Friday, April 1, 2011

Амьдрал богино юм

Эргэж хараад инээмсэглэж амжихгүй байж мэднэ
Амьдрал богино юм
Ээдрээсэн үгээ засаж чадалгүй холдож мэднэ
Одоо л хэлий
Өнөөдрийн үнэн маргааш худлаа
Хувирахын дунд
Өнгө дүрсний дунд төөрсөн
Хүний энэ заяанд

Өөрийгөө олоогүй яваа
Бүдэгхэн цагийн аашаар
Бусдын зүрхэн дундуур хэчнээн ч туучиж
Буцааж болохгүй буруу мөр тарисныг
Бүгдийг минь уучил хүмүүсээ

Хүсэхийн учигт хөтлүүлээстэй
Өнөөдөр маргаашууд дотроос
Хүн болсон заяаны
Үнэтэй нь юу ?
Өнгө үзэгдэл дүрсгүйд хууртаад
Солонго барихаар гүйх шиг амьдралд
Үлдэх нь юу, олох нь юуг
Бодож нэг үзмээр
Нямсүрэн.Я

Monday, March 21, 2011

Бид хаана байн вэ

Монголруу гаднаас үүргэвчээ үүрсэн гуйлагчид орж ирээд хэзээний эзэн Хааны эрх ямбаар тарвалзаж хаа хүссэн газраа газар авч хүссэнээрээ аашилж ар араасаа олон зуун өөрсдын хүн урсгалыг оруулан ирж өөр өөрсдын вант улсыг буй болгох гэж мэт.270 мянган га газар солонгосчуудын мэдэлд өгөв гэнүү ...
Дэлхийн ямар ч оронд хөл тавихад хамгийн түрүүнд заавал дагж мөрдөх тухайн орны хууль дүрэм эхлээд угтдаг бол манайд тааваараа тарвалзахтун гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг бололтой. Монголын нүүр болсон нисэхийн үйлчилгээний гоолиг сайхан охид нүд хужирлаад гоё боловч наад захын Англи хэлгүй үйлчилгээний соёл огт байхгүйн шууд мэдрэгдэж байлаа. Мөн улсын их дэлгүүр буюу Номин их дэлгүүрийн цахилгаан барааны тасгийхан бас наад захын үйлчилгээний хэлгүйгээсээ болоод бидний нэрэлдэгээр халтар авгайд хэмх дээрлхүүлж арай ч дээ гэмээр хазгай муруй хэлтэй ийм хүн хүртэл ингэж аашилах гэж зэвүү дургүй хүрч байлаа. Хэд хэдүүлээ бөөгнөрч ирээд л загнуулаад ичмээр даан ч дэндүү санагдлаа. Мөн борооны дараах мөөг шиг Солонгос эмийн сангааc эм авхаар орлоо Хоёр гурван эм авах гэтэл бүгд хугацаа нь дууссан эмнүүд учирыг асуухад яг одоо л дуусаж байн гэж хариу өгөв. Учир нь манайд Монгол тайлбар огт хийдэггүй гадны бүхийл төрөлийн бүтээгдэхүүн зөвхөн үйлдвэрлсэн орныхоо тайлбараар Монгол улсын нутаг дэвсгэр дээр зарагддаг тийм шаардалга хэн ч хөндөж тавьдагүй байн. Дүү охиныхоо сурдаг Монголдоо л хамгийн сайн сургууль дээр очлоо Cингапур багш нар багшилдаг гээд дүү маань ч багш нарынхаа сайныг магтсан Монголд байхгүй багш нар гэнэ жилийн төлбөр нь нэг оюутан 7000$ төлдөг гэнэ. Эгч маань охиныхоо сургуулийг үзүүлэнгээ багштай нь уулзлаа мэдээж Англи хэлтэй багш нар байлаа гэтэл тэдний Англи хэлийг нь ойлгоход дэндүү бэрх ийм багшаар Англи хэлээр хичээлээ заалгаад сууж байдаг бид естой өрөвдөлтөй улс юм Монгол улсын засгийн газраас гаргасан Зөгийн үүр” хөтөлбөр - үүрээ хаана байрлуулаад зөгийнүүд нь хаагуур нисээд байгааг ойлгосонгүй. Монголд гадны хэн ч байсан яг л эзэн Хааны элч шиг авирлаж зарим нэг нь Монгол хүнийг дорд үзэн басамжилсан байдалтайгаар хандаж харицаж байгааг хараад дотор давчдан ууттай новшоо аваад тонил гэж хашгармаар. Ямар ч үйлчилгээний газар очсон хаа сайгүй гадаадууд тааралдах нь дэвшилттэй тал боловч бид хөгжөлруугаа бус мөхөл рүүгээ явж буй мэт. Яг боол шиг гадны хүний өмнө амьдарч байгааг хараад Эх оронгүй болсон мэт санагдаж байлаа.
My Email wolf_taiga@yahoo.com

