Friday, May 27, 2011

How Long Does Perfume Keep?

Хүүхнүүдийн тансаг хэрэглээний нэг бол яах аргагүй үнэртэн билээ. Нүдний харц, инээмсгэлэл, үнэр гурав бол ганц ч үг хэлээгүй байхад, таны талаар олон төрлийн мэдээлэл өгч чадах гурван хүчин зүйл билээ. Сүрчигний талаар таны мэдэхгүй ч байж мэдэх хэд хэдэн асуултны хариуг Америкийн гоо сайхны мэргэжилтэн өгчээ. Судалгаагаар ихэнх эрчүүдэд lavender, pumpkin pie гэсэн хоёр төрлийн үнэр илүүтэй таалагддаг гэнэ. Гэвч найз бүсгүйнхээ сүрчгийг таалах эсэх нь мөн л тухайн залуугаас шалтгаална. Таны үнэр түүнд юуг бодогдуулж байгаа нь хамгийн чухал аж. Харин өөрийнх нь бага насыг, эсвэл ээжийнх нь дулаахан тэврийг өөрийн эрхгүй бодогдуулж чадвал эрчүүд таны хажууд яг л нялх хүүхэд шиг байх болно. Сүрчиг авахаасаа өмнө найз залуутайгаа зөвлөөрэй.
Яаж сүрчигний үнэрийг удаан хадгалах вэ?
Сүрчигтэйгээ төстэй үнэртэй биеийн тос, эсвэл лосьон түрхэж шингээснийхээ дараа сүрчгээ түрхвэл үнэр нь илүү удаан хадгалагддаг. Гэвч ингэснээр таниас сүрчигний нялуун үнэр хэт их үнэртэнэ гэж айх хэрэггүй. Биеийн тос сүрчиг хоёр бие биедээ уусаж, бүтэн өдрийн турш анхилам үнэр таныг дагах болно. Мөн сүрчигний үнэр тодорч, эргэн тойронд тархах чадвар нь өндөр болдог.
Хувцсандаа түрхсэн нь дээр үү? Аль эсвэл?
Сүрчгийг хамгийн сайхан үнэртүүлэх арга бол нүцгэн арьсан дээр түрхэх явдал юм. Таны өөрийн арьсны үнэр, сүрчигтэй нийлж, амь ордог гэж хэлж болно. Үнэр нь илүү зөөлөн, аятайхан болдог ба сүрчиг биеийн температурт бүлээсдэг. Ингэснээр өөр хэнээс ч биш, зөвхөн таниас л ялгардаг сайхан үнэр бий болно.
Нэг ижил сүрчиг түрхсэн хүмүүс заримдаа өөр өөр үнэртдэг
Хүний арьсны онцлог, хоолны дэглэм, ариун цэврийг хэр сахьдгаас шалтгаалан нэг ижил сүрчиг түрхсэн хүмүүс өөр үнэртэх нь бий. Эцсийн үнэр нь ижил боловч, хүнээсээ шалтгаалаад зарим найрлага нь дарагдаж эсвэл тодордог. Тиймээс сүрчгийг худалдаж авахаасаа өмнө заавал өөр дээрээ түрхэж үзэх хэрэгтэй.

Сүрчгийн үнэрийг яаж мэдэх вэ?
Гоо сайхны барааны дэлгүүрт худалдан авагчдыг түрхэж үзэхэд зориулсан тестер сүрчигнүүдийг байдгийг бид мэднэ. Үнэрийг нь мэдэх хамгийн сайн арга бол биедээ өөр ямар ч үнэртэн түрхээгүй байхдаа, үдээс өмнө буюу дэлгүүрт хөл хөдөлгөөн бага үеийг сонгох явдал. Мөн маш бага мл-ээр савлагдсан сэмплийг нь аваад, шүршүүрт орсныхоо дараа түрхэж үзээрэй.
Анхилам үнэртэй шампунь, гарын тос, ангижруулагч мэтийн бүтээгдэхүүнүүд хэрэглэсэн үедээ
сүрчгээ түрхвэл яах вэ?

