Showing posts with label Танин мэдэхүй. Show all posts
Showing posts with label Танин мэдэхүй. Show all posts

Monday, September 26, 2011

Өдөр өдрийн нар олон ангит кино

Сүүлийн үед нэтээр гарч байгаа олон ангит кинонууд хэтэрхий худал дэндүү үнэмшилгүй ч ганц нэг дүр нь сэтгэл татах төдий болхоос кино гэж хэлхэд хэцүү кинонууд гарч байсан. Харин Өдөр өдрийн нар олон ангит кино амьдрал үнэртэж илүү кино болж чадсан санагдлаа. Өдөр өдрийн нар олон ангит кино арай өөр өнгө аястай ядаж амьд өрнөлтөй юм. Жүжигчид нь үнэхээр өөр өөрийн дүрээ сайн гаргаж байгаа харагдаж байна.
Тус киноны зохиолыг соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргал, зохиолч, М.Эрдэнэбат нар бичсэн бол найруулагчаар Г.Энх-төр ажиллажээ. Харин киноны гол дүр болох сувилагч бүсгүйд "Үл таних эмэгтэй", "Эзэнгүй бөгж", "МИ-15", Төрийн дайсан" кинонд тоглосон, жүжигчин О.Долгор тоглосон бол Олны танил жүжигчдээс гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нар уг кинонд тогложээ.

It's Autumn Again

Торонто хотын Намар хараахан болоогүй байгаач удахгүй навчис өнгөө хувиргаж эхлэн. Яг л будаг цацаад хаячихсан юмуу гэж андуурам тийм үзэгслэнтэйгээр хамгийн сүүлчийн удаа навчис модноосоо хагцан орчлонгий өнгийг өөрөөрөө илэрхийлэх шиг нисэн оддог. Үнэхээр сэтгэл алдрам хонгор шаргал навчисаар хоног өдөрүүд улиран одож нэг нэл мэдхэд эргээд л намар ирнэ. Мөрөөрөө ямарч завгүй явж байхад аль хэзээний намар болсон байх юм. Цаг хугацааг бид үдэх биш цаг хугацаа биднийг үдэж байна. Орчлонгийн өнгөөр бүх юм хувирч өөрчлөгддөг ч өөр нэг шинэ үе эргэн ирж буй.

Friday, June 24, 2011

My baby Catty - kitty

Одоогоос хоер жилийн өмнө манай эмнэлэг дээр нэгэн настай эмэгтэй сэтгэл зүйн зөвөлгөө авхаар ирж байсан мэдээж маш олон учир шалтгаантай хүмүүс байдаг боловч тухайн үед миний л сонссон хамгийн шог шалтгаан санагдаж байлаа . Хайртай муур нь үхсэнээс хойш маш их ганцаардаж бас түүнийгээ өдөр болгон санаж шөнө ч унтаж чадахгүй байгаагаа яриж эмчээс нойрны эм мөн яаж энэ сэтгэлийн гунигаасаа гарах талаар зөвөлгөө авхаар ирсэнийг нь анх сонсоод хийх юмаа олж ядсан тэнэг инээдтэй санагдаж байж билээ. Саяхан санаандгүй нэгэн сонирхолтой ном олж уншлаа .Уг ном Яопоны алдартай нэгэн зохиолчийн зохиол бөгөөд маш жижигхэн багахан бүтээл эл зохиолд нэгэн Зураачын гэрийн үйлчлэгч эмэгтэй долоо хоног идэх будааныхаа мөнгөөр нэг баяцхан муурны зулзага авч Зураачын уурыг ихэд хүргэдэг зураач хэзээ ч амьтанд сайхан хандаж байгаагүй бас хэзээч мууртай болон гэж бодож байгаагүй байдаг баяцхан зулзага сүүлдээ Зураачид аливаа юмыг хүлээцтэй өөр өнцөгөөс харах нэгэн билигийн нүдийг нээж түүнд цоо шинэ амьдарлыг бэлэглдэг. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэж үнэхээр үнэн үг юм. Ингээд эрхэм baby Catty, Kitty - гийн зарим нэг сонирхолтой мэдээлэлээс; Мууранд анааш, тэмээнд байдаг нэг чанар бий гэнэ. Учир нь, тэд яг адил “харь явдалтай”. Тэд эхлээд баруун талын урд, хойдох хєлєє тvрvvлж гишгээд дараа нь зvvн талын хоёр хєлєєрєє мєн зэрэг гишгэдэг.Зарим орны хvмvvс эл амьтныг ихэд хvндэлдэг. Тухайлбал, Японд гэрийнхээ vvдэнд муурны дvрс тавьсан байдаг нь гэр бvлийн аятай тохитой, найрсаг байдлын бэлгэ тэмдэг гэнэ. Харин Орост шинэ байранд орохдоо эхлээд муураа босго давуулдаг.Сонирхолтой зарим нэг тохиолдол ч гэх юмуу бүүр өв залгамжлагч болчихсон саятан муур хvртэл байдаг байна. Ер нь муур маш зөнч аливаа сайн муу үйл явдалыг урьдаас мэддэг амьтан. Юун санаж зүүдлэх ойртож ч чадаггүй байсан хүн саяхан нэгэн хөөрхөн Зулзагатай болвоо. Баяцхан Catty эгдүүтэй өхөөрдөм бас ёстой л дайсны цэрэг аливаа нялах амьтан ямарч хүний сэтгэлийг хөдөлгөхгүй байхын аргагүй бизээ .

