Tuesday, June 17, 2008

Нүүрний баясалыг дагж аз жаргал ирдэг


Инээмсэглэл хоромхон зуур болж өнгөрөх боловч заримдаа насан туршид мартагдахгүй инээмсэглэл гэж байдаг . Учир нь өгөөмөр сэтгэлээсээ өгөхөд л байдаг.

Инээвэл залуужина. Инээвэл хөгжинө. Инээцгээе хүмүүсээ. Инээгээрэй, бас дахин инээмсэглээрэй. Гэхдээ ихэнх америкууд шиг хиймэл хоосон инээд бус, чин сэтгэлээсээ нүүр дүүрэн инээцгээе. Хиймэл хоосон, засмал инээд бол нэг л секундын дотор нүүрнээс нь арчсан мэт алга болдог бол нүдээ очтуулан байж инээсэн инээд нүүр царайнаас тийм амар алга болдоггүй. Инээмсэглэл нь авч байгаа хүнийг баяжуулдаг, үгүйрүүлдэггүй, харин ч улам залуужуулж, төгс төгөлдөр болгож, баяжуулж байдаг. Тэрээр орон гэрт аз жаргал авчирч, ажил хэрэгт тус дөхөм болж, үерхэл нөхөрлөлийг бэхжүүлнэ. Мөн ядрахад амралт, гунихад гэрэл гэгээ зовоход эм болдог. Инээд худалдагдахгүй, гуйгдахгүй, зээлдэгдэхгүй, хулгайлагдахгүй.Инээд баяслыг буй болгож өөрөөсөө үргэлж гэгээ цацруулж байдаг хүчин чадлыг олж чадсан хүн уур бухимдлыг давж, аз жаргалыг аяндаа буй болгодог.

Монголчуудын биеэ сувилах эрдмээс



Цатгалан болох даруйд хэвтэхгүй байх. Учир нь євчин бvхнийг vvсгэнэ.
-Аливаа халуун идээ, ундааг идэж уугаад хєлєрвєєс жавар, салхитай газар явахгүй байх.
Энэ бол таталдан зуурах, толгой євдєх, нvд ширvvсэх, унтамхай болох зэрэг гэмд нэрвэгдэх шалтгаан болно.

-Шєнє орой дэндvv их идэж, ууж болохгүй. Унтаж хэвтэхдээ жавар салхинаас зайлсхий
-Єтгєн, шингэнээ битгий хvчлэн хоригло. Энэ нь євдєг хэсгээр жигнэж шархирах, эвэршээлээс сэргийлнэ.
-Ясыг гэмтvvзэй хэмээн удаан зогсож vл болно
-Цусыг гэмтvvзэй хэмээн удтал сууж vл болно

-Шєрмєсийг гэмтvvзэй хэмээн удтал алхуулж vл болно
-Тамир хєнєєгvvзэй хэмээн удтал хэвтэж vл болно
-Тамир барагдуузай хэмээн удтал ажин харж vл болно
-Толгойн хий євчнийг vvсэх вий хэмээн идэж цадсаны дараа толгойгоо бvv угаа
-Нvд улайж євдсєн бол тачаалын vйлийг чанга цээрлэх хэрэгтэй. Эс тийм болвоос нvдэнд цагаа унана.
-Тамир хvчийг хорогдуулахгvйн тулд дэн зулыг амаараа бvv vлээгтvн
-Салхилах, бороо орох, аянга, цахилгааны vед vvд хаалгаа дараад vнэрт хvжийг асааж, эвтэйхэн тєв суух хэрэгтэй. Энэ бол бурхан сахиус vvгээр єнгєрєх юу магад хэмээн хичээнгvйлсэн хэрэг болой
-Єлєн гэдсээр цай битгий уу
-Эртний хvмvvс пvнтvvзийг шалзартал, махыг зєєлєртєл чанаж, архийг бага уу гэжээ
-Єглєє эрт халуун усаар нvдээ угааваас нvдний євчин ер олохгvй
-Шєнє унтахаас ємнє гэзэг vсээ зуун удаа самнаваас толгойн хий євчинд нэрвэгдэх нь цєєн
-Шєнє унтахын урьд халуун усаар хєлєє дэвтээвэл дєрвєн мєч хvйтэн євчин тусахгvй
-Аагим халуун улиралд хvйтэн усаар битгий нvvрээ угаагаарай. Vvнийг зєрчвєєс нvдний євчин олно
-Намар цагт орсон хурын усанд орж угаалга хийж vл болно. Vvнийг зєрчсєнєєс арьс хєрс хатингаран ширvvсч, цагаан мариа гарч мэднэ
-Шєнє унтахаар хэвтсэний дараа хоёр гараараа шєргєєж халаагаад нvдээ нухалбаас нvдний євчин vvрд vл тусна-Єнгєнєєс зайлахыг сумаас зайлах мэт, салхинаас зайлахыг єшєєтнєєс зайлах мэт vз-Бичин цагаас хойш шингэн будааг барагтай ид-Чийг, салхитай газар бvv сууж, хэвтээрэй-Биеийн угаал хийсэн хойно арьс махны сvв бvхэн нээгдэх учир жавар салхинд байж vл болно. Энэ гам болвоос салхи амархан авахаас сэргийлнэ

-Баяр баясгаланг туйлд нь бvv хvргэ, тачаангуй хvслийг дураар бvv болго
-Догшин шуурга, ширvvн бороо, тасхийм хvйтэн, шатам халуун єдєр битгий орон гаран бай
-Амны халуун уураа нэг vлээгээд хоёр гараараа шєргєєж нvvрээ илвээс царай vрчлээ хуниасаар бага болох бєгєєд єнгє зvс сайжирна