Хүн дээд тал нь 3 төрлийн үнэрийг л нэг дор ялгах чадвартай. Тиймээс хамгийн хүчтэй үнэрүүд нь л үлдэж, шампунь ангижруулачны сул үнэр нь замхрах болно.
Хаана түрхэх вэ?
Чихний ар, бугуйн дотор талаас гадна шилэн хүзүү сүрчгийг удаан тогтоодог хэмээн гоо сайхны мэргэжилтнүүд сүүлийн үед батлах болсон. Таны хөдөлгөөн бүрт сүрчгийн анхилам үнэр сэнгэнэх аж.

Sunday, May 15, 2011

The Secret

Та "Таталцлын хууль"-д итгэдэг ч бай, итгэдэггүй ч бай тэр танд үргэлж үйлчилсээр байдаг" хэмээн дэлхийн олон оронд бестселлер болсон "The Secret" номонд өгүүлжээ. Уншигчиддаа "Нууц" номын хамгийн чухал санаануудыг 20 өгүүлбэрт багтаан хүргэж байна.

-Өдөр бүр нүдэндээ амилуулан харж бай. Гэхдээ үүнийг үүрэгт ажил, даалгавар болгох хэрэггүй. Нууцад хамгийн чухал зүйл бол өөдрөг сэтгэл. Тийм болохоор та урам зоригтой, баяр хөөртэй, аз жаргалтай, аль болох сэтгэл өндөр байх ёстой.

-Өөдрөг эерэг бодол санаа сөргөөсөө зуу дахин хүчтэй байдаг.

-Найдваргүй юм гэж хэзээ ч байдаггүй. Таны амьдралын бүхий л нөхцөл өөрчлөгдөх ёстой.

-“Хэн болмоор байна?”, “Юу хиймээр байна?”, “Юутай болмоор байна?” гэдгээ бодоод АМЬДРАЛЫН ХАМГИЙН САЙХАН ХУВИЛБАР хэмээх үелзэл дээр тохируул.

-Эерэг сайхан сэтгэгдлийг мэдэрч байх үедээ та өөртөө урам зориг баяр баяслыг ёстой л нэг хувин хувингаар нь хураан цуглуулж байдаг.

-Сэтгэлд сайхан санагдсан тохиолдлуудыг байнга санаж, тэрхүү сэрэл мэдрэмжийг хөхүүлэн дэмжиж, тэжээн тэтгэж байгтун. Хүний зүрх сэтгэлд баяр хөөртэй хангалуун байх тусмаа илүү олон өөдрөг сайхан зүйлсийг соронздон татдагаа санаж яваарай.

-Сэтгэлийн хөдөлгөөнийг багахан өөрчлөхөд л тэр өдрийг бүү хэл, амьдралыг өөрчилж болно.

-Нүдээ ань /анхаарлаа сарниулахгүйн тулд/, өөрийн төсөөлөл мэдрэмжийг цуглуулан нэг миунтын турш инээмсэглэ.

-Хэн нэгний үглэхийг, зовлонгоо тоочихыг, анхааран сатаарч, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, ялдам аашлаад байх аваас мөнөөхөн тохиолдлыг бас л өөртөө татаж байна гэсэн үг юм.

-Сэтгэлд дотно сайхан дурсамжууд, ирээдүйн тухай мөрөөдөл, элэг хөшөөм явдлууд, байгалийн сайхан зургууд, агшнууд, таны хамгийн дотны хүн, хамгийн дуртай хөгжим гэх мэтийн жагсаалтыг гар дороо байлгаж хэцүү үед харж байвал сэтгэл санааг өөдрөг болгоно.

-Хайрын мэдрэмж-таниас цацарч болох хамгийн өндөр давтамж мөн. Хэдий их хайр энхрийлэл халамж анхаарлыг мэдэрнэ төдий их долгион цацарч, мөн тэр хэмжээгээр Ертөнцийн хууль танд үйлчилнэ.

-Маш сайхан зүйлийг харж, гайхан шагширч байхдаа та тэрхүү эрхэм дээд чанарыг өөртөө даллан дуудаж байдаг.

