүүстэй экземийг гүзээлзгэний шүүсний шавшлагаар амжилттай эмчилж байсан тохиолдол олон байдаг. Гүзээлзгэний шүүсийг /жимсний/ цус багадалт, шархлаат өвчнүүдийн үед хоолны дуршил сайжруулах, эмэгтэйчүүдийн савны цус алдалт, цөсний чулуужилтын үед бактер устгах, халдваргүйжүүлэх зорилгоор ашиглахаас гадна гоо-сайхны эмчилгээнд пигментийн толбо, сэвх арилгахад ашигладаг.

Гүзээлзгэний навч, шилбэ, цэцгийн болон жимснээс гарган авсан шүүсийг цөс чулуужих, астма, чихрийн шижин ба нойргүйтэх, даарснаас үүссэн элдэв өвчнүүдийн үед хэрэглэнэ. Ялангуяа цөснийчулуужилт, цус багадалтын үед гүзээлзгэний шүүс нэн ач холбогдолтой. Шүүсийг өдөрт цайны халбагаар 3 удаа, хоолны өмнө хэрэглэнэ. Навчны шүүсийг цусны өвчин хоолойны ангины үед бүлээсгэж уунa.

УЛААЛЗГАНА

Улаалзганы найрлаганд сахар, С-аминдэм, пектинүүд болон органик хүчлүүд ихээр агуулагдсан байдаг. Түүний найрлага дахь валерин / бамбайн/-ы хүчил нь тайвшруулах үйлчилгээтэй.
Улаалзганы үр жимс нь шээс, хөлс хөөдгөөс гадна улаалзганатай цай, зөгийн балтай шүүсийг эрт дээр үеэс халуунтай өвчтөнд уулгадаг байжээ. Жимсийг нь хоол боловсруулах эрхтний өвчний үед ууж хэрэглэдгээс гадна зүрхний булчингийн агшилтыг нэмэгдүүлж, судасны лугшилтыг тогтворжуулдаг тул биеийн тамир эмчилгээнд өргөн ашигладаг. Улаалзганыг хатааж цэвэрлээд шахаж шүүсийг нь авдаг.

http://www.honeybeesgarden.com/zencart/images/Red%20Currant4.jpg

Эрт дээр үеэс улаалзганы шүүсийг цардуулын бурамтай нухаж хорт хавдрын хэсгийн өвдөлтийг намжаахад ашигладаг байжээ. Улаалзганы сэрүүн ундааг ходоодны шүлт багадсан буюу арьсны төрөл бүрийн өвчний үед ууна. Тодорхой заалтгүйгээр улаалзганы шүүсийг зөгийн балтай найруулан хоолны өмнө 40-50 мг-аар ууж байвал хоол боловсруулалтанд онцгой сайн нөлөөлнө. Улаалзганы навчийг буцалгаж, сайтар хандлан уувал дархлаа сайжирч, багтраа арилна. Шүүсийг нь зөгийн балтай адил хэмжээгээр найруулан ууваас гастрит, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг зовиуртай ирэх зэрэгт сайн. Цэвэр /хольцгүй/ шүүсийг арьсны өвчинд шавшлага хэлбэрээр ашигладаг.

Удаан хугацаагаар хөхиүлэн ханиалгах үед улаалзганы жимсний чанамлыг хэрэглэдэг. Энэхүү чанамал нь усан хаван гуйх, хоолой сөөх зэрэгт нэн сайн. Харин хандыг нь хоол боловсруулах эрхтний хямралын үед ууж хэрэглэдэг гэнэ.

