Одоогоос хоер жилийн өмнө манай эмнэлэг дээр нэгэн настай эмэгтэй сэтгэл зүйн зөвөлгөө авхаар ирж байсан мэдээж маш олон учир шалтгаантай хүмүүс байдаг боловч тухайн үед миний л сонссон хамгийн шог шалтгаан санагдаж байлаа . Хайртай муур нь үхсэнээс хойш маш их ганцаардаж бас түүнийгээ өдөр болгон санаж шөнө ч унтаж чадахгүй байгаагаа яриж эмчээс нойрны эм мөн яаж энэ сэтгэлийн гунигаасаа гарах талаар зөвөлгөө авхаар ирсэнийг нь анх сонсоод хийх юмаа олж ядсан тэнэг инээдтэй санагдаж байж билээ. Саяхан санаандгүй нэгэн сонирхолтой ном олж уншлаа .Уг ном Яопоны алдартай нэгэн зохиолчийн зохиол бөгөөд маш жижигхэн багахан бүтээл эл зохиолд нэгэн Зураачын гэрийн үйлчлэгч эмэгтэй долоо хоног идэх будааныхаа мөнгөөр нэг баяцхан муурны зулзага авч Зураачын уурыг ихэд хүргэдэг зураач хэзээ ч амьтанд сайхан хандаж байгаагүй бас хэзээч мууртай болон гэж бодож байгаагүй байдаг баяцхан зулзага сүүлдээ Зураачид аливаа юмыг хүлээцтэй өөр өнцөгөөс харах нэгэн билигийн нүдийг нээж түүнд цоо шинэ амьдарлыг бэлэглдэг. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэж үнэхээр үнэн үг юм. Ингээд эрхэм baby Catty, Kitty - гийн зарим нэг сонирхолтой мэдээлэлээс; Мууранд анааш, тэмээнд байдаг нэг чанар бий гэнэ. Учир нь, тэд яг адил “харь явдалтай”. Тэд эхлээд баруун талын урд, хойдох хєлєє тvрvvлж гишгээд дараа нь зvvн талын хоёр хєлєєрєє мєн зэрэг гишгэдэг.Зарим орны хvмvvс эл амьтныг ихэд хvндэлдэг. Тухайлбал, Японд гэрийнхээ vvдэнд муурны дvрс тавьсан байдаг нь гэр бvлийн аятай тохитой, найрсаг байдлын бэлгэ тэмдэг гэнэ. Харин Орост шинэ байранд орохдоо эхлээд муураа босго давуулдаг.Сонирхолтой зарим нэг тохиолдол ч гэх юмуу бүүр өв залгамжлагч болчихсон саятан муур хvртэл байдаг байна. Ер нь муур маш зөнч аливаа сайн муу үйл явдалыг урьдаас мэддэг амьтан. Юун санаж зүүдлэх ойртож ч чадаггүй байсан хүн саяхан нэгэн хөөрхөн Зулзагатай болвоо. Баяцхан Catty эгдүүтэй өхөөрдөм бас ёстой л дайсны цэрэг аливаа нялах амьтан ямарч хүний сэтгэлийг хөдөлгөхгүй байхын аргагүй бизээ .Friday, June 24, 2011
My baby Catty - kitty
Одоогоос хоер жилийн өмнө манай эмнэлэг дээр нэгэн настай эмэгтэй сэтгэл зүйн зөвөлгөө авхаар ирж байсан мэдээж маш олон учир шалтгаантай хүмүүс байдаг боловч тухайн үед миний л сонссон хамгийн шог шалтгаан санагдаж байлаа . Хайртай муур нь үхсэнээс хойш маш их ганцаардаж бас түүнийгээ өдөр болгон санаж шөнө ч унтаж чадахгүй байгаагаа яриж эмчээс нойрны эм мөн яаж энэ сэтгэлийн гунигаасаа гарах талаар зөвөлгөө авхаар ирсэнийг нь анх сонсоод хийх юмаа олж ядсан тэнэг инээдтэй санагдаж байж билээ. Саяхан санаандгүй нэгэн сонирхолтой ном олж уншлаа .Уг ном Яопоны алдартай нэгэн зохиолчийн зохиол бөгөөд маш жижигхэн багахан бүтээл эл зохиолд нэгэн Зураачын гэрийн үйлчлэгч эмэгтэй долоо хоног идэх будааныхаа мөнгөөр нэг баяцхан муурны зулзага авч Зураачын уурыг ихэд хүргэдэг зураач хэзээ ч амьтанд сайхан хандаж байгаагүй бас хэзээч мууртай болон гэж бодож байгаагүй байдаг баяцхан зулзага сүүлдээ Зураачид аливаа юмыг хүлээцтэй өөр өнцөгөөс харах нэгэн билигийн нүдийг нээж түүнд цоо шинэ амьдарлыг бэлэглдэг. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэж үнэхээр үнэн үг юм. Ингээд эрхэм baby Catty, Kitty - гийн зарим нэг сонирхолтой мэдээлэлээс; Мууранд анааш, тэмээнд байдаг нэг чанар бий гэнэ. Учир нь, тэд яг адил “харь явдалтай”. Тэд эхлээд баруун талын урд, хойдох хєлєє тvрvvлж гишгээд дараа нь зvvн талын хоёр хєлєєрєє мєн зэрэг гишгэдэг.