-Идэж байх явцдаа зөвхөн хоолондоо анхаалрлаа төвлөрүүл. Өөр юунд ч бүү сатаар. Биеэ чагна, хоолыг яаж амтархан идэж зажилж байгаагаа мэдрэн таалан соёрх.

-Уулзалгүй олон жил болж байгаа дотно найзтайгаа халуун яриа өрнүүлж байга дүр зургийг бодолдоо бүтээж хадгал. Ямар боловч, хэн нэгэн таньтай энэ тухай ярих болно. Эсвэл тэр тань руу утасдана, захиа ч явуулж болох.

-ХҮСЭЛТ таныг хүссэнтэй чинь холбож, ХҮЛЭЭЛТ түүнийг амьдрал руу чинь даллан дуудаж байдаг.

-Өөрийн амьдралыг өөрчлөхийн тулд яг одоо та юу хийж болох вэ? Юуны түрүүнд талархаж баярлаж явдаг зүйлсийнхээ жагсаалтыг гарга.

-Баярлалаа гэдэг үгийг та хэлж байхдаа хүссэнээ хэдийнэ авсан хэрэг болох бөгөөд Ертөнцөд маш хүчтэй дохиог илгээж байдаг юм.

-Бусдад мөнгө өг, тэгвэл таны амьдралд бүр их мөнгө урсан орж ирнэ. Та өгөөмөр байж бусадтай мөнгөө хуваалцаж байгаадаа сэтгэл тэнүүн байвал “Энэ чинь надад зөндөө л байгаа шүү дээ” гэж хэлж байгаатай агаар нэг юм.

-Сэтгэл татагдсан хүн болгондоо дурла, хайрлаж чадах хүн болгоныг хайрла.

Monday, May 2, 2011

Welcome to CampingYurts



Монголын соёл иргэншил бусдад булаалгаж буй бас нэг жишээ євєг дээдсийн соёлын vндсийг бусдын гарт ингээд өгөөд байж байх гэж.
Уламжлалт монгол гэрийг шар толгойтой ах хүү дуурайлган хийгээд, жуулчдад “майхан” маягаар борлуулах саналыг интернэтээр цацаад сууж байхын гэнэт гэдэн хөдлөв гэдэг шиг эгдүү хүрээд явчихлаа. Энэхvv нийтлэлд мэдээж монгол гэдэг нэрийг дурьдсан байсан хэдий ч, бас хэдийгээр монгол гэрийн тооно, унь, єрхийг монгол нэрээр нь нэрлэсэн байсан ч гэсэн нийтлэлийн эзэн нь нэг л єєрийнхєє сэдсэн цоо шинэ бизнес санааг єрєєлд сурталчилж буй маягаар бичсэн байхыг яана.

Ноён Уотерсийн хэлснээр тvvний тєрєлх муж болох Орегон – д юрт нь (энэхvv нийтлэлд гэрийг гэрээр нь биш vргэлж юрт хэмээн нэрлэж байгаа тул энэ хэвээр нь оруулав) маш тvгээмэл болоод байгаа бєгєєд аялагчид энд тэнд майхан биш юртан кэмп босгох болсон байна. Уотерсийн Юурт нь анхны загвартайгаа адилхан зєєвєрлєхєд хялбар бєгєєд нийт 12 фут (3,65 метр) хэмжээтэй, 120 паунд (54 кг) жинтэй тєдийгvй машин, тэрэгний дээр ачаад явахад тохиромжтой ажээ. Хэдийгээр АНУ-ын зарим газрууд юртыг барих зєвшєєрєл, баримтгvйгээс барихыг хориглож байгаа хэдий ч Уотерс энэ тал дээр шаргуу ажиллаж байгаа гэнэ . Єнгєрсєн жил Парист болсон Green Air Show хэмээх байгаль орчинд ээлтэй бvтээлvvдийн vзэсгэлэн дээр тавигдсан гэрийн загварыг хараад олон орны хvмvvс алмайрч, нарийн бvтцийг нь гайхширч байсныг энд тэмдэглэх нь зvйтэй байх. Гэрийн дээврийн бєєрєнхий хэсгийг нь Тооно (Tono), тойруулсан тулгуур модыг нь Хана (Khana) гэх бєгєєд хана, тооно хоёрыг холбосон моднуудыг нь Унь (Uni) гэж нэрлэдэг. Тvvнчлэн хаалганы хvрээ модыг нь NARS гэх бєгєєд гадуур нь цагаан єнгийн бvрээсээр хучдаг нь байгалийн гэрлийн хамгийн ашигтай цацрагуудыг шингээдэг ач холбогдолтой ажээ. Мєн хэрэглэгчдийн хvсэлтээр борооны ус нэвтэрдэггvй гялгараас авахуулаад хєвєн даавуун бvрээс хийх боломжтой юм байна.

