Saturday, June 28, 2008

Би ч бас ийм л явсан


Залуу хос хөтлөлцөн өнгөрч инээлдэн одно
Зам тавьж өгөөд би араас нь ширтэнэ
Аз жаргал гэдэг алга урвуулахын төдийн мэт
Амьтны энэ хоёр үр сална гэдэг ч өдий мэт
нэгэн цагт би ч ийм л явсиймаа
нэрэлхэж гайхалгүй чиний гараас хөтлөөд
Инээд хөөр цалгиан хүзүүдэн тэвэрч
Ирээдүй болоод ганцхан чамдаа
Итгэж л явсаан
Алдрайхан чамтайгаа
Амьдралыг хамт туулах юм шиг
Амраг сэтгэл уйдахгүй яваад л байх юм шиг
Андуурсаан
Алдхан хоёр гараа жигүүр мэт дэлгээд
Айсуй салхи шуурганд хацраа тавьж өгөөд
Алслан холдох чиний зүг гүйхдээ ч
Асгарах борооны нойтон нудрагаар
Алгадуулахдаа хүртэл инээж л явсан
Тэр бүхнээс одоо юу үлдэв
тэнгэрлэг биш газрын амьдралд дасаад
Тээртэй ч юм шиг дурлалынхаа далавчийг тайрч
Тэрэгний морь шиг сажилсан ертөнцийн хоногийг
Барсаар л дуусах цагт өөдөөс минь
Бас дахиад залуу хос өөр нэг залуу хос
Гараа хөтлөлцөн өнгөрч инээлдэн одно

Гайхахын хэрэггүй,би ч бас ийм л явсиймаа
Ц.Хулан

Тэр намайг дурсдаг болов уу



...Аяа миний гуниггүйхэн тэр минь
Алгуурхан манддаг нарыг шөнөжин хүлээхгүй
Аяаглахыг минь хэн ч дуурайж чадахгүй
Сайхан байсан өдрүүдээ мартах гэж яарахгүй
Санана даа гэж хоргодсон ч ахиад хоёулаа уулзахгүй
Дахиад би чамд гүйж очихгүй
Энгэрт чинь зүүгдэж эрхлэхгүй...

Friday, June 27, 2008

Water for Health Water



Хэрвээ та гоо сайхнаа удаан хадгалж уян зөөлөн булбарай арьстай явъя гэвэл зөөлрvvлсэн усыг хэрэглээрэй.

Усыг зөөлрvvлж хэрэглэх хэд хэдэн арга байдаг.
Yvнд:
1. Усыг нэг цагийн турш буцалгаад зургаан цаг байлгасны дараа хэрэглэж болно.

2. Нэр литр усанд тал цайны халбага бура эсвэл 1/4 цайны халбага сод, тал аяга глицерин хийж усны хатуулгийг арилгана.

3. Нэг стакан усанд хоёр хоолны халбага өргөст хэмхийн буюу алим, улаан лооль, эсгэсэн байцаа ны шvvс нэмнэ. Өөр бас тэр хэмжээний усанд 2 цайны халбага сvv хийж усыг зөөлрvvлж болдог.

4. Нэрмэл усыг гоо сайханд маш их хэрэглэдэг. Ийм усыг эмийн сангаас авах ёстой, хvмvvс тогооны тагны устай зvйрлэж мөн дэлгvvрт зардаг цэвэр ус, содтой болон бусад хийжvvлсэн ундаатай андуурдаг.

Нэрмэл усыг тусгай аппаратаар ариун цэврийн дээд зэргийн шаардлага хангасан нөхцөлд гаргаж авдаг болохоор ямар ч хольцгvй цэвэр байдаг.

Цэвэршvvлж зөөлрvvлсэн усаа ариутгасан цэвэр шилэн саванд хийхгvйгээр гартаа тааралдсан бохир саванд хийчихвэл таны хөдөлмөр хий дэмий vрэгдэнэ гэдгийг санахад илvvдэхгvй болов уу. Тэгээд ч арьсны цэвэрлэгээнд ус хамгийн тvгээмэл хэрэглэгддэг нэгэн чухал хэрэглvvр юм. Гэвч усыг тэр чигээр нь өөрөөр хэлбэл хатуулагтай усыг гоо сайхны зориулалтаар хэрэглэж болохгvй. Ердийн хэрэглээний усанд хvнд металь, давсууд, хлор зэрэг хортой бодисууд агуулагдсан байдаг. Ийм усыг хатуу ус гэдэг. Хатуу ус арьсанд нэвчиж арьсыг гvйцэд цэвэрлэж чаддаггvй ба усны хатуулгын давс савангийн зарим нэг хэсэгтэй нэгдэж усанд уусдаггvй арьсыг цочроож гэмтээдэг бодис vvсгэдэг. Ийм болохоор усыг зөөлрvvлэхгvйгээр гоо сайхны зориулалтаар хэрэглэхийг хориглодог. Усыг заавал зөөлрvvлж хэрэглэх ёстой. Ялангуяа нvvр, гарыг зөөлрvvлсэн усаар угаахад арьс зөөлөрч, гөлгөр толигор болохоос гадна янз бvрийн халдвар авахгvй сайн талтай.

