Saturday, June 27, 2009

Home Medicine Guide

Та элдэв євчнєєс анагаах эм хайхын тулд эмийн сан руу яаран гvйхээ урьтал бvv болгоорой. Тvvний оронд эхлээд галын єрєєндєє ор, хєргєгчєє нээгээд хар. Химийн найрлагатай элдэв эмнээс онгон байгальд ургадаг цэцэг навч, хоол хvнсний зvйлд хvний биед хэрэгтэй эрдэс бодис элбэг байдаг тул анагаах чадвар нь тэр хэрээр єндєр гэдгийг мэдэхэд илvvдэхгvй.

Тиймээс гэрийн эмийн сан болон хvнсний хэрэгцээнд зориулан нєєцлєхєд гэмгvй зарим зvйлсийн талаар мэдээлэл хvргэе.
1. Зєгийн цэвэр бал-Ханиад амьсгалын замын болон элэг, хоол боловсруулах замын євчинд хэрэглэнэ.
2. Тамедин 0.7 хувь-Зааврынх нь дагуу хэрэглэхэд маш олон талын ашиг тустай.
3. Жамц давс-Амандаа хvлхэх, хоолойд нунтаглаж цацах, сулавтар уусмал бэлтгэн зайлахыг зєвлєе.
4. Цахилдаг-Зуны эхэн сард тvvж хатаагаад хоолойгоо зайл.
5. Хєх яргуй-Ангинын vед амандаа зажлан шvvсийг нь шимээрэй.
6. Нохойн хошуу-Цус багадах, турж эцэх, бєєрний чулуу, цус алдах, судас хатуурал, яс бэртэх vед эдгэрэлтийг тvргэсгэнэ.
7. Нэрс-Чацга алдах, гэдэс дvvрэх, хэхрvvлэх, цус алдах, ходоодны хvчиллэг багасах, чихрийн шижин, vе мєчний євчний vед хандалж ууна. Шээс ялгаралтыг ихэсгэж, хєлрvvлдэг.
8. Улаалзгана-Халуурах, салхинд цохиулах, бєєр давсагны євчин, vе мєч євдєхєд ууна.
9.Vхрийн нvд-Арьсны євчин, хvvхдийн чих булагтах, салхинд цохиулах, бєєр давсагны болон vе мєчний євчинд тустай.
10. Чацаргана-Цэр ховхлох болон элэг, улаан хоолойн євчний vед хэрэглэнэ.
11. Гvзээлзгэнэ- Даралт ихсэх, судас хатуурах, аминдэм дутагдах, амны хєндийн євчлєл, амны эвгvй vнэрийг арилгана.
12. Гоньд-Нойргvйдэх vед уух, даралт ихсэхэд хєлийн уланд дэвсэж хэрэглэнэ. Мєн хєхєнд сvv оруулахад тустай.
13. Халгай-Хортой могойд хатгуулбал халгайг няцалж, шархан дээр нь тvрхэх, хаван арилгах, шарх эдгээх, шар ус хатаахад ашиглаж болно.
14. Хусны навч-Шээлгэх, цагаан хорхойг туулгахад vр дvнтэйгээс гадна судас хатуурахаас сэргийлдэг.
15. Таван салаа-Гэдэс, уушги, цагаан мєгєєрсєн хоолойн ужиг vрэвсэл, ходоодны хvчил багасах, ходоод, гэдэсний шархлаа зэрэгт тустай. Хамраас цус их хэмжээгээр гарах vед хандыг нь самбайд шингээж хамартаа тавьж болно.
16. Нимбэг-Бага багаар шимэх нь хоолойн vрэвслийг намдаадаг.

Monday, June 22, 2009

Welcome to Aura


Thursday, June 18, 2009


Mанай цэргийн жагсаал сайхан санагдаж өөрийн эрхгүй бахархал төрүүллээ. Сүр жавхаа төдийгүй эмх цэгц, дэг журам, чанд сахилга гэж юу байдгийг гэнэт мэдэрлээ.

