Thursday, August 12, 2010
Wednesday, August 11, 2010
Acne Symptoms

Батагших маш олон шалтгаантай Жирэмснээс сэргийлэх болон харшлын эсрэг эм, иодын бэлдмэлийг удаан хугацаагаар хяналтгүй хэрэглэснээс буюу мэргэжлээс (жолооч, химийн бодистой харьцдаг хүмүүс) шалтгаалж батгаших явдал бий. Mөн хоносон хоол, лаазалсан, хагас боловсруулсан болон хугацаа нь дөхсөн эсвэл дууссан хүнсний муудсан бүтээгдэхүүүн хэрэглэх нь элэг, ходоодыг муутгаж улмаар батгаших шалтгаан болдог.
Тэгэхээр бас батгатай хүний дэр ор хөнжилийг хэрэглэж болохгүй.Батга үүсгэгч нян харанхуйд нүүрэн дээр ил гарч өндгөө шахдаг. Мэдээж энэ нь хүн унтаж байхад болж байгаа процесс Тэр өндөг нь 6-10 хоног амьдрах чадвартай байдаг бөгөөд энэ хооронд өөрийн амьдрах орчноо хайж олно гэсэн үг.Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэснээс батганы нян бүүр цаашаа нэвчин орж урт удаан аятай тухтай амьдрах орчинтой болно. Тиймээс батганы нянгийн эсрэг эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Батгатай хүмүүс юу хориглох вэ?
З.Мэдээжийн хэрэг өөх тос, давс ихтэй халуун ногоотой хоол хэрэглэх хэрэггүй.
4.Архи, тамхи хэрэглэж, бэлгийн харьцааны дэг журамгүй амьдрал нь батгыг эдгээхгүй байх том шалтгаан болдог.
5.Кофе болон хэт сэргээх бэлдмэл чихэр ихтэй, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх сайн биш.
6.Баталгаагүй гоо сайханы бараанаас батгаа сэдрээдэг тал бий. Иймээс урьд хэрэглэж байгаагүй шинэ тос, пудр хэрэглэж байх явцдаа арьсныхаа өөрчлөлтийг ажиглаж сурах хэрэгтэй.
7.Агааржилтгүй халуун нөхцөл батгыг ихэсгэнэ. Иймд ажлын өрөө тасалгааныхаа салхивчийг 2-3 цаг тутамд онгойлгож цэвэр агаар оруулаарай.
8.Арьсан дээр ямар нэг юм гардаг бол халуун наранд удаан байж, бүгчим газар олон цагаар ажиллах хэрэггүй.
9.Өдөн дэр, ноолууран хөнжил бүр шаардлаггүй. Хүний арьс амьсгалах тос, хөлс ялгаруулах агшиж сунах, гуужин унаад нөхөн төлжигдөх чадвартай чухал эрхтэн юм.
10.Батгатай хүүхдүүд батгаа нуух гэж маск зүүж, алчууро боож, үсээ урт ургуулж нүүрээ халхалдаг. Ингэснээр батга арилчихгүй. Ороолт, алчуур, масканд наалдсан идээ бээр арьсаар тархаж батгыг улам сэдрээдэг гэдгийг мартаж болохгүй. Ялангуяа зуны улиралд эрүүл агаарт гарч нар, салхиар биеэ чийрэгжүүлэх ёстой байтал өвөл, зунгүй битүү хувцас өмсөх нь буруу юм.
Гэрийн нөхцөлд хийх арчилгаа, маск тавих арга
Хамгийн гол асуудал бол арьсны арчилгаа. Хэрвээ тос түрхэх болбол тослоггүй тос түрхэнэ. Нуруу цээжээрээ батгатай бол цээжээ ил гаргасан хувцас өмсөж, батгаа хатаах хэрэгтэй. Шилмүүсний хөөстэй баннд орох, ургамлын хандаар арчих, савангийн хөөсөө хатаах зэрэг энгийн аргаар батгыг үгдрэхгүй аргалж болдог.
-Таван салааны буюу халгайн хандаар нүүрээ угааж мөн тийм хандаар бэлдсэн мөсөөр нүүрэндээ иллэг хийж болно.
-Олон хоногоор нойргүй ажиллаж ядарвал батга сэдэрдэг. Иймд шөнийн ажилтай хүмүүс өдөр нь сайн унтаж амрахгүй бол нүүрний батга нэмэгдэнэ.
