Tuesday, July 7, 2009

Сүрчиг - Perfume

Үнэртэй усыг хэрэглэж ирсэн түүх та бидний мэдэх Клеопатра хатан хаан, Египет, Ромын хаад, ихэс дээдсээс улбаатай. Тухайн үед сүрчгийг харц энгийн ардууд хэрэглэвэл бүр цаазаар авах ял ч сонсох хүртэл шийтгэл оноогддог байв. Тэгвэл өнөөдөр Клеопатрагаас л үнэртдэг байсан сайхан үнэр эмэгтэй хүн бүрээс үнэртэх боломжтой болсон.

зөвлөгөө

- Ажил хэргийн болон өдрийн цагаар /дорны/ буюу хурц чамин хэрэглэх зохисгүй юм. Харин зөөлөн ердийн сүрчиг хэрэглэх нь зүйтэй. Харин орой үдшийн цагаар, үдэшлэг уулзалтад хурц үнэртэнг хэрэглэж болно.
- Зөөлөн даруухан дүр төрхтэй эмэгтэйчүүд цэцгийн үнэр агуулсан сүрчиг гайхамшигтай зохидог. Харин чөлөөтэй эротик бүсгүйчүүлд хурц содон үнэр онцгой содон зохилдлогыг бий болгодог.
- Хар үстэй, боровтор царайтай ази бүсгүйчүүдэд дорны үнэртэй сүрчиг илүү зохилдоно.
- Тамхи, архи, халуун ногоо бусад хурц үнэртэй хоол ихээр хэрэглэвэл үнэрийг ихээр өөрчилдөг.
- Чиний сонгосон үнэртэн яг яаж үнэртэх бол гэдгийг мэдэхийн тулд алган дээрээ үнэртэй уснаас тусаагаад, хатангуут нь алгаа хамарныхаа хажууд авчран сэвж үнэрт.
- Үнэртэй усыг түрхэхдээ нимгэн арьстай хэсэгт түрхдэг. Чихний ар, хүзүүний урд тал гэх мэт. Энэ хэсэгт түрхсэн үед үнэр нь агаарт өргөн тархдаг.
- Мөн хүзүүний ороолт, нусны алчуурандаа шингээж болно.
- Үслэг эдлэл үнэрийг сайн хадгалдаг. Тийм учраас өвлийн цагт үстэй захтай юм өмсдөг бол түүндээ шингээгээрээ.
- Дууссан үнэртэй усныхаа савыт орны даавуу хийдэг шүүгээндээ хамт хийгээрээ. Тэгвэл үнэр нь даавуунд шингэж улмаар унтах явиад биед шингэнэ.
- Ямар ч хувисанд сүрчиг дүрхдэггүй. Яагаад гэвэл хувцаснаас амархан үнэр нь гарахаас гадна хувцсыг чинь завааруулах магадлалтай.
- Хурц үнэртнээс татгалзаж үл мэдэг, нялуун биш цэцгийн үнэртэй сүрчиг хэрэглэх нь зохимжтой.

Дэлхийн үнэртэнгийн урлагыг Америкийн, Европын гэсэн хоёр урсгалд хуваан авч үздэг. Европ урсгал нь өнө эртний түүхтэй. Үнэртний цуглуулга нь олон төрлиин найрлага, үнэриин асар их баялаг мэдрэмж хэлбэлзэл, савлалын загвар маш нарийн агаад үйл нь хялбар биш юм. Америк маягийн сүрчгийн онцлог нь энгийн атлаа цоглог, спорт маягийн, Европ төрөлтэй харьцуулахад орчин үеийн, нийтлэг хамгийн гол нь тансаг байдаг билээ. Ташрамд хэлэхэд: сүрчиг үйлдвэрлэгч үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн бүх л үе шат патентлагдан нууцлагдсан байдаг учраас эдгээр аж үйлдвэрүүдээс зөвхөн дөрөвхөн нь л жуулчдад өөрийн үйл ажиллагааг сонирхон үзэхийг зөвшөөрдөг байна.