Friday, June 24, 2011

My baby Catty - kitty

Одоогоос хоер жилийн өмнө манай эмнэлэг дээр нэгэн настай эмэгтэй сэтгэл зүйн зөвөлгөө авхаар ирж байсан мэдээж маш олон учир шалтгаантай хүмүүс байдаг боловч тухайн үед миний л сонссон хамгийн шог шалтгаан санагдаж байлаа . Хайртай муур нь үхсэнээс хойш маш их ганцаардаж бас түүнийгээ өдөр болгон санаж шөнө ч унтаж чадахгүй байгаагаа яриж эмчээс нойрны эм мөн яаж энэ сэтгэлийн гунигаасаа гарах талаар зөвөлгөө авхаар ирсэнийг нь анх сонсоод хийх юмаа олж ядсан тэнэг инээдтэй санагдаж байж билээ. Саяхан санаандгүй нэгэн сонирхолтой ном олж уншлаа .Уг ном Яопоны алдартай нэгэн зохиолчийн зохиол бөгөөд маш жижигхэн багахан бүтээл эл зохиолд нэгэн Зураачын гэрийн үйлчлэгч эмэгтэй долоо хоног идэх будааныхаа мөнгөөр нэг баяцхан муурны зулзага авч Зураачын уурыг ихэд хүргэдэг зураач хэзээ ч амьтанд сайхан хандаж байгаагүй бас хэзээч мууртай болон гэж бодож байгаагүй байдаг баяцхан зулзага сүүлдээ Зураачид аливаа юмыг хүлээцтэй өөр өнцөгөөс харах нэгэн билигийн нүдийг нээж түүнд цоо шинэ амьдарлыг бэлэглдэг. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэж үнэхээр үнэн үг юм. Ингээд эрхэм baby Catty, Kitty - гийн зарим нэг сонирхолтой мэдээлэлээс; Мууранд анааш, тэмээнд байдаг нэг чанар бий гэнэ. Учир нь, тэд яг адил “харь явдалтай”. Тэд эхлээд баруун талын урд, хойдох хєлєє тvрvvлж гишгээд дараа нь зvvн талын хоёр хєлєєрєє мєн зэрэг гишгэдэг.Зарим орны хvмvvс эл амьтныг ихэд хvндэлдэг. Тухайлбал, Японд гэрийнхээ vvдэнд муурны дvрс тавьсан байдаг нь гэр бvлийн аятай тохитой, найрсаг байдлын бэлгэ тэмдэг гэнэ. Харин Орост шинэ байранд орохдоо эхлээд муураа босго давуулдаг.Сонирхолтой зарим нэг тохиолдол ч гэх юмуу бүүр өв залгамжлагч болчихсон саятан муур хvртэл байдаг байна. Ер нь муур маш зөнч аливаа сайн муу үйл явдалыг урьдаас мэддэг амьтан. Юун санаж зүүдлэх ойртож ч чадаггүй байсан хүн саяхан нэгэн хөөрхөн Зулзагатай болвоо. Баяцхан Catty эгдүүтэй өхөөрдөм бас ёстой л дайсны цэрэг аливаа нялах амьтан ямарч хүний сэтгэлийг хөдөлгөхгүй байхын аргагүй бизээ .

Sunday, June 5, 2011

Хязгаар эцэсгүй урт зам биш дээ
Хаяанд байгаа энүүхэн амьдралын төгсгөл хүртэл
Хань болж гарыг чинь хөтлөн алхах гэсийм
Хайранд согтсон хатан байж үзэх гэсийм

Элгэнээс чинь алдуурахгүй аргамжих гэсийм өөрийгөө
Эргүүлээд зүрхээ чөдөрлөх гэсийм хайраар чинь
Эрхэлж чиний л амраг байх гэсийм
Эр биеийн чинь эзэн нь болох гэсийм

Харцандаа гуниг нууж биш жаргал гэрэлтүүлсэн
Хайрандаа "хар" тээж биш халамж нэмсэн
Ханийн түшиг, үрийн заяа элбэгдүүхэн эдэлсэн
Хамгийн жаргалтай эхнэр байх гэсийм

Наргүй бүрхэг жиндүү өдөр олоон
Нар болж сэтгэлийг чинь дулаацуулах гэсийм
Саргүй түнэр харанхуй шөнө тохиолдноо
Сар байж итгэлийн чинь гэрлийг асаах гэсийм

Санаа алдахдаа бусдаар биш чамаар л дүүрэх гэсийм
Санчиганд хяруу унасан ч чамаар л нөмөрлөх гэсийм
Нууцхан дурлалын шаналалд зүрхээ хагаслах гээгүй юм
Нулимсыг чинь үзэж нүгэлтэн болохыг хүсээгүй юм аа
Bolorhon 2011

Үнсэлт

Жаргалтайгаар үнсэлцэнгээ урт наслаж, шүдээ хамгаалж, бас турж ч болох нь!
Үнсэлт бол жирийн зан үйл огтоос биш бөгөөд эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүний бие организмд маш олон эерэг нөлөө үзүүлдэг. Жишээ нь үнсэлдэхэд нүүрний 30 гаруй булчин оролцож ачаалал авдаг учир арьс тэнийж хамаагүй уян хатан болдог зэргийг олон судлаачид батлжээ.Тэгвэл үнсэлтийн бас нэгэн шинэ шидийг шүдний эмч нар тогтоосон байна. Тэд үнсэлцэх үед хүнээс өвөрмөц “тачаангуй шүлс” ялгардаг гэдгийг нотолжээ. Тэрхүү кальци фосфороор баялаг шүлс нь буйлны үрэвсэл болон шүд хорхойтохоос сэргийлдэг гэнэ.Мөн сувиллын эмч нар халуухан үнсэлтийн үед хүн 12 калорийг зарцуулдаг хэмээж байна. Хэрвээ ийнхүү өдөр болгон үнсэлцээд байвал жилийн дотор 1 кг жин хасна гэсэн үг. Маш өчүүхэн тоо шиг санагдаж болох ч ийм аргаар турна гэдэг аятайхан биш гэж үү? Зарим эмч, судлаачид хэдийчинээ их үнсэлцэнэ төдийчинээ нас уртасна гэж үздэг. Учир нь үнсэлдэх үед организмын хөгшрөх процесст оролцдог зарим нэг хортой химийн нэгдэл ялгарах явц удааширдаг байна.