-Батганы нүхийг агшаах зорилгоор өндөгний цагаан ыг лимоны шүүстэй зуурч маск бэлтгэж тавьдаг. Үүнд: Хоёр цайны халбага өндгөны цагаанийг хөөсөртөл зуурах явцдаа тал цайны халбага лимон буюу цангисны шүүсийг аажим аажимаар нэмж зуурна. Бэлтгэсэн маскаа 4-5 минутын зайтай 2-3 давхрага болгон үечилж тавиад, ойролцоогоор 15-20 минутын дараа цайны хандаар норогсон хөвөнгөөр арчаад авна.
-Нүүрээ сулавтар давстай өтгөн хар цайгаар угааж, тараг түрхээд аарцаар маск тавихад хатдаг. Өтгөнөө өдөр бүр гаргаж гэдсээ цэвэрлэж байх ёстой. Үүний тулд чавга, алим, чангаанз, үзэмж идэж жимсний шүүс буцалсан ус ихээр уугаарай.
Skin Treatment
There are many treatments we can follow to eliminate acne from our lives, the first steps of the acne treatments include gels and creams which contain active ingredients such us nicotinamide, benzoyl or salicylic acid. Topical treatments are supposed to be very effective for this skin condition symptoms since they reduce the balckhead type acne; antibiotics must be used only in urgent cases, they are very effective and can be taken on tablet form or used topically. Some of theses topical antibiotic are mixed with other anti-acne substances like retinoids, zinc and benzoyl, meanwhile other treatments include preparations which contain hormone therapy acetate, but must be take by females only.
Thursday, July 29, 2010
Happy happy Birthday

Амьдрал гэдэг ямар сайхан гээч. Тэр тусмаа амьдралд эрч хүчтэй, бас өөртөө итгэлтэй, урагшаа тэмүүлсэн зорилготой байна гэдэг сайн төдийгүй мундаг хүний шинж. Амьдралыг нарны алтлаг цацрагтай, цэцэгсийн гайхам өнгөтэй, салхины намуун с
эвшээтэй, усны мяралзсан урсгалтай, уулсын бардам оргилтой байлгах гэдэг өөр хэнээс ч бус гагцxүү ухаант, тэвчээрт, хүлээцтэй хүнээс шалтгаалдаг мэт.
Амьдралд юу ч тохиолдсон түүнийг уужуу тайвнаар, байх л зүйл мэтээр хүлээж авч сурах нь бас хэрэгтэй мэт. Уулзаж учирч буй бүх л хүнд ууч сайхан сэтгэлээр хандаж, атаа хорслыг нь сүүн сэтгэлээр цайлгаж, уурын мунхагийг нь уужуу тайвнаар өршөөж,
бүдүүлэг тэнэглэлийг нь ялдам инээмсэглэлээр халхалж байх нь бас хэрэгтэй мэт.
Урагшаа явах замаа холч ухаанаар тольдож, урдаас хуцах олон ноход руу чулуу шидэлгүй шуударч, халуун наранд ч хөлсөж алжаалгүй, хүйтэн жаварт ч хацраа хайруулалгүй, өлсөж ядарч ундаасахыг ч үл тоон зорьсондоо хүрэх хэрэгтэй мэт.
Энэ л амьдралын амаргүй нугачаанд бүхнийг нуруундаа үүрч, үүнийхээ төлөө гомдож гунилгүй, өөдрөг цоглог эрч хүчтэй явдаг чамд төрсөн өдрийн мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг ерөөе.
Жил, сар, өдөр хоног бүрт амьдрал чинь улам ч өнгөлөг гэгээлэг, бүтэмжтэй сайхан болж байгаа гэдэгт итгэж байна. Энэ бүхэн чиний сайхан сэтгэл, хичээнгүй зүтгэлийн үр шим шүү. Цаашид чиний бүх амьдрал улам ч өнгөлөг гэгээлэг байх болно. Итгээрэй. Яагаад гэвэл чи сайн бас сайхан монгол бүсгүй.
