Friday, May 16, 2008

Шекспирын онгод болсон хүний дүрс илэрчээ



Рентгенээр XVI зууны хөрөг зураг дээр Шекспирын яруу найргийнх нь онгод болсон, сонетуудаа зориулж бичдэг байсан хүний дүрс илэрчээ
Бристолийн Их сургуулийн оюутнууд Тюдорын үеийн зургуудын нэгээс рентгений тусламжтайгаар гүнтэн Саутгемптон Генри Ризлигийн нүүр царайг олж харжээ хэмээн The Times сэтгүүлд нийтэлсэн байна. Тэр бол Уильям Шекспирийн цорын ганц хамгаалагч, ивээгч бөгөөд Шекспир тэрэнд хэд хэдэн шүлгээ зориулан бичсэн юм. Ризлигийн төрх түүний эхнэр Элизабет Верноны хөрөг дээрээс мөн олдсон. Үндэсний хөрөг зургийн галерейд хадгалагдаж байсан зургийн нууцыг хэсэг оюутнууд нээн илрүүлсэн байна. Тэд 4 сарын 30нд Монтакютын эзэмшил газар нээгдэж буй Тюдорын үеийн хөрөг зургуудыг тавих үзэсгэлэнд бэлтгэж байжээ. Генри Ризли нь (1573-1624) түүнчлэн I Елизаветын дотны хайрт хүн. Шекспир түүнд “Венера ба Адонис”, "Лукреция" сонетуудаа /14 мөрт шүлгээ/ зориулсан билээ. Елизавета, Ризли хоёрын дэврүүн харилцааны оргил, хүнд гэж хэлж болохоор үе нь түүний эсрэг 1601 онд болсон хуйвалдаан юм. Ризлигийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсан хэрэгтнүүдийг илрүүлсний дараа тэдэнд цаазлах ял оноож дараа нь насаар нь хорих ял болгон өөрчилсөн юм. Елизаветаг нас эцэслэсний дараа 1603 онд Английн хаан ширээнд суусан шотландын хаан VI Яков (Жеймс) Ризлиг сулласан. Тэр хотдоо Ризли нь өөрийнхөө тод томруун төрхөөр алдаршсан. Судлаачдын үзэж байгаагаар Шекспирын сонетууд хоёр хүн рүү чиглэсэн байдаг: “Найздаа” ба “Бор хатагтайд”. 1-126 сонетууд нь эрхэм найздаа, 127-154 сонетууд янаг хатагтайд хандсан хэмээн үздэг юм байна. Зарим мэргэжилтнүүд түүний найз нь Саутгемптон гүнтэн байсан. Харин бор хатагтай нь гүнтэнгийн эхнэр Елизавета Вернон байсан гэж таамаглацгаадаг.

Tuesday, May 13, 2008



Дугжран унтах залуусаа сэрцгээ!
Үүр цайлаа, цаг хугацаа эрчлэн урсана,
Дуулим насаа аахар шаахар хов живэнд бүү үр,
Үүр цайх шиг насандаа цаг битгий алд,

Эр зоригтонууд амиа ганц удаа алддагийм
Элдэв хулчгаруудын амь олон удаа тасардагийм
Ядууд, настанд, хүчгүйд тусал
Яахав, хүн байх хувьтай гэдгээ нотол
Яруухан эрхэм чанараа үйл хэргээрээ батжуул.

O, YOUTH!

O, slumbering youth, wake up
It is dawn, the world moves fast,
Waste not time in petty gossip,
Fret not your time on this stage,
The brave die only once —
Cowards die in many an instance,
Help the poor, old and infirm
Prove your worth as human and confirm,
Your nobility and greatness by deed.

