Tuesday, September 20, 2011
Нэгийг өгч хоёрыг ойлгуулсан соёл
Харь оронд хөл тавьж байгаа олон хүнд тухайн орны нийгмийн хөгжил зан заншил соёл иргэншил нь маш их зүйлийн ойлгуулж өгдөг. Далайн эрэг дээр суугаад загасчилдаг загасчид шиг л элдэв л зүйлийг олж авч ухаарч амьдралыг үзэх үзэл нь хүртэл өөрчлөгдөн тэлэгдэж нэг ёсондоо юм үзэж нүд тайлагдаг юмуу даа. Инээдэмтэй хөгтэй явдал дүүрэн байдагч гунигтай бас зарим талдаа алмаарч хоцрох юм ч зөндөө гардаг. Эхний жил очоод удаагүй байтал Солонгос цагаан сар нь болж байсан юмдаг. Хүн болгон нимгэн дугтутай бэлэг аваад харин надад нилээн овор ихтэй улаан өнгийн маш гоё бэлгийн цаасанд боодолтой бэлэг өгдөг юм байн. Гайхсан баярлсан хоёр давхцан гэртээ бэлэгээ барисаар гүйж очоод найздаа азтайгаа гайхуулаад хэнийч аваагүй том бэлэг авлаа ухааны юм бодоод. Сэтгэл гаргасанд нь талархаад. Ямартай ч бэлгээ задалхаар яаарч тухтайхан сууж аваад бэлгээ задаллаа. Тэгтэл юу байсан гэж санан алмаарч ангайж орхих нь тэр хэзээч ийм бэлэг авч байсангүй. Юм андуурч хийсэн ч юм болуу гэж бодож үзлээ нэг л биш ээ. Бэлэг авсан биш урам хугарч хэзээч мэдэрч байгаагүй онцгүй мэдрэмж төрж байж билээ. Харин дараа нь харь орны зан заншилийг ойлгож мэдэх хэрэгтэйг тэр үед маш сайн ойлгуулж өгсөн. Нэгийг өгч хоёрыг ойлгуулж өгсөн Солонгос соёлтой ингэж танилцаж байлаа. Солонгост мах гэдэг үнэтэй тэр тусмаа үхэрийн мах бол хүндэтгэл илэрхийлсэн бэлэг байдаг ялангуйяа үхэрийн хоосон дунд чөмөгний яс настай хөгшчүүлдээ хүндэтгэлийн маягаар авч өгдөг. Бид ээж аавдаа хоосон яс авч өгөөд сайхан шөл гаргаад идээрэй гэж хэлбэл Монгол ёсонд хэр нийцэх бол ...