Бас өөртөө итгэлтэй, бардам, бас сайхан сэтгэлтэй. Ийм бүсгүй хүнд эрчүүд төдийгүй хорвоо ертөнц хүртэл дурладаг, бас хайрладаг юм.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-07-29 АНУ-Вашингтон ДС
Monday, July 5, 2010
Monday, June 28, 2010
Ангийн vсний ангуучид ба ховор амьтдын тавилан
Tuesday, June 22, 2010
Sunday, June 20, 2010
Жавхлан - Өмөлзөн Харамлах Нутаг
Monday, May 31, 2010
Цагаан зээр, Монгол бүсгүй хоёр эх нутагтаа эзэн болно

Ороо бусгаа цагийн энэ шуурганд олон олон монгол бүсгүйчүүд харьд ажиллаж, амьдарч яваа. Амар хялбар жаргах гэж бус амьдралын хүнд ачааг нуруундаа үүрэн сувдан зүүлтний төлөө бус, алдагдаж мэдэх, нурж магад амьдралынхаа төлөө зүтгэж л яваа
Нээрээ бодох ахул бүсгүй хүнгүй ертөнц гэгч, хатуу харгисын харгалдаан, хайр өршөөлгүй цэвдэг сэтгэл, харанхуй шөнө мэт хүйтэн, зэврүүн аж. Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд хөөрхөн. Учир нь тэд бүгдээрээ хэн нэгэнд таалагдаж, дурлуулж, эхнэр нь болдог.
Эр хүний зүрхийг уярааж, өөрийнх нь төлөө бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийх хүсэл тэмүүллийг бүсгүй хүнээс өөр хэн өгч чадах. Дурласан бүсгүйдээ өгөх цэцгийн баглаагаа түүнтэй адил гоё сайхныг сонгож, өгөх бэлгээ түүндээ тааруулж, таацуулахыг хичээх сэтгэлийг тэд л төрүүлж чаддаг.
Хайртай бүсгүйгээ баярлуулахын тулд ямар ч саад бэрхшээлээс үл ажрах эрч хүчийг бүсгүйчүүд л эр хүнд өгдөг аж. Хайрлан дурлаж, амталсан аз жаргалаасаа хацар нь туяарах бүсгүй хүний гоо үзэсгэлэнгээс илүү сайхан нь юу билээ.
Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд гайхамшигтай. Үхэл амьдралын зааг дээр өөрийн биеэ хэсэглэн байж, өвдөж уйлахын гаслант мөчийг тэвчин байж үрээ төрүүлдэг нь бүсгүй хүний нэгэн гайхамшиг. Өөрийн мах цуснаас тасран унасан бяцхан үрээ хайрлан энхрийлсэн харц, хөхөө үлгэн өмөлзөх төрхийг нь өхөөрдөн хайрлах сэтгэл, зүрхэнд нь урсан урсах хайр энэрлийг юутай ч зүйрлэшгүй.
Урсан урсах амьдралын үргэлжлэл, удам залгах үр хүүхдийг нь төрүүлж өсгөдөг гайхамшиг бүсгүй хүнээс өөр хэнд заяасан гэх. Хайртай үрээ тэврэн бүүвэйлэх бүсгүй хүний сэтгэл шиг хайлган нь хаа билээ. Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд ааштай. "Өө архичин минь энэ амьдралаа хараач" гэж үгэлж байвч, шарыг нь тайлах гэж бантан хийж байдаг. "Өөдгүй арчаагүй чи бусдыг хараач" гэж зэмэлж байвч сэтгэлдээ өмөөрч байдаг.
"Чи минь мундаг шүү" гэж магтаж байвч, атаархал бүсгүйчүүд минь олон ааштай. Ханилсан ханиа, эр нөхрөө хатуу бүхний өмнө сөхөрч бүү унаасай гэж, халуурхан онгирч бүдэрч бүү сөхрөөсэй гэж гаргах олон ааш аяг нь амьдралынхаа сайн сайхны төлөө л байдаг. Ханилсан ханиа хатгаж хурцлан, юуг ч хийлгэж чадах бүсгүй хүний зүйргүй билээ.
Харьд буй Монгол бүсгүйчүүддээ
Ороо бусгаа цагийн энэ шуурганд олон олон монгол бүсгүйчүүд харьд ажиллаж, амьдарч яваа. Амар хялбар жаргах гэж бус амьдралын хүнд ачааг нуруундаа үүрэн сувдан зүүлтний төлөө бус, алдагдаж мэдэх, нурж магад амьдралынхаа төлөө зүтгэж л яваа.