Thursday, June 11, 2009

Илчлэх эрхгүй

Дөч гарсан эрд дурлаж догдлох сэтгэлийн
Дөрөөн дарсан хайрын чимээ нь даанч холхон
Дөрвөн бэрх орхихдоо шивших мэт нууцалж
Дөрвөн улирлын алинд нь ч үг алдахгүй нь хайран
Дурдан алчуурын үзүүрийг хайраар зангидаж үзэхсэн
Дутуу орхисон шүлгээрээ итгэл шигтгэж орхихсон
Ардын сайхан дуунд бадаг нэмж дуулахсан
Амраг нь болж зүүдэлж нэг үзэхсэн

Энгийн дөлгөөн аашинд нь эгшиг нэмж хайрласан
Энхэр сайхан дүр нь бодол дамжиж налайсан
Уярал учралын гүүр надаас холдож савласан
Ухаан дэндсэн харцанд нь унатлаа нэг алгадуулсан
Эргэж хөрвөх амьдралыг эвлүүлж аргадах гэсэн юм
Элбэг дээлийн энгэрт хайраа нуух гэсэн юм
Дөлгөөн нүдний харцанд сөгдөж уярах гэсэн юм
Дөч гарсан эрд би хайрлуулж нэг үзэх гэсэн юм
Хүрч боломгүй хясалдаа хөтлүүлж холдох гэсэн юм
Хүглэгэр орчлонгоос ухаан гуйх гэсэн юм
Дэндүү зохисон духны үрчлээ бүрт нуугдах гэсэн юм
Дэлхийн чимээ нөмөрт нь хэсэгхээн хором хоргодох гэсэн юм
Уруул давахгүй хайрыг нууж аргадах гэсэн юм
Уймарсан сэтгэлээ сэмлэж үдэж мордуулах гэсэн юм
Насны зөрүүтэй хайранд уярч мэгдэх гэсэн юм
Надаас өөрцгүй зовох сэтгэлд нь туних гэсиймаа
Дөч гарсан эрд дурлаж догдлох сэтгэлийн
Дөрөөн дарсан хайрын чимээ нь даанч холхон
Дөрвөн бэрх орхихдоо шивших мэт нууцалж
Дөрвөн улирлын алинд нь ч үг алдаагүй нь хайран.

Saturday, June 6, 2009

The Vegetarian

АНУ-ын Шим тэжээлийн нийгэмлэг болон Канад улсын хоолзүйчдийн холбооноос цагаан хоолны эрүүл мэндийн ач тусыг “Зөв зохицуулсан цагаан хоол нь эрүүл, тэжээллэг төдийгүй зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээний ач тустай” гэж тодорхойлжээ. Махан хоолыг боловсруулахад ургамал болон цагаан идээнээс илүү ажиллагаа шаардагдах ба бие махбодийн илүү ажилбар бүр нь хүнийг ядраадаг бол Харин жимс, хүнсний ногоо нь махнаас 10 дахин, сүү цагаан идээ нь 5 дахин хялбар шингэцтэй, бие махбодид ашигтай олон шимт бодисын эх үүсвэр болдог төдийгүй бие махбодиос хортой бодисыг гадагшлуулах, хоргүйжүүлэх шинж чанартай болохыг шинжлэх ухаан нотолж байна. Цагаан хоол нь ханасан өөх тос, холестеролын хэрэглээг багасгаж, эслэг болон төрөл бүрийн аминдэм, эрдэс бодис, үл исэлдүүлэгч бодисын хэрэглээг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Ийм учраас цагаан хоол хэрэглэх нь эрүүл мэндэд дараах давуу талтай болох нь судалгаагаар батлагджээ. Үүнд:

1. Биеийн илүүдэл жин багасч, биеийн жин тогтворжино:
Үүний шалтгаан нь цагаан хоолтон амьтны гаралтай өөх тос, уураг бага хэрэглэдэг, согтууруулах ундаа хэрэглэдэггүй бөгөөд жимс, ногоо, сүү, цагаан идээ их хэрэглэдэгтэй холбоотой гэж эрдэмтэд тайлбарлажээ. Иймээс цагаан хоол хэрэглэснээр таргалалтаас шалтгаалсан олон эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой.

2. Цусанд өөх хуримтлагдахаас сэргийлж, даралт тогтворжуулж, зүрх-судасны эмгэг, цус харвалтын эрсдлийг бууруулна: Үүний шалтгаан нь цагаан хоолтнууд амьтны гаралтай өөх тос, холестерин бага хэрэглэдэг бөгөөд антиоксидант болон изофлавин, эслэгээр баялаг жимс, ногоо, буурцагт ургамал их хэрэглэдэгтэй холбоотой гэж үздэг.