Зарим орны хvмvvс эл амьтныг ихэд хvндэлдэг. Тухайлбал, Японд гэрийнхээ vvдэнд муурны дvрс тавьсан байдаг нь гэр бvлийн аятай тохитой, найрсаг байдлын бэлгэ тэмдэг гэнэ. Харин Орост шинэ байранд орохдоо эхлээд муураа босго давуулдаг.Сонирхолтой зарим нэг тохиолдол ч гэх юмуу бүүр өв залгамжлагч болчихсон саятан муур хvртэл байдаг байна. Ер нь муур маш зөнч аливаа сайн муу үйл явдалыг урьдаас мэддэг амьтан. Юун санаж зүүдлэх ойртож ч чадаггүй байсан хүн саяхан нэгэн хөөрхөн Зулзагатай болвоо. Баяцхан Catty эгдүүтэй өхөөрдөм бас ёстой л дайсны цэрэг аливаа нялах амьтан ямарч хүний сэтгэлийг хөдөлгөхгүй байхын аргагүй бизээ .Sunday, June 5, 2011
Хязгаар эцэсгүй урт зам биш дээХаяанд байгаа энүүхэн амьдралын төгсгөл хүртэл
Хань болж гарыг чинь хөтлөн алхах гэсийм
Хайранд согтсон хатан байж үзэх гэсийм
Элгэнээс чинь алдуурахгүй аргамжих гэсийм өөрийгөө
Эргүүлээд зүрхээ чөдөрлөх гэсийм хайраар чинь
Эрхэлж чиний л амраг байх гэсийм
Эр биеийн чинь эзэн нь болох гэсийм
Харцандаа гуниг нууж биш жаргал гэрэлтүүлсэн
Хайрандаа "хар" тээж биш халамж нэмсэн
Ханийн түшиг, үрийн заяа элбэгдүүхэн эдэлсэн
Хамгийн жаргалтай эхнэр байх гэсийм
Наргүй бүрхэг жиндүү өдөр олоон
Нар болж сэтгэлийг чинь дулаацуулах гэсийм
Саргүй түнэр харанхуй шөнө тохиолдноо
Сар байж итгэлийн чинь гэрлийг асаах гэсийм
Санаа алдахдаа бусдаар биш чамаар л дүүрэх гэсийм
Санчиганд хяруу унасан ч чамаар л нөмөрлөх гэсийм
Нууцхан дурлалын шаналалд зүрхээ хагаслах гээгүй юм
Нулимсыг чинь үзэж нүгэлтэн болохыг хүсээгүй юм аа
Bolorhon 2011
Үнсэлт
Жаргалтайгаар үнсэлцэнгээ урт наслаж, шүдээ хамгаалж, бас турж ч болох нь!Үнсэлт бол жирийн зан үйл огтоос биш бөгөөд эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүний бие организмд маш олон эерэг нөлөө үзүүлдэг. Жишээ нь үнсэлдэхэд нүүрний 30 гаруй булчин оролцож ачаалал авдаг учир арьс тэнийж хамаагүй уян хатан болдог зэргийг олон судлаачид батлжээ.Тэгвэл үнсэлтийн бас нэгэн шинэ шидийг шүдний эмч нар тогтоосон байна. Тэд үнсэлцэх үед хүнээс өвөрмөц “тачаангуй шүлс” ялгардаг гэдгийг нотолжээ. Тэрхүү кальци фосфороор баялаг шүлс нь буйлны үрэвсэл болон шүд хорхойтохоос сэргийлдэг гэнэ.Мөн сувиллын эмч нар халуухан үнсэлтийн үед хүн 12 калорийг зарцуулдаг хэмээж байна. Хэрвээ ийнхүү өдөр болгон үнсэлцээд байвал жилийн дотор 1 кг жин хасна гэсэн үг. Маш өчүүхэн тоо шиг санагдаж болох ч ийм аргаар турна гэдэг аятайхан биш гэж үү? Зарим эмч, судлаачид хэдийчинээ их үнсэлцэнэ төдийчинээ нас уртасна гэж үздэг. Учир нь үнсэлдэх үед организмын хөгшрөх процесст оролцдог зарим нэг хортой химийн нэгдэл ялгарах явц удааширдаг байна.
Friday, May 27, 2011
Health Benefits of Dark Chocolate
Эмч нар элэгний євчтэй хvнд бичиж єгєх эмийн жорондоо хар шоколадыг оруулбал гайхах зvйлгvй.Элэгний эм хар шоколад ...
Лондоны нэгэн коллежийн эрдэмтэд хар шоколаданд элэгний євчнийг анагаах ид шид оршдгийг саяхан нээснээ Вена хотод болж буй элэгний євчний талаархи олон улсын хуралд мэдээлжээ. Хар шоколад нь архи хэтрvvлэн хэрэглэсэн болон бусад нєлєєнєєс болж vvсэх элэгний євчний улмаас цусны судас гэмтэх эрсдэлийг багасгах чадвартай аж.