Liver Disease

Healthy liver (left) and liver with extensive tumor growth (right).Таны зүүн гар талд харагдаж байгаа элэг эрүүл. Баруун гар талд байгаа cancerтай элэг.Элэгний хүнд өвчтэй хүнд шууд хэлэхгүй болгоомжилж нуудаг нь буруу гэж боддог. Өөрийн биед тохиолдох өвчнийг мэдэхийн хамт өөрийн эрч хүч увдис, нөөцөө дайчлан өөрийгөө эмчлэх талаар шинжлэх ухааны болон дорно дахины эмнэлгийн тусламжтайгаар хамтран тэмцэл явуулах нь их чухал.Ер нь өвчтөн хүн өөрийн өвчний байдал, ялангуяа өвчин үүсгээд байгаа вирусыг мэдэх тутам амжилт олно. Өнөөдөр А, В, С, D, Е, F, ТТV, SEN гэсэн 9 төрлийн гепатит үүсгэгч вирус тодорхойлогдоод байна.Элэгний энэ олон төрөлийн вирусыг хүн бүр мэдэх шаардлагатай юм.Яагаад гэвэл зарим хүмүүс энэ талаар ойлголт муугаас өвчнөө архагшуулаад суурин дээр нь хорт хавдар үүсэх нь олонтой.Жишээ нь: Хатуурлын анхан шат буюу эмнэлгийн хэлээр КОМПЕНСАЦ-ын үед бие ядрах, цусархаг шинж илрэх, нүд шарлах, алга улайх, дэлүү томрох, ТИМОЛ, ГАММАГЛОБУЛИН ихсэж, СУЛЬМА, АЛЬБУМИН буух жишээтэй. Хүмүүсийн яриад байдаг АЛАТ, АСАТ эсвэл ГПТ , ГОТ үзүүлэлтүүд өндөр байх нь элэгний эсийн үхжил их байгааг илтгэнэ. Энэ үзүүлэлтүүд элэгний цочмог ба архаг үрэвсэл идэвхжихэд ихэсдэг. Элэгний Нийт уураг: Захын цусан дахь нийт уургийн хэмжээ нь элэгний уураг нийлэгжүүлэх үйл ажиллагаа нь ямар байгааг илтгэнэ.

Элэгний хатуурал, хавдрын үед нийт уургийн хэмжээ буурдаг. Захын цусан дахь уургийн ихэнх хувийг Альбумин эзэлдэг бөгөөд уураг нийлэгжүүлэх үйл ажиллагааны байдлыг илтгэхээс гадна энэ үзүүлэлт буурсан байх нь цусны осмос даралтын байдлыг илтгэнэ. Осмос даралт их бага байх нь хавагнах шалтгаан болдог. Шүлтлэг фосфотаза: Элэгний эс болон цөсний замын салслаг эсээс ялгарч цөсний судас бөглөх, зогсонгиших хам шинжийн үед ихэснэ. Элэгний архаг эмгэгтэй нь тогтоогдсон эсвэл цочмог гепатитаар өвдсөн өвчтөнүүд 6 сар тутамд элэгний үйл ажиллагааны сорил хийлгэж байх нь зүйтэй. Гэхдээ хэвлий нь устаагүй, хавангүй, шээс хэвийн, хэвлий өнгөц вен өргөшөөгүй, улаан хоолой венийн өргөшилт дөнгөж гарч эхэлж байж магадгүй байдаг байна.

2 дахь үе буюу СУБКОМПЕНСАЦ-ын үед хаалган вений даралт ихэснэ. Хэвлий устаж эхлэнэ, халуурна, гэдэс дүүрнэ, арьс харлаж үнсэн саарал болох ба шарлана. Элэгний хэмжээ багасна. Энэ бол өвчин нэлээд хүндэрч байгаа үе юм.

3 дахь үе буюу ДЕКОМПЕНСАЦ-ын үе болоод ирэхээр нэлээд муудаж байгаа шинж юм. Энэ шатанд хэвлий томорч усталт ихсэнэ. Бүх бие хавагнах болно. Сульма 1-ээс дээш болж альбумин багасна. Энэ үеийг хорт хавдрын босгон дээр очлоо гэж ойлгож тэмцэлээ явуулах нь чухал юм.