Monday, June 16, 2008

Lose Myself In Love


Өнчирч хоцорсон зүрхийг бүү эмтэл үхчихнэ
Өнгөрсөн бүхнийг бодсоор гүн шархтай болхчихсон юм
Учирсан хэрнээ учраагүй чиний хойноос шаналахдаа
Унтаж чадалгүй уйлсаар олон шөнийг өнгөрөөсөн
Хүлээж цөхөрсөн сэтгэлийг минь бүү зовоо үймэрчихнэ
Хуурамч дурлалын золионд булингартаж үлдсэн юм
Ирэх л юм шиг санаж чамайг хүлээж сүүхдаа
Итгэл даагаагүй сэтгэлд чинь даанч их гомдсон шүү
Гуниг шингэсэн нулимсыг минь бүү арч гарыг чинь түлнэ
Гасланд автсан сэтгэлийн нурман буцалсан юм
Ганцаардлынхаа зовлонг нулимстайгаа урсгаж
Газарт тогтсон нүглийн намагт халуун дусал нэмэх гэсэн юм бүү арч
Бичсэн~ Г.Дөлгөөн мөрөн

Sunday, June 15, 2008

Happy father's day




Эр хүнийг хэр ядуу байгаад санаа зовдоггүй тэр гэр бүлтэй л бол баян.

Friday, June 13, 2008

Imagine lyrics


Imagine there's no Heaven
It's easy if you try
No hell below us
Above us only sky
Imagine all the people
Living for today

Imagine there's no countries
It isn't hard to do
Nothing to kill or die for
And no religion too
Imagine all the people
Living life in peace

You may say that I'm a dreamer
But I'm not the only one
I hope someday you'll join us
And the world will be as one

Imagine no possessions
I wonder if you can
No need for greed or hunger
A brotherhood of man
Imagine all the people
Sharing all the world

You may say that I'm a dreamer
But I'm not the only one
I hope someday you'll join us
And the world will live as one

Wednesday, June 11, 2008

Walking for good health



1. Ухарч явах олон сайн талтай
Ухарч явахад хүзүү сээр болон нурууны булчин жирийн үеийнхээс нэн илүү ачаалал, хөдөлгөөнд орж, хүзүү сээр болон нурууны булчинд урагш алхахаас илүү дасгал болдог байна. Мөн бөгтөр нурууг засах сайн арга юм, ухарч явах нь бас үе мөчний ажиллагааг нэмэгдүүлж, үе мөч орчмын булчин мах, шөрмөсийг сайжруулж, бага тархины ажиллагааг сайжруулж, биеийн тэнцвэрийг алдагдуулахгүй байлгаж, санаандгүй ойчиж унахаас сэргийлдэг байна.
2. Бороонд алхаж явах сайн талтай
Бороотой өдөр алхаж явах нь цэлмэг өдөр алхаж явахаас илүү бие махбодийг чийрэгжүүлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Шиврээ бороо орох нь дэгдэн хийсэх нарийн тоосыг дарж, агаар мандалыг цэвэр тунгалаг болгож, хөрс шороо явах замыг нэн чийглэг болгож, агаар амьсгалыг нэн цэвэр сайхан болгодог байна. Үүнээс гадна, борооноос өмнөх нарны цацраг болон хур бороо буух үед бий болсон үлэмж хэмжээний сөрөг йон нь цусны даралтыг бууруулахад ашигтай юм. Зөөлөн бороонд гадуур алхаж явах нь сэтгэл санааг сэргээдэг төдийгүй бие махбодийн орчин ахуйн янз бүрийн өөрчлөлтөд зохицох чадварыг нэмэгдүүлдэг байна.

3. Хөл нүцгэн явах урт наслахад ашигтай

Хүний таван цул зургаан сав нь цөмөөрөө хөлийн улнаасаа нөлөөлөгддөг байна. Иймээс хөл нүцгэн алхаж явах заншилтай болбол элэг бөөрийг сайжруулах, хоолны дуршлыг нэмэгдүүлэхэд ашигтай, урт хугацаа баримталж чадвал бөөрний чадавхийг сайжруулж, эрч хүчийг дүүрэн байлгаж, чих нүдний ажиллагааг идэвхжүүлж, эрт өтлөхөөс сэргийлж чаддаг байна.

4. Жижиг чулуутай газраар хөл нүцгэн алхаж явах ашигтай
Жижиг чулуутай газраар хөл нүцгэн алхаж явах нь хөлийн улыг ижил биш жижиг

чулуунуудад шууд учруулж, эдгээр жижиг чулуунууд нь хөлийн улны үй олон бэлчрүүд болон судал салдарыг нухан массажлах үүрэг гүйцэтгэж байдаг нь цусны эргэлт, судал салдарын ажиллагаанд сайнаар нөлөөлдөг төдийгүй настай хүмүүсийн хөл муудахаас урьдчилан сэргийлдэг байна. Өндгөн чулуутай өргөн замаар хөл нүцгэн алхаж явах нь хүний биеийн эрүүл мэндэд үнэнхүү ашигтай. Харин настан буурал өтгөс хүмүүсийн хувьд, нэгд, ойчиж бүдрэхээс зайлсхийхийн тулд алгуур аажим алхаж явах хэрэгтэй, хоёрт, хөлөө шархлуулахаас зайлсхийхийн тулд оймс буюу нимгэн ултай гутал өмсөх хэрэгтэй, гуравт, биеийн бодит нөхцөлдөө зохицуулан хэтэрхий их удаан цагаар алхаж явахгүй боловч уйгагүй алхаж явж байхыг эрхэмлэх хэрэгтэй.