Spring


~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~


Tuesday, March 15, 2011

Чонон сүлд

Mонголд очоод хэд хэдэн найзуудтайгаа уулзаж естой соёлыг гайхаж бас найз нараараа бахархаж билээ. Монголдоо кино од болон гялалаж яваа найруулагч жүжигчин Жамънсүрэн маань төрийн шагналт зохиолч Д.Норов гуайг танилцуулж улмаар Монголынхоо урлаг утга зохиолын талаар амттай гэгч яриа өрнүүлж Чонон сүлд гэж ном уншсан уу уншаагүй бол уншихад зүгээр ном шүү гэж санал болгсоноор номын эрэлд гарлаа яг хайгаад явтал олдсонгүй харин нисэхийн '' Duty free"- ээс олж аваад уншиж эхлээд удаагүй байгаа ном сонирхолтой миний л мэдэхгүй үг хэллэг ихтэй гайхалтай сайханаар бичсэн зохиол байнлээ Энэхүү номыг БНХАУ-ын зохиолч Жян Рүний "Чонон сүлд" номыг Монгол улсын нэрт хятад судлаач Д. Болдбаатар орчуулж, "Дэлхийн сонгодог зохиол" цувралын 51 дэх ном болж Монголд хэвлэгдсэн байна. Зохиолч Жян Рүний талаар товч дурдахад, тэрээр 1946 онд Бээжинд төрсөн. Жян рүн гэдэг нь түүний бичгийн нэр бөгөөд жинхэнэ нэрийг нь Люй Жяминь гэдэг. "Чонон сүлд" номоо 1997 оноос 2004 онуудад бичиж дуусган хэвлэлд гаргаснаар 30 гаруй орны хэлээр 100 гаруй орны сая сая уншигчдын ширээний ном болж чаджээ мөн орчуулсан Д.Болдбаатар гайхалтайгаар Монгол хэлрүү хөвөрүүлсэн санагдсан.
Уг номыг Холливудын нэрт кино найруулагч Я Ке Ану дэлгэцийн бүтээл болгон гаргахаар ажиллаж байгаа юм байна. Энэ номын радио бичлэгийг Өвөр Монголын нэвтрүүлэгч Оюунчимэгийн уншсанаар энд дарж интернэтээс аудио хэлбэрээр (өвөрлөгч аялгаар) сонсоорой.


Sunday, March 13, 2011

Б.Баттөгс эр хүн та хаана байна

Энэхүү шүлэгийг бичсэн сайхан Монгол эр хүн таньд баярлалаа
Зодгондоо өндийсөн Монгол эр хүнийг
Заяа тавилантай нь тэнгэр минь даатгаж ав
Зүүн барууны соёл нэвт шингэсэн нийгэмд
Зориг зүрхтэй Монгол эр хүнийг үлдээж хайрла


Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот Монгол эр хүн хаана байна?
Цэлмэг тэнгэрт сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт Монгол эр хүн хаана байна

Хазаар даран тэмүүлсэн
Хатир жороо хүлгийн эзэн
Хамаг монголын сүлдэн тэнгэр
Халх эр хүн та хаана байна

Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй
Одод доор хайр шивнэлдсэн
Орон монголын халуун ураг
Омголон зантай эр хүн та хаана байна

Үнэгчлэн зүүдлэх хонгор хүүгийнхээ толгой дээр
Үнэг хайчлан домносон эцгийн цагаан сэтгэлтэй
Үнэнч амрагийн харцанд нялх унага шиг номхордог
Үг нь хатуу эр хүн та хаана байна

Wednesday, March 9, 2011

Toronto & Ulaanbaatar


Монголдоо амараад иргэн ирлээ урт нислэгт естой хөшиж үхэх шахаж очсон харин эргэж ирэхдээ сэтгэл амарсан уу нэг их ядарсангүй болов ч хоёр гурван хоног нам унтлаа. Канадад эргэн ирхэд намуухан зөөлөн бороотой гуниг дараатай байгаа ч юм шиг...