Friday, May 27, 2011

The precious stones

1-р сард төрөгсөд: Энэ сард төрөгсөд “Анар” чулуун эдлэл хэрэглэвэл сайн. Анарыг үнэт ба өнгөт эрдэнийн чулуу цэнхэр мандлаар орлуулж болно. Дээрхи чулуу нь цус алдалтаас сэргийлж, өөдрөг үзэлтэй байлган, хар муу санаа, урвалтаас сэргийлнэ.
2-р сард
төрөгсөд: “Нил” эрдэнэ чулуу тохиромжтой. Хагас үнэт ба эрдэнийн чулуу цирконоор орлуулж болно. Нил эрдэнэ, циркон нь таныг согтохоос хамгаалж чадна. Мөн хайр сэтгэлийн тэнгэрийг ивээж, ханийн заяа авчирна.
3-р сард
төрөгсөд: “Усан биндэръяа” тохирно. Манаар ч орлуулж болно. Эдгээр нь уснaac аюулаас эзнээ хамгаалдаг. Ялангуяа залуу гэр бүлд байвал нэн сайн гэдэг.
4-р сард
төрөгсөд: Энэ сард төрөгсдөд “Очир алмааз” тун сайн тохирдог.
Гэвч очир нь маш үнэтэй л дээ. Тиймээс оронд нь болорыг хэрэглээд үзээрэй. Чулууны нөлөөлөх нөлөөлөл нь гайхалтай үр дүнтэй байдаг.
5-р сард
төрөгсөд: Хэрэглэх гол үнэт чулуу нь “Маргад эрдэнэ” юм. Маргад нь эрүүл энх, урт удаан насыг билэгдэж, итгэл найдварыг авчирдаг.
6-р сард
төрөгсөд: “Александар” гэдэг үнэт чулууг манайхан хувилгаан эрдэнэ гэж ихэвчлэн орчуулдаг. Хувилгаан эрдэнэ гэдэг чулуунд сувд маргад ордог. Мөн саран чулуугаар орлуулж болно. Цусыг цэвэршүүлж, муу зүүднээс хамгаалдаг.
7-р сард
төрөгсөд: Хэрэглэх гол чулуу нь “Рубин” Монголоор бол бадмаараг гэсэн үг. Мөн сувдыг ч хэрэглэж болно. Эдгээр үнэт эдлэл хатан зоригийн билэгдэл юм. Мөн таныг хуурамч найз нөхөд хараалаас хамгаална.
8-р сард
төрөгсөд: “Хризолит” маш тохиромжтой. Орлуулах хагас үнэт эрдэнийн чулуу нь мана юм. Эдгээр чулуу нь оюун ухааныг хөгжүүлж, холын аяныг ивээдэг ажээ. Мөн гэнэтийн аюулаас хамгаалдаг байна.
9-р сард
төрөгсөд: Энэ сард төрсөн хүмүүст “Индранил” чулуу ивээл байдаг. Мөн номин, биндэръяаг хэрэглэж болно. Эдгээр чулуу нь ой ухааныг хөгжүүлж, арьсны өвчнийг эмчилдэг гайхалтай үйлчилгээтэй ажээ.
10-р сард
төрөгсөд: “Гэрэлт чимэд” энэ сарыханд ивээлээ үзүүлнэ. Итгэл найдварын чулуу гэж нэрлэгддэг. Солонгын долоон өнгийг гаргадаг, зүрхний өвчнийг анаагааж, оюун санааны системийг хамгаалж тайвшруулдаг.
11-р сард
төрөгсөд: “Молор эрдэнэ” маш их ээлтэй ажээ. Мөн барын, муурын нүд гэсэн чулуунуудаар ч орлуулж болно. Баяр баясгалангийн чулуу учраас насыг уртасгаж, амар тайвныг авчирдаг байна
12-р сард төрөгсөд: “Циркон” маш их ээлтэй. Циркон нь маш ховор бас их үнэтэй чулуу. Тиймээс оюугаар орлуулж болно. Аян замд ч явахдаа зүүвэл бүхий л үйлсийг бүтээж, аюулаас хамгаалдаг байна.