3. Чихрийн шижин өвчний эрсдлийг бууруулна: Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн 80% нь “ЧШӨ II” хэлбэрээр оношлогдсон байх ба тэдний 90% нь илүүдэл жинтэй, тарган байдаг. Цагаан хоолтны биеийн жин хэвийн байхаас гадна хоолондоо эслэгээр баялаг ургамлын гаралтай хүнс түлхүү хэрэглэх учир энэ өвчинд өртөх эрсдэл буурдаг. Хорт хавдрын эрсдлийг бууруулна: Учир нь жимс, ногоо, буурцагт ургамал, үр тариа, самар зэрэг нь бие махбодиос хортой бодисыг гадагшлуулах болон хорт хавдрын эсрэг үйлчлэл бүхий олон бодисыг найрлагадаа агуулдаг.
Бөөрний өвчний эрсдлийг бууруулж, үйл ажиллагааг хөнгөвчилнө: Уургийн хэт их хэрэглээ нь бөөрний ачааллыг нэмэгдүүлж өвчний эрсдлийг нэмэгдүүлэх төдийгүй өвчилсөн бөөрийг сэдрээж хүндрүүлдэг. Ургамлын уурагтай харьцуулахад амьтны гаралтай уураг нь бөөрөнд илүү их ачаалал өгдөг. Цагаан хоол хэрэглэх нь бөөрний үйл ажиллагааг хөнгөвчилж сайн нөлөө үзүүлнэ.
Өтгөн хаталтаас сэргийлж, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчний эрсдлииг бууруулна.
Хүнсний эслэг нь бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулснаар өтгөн хаталтаас сэргийлэх үйлчлэл үзүүлдэг. Хүнсний эслэгийн хамгийн сайн эх үүсвэр нь төрөл бүрийн шош, буурцагт ургамал, овъёос, эрдэнэ шиш, хивэг, бүтэн үрийн буудайн гурил, хөх тарианы гурил, төрөл бүрийн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ юм.
Цагаан хоолтны уургийн гол эх үүсвэр болох буурцгийн төрлийн ургамал (төрөл бүрийн шош, вандуй, буурцаг) нь хялбар шингэцтэйн дээр мах, өндөг, сүүний нэгэн адил бүх л үл орлуулагч аминхүчлийг агуулсан төгс уурагтай, бас ханаагүй тос, эслэг, аминдэм болон эрдэс бодисын эх булаг болдог. Тухайлбал, 100 г шар буурцгийн шинэ бяслаг /дүүпүү/ нь сүүнээс кальцийг 1.7 дахин, фосфор 2 дахин, калийг 1.3 дахин их агуулж, төмрийн агууламж нь махныхтай ойролцоогийн дээр антиоксидант / исэлдэл хориглогч/ бүлэг бодис болох изофлавиныг 200 мг буюу өөр ямар ч бүтээгдхүүнд байхгүй хэмжээгээр агуулдаг. Изофлавинууд нь бие махбодид физиологийн олон чухал үүрэг гүйцэтгэхээс гадна зарим өвчин үүсэх эрсдлийг бууруулдаг болох нь тогтоогдсон. Шимт бодисын агууламжийн хувьд 100 гр шар буурцгийн үр нь дунджаар уураг 36.8%, тос 23.5%, нүүрс ус 23.5% агуулах ба кали, натри, кальци, фосфор, магни, төмөр, фтор, зэс, иод, цайр, селен зэрэг эрдэс бодис болон А, Е, К, В1, В2, фолийн хүчил зэрэг аминдэм ихтэй гайхамшигт хүнс юм.ар буурцгийн найрлагад хорт хавдрын эсрэг үйлчлэлтэй, цусны холестеролын түвшинг бууруулах нөлөөтэй биологийн идэвхт олон бодис байгааг эрдэмтэд тодорхойлоод байна. Шар буурцгаар хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг хүмүүсийн дунд ходоод, гэдэс, уушиг, түрүү булчирхай болон хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл харьцангуй бага байдгийг хоолзүйчид ажиглажээ.
Хоолондоо шар буурцаг болон бусад төрлийн шош, буурцаг, вандуй хэрэглэх бол дараах аргаар боловсруулж хэрэглээрэй.

1. Усанд 8-12 цаг дэвтээнэ.Дэвтээх явцад усыг 5-6 удаа солино.

2. Усанд хийж нам гал дээр зөөлөртөл чанана.

