Wednesday, February 2, 2011

Даваахүү - Цагаан сар Ардын дуу

Есөн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөөд
Нарны өнгөтэй дурданг нар зөв эргүүлж бүслээд

Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод

Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад

Аагтай шаргал цай нарны туяатай самарч

Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд

Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж

Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах аав ээждээ

Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй

Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой

Сар шинэдээ сайхан шинэлээрэй




Sea Berry

Жимс, жимсгэнийн дотор хүнс тэжээлийн болон эмчилгээ сувиллын шинж чанарын хувьд хамгийн гайхалтай үр нөлөөтөй нь чацаргана болохыг тогтоосон нь түүний найрлагад аминдэм, тэжээлийн болон бусад биологийн идэвхит бодисууд иж бүрэн бай­дагтай холбоотой юм.Чацарганын үр жимсэнд тосны ханаагүй хүчил болох линол, линолейн, олейний зэрэг гурван хүчил их хэмжээтэй агуулагддагаас гадна хүнсний гол бодис болох уураг, тос мөн C, A, E, B, B, PP аминдэмүүд, био идэвхит бодис, органик хүчил харьцангуй их хэмжээгээр агуулагд­дагаараа бусад бүхий л жимс, ногооноос онцлог давуу талтай.
Энэ утгаар нь чацарганыг цорын ганц “байгалийн поливитаминт” ургамал гэж нэрлэдэг.
Чацарганыг жимс жимсгэнэ байдлаар хэрэглэхээс гадна тосыг ялгаж хэрэглэдэг.
Чацарганы тосыг эмчилгээнд хэрэглэхдээ гол төлөв арьс, салст бүр­хүү­лийн үрэвсэлт шархлаат өвчин,цацраг туяанаас үүссэн түлэнхийн шарх зэргийг эмчлэхэд сайн үр дүнтэй ажээ.
Мөн зүрх судасны өвчин, ходоод, улаан хоолойн шарх, арьсны хөлдөлт тү­лэг­дэлт, үрэвсэлт, рентген цацраг идэвхит туяаны хордолт зэрэг 30 гаруй төр­лийн өвчний эмчилгээнд хэрэглэдэг.