Onions are Beneficial for Your Health



Бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг хоол амтлагч бөөрөнхий сонгино нь ядаргаа арилгах, цус цэвэршүүлэх,
бэлгийн замын өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлгийн чалх сайжруулах гээд олон талын үр нөлөөтэй. Мөн бөөрөнхий сонгино нь бактери устгах чадвартай тул ханиаднаас урьдчилан сэргийлзх, хорхой шавьжинд хазуулсан үед шархыг амархан эдгээх үйлчилгээтэй. Мөн гоо сайхны бүтээгдэхүүн болж чаддаг. Гоо сайханд сонгиныг сэвх толбо, насжилтын бор толбыг арилгах, гуужуулах, үхэжсэн эдийг зөөлрүүлж арьснаас зайлуулах зэрэгт хэрэглэдэг. Харин хүнсэнд түүхий болгосон алинаар нь ч хэрэглэсэн сайн үр нөлөөтэй. Тиймээс сонгиныг ардын уламжлалт эмчилгээнд өргөнөөр хэрэглэж ирсэн.Сонгиныг өндөр даралттай үед хэрэглэж болно. Уламжлалт анагаах ухаанд сонгиныг олон төрлийн өвчнийг илааршуулахад хэрэглэдэг. Бөөрөнхий сонгино 10 ширхэгийг хальсалж хатаана. Хатаасан сонгиноо ваар юмуу шилэн саванд хийгээд 80 хувь орчмыг усаар дүүргэнэ. Усны өнгө шаргалтан хандших үеэс эхлэн өдөр бүр 1-3 аягыг цайны оронд ууна. Гурван хоног уувал даралт аажуухан буурах болно. Хальслаагүй 5 ширхэг сонгиныг бага хэмжээний улаан чавгатай хольж нунтаглаад багахан ус хийж буцалгана. Өдөрт гурван удаа удаан хугацаагаар уувал даралтнаас айлтгүй болно. Бөөрөнхий сонгино 2 ширхэгийг хальслаад 8 хэсэгт хуваана. Бааран шилэн саванд хийгээд хоёр аяга улаан дарс хийж таглаад 2-3 хоног харанхуй сэрүүн газар хадгална. Сонгиноо шүүж аваад жижиг хундагаар өдөр 2-3 удаа ууна.
Сонгинд арьсанд шаардлагатай олон төрлийн витаминаас гадна цус цэвэршүүлдэг элемент агуулагддаг. Цус цэвэршвэл эргэлт нь сайжирч үүнийг дагаад арьс өнгөлөг болдог. Бие махбодийн эд эсийн үйл ажиллагааны явцад хүний биед хэрэггүй хаягдал элемент үүcдэг. Энэхүү элемент нь бидний биеийн эсэргүүцлийг сулруулж хөгшрөлт явагдах үндсэн шалтгаан болдог. Арьсны хөгшрөлт мөн идэвхт диксигений нөлөөгөөр эд эс эргэн гэмтдэг. Сонгинд энэхүү диоксигений эсрэг үйлчлэх элемент агуулагддаг учир хөгшрөлтийн эсрэг үйлчилж үрчлээ үүсэхээс хамгаалдаг. Анхааруулахад сонгинд хурц амт байдаг учир чийгшүүлэгч шингэн, маск хийхдээ амтыг нь арилгах шаардлагатай. Сонгиныг нимгэн хэрчээд 3 хоног усанд байлгах эсвэл сайтар буцалгавал энэхүү хурц амт нь алга болдог төдийгүй арьсанд цочрол өгөхөө больдог. Сонгиноор хийсэн чийгшүүлэгч шингэн болон маскийг нүүрэндээ түрхэхэд хорсож байвал шууд арилгах шаардлагатай бөгөөд эмзэг арьсанд хэрэглэж болохгүй.


Nutritive Values of Onions : Per 100 gm.

Vitamin A : 50
I.U.Vitamin B :
Vitamin C : 9 mg.
Calcium : 32 mg.
Phosphorus : 44 mg.
Potassium : 300 mg.
Carbohydrates : 10.3 gm.
Protein : 1.4 mg.
Calories : 45

Tuesday, June 10, 2008

Хулгайллаа шүү, би чамайг






Хайрласан бүсгүйгээс чинь
Хацрыг чинь хулгайллаа
Хаашаа ч явахгүй шүү, чи
Ханцуйгаараа норгож арчлаа
Үс гэзгээр чинь оролдож
Үймүүлж хааяа тоглоё юу гэсийм
Хайртай гэж чихэндээ шивнүүлж
Худлаа жаахан хэлүүл юү гэсийм
Учирсан бүсгүйгээс чинь
Уруулыг чинь хулгайллаа, би

Улаахан будаг, удаан үнсэлттэй нь
Уулзуулахгүй шүү, би зүрхэндээ цоожиллоо
Хөг ордоггүй хөгжим гэж байдаггүй юм
Хөмсөг, сормуус хоёрыг чинь магтъя л гэсийм
Хүүхэн болгон ямар үнэнч байх биш
Хүний юмаар жаахан гоё юу л гэсийм, би
Цагаахан цамцан дороос чинь
Цээжийг чинь хулгайллаа, би
Эмсийн үнэр, эрээн зангиатай чинь
Эвхэж шатаалаа, би цээжин дотроо
Эр хүн ямар чам шиг төрөх биш
Энгэрийг чинь налж, жаахан дуул юу гэсийм
Үгээр ямар цадах биш дээ, би
Үнэнээсээ чамайг оргуулъя юу гэсийм
Нүдээрээ чи инээгээд л байвал
Насаараа чамайг хулгайллаа шүү, би
Г.Мөнхцэцэг

Friday, June 6, 2008

My love




Сайхан байж дээ ... гэж санаа алдмаар
Сархад сөгнөж өчигдөрт атаархмаар
Минийх байсиймаа гэхээр зүрх омогшмоор
Хэзээ ч уулзахгүй гэхээр сэтгэлээ оршуулмаар

