Saturday, June 28, 2008

Би ч бас ийм л явсан


Залуу хос хөтлөлцөн өнгөрч инээлдэн одно
Зам тавьж өгөөд би араас нь ширтэнэ
Аз жаргал гэдэг алга урвуулахын төдийн мэт
Амьтны энэ хоёр үр сална гэдэг ч өдий мэт
нэгэн цагт би ч ийм л явсиймаа
нэрэлхэж гайхалгүй чиний гараас хөтлөөд
Инээд хөөр цалгиан хүзүүдэн тэвэрч
Ирээдүй болоод ганцхан чамдаа
Итгэж л явсаан
Алдрайхан чамтайгаа
Амьдралыг хамт туулах юм шиг
Амраг сэтгэл уйдахгүй яваад л байх юм шиг
Андуурсаан
Алдхан хоёр гараа жигүүр мэт дэлгээд
Айсуй салхи шуурганд хацраа тавьж өгөөд
Алслан холдох чиний зүг гүйхдээ ч
Асгарах борооны нойтон нудрагаар
Алгадуулахдаа хүртэл инээж л явсан
Тэр бүхнээс одоо юу үлдэв
тэнгэрлэг биш газрын амьдралд дасаад
Тээртэй ч юм шиг дурлалынхаа далавчийг тайрч
Тэрэгний морь шиг сажилсан ертөнцийн хоногийг
Барсаар л дуусах цагт өөдөөс минь
Бас дахиад залуу хос өөр нэг залуу хос
Гараа хөтлөлцөн өнгөрч инээлдэн одно

Гайхахын хэрэггүй,би ч бас ийм л явсиймаа
Ц.Хулан