Monday, November 29, 2010

Health Benefits of Raisin - Plum And Fresh Prune

Байгалийн аргаар наранд хатаасан үзмэнд хүний биед амархан шингэдэг ургамлын гаралтай сахар, кали, антиоксидант, хоол тэжээлийг шингээх файбер зэрэг бодисоор баялаг байдаг. Эрдэмтэдийн судалгаагаар үзэмийг холесторин багасгах зорилгоор өргөн хэрэглэж үр дүнд хүрч байгаа нь тогтоогдсон байна.

1. Байгалийн, ургамлын гаралтай глюкоз нь хүний бүед хамгийн чухал шим тэжээл, энерги өгдөг.
2. Кали, магнигаар ихээхэн баялаг байдаг нь цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгахад тустай. Үзэм давс хамгийн багатай калигаар их байдаг тул зүрхний эрүүл мэндэд хамгийн тохиромжтой.
3. Үзэмний ургамлын гаралтай файбер нь хоол тэжээлийн боловсруулах систем, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихээхэн дэмждэг. Үзэм нь усан үзэмтэй нэгэн адил дарсны хүчлийг агуулдаг тул хоол тэжээлийн шингээлт, ялгаралт, нарийн гэдэс, бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд сайн байдаг.
4. Антиоксидант нь зүрхний шигдээс, хорт хавдарын эрсдлийг бууруулна.
5. Өлссөн үедээ их хэмжээний хоол идэхээсээ илүү бага зэргийн хатаасан жимсийг хөнгөн зууш маягаар хэрэглэснээр хэтрүүлж идэх , илүүдэл жинтэй тэмцэхэд тус нэмэр болдог.

Nutritive Values: per 100 gm.

  • Vitamin A: 50I.U
  • Vitamin B: thiamine .15mg.;
  • Riboflavin: 08mg.
  • Niacin: .5mg.
  • Vitamin C: trace
  • Calcium: 78mg.
  • Iron: 3.3 mg.
  • Phosphorus: 129 mg.
  • Potassium: 575 mg.
  • Fat: .5gm.
  • Carbohydrates: 71.2gm.
  • Protein: 2.3 gm.
  • Calories: 268



Хар чавганы ач
холбогдол


Хар чавга бол эрүүл мэндийн онцгой, олон талт ашиг тустай хатаасан жимс юм.

• Хоол боловсруулах системийн шингээх үйл ажиллагааг сайжруулахад нэн тустай
• Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг, өтгөн хаталт, илүүдэл жинтэй тэмцэхэд хамгийн үр дүнтэй
• Эрүүл мэндэд тустай антиоксидантыг хамгийн ихээр агуулдаг
• В амин дэм, ургамлын гаралтай глюкоз, кали, магни, бор зэрэг чухал амин дэмүүд болон эрдэс бодисоор баялаг байдаг.
• Дархлааны систем, ясны үйл ажиллагааг сайжруулахад тустай.
• Мөн тэжээллэг чанар өндөртэй хатаасан жимс тул глюкозын уусалтыг сайжруулах, холесторинийг бууруулах, зүрхний шигдээс болон хавдарын эсрэг үйлчилгээг дэмжих үйлчилгээтэй ургамлын гаралтай полифенол гэдэг бодис ихээр агуулсан байдаг.

Алтан Товч

Алтан Товч номыг блог хуудсандаа заллаа. Монгол хvн бvрийн уншиж, мэдвэл зохих номын тоонд зvй ёсоор ордог энэ номыг эндээс тvвэггvй уншна уу.
Жич: томруулах болон хуулж авах боломжтой болно (томруулахын тулд баруун дээд булан дээрх тэмдэгт дээр дарна уу)



Monday, November 22, 2010

Х.Тэргэл: : Бүсгүй чамд илгээх захидал 1-2

Уруулаан буд бүсгүй минь
Унж дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
Хүлээж цөхөрсөн бол хая
Гоо сайхан яв бүсгүй минь
Гологдож биш шилж амьдар
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээн зүү
Сайхан үнэр биедээ шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Салах хагацлын дуу бүү аял бүсгүй минь
Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар . . .


Намайг уу
члаарай гэж хэлж амьдардаг хорвоо дээр
Насан туршдаа өөрийгөөн болоод бу
сдыг уучилж амьдар
Гомдол хорсол, үзэн ядалт бүхнээс зайлсхийж
Гутрал гуниг шаналал бүхнээс өөрийгөөн цэвэрлэж яваарай

Хэн нэгнийг хайрлаж ханийн энгэр түшлээ ч
Хэзээ ч бүү мартаарай бидэн хоёрыг наагаагүй ээ гэдгийг
Хэтэрхий ихийг хайртаасаа нэхэж, өмч мэт үзэлгүй
Хэмжээ хязгаартай амьдарч яваарай бүсгүй чи

Жаргал мөнгө л юм шиг санагдаж
Жаргал гэдэг хангалуун амьдрал л юм шиг бодогдож
Харах нүд чинь сохорсон мэт болохын цагт
Хаалгаан нээж зүрхээн чагнаж, өөрийгөөн өөрөөсөө олж аваарай

Харамсах халаглах юмгүй амьдар бүсгүй чи
Хачин сайхан сэтгэлээсээн инээмсэглэж яв
Өдөр бүр өөрийгөөн тольдож
Өнгийж сайн харж бай доторх болоод гадна төрхөө

Энэ сайхан хорвоо дээр өчнөөн сайхан зүйл бийд итгэ

Өөрийг тань хайрлах олон хүмүүс
Өнгө өнгийн цэцэг шиг дэлгэрэн буйд итгээрэй
Хэн нэгний халамжинд найдан
Хэн нэгний төлөө залуу насаа үрлээ гэж балайралгүй

Хүний эхнэр л болчихсон юм чинь яадагийн гэж биеэн хаялгүй
Хонгор жаахан охин үеийнх шигээ
Гангалж бас тольдож, үргэлж гоё яв бүсгүй чи

Өрөөл бусдыг зүхэн доромжлохоосоо өмнө
Өөрийг минь бас хэн нэгэн өргөс харганаар ороолгоод байвал
Өвдөх болов уу яах бол гэж
Өгөөмөр сэтгэлээр бодож яв бүсгүй минь

Өөрөөн чи ингэж чадвал
Өнгөлөг агаад бардамнал дүүрэн
Өчнөөн эрс өлмийд чинь сөгдөн
Өнгө үзэсгэлэн ухаанд чинь татагднаа

Гоё сайхан яв бүсгүй минь чи
Гологдож биш шилэгдэж амьдар
Орчлон хорвоо ийм сайхан болохоор
Одноос ч илүү тод гэрэлтэж яв бүсгүй чи




Sunday, November 21, 2010

Яруу тøгс сурууштай

Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав

Ачлахын дээдээр ачлууштай нь
Ээж, аав, эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав

Ялахын түрүүнд ялууштай нь
Бие, хэл, сэтгэл гурав
Яруу төгс сурууштай нь
Яриа, дуу, хөгжим гурав

Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие, хэл, сэтгэл гурав
Эгнэгд тордож явууштай нь
Билэг, ухаан, чадал гурав
_
Бадарч дээшлэхийн үндэс нь
Сэрэх, санах, тэмүүлэх гурав
Баларч дордохын тэмдэг нь
Унтах, мартах, тэрслэх гурав

Ажиллах цагийн хэмнэл нь
Өглөө, өдөр, орой гурав
Амьдрах цагийн хэмжээ нь
Балчир, идэр, өтөл гурав

Мөчид хоосны жишээ нь
Өнгө, мөнгө зэрэглээ гурав
Мөнх бусын дохио нь
Өтлөх, элэх, буурах гурав

Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг, чадвар, дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн, түргэн, даамай гурав

Тэтгэх горимын эх нь
Наран, саран, хайр гурав
Тэжээх шимийн үндэс нь
Гал, ус, газар гурав

Үйл бүхнээс эрхэм нь
Бодох, туурвих, дэмжих гурав
Үнэн бүхний туйл нь
Төрөх, орших, үхэх гурав

Sunday, November 14, 2010

Цус багдалт - байгалийн эм сармис

Cармис хэрэглэх нь эрүүл байх нэг баталгаа болно.Сармис нь цус багадалтыг анагаах увидастай. Хэрвээ та цус багадалтын эсрэг эм бэлдмэл байнга хэрэглэж чадахгүй бол хоол идэхийн өмнө нэг хумс сармис заавал идээрэй . Цус багадалтыг эмчлэх бас нэг арга бол амьтны элэг, дэлүү, цус, өвчүү зэрэг болно.