Ухаангүй хайртай чи минь
Тэвэрт минь үгүй болохоор
Уйдхан энэ хорвоод
Амьд явахаас халширдаг

Уйтгарт сарны чөлөөнд
Бусдын өвөрт чамайг бодож
Утгагүй амьдарна гэхээс
Уйлмаар болдог

Зүрхний гашуун дуслууд
Хацар даган урсахдаа
Зүйргүй уран түүний минь
Ялдам харцыг сануулдаг

Цээжнээс зангирах огшил
Хоолойд ирж тээглэхэд
Чиний алчуурыг үнэрлэн
Алдуурах мэт тайвширдаг


Чөдрөө тастсан хүлэг
Салхи үнэрлэн гүйх мэт
Чинийхээ зөөлөн нүд рүү
Уран дууч шувуухай болоод
Хацрын чинь хонхорхойд буух л гэж
Халин дүүлэн нисэхсэн


Зөрүүд заяаны буулганд
Шазуур зуусан сэтгэл
Зөндөө их тэвчлээ
Нулимсыг минь одоо ав даа

Дууль болон үлдэх
Их хайрын буйранд
Дуслах нулимс тоссон
Эргэлгүй хатуу тавилан минь дээ ...

Оддын тоогоор, хүсэж явдагаа больсоон
Орчлонд, хүнээс үнэтэй нь хаа байна
Зүрх сэтгэл хоосолсон, хагацлаас
Зүүгдэж үлдсэн, ухаарал гэвэл энэ байна.


Бардам гэнэн чи минь
Аз жаргалтай яваарай
Бодлоороо үнсьё !


Бяцхан зүрхээ зовоож
Намайгаа бүү санаарай
Зүүдэндээ учирья !


Нүгэл бүхнээс
Гөрөөс шиг үргэж яваарай
Нэрийг чинь тарнилан шивнэё !


Нүцгэн сэтгэлдээ гуниг нөмөрч
Аалиа бүү эвдээрэй
Зүсийг чинь сүнсэндээ шингээё !.

Michael Buble - Save the Last Dance For Me


Үүдэнд минь хорогдох сүүлчийн үнэрээсээ
Өчүүхэн ч болов үлдээхгүй гэсэндээ л…
Надад чи бороо илгээгээ юу…
Намайг чи гунигла гэв үү?

"Save The Last Dance For Me"

You can dance-every dance with the guy
Who gives you the eye,let him hold you tight
You can smile-every smile for the man
Who held your hand neath the pale moon light
But don´t forget who´s takin´ you home
And in whose arms you´re gonna be
So darlin´ save the last dance for me

Oh I know that the musics fine
Like sparklin´ wine, go and have your fun
Laugh and sing, but while we´re apart
Don´t give your heart to anyone
And don´t forget who´s takin´ you home
And in whose arms you´re gonna be
So darlin´ save the last dance for me
Baby don´t you know I love you so
Can´t you feel it when we touch
I will never never let you go
I love you oh so much

You can dance, go and carry on
Till the night is gone
And it´s time to go
If he asks if you´re all alone
Can he walk you home,you must tell him no
´Cause don´t forget who´s taking you home
And in whose arms you´re gonna be
Save the last dance for me

Oh I know that the musics fine
Like sparklin´ wine, go and have your fun
Laugh and sing, but while we´re apart
Don´t give your heart to anyone
And don´t forget who´s takin´ you home
And in whose arms you´re gonna be
So darlin´ save the last dance for me

So don´t forget who´s taking you home
And in whose arms you´re gonna be
So darling,save the last dance for me
Oh baby you want save the last dance for me
Oh you make want to sthg save,
the last dance for me.
Save the last dance the very last dance for me

Baby animals

Thursday, June 5, 2008

Аpple for your health



Алим нь маш олон төрлийн өвчнийг анагаахад хэрэглэдэг байгалийн гаралтай эм. Оронд орохоос өмнө 1 ширхэг алим идэх нь маш тайван гүн нойрсоход тустай. Алиманд агууллагддаг бодисууд хүнийг унтаж байх үед биен дэх чихрийн хэмжээг ижил хэмжээтэй тарааж өгдөг. Мөн өдрийн цагт бол жинхэнэ энерги өсгөгч байдаг.
Алиманд агууллагддаг ректин, үнсэн хужир нь холестрин багасгах ба ингэснээр судас хатуурах, зүрхний элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Түүнээс гадна пектин нь бүдүүн гэдэсний хавдараас хамгаалдаг.Хэрэв толгой өвдөж эхэлбэл алим идсэнээр өвчин хүндрэхээс сэргийлнэ. Мөн архи уусны дараах шарталтанд 2 ширхэг алим идэхэд зүгээр болно.
Мөн өтгөн хатсан буюу түгжрэлийн үед алим идэх тустай.

Цусны даралт ихэсэх үед алим идэх мөн сайн. Алим нь бие махбодь доторхи илүүдэл давс, усыг шахаж гаргадаг учир даралтыг бууруулдаг.

Алимыг нарны шууд тусгалаас хол байлгах хэргэтэй. Хэрэв нарны гэрэлд эмзэг байлгавал зарим нэг амин дэмүүд алга болдог.

Дэлгүүрээс алимны шүүс худалдаж авахдаа цэвэр 100% жимсний орцтойг нь сонгох нь зүйтэй. Учир нь бусад шүүс нь чихэр, ус илүү их байдаг.

Алимыг бусад жимстэй хамт хадгалж болдоггүй.