3. Шүүж гаргаад сэврээж хөргөөд шууд хоолонд хийх юмуу хүнсний хуванцар саванд хийж хөлдөөгчид хадгалж болно. Энэ нь таны цаг зав болоод хоол болгоход зарцуулах эрчим хүч хэмнэнэ.

4. Хөлдөөсөн шош буурцгийг төрөл бүрийн хоол, зуушинд хийж болно.

Ургамлын гаралтай мах орлуулагч гэж юу вэ?
Цагаан хоол тогтмол хэрэглэх шийдвэр гаргасны дараа зарим хүмүүст нэн түрүүнд тохиолддог нэг том бэрхшээл бол хоолондоо махны үнэр, амт, өнгийг үгүйлэх явдал байдаг. Тэгвэл сүүлийн үед ургамлаас махыг орлох олон нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж авах ч болсон нь танд энэ бэрхшээлийг давахад туслах болно. Шар буурцаг, улаан буудай зэрэг нь “мах орлуулагч” гаргаж авах хамгийн гол эх үүсвэр юм. Мах орлуулагчдыг ашиглан махтай төстэй шинж чанар, амт бүхий төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Тухайлбал, өндөр хөгжилтэй орны хүнсний үйлдвэрүүд цагаан хоолны хэрэглээг дэмжих зорилгоор шар буурцаг, буудайн уураг ашиглан махтай андуурам үнэр, амт, шинж чанар бүхий хиам, зайдас, тахианы гуя, нугас, загас зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ. Монголын хүнс импортлогч компаниуд эдгээр бүтээгдэхүүний заримаас зах зээлд нийлүүлж байгаа тул бид хоол хүнсэнтэй мах орлуулагч бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэх боломж бүрдэж байна. Түүнчилэн шар буурцаг, улаан буудайн гурилын уургийг цэврээр ялгаж үхэр болон адууны мах гэж андуурам шинж чанар бүхий бүтээгдэхүүнийг “Үнэний зам” компани үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхлээд байгаа билээ. Тэгэхээр та цагаан хоолонд шилжих эхний үед хоолондоо ургамлын гаралтай эдгээр “мах орлуулагч” хэрэглэснээр мах үгүйлэх бэрхшээлээс ангижирч цагаан хоолны хэрэглээгээ нэмэгдүүлж чадах болно. Нөгөөтэйгүүр гэрийн нөхцөлд шар буурцгийн сүү, тараг, бяслаг (дүпү) хийж болохоос гадна улаан буудайн уургаас мах орлуулагч уураг (глутин) гаргаж авч болдог.

Сонгодог дайн

Тарж бутарсан бодол сэтгэлийн чинь зүг рүү айлсахаар
Там болсон бурхан шашны үзлийн эсрэг зогсохоор
Тансаг харш тэргүүтэн мөнх бусад оршдогийг мэдрүүлэхээр
Тархины эд эсийг чинь ая будгийн үгсээр цэнэглэхээр
Тайван замаар жингийн цуваа шиг шүлгээ тэрлэсээр
Таны зүг шүлэгчдийн эгнээ сонгодог дайныг хийсээр...

Моцартын симфонид хуурын аялгуу дутуу эгшиглэдгийг сонсгохоор
Монагийн инээмсэглэлд худлын өнгө дутуу зурагдсаныг харуулахаар
Буддын найраглалд бурханы сургаал дутуу шингэснийг ойлгуулахаар
Бушхүүгийн үлгэрт домгийн үнэн дутуу туурвигдсаныг үзүүлэхээр
Шүхэрлэн буух бороон дусал шиг шүлгээ тэрлэсээр
Шүлэгчдийн эгнээ чиний ухамсартай сонгодог дайн хийсээр...