Wednesday, February 2, 2011

Даваахүү - Цагаан сар Ардын дуу

Есөн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөөд
Нарны өнгөтэй дурданг нар зөв эргүүлж бүслээд

Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод

Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад

Аагтай шаргал цай нарны туяатай самарч

Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд

Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж

Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах аав ээждээ

Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй

Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой

Сар шинэдээ сайхан шинэлээрэй




Sea Berry

Жимс, жимсгэнийн дотор хүнс тэжээлийн болон эмчилгээ сувиллын шинж чанарын хувьд хамгийн гайхалтай үр нөлөөтөй нь чацаргана болохыг тогтоосон нь түүний найрлагад аминдэм, тэжээлийн болон бусад биологийн идэвхит бодисууд иж бүрэн бай­дагтай холбоотой юм.Чацарганын үр жимсэнд тосны ханаагүй хүчил болох линол, линолейн, олейний зэрэг гурван хүчил их хэмжээтэй агуулагддагаас гадна хүнсний гол бодис болох уураг, тос мөн C, A, E, B, B, PP аминдэмүүд, био идэвхит бодис, органик хүчил харьцангуй их хэмжээгээр агуулагд­дагаараа бусад бүхий л жимс, ногооноос онцлог давуу талтай.
Энэ утгаар нь чацарганыг цорын ганц “байгалийн поливитаминт” ургамал гэж нэрлэдэг.
Чацарганыг жимс жимсгэнэ байдлаар хэрэглэхээс гадна тосыг ялгаж хэрэглэдэг.
Чацарганы тосыг эмчилгээнд хэрэглэхдээ гол төлөв арьс, салст бүр­хүү­лийн үрэвсэлт шархлаат өвчин,цацраг туяанаас үүссэн түлэнхийн шарх зэргийг эмчлэхэд сайн үр дүнтэй ажээ.
Мөн зүрх судасны өвчин, ходоод, улаан хоолойн шарх, арьсны хөлдөлт тү­лэг­дэлт, үрэвсэлт, рентген цацраг идэвхит туяаны хордолт зэрэг 30 гаруй төр­лийн өвчний эмчилгээнд хэрэглэдэг.

Saturday, January 29, 2011

Зулсар Буяант гол



Мартаагvй үлдсэн чамд

Би үхэж... намайг хүмүүс мартахад
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь нэг ирээрэй
Сүнс минь чамайг танина.

Мартсан бүхний сүүлд
Мартаагvй үлдсэн чамд
Хөмөрч унасан манан баярлана
Хөлд чинь торсон чулуу баярлана

Хагацалд сүүмийсэн өвс
Өвдөн байж баярлана
Хажууд сөхөрсөн уулс
Өндийн байж баярлана

Хайртай байж дээ үнэн байж гэж
Хамгийн сүүлчийн удаа яс минь цугларч хашгирна

Бавуугийн Лхагвасүрэн

Tuesday, January 25, 2011

I am so sorry my love

I am so sorry
I am so sorry my love. I hurt you without any reason
Your tears made my heart cry. Why I did to you that I don’t know

Forgive me! I am so sorry my love

Sorry, I am so sorry my love. I scold you without any reason
Your pain made my heart to think
My cruel heart suspects you for nothing
Forgive me! I am so sorry my love

Sorry, I am so sorry my love. I did not mean to hurt you
When you cry then I cry more than you
Because I love you all my heart and soul
Forgive me! I am so sorry my love

Sorry, I am so sorry my love
I told you that I would never hurt you again
but again I made your tears flow once more
Now, I promise you that I will not hurt you again
Forgive me! I am so sorry my love