Харь эрийн шүлэнгэтсэн харцнаас гоо үзэсгэлэнгээ нууж ядан, хатуу ажлын ул мөр хагарч эвэршсэн гараа харж ядан хүнд үйлдвэр, цэвэрлэгээ угаалга, халуун хоол, хөгшид асрах ажил хийнэ. Харин тэд ингэж олсон мөнгөөрөө өөрийгөө бус үр хүүхэд, үлдсэн амьдралаа босгох гэж хичээж байгаа. Зарим нь мэдлэг, авьяас чадвараа гайхуулж, дэлхийд нэртэй банк, загварын агентлаг, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, урлагийн тайз, спортын тавцан, бусад олон газар амжилт гаргаж явна.
Ажилсаг авхаалжтай, халамжтай бас ухаантай монгол эхнэрээрээ гоёж, гайхуулан бардамнаж яваа олон харь эрчүүд бий. Хаа нэгтээ тааралдах, харь эрсийн боол болсон харц доогуур, сэтгэл гундуу харь газрын олон бүсгүйчүүдээс омог бардам, толгой дээгүүр явдаг монгол бүсгүйчүүдээрээ бахархдаг шүү. Хатуу хүнд ажилд хагарч эвэршсэн гарын чинь тэртээд, эвдэрч хувираагүй сэтгэл тань бий гэдэгт итгэдэг. Өнөөдөр ядарч зүдэрч байвч, маргааш өөдрөг сайхан амьдрах тавиланд тань итгэдэг. Хүнд бэрх цагт босоо амьдралын төлөө зүтгэсэн зүтгэл тань, хожмын нэгэн өдөр монгол орны хөгжилд нэмэр болно гэдэгт итгэдэг.
Цагаан зээр, монгол бүсгүйчүүд эх нутагтаа эзэн болох цаг айсуй. Гуньж ядарсан сэтгэлээ сархадаар бүү даруулаарай, сэтгэл уйлдаг юм. Омог бардам сэтгэлээ өөдрөг сэтгэлээр хөглөөрэй, сэтгэл хөнгөрдөг юм. Энэ нэгэн үдэш, эх орон ард үлдсэн амьдралаа гэрэлтэй сайхнаар дурсаарай,
итгэл батиждаг юм.
Г.Галбадрах
Saturday, May 22, 2010
I love living life. I'am happy Nick Vujicic
Хайр гэдэг өөрөө гайхамшигт увьдасыг агуулсан агуу хүч юм.
Хайртай гэдэг үгэнд зөвхөн хайр дуралалыг тусгаагүй бөгөөд найз нөхөд, гэр бүл, сэтгэлдээн нандин гэсэн бүхнийг чинь хамааруулж хэлсэн юм шүү
Thursday, May 20, 2010
Шүлэг болон цааснаа бууна
Уйланхай тэнгэр цас унган газар үнсэж
Уруул даваагүй үг сэтгэл даран хөндүүрлэхгүйд
Ухаарал сэрэхүйгээс тасарч навч шиг хийссэн гуниг минь
Шүлэг болон цааснаа бууна
Зүрх минь минийх биш ч миний төлөө цохилолж
Зүүд төөрсөн шөнүүдийг би биш цаг хугацаа залгиж
Зовлонт өдрүүдэд жаргал амрагийн дүрээр ирэхэд
Жаргал зовлонгийн завсараас хоосрол унахдаа
Шүлэг болон цааснаа бууна
Хэмжиж үл болох сэтгэл амгалан хайн зүтгэхдээ
Хэлбэр хэмжээс,цаг мөчүүдийн чанадыг мэрж
Хэзээ гэдэг үг хүрэх гэдэгтэй нийлж утга алдарч
Хэн билээ би чинь гэж хорвоог гайхан харахад
Хэлхээтэй бодлын гинж тасарч алтаг гэгээ унахдаа
Шүлэг болон цааснаа бууна
Wednesday, May 5, 2010
Monday, May 3, 2010
ИЛҮҮ ГЭР