Хvн хvний хэрэглээнээс хамааран, юртыг 12, 14 болон 16 фийт (3.65, 4.26, болон 4.87 метр) хэмжээтэй хийлгэж болох бєгєєд тухай бvрт бvхий л бvрэлдэхvvн хэсэг нь хэвээр байх юм. Харин нэмэлт тавилга, чимэглэлийг худалдан авагч єєрийнхєєрєє шийдэж єгч болно. Нэг юрт буюу гэрний vнэ нь 1,050 ам доллараас эхэлж байгаа гэнэ.

Адал явдал, эрсдэлээс айдаг хvмvvст зориулан мєн барьж, хураахад хялбар бєгєєд хэрэгтэй бvхнийг дотроо багтаасан гэрнvvдийг 1,700 доллараар худалдан авах боломжтой. Харин юуг ч нэмж худалдан авах шаардлагагvй, бvх зvйлийг багтаасан бvрэн тоноглогдсон гэрийг 1,900 доллараар захиалж байгаа аж.» захилагч муугүй байгаа бололтой нэг өдөр миний Гэр гээд ах хүү зогож байх юм байн л даа.

Thursday, April 28, 2011

Монголчууд

Хэн бичсэнийг нь мэдэхгүй ч зүгээр нэг уншаад өнгөрмөөргүй санагдлаа.

Mонгол нутагт айл бүрт хаан, хатан өсөн торниж, бидэнтэй байлдаж буй эрс өөрсдийгөө тэр нутгийн хаан нь гэж үздэгээс амь хайрлалгүй тэмцэлдэж чаддаг юм байна. Тэд хэдий арьс хөдөс нөмөрсөн ч дотроо хааны зэрэгт сэтгэж байгаагаас бид дийлдэггүй юм байна


Хэдэн зууны өмнө монголын дайчин эрсийг дийлж чадаагүй дорны нэг их хаан нэгэн туршуулыг явуулсан юм гэдэг. Түүний үүрэг даалгавар нь монгол эрсийн дайчин, эрэмгий, эх оронч шинж чанар хаанаас бүрдэн бий болдог, яагаад нүүдэлчин эрсийг зэр зэвсгийн илүүгээр ч дийлж чадахгүй байгаагийн ул суурийг олж сул талыг илрүүлэх байжээ. Тэр хүн монголын нутгаар хөндлөн гулд таван жил явсан гэдэг. Тэгээд буцан ирж хаандаа бараалхан ингэж хэлсэн юм гэнэ: Агуу их хаан минь ээ. Таны тушаалаар монгол эрсийн уугуул нутагт таван жил амьдарлаа. Нэг л зүйлийг ойлголоо. Монгол дайчин эр бүрийн ард ухаан төгс хатан байна. Тэр хатан болгон хүү төрвөл чи бол монголын хаан. Чи дайчин эр болж монгол эх орноо хамгаалан тэмцэх ёстой гэж сургаж өсгөдөг юм байна. Охин төрвөл чи бол монголын хатан. Чи дайчин монгол эрийн хатан байж үр хүүдээ хааны болон хатны зэрэгт өсгөх ёстой гэж сургадаг юм байна. Тиймээс ч монгол нутагт айл бүрт хаан, хатан өсөн торниж, бидэнтэй байлдаж буй эрс өөрсдийгөө тэр нутгийн хаан нь гэж үздэгээс амь хайрлалгүй тэмцэлдэж чаддаг юм байна. Тэд хэдий арьс хөдөс нөмөрсөн ч дотроо хааны зэрэгт сэтгэж байгаагаас бид дийлдэггүй юм байна. Бид нэг дайчин эрийг устгахад ард нь арван хаан өсөн бойжиж байдаг юм байна гэжээ.