Tuesday, January 18, 2011

Эр хүн

Сайхан монгол эр хүн тандаа

Унаад босохдоо гараас тань атгаж өндийдөг болохоор
Урсах нулимсаа энгэрт тань шингээж хугасалдаг болохоор
Ухаанд тань биширч бүсгүй заяагаа даатгадаг болохоор
Уяхан сэтгэлд тань хайраа шингээн жаргадаг болохоор
Ууж холын бодолтой эр хүн тандаа бүсгүй би хайртай байдаг юм
Саран ижий тань таны л дэргэд жавхааждаг болохоор
Саальчин бүсгүй таны л хажууд жаргадаг болохоор
Сайртай үрс өөрийн тань л өвөрт өсдөг болохоор
Сул хээр азарга таны л сүрэнд номхордог болохоор
Сайхан монгол эр хүн тандаа бүсгүй бид хайртай байдаг юм
Аавын нөмөрт хүүхэд насаа элээж торнисон болохоор
Амрагийн болзоонд бүсгүй болж гоёхон насаа угтсан болохоор
Ханийн заяанд ядам хурууг минь хатан сүйхээр гоёсон болохоор
Хонгор үрсийг минь эцгийн хайраар ивээсэн болохоор
Ханагар сайхан монгол эр хүн танд бүсгүй би хайртай байдаг юм
ж.Дулмаа


Monday, January 17, 2011

Tomorrow


Маргааш би энэ өнгөөрөө байхгvй
Мөнх наран шиг нэг л газраасаа мандахгvй
Маргад эрдэнэ шиг энд тэнд гэрэлтэнэ
Магад тэр өдөр чи л лав намайг олохгvй…

Улаан нимгэн даашинзаа
Энд нь тайчиж орхичхоод
Урт хархан гэзгээ
Цэцгийн баглаа шиг зангидчихаад
Урьд өмнийн өнгөө
Уулын нугад орхичхоод
Урьдаас огт өөр….өөр гэрэлд би хувиpна……

Миний явсан жим дээр
Цэцэгс ургачихсан байна тэгэхэд
Чиний дуулсан эгшиглэн
Чимээгvйн дунд замхарчихсан байна
Чи бид хоёрын дунд
Орон зай л vлдсэн байна
Чилтлээ хайгаад ч
Чи л лав тэндээс намайг олохгvй….

Wednesday, January 5, 2011

Баттөгс- Тангараг

Sunday, January 2, 2011

Цахиагийн ЭЛБЭГДОРЖ


Ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖИЙН хэлсэн үг



Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Та бүхний энэ үдшийн гэгээн амгаланг айлтгая. Удахгүй 2011 он гарах гэж байна. Бас бидний хамтын түүх болсон 2010 он улиран одно. Шилрэн шувтарч буй 2010 оны ул мөр тодхон байна. 2010 он Монгол түмний шинэ сонголт-ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор өнгөө нэмсэн он байлаа. Өнгөрсөн жилүүдийн ололт амжилт бол Монголын ард түмний бүтээсэн нийтлэг үнэт зүйл юм. Монголын алдар суу дэлхийд улам сайнаар дуурсан үлдэж байна.

2010 онд олон монгол хүн улс орныхоо нэрийг сайнаар гаргаж чадлаа. Олон олон шинэ бүтээн байгуулалтууд өрнөлөө. Монголчуудын амьдрал хөгжилд хувь нэмрээ оруулах шинэ боломжууд нээгдлээ. Монголын чөлөөт иргэд, айл өрх, хөдөлмөрч хамт олон, үйлдвэрлэгчид, уран бүтээлчид, урлаг спортынхон олон гайхамшигт амжилт, бахархлыг бүтээж чадлаа.

Монголын ард түмний бүтээсэн уламжлалт соёл, зан үйл дэлхийн дансанд нэмэгдэн бүртгэгдлээ. Монгол улс хүн амаа, эд хөрөнгөө тоолж бүртгэлжүүллээ. Монголын төр иргэдийнхээ эрх, эрх чөлөөт байдалд улам хүндэтгэлтэй ханддаг боллоо. Иргэд, орон нутагт эрх мэдэл шилжүүлэх, байгаль дэлхийдээ ээлтэй хандах тухай яриа эхнээсээ ажил хэрэг болж эхэллээ.