Үгүй




Чиний зүгээс солонго татаж, чиний зүгээс бороо орно
Чиний зүгээс үүлс нүүж, чиний зүгээс салхи дэгдэнэ
Чи ирэхгүй
Үгийн гоёыг дэвсээд, болор гунигаа асгавч
Үгүй, надад итгэхгүй
Алдсан бүхэн минь дэндүү үнэтэй
Агшин хормууд, нүдэн балай явдлууд
Анзаараагүй өнгөрөөд эргэж харахдаа гайхсан
Алдаа минь хайраасаа илүү хүчтэй

Авралгүй юм гэж үгүй, мартана гэдэг тус болохгүй
Зөөлөн цас, сэрүүн үдшийн аль нэгэнд
Зөвхөн чамайг үгүйлдэг минь эдгэрэхгүй
Хавар эртийн бороо хайр даллаж намирахад
Харин ч надад гунигийг ерөөгөөд явсан
Үхэл үзсэн шиг тонгойж сүүлчийн хун шиг гансрахад
Үхчихгүй ээ, зүрх чинь цээжиндээ л байна гэсэн
Дууч зүрх минь урьдын адил жиргэсээр
Сүүж тоглох ч яамай, үргэлжийн эрэлд хадна
Урьд насандаа би наран тогоруу байсан ч
Үүлс давуулан ширтэж, тэнгисийн үнэрийг мөрөөднө
Цаг хугацаа харин үнэн дүрийг минь таниад
Цамц сэлтийг минь урж, олны өмнө нүцгэлэн
Буй төрх минь гансрангуй, мөрөөдлөө цэгцэлж амжиагүй
Булагдах шороо минь халуун, одоогийн шиг даарахгүй
Гэмт энэ орчлонд би гэнэн явж ханахгүй
Гэлээ гээд чиний харцанд хууртахгүй
Бэлдээ хүртэл нурсаар уул намсаж
Шалдаа буутал гуниад намайг чи дуудваас
Би очихгүй

Master Paintings & Мастеруудын зураг

Water painting&Усан зураг

Oil painting&Тосон зураг


Sunday, May 11, 2008

Цагаахан цасан доороос
Гоо гуниг өндийнө
Хавар болчихож
--------------------------------
Мөсний зулайг
Гараараа илэхэд
Сэтгэл даарна
-----------------------------------
Харанхуй дундаас
Хэн нэгэн хашгирахад
Залуу нас минь сэрлээ
--------------------------------
Нүдэн дотор чинь
Ганц хун уйлна
Чи даанч мэдэхгүй
----------------------------------
Энд юу ч алга
Ядаж нулимс ч алга
Цаг хугацаа бүгдийг арчихаж

Saturday, May 10, 2008

Natasha Koroleva: Kristall Mechty

Mother's Day



TODAY is Mother’s Day. Happy mother’s Day
Канадад байгаа нийт ээжүүд ээ Сайхан бaярлаарай!

Компьютерийн нүдний шил



Зурагт их үзэх, явж байгаа тээврийн хэрэгсэл дотор, эсвэл гэрэл муутай газар юм унших нь хараанд муугаар нөлөөлдөг байсан цаг нэгэнт өнгөрчээ. Орчин үед хараанд эдгээрээс дутахааргүй муу нөлөө үзүүлдэг бас нэг хүчин зүйл гарч ирсэн нь компьютер юм.
  • Нүд хорсох
  • Зовхин дор “элс” ороод нухаж байх мэт санагдах
  • Нүдний ухархай, духны орчим өвдөх
  • Нүдээ хөдөлгөхөд өвдөх
  • Нүд улайх.
  • Компьютер байнга ашигладаг хүмүүсийн дийлэнх нь 4 цаг тасралтгүй ажилласны дараа нүд өвдөж эхлэдэг бол 6 цагийн дараа бүгд ямар нэг байдлаар таагүйтэж эхэлдэг.Дэлгэцэн дээрхийг унших нь хараанд харьцангуй бага ачаалал үзүүлдэг бол мэдээлэл оруулах нь илүү хүнд ачаалал өгдөг. Харин компьютер график, чатлах нь нүдэнд хамгийн их ачаалал өгдөг юм байна.
  • Компьютерийн дэлгэцэн дээр гарч байгаа дүрс нь бодит зүйлсээс эрс ялгаатай болохоор хүний нүд тэдгээрийг таньж, эрчимтэй ажиллахад дасаагүйд хэргийн гол нь байгаа гэж үздэг. Үүний дээр нүднээс дэлгэц хүртлэх зайг буруу сонгосон, өнгөний зохицол алдаатай, хараагаа ойр ойрохон гар, цаас руу шилжүүлэн ажиллах зэрэг нь нэмэгдвэл нүдэнд бүүр ч муу нөлөө үзүүлдэг. Гэхдээ компьютер нь нүдэнд ямар нэг гэмтэл учруулдаггүй бөгөөд ойр харааг муутгаж, муу байсныг нь бүр муу болгодог өөр ямар нэг нөлөө үзүүлдэггүй гэдгийг эмч нар тогтоосон байдгийг хэлэх хэрэгтэй.Эмч нар компьютертэй ажиллах цагийг хязгаарлах, мониторыг зөв байрлуулан, ажлын явцад хараагаа хэсэг хугацаанд дэлгэцнээс өөр зүйлд шижлүүлэн нүдээ амрааж байхыг зөвлөдөг.