Бид үүнээс их сургамж авах ёстой юм шүү. Эмэгтэй хүн үр хүүхдээ яаж өсгөх тухай агуу ухаан энэ домогт бий. Тиймээс би амьдралын надад өгсөн бүрийг нандигнан, хэн нэгний хорт сэтгэлийг оруулахгүй амьдрахыг хичээдэг. Амьдрал надад хамгийн сайн сайхан гэсэн бүхнээ өгсөн.

Saturday, April 23, 2011

Robbie Williams - Angels video original

Friday, April 22, 2011

The health benefits of echinacea tea

Эхинацийн хандтай цайгаар та дархлаагаа сайжруулаад зогсохгүй өвчинд өртөмтгий, мэдрэмтгий байхаа болино. Мөн ядаргаанаас ангижирч, сульдахаа ч болино. Стрессгүй, өвчингүй эрүүл аз жаргалтай амьдралыг бий болгох Эхинацийн цайг та заавал нэг уугаад үзээрэй.
Балжингаравын аймагт багтдаг эхинаци хэмээх энэ ягаан өнгийн үзэсгэлэнт цэцэг хүний дархлааг сайжруулах шидэт бодис агуулдаг гэнэ шүү
Эхинацийн ханд нь таны цагаан эс / гранулоцит /-ын тоог олшруулж, фагоцитозын процессыг сайжруулж, ямарваа нэг өвчний тархалтыг эсэргүүцээд зогсохгүй түүнийг үүсгэгч бичил биетний үржил хөгжлийг дарангуйлж, устгах үйлчилгээ үзүүлдэг юм байна.
Уг ургамлын өвс нь вирусын эсрэг нөлөөтэй. Эхинаци нь Гурван төрөл байдаг бөгөөд эдгээр нь дархлааны системийн бүх үйл ажиллагааг дэмждэг. Эхинаци цусны цагаан эсийн (макрофаг) идэвхийг нэмэгдүүлснээр өвчнийг эхэн үед нь дарах буюу, ханиад томууны зовиурыг бууруулдаг байна. Иймд эхинацийг өвчин эсэргүүцэх чадварыг сайжруулах, янз бүрийн халдварт болон архаг өвчнийг эмчлэхэд бусад бүтээгдэхүүнтэй хавсарч хэрэглэж ч болдог байна.

Sunday, April 10, 2011

Pineapples and Health


Did you know eating pineapples helps REDUCE inflammation? Pineapple contains a mixture of enzymes called bromelain. Bromelain blocks the production of kinins that form when there is inflammation. Also pineapples has vitamins, minerals, fiber and enzymes that is good for the digestive system and helps in maintaining ideal weight and balanced nutrition.
Хан боргоцой эмчилгээ
ний чанартай, бараг бүх витаминууд агуулагддаг. Мөн минерал ба бичил элементүүдээр баялаг. Ялангуяа кали маш их, 320 мг хүртэл агуулагддаг. Хан боргоцойд маш ховор минерал бодис болох марганец, түүнгүйгээр бие организм дахь ферментүүд зохистой ажиллахгүй. Хэрэв дутагдвал ядаргаа болж, үе мөч өвдөн, чих шуугиж, цочромтгой уцаар болдог. Хан боргоцойд уураг задалдаг бромелин бий. Мөн цусны даралт бууруулж, судсуудын хананаас өөхөн хуримтлалыг арилгаж, цусны эргэлт сайжруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
Хан боргоцой биеэс ус гадагшлуулж, хаванг буулгадаг. Мөн гэдэс хямрах, ходоод өвдөхөд тустай. Нойр булчирхайн ажиллагааг хөнгөвчилж, сэвхийг арилгадаг сайн талтай. Хан боргоцой нь цус шингэлж, тромб үүсэхээс сэргийлдэг.

