Sunday, September 25, 2011

Өглөөний цай

Эрт дээр үед цай уух нь гол тєлєв хаан ноёд болон буддын шашны ёс жаягийн хvрээнд vйлддэг ёс заншил байж. Энэ утгаараа цайг тэр хvрээнийхэн л тарьж, ургуулдаг байсан байна. Харин цаг хугацаа єнгєрєхийн хэрээр хаад ноёд, лам нараас гадна дайчин баатрууд хүртэл хүртдэг болж. Мєн цайг vнэр болон амтаар нь ямар тєрлийнх болохыг нь таних тэмцээн, уралдааныг хvртэл зохион явуулж, нийтийн хэрэглээ болох vндсийг нь тавьсан байна. Ингэснээр зєвхєн зугаа цэнгэл, эмчилгээ, шашны зан vйлд ашиглах тєдийгvй явцуу хvрээний цайны хэрэглээ нь олон зуун жилийн турш хєгжин, хувирсаар зарим оронд vндэсний баялаг, єв соёлын нэгэн салшгvй хэсэг болсон байна. Бидний хувьд цайг тэгж vндэсний баялаг, єв соёлын нэг болтол өргөн дэлгэр хөгжүүлж ирээгүй ч хамгийн чухал асуудал өглөөний цайгаа маш сайн тохируулах явдал юм. Хэрэв бид өглөө бүр заавал өөртөө тохирсон хоол тэжээлээ зөв идэж сурвал өдрийг эрч хүчтэй өнгөрөөж хийж буй бүхий л зүйлдээ амжилт гаргаж чадна.
Өглөөний цай таныг:
  • Амархан ядарч сульдахаас хамгаална.
  • Оюуны бүтээмжийг нэмэгдүүлнэ.
  • Хэт их идэхээс сэргийлнэ.
  • Байнга хэвшил болгож чадвал та өөрийгөө энгийн аргаар хөгшрөлтөөс хамгаалж байна л гэсэн үг юм.