Ханиад хүрвэл



Ханиад хүрсэн үед толгой өвдөх, дотор муухайрах, хамар шархирч нулимс гоожих шинж илэрч байгаа тохиолдолд та антибиотик хэрэглэх гэж битгий яар. Гэрийн нөхцөлд махны шөл буцалгаад оронд орсоныхоо дараа халуунаар нь ууж хөлрөх нь чухал. Эмчилгээний дараагийн арга бол дан сүүнд цайны идээ хийж буцалган уух. Энэ үед хөлөрнө. Мөн буцалсан усанд сода хийн толгой дээгүүрээ битүү хучиж байгаад хоолойгоо утаарай. Үүнийг хэд хэдэн өдөр давтан хийх хэрэгтэй. Хэрэв танд ханиад хүрэх гээд байгаа санагдвал унтахынхаа өмнө хөлөө халуун бүлээн усанд 2-4 минут дүрэх хэрэгтэй. Ингэвэл таны цусны эргэлт сайжирч, биеийн тань эсэргүүцэл нэмэгдэнэ.

Monday, June 2, 2008

Medicine from the sea




Эрдэмтэд shark буюу
акул аварга загас нь туйлын эрүүл, ямар нэг халдварт өвчин тусдаггүй, биен дээрх шарх нь маш хурдан эдгэрдгийг нэлээн дээрээс ажиглажээ. Тэгээд үүний учир юунд байна гэж судалж, shark ийм атаархмаар эрүүл байдгийн учир нь цусанд нь их хэмжээний антител буюу эсрэг биет агуулагдаж байдаг явдал гэж үзжээ.Ерийн амьтадад эсрэг биет зөвхөн эсрэг генүүд халдан довтолсон үед л бий бодог байна. Харин далайн махчин загасанд бол цусанд нь байнга, бэлэн байдалтай байж байдаг гэнэ. Шинжилгээ судалгаа, туршилт хийхэд энэ эсрэг биет хүний биед байгаа элдэв хорт нянгийн үржлийг саатуулж байжээ. Ялангуяа sharkны элэг онцгой чанартай гэнэ. Тэр зүрхний үйл ажиллагааг тогтмолжуулах, үрэвслийг эсэргүүцэх химийн янз бүрийн нэгдлийг өөртөө агуулсан байдаг байна.Одоо мэргэжилтнүүд sharkны бүх л биеийн бүтцийг нарийвчлан шинжилж хүнд чухам юу нь ач холбогдолтойг судалж байгаа ажээ. Ингэснээр Хар тэнгисийн оршин суугчид түүний элэгнээс лабораторид шинэ төрлийн эмчилгээний бэлдмэл гаргаж авч байна.

Эрдэмтэд эмнэл зүйн үүднээс зөвхөн shark биш далайн бусад амьтад ургамлыг сонирхож байна. Учир нь өнөөдөр газар дээрх ургамал, амьтад нэлээн сайн судлагдсан байна.Тэднээс шинээр онцгой юм нээнэ гэдэг найдвар тун бага болжээ. Шинэ төрлийн эмийн бэлдмэлүүдийг зөвхөн нийлэгжүүлэх замаар гаргаж авах боломж үлдсэн гэхэд хилсдэхгүй гэнэ. Гэвч энүүнд урт хугацаа, маш их зардал шаардлагатай тул далайн гүний янз бүрийн биетийн баялаг эх булагт анхаарлаа хандуулах шаардлага гарчээ. Тэнд амьдрагч 5ОО,ООО орчим амьд биетээс зөвхөн зургаахан хувь нь сайн судлагдсан байна. Карибийн тэнгис дахь шүрний эд эсээс простогландины хэдэн төрлийг тохиолдлоор илрүүлж гарган авчээ. Түүнийг багтраа, харшил гээд маш олон өвчнийг эмчлэхэд ашиглах боломжтой ажээ.Түүнээс гадна шархыг түргэн эдгээх, дотоод цус алдалтыг зогсоох, мэдэрлийн системийг тайвшруулах үйлчилгээтэй юм байна. Простогландин нь өвчнийг эмчлээд зогсохгүй урьдчилан сэргийлж чаддаг гэнэ. Далай тэнгисийн амьд биетээс гаргаж авсан эм нь нийлэгжүүлж бий болгосон бэлдмэлээс 2О дахин хямд зардалтай.
Мөн тэнгисийн өргөст хэмх эмчилгээнд их үр дүнтэй нь тогтоогджээ.Түүнээс гаргаж авсан бэлдмэл нь хүний биеийг сульдаасан хүнд өвчний дараа хүч тамирыг сэргээхэд сайн төдийгүй,цусны даралтыг тогтмолжуулах, зүрхний булчинг амраах, бодисын солилцоог идэвхжүүлдэг ажээ. Бас тэнгисийн мөөгнөөс эмийн хаан гэж хэлж болох пенициллинээс илүү үр дүнтэй антибиотик олдсон гэнэ.
Нялцгай биетнээс гаргаж авсан цусны эргэлтийг сайжруулах бэлдмэл нитроглицеринээс мянга дахин давуу төдийгүй үйлчилгээ нь бие махбодид олон цагаар үргэлжилж чадах ажээ.
Наймаалж, медуз зэргийн зөөлөн эд эсээс бүхэл бүтэн амин хүчил, амин дэм, глюкозын иж бүрдэ
л илэрчээ. Тэд тархи мэдэрлийн хэт ачаалал, хүчтэй шуугианаас ядаргаанд орсон хүмүүсийг онцгой тайвшруулах үйлчилгээтэй нь тодорчээ.