Vvнээс гадна уг амттан антиоксидантыг их хэмжээгээр агуулдаг учраас цусны даралтыг бууруулдаг байна. Эрдэмтэд 21 хvн дээр хийсэн туршилтын vр дvнд уг дvгнэлтэд хvрчээ. Зарим судалгаагаар хар шоколад хэрэглэдэг хvмvvс чихрийн шижинд єртєх нь 22 хувиар бага болохыг тогтоосон. Долоо хоногт 50 грамм шоколад иддэг хvн чихрийн шижинд єртєх нь бага бєгєєд єртсєн ч эдгэрэх магадлал 46 хувьтай аж. Хар шоколад бие организмд шингэмэгцээ нэгэн зэрэг хавдар vvсгэгч эд эсийг устгах vйлчилгээтэй учраас эрvvл амьдралыг эрхэмлэсэн хоол хvнсний жагсаалтад багтах болжээ.
Тvvнчлэн шоколад стресс, сэтгэл санааны гутралыг даван туулахад сайн нєлєє vзvvлдэг. Тогтмол стрессдэг хvмvvс энэхvv амттаныг хоёр долоо хоногийн турш тогтмол хэрэглэсний дараа сэтгэл санаа хєнгєрєхийг мэдэрдэг байна.
What is cystitis? - How is cystitis treated?
Циститийг Германд “Давсагны ханиад” гэж нэрлэдэг байна. Давсагны салстын үрэвсэлт уг өвчний шалтгаан олон янз боловч гол төлөв халдвараар үүсдэг.Циститийн үед шингэн зvйл ихээр уух хэрэгтэй байдаг.
Гэхдээ бүлээсгэж ууж байх хэрэгтэй. Энэ өвчний үед спиртийн төрлийн ундаа, халуун ногоо, хүйтэн зүйл хэрэглэж болохгүй.
Хамгийн энгийн арга бол 100 хувийн цэвэр сranberry , оrange juice/ цангис эсвэл жүржийн шүүс, C vitamin ихтэй бүх төрлийн жимсний шүүс үр нөлөөтөй. Хvмvvс хамгийн хvчтэй, шинэ эмийг хайдаг. Гэтэл тэдгээр эм бэлдмэл нь тухайн vедээ vрэвслийн процессыг сайн дардаг боловч давсагны vрэвсэл дахилт өгч сэдэрдэг өвчин учраас дахиад л цистит хөдөлдөг.
Циститийг эмчлэх зарчим нь:
1.Нянгийн эсрэг эмийг зөв сонгож бvрэн гvйцэд хэрэглэх
2.Бөөр шээнсий замыг угааж цэвэршvvлэх. Дороос нь катетер тавьж угаахаас илvv амаар эмийн ургамал ууж шээс хөөх замаар давсаг болон шээсний замыг угаах нь илvv vр дvнтэй.
3.Биеийн эсэргvvцэл сулрах, даарч ядрах vед цистит дахидгийг анхаарч дархлаа дэмжих эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Цистит дахих шалтгаан нь:
-Нянгийн эсрэг эмийн эмчилгээг дутуу хийх
-Шээсээ удаан барих, давсгаа чинvvлэх
-Хөлнөөсөө даарах, хvйтэн шалан дээгvvр явах, ус туулах, чулуун довжоон дээр суух
-Бэлгийн ажлын өмнө, хойно угаалга хийхгvй бохир явах
-Архи, спиртийн төрлийн ундаа, лимонтой цай зэрэг нь цистит өвчнийг сэдрэхэд нөлөөлдөг.
Цистит өвчнийг бvрэн эмчлэхэд анхаарах зvйл:
1.Левомицитин, фуродонин, пенициллины төрлийн эмийг гурван хоногоор сэлгэж тасралтгvй наад зах нь 9-12 хоног хэрэглэх
2.Бөөрний цай, тэхийн шээг гэх мэт ургамлын гаралтай эмчилгээг 1,5-2 сар ууж хэрэглэх. Эдгээр нь шээсний замыг угаах vйлчилгээтэй.
3.Өвчний хурц vед халуун ууранд суух / гурван цагийн зайтай 3-5/ удаа
4.Дахилтаас сэргийлэх дэглэмийг сахих / цистит сэдрэх буюу хөдлөх таван шалтгааныг дахин уншаад тvvний дагуу хатуу дэглэм барихыг зөвлөе.
The precious stones
1-р сард төрөгсөд: Энэ сард төрөгсөд “Анар” чулуун эдлэл хэрэглэвэл сайн. Анарыг үнэт ба өнгөт эрдэнийн чулуу цэнхэр мандлаар орлуулж болно. Дээрхи чулуу нь цус алдалтаас сэргийлж, өөдрөг үзэлтэй байлган, хар муу санаа, урвалтаас сэргийлнэ.2-р сард төрөгсөд: “Нил” эрдэнэ чулуу тохиромжтой. Хагас үнэт ба эрдэнийн чулуу цирконоор орлуулж болно. Нил эрдэнэ, циркон нь таныг согтохоос хамгаалж чадна. Мөн хайр сэтгэлийн тэнгэрийг ивээж, ханийн заяа авчирна.