Хоол боловсруулалтыг сайжруулахын тулд хоол идэж байхдаа нэг аяга шүүс эсвэл зүсэм хан боргоцой идээрэй. Мөн элэг, үе мөчний өвчин, цус багадалт, өвдөөд эдгэрсний дараа, сул биетэй хүүхдүүдэд хан боргоцой өгөх сайн. Хан боргоцойг худалдаж авахдаа анхаарах зүйл гэвэл зөв хэлбэртэй, гэмтэлгүй, навч нь тод ногоон, алтлаг шар өнгөтэй байх ёстой. Мөн сайхан амт, үнэртэйг нь сонгоорой. Болсон жимс хатуу бөгөөд хайрс нь амархан хуурдаг. Ногоон эсвэл цоохор ногоон жимс боловсроогүй, гашуун байдаг. Хэт болсон жимс зөөлөн, хүрэн, гашланги үнэртэйг анхаарна уу. Жимсний доор хөгц үүсээгүй байх ёстой.

Хан боргоцойг хөргөгчинд хадгалж болохгүй, гялгар уут нүхлэн, өрөөний хэмд хадгал. Гэхдээ 2-3 хоногт идэж дуусгаaрай. Хэрэв хан боргоцойг уруу нь харуулж тавин хонуулвал улам чихэрлэг амтлаг болдог

Wednesday, April 6, 2011

Health benefits of tea

Та цайг тогтмол уудаг бол эрт хөгширөхөөс найдвартай хамгаалаад зогсохгүй элдэв ужиг өвчинөөс таныг хамгаалж байдаг. Хамгийн түгээмэл, хамгийн хэрэгцээтэй энэхүү бүтээгдэхүүний анагаах чадвар нэн их. Чихрийн шинжин өчнөөс сэргийлж, зарим хорт хавдраас хамгаалж, шүд, буйлны өвчинөөс хамгаалах олон ач тустай. Түүнчлэн цай их уудаг хүн ясны сийрэгжилтэд өртөх нь бага байдаг. Жимс, ургамлын цай нь бодисын солилцоог тогтворжуулах, өтгөн хатах, хавагнахаас сэргийлэх, хорт бодисыг гадагшлуулахад тустай. Цагаан гаа, хусны навч, ногоон цайны навч зэргийн холимогийн найрлагатай цай ууж заншвал та толгойн өвчнөөс бүрэн салах болно. Түүнчлэн даралт ихсэх, хоол боловсруулах эрхтний асуудлыг шийдвэрлэхэд ч тустай.

Friday, April 1, 2011

Have A Nice Day

Хөх цэнхэр тунгалаг хадган дээр
Хувь заяагаа би урлан зурмаар …
Хvсэл хайрын гэгээхэн шувуухайг
Хээ болгон дээр нь шагламаар …
Алд алдханаар асгаран урсах
Алтан элс шиг амьдрал минь ээ
Аз жаргалын өр нэхэлгvй
Агшин бvрийг чинь vнсэж амьдрахсаан…

Амьдрал богино юм

Эргэж хараад инээмсэглэж амжихгүй байж мэднэ
Амьдрал богино юм
Ээдрээсэн үгээ засаж чадалгүй холдож мэднэ
Одоо л хэлий
Өнөөдрийн үнэн маргааш худлаа
Хувирахын дунд
Өнгө дүрсний дунд төөрсөн
Хүний энэ заяанд

Өөрийгөө олоогүй яваа
Бүдэгхэн цагийн аашаар
Бусдын зүрхэн дундуур хэчнээн ч туучиж
Буцааж болохгүй буруу мөр тарисныг
Бүгдийг минь уучил хүмүүсээ