Өтгөн цайг зарим хүмүүс сайн гэлцдэг энэ маш буруу ойлголт юм. Өтгөн цай нь цус төлжилтийг сааруулж өвчин сэдрээж хүний биед шингэх ёстой эрдэс бодисын хэмжээг багасгадаг. Цусны даралт ихтэй, зүрх судас, бөөр, элэгний өвтэй хүмүүс өлөн элгэн дээрээ өтгөн цай уувал өвчин нь сэдэрдэг. Иймд өглөө хярам, буцалгасан ус, зөгийн балтай ус, шингэн цай ууж байгаарай.


Wednesday, November 10, 2010

Монгол - Анагаах ухаан

Монгол эмнэлэг нь өөрийн гэсэн үндэсний өвөрмөц онцлогтой, орон нутгийн өнгө аястай, хялбар, оношлох эмчлэх талаараа хурдан бөгөөд үр дүнтэй, өвчтөнд уулгах эмийн хэмжээ бага боловч анагаах чадвар сайн зэрэг олон талаараа онцлог, давуу талтай юм.


Монгол эмнэлгийн үндсэн онол:
Монгол эмнэлэг нь “Хий”, “Шар”, “Бадгана” гурвын харьцаагаар хүний бие махбодын физиологи, өвчний байдлыг шинжин тайлбарладаг. “Хий” гэдэг нь физиологийн төрөл бүрийн чадавхыг заана. Хүний ой санамж, үг хэл, хөдлөх байдал болон олон эрхтний чадавхийг хийгээр эзэмдэж байдаг. Хэрвээ хийн чадавхи алдагдвал, сав цулын чадавхи муудаж, ухаан санаа хэвийн бус болж, нойргүйдэн, юмыг амархан мартах зэрэг байдал илэрдэг.
“Шар” гэдэг нь дотор халуунтай холбоотой. Биеийн халуун, олон нэхдэс эрхтний халууны чадавхи тэрчлэн мэдрэл, хөөрөл зэрэг бүгдэд “Шар”-ын нөлөө байдаг. “Шар” хөөрвөл халуунаас болсон төрөл бүрийн өвчин үүсдэг.Жишээлбэл, аманд гашуун юм амтагдах, шар хусах, сэтгэл уймрах зэрэг байдал илэрдэг.
“Бадгана” гэдэг нь хүний биеийн дотоод шүүрлийн нялцгай шингэн зүйлийг хэлж байна. Энэ нь сэрүүн чанартай. “Бадгана”-ын үйлчилгээ алдагдвал, сэрүүн чанарын онцлогууд илрэхээс гадна шингэн зүйл гарах нь олширч, төрөл бүрийн дотоод шүүрлийн ажиллагаа нэмэгдэх зэрэг шинж байдал илэрдэг байна.

Монгол эмнэлгийн эмчилгээний өвөрмөц аргааас

Хануур
Хүний биеийн зохих хэсгийн хөх судсыг хатгаж муу цусыг нь гаргаад өвчнийг засах, өвчнөөс сэргийлэх зорилгоор ханаж эмчлэх арга юм. Хануурыг гол төлөв цус, “Шар”-аас болсон халуун чанартай өвчнийг илааршуулахад хэрэглэдэг. Тухайлбал, шархны халуун болох, тахлын халуун, хатиг мундас, яр шарх, тулай, сүрьеэ зэрэг халууруулдаг өвчнийг анагахаана.

Төөнүүр
Төөнүүр нь хүний биеийн зохих бэлчир дээр уул өвс буюу агь өвс зэрэг эмт ургамлыг шатааж халаах, төөнөх, утах аргаар өвчнийг анагаах арга юм. Түүний дотор монгол төөнүүр, халуун төөнүүр гэх мэт төрөл зүйл бий. .

Соруул буюу бумба
Энэ бол бумба, хануур хоёрыг уялдуулсан эмчлэх арга юм. Хүний биеийн зохих хэсэгт бумба тавьж, хэсэг хугацааны дараа бумбаа аваад тусгай зүүгээр хатгаж самнасаны дараа дахин соруулж муу цус, шар усыг нь гадагшлуулж өвчнийг илааршуулна. Соруул бумбыг хүний биеийн мах ихтэй, зөөлөн, үсгүй, тэгш хэсэгт тавидаг юм. Энэ нь хэрэглэхэд хялбар, аюулгүй, өвчтөнийг зовоодоггүй, эмчлэх хугацаа богино, нэн даруй үр дүнд хүргэдэг зэрэг давуу талтай.
Айргаар засах арга
Айраг цэгээгээр эмчлэн засах арга бол монгол үндэстний идээ ундааны зүйлээр анагаах уламжлалт арга юм. Биеийн тамир тэнхээг сайжруулах, төрөл бүрийн архаг өвчнийг засах чадалтай, ялангуяа зүрхний өвчинд илэрхий сайн гэдэг. Айраг цэгээнд хүний биед хэрэгтэй чихэр, уураг, өөх, ялангуяа витамин маш их агуулагдаж байда байна.