Баадайн эхнэр Бурмаагийн гарын цайны сайхныг нутгийнхан нь ам булаалдан шагшдаг хийгээд тэднийд зочин ирэхийг шаазгай шагшран хэл өгдөг гэцгээнэ. Бурмаа хэний ч сэтгэл өегшөөх танан шүд яралзуулж, алаг нүд эргэлдүүлсэн махлаг хүүхэн.Нөхөр Баадай нь тос дааварласан хүрэн царайндаа буян хураасан Энх амгалант бурхны дүртэй харагдаж, үүдний жавар хаан босго алхаж, гэрийн хоймор дүүрэн намбайдаг эр. Бурмаа адгуухан "Баадай морьд үргэж уяа авчихна" гэвэл Баадай өөрийн босгосон сүжигт найдсан аятай гэрээсээ "Хааяд" гэж эрдүү хүнгэнэсэн дуугаар чимээлнэ. Тэднийх малынхаа хөлийг дагаж нүүдэллэхдээ хоёр айлын дайтай хөсөг хөдөлгөж илүү гэрээ ачаалж явна. Их гэрээ бөөрлөсөн илүү гэр ньхол саахалтын газраасхоёрайл нэгдор айлсжээ гэмээр харагдана. Илүү гэр эргэх дөрвөн цагт айраг цагаагаар сэнгэнэж, Бурмаа жалавч бүрхээр нийлүүлж яндангаар суунагтах утаа хүний хөл даллах халуун амьтай ажээ. Баадай гаднахаа эмхлэж, Бурмаа гэрдэхээ цэгцлэж айлын дайтай айл, хүний дайтай нэгэн амь болон явахдаа Баадайн цухалдан уурлаж, Бурмаагийн цэхвэлзэн явигнахыг үзсэн хүн үгүй авай. Баадай эхнэрээ эрхлүүлж хаа нэг духы нь үнэрлэж, "миний бор хүүхэн" гэж өхөөрдөнө.Цагаан сарын хөл наашлаж байлаа. Баадайнхаас дөлж явах хэр нь сэтгэл нь тэднийд уяатай Нагнай гэх шоволзсон хөх эр Баадайн эзгүйд нэг буугаад мордов. Нагнайг орж ирэхэд, ингээд буугаад мордохы нь далдхан хүлээж байсандаа юм уу баахан сандарч баярлах зэрэгцсэн Бурмаа цагаан тос хөвүүлсэн цай аягалж барив аа.Нагнай сэтгэлийн тэвчээр алдаж, мөрөөдөж хайрласан харцаа Бурмаагаас нуулгүй унагаад, "Би ч чамаар цайгаа чануулж уух хувь дутсан заяа муутай амьтан даа" гэлээ. Бурмаа Нагнайн хацрыг хөнгөхөн илж инээмсэглэн "Өнгөрсөн юм дурсаж хүн амьтны сэтгэлд сэв хийгээд яахав дээ Нагнай минь" гэснээ Нагнайн атганд хэзээний орсон гараа хурдхан татаж аваад, "Хэн хэнээ сэтгэлдээ санаж явбал боллоо" гэвээс Нагнайн нүдний харц тос дусаасан гал шиг сэргэж, "Чи намайг боддог юм уу, Бурмаа" гээд өндөсхийв. "Бодолгүйдээ би ямар ..." гэхэд урамшсан Нагнай, "Баадай мэдвэл ..." гээд шүүрс алдав. Тэгэхэд нь Бурмаа галаа шилгээн засаж, "Хөөрхийдөө миний муу хань... Айлын өнгө царай хазгай хэлтгий эхнэрэээс нь л эхэлнэ шүү дээ" гэв ээ. Нагнайн зүрх мохон, буцаж суув. Тэр урам хугарч хэсэг тонгойн сууснаа, "Чи сайн хүнтэй ханилсан болоод ..." гэвэл Бурмаа гэмэрхсэн ч юм шиг, аргадсан ч юм шиг болж, "Би чамд нэг дээл эсгэсэн. Цагаан сараас өмнө ирж аваарай" гэхэд Нагнай хүмүүсийн ярьдгаар дуугий нь сонсож, сэтгэлий нь таньсанаас хойш одоо үхсэн ч яахав гэмээр хүлцэнгүй болж , Тялайлаа, Бурмаа минь..." гэж баахан хоргодож хурган байгаад мордож явав. Хүний амьдрал гэгч нууцаа хав дарж хадгалах дургүй ажээ. Бурмаа нүд сэтгэлийнхээ баримжаагаар Нагнайд дээл эсгээд өдрийн богины хугаст үйлээ мэтгэн, нөхрөө ирэхийгдөхүүлээд эвхэж ваадагнан илүү гэртээбарааны араар нуучихдаг болжээ. Заримдаа ам мөлтөсхөн нууж амжина. Баадай ширдэг дээр хоцорсон үс, бөсийн сэмдэсийг хайхарч анзаардаггүй ч Бурмаа эмээнгүй түгшүүрлэнэ. Бурмаа ийнхүү сэтгэлийн нэгэн зовлон, нэгэн гунигтай жаргалаар Шар ус, Хавцалын зуслан ... томоогүй охин насаа санагалзан үйл учиг нийлүүлж адган байхдаа хурууныхаа өндгийг зүүгээр хатгачихна. Зүүний хор өндгий нь хорсгон чимчигнүүлэхэд сэгсэрч, бултайж бөнжигнөх цусыг шимэн хаяна.