Thursday, July 29, 2010

Happy happy Birthday


Амьдрал гэдэг ямар сайхан гээч. Тэр тусмаа амьдралд эрч хүчтэй, бас өөртөө итгэлтэй, урагшаа тэмүүлсэн зорилготой байна гэдэг сайн төдийгүй мундаг хүний шинж. Амьдралыг нарны алтлаг цацрагтай, цэцэгсийн гайхам өнгөтэй, салхины намуун с
эвшээтэй, усны мяралзсан урсгалтай, уулсын бардам оргилтой байлгах гэдэг өөр хэнээс ч бус гагцxүү ухаант, тэвчээрт, хүлээцтэй хүнээс шалтгаалдаг мэт.
Амьдралд юу ч тохиолдсон түүнийг уужуу тайвнаар, байх л зүйл мэтээр хүлээж авч сурах нь бас хэрэгтэй мэт. Уулзаж учирч буй бүх л хүнд ууч сайхан сэтгэлээр хандаж, атаа хорслыг нь сүүн сэтгэлээр цайлгаж, уурын мунхагийг нь уужуу тайвнаар өршөөж,
бүдүүлэг тэнэглэлийг нь ялдам инээмсэглэлээр халхалж байх нь бас хэрэгтэй мэт.
Урагшаа явах замаа холч ухаанаар тольдож, урдаас хуцах олон ноход руу чулуу шидэлгүй шуударч, халуун наранд ч хөлсөж алжаалгүй, хүйтэн жаварт ч хацраа хайруулалгүй, өлсөж ядарч ундаасахыг ч үл тоон зорьсондоо хүрэх хэрэгтэй мэт.
Энэ л амьдралын амаргүй нугачаанд бүхнийг нуруундаа үүрч, үүнийхээ төлөө гомдож гунилгүй, өөдрөг цоглог эрч хүчтэй явдаг чамд төрсөн өдрийн мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг ерөөе.
Жил, сар, өдөр хоног бүрт амьдрал чинь улам ч өнгөлөг гэгээлэг, бүтэмжтэй сайхан болж байгаа гэдэгт итгэж байна. Энэ бүхэн чиний сайхан сэтгэл, хичээнгүй зүтгэлийн үр шим шүү. Цаашид чиний бүх амьдрал улам ч өнгөлөг гэгээлэг байх болно. Итгээрэй. Яагаад гэвэл чи сайн бас сайхан монгол бүсгүй.
Бас өөртөө итгэлтэй, бардам, бас сайхан сэтгэлтэй. Ийм бүсгүй хүнд эрчүүд төдийгүй хорвоо ертөнц хүртэл дурладаг, бас хайрладаг юм.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-07-29 АНУ-Вашингтон ДС

Monday, July 5, 2010