Sunday, May 15, 2011

The Secret

Та "Таталцлын хууль"-д итгэдэг ч бай, итгэдэггүй ч бай тэр танд үргэлж үйлчилсээр байдаг" хэмээн дэлхийн олон оронд бестселлер болсон "The Secret" номонд өгүүлжээ. Уншигчиддаа "Нууц" номын хамгийн чухал санаануудыг 20 өгүүлбэрт багтаан хүргэж байна.

-Өдөр бүр нүдэндээ амилуулан харж бай. Гэхдээ үүнийг үүрэгт ажил, даалгавар болгох хэрэггүй. Нууцад хамгийн чухал зүйл бол өөдрөг сэтгэл. Тийм болохоор та урам зоригтой, баяр хөөртэй, аз жаргалтай, аль болох сэтгэл өндөр байх ёстой.

-Өөдрөг эерэг бодол санаа сөргөөсөө зуу дахин хүчтэй байдаг.

-Найдваргүй юм гэж хэзээ ч байдаггүй. Таны амьдралын бүхий л нөхцөл өөрчлөгдөх ёстой.

-“Хэн болмоор байна?”, “Юу хиймээр байна?”, “Юутай болмоор байна?” гэдгээ бодоод АМЬДРАЛЫН ХАМГИЙН САЙХАН ХУВИЛБАР хэмээх үелзэл дээр тохируул.

-Эерэг сайхан сэтгэгдлийг мэдэрч байх үедээ та өөртөө урам зориг баяр баяслыг ёстой л нэг хувин хувингаар нь хураан цуглуулж байдаг.

-Сэтгэлд сайхан санагдсан тохиолдлуудыг байнга санаж, тэрхүү сэрэл мэдрэмжийг хөхүүлэн дэмжиж, тэжээн тэтгэж байгтун. Хүний зүрх сэтгэлд баяр хөөртэй хангалуун байх тусмаа илүү олон өөдрөг сайхан зүйлсийг соронздон татдагаа санаж яваарай.

-Сэтгэлийн хөдөлгөөнийг багахан өөрчлөхөд л тэр өдрийг бүү хэл, амьдралыг өөрчилж болно.

-Нүдээ ань /анхаарлаа сарниулахгүйн тулд/, өөрийн төсөөлөл мэдрэмжийг цуглуулан нэг миунтын турш инээмсэглэ.

-Хэн нэгний үглэхийг, зовлонгоо тоочихыг, анхааран сатаарч, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, ялдам аашлаад байх аваас мөнөөхөн тохиолдлыг бас л өөртөө татаж байна гэсэн үг юм.

-Сэтгэлд дотно сайхан дурсамжууд, ирээдүйн тухай мөрөөдөл, элэг хөшөөм явдлууд, байгалийн сайхан зургууд, агшнууд, таны хамгийн дотны хүн, хамгийн дуртай хөгжим гэх мэтийн жагсаалтыг гар дороо байлгаж хэцүү үед харж байвал сэтгэл санааг өөдрөг болгоно.

-Хайрын мэдрэмж-таниас цацарч болох хамгийн өндөр давтамж мөн. Хэдий их хайр энхрийлэл халамж анхаарлыг мэдэрнэ төдий их долгион цацарч, мөн тэр хэмжээгээр Ертөнцийн хууль танд үйлчилнэ.

