Thursday, April 28, 2011

Монголчууд

Хэн бичсэнийг нь мэдэхгүй ч зүгээр нэг уншаад өнгөрмөөргүй санагдлаа.

Mонгол нутагт айл бүрт хаан, хатан өсөн торниж, бидэнтэй байлдаж буй эрс өөрсдийгөө тэр нутгийн хаан нь гэж үздэгээс амь хайрлалгүй тэмцэлдэж чаддаг юм байна. Тэд хэдий арьс хөдөс нөмөрсөн ч дотроо хааны зэрэгт сэтгэж байгаагаас бид дийлдэггүй юм байна


Хэдэн зууны өмнө монголын дайчин эрсийг дийлж чадаагүй дорны нэг их хаан нэгэн туршуулыг явуулсан юм гэдэг. Түүний үүрэг даалгавар нь монгол эрсийн дайчин, эрэмгий, эх оронч шинж чанар хаанаас бүрдэн бий болдог, яагаад нүүдэлчин эрсийг зэр зэвсгийн илүүгээр ч дийлж чадахгүй байгаагийн ул суурийг олж сул талыг илрүүлэх байжээ. Тэр хүн монголын нутгаар хөндлөн гулд таван жил явсан гэдэг. Тэгээд буцан ирж хаандаа бараалхан ингэж хэлсэн юм гэнэ: Агуу их хаан минь ээ. Таны тушаалаар монгол эрсийн уугуул нутагт таван жил амьдарлаа. Нэг л зүйлийг ойлголоо. Монгол дайчин эр бүрийн ард ухаан төгс хатан байна. Тэр хатан болгон хүү төрвөл чи бол монголын хаан. Чи дайчин эр болж монгол эх орноо хамгаалан тэмцэх ёстой гэж сургаж өсгөдөг юм байна. Охин төрвөл чи бол монголын хатан. Чи дайчин монгол эрийн хатан байж үр хүүдээ хааны болон хатны зэрэгт өсгөх ёстой гэж сургадаг юм байна. Тиймээс ч монгол нутагт айл бүрт хаан, хатан өсөн торниж, бидэнтэй байлдаж буй эрс өөрсдийгөө тэр нутгийн хаан нь гэж үздэгээс амь хайрлалгүй тэмцэлдэж чаддаг юм байна. Тэд хэдий арьс хөдөс нөмөрсөн ч дотроо хааны зэрэгт сэтгэж байгаагаас бид дийлдэггүй юм байна. Бид нэг дайчин эрийг устгахад ард нь арван хаан өсөн бойжиж байдаг юм байна гэжээ.

Бид үүнээс их сургамж авах ёстой юм шүү. Эмэгтэй хүн үр хүүхдээ яаж өсгөх тухай агуу ухаан энэ домогт бий. Тиймээс би амьдралын надад өгсөн бүрийг нандигнан, хэн нэгний хорт сэтгэлийг оруулахгүй амьдрахыг хичээдэг. Амьдрал надад хамгийн сайн сайхан гэсэн бүхнээ өгсөн.

Saturday, April 23, 2011

Robbie Williams - Angels video original

Friday, April 22, 2011

The health benefits of echinacea tea

Эхинацийн хандтай цайгаар та дархлаагаа сайжруулаад зогсохгүй өвчинд өртөмтгий, мэдрэмтгий байхаа болино. Мөн ядаргаанаас ангижирч, сульдахаа ч болино. Стрессгүй, өвчингүй эрүүл аз жаргалтай амьдралыг бий болгох Эхинацийн цайг та заавал нэг уугаад үзээрэй.
Балжингаравын аймагт багтдаг эхинаци хэмээх энэ ягаан өнгийн үзэсгэлэнт цэцэг хүний дархлааг сайжруулах шидэт бодис агуулдаг гэнэ шүү
Эхинацийн ханд нь таны цагаан эс / гранулоцит /-ын тоог олшруулж, фагоцитозын процессыг сайжруулж, ямарваа нэг өвчний тархалтыг эсэргүүцээд зогсохгүй түүнийг үүсгэгч бичил биетний үржил хөгжлийг дарангуйлж, устгах үйлчилгээ үзүүлдэг юм байна.
Уг ургамлын өвс нь вирусын эсрэг нөлөөтэй. Эхинаци нь Гурван төрөл байдаг бөгөөд эдгээр нь дархлааны системийн бүх үйл ажиллагааг дэмждэг. Эхинаци цусны цагаан эсийн (макрофаг) идэвхийг нэмэгдүүлснээр өвчнийг эхэн үед нь дарах буюу, ханиад томууны зовиурыг бууруулдаг байна. Иймд эхинацийг өвчин эсэргүүцэх чадварыг сайжруулах, янз бүрийн халдварт болон архаг өвчнийг эмчлэхэд бусад бүтээгдэхүүнтэй хавсарч хэрэглэж ч болдог байна.