Үүнийг өвчтөн хүн өөрөө сайн мэдэж гэмээж нь өвчинтэйгээ тэмцэхэд нь туслах юм. Эмнэлгийн шинжлэх ухаан хөгжих тутам энэ талаар шинэ шинэ нээлтүүд гарсаар байна. Жишээ нь эхлээд хордлого тайлах, хүчээ сэлбэх, элэгний цусан хангамжийг сайжруулах, хаван хөөх, цус алдалтаас урьдчилан сэргийлэхэд юуны өмнө ямар вирустэй байгаагаа мэдэх нь чухал. А вирус нь бохир гар, бохирлогдсон хүнсний зүйл, ариун цэвэр муугаас шалтгаалахаас гадна тухайн хүний биеийн ерөнхий эсэргүүцэл, дархлалтай шууд холбоотой. А вирусээр үүсгэгдсэн өвчин нь харьцангуй хөнгөнд тооцогддог ба эдгэрэлт ч сайн юм.

Эмчийн зааврыг сайн мөрдөж, гам сайн хийсэн тохиолдолд бүрэн эдгэрнэ. Харин бусад вирусүүд нь нилээд хүнд өвчлөлийг бий болгодог тул эдгэрэлт харьцангуй удаан эмчилгээ гам их шаардана. Ер нь аль ч вирусээр өвчилсөн бай ялгаагүй архи, тамхи, хэт их өөх тостой хоол, хүнд доргилт ихтэй ажлаас зайлсхийх нь зүйтэй.Хүн өвчинтэйгээ тэмцэхдээ шинжлэх ухааны эмнэлэг, дорно дахины уламжлалт анагаах ухаан, монголын уламжлалт анагаах ухаан аль алиныг нь хэрэглэж байж амжилт олно. Хүн үхэхийг хүсдэггүй болохоор бүх бололцоогоо дайчлан эх орныхоо болон хөгжилтэй орнуудад сүүлийн үед гарч байгаа эм тангаас сонирхоод хэрэглээд үзэхэд илүүдэхгүй.



Thursday, June 26, 2008

Чингис - Монгол

Tuesday, June 24, 2008

Дэлхийн хөгжилд Чингис хаан...


Саяхан Metro Toronto news дээр The Untold story of Genghis khan гэсэн мэдээ олж харлаа . Дэлхийн талыг эзэлж явсан аугаа удирдагч бидний бахархал євєг дээдэс Чингис хааны тухай оросын найруулагч Сергея Бодров хийсэн уг кино Канадийн-кинотеатруудад гарч эхэлж надад үзэх сонирхол огт төрсөнгүй.Илүү юм нуршаад ч яахав гэхдээ үүнийг оруулмаар санагдчлаа. Америкийн vндэсний радиод (NPR) Жак Вэйзерфoрдын єгсєн ярилцлага.

Роберт: -Єнє удаан жил бид ямар нэгэн гайхамшиг, vйл явдал, хувь хvний дvгнэсэн vй олон зохиолчдын бичсэн номлолд дарагдаж, сонсож ирлээ. Зарим нь орчин veийн тvvхийн гvнзийрvvлсэн чиглэлийг тогтоохоор маргана. Зарим нь шувуу хvнтэй харьцуулахуйц ухаантайг хvртэл нотлох гэнэ. Тэдгээрийн нэгээр орчин vе судлаaч Жак Вэйзерфoрд шинээр тодорч байна. Тэрээр дэлхийг донсолгосон нvvдэлчдийн догшин ширvvн дарангуйлал тогтоож, хvчэрхийлэл, цадаж ханашгуй шунахай уулгалалтыг хослуулж чадсан XIII зууны Монголын байлдан дагуулагч Чингис хааны талаар энэхvv номыг бичсэн гaвъяaтан билээ.

Жак: -Шашины тэргvvдээс гадна дэлхийн тvvхэн дэх хамгийн чухал хvн бол Чингис хааныг гэж би хэлэх байна. Mиний энэ зоримог vзэлд эмзэглэх, санал нийлэхгvй хvмvvс олон гарна биз. Гэвч тvvний амьдралдаа хийж гvйцэтгэсэн бvхнийг та гарцаагvй баримт дээр тулгуурлан анхаарах юм бол бодлыг минь нэг талаасaa vнэн хэмээн зєвшєєрєх болов уу.

Роберт: -Сvvлийн хэдэн арван жилийн дотор баруунд дэлгэрсэн “Нууц Товчоо” хэмээн монголчуудын тvvхэн сурвалжид тулгуурлан Жак Вэйзерфoрдын “Орчин vеийн хєгжилд Чингис хaан..”(Genghis khan and the Making of the Modern World) номoo бичсэн байна. Уг эх сурвалж болон бусад сурвалжийг ашиглан, Вэйзерфoрд шашины эрх чєлєє, чєлєєт худалдааг хєгжvvлсэн зах хязгааргvй их хаанчлалыг монголчууд тогтоож чадсаныг сэдэв болгон гол єгvvлсэн.