-Маш сайхан зүйлийг харж, гайхан шагширч байхдаа та тэрхүү эрхэм дээд чанарыг өөртөө даллан дуудаж байдаг.

-Идэж байх явцдаа зөвхөн хоолондоо анхаалрлаа төвлөрүүл. Өөр юунд ч бүү сатаар. Биеэ чагна, хоолыг яаж амтархан идэж зажилж байгаагаа мэдрэн таалан соёрх.

-Уулзалгүй олон жил болж байгаа дотно найзтайгаа халуун яриа өрнүүлж байга дүр зургийг бодолдоо бүтээж хадгал. Ямар боловч, хэн нэгэн таньтай энэ тухай ярих болно. Эсвэл тэр тань руу утасдана, захиа ч явуулж болох.

-ХҮСЭЛТ таныг хүссэнтэй чинь холбож, ХҮЛЭЭЛТ түүнийг амьдрал руу чинь даллан дуудаж байдаг.

-Өөрийн амьдралыг өөрчлөхийн тулд яг одоо та юу хийж болох вэ? Юуны түрүүнд талархаж баярлаж явдаг зүйлсийнхээ жагсаалтыг гарга.

-Баярлалаа гэдэг үгийг та хэлж байхдаа хүссэнээ хэдийнэ авсан хэрэг болох бөгөөд Ертөнцөд маш хүчтэй дохиог илгээж байдаг юм.

-Бусдад мөнгө өг, тэгвэл таны амьдралд бүр их мөнгө урсан орж ирнэ. Та өгөөмөр байж бусадтай мөнгөө хуваалцаж байгаадаа сэтгэл тэнүүн байвал “Энэ чинь надад зөндөө л байгаа шүү дээ” гэж хэлж байгаатай агаар нэг юм.

-Сэтгэл татагдсан хүн болгондоо дурла, хайрлаж чадах хүн болгоныг хайрла.