Шүүдрийн дусалд далайн ус бүхэлдээ багтдагийг
Сүүдрийн чанадад гэрлийн ертөнц нуугдан сүүмэлздэгийг
Сүнсний дурлалд чиний хайр оршин тогтнодгийг
Шүлэгчийн сэтгэлд гурав дах нүд анивчин гэрэлтдэгийг мэдрүүлэхээр
Болрын өнгө шиг түмэн янзаар шүлгээ тэрлэсээр
Бодлын сав руу чинь сонгодог дайн хийсээр...
Найрагчийн эгнээ

Энд


Цэцгийн дэлбээнд шүүдэр зохих нь
Зохирол шиг

Аниргүйд алдсан санаа
Навчинд буух нь
Намар шиг

Хаа нэгтээгээс ирсэн гийчинд
Сэтгэлээ дайсан минь
Хайр шиг

Санамсаргүй он цагыг анзаарсан минь
Ухаарал шиг

Хөшигний завсараар тэр
Туяагаа илгээх нь
Гомдомхой сэтгэлийг аргадах шиг

Хөл дор хувцас хөглөрч
Амьсгал давчдах нь
Үргэлжлэл шиг

Явсан, гээсэн, үгүйрсэнд
Үл харамсаад бодолгүй болох минь
Ариусал шиг

Юу ч үгүй ирээд
Хүн болж амьдарх нь
Цэцэг ургах шиг

Wednesday, June 3, 2009

Enrigue - Maybe



If I ??
I go back to the moment I kissed
Do you goodbye no matter how hard I tried
I can't live without you in my life

Maybe you say you still want me
Maybe you say that you don't
Maybe we say it was over
Baby I can't let you go

I walk around couldn't understand
Where we were wrong and I can't pretend
It wasn't me it wasn't me
But I'm convinced we gave up too soon

Maybe you say you still want me
Maybe you say that you don't
Maybe we say it was over
Baby I can't let you go

Nothing that you lose was up to losing you
There's nothing I can take
When I run to you, when I come for you
You tell me I'm too late

Maybe you say you still want me
Maybe you say that you don't
Maybe we say it was over
Baby I can't let you go

Monday, May 25, 2009

Бурхан хүсэл


Мэнэнгийн тал мэт тархсан их эвийг нэгтгэж
Сэлэнгийн урсгал мэт их хүчийг хурааж
Ерөөлийн хадагт хүслээ өс болгон зангидаж
Есөн тугтаа хүчээ нэг болгож залбирсан
Өвгөдийн минь өв
Өрлөгийн минь эв
Мандаж гандаж зовсон эх орноо
Маргааш хайрлана гэвэл орой биш үү элгэн түмээн
Төрийн сүлд өршөө гэж сүүгээ өргөдөг үрстээ
Төмөр мэд хатуурхвал буруу биш үү эх ороон
Хадаг дэлгэсэн гарт чинь эв байна уу гэж
Хаан төрдөг гэрт чинь эе байна уу гэж
Хасбуу тамганы дардас бүтэн байна уу гэж
Хаан төрийн чинь сүлд босоо байна уу гэж
Бүтэн заяатай Монголын хаяа бүтэн байна уу гэж
Бүүвэйн дуутай гэрт чинь удам ариун байна уу гэж
Эх орныхоо дархан хилийг алтан шарилаараа зурсан
Эцэг өвгөдийн сүнс биднээс асууж байна
Эрхт төрийн сүлдэн биднээс асууж байна
Арга билэг зөрөлдсөн алтан соёнбо шиг
Арслан заан ноцолдсон аавын гэрийн хормой шиг
Өрөөл өрөөлийн нүд тааруулж хүслээ шивнэе
Есөн зоосны нүх таруулж хүслээ шивнэө.
Жадны үзүүрээр монгол гэдэг нэрийг
Хадны сүг зурагтай нь сийлж үлдээснийг амилуулж хайрла
Тургиж манддаг номхон улаан наран дор
Тулганы гал шиг бадарсан төрийг минь амилуулж хайрла
Буутай дайсан ирвээс онинд нь эхэлж орох
Бугтай нөхцөж ирвээс ширгэнд нь эхэлж орох
Булгилах энэ л зүрхнийхээ чин ганцхан хүслийг
Бурхан танд шивнэлээ шүү,
Бурхан чамайг бурхан өршөөг өө!

Ж.Мөнхбат

Sorry - Бүлээн

Хачин цэнхэр хавар цасан дороос ургаж
Харах нүдний өмнүүр шувууд тэнгэр зүсэж нисээд
Хагацал үлдээсэн дурлал сэтгэл урж өндийгөөд
Хэлж амжаагүй үгс нулимас болон урсаад

Тэнгэрт хөвөх үүлс сүүдэр зууж ирэн асгаад
Тэр л хаврын шаргал хүлээлт цээжний гүнд амтагдахад
Хайрын гашуун дурсамжаа нулимас болгон унагахдаа
Хашаа дагаж ургасан хэсэгхэн өвсийг усалмаар

Эргүүлж буцааж болохгүй цаг хугацаанд туугдан
Энэ л цэнхэр хаврыг тэвэрээд амьдрал дундуур алхахдаа
Олон жил хадгалсан үгээ одоо л би хэлэе
Омголон зан,залуу нас хоёрыг минь чи УУЧИЛААРАЙ

Thursday, May 21, 2009

Нойр булчирхай - Pancreas

1960-аад онд анагаахын их сургуулийн оюутнуудад багш нь нойр булчирхай өвчний талаар хичээл заах гэтэл жишээ авах өвчтөн олддоггүй байжээ.