3-р сард төрөгсөд: “Усан биндэръяа” тохирно. Манаар ч орлуулж болно. Эдгээр нь уснaac аюулаас эзнээ хамгаалдаг. Ялангуяа залуу гэр бүлд байвал нэн сайн гэдэг.
4-р сард төрөгсөд: Энэ сард төрөгсдөд “Очир алмааз” тун сайн тохирдог. Гэвч очир нь маш үнэтэй л дээ. Тиймээс оронд нь болорыг хэрэглээд үзээрэй. Чулууны нөлөөлөх нөлөөлөл нь гайхалтай үр дүнтэй байдаг.
5-р сард төрөгсөд: Хэрэглэх гол үнэт чулуу нь “Маргад эрдэнэ” юм. Маргад нь эрүүл энх, урт удаан насыг билэгдэж, итгэл найдварыг авчирдаг.
6-р сард төрөгсөд: “Александар” гэдэг үнэт чулууг манайхан хувилгаан эрдэнэ гэж ихэвчлэн орчуулдаг. Хувилгаан эрдэнэ гэдэг чулуунд сувд маргад ордог. Мөн саран чулуугаар орлуулж болно. Цусыг цэвэршүүлж, муу зүүднээс хамгаалдаг.
7-р сард төрөгсөд: Хэрэглэх гол чулуу нь “Рубин” Монголоор бол бадмаараг гэсэн үг. Мөн сувдыг ч хэрэглэж болно. Эдгээр үнэт эдлэл хатан зоригийн билэгдэл юм. Мөн таныг хуурамч найз нөхөд хараалаас хамгаална.
8-р сард төрөгсөд: “Хризолит” маш тохиромжтой. Орлуулах хагас үнэт эрдэнийн чулуу нь мана юм. Эдгээр чулуу нь оюун ухааныг хөгжүүлж, холын аяныг ивээдэг ажээ. Мөн гэнэтийн аюулаас хамгаалдаг байна.
9-р сард төрөгсөд: Энэ сард төрсөн хүмүүст “Индранил” чулуу ивээл байдаг. Мөн номин, биндэръяаг хэрэглэж болно. Эдгээр чулуу нь ой ухааныг хөгжүүлж, арьсны өвчнийг эмчилдэг гайхалтай үйлчилгээтэй ажээ.
10-р сард төрөгсөд: “Гэрэлт чимэд” энэ сарыханд ивээлээ үзүүлнэ. Итгэл найдварын чулуу гэж нэрлэгддэг. Солонгын долоон өнгийг гаргадаг, зүрхний өвчнийг анаагааж, оюун санааны системийг хамгаалж тайвшруулдаг.
11-р сард төрөгсөд: “Молор эрдэнэ” маш их ээлтэй ажээ. Мөн барын, муурын нүд гэсэн чулуунуудаар ч орлуулж болно. Баяр баясгалангийн чулуу учраас насыг уртасгаж, амар тайвныг авчирдаг байна
12-р сард төрөгсөд: “Циркон” маш их ээлтэй. Циркон нь маш ховор бас их үнэтэй чулуу. Тиймээс оюугаар орлуулж болно. Аян замд ч явахдаа зүүвэл бүхий л үйлсийг бүтээж, аюулаас хамгаалдаг байна.
How Long Does Perfume Keep?
Хүүхнүүдийн тансаг хэрэглээний нэг бол яах аргагүй үнэртэн билээ. Нүдний харц, инээмсгэлэл, үнэр гурав бол ганц ч үг хэлээгүй байхад, таны талаар олон төрлийн мэдээлэл өгч чадах гурван хүчин зүйл билээ. Сүрчигний талаар таны мэдэхгүй ч байж мэдэх хэд хэдэн асуултны хариуг Америкийн гоо сайхны мэргэжилтэн өгчээ. Судалгаагаар ихэнх эрчүүдэд lavender, pumpkin pie гэсэн хоёр төрлийн үнэр илүүтэй таалагддаг гэнэ. Гэвч найз бүсгүйнхээ сүрчгийг таалах эсэх нь мөн л тухайн залуугаас шалтгаална. Таны үнэр түүнд юуг бодогдуулж байгаа нь хамгийн чухал аж. Харин өөрийнх нь бага насыг, эсвэл ээжийнх нь дулаахан тэврийг өөрийн эрхгүй бодогдуулж чадвал эрчүүд таны хажууд яг л нялх хүүхэд шиг байх болно. Сүрчиг авахаасаа өмнө найз залуутайгаа зөвлөөрэй.Яаж сүрчигний үнэрийг удаан хадгалах вэ?
Сүрчигтэйгээ төстэй үнэртэй биеийн тос, эсвэл лосьон түрхэж шингээснийхээ дараа сүрчгээ түрхвэл үнэр нь илүү удаан хадгалагддаг. Гэвч ингэснээр таниас сүрчигний нялуун үнэр хэт их үнэртэнэ гэж айх хэрэггүй. Биеийн тос сүрчиг хоёр бие биедээ уусаж, бүтэн өдрийн турш анхилам үнэр таныг дагах болно. Мөн сүрчигний үнэр тодорч, эргэн тойронд тархах чадвар нь өндөр болдог.