Sunday, June 1, 2008

Money money - Honey honey



Гомбосүрэнгийн Галбадрах


Мөнгө аз жаргалын түлхүүр ээ
Заяатай хүний боол мөнгө
Залхуу хүний хаан мөнгө
Гартаа "төгрөг" хэмээх мөнгөн тэмдэгт барьж, ямар нэгэн зүйл худалдан авч байсан Монголчууд "үнэт' хэмээх тодотголтой өнгөт цаасны "үнэ цэнэ"-ийг сайн ойлгоогүйгээс хямдхан арилжихдаа төдийлэн харамссангүй. Харин энэ талаар ард иргэддээ санаатай буюу санамсаргүйгээр тайлбарлаж ойлгуулахыг хүсээгүй хэсэг бүлэг хүмүүс, учраа олж ядан байгаа тэдний гараас уг цааснуудыг хямдхан худалдан авч, мөнгөний үнэ цэнэ гэж юу байдгийг жинхэнэ харуулж эхэллээ.
Тэд баяжицгааж алив зүйлийг мөнгөөр хэмжиж, мөнгөөр үнэлж, мөнгөөр арилжиж, мөнгө нэртэй цаасыг хааны сэнтийд залж орхив.
Мөнгөнд дургүй хэн ч байхгүй
Мөнгөгүй бүтэх юм хаа ч байхгүй
Нүдний нь өмнө баяжиж, төрөл арилжсан мэт өөрчлөгдөж, лусын хаан мэт амьдрах болсон тэднийг бусад нь гэнэтхэн харж, гайхсандаа "юу болоод өнгөрчихвөө" гэж дуу алдацгаана.

Учрыг нь хагас дутуу ойлгосон нэг хэсэг нь атаархаж хорссондоо хөмхийгөө зуун мөнгөний эрэлд гарцгааж эгээ л үүрээ хөндүүлсэн шоргоолж аятай бужигналдаж эхэллээ

Тэд мөнгө олохын тулд наймаа арилжаа хийж бас "шатаж', хулгай луйвар хийн шоронд орж, "нинжа' нэртэй болон алт, жонш ухацгааж, биеэ үнэлэн сэтгэл зүрхээ "зэрэмдэглэн", авилга хахууль авч бас өгөлцөж "шударга ёс"-ыг уландаа гишгэлнэ.
" Чадаж байгаа юманд арга байхгүй" гэдэг хэллэг бүх л уриа лоозонг орлон, чадах чадахгүй, болох болохгүйг ч үл хайхран, гагцхүү мөнгө олох ганц хүслээр бүхнийг умартан, өрөөл бусадтай барьцан зүтгэнэ.
Мөнгө: Улаан нүдээр тосвол шувуу шиг нисээд ирнэ
Дургүй нь хэрвээ хүрвэл шувуу шиг үргээд ниснэ
Мөнгө олж байгаа зарим нь мөнгөний үнэрт мансууран улам улам улайран шунана.
Мөнгө... Зөвхөн мөнгө... Мөнгө бүхний хаан. Яг л архичин хар тамхичин шиг л мансууран донтоно. "За яахав бохир аргаар ч хамаагүй мөнгөтэй л болъё. Их мөнгөтэй болж байгаад энэ бүхнийг больж цэвэр ариун сайхан амьдарнаа. Одоо мөнгө их мөнгө олох хэрэгтэй" гэж өөртөө хэлж амандаа үглэнэ.
Мөнгө: Эв нь хэрвээ олдвол бороо шиг намираад ирнэЭгдүү нь хэрвээ хүрвэл шороо шиг шуураад одно
Бид чинь юу л болж байна даа.

"Мөнгөөр юуг худалдаж авч болдоггүй вэ?"
Социализмын торноос гарсан Монголчууд мөнгөний амт үнэр , үнэ цэнийг мэдрэх гэж гадаадад гарч ажиллацгаав. Бидний оюуны чадамж мэдлэг боловсролын үнэ цэнэ даанч хямдхан, бүр харь орны аяга таваг, шал угаагчаас хямдхан болохыг мэдэрч хүссэн ч эс хүссэн ч үүнтэй эвлэрч, мөнгөний төлөө ажиллаж бас амьдарна.
Олон жил өнгөрч гадаадад амьдарч байсан монголчуудын түрүүч нь Монгол нутаг руугаа буцаж эхэллээ. Эгээ л түүчээ тогоруу аятай. Бид мөнгөний хойноос улайрсаар мөнгөөр үнэлэхийн аргагүй, ямар их үнэ цэнэтэй зүйлээ алдсаар байгааг ухаарч эхэллээ. Тийм ээ. Мөнгөөр олон зүйлийг худалдаж авч болдог хэдий ч мөнгөөр хэзээ ч худалдагдаггүй, түүнээс ч үнэ цэнэтэй олон зүйл байдаг ажээ.

-Алс газар одсон үрхүүхдийнхээ төлөө сүү цайны дээжээ өргөж, "хүүхдүүдийн минь санасан хүсэл нь сэтгэлчлэн бүтэг" гэж залбиран ерөөнө. Хааяа нэг ирэх харь мөнгөний дээжийг нь бурхандаа тавьж, хэсэг жаахныг нь "сайн яваасай" гэсэн ерөөлөөр хийдэд ном хуруулж сэтгэлээ тайвшруулна. Бэтгэртлээ санаж, нойр юугаа хулжаан, эмтрэх сэтгэлээ "муу хүүхдүүд минь их мөнгөтэй болж сайхан амьдраг дээ" гэж аргадна. Бие нь муу байхдаа хүртэл "байг дээ миний хүүхдүүд ирчихвэл буцаж чадахгүй хэцүүднэ. Миний бие гайгүй ээ, муу хүүгээ хулээж дөнгөнө" гэж бусдыг аргадна. Хүүхдүүдээ санаж шаналсан сэтгэлээ, тэдний минь амьдрал элбэг хангалуун сайхан болно гэсэн мөрөөдөлтэйгээ хамт тээсээр "гэгээн алсад" одоцгооно. Толгойгоо түшүүлнэ гэж төрүүлсэн хүүхдүүдийнхээ төөргийг нь түшиж гэгээн алсад одохдоо тэр л зүрх нь гомдоо болов уу? тайвшраа болов уу?
Байхгүй болсон аав ээжийнхээ жаазтай зургийн өмнө зул асааж, баярлуулж чадаагүйн харамслаа, гунигийн нулимстайгаа хамтад нь залгиж, харь газрын хатуу хуулиар өвдөх ч таслах ч эрхгүй ажилдаа явна. Өдөр шөнөгүй, эцэж цуцатлаа, хүссэн хүсээгүй хөдөлмөрлөж олсон тэр мөнгө, төрүүлж өсгөж, гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэж өгсөн аав ээжийг минь орлож чадна гэж үү?