Хэтрүүлж хэлбэл энэ үед монгол хүн нойр булчирхайтай эсэхээ ч мэддэггүй байж. Өвдөж, зовоодоггүй байсан энэ эрхтэн сүүлийн жилүүдэд үрэвсч хавдан, бэтгэрч, цаашилбал, аминд нь ч хүрэх нь олширчээ.
-Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд нойр булчирхайн үрэвсэлт өвчин түгээмэл өвчний нэг болж.
-Нойр булчирхай хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог гол эрхтний нэг. Бүсэлхий нурууны нэг, хоёрдугаар нуглам, ходоодны арын хэсэгт байрладаг булчирхайлаг эрхтэн. Ходоод, 12 гэдэсний араар, хэвлийн дээд хэсэгт байрлаж. Нойр булчирхай их бие, толгой, сүүл хэсэг гэсэн гурван хэсгээс бүрддэг. Чухал эрхтний нэг боловч хүмүүс үл тоон хүйтэн, хурц, тослог, өөх тос ихтэй хайрч, хуурсан, түлсэн хоол идэж энэ эрхтнээ үрэвсүүлж байна. Тодруулбал, хоолны дэглэм сахиагүй, зөв хооллож чадаагүй хүмүүс өвчилдөг. Нөгөө талаар согтууруулах ундааны зүйл их хэрэглэх явдал өвчин үүсэх гол шалтгаан агаад ийм хэрэглээтэй хүний нойр булчирхай байнга үрэвсэлтэй байдаг. Мөн механик шалтгаан ч бий. Тодруулбал, цөсний чулуу, нугарал, ханын зузаарал, ходоодны архаг үрэвсэл, шарх зэрэгтэй хавсардаг. Өнөөдөр бидний уламжлалт хоол үгүй болж. Гадны орнуудын хүнсний хагас боловсруулсан, бэлэн бүтээгдэхүүнийг л ихээр хэрэглэх юм. Өвчтэй, эрүүл ялгаагүй ямар ч хүнд хүнд хоол таатай биш. Ийм учраас амархан боловсрох хоол болон жимс, хүнсний ногоо, сүү цагаан идээг тогтмол хэрэглэх ёстой.
Өвчлөлийн илэрдэг тэмдэг нь:
-Хэвлийн гол шугамаар, хүйсний дээд талд, зүүн аюулхайн нуман дор өвдөх шинж тэмдгээр илэрнэ. Эхний үед хөл, гарын үзүүр хөрөх, огиулж бөөлжих, үүнээс болж даралт унах зэргээр онцын зовиургүй илэрдгээс хүмүүс тоодоггүй. Хэрвээ эдгээр шинж танд илэрвэл аль болох эмчид хандах хэрэгтэй. Учир нь, нойр булчирхай дотроо хагарч бусад эд эрхтнээ гэмтээн шоконд оруулах аюултай юм. Нойр булчирхайн цочмог үрэвслийг оношлоход төвөгтэй байдаг байна. Хувирах хэлбэрийн хаван, цусархаг хэлбэр буюу үхжилт, өөрчлөлт зэргээр тодорхойлогддог. Уг өвчин үүсэх шалтгаан нь төрөл бүрийн халдвар үхжил үүсэх үйл явц юм. Харин хүүхдийн хувьд өмнө нь гахайн хавдраар өвчилсөн бол нойр булчирхайн үрэвсэл нь цусны урсгалаар дамжин үүсч болно. Биеийн хэвлийн дээд хэсгийн баруун талаар өвдвөл нойр булчирхайн толгойн хэсэг, хэвлийн доод хэсгээр өвдвөл их бие, зүүн талаар өвдвөл нойр булчирхайн сүүл хэсэг өвдсөнийг заадаг. Одоогоор дэлхий дахинд нойр булчирхайн толгойн хэсэгт мэс засалчид зориглож хүрээгүй байна.