Жак: -Хэн ч ийм их гvрнийг хаана ч байгуулж чадаагvй. Эзэнт гvрэн єнєєгийн хойд Америкаас илvv том, 12 сая дєрвєлжин бээр (милл - 1.6 км) талбайтай байсан. Дэлхийн тvvхэнд хэзээ ч давтагдашгvй хоёр дахь том хаанчлал Зєвлєлт холбоот улсаас том их улсыг байгуулж чадсан. Эзэнт гvрний харъяанд Азиас Газар дундын тэнгис хvртлэх бvх улс багтсан ба Хятад, Орос, Месoпoтам, Перси, Энэтхэгийн эртний алдарт соёлыг шат дараалан єєртєє шингээж чадсан. Єнєє дэлхий дээр амьдарч байгаа бvх хvн амын зонхилох хэсэг нь тэр vед монголчуудад эзлэгдэж байсан улс орнуудынх болж байна.

Роберт: -Та энэ номондоо Чингис хан болон монголчуудыг шинийг анхлан сэтгэгч, их бvтээлч, эрч хvчтэй байсан талаас нь ихэд биширч, тэр тусмаа армийн зохион байгуулалт, цэргийн тактикийг маш тодорхой бичжээ.

Жак: -Тийм ээ. Чингис хааны арми аравтын системээр зохион байгуулсан 100 мянга орчим цэрэгтэй байсан. Цэрэг нь аравтын салаа, зуутын бригад, мянгатын бателиoн, тvмэтийн арми гэсэн зохион байгуулалттай. Тэрээр тvмэтээс бvрдсэн 9 арми, єєрийгєє хамгаалах нэг тvмэттэй байжээ. Тийм цєєхєн цэргээр тухайн vедээ 120 сая хvнтэй байсан Хятад мэтийн хэмжээлшгvй том гvрнийг эзэлж чадсан. Хятадаар барахгvй, Орос, Перси гээд хавь ойрынхоо ихэнх улсыг чадварлаг зохион байгуулттай бага армиар байлдаж эзэлсэн.

Роберт: -Энэ арми тэвчээр бvхий явган цэргээс бvрдсэн байв уу?

Жак: -Yгvй, 100% морин цэргээс бvрдсэн арми байсан. Сvvлдээ гадныхнаас бvрдсэн явган цэрэгтэй болсон л доо. Зєвхєн монголчууд бол 100% морин цэрэг, бvх жигvvрvvд нь морин цэргийн ангиудаас, мєн их бууны хороо мэт нум сумтнаас бvрдсэн харваач морин цэрэгтэй. Язгууртнууд нь зєвхєн морь унaдаг байсан еврoпын армиас эрс ялгаатай байв. Бvх монголчууд тэр vед нэгдэж чадсан байсан.

Роберт: -Та язгууртууд гэж сая хэллээ. Чингис хаан язгууртан гаралтай байв уу?

Жак: -Тийм. Тал нутгийн ядуу овгийн хамгийн доод гарлын язгууртан байгаад єєрийн чадлаар зэргээ ахиулан тэмцэж, язгууртнуудыг болохыг мэдэрсэн. Тvvнтэй тааралдсан язгууртнууд дандаа урaвдаг, харин ядуу ардууд vнэнч байлаа. Тvvнийг хэрцгий бvдvvлэг хvн болсныг харуулсан шалтгаан бол эзэлсэн хотуудынхаа язгууртнуудыг хамгийн тvрvvнд хєнєєдєг байсанд оршино гэж би бодож байна. Язгууртнуудыг ядахдаа уншиж, бичиж чаддагvй, улмаар эмнэлгийн тусламж vзvvлэх чадваргvй, мєн хvнд ном зааж, сургаж чадахгvй, шашин шvтлэггvй, нэхмэл нэхэж, баримал барьж чаддаггvй, єєрєєр хэлбэл юунд хэрэггvй хvмvvс гэж тэрээр vзэж байв. Чингис хааны ой ухаанд тэд ямарч ашиггvй, аюултай хvмvvс байсан учраас эзэлсэн хотууддаа язгууртнуудыг шууд устгадаг байжээ.

Роберт: -Таны номонд єргєн хэрэглэсэн “Нууц Товчоо”- г хааны амьдралын сvvлийн жилvvдэд ойр дотных нь хvн бичсэн байх талтай учир бид vvнийг хэр бодитой эх сурвалж гэж vзвэл зохих вэ? XIII зуунд Чингис хааны єтєл нас хvртлээ тал нутагтаа амьдарч байсан, хааны насыг тогтоосныг бусад сурвалжуудтай тулган тодруулж болох уу?