Fish & Your Health

Загасны мах идсэнээр та зүрх судасны өвчний элдэв эрсдэлээс бүрэн ангижирна. Загасны махыг долоо хоногт хоёроос багагүй удаа хэрэглэх нь эрүүл мэндэд тань сайнаар нөлөөлж, аливаа өвчнөөс урьдчилан хамгаалахаас гадна өвдсөн үед тань ч сайнаар нөлөөлж, хурдан эдгээхэд тус болдог байна. Энэ бүхэнд загасны маханд байдаг Омега-3 хэмээх загасны тос маш их нөлөөтэй ажээ. Омега-3 нь төв мэдрэлийн системийн хөгжил, үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг бөгөөд энэ бүхэн нь ялангуяа бага насны хүүхдэд илүү сайн байдаг гэнэ.Эмэгтэйчүүд жирэмсэн үедээ болон хөхүүл байхдаа загас сайн идэх нь хүүхдийн хөгжилд сайн нөлөөтэй ажээ. Хөлдөөсөн, чанасан, жигнэсэн, шарсан гээд л бүхий л төрлөөр боловсруулсан загасанд амин дэм, омега-3 хадгаладагддаг. Харин лаазалсан загасанд амин дэм агуулдаггүйг мэдэхэд илүүдэхгүй.

Vitamin B6 and its Benefits

В6 бол В-гийн төрлийн аминдэм дотроос эмэгтэй хүний организмд хамгийн хэрэгцээтэй нь юм. Тухайлбал, жирэмсний үе, сарын тэмдэг ирсэн үе, цэвэршлийн насанд, жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл ууж буй үед В6 аминдэмийг хэрэглэх нь элдэв төрлийн хүндрэл үүсэхээс сэргийлдэг. Бас В6 аминдэм нь эмэгтэй хүний бие организмд бэлгийн дааврын тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй зарим төрлийн хавдраас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй. Бодисын солилцоог ч дэмжиж өгнө.

B6-гийн төрлийн ихэнх аминдэм нь үрийн соёо, грек самар, хивэг, өргөст ногоо буюу бууцай, төмс, цэцэгт байцаа, лууван, шанцай, бөөрөнхий байцаа, улаан лооль, авокадо жимс, гүзээлзгэнэ, интоор, гадил жимс, нимбэг, бас жүржид элбэг бий. Мөн махан бүтээгдэхүүн, элэг, загас, өндөг, будаа болон буурцаг, ялангуяа шар буурцагт баялаг агуулагдана. Таблетик хэлбэрээр нийлэг аргаар гаргасан В6 аминдэмийг эмийн сангаас нэг пиридоксиноор худалдаж авбал ямар нэг сөрөг үр дагавар дагуулахгүй. В6 нь бусад В-гийн төрлийн аминдэмгүйгээр эерэг нөлөөлөл нь даруй дөрөв дахин буурдаг гэнэ.

Saturday, July 25, 2009

Харь нутгийн сайн санаат хүмүүс

Монголчууд бид, нэг нэгэндээ тус болох сөхөөгүй урдах амьдралдаа түүртээд явж байхад, харь нутгийн сайн санаат хүмүүс ийм сайхан аян зохиож, биднээс илүүтэй Монголын минь ирээдүйн үр хүүхэд, улсын маань хөгжилд санаа тавьж байгаад үнэхээр их баярлаж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэн түгэх болтугай!



Английн Go Help хүмүүнлэгийн байгууллагаас зохион явуулдаг "Mongolia Charity Rally" нь жил болгон явагддаг бөгөөд, Англи болон бусад бүх улсаас оролцох хүсэлтэй хүмүүсийг энэ төсөлд хамруулах боломжтой байдаг байна. MongolResponse-ын залуус маань энэ үйл ажиллагааны зөвхөн нэг баг нь бөгөөд цаана нь энэ багтай адилхан ойролцоогоор 30-аад баг байна билээ. Эхлээд та бүхэндээ энэхүү үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэл хүргэсэн дээр байх аа.


Mongolia Charity Rally нь цэвэр хүмүүнлэгийн үйл ажиллагаа бөгөөд эндээс олсон бүх хандив, тусламж, машин, тоног төхөөрөмжүүд Save The Children, CAMDA, Go Help зэрэг байгууллагуудад очдог байна.

Ингээд энэ байгуулагуудын туслалцаатайгааар Монголын хүүхэд залуусын ирээдүй, эх орны маань алс бөглүү газрын хөгжил цэцэглэлтэнд дээрхи төслөөс хуримтлагдсан мөнгө, хөрөнгө зориулагддаг байх юм.

Энэ аялал Лондон - Улаанбаатар гэсэн үндсэн маршруттай бөгөөд Энэ жилийн ээлжит аялал нь 7 сарын 11-нд буюу Лондонд болсон Англи дахь Монголчуудын Наадмаар албан ёсоор гараагаа эхэлсэн байна.

