Monday, September 26, 2011

Өдөр өдрийн нар олон ангит кино

Сүүлийн үед нэтээр гарч байгаа олон ангит кинонууд хэтэрхий худал дэндүү үнэмшилгүй ч ганц нэг дүр нь сэтгэл татах төдий болхоос кино гэж хэлхэд хэцүү кинонууд гарч байсан. Харин Өдөр өдрийн нар олон ангит кино амьдрал үнэртэж илүү кино болж чадсан санагдлаа. Өдөр өдрийн нар олон ангит кино арай өөр өнгө аястай ядаж амьд өрнөлтөй юм. Жүжигчид нь үнэхээр өөр өөрийн дүрээ сайн гаргаж байгаа харагдаж байна.
Тус киноны зохиолыг соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргал, зохиолч, М.Эрдэнэбат нар бичсэн бол найруулагчаар Г.Энх-төр ажиллажээ. Харин киноны гол дүр болох сувилагч бүсгүйд "Үл таних эмэгтэй", "Эзэнгүй бөгж", "МИ-15", Төрийн дайсан" кинонд тоглосон, жүжигчин О.Долгор тоглосон бол Олны танил жүжигчдээс гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нар уг кинонд тогложээ.