-Гадаадад хууль ёсоор болон хараар ажиллаж ам7дарч байгаа Монголчуудын илгээсэн мөнгөөр олон айл өрх, орчин үейин тохилог орон сууцтай болж байгааг төр засаг ч түмэн олон ч магтан бахархана. Гадаадад ажиллаж байгаа монголчуудын олонхи нь энэ л зорилгоор шүд зуун зүтгэцгээж байгаа. Нөхөр нь эсвэл эхнэр нь харьд хөдөлмөрлөж, олж илгээсэн мөнгөөр нь үлдэж хоцорсон нь шинэ орон сууц худалдаж орон гоёмсог тавилгаар тохижуулна. Байртай болохын тулд дор хаяж 3 түүнээс дээш жил хөдөлмөрлөнө. Энэ л хугацаанд "бие ньхолдохоор сэтгэл нь холдоно" гэдэгчлэн хичнээн хичээгээд ч заримынх нь амьдрал холдоно. Харь газар ганцаардаж шаналсан сэтгэл, халамж, нөмөр нөөлгөө "хамтран амьдрагчаар" орлуулж нөхнө. Хааяа шаналж ичингүйрсэн сэтгэлээ "хаа газар бүгд л адилхан байгаа шүү дээ" гэсэн хачраар дарна. Ийм л гунигт хувь заяагаар олон олон гэр бүл салж, олон олон хайртай хосуудын зүрх шархалж шанална. Хоосон дутуу байхдаа халуунаар дүрэлзэн асч асан хайр сэтгэл нь гоёмсог тавилгатай саруулхан тасалгаанд бие биеэ хайн "бүдчинэ". Буцаж ирсэн заримынх нь санаж хүлээсэн сэтгэл "танихгүй" ертөнцөд төөрч, бүлээхэн энхрийхэн. дүүрэн байсан хайраа үгүйлнэ. Илгээгээд байгаа мөнгөөр нь хөгжөөд байгаа төр засаг алдагдаад байгаа энэ л гашуун амьдралыг ямар нүдээр харж байгаа юм бол.
Үнэтэй машин, гоёмсог тавилга, тансаг сууцнууд, өвлийн хүйтэн цасан дороос сайхан сарнай цэцгийг ч ургуулж асан тэр их дэврүүн хайрыг эргүүлж өгч чадна гэж үү?