Wednesday, March 25, 2009

Monday, October 13, 2008

Синергетик - Хоосон Чанарын онол

Орчин үед сүнс, бурхан, буг чөтгөр, шулам, тийрэн, хий үзэгдэл болон зөн билэг, далдыг харах, далдыг мэдрэх, далд ухамсар гэх мэт тайлаг­дашгүй, тайлбарлагдашгүй зүйлүүдэд анхаарлаа хан­дуулж судлах явдал идэвх­жиж байна. Ялангуяа, шинж­лэх ухааны уламжлалт мэд­лэг эдгээр асуудлуудад ямар ч хариулт өгч чадахгүй байгаа бөгөөд энэ байдалдаа дүгнэлт хийгээд шинжлэх ухаан өөр­төө далд ертөнцийг судалдаг синергетик хэмээх шинэ салбарыг нэгэнт хөгжүүлж эхэлсэн.Сүүлийн үед дэлхийн нэр хүндтэй олон эрдэмтэн синер­гетикийн салбар дахь судалгаагаар орчлон ертөн­цийн нууцад нэвтэрч болно гэдэг дээр санал нэгдэх бол­лоо. Үүнд хамгийн чухал онол бол супер нэгдлийн онол гэж ч үздэг. Супер нэгдлийн онол нь маш товчхондоо бол энер­гийн онол гэж хэлж болно.Буддын гүн ухааны сур­гаалын нэгэн чухал хэсэг нь хоосон чанарын онол билээ. Өөрөөр хэлбэл, буддын гүн ухаан дахь орчлон ертөнцийн үүсэл, бүтэц, хөгжлийн утга учир болоод зүй тогтлыг тайл­барладаг онол бол хоосон чанарын онол. Тиймээс хоо­сон чанарын онолыг синер­гетикийн шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал мөн л энергийн онол юм.
Хоёр. Хоосон Чанарын онолын шинжлэх ухааны үндэслэл
Хоосон чанарыг тайл­барлах шинжлэх ухааны хоёр том үндэслэл байдаг. Үүнд:-Бүтцийн дуалист буюу хоёрдмол шинж чанар -Энерги хадгалагдах бо­лон хувирах хууль.Физикийн шинжлэх ухааны квант онолд аливаа эгэл бөөмс нь бөөмлөг болон долгиолог бүтэцтэй гэж батал­даг. Бөөмлөг гэдэг нь мате­риал­лаг буюу биет бүтэц. Долгиолог гэдэг нь долгион буюу биет бус (хоосон) бүтэц. Матери дотоод гүндээ ийнхүү бодит ба хоосон гэсэн хосол­мол бүтэцтэй байдаг. Байгалийн буюу физикийн хуулиудад нэгэн түгээмэл чанар байдаг. Тэр нь микро орчинд биелдэг хууль макро орчинд биелдэг чанар юм. Жишээлбэл, манай нарны аймаг бол макро систем. Тэгвэл нарны аймгийн нарыг тойроод гаригууд тойрог ор­би­тоор эргэдэг гариган загвар нь хүний нүдэнд үл үзэгдэх микро систем болох атомд бас хэрэгждэг. Атомын цө­мийг тойроод электронууд тойрог орбитоор эргэдэг нь гариган бүтэц юм.Иймд дээр өгүүлсэн бөөм­сийн бүтцийн дуалист буюу хоёрдмол чанар нь биет дээр ч хүчин төгөлдөр. Түүнийг философид эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцэл, дорнын гүн ухаанд арга билгийн шүтэн барилдлага гэж нэрлэдэг.Энерги хэзээ ч шинээр бий болдоггүй, бас устаж үгүй болдоггүйг бид дунд сур­гуулийн физикийн хичээлээс мэднэ. Гэхдээ энэ хуулийг физик бидэнд зөвхөн механик энергийн хувьд л таниулсан. Гэтэл энерги хадгалагдах болон хувирах энэ хууль нь механик энергийн хүрээнд төдийгүй био буюу амьд, ухамсарт энергийн хувьд ч бас хүчин төгөлдөр үйлчил­дэг байна.Тэгэхээр хоосон гэдэг нь нүдэнд үзэгдэж, гарт бариг­дахгүй ч долгион, орон хэл­бэрээр оршигч биегүй бодит зүйлс байх нь. Жишээ нь, бид цахилгаан соронзон дол­гионыг харж чадахгүй ч түү­нийг гэрэл, цахилгаан болгон ашигладаг. Таталцлын оронг, соронзон оронг харахгүй ч мэдэрдэг гэх мэт.
Гурав. Хоосон Чанар гэж юу вэ?