Хувцсандаа түрхсэн нь дээр үү? Аль эсвэл?
Сүрчгийг хамгийн сайхан үнэртүүлэх арга бол нүцгэн арьсан дээр түрхэх явдал юм. Таны өөрийн арьсны үнэр, сүрчигтэй нийлж, амь ордог гэж хэлж болно. Үнэр нь илүү зөөлөн, аятайхан болдог ба сүрчиг биеийн температурт бүлээсдэг. Ингэснээр өөр хэнээс ч биш, зөвхөн таниас л ялгардаг сайхан үнэр бий болно.
Нэг ижил сүрчиг түрхсэн хүмүүс заримдаа өөр өөр үнэртдэг
Хүний арьсны онцлог, хоолны дэглэм, ариун цэврийг хэр сахьдгаас шалтгаалан нэг ижил сүрчиг түрхсэн хүмүүс өөр үнэртэх нь бий. Эцсийн үнэр нь ижил боловч, хүнээсээ шалтгаалаад зарим найрлага нь дарагдаж эсвэл тодордог. Тиймээс сүрчгийг худалдаж авахаасаа өмнө заавал өөр дээрээ түрхэж үзэх хэрэгтэй.
Сүрчгийн үнэрийг яаж мэдэх вэ?
Гоо сайхны барааны дэлгүүрт худалдан авагчдыг түрхэж үзэхэд зориулсан тестер сүрчигнүүдийг байдгийг бид мэднэ. Үнэрийг нь мэдэх хамгийн сайн арга бол биедээ өөр ямар ч үнэртэн түрхээгүй байхдаа, үдээс өмнө буюу дэлгүүрт хөл хөдөлгөөн бага үеийг сонгох явдал. Мөн маш бага мл-ээр савлагдсан сэмплийг нь аваад, шүршүүрт орсныхоо дараа түрхэж үзээрэй.
Анхилам үнэртэй шампунь, гарын тос, ангижруулагч мэтийн бүтээгдэхүүнүүд хэрэглэсэн үедээ
сүрчгээ түрхвэл яах вэ?
Хүн дээд тал нь 3 төрлийн үнэрийг л нэг дор ялгах чадвартай. Тиймээс хамгийн хүчтэй үнэрүүд нь л үлдэж, шампунь ангижруулачны сул үнэр нь замхрах болно.
Хаана түрхэх вэ?
Чихний ар, бугуйн дотор талаас гадна шилэн хүзүү сүрчгийг удаан тогтоодог хэмээн гоо сайхны мэргэжилтнүүд сүүлийн үед батлах болсон. Таны хөдөлгөөн бүрт сүрчгийн анхилам үнэр сэнгэнэх аж.
Sunday, May 15, 2011
The Secret
Та "Таталцлын хууль"-д итгэдэг ч бай, итгэдэггүй ч бай тэр танд үргэлж үйлчилсээр байдаг" хэмээн дэлхийн олон оронд бестселлер болсон "The Secret" номонд өгүүлжээ. Уншигчиддаа "Нууц" номын хамгийн чухал санаануудыг 20 өгүүлбэрт багтаан хүргэж байна.-Өдөр бүр нүдэндээ амилуулан харж бай. Гэхдээ үүнийг үүрэгт ажил, даалгавар болгох хэрэггүй. Нууцад хамгийн чухал зүйл бол өөдрөг сэтгэл. Тийм болохоор та урам зоригтой, баяр хөөртэй, аз жаргалтай, аль болох сэтгэл өндөр байх ёстой.
-Өөдрөг эерэг бодол санаа сөргөөсөө зуу дахин хүчтэй байдаг.
-Найдваргүй юм гэж хэзээ ч байдаггүй. Таны амьдралын бүхий л нөхцөл өөрчлөгдөх ёстой.
-“Хэн болмоор байна?”, “Юу хиймээр байна?”, “Юутай болмоор байна?” гэдгээ бодоод АМЬДРАЛЫН ХАМГИЙН САЙХАН ХУВИЛБАР хэмээх үелзэл дээр тохируул.
-Эерэг сайхан сэтгэгдлийг мэдэрч байх үедээ та өөртөө урам зориг баяр баяслыг ёстой л нэг хувин хувингаар нь хураан цуглуулж байдаг.
-Сэтгэлд сайхан санагдсан тохиолдлуудыг байнга санаж, тэрхүү сэрэл мэдрэмжийг хөхүүлэн дэмжиж, тэжээн тэтгэж байгтун. Хүний зүрх сэтгэлд баяр хөөртэй хангалуун байх тусмаа илүү олон өөдрөг сайхан зүйлсийг соронздон татдагаа санаж яваарай.
-Сэтгэлийн хөдөлгөөнийг багахан өөрчлөхөд л тэр өдрийг бүү хэл, амьдралыг өөрчилж болно.
-Нүдээ ань /анхаарлаа сарниулахгүйн тулд/, өөрийн төсөөлөл мэдрэмжийг цуглуулан нэг миунтын турш инээмсэглэ.
-Хэн нэгний үглэхийг, зовлонгоо тоочихыг, анхааран сатаарч, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, ялдам аашлаад байх аваас мөнөөхөн тохиолдлыг бас л өөртөө татаж байна гэсэн үг юм.
