Wednesday, May 21, 2008

Cordyceps sinensis & Шавьж өвс



Энэхvv эмийн ургамлыг манайхан хялбарчлаад хятад нэрний хадмал орчуулга “хорхой євс”–ийг Монголд хэрэглээд бараг зуршил болж байна. Гэтэл бидний тєрєлх монгол хэлэнд хорхой мөөг” буюу “шавьж өвс” гэсэн хэллэг байсныг мартан, нэг ёсондоо энэ vгний бичгийн уламжлал тасраад харь хэлний хадмал орчуулгыг ийнхvv хэрэглэх болсон нь харамсалтай.“хорхой мөөг – нэгэн зvйлийн жинхэнэ мєєг. Хайрст далавчтан шавьжны авгалдайд мєлжин амьдарна. Тэрхvv авгалдай нь євєл болоход шороонд шурган ороод мєєгний бєхєм болдог. Зун болоход хорхойн vхдэл буюу мєєгний бєхмєєс мєєг vржих эрхтэнvvд урган гардаг.
Жинхэнэ хорхой өвс Гималайн уулсын хойд хэсэг, Төвдийн нутагт далайн төвшинээс дээш хүчилтөрөгч дутагдалтай, эрс тэрс уурс амьсгалтай газарт ургадаг ажээ.Энэ шавьжинд ургасан fungi parasitic нь дэлхийд 350 тєрєл олдоод байгаагийн дотор Гималайн нурууны хойд хэсэгт (Тvвд, Балба, Сэчуаны уулархаг бvсэд) далайн тvвшнээс 3,4 мянган метерийн єндєрт, агаарын сийрэгжилттэй орчинд ургадаг нэгэн тєрлийн шавьж євс (Cordyceps Sinensis) дэлхийн зах зээл дээр хамгийн их эрэлт хэрэгцээтэй байна. Нэг унц нь 35 доллар байснаа сvvлийн жилvvдэд 90 доллар хvртлээ огцом єсч, Тvвдийн єндєрлєгт ихэд ховордсоор байгаа гэнэ. Шавьж євс Тvвдийн малчдын амьжиргааны нэг эх vvсвэр болдог ба шавьж євсийг хайсан хятад эрэлчдийн хєлд дарагдсан Тvвдийн бэлчээр их сvйтжээ. Жиньшэнь мэт vндэс амтагддаг энэ ургамлыг хятадууд луувантай, гахайн хавирганы шєлєнд буцалгаж иддэг гэнэ. 3000 жилийн тэртээгээс эртний хятадын хаад, хатад нас уртасгадаг мөнхий рашаан хэмээн бишрэн хэрэглэдэг байсан талаар нанхиадын Бэньцио сударт тэмдэглэгдэн vлдсэн байна. Японы Байгалийн гаралтай эм, хvнс, микробиологийн эрдэм шинжилгээний хvрээлэн шавьж євсийг 30 гаруй жил судалсны vндсэн дээр биеийг тамиржуулах, бэлгийн чадавхыг эрчимжvvлэх, биений эсэргvvцэл, зvрх судас, элэг бєєрний ажиллагааг сайжруулах vйлчилгээтэй гэж нотолсон байна. Америкууд шавьж євсийг архаг ханиалга, бактерийн халдвар, хєхний ємєн vvний эсийг эдгээх, ДОХын євчнийг анагаахад эерэг нєлєєтэй хэмээн vзжээ.