Monday, September 7, 2009
The horse boy
Америкийн нэгэн залуу гэр бүлд төрөлхийн сааталтай хүү төрж хүүг эдгээх гэж оролдоод олигтой амжилтанд хүрч чадаагүй эцгийн санаа ихээхэн зовж. Ярьж ч чадахгүй 7 настай хүүгээ аваад Монголыг зорьжээ. Монголд очоод хөвсгөл аймагт нэгэн бөөтэй учирч. Тэр бөө хүүгээр нь өдөржингөө морь унуулж байсныг нь харж тэсээгүй хүүгийн аав хүүгээ аваад нутаг буцахаар шийдсэн байжээ. Гэтэл "Betsy" гэх ойролцоох айлын морийг унаснаар хүүгийн бие илт сайжирч, дээр нь суунгуут "Энэ ямар гоё морь вэ"[It's a nice horse] гэж хэлснээр аавынх нь найдвар сэргэж HorseBoy гэх ном бичиж хэвлүүлжээ. Энэ нь Харри Поттер-с хойш хамгийн их шуугиан дэгдээсэн цөөн хэдэн номны нэг болж чаджээ. Энэ номноос сэдэвлэсэн кино тун удахгүй гарах сурагтай.Мөн Монголчуудын нүүдэлийн иргэншил үнэхээр Америк болоод бусад орны эрдэмтэн мэргэдийн сонирхолыг улам татаж хүн байгаль дэлхийтэйгээ наягт шүтэлцээтэй оршин тогдогийг Монгол бөөгөөр дэлхийд таниулж байна.