Жак: -Энд дурдагдсан зvйлс бусад сурвалжтaй харьцуулан шалгагдсан байдаг. “Нууц Товчоо”-ны хамгийн сонирхолтой тал болохоор бусад сурвалжид байхгvй олон баримт хадаглагдаж байгаад оршино. Жишээлбэл, одоогоор тодорхой байгаа бусад сурвалжид ер таардаггvй Чингис хааны санахыг цээрлэсэн зvйлс байна. Хааны гэр бvлийнхэн нийтэд тараахаас болгоомжилж байсан гэмээр зvйлс энэ сурвалжид дурдагдсан байна. Хvvхэд ахуйдаа их уйлхай, уйлахаараа юу хийхээ мэдэхээ байдаг, нохойноос айдаг байжээ. Тvvний амьдралдаа хийсэн хамгийн муу vйлдэл бол 12 настайдаа хагас дvvгээ эрх мэдлийн тєлєє харваж алсан явдал юм. Гэрийнхэн гадгаш мэдээлэл гаргахыг хvсээгvй зvйлс зєвхєн “Нууц Товчоо”-нд орсноороо уг сурвалжийн итгэл vнэмшлийг улам нэмэгдvvлсэн гэж би бодож байна.

Роберт: -Чингис хааны тухай зарим хvн уншаад “Тааралдсан уламжлал болгоноо тэрээр эвдэж устгасан. Єєрсдєєсєє давуу соёл иргэншилтэй олон vндэснvvдээс нягтарч бvрдсэн хаант улсыг байгуулж чадснаар барахгvй тэднийг аравтын системд оруулсан” гэж хэлжээ. Бас нэг хvн “Жинхэнэ хэрцгий фашист удирдагчийн дvрээр бид дvрсэлж байна” гэж хааны талаар их эсрэг байр суур иа илэрхийлжээ. Хэрвээ би эдгээр хvмvvсийн байр сууринаас хандвал юу нь буруу байна?

Жак: -Тэр ямар ч тєрхєєрєє тийм хэрцгий байгаагvй. Хvмvvсээс татвар авч байсан нь vнэн. Гэхдээ тэр хєрєнгє хурааж, баяжихын оронд хvмvvст эргvvлээд єгч чаддаг, єєрєє насан туршдаа энгийн амьдралтай нэгэн байж, ард олныг хоорондоо холбоотой нэг системд vнэнч болгохыг эрмэлзэж, худалдаа харилцааны анхдагч санааг нээж чадсан. Тэрээр дэлхий дээрх бvх хvмvvсийг зєвхєн нэг хуулиар захирах хvсэлтэй байв. Бодит байдал дээр тэр нь дипломат нийгмийг байгуулах эхлэл болсон ба єнєєгийн дэлхий дахинд нийтээрээ хvлээн зєвшєєрєх хуулийг бvтээхийг зорьж байжээ. Гэвч асар их харигслал, тамлалын vед тэрээр амьдарч байсан ба тийм нєхцєлд vнэхээр хувьсгал хийж чадсан. Aнх англи хэлээр гаргасан зузаан номондоо Жеффери Тоссер Чингис хааны тухай цус урсгасан махчин домгуудыг голлон тvvнийг ертєнцийн эзэн болох талаас нь дvрсэлсэн. Чингис хаан тухайн vедээ гайхалтай хувьсгалч байсан ч, бид тvvний эсрэг, Азийн бvхэл бvтэн тvvхийн эсрэг vл хvлээн зєвшєєрсєн vзэл суртлын аян дайнд мордсон. Бид Чингис хааныг Хvннvгийн Атила мэт тvvхийн чєтгєрvvдтэй адилтган бvдvvлэг, зэрлэг талаас авч vзсээр ирсэн. Гэтэл тэр одоогийн тvvхэнд дэвшилттэй нєлєє vзлvvлсэн агуу хvмvvсийн нэг байжээ.

Роберт: - Жак Вэйзерфoрд таны ярьсан бvхэнд их баярлалаа.

Жак: -Роберт танд ч гэсэн би баярлалаа.

Роберт: -Жак Вэйзерфoрдын бичсэн” Oрчин vеийн хєгжилд Чингис хaан…” номын тухайд ийм байна.
Эх хэлнээ орчуулсан Ш.Баатар

Sunday, June 22, 2008

Хүлээвэл ирнээ

Цээжинд хүлээхийн итгэл салхилнам
Цэгээн гуниг хайраа амлан санагалзана
Цэнхэрлэн харагдах тэнгэрийн хаяа хүртэл
Цэл залуу насны дурлалаас давчуу санагдана

Цээжинд хүлээхийн итгэл салхилнам

Харцанд хүлээхийн гуниг хөвнөм
Харуй өнгөрч үүрийн гэгээтэй золгохуйд
Хайрлах харамлах нэгэн сэтгэлд зэрэгцээд
Халуун хүслийг чанадад тээж одноо