Монгол хүн бүр эрхэндээ, эд баялагтаа эзэн нь байх зүй ёсны шаардлага, мэдрэмж улам бүр нэмэгдэж байна. Иргэн бүр эх орныхоо баялгаас хувь хүртэх, баялгаа хамтарч бүтээн арвижуулах үйл хэрэг бодитой эхэллээ. Тэр бий болж байгаа боломжийг архинд биш, хямд зугаа цэнгэлд биш, харин амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд, бодит үйлдвэрлэл бүтээмжид зориулахыг иргэдээсээ би хүсэж байна. Асуудлын гол нь мөнгийг авахдаа биш зарцуулахдаа, түүнийг арвижуулахад, эд баялаг бүтээх эх үүсвэр бий болгоход л байдаг. Иргэн Таны ухаалаг шийдлээс өөрийн тань болон гэр бүл ойр дотныхны тань амьдрал ахуй, улс орны хөгжил дэвшил бүхэлдээ хамаарна.

2010 он бас их сургамжийг бидэнд үлдээж байна. Хариуцлагагүй, хяналтгүй, шударга бус байдалд хэмжээ хязгаар байх ёстой. Үүнийг 2010 он бидэнд хангалттай сануулсан. Өнгөрөгч өвөл хавар бидэнд хатуухан өнгөрлөө. Байгалийн хатуугаас ч, амьдралын хатуугаас ч бид авах сургамжаа авч алдаа дутагдлаа засаж, ололт амжилтаа тэтгэж урагшлах ёстой.

Гарч буй 2011 он монголчуудын амьдралд өөдрөг өнгө нэмсэн жил байна гэдэгт итгэж байна. 2011 он бол түүхт ойнууд тохиох гүн хүндэтгэл, бахархал билэгдлийн жил юм. Монгол түмэн мянга мянганаар тоологдох төрт ёсныхоо болон зуун зуунд дамжсан эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо их ойнуудтай золгож байна. Түүхийн сайн нь ч, муу нь ч бидний багш болдог. Их түүх бүтээсэн ард түмэн бас их түүхийг бүтээж чадна. Өнөөдөр ч түүх бүтэж байна. Маргааш ч Монголын бахархалт түүх үргэлжлэн бүтэх болно.

Ирэх онд Монголын ард түмэн саар бүхнээсээ ангижирч сайн бүхэн рүү тэмүүлсэн он болоосой гэж би хүсэж байна. Газар бүр шинэ бүтээн байгуулалт, шинэ санаачилага өрнөж Монгол хүн бүрийн амьдрал өөдлөн дэвжихийг хүсэж байна. Ийм боломж монголчуудад бий.

Азай буурал ахмадууддаа, алаг бяцхан үрсдээ Монгол гэдэг нэгэн айлын нийт аав ээж, ах дүү, охид хөвгүүддээ ирж байгаа шинэ оны мэнд хүргэе.

Хоёр оны зааг дээр шинэ хүн өлгийдөж байгаа эх баригчдад, ээлжийн ажилтай байгаа хүн бүрт, газар газар алба хааж байгаа цэрэг дайчиддаа шинэ оны мэнд хүргэе. Малчид, тариаланчид, багш, эмч, ажилчид, төрийн түшээд, оюутан залуус, гадаад дотоод хаана ч бай шинэ оноо угтаж байгаа нийт иргэддээ шинэ оны мэнд хүргэе. Амьдралын хүнд хүчрээс шалтгаалан шинэ оноо сэтгэл хангалуун угтаж чадахгүй байгаа хүмүүст шинэ жилийн гал халуун мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Өөрийн улс орон, байгууллагаа төлөөлөн манай оронд ажиллаж амьдарч байгаа дэлхийн олон орны иргэдэд, манай улсыг дэмжин тусалж, хамтран ажиллагч нийт хүмүүст шинэ оны нөхөрсөг, халуун мэнд хүргэе.

Та бүхнийг идээний дээж сүүгээ барихыг хүсье. Идээний дээж цай ундаагаа гартаа авна уу. Бие биенийхээ халуун гарыг атгаж, догдлон цохилох зүрхнийхээ чимээг сонсож, бие биендээ сайхан ерөөл хэлж, хайр талархлаа илэрхийлж шинэ оны мэнд дэвшүүлэхийг хүсье. Шинэ оноо эрүүл, аз жаргалтай, сайны ерөөл дүүрэн угтахыг Та бүхнээс хүсье.

Миний Монгол мөнхөд орших болтугай. Ард түмэндээ шинэ оны мэнд хүргэе. Баяр хүргэе.

Saturday, January 1, 2011