ЧАЦАРГАНА/ Seaberry/
Чацаргана нь исгэлэн амттай, олон зүйлийн аминдэм, тавь гаруй биологийн идэвхт бодис агуулсан байдаг. Чацарганы тосыг уламжлалт болон шинжлэх ухааны эмнэлэгт өргөн хэрэглэнэ.
Чацаргаы тос биологийн идэвхт бодисыг шингээсэн байдаг. Чацарганы тос эд эсийн хөгжилтийг хурдасган, нөхөн төлжилтийг идэвхжүүлснээр ходоод гэдэсний шархлаа, судлын ханын хатуурал, цус алдалт, эмэгтэйчүүдиин өвчин, арьсны түлэгдэлт болон цацраг идэвхт бодист хордсон зэрэг эмгэг өвчнүүдийг анагаах ба хорт хавдрын өсөлтийг сааруулдаг. Чацарганы тосыг өдөрт 2-3 удаа хоолны халбагаар, хоол идэхээс 1 цаг орчмын өмнө уувал ходоодны шархыг бүрэн анагаана.
Чацарганы найрлаганд: саахар /3.5%/, глюкоз болон органик исэл /3.2%/, Е амин дэм 165 мг% болон төмөр, бор, марганец зэрэг бусад элементүүд агуулагдсан байдаг.
ГҮЗЭЭЛЗГЭНЭ
Ойн гүзээлзгэнэ, түүний шүүс / сок/-ний найрлагын 15 хүртэлхи хувийг сахар, С болон В-гийн төрлийн аминдэмүүд, каротин, фолийн хүчил, ургамлын эслэг, пектинүүд, кобальт /албин чулуу/, төмөр, кальц, фосфор, марганец, нэмбэгийн болон алим-салицилийн хүчлүүд эзэлдэг.
Гүзээлзгэний шүүсийг боловсорч гүйцсэн жимснээс болон түүний навчнаас гарган авдаг. Навч болон үр жимснээс гарган авсан шинэ шүүсийг цус багадалт /анемия/, хлорозийн үед цөс хөөлгөх, цэр ховхлох, шархны эдгэрэлтийг түргэсгэх, өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг.
Шүүс нь гастрит, ревматизм, аминдэмийн дутмагшилт, рахит, экзем зэрэгт сайн.
Эмчилгээний практикт эдээ шүүстэй экземийг гүзээлзгэний шүүсний шавшлагаар амжилттай эмчилж байсан тохиолдол олон байдаг. Гүзээлзгэний шүүсийг /жимсний/ цус багадалт, шархлаат өвчнүүдийн үед хоолны дуршил сайжруулах, эмэгтэйчүүдийн савны цус алдалт, цөсний чулуужилтын үед бактер устгах, халдваргүйжүүлэх зорилгоор ашиглахаас гадна гоо-сайхны эмчилгээнд пигментийн толбо, сэвх арилгахад ашигладаг.
Гүзээлзгэний навч, шилбэ, цэцгийн болон жимснээс гарган авсан шүүсийг цөс чулуужих, астма, чихрийн шижин ба нойргүйтэх, даарснаас үүссэн элдэв өвчнүүдийн үед хэрэглэнэ. Ялангуяа цөснийчулуужилт, цус багадалтын үед гүзээлзгэний шүүс нэн ач холбогдолтой. Шүүсийг өдөрт цайны халбагаар 3 удаа, хоолны өмнө хэрэглэнэ. Навчны шүүсийг цусны өвчин хоолойны ангины үед бүлээсгэж уунa.
УЛААЛЗГАНА
Улаалзганы үр жимс нь шээс, хөлс хөөдгөөс гадна улаалзганатай цай, зөгийн балтай шүүсийг эрт дээр үеэс халуунтай өвчтөнд уулгадаг байжээ. Жимсийг нь хоол боловсруулах эрхтний өвчний үед ууж хэрэглэдгээс гадна зүрхний булчингийн агшилтыг нэмэгдүүлж, судасны лугшилтыг тогтворжуулдаг тул биеийн тамир эмчилгээнд өргөн ашигладаг. Улаалзганыг хатааж цэвэрлээд шахаж шүүсийг нь авдаг.
Эрт дээр үеэс улаалзганы шүүсийг цардуулын бурамтай нухаж хорт хавдрын хэсгийн өвдөлтийг намжаахад ашигладаг байжээ. Улаалзганы сэрүүн ундааг ходоодны шүлт багадсан буюу арьсны төрөл бүрийн өвчний үед ууна. Тодорхой заалтгүйгээр улаалзганы шүүсийг зөгийн балтай найруулан хоолны өмнө 40-50 мг-аар ууж байвал хоол боловсруулалтанд онцгой сайн нөлөөлнө. Улаалзганы навчийг буцалгаж, сайтар хандлан уувал дархлаа сайжирч, багтраа арилна. Шүүсийг нь зөгийн балтай адил хэмжээгээр найруулан ууваас гастрит, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг зовиуртай ирэх зэрэгт сайн. Цэвэр /хольцгүй/ шүүсийг арьсны өвчинд шавшлага хэлбэрээр ашигладаг.
Удаан хугацаагаар хөхиүлэн ханиалгах үед улаалзганы жимсний чанамлыг хэрэглэдэг. Энэхүү чанамал нь усан хаван гуйх, хоолой сөөх зэрэгт нэн сайн. Харин хандыг нь хоол боловсруулах эрхтний хямралын үед ууж хэрэглэдэг гэнэ.