Тусгай компьютерийн нүдний шил нь нүдийг хамгаалах маш сайн хэрэглэл юм. Хараа, нүдийг компьютерийн ард ажиллахад хамгаалах зориулалттай олон төрлийн нүдний шил худалдаанд гарсан байдаг.

Thursday, May 8, 2008

Эрүүл, урт наслах боломж



Хүн бүр нас ахих тусмаа “Эрүүл байдлаа хэрхэн хадгалах вэ?”, “Хэрхэн урт наслах вэ” гэж боддог. Амьдралыг уртасгадаг бодис гэж байхгүй боловч судлаачид хүн төрөлхтөнд эрүүл урт наслах боломж байгааг тогтоосон. Энэ нь хүн бүрийн наснаас шалтгаалахгүйгээр өөрийн бололцоонд тулгуурлан ухаалаг сонголтыг хийж амьдрахыг хэлж байгаа юм.
Та бидэнд байгаа 10 боломж

1. Зохистой илчлэг бүхий, шаардлагат хэрэгцээг хангасан олон төрлийн хоол, ялангуяа шинэ жимс, ногоо болон хальстай үр тариаг түлхүү хэрэглэх.
2. Өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх. Үүнд: Зүрх судасны үйл ажиллагааг хэвийн байлгах, булчингийн хүч, тэнцвэрт байдал, уян хатан чанараа хадгалах дасгалууд хийж хэвших.
3. Биеийн эрүүл мэндээ байнга анхаарч ахмад настанд зонхилон тохиолддог өвчин түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх .
4. Тамхи бүү тат. Тамхи татахаа болиход оройтно гэж байхгүй.
5. Унаж бэртэхээс сэргийлсэн арга хэмжээнүүдийг ав. Тухайлбал: Гэртээ ахуйн уналтаас сэргийлэх, машинаар зорчихдоо суудлын бүсийг байнга бүсэлж бай.

6. Тоглоом тоглох, аливаа ажил хийх үедээ хамт олныхоо дунд идэвхтэй бай. Гэр бүл, найз нөхөдтэйгээ байнга харилцаатай байж тэднээс холбоогоо бүү таслаарай.
7. Хэт халж, даарч хөрөхөөс зайлсхий.
8. Та өдөрт хангалттай цагаар тайван орчинд унтаж амарч бай. Энэ нь танд шинэ эрч хүчийг бэлэглэнэ.
9. Хувийн орлогоо төлөвлөн зарцуулж мөнгөний нөөцтэй байх боломжийг бий болгох.
10. Амьдралынхаа туршид эерэг хандлагыг хадгалж яв. Өөрийнхөө дур сонирхолтой зүйлийг хийж бай.
Дээрх 10 боломжийг та амьдралдаа ашиглан хэвшүүлж чадвал нас ахих тусам таны өмнө зайлшгүй тулгарах асуудлуудыг хялбархан шийдвэрлэж таны амьдрал болон ажил үйлс тань баяр баясгалантай байх болно.

Оюутан








Нисэхийн сургуулид сурдаг оюутан байвал холбоо барин уу блогоор Please!