Харцанд хүлээхийн гуниг хөвнөм

Бодолд хүлээхийн жаргал ташуурнам
Болзоо задлах өдрүүд тэсэж яднам
Бороотой, цастай тайтгарлаар цангаагаа тайлаад ч
Борхон зүрхний хүслэн орчлонгоос хэдийн тасарчээ

Бодолд хүлээхийн жаргал ташуурнам

Зүүдэнд хүлээхийн тавилан хөлчүүрнэм
Зүрхэн тус газар хөндүүр оргином
Зүсээ сануулах гэж дүр чинь харагджээ…гэхдээ
Зүгээр дарстай хундаганд хөвнөм

Зүүдэнд хүлээхийн тавилан хөлчүүрнэм

Г.Гантулга

Сэхүүн гуниг

Нулимстай мөртлөө инээдэгтээ сэхүүн
Нуугдсан гунигаа илчилдэггүй дээ сэхүүн
Надад ирэхдээ үзэсгэлэн чинь сэхүүн байсан
Надаас явахдаа дурсамж чинь сэхүүн үлдлээ
Чи сэхүүн мөртлөө ялдам байхад
Би гэнэн агаад дурламтгай байлаа
Бороонд шүхэргүй алхахдаа
Бодолдоо нүцгэн үнэнтэй
Дурлалдаа ганцхан хүнтэй
Итгэлдээ нэг л сэтгэлтэй
Би эгэл хүн байлаа
Үнсэлцэхэд сэхүүн тавилангийн
Үнэр ханхийж, толгой эргэнэ
Хацар дагасан бороон дуслууд
Хамтдаа амтагдаж шорвог байхад
Чи сэхүүн нэгэн байлаа

Чи надад жаргалын 90 хоног бэлэглэчихээд
Чимээгүй зовлонгийн нэг үүдийг нээждээ
Сэхүүн байхыг чамаас би сурсан болохоор
Сэвтээхгүй үнэний тэр үүдээр би алхахгүй ээ
Тэгсэндээ би бардам
Тэвэр эзгүй ч сэхүүн…
Сэхүүн гуниг минь ээ
Сэрээгүй зүүдний шаналан минь
Цэцгэн настай алдрай дурлал минь
Чиний инээдтэй баяр баясгалан минь
Хайж бэдрээд ч үл олох
Харамсаж гуниад ч үл ирэх
Чамтай үдсэн зуны цэцэгс
Чамайг харамласан намрын навчис

Чамаас асуусан үнэн
Намайг дэнсэлсэн өдрүүд
Бүгд сэхүүн агаад гунигтай
Бүгд сэтгэлийн нандин уянгатай
Г.Гантулга

Friday, June 20, 2008

Үндэсний хэл бичиг соёл ...



Юуч мэдэхгүй хүн аргагүйн эрхэнд юм бүхэнд итгэдэг.
Бэрхшээл бүрийн цаана бидний зорилго бий
Бага зүйлд хэтэрхий автсан хүн их зүйл бүтээх чадваргүй болчихдог
Тэвчихийн аргагүйг тэвчихийг л тэвчээр гэнэ
Буруу ойлгосноос огт мэдэхгүй байсан нь дээр


Tuesday, June 17, 2008

Нүүрний баясалыг дагж аз жаргал ирдэг


Инээмсэглэл хоромхон зуур болж өнгөрөх боловч заримдаа насан туршид мартагдахгүй инээмсэглэл гэж байдаг . Учир нь өгөөмөр сэтгэлээсээ өгөхөд л байдаг.

Инээвэл залуужина. Инээвэл хөгжинө. Инээцгээе хүмүүсээ. Инээгээрэй, бас дахин инээмсэглээрэй. Гэхдээ ихэнх америкууд шиг хиймэл хоосон инээд бус, чин сэтгэлээсээ нүүр дүүрэн инээцгээе. Хиймэл хоосон, засмал инээд бол нэг л секундын дотор нүүрнээс нь арчсан мэт алга болдог бол нүдээ очтуулан байж инээсэн инээд нүүр царайнаас тийм амар алга болдоггүй. Инээмсэглэл нь авч байгаа хүнийг баяжуулдаг, үгүйрүүлдэггүй, харин ч улам залуужуулж, төгс төгөлдөр болгож, баяжуулж байдаг. Тэрээр орон гэрт аз жаргал авчирч, ажил хэрэгт тус дөхөм болж, үерхэл нөхөрлөлийг бэхжүүлнэ. Мөн ядрахад амралт, гунихад гэрэл гэгээ зовоход эм болдог. Инээд худалдагдахгүй, гуйгдахгүй, зээлдэгдэхгүй, хулгайлагдахгүй.Инээд баяслыг буй болгож өөрөөсөө үргэлж гэгээ цацруулж байдаг хүчин чадлыг олж чадсан хүн уур бухимдлыг давж, аз жаргалыг аяндаа буй болгодог.