Энэхүү аялалд оролцохыг хүссэн хүмүүс доод тал нь 1000£ буюу ойролцоогоор 1643$-н хандив цуглуулсан байх бөгөөд мөн аялалд явах өөрийн унаагаа бэлдсэн байх гэсэн үндсэн нөхцөлтэй. Оролцож байгаа багуудын машинууд дунд нэлээд хэдэн Түргэн тусламжийн тэрэг харагдсан.

Тэгээд эцсийн цэг болох Улаанбаатар, Сүхбаатарын талбайд ирээд аялалын оролцогчид маань өөрсдийн унаж ирсэн машин болон, тоног төхөөрөмжүүдээ Save The Children, CAMDA, Go Help зэрэг байгуулагуудын Монгол дахь төлөөгчидөд гардуулах ёстой юм байна.

MongolResponse-ын 2 залуу маань Монголчуудад түргэн тусламжийн тэрэг бэлэглэхээр явж байгаа бөгөөд яг өнөөдрийн байдлаар Greece-т явж байгаа сурагтай. Та эдгээр залуусын шинэ мэдээллийг авахыг хүсвэл твиттер лүү нь орж аваарай.



Энэхүү хүмүүнлэгийн аялалын дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл албан есны сайт болох charityrallies.org-орж үзээрэй. Энэ төслийг хэрэгжүүлэгч Go Help-ийн талаар мэдээлэл авахыг хүсвэл www.gohelp.org.uk энэ сайруу ороорой. Мөн та бүхэндээ сонирхуулах үүднээс энэ аялалын тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан видео, Лондонд болсон 7 сарын 11-ний гарааны бичлэг, мөн 2008 онд зохиогдсон аялалын бичлэгүүд зэргийг хавсарган орууллаа. Бүх багуудын зургын цомгийг энд дараад орж үзээрэй.

Эцэст нь хэлэхэд энэ сайхан аянг зохион байгуулж байгаа Go Help болон энэ аялалд оролцож байгаа бүх багууддаа үнэхээр их талархаж байгаагаа хэлэх нь зүйтэй. Тэдний маань алтан шар зам нь өлзийтэй байх болтугай!



www.tsegmee.com

Tuesday, July 7, 2009

Сүрчиг - Perfume

Үнэртэй усыг хэрэглэж ирсэн түүх та бидний мэдэх Клеопатра хатан хаан, Египет, Ромын хаад, ихэс дээдсээс улбаатай. Тухайн үед сүрчгийг харц энгийн ардууд хэрэглэвэл бүр цаазаар авах ял ч сонсох хүртэл шийтгэл оноогддог байв. Тэгвэл өнөөдөр Клеопатрагаас л үнэртдэг байсан сайхан үнэр эмэгтэй хүн бүрээс үнэртэх боломжтой болсон.

зөвлөгөө

- Ажил хэргийн болон өдрийн цагаар /дорны/ буюу хурц чамин хэрэглэх зохисгүй юм. Харин зөөлөн ердийн сүрчиг хэрэглэх нь зүйтэй. Харин орой үдшийн цагаар, үдэшлэг уулзалтад хурц үнэртэнг хэрэглэж болно.
- Зөөлөн даруухан дүр төрхтэй эмэгтэйчүүд цэцгийн үнэр агуулсан сүрчиг гайхамшигтай зохидог. Харин чөлөөтэй эротик бүсгүйчүүлд хурц содон үнэр онцгой содон зохилдлогыг бий болгодог.
- Хар үстэй, боровтор царайтай ази бүсгүйчүүдэд дорны үнэртэй сүрчиг илүү зохилдоно.
- Тамхи, архи, халуун ногоо бусад хурц үнэртэй хоол ихээр хэрэглэвэл үнэрийг ихээр өөрчилдөг.
- Чиний сонгосон үнэртэн яг яаж үнэртэх бол гэдгийг мэдэхийн тулд алган дээрээ үнэртэй уснаас тусаагаад, хатангуут нь алгаа хамарныхаа хажууд авчран сэвж үнэрт.
- Үнэртэй усыг түрхэхдээ нимгэн арьстай хэсэгт түрхдэг. Чихний ар, хүзүүний урд тал гэх мэт. Энэ хэсэгт түрхсэн үед үнэр нь агаарт өргөн тархдаг.
- Мөн хүзүүний ороолт, нусны алчуурандаа шингээж болно.
- Үслэг эдлэл үнэрийг сайн хадгалдаг. Тийм учраас өвлийн цагт үстэй захтай юм өмсдөг бол түүндээ шингээгээрээ.
- Дууссан үнэртэй усныхаа савыт орны даавуу хийдэг шүүгээндээ хамт хийгээрээ. Тэгвэл үнэр нь даавуунд шингэж улмаар унтах явиад биед шингэнэ.
- Ямар ч хувисанд сүрчиг дүрхдэггүй. Яагаад гэвэл хувцаснаас амархан үнэр нь гарахаас гадна хувцсыг чинь завааруулах магадлалтай.
- Хурц үнэртнээс татгалзаж үл мэдэг, нялуун биш цэцгийн үнэртэй сүрчиг хэрэглэх нь зохимжтой.