-Сэтгэлд дотно сайхан дурсамжууд, ирээдүйн тухай мөрөөдөл, элэг хөшөөм явдлууд, байгалийн сайхан зургууд, агшнууд, таны хамгийн дотны хүн, хамгийн дуртай хөгжим гэх мэтийн жагсаалтыг гар дороо байлгаж хэцүү үед харж байвал сэтгэл санааг өөдрөг болгоно.
-Хайрын мэдрэмж-таниас цацарч болох хамгийн өндөр давтамж мөн. Хэдий их хайр энхрийлэл халамж анхаарлыг мэдэрнэ төдий их долгион цацарч, мөн тэр хэмжээгээр Ертөнцийн хууль танд үйлчилнэ.
-Маш сайхан зүйлийг харж, гайхан шагширч байхдаа та тэрхүү эрхэм дээд чанарыг өөртөө даллан дуудаж байдаг.
-Идэж байх явцдаа зөвхөн хоолондоо анхаалрлаа төвлөрүүл. Өөр юунд ч бүү сатаар. Биеэ чагна, хоолыг яаж амтархан идэж зажилж байгаагаа мэдрэн таалан соёрх.
-Уулзалгүй олон жил болж байгаа дотно найзтайгаа халуун яриа өрнүүлж байга дүр зургийг бодолдоо бүтээж хадгал. Ямар боловч, хэн нэгэн таньтай энэ тухай ярих болно. Эсвэл тэр тань руу утасдана, захиа ч явуулж болох.
-ХҮСЭЛТ таныг хүссэнтэй чинь холбож, ХҮЛЭЭЛТ түүнийг амьдрал руу чинь даллан дуудаж байдаг.
-Өөрийн амьдралыг өөрчлөхийн тулд яг одоо та юу хийж болох вэ? Юуны түрүүнд талархаж баярлаж явдаг зүйлсийнхээ жагсаалтыг гарга.
-Баярлалаа гэдэг үгийг та хэлж байхдаа хүссэнээ хэдийнэ авсан хэрэг болох бөгөөд Ертөнцөд маш хүчтэй дохиог илгээж байдаг юм.
-Бусдад мөнгө өг, тэгвэл таны амьдралд бүр их мөнгө урсан орж ирнэ. Та өгөөмөр байж бусадтай мөнгөө хуваалцаж байгаадаа сэтгэл тэнүүн байвал “Энэ чинь надад зөндөө л байгаа шүү дээ” гэж хэлж байгаатай агаар нэг юм.
Monday, May 2, 2011
Welcome to CampingYurts
Монголын соёл иргэншил бусдад булаалгаж буй бас нэг жишээ євєг дээдсийн соёлын vндсийг бусдын гарт ингээд өгөөд байж байх гэж.
Уламжлалт монгол гэрийг шар толгойтой ах хүү дуурайлган хийгээд, жуулчдад “майхан” маягаар борлуулах саналыг интернэтээр цацаад сууж байхын гэнэт гэдэн хөдлөв гэдэг шиг эгдүү хүрээд явчихлаа. Энэхvv нийтлэлд мэдээж монгол гэдэг нэрийг дурьдсан байсан хэдий ч, бас хэдийгээр монгол гэрийн тооно, унь, єрхийг монгол нэрээр нь нэрлэсэн байсан ч гэсэн нийтлэлийн эзэн нь нэг л єєрийнхєє сэдсэн цоо шинэ бизнес санааг єрєєлд сурталчилж буй маягаар бичсэн байхыг яана.
Ноён Уотерсийн хэлснээр тvvний тєрєлх муж болох Орегон – д юрт нь (энэхvv нийтлэлд гэрийг гэрээр нь биш vргэлж юрт хэмээн нэрлэж байгаа тул энэ хэвээр нь оруулав) маш тvгээмэл болоод байгаа бєгєєд аялагчид энд тэнд майхан биш юртан кэмп босгох болсон байна. Уотерсийн Юурт нь анхны загвартайгаа адилхан зєєвєрлєхєд хялбар бєгєєд нийт 12 фут (3,65 метр) хэмжээтэй, 120 паунд (54 кг) жинтэй тєдийгvй машин, тэрэгний дээр ачаад явахад тохиромжтой ажээ. Хэдийгээр АНУ-ын зарим газрууд юртыг барих зєвшєєрєл, баримтгvйгээс барихыг хориглож байгаа хэдий ч Уотерс энэ тал дээр шаргуу ажиллаж байгаа гэнэ . Єнгєрсєн жил Парист болсон Green Air Show хэмээх байгаль орчинд ээлтэй бvтээлvvдийн vзэсгэлэн дээр тавигдсан гэрийн загварыг хараад олон орны хvмvvс алмайрч, нарийн бvтцийг нь гайхширч байсныг энд тэмдэглэх нь зvйтэй байх. Гэрийн дээврийн бєєрєнхий хэсгийг нь Тооно (Tono), тойруулсан тулгуур модыг нь Хана (Khana) гэх бєгєєд хана, тооно хоёрыг холбосон моднуудыг нь Унь (Uni) гэж нэрлэдэг. Тvvнчлэн хаалганы хvрээ модыг нь NARS гэх бєгєєд гадуур нь цагаан єнгийн бvрээсээр хучдаг нь байгалийн гэрлийн хамгийн ашигтай цацрагуудыг шингээдэг ач холбогдолтой ажээ. Мєн хэрэглэгчдийн хvсэлтээр борооны ус нэвтэрдэггvй гялгараас авахуулаад хєвєн даавуун бvрээс хийх боломжтой юм байна.