Монгол, Түвд хоёр хувраг ном хаялцжээ. Түвд лам монгол ламаас хоосон чанар гэж юу вэ гэж асуужээ. Мон­гол лам нарны цацраг дээр хөөрөгтэй даалингаа тохож тогтоогоод хоосон гэдэг нь энэ гэж хариулжээ. Мөн лам бү­дүүн гуалинг зайнаас гараа­раа хоёр гурав хөндлөн ог­тол­тол тэр мод хөрөөдсөн юм шиг хуваагджээ. Чанар гэдэг нь энэ гэж хариулжээ.Нарны цацраг нь биет бус хоосон зүйл. Хөөрөгтэй даа­лин бол биет буюу бодит зүйл. Хоосонд бодитоор үйлчилс­нээр тохож тогтоолоо. Энд биет бодит зүйл болох хөөрөг­тэй даалин нь биет бус хоосон нарны цацраг дээр тогтож байна. Үүгээр хоосон зүйл туйлын хоосон бусыг өөрөөр хэлбэл, хоосон чанар дангаар оршдоггүйг харуулж байна. Монголын үе үеийн эр­дэм­тэн мэргэд хоосон чана­рын онолыг нарийн, гүн ухаарч эзэмшиж, түүний ту­хай өөр өөрсдийн сургаал номлолыг үлдээсэн байдаг боловч догшин ноён хутагт Д.Равжаа шиг утга гүн боловч ойлгоход нэн хялбараар өгүүл­сэн нь ховор байдаг. Ийм учир энд ноён хутагт Д.Равжаагийн бүтээлээс иш аван зарим тайлбарыг хийлээ. Энэ нь хоосон чанарыг ойлгоход илүү дөхөм болох ач холбогдолтой. Ноён хутагт Д.Равжаа нь хоосон чанарын тухай "Элдэв зүйл үзэгдэл" шүлэгтээ
Элдэв зүйл үзэгдэл энэ бүгд Үнэндээ тоосны төдий үгүй лЭрвэл илбэ мэт худалч нь Үнэнхүү амьтан нэгэн нь амраг лгэж өгүүлжээ.Мөн "Этгээд бүрийг заагч" шүлэгтээ
Үрэл гэгч бөөрөнхийҮйл гэгч хэмжээгүйҮхэл гэгч магадгүй Үнэндээ хоосон чанар буйхэмээн орчлонгийн боди­той бүхэн хоосон болохыг өгүүлсэн байдаг.Гуалин мод биетэй буюу бодит зүйл. Гарын хөдөл­гөөний хувьд гар хэдийгээр бодитой чтүүний гуалинд зайнаас үйлчилж буй хөдөл­гөөн бол хоосон. Бодитой зүйлд хоосноор үйлчилснээр хувааж чадлаа. Үүгээр бодит зүйл туйлын бодит бус бо­лохыг өөрөөрхэлбэл, бодит чанар дангаар оршдоггүйг харууллаа.Д.Равжаа "Ертөнц авгайн жам хэмээх оршив" бүтээл­дээ
Хоосон гэгч ертөнц Ертөнц ч хоосон гэж өгүүлснээрээ энэ ертөнц буюу бодит бүхэн хоосон, хоосон бүхэн бодит болохыг тов тодорхой хэлжээ.Тэгэхээр бодит болон хоосон нь дан дангаар, тус тусдаа бие дааж оршдоггүй байна. Энэ нь бодит бодит гэхэд туйлын бодит байдаг­гүй, хоосон хоосон гэхэд туйлын хоосон байдаггүй гэсэн үг.Иймд энэ орчлон ертөн­цийн бүх зүйл бодит ба хоосон гэсэн хосолмол үүсэл, бүтэц­тэй болох нь харагдаж байна. Үүнийг буддын гүн ухаанд хоосон чанар гэж нэрлэдэг. Энэ нь буддын гүн ухааны төв үзлийн агуулга болон физи­кийн шинжлэх ухаан дахь бөөмийн бүтцийн дуалист буюу хосолмол чанартай яв цав тохирч буй юм.Тэгэхээр бодит чанар гэдэг нь хүний нүдэнд үзэг­дэж, гарт баригдах биет ча­нар, харин хоосон чанар гэдэг нь хүний нүдэнд үзэгддэггүй, гарт баригддаггүй биет бус - долгиолог чанар болж байна. Энэ нь хоосон чанарыг биет ба биет бусын, мөн үзэгдэх үл үзэгдэхийн, баригдах үл баригдах талаас нь тодор­хойлж буй хэрэг юм.
Дөрөв. Хоосон Чанарын утга агуулга
Буддын гүн ухаанд "Мөн чанар бол шүтэн барилдлага" гэж сургадаг. Өрнийн гүн ухааны сургаалаар эсрэг тэсрэг хоёрын нэгдэл тэмцэл, дорнын гүн ухаанаар арга билгийн шүтэн барилдлагаар аливаа юмс үзэгдэл бүтдэг. Тэгвэл бодит ба хоосны шү­тэн барилдлагаар орчлон ертөнц бүтнэ.Синергетикийн үүднээс тайлбарлавал бидний бодит гэж нэрлэж буй биет зүйлс нь энергийн нягтарсан хэлбэр, хоосон гэж нэрлэж буй биет бус зүйлс нь энергийн нягт­раагүй хэлбэр юм. Тэгэхээр орчлонгийн юмс үзэгдэл нь энергийн нягтарсан, нягт­раагүй хэлбэрийн хосолмол байдлаар оршдог байна. Ту­хайн нөхцөлд аль хэлбэр нь давамгайлсан байна түүгээр нь бид бодит, хоосон гэж нэрлэдэг байна. Ийнхүү энер­гийн нягтарсан ба нягтраагүй хэлбэрүүдийн шүтэн барилд­лагыг мөн чанар гэдэг. Мон­гол­чууд аливаа зүйлийн гол утга учрыг "амин сүнс" гэж ярьдаг нь тохиолдлын хэрэг биш.