Дэлхийн үнэртэнгийн урлагыг Америкийн, Европын гэсэн хоёр урсгалд хуваан авч үздэг. Европ урсгал нь өнө эртний түүхтэй. Үнэртний цуглуулга нь олон төрлиин найрлага, үнэриин асар их баялаг мэдрэмж хэлбэлзэл, савлалын загвар маш нарийн агаад үйл нь хялбар биш юм. Америк маягийн сүрчгийн онцлог нь энгийн атлаа цоглог, спорт маягийн, Европ төрөлтэй харьцуулахад орчин үеийн, нийтлэг хамгийн гол нь тансаг байдаг билээ. Ташрамд хэлэхэд: сүрчиг үйлдвэрлэгч үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн бүх л үе шат патентлагдан нууцлагдсан байдаг учраас эдгээр аж үйлдвэрүүдээс зөвхөн дөрөвхөн нь л жуулчдад өөрийн үйл ажиллагааг сонирхон үзэхийг зөвшөөрдөг байна.

Thursday, July 2, 2009

Beetroot And Health Benefits Of Beetroot

Хүрэн манжин нь биологийн үнэт бодисуудыг агуулдаг анагаах чанартай хүнсний түүхий эд юм. Хүрэн манжинд бусад ногоонд илрээгүй батейн агуулагддаг бөгөөд энэ нь өөх тос, уургийн солилцоонд оролцож цус болон элгэнд хуримтлагдсан хорт бодисыг саармагжуулж хүнд металлын давсыг холбох чадвартай.





ХҮРЭН МАНЖИНГИЙН АНАГААХ ЧАНАР

  • төв эмэдрэлийн системийг тйавшруулах нөлөө үзүүлнэ.
  • Цусны даралтыг багасгана
  • Цусан дахь холестерины хэмжээг бууруулна
  • Ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна
  • Өтгөн хаталтаас урьдчилан сэргийлнэ.
  • Цус төлжүүлэх ба цусны судсыг бэхжүүлнэ.
  • Судас хатуурахаас урьдчилан сэргийлнэ.
  • Бамбай булчирхайн өвчнөөс сэргийлнэ.
  • Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайжруулан хоолны дуршилыг нэмэгдүүлнэ.
  • Цөс тогтонгиших, өтгөрөхөөс урьдчилан сэргийлнэ
  • Хорт хавдрын өсөлтийг зогсоох зорилгоор хэрэ,глэж болно.

ХОРИГЛОХ ЗААЛТ

  • Сахарын шижин өвчний үед
  • Давсаг чулуужих өвчнй үед
  • Шээсэнд оксалат илэрсэн үед
  • Цусанд фосфатур, сахарын хэмжээ ихэссэн үед хэрэглэж болохгүй.
Хүрэн манжинд
уураг 3%,
сахароз 16%,
глюкоз 0,3%,
фруктоз 0,1%,
эслэг 1,4%,
пектинт бодис 3,8%, бага хэмжээний цардуул, органик хүчил, будагч бодис, бетайн, макро ба микроэлемент кали, магни, натри, төмөр, иод, кобальт агуулдагаараа онцлогтой.