Монголчуудын биеэ сувилах эрдмээс



Цатгалан болох даруйд хэвтэхгүй байх. Учир нь євчин бvхнийг vvсгэнэ.
-Аливаа халуун идээ, ундааг идэж уугаад хєлєрвєєс жавар, салхитай газар явахгүй байх.
Энэ бол таталдан зуурах, толгой євдєх, нvд ширvvсэх, унтамхай болох зэрэг гэмд нэрвэгдэх шалтгаан болно.

-Шєнє орой дэндvv их идэж, ууж болохгүй. Унтаж хэвтэхдээ жавар салхинаас зайлсхий
-Єтгєн, шингэнээ битгий хvчлэн хоригло. Энэ нь євдєг хэсгээр жигнэж шархирах, эвэршээлээс сэргийлнэ.
-Ясыг гэмтvvзэй хэмээн удаан зогсож vл болно
-Цусыг гэмтvvзэй хэмээн удтал сууж vл болно

-Шєрмєсийг гэмтvvзэй хэмээн удтал алхуулж vл болно
-Тамир хєнєєгvvзэй хэмээн удтал хэвтэж vл болно
-Тамир барагдуузай хэмээн удтал ажин харж vл болно
-Толгойн хий євчнийг vvсэх вий хэмээн идэж цадсаны дараа толгойгоо бvv угаа
-Нvд улайж євдсєн бол тачаалын vйлийг чанга цээрлэх хэрэгтэй. Эс тийм болвоос нvдэнд цагаа унана.
-Тамир хvчийг хорогдуулахгvйн тулд дэн зулыг амаараа бvv vлээгтvн
-Салхилах, бороо орох, аянга, цахилгааны vед vvд хаалгаа дараад vнэрт хvжийг асааж, эвтэйхэн тєв суух хэрэгтэй. Энэ бол бурхан сахиус vvгээр єнгєрєх юу магад хэмээн хичээнгvйлсэн хэрэг болой
-Єлєн гэдсээр цай битгий уу
-Эртний хvмvvс пvнтvvзийг шалзартал, махыг зєєлєртєл чанаж, архийг бага уу гэжээ
-Єглєє эрт халуун усаар нvдээ угааваас нvдний євчин ер олохгvй
-Шєнє унтахаас ємнє гэзэг vсээ зуун удаа самнаваас толгойн хий євчинд нэрвэгдэх нь цєєн
-Шєнє унтахын урьд халуун усаар хєлєє дэвтээвэл дєрвєн мєч хvйтэн євчин тусахгvй
-Аагим халуун улиралд хvйтэн усаар битгий нvvрээ угаагаарай. Vvнийг зєрчвєєс нvдний євчин олно
-Намар цагт орсон хурын усанд орж угаалга хийж vл болно. Vvнийг зєрчсєнєєс арьс хєрс хатингаран ширvvсч, цагаан мариа гарч мэднэ
-Шєнє унтахаар хэвтсэний дараа хоёр гараараа шєргєєж халаагаад нvдээ нухалбаас нvдний євчин vvрд vл тусна-Єнгєнєєс зайлахыг сумаас зайлах мэт, салхинаас зайлахыг єшєєтнєєс зайлах мэт vз-Бичин цагаас хойш шингэн будааг барагтай ид-Чийг, салхитай газар бvv сууж, хэвтээрэй-Биеийн угаал хийсэн хойно арьс махны сvв бvхэн нээгдэх учир жавар салхинд байж vл болно. Энэ гам болвоос салхи амархан авахаас сэргийлнэ

-Баяр баясгаланг туйлд нь бvv хvргэ, тачаангуй хvслийг дураар бvv болго
-Догшин шуурга, ширvvн бороо, тасхийм хvйтэн, шатам халуун єдєр битгий орон гаран бай
-Амны халуун уураа нэг vлээгээд хоёр гараараа шєргєєж нvvрээ илвээс царай vрчлээ хуниасаар бага болох бєгєєд єнгє зvс сайжирна

Monday, June 16, 2008

Lose Myself In Love


Өнчирч хоцорсон зүрхийг бүү эмтэл үхчихнэ
Өнгөрсөн бүхнийг бодсоор гүн шархтай болхчихсон юм
Учирсан хэрнээ учраагүй чиний хойноос шаналахдаа
Унтаж чадалгүй уйлсаар олон шөнийг өнгөрөөсөн
Хүлээж цөхөрсөн сэтгэлийг минь бүү зовоо үймэрчихнэ
Хуурамч дурлалын золионд булингартаж үлдсэн юм
Ирэх л юм шиг санаж чамайг хүлээж сүүхдаа
Итгэл даагаагүй сэтгэлд чинь даанч их гомдсон шүү
Гуниг шингэсэн нулимсыг минь бүү арч гарыг чинь түлнэ
Гасланд автсан сэтгэлийн нурман буцалсан юм
Ганцаардлынхаа зовлонг нулимстайгаа урсгаж
Газарт тогтсон нүглийн намагт халуун дусал нэмэх гэсэн юм бүү арч
Бичсэн~ Г.Дөлгөөн мөрөн

Sunday, June 15, 2008

Happy father's day




Эр хүнийг хэр ядуу байгаад санаа зовдоггүй тэр гэр бүлтэй л бол баян.