Дүгнээд хэлбэл, орчлон бүхэлдээ энергиэс үүсэж, бүтэж байна. Бодит, хоосон хоёр нь дан дангаар бус хо­сол­мол байдлаар оршдог байна. Гэхдээ зүгээр ч нэг хосолж орших бус энерги хадгалагдах хуулиар энер­гийн нягтарсан болон нягт­раагүй хэлбэрийн хооронд шилжих байдлаар хосолж оршдог байна. Үүнийг квант физикт тодорхойгүйн зарчим гэж нэрлэдэг.Супер нэгдлийн онолыг геометр дүрсээр илэрхийл­бэл цэг болохыг С.Эрдэнэ гуай тус онолыг нээсэн бү­тээлдээ дурдсан буй. Цэг гэдэг бол байхгүй юм шиг мөртөө байж байгаа зүйлийг буюу хоосонг өөрөөр хэлбэл, энергийг илэрхийлнэ. Тэгвэл супер нэгдлийн онол нь угтаа орчлон ертөнц энергиэс үүсэж бүтдэгийг илэрхийлж буй юм.Тэгэхээр эцсийн эцэст шинжлэх ухааны үүднээс хоосон чанар гэдгийг тайл­барлавал тэрээр энерги буюу энергийн нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжих шилжилт хувиралт болж байна. Энерги хадгалагдах болон хувирах хуулиар энерги хэзээ ч үүсэж бий болоогүй, бас устаж үгүй болохгүй, зөвхөн нэг хэл­бэрээс нөгөө хэлбэрт шилж­дэг. Хэн хүний дунд сургуу­лийн физикийн хичээлээс мэдэх механик энергийн хувьд үйлчилдэг энэ хууль нь өргөн агуулгаараа хоосон чанарыг буюу ертөнцийн мөн чанарыг тайлбарлаж байна. Иймд хоосон чанарыг эзэм­ших гэдэг нь энерги буюу эрчим хүчийг эзэмших явдал юм.Иймд хоосон чанарыг ойл­гож ухаарахад зөвхөн биет ба биет бусын хувьд бодит, хоосон гэж ялгах хангалтгүй байна. Хамгийн гол нь мөн чанар буюу шүтэн барилдла­гаар үүсэх энергин чанарыг ойлгох нь нэн чухал юм. Өөрөөр хэлбэл, юмс үзэгд­лийн гадаад чанар нь бодит, хоосон буюу үзэгдэх, үзэг­дэхгүйн асуудал байхад до­тоод чанар нь энерги буюу эрчим хүч юм.Д.Равжаагийн
Хоосон гэгч ертөнц Ертөнц ч хоосон хэмээх мөрүүд нь хоосон бол бодит, бодит бол хоосон гэсэн утгыг илэрхийлээд зог­сохгүй мөн бодит, хоосон хоёр зэрэгцэн оршдогийг ч давхар илэрхийлж байна. Энэ нь мөн чанараараа бүтээгүй бүхэн хоосон буюу өөрөөр хэлбэл бодит, хоосон хоёрын шүтэн барилдлагаар бүтээ­гүй бүхэн хоосон гэдгийг баталж нотолж байна.Д.Равжаа "Ашдын мөр" судартаа "Сэтгэл хоосон боловч үзэгдлийн шүтэн барилдлага хуурмаггүйг мэдээрэй" гэж өгүүлсэн буй. Энэ нь энерги хоосон бус, бодит болохыг хэлж өгч байна. Энэ бүхнээс хоосон чанарыг ойлгож мэдэж, утгыг нь ухаа­рах явдал нэн бэрхтэй болох нь харагдаж байна.
Тав. Орчлон хоосон Чанараас бүтсэн нь
Д.Равжаа "Галуу хүн хоёр" харилцаа дуундаа
Үүлгүй байтал бороо орлоо
Үүсгэлгүй байтал утаа манарлаа
Үзсээр байтал хад болов
Өөрийн хийсэн алба болов
Үүлгүй бороог чинь хяруу гэнэ
Үүсгэлгүй утааг чинь манан гэнэ
Үзсэн хадыг чинь мөс гэнэ
Өөрийн чинь хийснийг үйл гэнэ гэж өгүүлсэн бөгөөд үүгээ­­рээ энэ орчлон бүхэлдээ хоосноос бүтсэн болохыг илэрхийлээд "Ашдын мөр" шүлэгтээЭцэстээ хоосон ча­на­раас биш бүхнийг
Худал хэмээн таниарай гэж өгүүлснээр хоосноос бүтээгүй бүхэн худал боло­хыг нарийн тодорхой сур­гажээ.Мөн "Тунгалаг уужим ог­тор­гуй" шүлэгтээ
Тунгалаг уужим огтор­гуй
Тод наран чимэгтэй
Хоосон чанарын агаар нь
Хотол үзэгдлийн чи­мэг­тэйгэж
хоосон чанар нь орч­лон ертөнцийг бүхэлд нь үүс­гэн бүтээсэн түгээмэл гай­хам­шигт чанар болохыг маг­тан дуулжээ.Тэрчлэн Д.Равжаа "Зүйл зүйлийн үзэгдэл" шүлэгтээ
Ургах тонилох хоёргүй Хоосон чанар гайхам­шиг хэмээн өгүүлснээр хоо­сон чанар нь үүсэх, мөхөх хоёргүй мөнх чанар болохыг батлан өгүүлжээ.
Физикч, философич, доктор З.Бат-Отгон

