Friday, May 16, 2008

Шекспирын онгод болсон хүний дүрс илэрчээ



Рентгенээр XVI зууны хөрөг зураг дээр Шекспирын яруу найргийнх нь онгод болсон, сонетуудаа зориулж бичдэг байсан хүний дүрс илэрчээ
Бристолийн Их сургуулийн оюутнууд Тюдорын үеийн зургуудын нэгээс рентгений тусламжтайгаар гүнтэн Саутгемптон Генри Ризлигийн нүүр царайг олж харжээ хэмээн The Times сэтгүүлд нийтэлсэн байна. Тэр бол Уильям Шекспирийн цорын ганц хамгаалагч, ивээгч бөгөөд Шекспир тэрэнд хэд хэдэн шүлгээ зориулан бичсэн юм. Ризлигийн төрх түүний эхнэр Элизабет Верноны хөрөг дээрээс мөн олдсон. Үндэсний хөрөг зургийн галерейд хадгалагдаж байсан зургийн нууцыг хэсэг оюутнууд нээн илрүүлсэн байна. Тэд 4 сарын 30нд Монтакютын эзэмшил газар нээгдэж буй Тюдорын үеийн хөрөг зургуудыг тавих үзэсгэлэнд бэлтгэж байжээ. Генри Ризли нь (1573-1624) түүнчлэн I Елизаветын дотны хайрт хүн. Шекспир түүнд “Венера ба Адонис”, "Лукреция" сонетуудаа /14 мөрт шүлгээ/ зориулсан билээ. Елизавета, Ризли хоёрын дэврүүн харилцааны оргил, хүнд гэж хэлж болохоор үе нь түүний эсрэг 1601 онд болсон хуйвалдаан юм. Ризлигийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсан хэрэгтнүүдийг илрүүлсний дараа тэдэнд цаазлах ял оноож дараа нь насаар нь хорих ял болгон өөрчилсөн юм. Елизаветаг нас эцэслэсний дараа 1603 онд Английн хаан ширээнд суусан шотландын хаан VI Яков (Жеймс) Ризлиг сулласан. Тэр хотдоо Ризли нь өөрийнхөө тод томруун төрхөөр алдаршсан. Судлаачдын үзэж байгаагаар Шекспирын сонетууд хоёр хүн рүү чиглэсэн байдаг: “Найздаа” ба “Бор хатагтайд”. 1-126 сонетууд нь эрхэм найздаа, 127-154 сонетууд янаг хатагтайд хандсан хэмээн үздэг юм байна. Зарим мэргэжилтнүүд түүний найз нь Саутгемптон гүнтэн байсан. Харин бор хатагтай нь гүнтэнгийн эхнэр Елизавета Вернон байсан гэж таамаглацгаадаг.