Friday, June 13, 2008

Imagine lyrics


Imagine there's no Heaven
It's easy if you try
No hell below us
Above us only sky
Imagine all the people
Living for today

Imagine there's no countries
It isn't hard to do
Nothing to kill or die for
And no religion too
Imagine all the people
Living life in peace

You may say that I'm a dreamer
But I'm not the only one
I hope someday you'll join us
And the world will be as one

Imagine no possessions
I wonder if you can
No need for greed or hunger
A brotherhood of man
Imagine all the people
Sharing all the world

You may say that I'm a dreamer
But I'm not the only one
I hope someday you'll join us
And the world will live as one

Wednesday, June 11, 2008

Walking for good health



1. Ухарч явах олон сайн талтай
Ухарч явахад хүзүү сээр болон нурууны булчин жирийн үеийнхээс нэн илүү ачаалал, хөдөлгөөнд орж, хүзүү сээр болон нурууны булчинд урагш алхахаас илүү дасгал болдог байна. Мөн бөгтөр нурууг засах сайн арга юм, ухарч явах нь бас үе мөчний ажиллагааг нэмэгдүүлж, үе мөч орчмын булчин мах, шөрмөсийг сайжруулж, бага тархины ажиллагааг сайжруулж, биеийн тэнцвэрийг алдагдуулахгүй байлгаж, санаандгүй ойчиж унахаас сэргийлдэг байна.
2. Бороонд алхаж явах сайн талтай
Бороотой өдөр алхаж явах нь цэлмэг өдөр алхаж явахаас илүү бие махбодийг чийрэгжүүлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Шиврээ бороо орох нь дэгдэн хийсэх нарийн тоосыг дарж, агаар мандалыг цэвэр тунгалаг болгож, хөрс шороо явах замыг нэн чийглэг болгож, агаар амьсгалыг нэн цэвэр сайхан болгодог байна. Үүнээс гадна, борооноос өмнөх нарны цацраг болон хур бороо буух үед бий болсон үлэмж хэмжээний сөрөг йон нь цусны даралтыг бууруулахад ашигтай юм. Зөөлөн бороонд гадуур алхаж явах нь сэтгэл санааг сэргээдэг төдийгүй бие махбодийн орчин ахуйн янз бүрийн өөрчлөлтөд зохицох чадварыг нэмэгдүүлдэг байна.

3. Хөл нүцгэн явах урт наслахад ашигтай

Хүний таван цул зургаан сав нь цөмөөрөө хөлийн улнаасаа нөлөөлөгддөг байна. Иймээс хөл нүцгэн алхаж явах заншилтай болбол элэг бөөрийг сайжруулах, хоолны дуршлыг нэмэгдүүлэхэд ашигтай, урт хугацаа баримталж чадвал бөөрний чадавхийг сайжруулж, эрч хүчийг дүүрэн байлгаж, чих нүдний ажиллагааг идэвхжүүлж, эрт өтлөхөөс сэргийлж чаддаг байна.

4. Жижиг чулуутай газраар хөл нүцгэн алхаж явах ашигтай
Жижиг чулуутай газраар хөл нүцгэн алхаж явах нь хөлийн улыг ижил биш жижиг

чулуунуудад шууд учруулж, эдгээр жижиг чулуунууд нь хөлийн улны үй олон бэлчрүүд болон судал салдарыг нухан массажлах үүрэг гүйцэтгэж байдаг нь цусны эргэлт, судал салдарын ажиллагаанд сайнаар нөлөөлдөг төдийгүй настай хүмүүсийн хөл муудахаас урьдчилан сэргийлдэг байна. Өндгөн чулуутай өргөн замаар хөл нүцгэн алхаж явах нь хүний биеийн эрүүл мэндэд үнэнхүү ашигтай. Харин настан буурал өтгөс хүмүүсийн хувьд, нэгд, ойчиж бүдрэхээс зайлсхийхийн тулд алгуур аажим алхаж явах хэрэгтэй, хоёрт, хөлөө шархлуулахаас зайлсхийхийн тулд оймс буюу нимгэн ултай гутал өмсөх хэрэгтэй, гуравт, биеийн бодит нөхцөлдөө зохицуулан хэтэрхий их удаан цагаар алхаж явахгүй боловч уйгагүй алхаж явж байхыг эрхэмлэх хэрэгтэй.