Бариа засал
Монгол эмнэлгийн бариа засал нь бариач нарын өнө удаан жилээр хурамтлуулсан үндэсний өвөрмөц онцлог бүхий тусгай мэргэжил юм. Энэ нь яс хугарах юм уу үе мултрах, зөөлөн эдийн гэмтэл зэрэг олон төрлийн бэртлийг засах арга юм. Бариа засал нь бэртсэн хүнийг ясыг хуучин хэвэнд нь оруулах, иллэг хийх, эмтэй усаар угаах, сувилгаа болон чадавхийг сэргээх засал зэрэг 6 үе шаттай бөгөөд хор тайлах, судас шөрмөсийг зөөлрүүлж, цусны эргэлтийг сайжруулах үүрэгтэй гэжээ.

Monday, November 8, 2010

Mongolians in Canada

From: http://www.mongoltoronto.com/
  • Оттава дахь Монгол улсын элчин сайдын яам: Энд дар
  • Канадын цагаачлалын алба: Энд дар
  • ” Skilled Worker” шугамаар Канад улсад ирэх self assessment test. 67 оос дээш оноо авсан тохиолдолд та тэнцэнэ.: Энд дар
  • Хэрэв та Канад орон болон Торонто хотын талаар лавлах асуулт байвал доорхи эмайл үрүү хандаарай. Таны асуултанд холбооны гишүүн Л Ганболд хариулах болно. ganbold_lk@yahoo.ca
  • Хэрэв tа Торонто хотод удахгуй ирэх гэж байгаа бол доорхи эмайл үрүү захиа бичиж хусэлт гаргаарай таньд Онтари Дахь Монголчуудын холбоо тус хүргэнэ. d_nyamdash@yahoo.com
  • Саяхан ирсэн хүмүүс Landing Fee -нийхээ тодорхой хувийг буцааж авч болно. Хэрэв та Ландэд Статусаа энэ оны 5 сарын 3 аас хойш авсан бол Ландэд Фээ-д төлсөн мөнгөнийхөө тал хувийг буцааж авах юм шиг байна. [дэлгэрэнгүй...]
  • Permanent Resident Application – ийн процесс хялбарчилсан үе шаттай болов. Эхлээд зөвхөн товч анкетаа явуул. [дэлгэрэнгүй...]

Хуулийн туслалцаа авах:

Цагаачлалын мэргэжлийн өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалт Ligal Aid дээр байдаг, Ligal Aid нь таны өмгөөллийн хөлсийг төлдөг, Торонто дахь Ligal Aid-н хаягууд:

Legal Aid Ontario

375 University Avenue, Toronto, ON M5G 2J5

(41…

Legal Aid Ontario

119 Spadina Ave, Toronto, ON M5V 1A1

(41…

Legal Aid Ontario

330 Bay Street, Toronto, ON M5H 2S8

(41…

Нийгмийн халамж,

Онтарио мужид нийгмийн халамж нь /Welfare/ Ontario Works хөтөлбөрийн хүрээнд хэрэгждэг, Энэ хөтөлбөр нь ажил хайж байгаа болон түр зүүр хөдөлмөр эрхлэх боломжгүй хүмүүс зориулагдсан хөтөлбөр юм, Энэ хөтөлбөрт хамрагдах хүмүүс нь :

*олон нийтийн ажилд сайн дураар оролцох

*ажил идэвхтэй хайх

*мэдлэг боловсролоо дээшлүүлэх

*төрөл бүрийн курст суралцах зэрэг нөхцөлтэйгээр гэрээ байгуулж /participation agreement/ уг хөтөлбөрт хамрагддаг, Хэрвээ гэрээний нөхцөлөө зөрчвөл таньд олгох халамжийн хэмжээг багасгах, бүр цаашилбал зогсооно,

Тус хөтөлбөр нь:

*Санхүүгийн тусламж

*Хөдөлмөр эрхлэхэд туслах гэсэн үндсэн 2 хэсэгтэй,

Санхүүгийн тусламж:

Орлогын ямар нэг эх үүсвэргүй хүмүүст орон сууц түрээслэх, хоол, хувцас авах мөнгө өгнө, Таньд олгох тэтгэлэгийн хэмжээ нь гэр бүлийн гишүүдийн тооноос хамаарч хязгаартай байдаг, Хэрэв та аль нэг байгууллагад чөлөөт цагаараа сайн дураараа ажилладаг бол сар бүр унаа мөнгө өгнө,

Хөдөлмөр эрхлэхэд туслах:

Хүмүүс ажил эрж хайх болон ажилд ороход нь бэлтгэлтэй байлгах зорилготой,

Мөн та доорхи тэтгэлэгүүдийг авах эрхтэй:

*Оршин суугаа байрнаасаа өөр байранд нүүж орсон бол нүүсэн зардал

*Хүүхэд төрвөл

*Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан хүүхдэд олгох тэтгэлэг

*Өвлийн хувцас авах /хүүхдэд/

*Нүдний шил хийлгэх

*Шүд авхуулах, хиймэл шүд хийлгэх

*Сахарын диабеттай бол

*Хагалгааны болон ороох боох материалын үнэ

*Оршуулгын зардал

Та оршин суугаа газрынхаа ойролцоох Social Services-н газар очиж бүртгүүлэх хэрэгтэй, Ярилцлагад очихдоо урьдчилан цаг товлоно, Таныг хариуцаж авах ажилтан ярилцлага хийж /англи хэл мэддэгүй бол орчуулагч авч очоорой/ таньтай гэрээ хийнэ, Ярилцлагад очихдоо банкны чек, байрны гэрээ, холбогдох биеийн байцаалтаа /цагаачиллын/ аваарай, Сар бүрийн сүүлээр таны дансанд тэтгэлэгийн тань мөнгийг шилжүүлнэ, Social Services-н газраас сар бүр таны орлого, хаягийн өөрчлөлт, ажил зэргийн өөрчлөлтийн талаархи мэдээг танаас авах бөгөөд хэрэв та үүнийг нь тогтоосон хугацаанаас нь хоцроовол таны тэтгэлийг зогсооно,

Онтари мужийн зарим Social Services-н хаяг:

Нэр

Хаяг

Утас

North York East

Social Services

20 Lesmill Road

North York

416…

416392-2811

North York West

Social Services

1860 Wilson Ave

North York

416…

416…

North York Central

Social Services

1117 Finch Ave

North York

416…

416…

East Toronto

Social Services

1631 Queen Street E

Toronto

416…

416…

Downtown Toronto

Social Services

111 Wellesley Street E

Toronto

416…

416…

Англи хэлний сургалт:

Та англи хэлний мэдлэгээ шалгуулж түвшингээ тогтоолгосны дараа аль тохиромжтой сургуулийг /байршил, хичээллэх хуваарь зэргийг нь харгалзан/ та сонгон суралцана, Social Services-н таныг хариуцсан ажилтанд улирал бүр англи хэлний курсанд бүртгүүлсэн бүртгэлийн хуудсаа илгээж байх ёстой, Сургалтын төлбөр нь улиралын 20-25$.

Сургуульд суралцах,

1,Дунд сургууль: Оршин суугаа харьяалалын сургуульдаа очиж бүртгүүлнэ, Таны хүүхдийн нас, англи хэлний мэдлэгээс хамаарч хэддүгээр ангид суралцахыг нь тодорхойлно,

2,Ахлах сургууль: Англи хэд, тооны шалгалт авч хэддүгээр ангид сурацахыг нь тодорхойлно,

Вэб сайт: www.tdsb.on.ca /Toronto District School Board/

Таны боловсролын баримт бичгийг үнэлэх,

Та өөрийн боловсролын баримт бичгийг /доктор, магистр, бакалаврын диплом, 10 жилийн гэрчилгээ/ суралцах болон ажиллах зорилгоор үнэлүүлж /Credentials/ болно,

Хаяг: *Canadian Information Centre for International Credentials (CICIC)

95 St.Ave W. #1106, 416-962-9725, www.cicic.ca

Номын сан,

Та Торонто хотын нийтийн номын сангийн гишүүн бол тус хотын аль ч номын сангаар гишүүнийхээ картаар үнэгүй үйлчлүүлж болно, Харин хэвлэх /канондох/, авсан ном, сэтгүүл, кино зэргээ хугацаа хэтрүүлсний төлбөртэй, Номын сангаас авсан ном, сэтгүүл, кино зэргээ Торонто хотын аль нэг номбн санд буцаан өгч болно, Вэб сайт: www.torontopubliclibrary.ca