Хvн хvний хэрэглээнээс хамааран, юртыг 12, 14 болон 16 фийт (3.65, 4.26, болон 4.87 метр) хэмжээтэй хийлгэж болох бєгєєд тухай бvрт бvхий л бvрэлдэхvvн хэсэг нь хэвээр байх юм. Харин нэмэлт тавилга, чимэглэлийг худалдан авагч єєрийнхєєрєє шийдэж єгч болно. Нэг юрт буюу гэрний vнэ нь 1,050 ам доллараас эхэлж байгаа гэнэ.
Thursday, April 28, 2011
Монголчууд
Хэн бичсэнийг нь мэдэхгүй ч зүгээр нэг уншаад өнгөрмөөргүй санагдлаа.Mонгол нутагт айл бүрт хаан, хатан өсөн торниж, бидэнтэй байлдаж буй эрс өөрсдийгөө тэр нутгийн хаан нь гэж үздэгээс амь хайрлалгүй тэмцэлдэж чаддаг юм байна. Тэд хэдий арьс хөдөс нөмөрсөн ч дотроо хааны зэрэгт сэтгэж байгаагаас бид дийлдэггүй юм байна
Хэдэн зууны өмнө монголын дайчин эрсийг дийлж чадаагүй дорны нэг их хаан нэгэн туршуулыг явуулсан юм гэдэг. Түүний үүрэг даалгавар нь монгол эрсийн дайчин, эрэмгий, эх оронч шинж чанар хаанаас бүрдэн бий болдог, яагаад нүүдэлчин эрсийг зэр зэвсгийн илүүгээр ч дийлж чадахгүй байгаагийн ул суурийг олж сул талыг илрүүлэх байжээ. Тэр хүн монголын нутгаар хөндлөн гулд таван жил явсан гэдэг. Тэгээд буцан ирж хаандаа бараалхан ингэж хэлсэн юм гэнэ: Агуу их хаан минь ээ. Таны тушаалаар монгол эрсийн уугуул нутагт таван жил амьдарлаа. Нэг л зүйлийг ойлголоо. Монгол дайчин эр бүрийн ард ухаан төгс хатан байна. Тэр хатан болгон хүү төрвөл чи бол монголын хаан. Чи дайчин эр болж монгол эх орноо хамгаалан тэмцэх ёстой гэж сургаж өсгөдөг юм байна. Охин төрвөл чи бол монголын хатан. Чи дайчин монгол эрийн хатан байж үр хүүдээ хааны болон хатны зэрэгт өсгөх ёстой гэж сургадаг юм байна. Тиймээс ч монгол нутагт айл бүрт хаан, хатан өсөн торниж, бидэнтэй байлдаж буй эрс өөрсдийгөө тэр нутгийн хаан нь гэж үздэгээс амь хайрлалгүй тэмцэлдэж чаддаг юм байна. Тэд хэдий арьс хөдөс нөмөрсөн ч дотроо хааны зэрэгт сэтгэж байгаагаас бид дийлдэггүй юм байна. Бид нэг дайчин эрийг устгахад ард нь арван хаан өсөн бойжиж байдаг юм байна гэжээ.
Бид үүнээс их сургамж авах ёстой юм шүү. Эмэгтэй хүн үр хүүхдээ яаж өсгөх тухай агуу ухаан энэ домогт бий. Тиймээс би амьдралын надад өгсөн бүрийг нандигнан, хэн нэгний хорт сэтгэлийг оруулахгүй амьдрахыг хичээдэг. Амьдрал надад хамгийн сайн сайхан гэсэн бүхнээ өгсөн.
Saturday, April 23, 2011
Friday, April 22, 2011
The health benefits of echinacea tea
Эхинацийн хандтай цайгаар та дархлаагаа сайжруулаад зогсохгүй өвчинд өртөмтгий, мэдрэмтгий байхаа болино. Мөн ядаргаанаас ангижирч, сульдахаа ч болино. Стрессгүй, өвчингүй эрүүл аз жаргалтай амьдралыг бий болгох Эхинацийн цайг та заавал нэг уугаад үзээрэй.Балжингаравын аймагт багтдаг эхинаци хэмээх энэ ягаан өнгийн үзэсгэлэнт цэцэг хүний дархлааг сайжруулах шидэт бодис агуулдаг гэнэ шүү
Эхинацийн ханд нь таны цагаан эс / гранулоцит /-ын тоог олшруулж, фагоцитозын процессыг сайжруулж, ямарваа нэг өвчний тархалтыг эсэргүүцээд зогсохгүй түүнийг үүсгэгч бичил биетний үржил хөгжлийг дарангуйлж, устгах үйлчилгээ үзүүлдэг юм байна.