Tuesday, May 6, 2008

Уламжлалт анагаах ухаан


Эх сурвалжаас харахад Монголын уламжлалт анагаах ухааны талаар 2000 гаруй жилийн ємнєєс тэмдэглэн vлдээжээ. Монголын анагаах ухаан Хятад, Тvвд, Солонгосын анагаах ухаантай тєстэй боловч нvvдлийн соёл иргэншлийн євєрмєц эмчилгээний арга ухааныг vvсгэжээ. Жишээлбэл, хануурын эмчилгээнд хvний тєдийгvй малын эмчилгээнд зориулсан газар газрын онцлог, урлахуйн ухааныг тусгасан багаж зэмсэг бvтээсэн байдаг. Харамсалтай нь бидний vед євлєгдсєн нь тун бага. Дээр vед газар газрын онцлогт таарсан эмчлэх аргатай байсан аж. Зарим эмч харзны хvйтэн усанд эмчилдэг байхад говь нутагт тєрєл бvрийн ховор эрдсээр эмчилдэг байж. Нутаг нутгийн эмчлэх ухааныг бид євлєн авсан бол Монголын анагаах ухаан vнэхээр хєгжлийн оргилд хvрэх байлаа. Энэ нь vндэстний сэргэн мандалтад зайлшгvй нєлєєлєх асуудал юм. Сvvлийн vед хvмvvс шинжлэх ухаанд шvтэн уламжлалт анагаах ухааныг европ эмчилгээтэй харшилдаг хэмээн єрєєсгєл ойлгох болжээ. Шинжлэх ухаан єрнє, дорныг зэрэг судлан нэг тєвшний мэдлэгийг тус тусын судалгааны аргаар гаргадаг. Дэлхий нийтээрээ мартагдах ёсгvй ухаануудыг шинэ шатанд гаргах асуудал шинжлэх ухааны ємнє тулгараад байна. Тиймээс Монголын уламжлалт анагаах ухаан vнэ цэнэтэй бид шинжлэх ухааныг уламжлалтайгаа хослуулан, байгальтай зохицон амьдрах хэрэгтэй байна.
Уламжлалдаа тулгуурлан монгол хvнд тохирсон гоо сайхны бvтээгдэхvvн хийж болох юм. Харин Монголын уламжлалт анагаах ухаан vйлдвэрлэлд харшилдаг. Тухайн євчтєн ямар шатандаа, ямар євчинтэй хавсарсан зэргийг нарийн мэдэж жорыг тааруулдаг. Монголын эм бэлтгэх арга дорно дахинаас євєрмєц. Тvм нухаж амт, тvм нухаж vнэр, тvм нухаж шидийг олдог гэж vздэг. Тиймээс уламжлалт шалгарсан аргаар хvнийг анагаах агуу шидийг гаргах хэрэгтэй. Мєн уламжлалт анагаах ухаан зурхайн ухаантай нягт холбоотой. Эм найруулах, эм залах, эмчилгээ хийх єдрийг судлан євчтєнтэйгєє ивээл жилтэй эсэхээ хvртэл харгалзан vздэг байжээ. Манай орон тусгаар тогтнолоо олж олон дэвшилд хvрсэн ч уламжлалт vзэл бодлоосоо бид эргэлт хийн ухарсан юм. Аливаа vзэл бодолд шашин, шинжлэх ухааны зvгээс оюун ухаанд суурилсан нэг янзын хариултыг єєр єєрєєр єгдєг. Тvvхийн уртад мэдлэг боловсрол, нийгмийн нєлєєллєєс хамаараад уламжлалд янз бvрээр хандаж ирсэн ч буддын шашин гvнзгий нєлєєлсєн байдаг. Авах гээхийн ухаанаар сэтгэн соёлын євєє хадгалан єнгєрсєн, одоо, ирээдvй ямагт холбоотой гэдгийг санах хэрэгтэй бид.
Уламжлалт анагаах ухааны бас нэгэн оргил нь эмчилгээний багажийн урлахуйн ухаан юм. Хануур, тєєнvvр, эмийн уут, сав, авдар зэрэг нь эмчилгээнд гойд тохирсон байв. Тvvгээр барахгvй монголчууд маш нарийн мэс засал ч хийдэг байжээ. Хагалгаанд хэрэглэж байсан хутга, идээ бээр шахагч халбага тэргvvтэн нь нянгаас хамгаалсан алтан толиотой байсан аж. Мєн эдгээр багаж орчин vеийн дизайнеруудын бvтээхээр зорьж байгаа шиг тєгс шийдэлтэй гэхээр бvр гайхмаар. Монголын уламжлалт анагаах ухаан, багаж хэрэглэлийн урлал нь дэлхийн анагаах ухаанд том цутгал болох учиртай юм. Энэ бол бидний бас нэгэн бахархал байх естой.
NewZealand and Poland