-Дунд насны эрчүүд голдуу өвчилдөг байн энэ өвчнөөр. Учир нь, тэд архи илүүтэй хэрэглэдэгтэй холбоотой байх. Yүний зэрэгцээ жин ихтэй хүмүүсийн нойр булчирхайд өөхжилт үүсдэг тул үрэвсэлтэй байдаг байна.
-Зөв хооллон, эрүүл хүнс хэрэглэвэл нойр булчирхайгаар өвдөхгүй. Иймээс тухайн хүнээсээ хамааралтай өвчин юм. Түүнчлэн настай хүнд ихэвчлэн хүндэвтэр хэлбэртэй тохиолддог.

-Цөсний замын өвчнүүд ялангуяа цөсний чулуутай болсон эмгэгийн улмаас үүсдэг. Мөн элэгний цирроз, тэмбүү, судасны хатуурал, архи удаан хугацаагаар хэрэглэх зэрэг шалтгаан нойр булчирхайн архаг үрэвсэлд хүргэдэг. Энэ үрэвслийн үед илрэх шинж тэмдэг тод бус. Гэхдээ бусад өвчинтэй хавсраагүй тохиолдолд турж, бие суларч, хүч тамираа алдах, бөөлжих, хоолонд дургүй болох, өтгөн хатаж улмаар эвгүй үнэртэй ялзмаг зүйлээр суулгах, шээсэнд чихэр буй болох шинж тэмдэг илэрдэг. Хамгийн гол нь нүүрс ус ихтэй хоолны дэглэм тогтоон өөх тос, уургийн зүйлээс татгалзах шаардлагатай.

Энэ бүхэн бидний идэж буй хоол хүнстэй шууд холбоотой.Өвдсөн хойноо биш эрүүл байхдаа үзүүлж байх нь хамгийн чухал.

Tuesday, May 19, 2009

Mонголын уур хилэн

Monday, May 18, 2009

Mongolia - Хөвсгөл



Дэлгэр мөрний хөвөөнөө
Дээдийн заяагаар төрлөө дөө
Дэнжийн цагаан өргөөнөө
Дэгэж дэрвэж өслөө дөө
Энэ л мөрний хөвөөнөө
Ээжийн өврөөс гарлаа даа
Эцэсгүй холын сэтгэлээр
Эрдмийн аянд зорилоо доо
Мөрөөдөөд үлдсэн ээжий минь
Мөнгөн хэлхээ унагалаадаа
Мөдхөн эргээд ирнэ гээд
Мөрөнгийн чулуунаас авлаа даа
Халгих мөрний хөвөөнөө
Хараацай нас минь үлдлээ дээ
Хайрын совинг гэрэлтүүлсээр
Хангал нас минь угтлаа даа.

Tансаг сайхан байгальтай
эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялаарай...

Sunday, May 17, 2009

LOVE ONE ANOTHER, MY PEOPLE by O Dashbalbar


Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!

Love one another, my people, while you are alive.
Don't keep from others whatever you find beautiful.
Don't wound my heart with heedless barbs, and
Don't push anyone into a dark hole.

Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.

Don't mock someone who's gotten drunk,
Think how it could even be your father.
And, if you manage to become famous,
Open the door of happiness to others!
They should also not forget your kindness.

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

To someone who is lacking a single word of kindness,
You should search for it and speak it out.
Whether outside in the sun or at home when it's cold,
Don't spend one moment at rest.

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.

Don't use harsh words to complain, you women,
About the kind young man you remember.
Speak lovingly to those who loved you!
Let them remember you as a good lover.

Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!

Our lives are really similar,
Our words constrict our throats the same way,
Our tears drop onto our cheeks the same way -
Things are much the same as we go along the road.
Wipe away a halt woman's tears without a word,
Talk your lover up when she's tripped and fallen!

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!


Today you're smiling, tomorrow you'll be crying.
Another day you're sad, and the next you'll be singing.
We all pass from the cradle to the grave -
If for no other reason, love one another!
People must not lack love on this wide earth!

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!

I grasp happiness with the fire of my human mind,
The golden shines lovingly upon us all the same, and
So I think that loving others is the path of life,
I understand that to be loved by others is great joy.


Translated by Simon Wickham-Smith

Saturday, May 9, 2009