Уг ургамлын өвс нь вирусын эсрэг нөлөөтэй. Эхинаци нь Гурван төрөл байдаг бөгөөд эдгээр нь дархлааны системийн бүх үйл ажиллагааг дэмждэг. Эхинаци цусны цагаан эсийн (макрофаг) идэвхийг нэмэгдүүлснээр өвчнийг эхэн үед нь дарах буюу, ханиад томууны зовиурыг бууруулдаг байна. Иймд эхинацийг өвчин эсэргүүцэх чадварыг сайжруулах, янз бүрийн халдварт болон архаг өвчнийг эмчлэхэд бусад бүтээгдэхүүнтэй хавсарч хэрэглэж ч болдог байна.
Sunday, April 10, 2011
Pineapples and Health

Did you know eating pineapples helps REDUCE inflammation? Pineapple contains a mixture of enzymes called bromelain. Bromelain blocks the production of kinins that form when there is inflammation. Also pineapples has vitamins, minerals, fiber and enzymes that is good for the digestive system and helps in maintaining ideal weight and balanced nutrition.
Хан боргоцой эмчилгээний чанартай, бараг бүх витаминууд агуулагддаг. Мөн минерал ба бичил элементүүдээр баялаг. Ялангуяа кали маш их, 320 мг хүртэл агуулагддаг. Хан боргоцойд маш ховор минерал бодис болох марганец, түүнгүйгээр бие организм дахь ферментүүд зохистой ажиллахгүй. Хэрэв дутагдвал ядаргаа болж, үе мөч өвдөн, чих шуугиж, цочромтгой уцаар болдог. Хан боргоцойд уураг задалдаг бромелин бий. Мөн цусны даралт бууруулж, судсуудын хананаас өөхөн хуримтлалыг арилгаж, цусны эргэлт сайжруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
Хан боргоцой биеэс ус гадагшлуулж, хаванг буулгадаг. Мөн гэдэс хямрах, ходоод өвдөхөд тустай. Нойр булчирхайн ажиллагааг хөнгөвчилж, сэвхийг арилгадаг сайн талтай. Хан боргоцой нь цус шингэлж, тромб үүсэхээс сэргийлдэг.
Хоол боловсруулалтыг сайжруулахын тулд хоол идэж байхдаа нэг аяга шүүс эсвэл зүсэм хан боргоцой идээрэй. Мөн элэг, үе мөчний өвчин, цус багадалт, өвдөөд эдгэрсний дараа, сул биетэй хүүхдүүдэд хан боргоцой өгөх сайн. Хан боргоцойг худалдаж авахдаа анхаарах зүйл гэвэл зөв хэлбэртэй, гэмтэлгүй, навч нь тод ногоон, алтлаг шар өнгөтэй байх ёстой. Мөн сайхан амт, үнэртэйг нь сонгоорой. Болсон жимс хатуу бөгөөд хайрс нь амархан хуурдаг. Ногоон эсвэл цоохор ногоон жимс боловсроогүй, гашуун байдаг. Хэт болсон жимс зөөлөн, хүрэн, гашланги үнэртэйг анхаарна уу. Жимсний доор хөгц үүсээгүй байх ёстой.
Хан боргоцойг хөргөгчинд хадгалж болохгүй, гялгар уут нүхлэн, өрөөний хэмд хадгал. Гэхдээ 2-3 хоногт идэж дуусгаaрай. Хэрэв хан боргоцойг уруу нь харуулж тавин хонуулвал улам чихэрлэг амтлаг болдог
Wednesday, April 6, 2011
Health benefits of tea
Та цайг тогтмол уудаг бол эрт хөгширөхөөс найдвартай хамгаалаад зогсохгүй элдэв ужиг өвчинөөс таныг хамгаалж байдаг. Хамгийн түгээмэл, хамгийн хэрэгцээтэй энэхүү бүтээгдэхүүний анагаах чадвар нэн их. Чихрийн шинжин өчнөөс сэргийлж, зарим хорт хавдраас хамгаалж, шүд, буйлны өвчинөөс хамгаалах олон ач тустай. Түүнчлэн цай их уудаг хүн ясны сийрэгжилтэд өртөх нь бага байдаг. Жимс, ургамлын цай нь бодисын солилцоог тогтворжуулах, өтгөн хатах, хавагнахаас сэргийлэх, хорт бодисыг гадагшлуулахад тустай. Цагаан гаа, хусны навч, ногоон цайны навч зэргийн холимогийн найрлагатай цай ууж заншвал та толгойн өвчнөөс бүрэн салах болно. Түүнчлэн даралт ихсэх, хоол боловсруулах эрхтний асуудлыг шийдвэрлэхэд ч тустай.
Friday, April 1, 2011
Have A Nice Day
Хөх цэнхэр тунгалаг хадган дээрХувь заяагаа би урлан зурмаар …
Хvсэл хайрын гэгээхэн шувуухайг
Хээ болгон дээр нь шагламаар …
Алд алдханаар асгаран урсах
Алтан элс шиг амьдрал минь ээ
Аз жаргалын өр нэхэлгvй
Агшин бvрийг чинь vнсэж амьдрахсаан…
