Saturday, October 22, 2011

Thursday, October 13, 2011

БИ

Дотоод сэтгэл минь галтай байвал
Гадаад ертөнц маань гэрэлтэйд итгэдэг.
Би...
Амьдрал хэмээх ахуйд халуун сэтгэл оршвол
Аз жаргалыг сэтгэлийн минь харц олдогт итгэдэг.
Би...
Дулаан сэтгэлээр бусдад тус хайрлавал
Сайн сайхан амьдрал удаан тогтдогт итгэдэг.
Би...
Сэтгэл сэтгэлээ нэгэн цогц болговол
Хайр хайраа хайрладагт итгэдэг.
Би...
Эгэл бүхэнд сэтгэлийнхээ дулаан харцыг өгвөл
Өнөөдрийн нар хувь тaвилaнг маань ээдэгт итгэдэг.
Би...
Хайраар хүн болж хайраа бусдад өгөх нь
Хүмүүний л хийх үйлс гэдэгт итгэдэгээ

Өзийжаргал

Wednesday, October 12, 2011

Гамшиг мөхлийн ирмэг дээр ...

Энэ нэвтрүүлэгт орчуулга хэрэггүй байх учир нь гунигтай ч бидний бодит үнэн оршиж байна.Монгол орны газар зүйн байрлал, уур амьсгалын байдлаас шалтгаалан нийт нутгийн 90 гаруй хувь нь хуурай, хагас хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутагт хамрагдах бөгөөд нутаг дэвсгэрийн 41.3 хувь буюу 647.0 мянган ам.км талбай эзлэх говь, цөлийн бүс нутаг цөлжих аюулд илүү өртөгдөж нутаг дэвсгэр нь жилээс жилд нэмэгдсээр гамшиг мөхлийн ирмэг дээр зогсож байна. Монгол орны нутаг дэвсгэрийн 42,5 хувийг эзлэх говь цөлийн бүсэд үржил шим муутай, цөлөрхөг, хээрийн болон говийн бор хөрс зонхилж, тачир сийрэг ургамлан нөмрөгөөр бүрхэгдсэн байдаг.Дэлхийн дулааралт, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүү­лийн жилд элсний нүүлт хөдөлгөөн ихсэх, байгалийн элдэв гамшгийн давтамж нэмэгдсээр байна.
Монгол орны 126.6 сая га талбай бүхий бэлчээрийн 70 гаруй хувь нь талхлагдалд өртсөнөөс шалтгаалж бэлчээрийн ургамлын ургац хэд дахин буурч.
Цөлийн бүсийн элсний үндсэн ургамал болох заган ойг их хэмжээгээр ашигласнаас 125.0 мянган га газрын заг бүрэн устжээ. Дэлхий нийтээрээ ногоон хөдөлгөөн өрнүүлж байхад манайх хээв нэг алт,нүүрс, зэс гээд Гамшиг мөхлийн ирмэг дээр зогсож байна.Сүх далайтал үхэр амаглан гэж.

Thursday, October 6, 2011

Дэлхийн монгол тэрбумтан

Дэлхийн тэрбумтанд Монгол хүн нэрээ дэвшүүлсэн гэнэ үү?
-Ёстой Сайхан мэдээ Та сонссон уу
Дэлхийн Нялах тэрбумтангууд одоо өлгийндөө л тодроч байхад. Шалдан баян сайрхаж суухад буруу зүйл үнэндээ алга.Утаа тортог хог өвчиллөөсөө салаагүй ч гэсэн бид дэлхийн түүхийн нэгэн үеийг эзлэж явсан улс итгэхгүй бол Жак Уэтерфордын туурвисан “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номыг нэг харчаарай. Харамсалтайн бид бичээгүй л дээ. Ер нь бидэнд байгаа юм байн уу айл болсон хойно байгаа байлгүй дээ. Одоо л харин жаахан доошхоноо яваад учирыг ухаж ухаарахгүй байгаа болхоос биш...Гэхдээ
- Ядарсан ч ялгарч байгаа л даа хаана ч байхгүй үнэтэй хөлөг хөлөглөөд дэлхийн үнэтэй брэндээр хог болтол хотоороо нэг гоёоод. Хэдэн зуун сая хүнийг тэжээх гэж байгаа биш өдрийн хоолыхон даруулганы үнэтэй тэнцхээр шахуу хэдүүлхэнээ юм чинь юун болохгүй гэж. Хэдхэн жилийн өмнө биенээсээ ялгарах юмгүй Нохой явган гахай нүцгэн гар дээрээ ганц зоосгүй зогсож байлаа. Харин үүнийг хойд орос ах дэндүү мэдэн л дээ. Гэхдээ Мөрөөдхөд мөнгө төлөх биш нэгэн өдөр нуруу тэнэгэр сайхан амьдрах өдөр ирэх байлгүй үртэй хүн жаргадаг гэдэг алаг үрс тэнгэрийн одийг сартайн шүүрэх ч юм билүү хэн мэдлээ. Тэр үед жинхэн дэлхийн монгол тэрбумтан та бидийг ивгээх буй заа.