Баадай чөдрийн хаа тасарч, залгах сур эрэн бараа онгичиж байгаад, эхнэрийнхээ нуусан дээлийг олж үзлээ. Түүний биед яав ч жадайх дээлийг баахан эргүүлж тойруулж үзээд, Нагнай гэсэн харанхуй бодолд дотроо зуруулж, эхнэрээ хардаагүй ч, Нагнайд хордох бодол төрж, мөнөөх дээлийг буцааж ваадагнан байранд нь орхилоо. Баадай хотоо эргэчихээд, өвөлжөөнийхөө арын толгой дээр гараад салхи уужуу амьсгалав. Өвлийн адаг сарын аравдын төгрөг сартай хөхөмдөг тэнгэрт танил одод жирвэгнэж гэнэн хонгор хүүхнүүдийн нүд шиг өдөж ирмэлдэнэ. Баадай огт юу ч үзээгүй, юу ч мэдээгүй аятай гэртээ орлоо. Эхнэрийн нь нүд од шиг гэрэлтэн сэтгэлий нь өдех шиг тормолзон харагдана. Баадай учирч дуусахыг сэмхэн хүлээж илүү гэртээ нууцгайхан орж үздэг болов. Цагаан сар ч ойртож, Бурмаа нуувар дээлийнхээ товч шилбийг торгоож дуусгалаа.Үүнийг анаж хүлээсэн Баадай өглөө нь урд хотынхны ул боовны бэмбий нухалцахаар явахдаа, эхнэртээ мэдэгдэлгүй ваагдагнасан дээлий нь бүслээд морджээ... Орой нь ... маргааш нь Баадай ч, Бурмаа ч хэн хэндээ дээлний тухай үг цухуйлгасангүй...Шинийн нэгэнд эр эм хоёр золгодоггүй ч Баадай Бурмаа хоёр нар битүү босож, Бурмаа нөхрийнхөө бүсийг бүслэлцэн хормой хоты нь засаж өгөхөд, Баадай "миний бор хүүхэн" гээд хацры нь үнэрлэв.Бурмаагийн нүдний буланд нулимс гялалзах шиг болоод, нөхрийнхөө цээжинд магнайгаа нааж түшсэнээ бушуухан идээ будаагаа аваад гарлаа Баадайнх хойт толгойнхоо овоог нарнаар тахилаа...Нар тусав уу үгүй юү Баадайн уяанд морьд багширч, нүгэл хилэнц, гай түйтгэр, цагаан хэл амыг гэтэлгэн дарахын бэлэгдэл чандмалсан гурван хэсэг мөс тотгон дээр нь болор шиг гялалзаж, гэрт Баадайн хүнгэнэсэн дуу нургиж, үе үе Бурмаагийн цангинасан инээд сонсдон нутаг усаа жаргаах шиг болоод, хүн зонтойгоо шинэлэхдээ их гэрээ бөөрлөсөн илүү гэртээ ч гэсэн гал хөс түлж бүлээцүүлэн жавры нь гаргажээ.Цагаан сараар Нагнай Бурмаагийн оёсон дээлээр гоёсонгүй. Харин айл ах дүүд гарын дэм болж явдаг цайлган сэтгэлт буурайхан гонь эр Нийлэн хүрэн артай хурган дээлээр гоёод айл айлаар буун золгож явлаа.Ж.Дашзэгвэ
Saturday, April 24, 2010
Ш.Гүрбазар : Үртэй хүний сэтгэл

Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
Хорвоод хүний л эцэг болхоороо өөр юм байна лээ
Бүрий хөл үдшээр бүүвэй аялдаг боллоо
Айдасийг нь аргадах гэж дуугаа зөөллөж
Аясахын шөнөөр үлгэр хүртэл зохиож үзсэн шүү
Туурган цаана уйлвал айсан чихэнд дуу нь чанга
Торгон дээр бүдэрлээч түгшсэн сэтгэлд эд нь хатуу
