Жимс, жимсгэнийн дотор хүнс тэжээлийн болон эмчилгээ сувиллын шинж чанарын хувьд хамгийн гайхалтай үр нөлөөтөй нь чацаргана болохыг тогтоосон нь түүний найрлагад аминдэм, тэжээлийн болон бусад биологийн идэвхит бодисууд иж бүрэн байдагтай холбоотой юм.Чацарганын үр жимсэнд тосны ханаагүй хүчил болох линол, линолейн, олейний зэрэг гурван хүчил их хэмжээтэй агуулагддагаас гадна хүнсний гол бодис болох уураг, тос мөн C, A, E, B, B, PP аминдэмүүд, био идэвхит бодис, органик хүчил харьцангуй их хэмжээгээр агуулагддагаараа бусад бүхий л жимс, ногооноос онцлог давуу талтай.
Энэ утгаар нь чацарганыг цорын ганц “байгалийн поливитаминт” ургамал гэж нэрлэдэг.
Чацарганыг жимс жимсгэнэ байдлаар хэрэглэхээс гадна тосыг ялгаж хэрэглэдэг.
Чацарганы тосыг эмчилгээнд хэрэглэхдээ гол төлөв арьс, салст бүрхүүлийн үрэвсэлт шархлаат өвчин,цацраг туяанаас үүссэн түлэнхийн шарх зэргийг эмчлэхэд сайн үр дүнтэй ажээ.
Мөн зүрх судасны өвчин, ходоод, улаан хоолойн шарх, арьсны хөлдөлт түлэгдэлт, үрэвсэлт, рентген цацраг идэвхит туяаны хордолт зэрэг 30 гаруй төрлийн өвчний эмчилгээнд хэрэглэдэг.