Sunday, September 14, 2008

Монгол адуу

Thursday, August 14, 2008

About Canada

Canada - Animaa

Friday, June 20, 2008

Үндэсний хэл бичиг соёл ...



Юуч мэдэхгүй хүн аргагүйн эрхэнд юм бүхэнд итгэдэг.
Бэрхшээл бүрийн цаана бидний зорилго бий
Бага зүйлд хэтэрхий автсан хүн их зүйл бүтээх чадваргүй болчихдог
Тэвчихийн аргагүйг тэвчихийг л тэвчээр гэнэ
Буруу ойлгосноос огт мэдэхгүй байсан нь дээр


Friday, May 16, 2008

Шекспирын онгод болсон хүний дүрс илэрчээ



Рентгенээр XVI зууны хөрөг зураг дээр Шекспирын яруу найргийнх нь онгод болсон, сонетуудаа зориулж бичдэг байсан хүний дүрс илэрчээ
Бристолийн Их сургуулийн оюутнууд Тюдорын үеийн зургуудын нэгээс рентгений тусламжтайгаар гүнтэн Саутгемптон Генри Ризлигийн нүүр царайг олж харжээ хэмээн The Times сэтгүүлд нийтэлсэн байна. Тэр бол Уильям Шекспирийн цорын ганц хамгаалагч, ивээгч бөгөөд Шекспир тэрэнд хэд хэдэн шүлгээ зориулан бичсэн юм. Ризлигийн төрх түүний эхнэр Элизабет Верноны хөрөг дээрээс мөн олдсон. Үндэсний хөрөг зургийн галерейд хадгалагдаж байсан зургийн нууцыг хэсэг оюутнууд нээн илрүүлсэн байна. Тэд 4 сарын 30нд Монтакютын эзэмшил газар нээгдэж буй Тюдорын үеийн хөрөг зургуудыг тавих үзэсгэлэнд бэлтгэж байжээ. Генри Ризли нь (1573-1624) түүнчлэн I Елизаветын дотны хайрт хүн. Шекспир түүнд “Венера ба Адонис”, "Лукреция" сонетуудаа /14 мөрт шүлгээ/ зориулсан билээ. Елизавета, Ризли хоёрын дэврүүн харилцааны оргил, хүнд гэж хэлж болохоор үе нь түүний эсрэг 1601 онд болсон хуйвалдаан юм. Ризлигийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсан хэрэгтнүүдийг илрүүлсний дараа тэдэнд цаазлах ял оноож дараа нь насаар нь хорих ял болгон өөрчилсөн юм. Елизаветаг нас эцэслэсний дараа 1603 онд Английн хаан ширээнд суусан шотландын хаан VI Яков (Жеймс) Ризлиг сулласан. Тэр хотдоо Ризли нь өөрийнхөө тод томруун төрхөөр алдаршсан. Судлаачдын үзэж байгаагаар Шекспирын сонетууд хоёр хүн рүү чиглэсэн байдаг: “Найздаа” ба “Бор хатагтайд”. 1-126 сонетууд нь эрхэм найздаа, 127-154 сонетууд янаг хатагтайд хандсан хэмээн үздэг юм байна. Зарим мэргэжилтнүүд түүний найз нь Саутгемптон гүнтэн байсан. Харин бор хатагтай нь гүнтэнгийн эхнэр Елизавета Вернон байсан гэж таамаглацгаадаг.