Уйлах инээх хоёрт нь санаа зөөлөрч
Унаган сэвлэгий нь үнсэхэд самсаа нялхармаар
Жамыг дагаад өснө гэж бодхоос
Жаахан бүлээрхвэл зовлон санах нь илүү
Заяа түшээд ториноно гэж бодхоос
Жаргалд эргэлзсэн нулимсанд нь уйдах нь илүү
Үртэй хүний сэтгэл гэдэг
Үүрд шувуухай тэнгэрт бүдрэх вий гэж эмээдэг юм байна лээ
Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
Хорвоод хүний эцэг болхоороо өөр юм байна лээ
Амь хайр хоёр шингсэн үрийнхээ тухай залбирч
Аав ээж хоёрийнхоо өмнө би мөргөлчин боллоо
Saturday, April 10, 2010
Baby flu Symptoms

Хүүхдийг ханиадаар өвчлүүлэхгүй байх найдвартай сэргийлэх нөхцөл бага, харин өвчилсөн хүүхдийг хүндрүүлэхгүй байх арга илүү их байна. Хүүхэд ханиах, халуурах, хоолондоо дургүй болох, уцаар, ороомхой болж уйлагнана. Хамар битүүрч нус гоожих, хоолой хөндүүрлэн өвдөх, амьсгаадах зэрэг шинж гардаг. Ханиадыг эмчийн зааврын дагуу эцэг эх гэрээр эмчилнэ.
- Хүүхдийн амьдарч буй орон байрны дулаан, агааржилт өвчний явцад их нөлөөтэй учраас хүүхдийг дааруулахгүй, бас хэт бэгнэж халууцуулахгүй байх.
- Гэр орноо тогтмол агааржуул. Хүүхдийн өрөөнд тамхи татаж агаар бохирдуулахыг хатуу цээрлэ.
- Ханиадтай хүүхдийг сайн хооллож, зөв асарч гэрээр эмчлэхдээ хөхийг аль болохоор олон удаа хөхүүл.
- Xөхөх, хооллохын өмнө хамрыг заавал цэвэрлэж амьсгалд чөлөөтэй
болго. Буцалсан ус буюу сулхан давстай ус хамарт нь дусааж цэвэрлээрэй.
- Хоолонд орсон хүүхдэд аль болохоор дуртай хоолыг нь хийж өгч, ойр ойрхон хооллох ба ханиад эдгэрсний дараа 7 хоногийн турш өдөрт нэг удаа нэмэлт хоол өгнө. Хүүхэд заримдаа бөгшүүлж ханиаснаас болж бөөлждөг, тэгвэл бөөлжсөний дараа дахин хоолло.
- Ханиадтай хүүхэд амьсгал болон арьсаар шингэн их алдсанаас бие нь суларч өвчин хүндэрдэг учраас шингэн их уулгах, хөхийг байнга хөхүүлбэл шингэн алдалтаас сэргийлдэг. Ялангуяа хүүхэд халуунтай үедээ ердийнхөөсөө илүү их шингэн зарцуулдаг тул хөхний сүү, цэвэр ус, малын сүү, жимс жимсгэний шүүс, цай зэргийг аль болохоор нэмүү өгвөл сайн.
- Ханиадтай хүүхдэд гич наах, халуун усанд суулгах, ороолт хийх, бумба тавих, хөлийг халуун усанд дүрэх зэрэг займруулах эмчилгээ сайн байдаг.
- Хүүхдэд содтой сүү, аньсны ханд, зөгийн балтай сүү уулгах, хоолойг амидопирин, царвангаар зайлах нь эмчилгээний үр дүн сайтай байдаг.
Харин хүүхдийн халууныг үзэлгүй эм өгч болохгүй. Суганд үзэхэд 38.5 хэмээс доош халуун тийм ч аюултай биш, хүүхдийн биеийн хамгаалах урвал гэдгийг сана. Харин ханиаданд пенициллин, септирин, ампициллин, ампиокс зэрэг антибиотик өгч болохгүй. Антибиотик ханиадны үед хүндрэлээс сэргийлэхгүй, уушгины хатгалгаанаас сэргийлэхгүй, ханиадны үргэлжлэх хугацааг богиносгохгүй учраас та мөнгөө дэмий үрэх, тэгэх тусмаа хүүхдээ хордуулж үрэх хэрэггүй.