Жолооны шалгалт өгөх:

Онтарио мужид жолооны шалгалт нь 3 шаттай:

*Дүрмийн шалгалт-G1

*Хот доторхи жолооны шалгалт-G2

* Хурдны зам дээр машин жолоодох эрхийн шалгалт-G

G1, G2, G эрхийн үнэмлэх нь манайхаар бол В ангилал гэсэн үг юм, Та хэрвээ Монголд авсан хүчинтэй жолооны үнэмлэхтэй бол түүнийгээ Оттава дахь Монгол Улсын ЭСЯ /Embassy Of Mongolia 151 Slater Street, Ottawa, ON K1P 5H3 (613) 569-3830/ руу явуулж баталгаажуулна, Тодорхой мэдээллийг ЭСЯ-ны ажилтнаас заавал аваарай, Хэрвээ таны үнэмлэхийг Онтарио мужид хүчинтэй гэж тооцвол та удаан хүлээхгүйгээр шалгалтуудаа өгч болно, Хэрвээ жолооны үнэмлэхгүй, эсвэл таны жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрөхгүй бол та эхлээд G1 өгнө, дараа нь жолооны курст сууж гэрчилгээ аваад /курсын төлбөр нь ойролцоогоор 350-360$/ 8 сарын дараа G2-н шалгалт өгнө, G2-н шалгалт өгсний дараа 1 жил болж байж G-н шалгалт өгнө, Дүрмийн шалгалтыг компьютер дээр болон бичгээр өгч болно, Төлбөр нь 125$. Үүнд шалгалтын үнэ 10$, үнэмлэхний үнэ 75$, G2-н /заримдаа урьдчилж авдаг/ шалгалтын үнэ 40$ орно, Хэрэв танаас 80$ авсан бол та G2-н шалгалт өгөхдөө 40$ төлнө гэсэн үг, Шалгалтыг өөрийн сайн мэдэх хэл дээр өгч болно, Жишээ нь франц, орос г,м, Шалгалт авах хугацааг хязгаарлаагүй учир удаан сууж болно, Хэрвээ та тэнцвэл /passed/ таньд түр үнэмлэх олгоно, Эх үнэмлэх нь 10-14 хоногийн дараа шуудангаар ирнэ, Хэрвээ шалгалтаа өгч чадаагүй бол 10$ төлөөд тэр дороо ахин хэдэн ч удаа өгч болно, Таны алдааг тэр дор нь хэлж өгөх учир асуултныхаа зөв гэж сонгосон хариултаа санаж байвал сайн, Учир нь зарим асуултууд шалгалт дахин өгөхөд давтагддаг, G2-н шалгалт өгөхдөө ямар нэг жолооны курсын машин дээр дадлага хийгээд тэр машинаараа шалгалтаа өгвөл зүгээр, Шалгалт өгөх өдөр, цагийг тань таны хүссэнээр жолооны курс захиалж өгнө, Жолооны курсын машинаар 1 цаг дадлага хийхэд ойролцоогоор 25-30$, тухайн машинаар шалгалт өгөхөд 75$ орчим байдаг, G2-н шалгалтандаа тэнцсэн бол үнэмлэхний үнэ гэж нэмж төлөхгүй, таньд түр үнэмлэх өгөх бөгөөд энэ нь G1-н хамт хүчинтэй, Эх үнэмлэхийг таньд шуудангаар илгээнэ,

Зарим тохиолдолд таны үнэмлэхийг хүчинтэйд тооцоод шууд G-н шалгалт эрх өгнө, Хэрвээ та G-н шалгалтаа өгч чадахгүй бол G2-н шалгалтаа өгнө, Хэрвээ G2-н шалгалтаа өгч чадахгүй бол жолооны курсэнд суугаад бүхнийг эхнээс нь эхлэнэ гэсэн үг шүү, Тийм учраас G-н шалгалт өгөх эрхтэй ч гэсэн заримдаа G2-н шалгалтаа эхэлж өгөөд дараа нь G-н шалгалтаа өгөх нь цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлттэй байдаг,

Та гэрийнхээ ойролцоо байгаа дараах хаягуудаар очиж жолооны шалгатаа өгч болно,

*Central

900 Bay St, 416-325-8650

*Downsview

37 Carl Hall Rd, 416-398-3577

*Etobicoke

5555 Eglinton Ave W, 416-695-0621

*East

1448 Lawrence Ave E, Unit 15, 416-757-2589

*Morningside

Grand Marshall Dr, 416-724-7520