Хүсэхийн учигт хөтлүүлээстэй
Өнөөдөр маргаашууд дотроос
Хүн болсон заяаны
Үнэтэй нь юу ?
Өнгө үзэгдэл дүрсгүйд хууртаад
Солонго барихаар гүйх шиг амьдралд
Үлдэх нь юу, олох нь юуг
Бодож нэг үзмээр
Нямсүрэн.Я

Monday, March 21, 2011

Бид хаана байн вэ

Монголруу гаднаас үүргэвчээ үүрсэн гуйлагчид орж ирээд хэзээний эзэн Хааны эрх ямбаар тарвалзаж хаа хүссэн газраа газар авч хүссэнээрээ аашилж ар араасаа олон зуун өөрсдын хүн урсгалыг оруулан ирж өөр өөрсдын вант улсыг буй болгох гэж мэт.270 мянган га газар солонгосчуудын мэдэлд өгөв гэнүү ...
Дэлхийн ямар ч оронд хөл тавихад хамгийн түрүүнд заавал дагж мөрдөх тухайн орны хууль дүрэм эхлээд угтдаг бол манайд тааваараа тарвалзахтун гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг бололтой. Монголын нүүр болсон нисэхийн үйлчилгээний гоолиг сайхан охид нүд хужирлаад гоё боловч наад захын Англи хэлгүй үйлчилгээний соёл огт байхгүйн шууд мэдрэгдэж байлаа. Мөн улсын их дэлгүүр буюу Номин их дэлгүүрийн цахилгаан барааны тасгийхан бас наад захын үйлчилгээний хэлгүйгээсээ болоод бидний нэрэлдэгээр халтар авгайд хэмх дээрлхүүлж арай ч дээ гэмээр хазгай муруй хэлтэй ийм хүн хүртэл ингэж аашилах гэж зэвүү дургүй хүрч байлаа. Хэд хэдүүлээ бөөгнөрч ирээд л загнуулаад ичмээр даан ч дэндүү санагдлаа. Мөн борооны дараах мөөг шиг Солонгос эмийн сангааc эм авхаар орлоо Хоёр гурван эм авах гэтэл бүгд хугацаа нь дууссан эмнүүд учирыг асуухад яг одоо л дуусаж байн гэж хариу өгөв. Учир нь манайд Монгол тайлбар огт хийдэггүй гадны бүхийл төрөлийн бүтээгдэхүүн зөвхөн үйлдвэрлсэн орныхоо тайлбараар Монгол улсын нутаг дэвсгэр дээр зарагддаг тийм шаардалга хэн ч хөндөж тавьдагүй байн. Дүү охиныхоо сурдаг Монголдоо л хамгийн сайн сургууль дээр очлоо Cингапур багш нар багшилдаг гээд дүү маань ч багш нарынхаа сайныг магтсан Монголд байхгүй багш нар гэнэ жилийн төлбөр нь нэг оюутан 7000$ төлдөг гэнэ. Эгч маань охиныхоо сургуулийг үзүүлэнгээ багштай нь уулзлаа мэдээж Англи хэлтэй багш нар байлаа гэтэл тэдний Англи хэлийг нь ойлгоход дэндүү бэрх ийм багшаар Англи хэлээр хичээлээ заалгаад сууж байдаг бид естой өрөвдөлтөй улс юм Монгол улсын засгийн газраас гаргасан Зөгийн үүр” хөтөлбөр - үүрээ хаана байрлуулаад зөгийнүүд нь хаагуур нисээд байгааг ойлгосонгүй. Монголд гадны хэн ч байсан яг л эзэн Хааны элч шиг авирлаж зарим нэг нь Монгол хүнийг дорд үзэн басамжилсан байдалтайгаар хандаж харицаж байгааг хараад дотор давчдан ууттай новшоо аваад тонил гэж хашгармаар. Ямар ч үйлчилгээний газар очсон хаа сайгүй гадаадууд тааралдах нь дэвшилттэй тал боловч бид хөгжөлруугаа бус мөхөл рүүгээ явж буй мэт. Яг боол шиг гадны хүний өмнө амьдарч байгааг хараад Эх оронгүй болсон мэт санагдаж байлаа.
My Email wolf_taiga@yahoo.com

