Saturday, August 1, 2009

Benefits of bath salts

Bath salts aren't just good for the body; they're also good for the mind. Bath salts help heal many ailments and can help you relax.


Грекчүүд давстай ваннд орохын гайхамшгийг бүр эртнээс мэддэг байж. Далайн давстай ваннд орсноор оюун ухаанаа сайжруулж, залуу сайхан биеэ торддог байжээ. Ачаалал ихтэй ажлын өдрийн дараа анхилуун үнэртэй ваннд орох шиг таатай зүйл гэж үгүй биз ээ.


Тусгай зориулалтын давснууд нь остеохондроз, судас хатуурах, даралт ихсэх өвчний эхэн үе, ходоодны шарх, гэдэс дотрын өвчин зэрэг олон таагүй өвчний үед эмчилгээний таатай нөлөө үзүүлдэг юм. Үүнээс гадна булчин болон судасны өвдөлтийг намжаан, бодисын солилцоог түргэсгэнэ.

Энд онцолж хэлэхэд ваннд зориулсан давсны гол ашиг тус нь үнэрэндээ байдаг. Хэрвээ та онгоцонд орохдоо хийсэн давс нь ямар ч үнэр гаргахгүй байгаа бол бие организмд нөлөөлөх эерэг үйлчлэлийн тухай ярихын ч хэрэггүй. Сэтгэл зүйн таагүй байдлыг ургамлын сайхан үнэр, эрдэс бодисын тустай шинж чанартай нэгдсэн тэр үед л арилгаж чадна. Иймд ваннд зориулсан давс худалдан авахдаа үнэрийг нь мартаж болохгүй шүү.

Мөн давсны найрлагад химийн будагч бодис орсныг санах хэрэгтэй. Давсны хэлбэр маш олон янз. Ихэвчлэн нунтаг эсвэл илүү том ширхэгүүдтэй эсвэл бөмбөлөг хэлбэртэй байдаг. Үүнээс гадна давс нь кали, кальци, марганец, йод, бром, фосфор, натри, магни зэрэг хүний эрүүл мэндэд тустай, залуу насыг хадгалахад зайлшгүй хэрэгтэй эрдэс бодисоор баялаг байдаг юм.

- Магни гэхэд амьсгалын зам болон арьсны салстаар илрэх харшлын эсрэг үйлчлэл үзүүлж, бодисын солилцоог идэвхижүүлэн, өвдөлтийг намдаана.

- Бром нь хортой бодисыг эд эсээс зайлуулах, эд эсийг сэргээх үйлчлэлтэй эрдэс бодисын нэг. Мөн бром нь мэдрэлийн системийг тайвшруулж, халдварын эсрэг шинжийг агуулсан байдаг.

- Йод нь бодисын солилцоог сайжруулж, бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангана.

- Кали булчингийн хэвийн ажиллагаанд зайлшгүй шаардлагатай эд эсийн усны тэнцвэрийг барина.

- Натри бол эд эсийг чийгээ алдахаас хамгаалж, хүчлийн тэнцвэрийг барьж байх үүрэгтэй.

- Кальци нь харин амьдралыг уртасгахад нөлөөлнө.

Ванны давсыг эмэгтэйчүүд хамгийн их хэрэглэдэг. Гэхдээ эрчүүдэд тусгайлан зориулсан давс бас бий. Эдгээр давсанд ихэвчлэн депрессын эсрэг үйлчлэл бүхий пачулын экстрактаас хийдэг юм. Ийм давстай онгоцонд орсны дараа сэтгэл санаа тайвширч, булчингууд сулран, цусны эргэлт түргэсч, сөрөг эмоци арилдаг.