-Хаашаа, юунд, ямар хугацаагаар явж байгааг нь ч төсөөлөхгүй инээж баясан, жижигхэн булцгар гараараа даллаж, бүлээхэн хөөрхөн хацраа үнсүүлж үлдсэн балчир жаахан үрс нь өсөж том болжээ. Аав ээжийнхээ явуулсан мөнгөөр дуталдах зүйлгүй өсч, бас ч залуу хүний чамирхаж болох бүхнээр гангарсан залуус бохь зажилж бааранд пиво шимж сууна. Мөнгө хэмээх ид шидтэний буянгаар дуртай сургуульдаа суралцаж, хүссэн дүнгээ авна. Эхэндээ ирэхийг нь хүлээж, санаж бэтгэрэх шахсан сэтгэлийг нь цаг хугацаа элээж нэг л мэдэхэд алсад байгаа аав ээжийн төрх харь мөнгөний дэвсгэрт дээр байгаа үл таних хүний дүрснээс нэг их ялгаагүй санагдана. Аав ээжийнхээ гараас зүүгдэн дэвхцэж, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаацан, ажлаасаа ирээд гэртээ өнжих аав ээжийнхээ энгэрт нь наалдан эрхэлж хамаг бүхнээ тоочин шулганах, санамсар болгоомжгүйгээс буруу зүйл хийчихээд аав ээжээсээ эмээн гэртээ орж чадахгүй зогсох тэр л хайр зэмлэлээс хол өссөн тэднийг буруутган зэмлэж яаж болох билээ. Өсөх насандаа амсах байсан хайр энхрийлэл, халамж анхаарал, магтаал зэмлэлийг орлож байгаа "мөнгө" тэдний оюун санааг ч буруу тийш хөтөлж, алив зүйлд хайнга хайхарамжгүй, бас хэнэггүй хандах хандлагыг төлөвшүүлж байгаа бус уу? Балчир ахуйд нь ус агаар лугаа хэрэгтэй хайр халамжаар дутааж, ганцаардуулж, өөрөө л өөрийнхөө зөнгөөр өсч төлөвшсөн тэдний сэтгэлийн дутуу дундуурыг бид ямар үнээр дүүргэх бол. Ээж ааваасаа гэрэвшиж холдсон тэдний сэтгэлийг харь газар хөдөлмөрлөж олсон мөнгө эргүүлж өгч чадна гэж үү?
''Мөнгө бол зүгээр л хэрэгцээ''
Хүн хүссэнээрээ тайван амьдрахад тийм их мөнгө хэрэгтэй юу? Мэдээж сайхан тохилог орон сууц, сайхан машин, өмсөх хувцас, хэрэгтэй үедээ зарцуулж болох мөнгө. Харин бид бараг бүгдээрээ Билл Гэйтс шиг болохыг хүсэцгээдэг. Ийм боломж үгүй л дээ. Хүн бүрд л өөр өөрийн боломж, чадвар байдаг. Монголчууд бид арай л туйлшрамтгай. Өөрийн боломж хэрэгцээгээ тооцож бодолгүй мөнгө олохын төлөө улайран зүтгээд байдаг. Үргэлж хэн нэгэнтэй барьцана. Тэднийх тийм юм авчихаж, манайх түүнээс илүүг авах ёстой гэж л сэтгэнэ. Арай илүү амьдарч байгаа нэгэндээ атаархаж хорсоно. Нэг бол бүгдээрээ баян эс тэгвэл бүгдээрээ ядуу байхыг хүснэ. Одоо юмыг арай л өөрөөр харах цаг болжээ. Нэгэн цагт нилээд мөнгөтэй болж бас ч хангалуун амьдарч байсан нэг танил маань энэ тухай харамсан ярьж байсан юм.
Миний эргэн тойронд бүх юм зөвхөн мөнгө болж хувирах л хамгийн аймшиг. Ажил дээр ч гэртээ ч зөвхөн мөнгөний тухай л ярина. Бүх хүмүүс намайг хүн биш зөвхөн мөнгө болгож хараад ирэхээр жинхэнэ найз нөхөд, сайхан сэтгэл, чин сэтгэлээсээ тавих анхаарал халамж алга болно. Хуурамч засдаг зан, зусар зулгуй харьцаа, яаж ийгээд аргалах гэсэн оролдлогууд ухаантай хүнийг залхааж, тэнэг хүнийг яг л сармагчин шиг болгодог юм. Эцэст нь хэн ч намайг чин сэтгэлээсээ өрөвдөж хайрлахгүй, хэн ч миний зовлон жаргалыг үнэнээр нь ойлгохгүй. Энэ л хамгийн аймшигтай гэж ярьж байсан сан.
Хүмүүс бид энэ ертөнцөд ирэхдээ нүцгэн ирсэн, буцахдаа ч нүцгэн л буцна. Хэмжээ хязгааргүй мөнгө цуглуулаад ч аваад явахгүйгээс хойш ингэтлээ өөрийгөө зовоох хэрэг байгаа юм уу гэж заримдаа бодогдох. Өнөөдрийг хүртэл бид үнэхээр дутуу дулимаг бас ядуу амьдарч ирсэн болохоор хүн бүр л өөр өөрийн амьдралаа босгох гэж хичээж буй.
Жил сар хоног өнгөрч ажил амьдралын элдэв асуудалд үүртэж ядарч явахад, яруу найрагч Ц. Хулангийн "Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах сан" гэсэн мөр толгойд эргэлдэж, зүрх шаналгана.
Хүн сайн хань, сайхан үр хүүхэд, сайхан найз нөхөд, дуртай ажил, чин сэтгэлээсээ ойлголцож, хэрэгтэй үед бие биедээ туслаж дэмждэг ах дүүстэй байхдаа л аз жаргалыг илүү мэдэрдэг. Тийм ээ! Мөнгө бол амьдралын утга учир, туйлын зорилго биш, ердийн л хэрэгцээ. Мөнгөнөөс илүү үнэтэй нандин сайхан зүйл Монголчууд бидэнд бий.

Төгсгөл

Хүн бүрт мөнгө хэрэгтэй. Тэр тусмаа өөрийн эх орондоо гэр бүл аав ээж, ах дүүс анд нөхөд бүгдийнхээ дэргэд өөрийн авъяас чадвар, мэдлэг боловсрол, шударга хөдөлмөрөөрөө хүссэн мөнгөө олж сэтгэл хангалуун тайван амьдрах эрхтэй. Одоогоор Монголд ажил хөдөлмөр эрхэлж өөрийн хүссэнээрээ амьдрах боломж муу байгаа талаар зарим хүмүүсийн бичиж байгааг уншиж байна. Тэгэхээр хэн нэгэн бидэнд ийм боломж олгохыг хүлээгээд, эсвэл аз таарч ямар нэгэн сугалаагаар их мөнгө хожихыг хүлээгээд суугаад байх уу? Саяхан УБ телевиз, "Капитал" групп хамтран "Global СЕО' нэвтрүүлэг хийсэн нь залуучуудад их санаа боломжийг харууллаа. Уул уурхай , улс төрөөс илүүтэй хувь хүний үнэлэмжийг өсгөх, Монгол орны үнэт капитал болсон монгол хүний сайхан амьдралын баталгааг хэрхэн бий болгох талаар хууль тогтоогчид болон эрх баригчдын анхаарлыг хандуулах цаг болжээ. Наад зах нь:

-Оюуны болон биейин хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах
-Бизнес шударгаар эрхлэх боломжийг хангах
-Монгол орон даяар хууль тогтоомж тэгш үйлчилдэг, шударга ёсыг тогтоох
-Ямарч хүн шударгаар хөдөлмөрлөж, хийсний хэрээр хөлсөө авч сайхан амьдрах боломжийг олгох
-Хүн бүр өөрийн хүсэл боломжоороо тайван амьдрах баталгааг бүрдүүлэх гэхчилэн
Үүний төлөө эвлэлдэн нэгдэж, бие биеэ дэмжиж, хамтран ажиллах, хүн бүр өөрийн боломж чадлаараа сайхан амьдралаа цогцлоохын төлөө санаа тавих цаг болжээ. Мөнгө бол хаан биш зөвхөн хэрэгцээ.
Та ч гэсэн элэг бүтэн аз жаргалтай амьдрах эрхтэй.