Spring


~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~


Tuesday, March 15, 2011

Чонон сүлд

Mонголд очоод хэд хэдэн найзуудтайгаа уулзаж естой соёлыг гайхаж бас найз нараараа бахархаж билээ. Монголдоо кино од болон гялалаж яваа найруулагч жүжигчин Жамънсүрэн маань төрийн шагналт зохиолч Д.Норов гуайг танилцуулж улмаар Монголынхоо урлаг утга зохиолын талаар амттай гэгч яриа өрнүүлж Чонон сүлд гэж ном уншсан уу уншаагүй бол уншихад зүгээр ном шүү гэж санал болгсоноор номын эрэлд гарлаа яг хайгаад явтал олдсонгүй харин нисэхийн '' Duty free"- ээс олж аваад уншиж эхлээд удаагүй байгаа ном сонирхолтой миний л мэдэхгүй үг хэллэг ихтэй гайхалтай сайханаар бичсэн зохиол байнлээ Энэхүү номыг БНХАУ-ын зохиолч Жян Рүний "Чонон сүлд" номыг Монгол улсын нэрт хятад судлаач Д. Болдбаатар орчуулж, "Дэлхийн сонгодог зохиол" цувралын 51 дэх ном болж Монголд хэвлэгдсэн байна. Зохиолч Жян Рүний талаар товч дурдахад, тэрээр 1946 онд Бээжинд төрсөн. Жян рүн гэдэг нь түүний бичгийн нэр бөгөөд жинхэнэ нэрийг нь Люй Жяминь гэдэг. "Чонон сүлд" номоо 1997 оноос 2004 онуудад бичиж дуусган хэвлэлд гаргаснаар 30 гаруй орны хэлээр 100 гаруй орны сая сая уншигчдын ширээний ном болж чаджээ мөн орчуулсан Д.Болдбаатар гайхалтайгаар Монгол хэлрүү хөвөрүүлсэн санагдсан.
Уг номыг Холливудын нэрт кино найруулагч Я Ке Ану дэлгэцийн бүтээл болгон гаргахаар ажиллаж байгаа юм байна. Энэ номын радио бичлэгийг Өвөр Монголын нэвтрүүлэгч Оюунчимэгийн уншсанаар энд дарж интернэтээс аудио хэлбэрээр (өвөрлөгч аялгаар) сонсоорой.


Sunday, March 13, 2011

Б.Баттөгс эр хүн та хаана байна

Энэхүү шүлэгийг бичсэн сайхан Монгол эр хүн таньд баярлалаа
Зодгондоо өндийсөн Монгол эр хүнийг
Заяа тавилантай нь тэнгэр минь даатгаж ав
Зүүн барууны соёл нэвт шингэсэн нийгэмд
Зориг зүрхтэй Монгол эр хүнийг үлдээж хайрла


Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот Монгол эр хүн хаана байна?
Цэлмэг тэнгэрт сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт Монгол эр хүн хаана байна

Хазаар даран тэмүүлсэн
Хатир жороо хүлгийн эзэн
Хамаг монголын сүлдэн тэнгэр
Халх эр хүн та хаана байна

Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй
Одод доор хайр шивнэлдсэн
Орон монголын халуун ураг
Омголон зантай эр хүн та хаана байна

Үнэгчлэн зүүдлэх хонгор хүүгийнхээ толгой дээр
Үнэг хайчлан домносон эцгийн цагаан сэтгэлтэй
Үнэнч амрагийн харцанд нялх унага шиг номхордог
Үг нь хатуу эр хүн та хаана байна

Wednesday, March 9, 2011

Toronto & Ulaanbaatar


Монголдоо амараад иргэн ирлээ урт нислэгт естой хөшиж үхэх шахаж очсон харин эргэж ирэхдээ сэтгэл амарсан уу нэг их ядарсангүй болов ч хоёр гурван хоног нам унтлаа. Канадад эргэн ирхэд намуухан зөөлөн бороотой гуниг дараатай байгаа ч юм шиг...