Monday, September 26, 2011

It's Autumn Again

Торонто хотын Намар хараахан болоогүй байгаач удахгүй навчис өнгөө хувиргаж эхлэн. Яг л будаг цацаад хаячихсан юмуу гэж андуурам тийм үзэгслэнтэйгээр хамгийн сүүлчийн удаа навчис модноосоо хагцан орчлонгий өнгийг өөрөөрөө илэрхийлэх шиг нисэн оддог. Үнэхээр сэтгэл алдрам хонгор шаргал навчисаар хоног өдөрүүд улиран одож нэг нэл мэдхэд эргээд л намар ирнэ. Мөрөөрөө ямарч завгүй явж байхад аль хэзээний намар болсон байх юм. Цаг хугацааг бид үдэх биш цаг хугацаа биднийг үдэж байна. Орчлонгийн өнгөөр бүх юм хувирч өөрчлөгддөг ч өөр нэг шинэ үе эргэн ирж буй.