Sunday, April 10, 2011

Pineapples and Health


Did you know eating pineapples helps REDUCE inflammation? Pineapple contains a mixture of enzymes called bromelain. Bromelain blocks the production of kinins that form when there is inflammation. Also pineapples has vitamins, minerals, fiber and enzymes that is good for the digestive system and helps in maintaining ideal weight and balanced nutrition.
Хан боргоцой эмчилгээ
ний чанартай, бараг бүх витаминууд агуулагддаг. Мөн минерал ба бичил элементүүдээр баялаг. Ялангуяа кали маш их, 320 мг хүртэл агуулагддаг. Хан боргоцойд маш ховор минерал бодис болох марганец, түүнгүйгээр бие организм дахь ферментүүд зохистой ажиллахгүй. Хэрэв дутагдвал ядаргаа болж, үе мөч өвдөн, чих шуугиж, цочромтгой уцаар болдог. Хан боргоцойд уураг задалдаг бромелин бий. Мөн цусны даралт бууруулж, судсуудын хананаас өөхөн хуримтлалыг арилгаж, цусны эргэлт сайжруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
Хан боргоцой биеэс ус гадагшлуулж, хаванг буулгадаг. Мөн гэдэс хямрах, ходоод өвдөхөд тустай. Нойр булчирхайн ажиллагааг хөнгөвчилж, сэвхийг арилгадаг сайн талтай. Хан боргоцой нь цус шингэлж, тромб үүсэхээс сэргийлдэг.

Хоол боловсруулалтыг сайжруулахын тулд хоол идэж байхдаа нэг аяга шүүс эсвэл зүсэм хан боргоцой идээрэй. Мөн элэг, үе мөчний өвчин, цус багадалт, өвдөөд эдгэрсний дараа, сул биетэй хүүхдүүдэд хан боргоцой өгөх сайн. Хан боргоцойг худалдаж авахдаа анхаарах зүйл гэвэл зөв хэлбэртэй, гэмтэлгүй, навч нь тод ногоон, алтлаг шар өнгөтэй байх ёстой. Мөн сайхан амт, үнэртэйг нь сонгоорой. Болсон жимс хатуу бөгөөд хайрс нь амархан хуурдаг. Ногоон эсвэл цоохор ногоон жимс боловсроогүй, гашуун байдаг. Хэт болсон жимс зөөлөн, хүрэн, гашланги үнэртэйг анхаарна уу. Жимсний доор хөгц үүсээгүй байх ёстой.

Хан боргоцойг хөргөгчинд хадгалж болохгүй, гялгар уут нүхлэн, өрөөний хэмд хадгал. Гэхдээ 2-3 хоногт идэж дуусгаaрай. Хэрэв хан боргоцойг уруу нь харуулж тавин хонуулвал улам чихэрлэг амтлаг болдог

Wednesday, April 6, 2011

Health benefits of tea

Та цайг тогтмол уудаг бол эрт хөгширөхөөс найдвартай хамгаалаад зогсохгүй элдэв ужиг өвчинөөс таныг хамгаалж байдаг. Хамгийн түгээмэл, хамгийн хэрэгцээтэй энэхүү бүтээгдэхүүний анагаах чадвар нэн их. Чихрийн шинжин өчнөөс сэргийлж, зарим хорт хавдраас хамгаалж, шүд, буйлны өвчинөөс хамгаалах олон ач тустай. Түүнчлэн цай их уудаг хүн ясны сийрэгжилтэд өртөх нь бага байдаг. Жимс, ургамлын цай нь бодисын солилцоог тогтворжуулах, өтгөн хатах, хавагнахаас сэргийлэх, хорт бодисыг гадагшлуулахад тустай. Цагаан гаа, хусны навч, ногоон цайны навч зэргийн холимогийн найрлагатай цай ууж заншвал та толгойн өвчнөөс бүрэн салах болно. Түүнчлэн даралт ихсэх, хоол боловсруулах эрхтний асуудлыг шийдвэрлэхэд ч тустай.

Friday, April 1, 2011

Have A Nice Day

Хөх цэнхэр тунгалаг хадган дээр
Хувь заяагаа би урлан зурмаар …
Хvсэл хайрын гэгээхэн шувуухайг
Хээ болгон дээр нь шагламаар …
Алд алдханаар асгаран урсах
Алтан элс шиг амьдрал минь ээ
Аз жаргалын өр нэхэлгvй
Агшин бvрийг чинь vнсэж амьдрахсаан…

Амьдрал богино юм

Эргэж хараад инээмсэглэж амжихгүй байж мэднэ
Амьдрал богино юм
Ээдрээсэн үгээ засаж чадалгүй холдож мэднэ
Одоо л хэлий
Өнөөдрийн үнэн маргааш худлаа
Хувирахын дунд
Өнгө дүрсний дунд төөрсөн
Хүний энэ заяанд

Өөрийгөө олоогүй яваа
Бүдэгхэн цагийн аашаар
Бусдын зүрхэн дундуур хэчнээн ч туучиж
Буцааж болохгүй буруу мөр тарисныг
Бүгдийг минь уучил хүмүүсээ

Хүсэхийн учигт хөтлүүлээстэй
Өнөөдөр маргаашууд дотроос
Хүн болсон заяаны
Үнэтэй нь юу ?
Өнгө үзэгдэл дүрсгүйд хууртаад
Солонго барихаар гүйх шиг амьдралд
Үлдэх нь юу, олох нь юуг
Бодож нэг үзмээр
Нямсүрэн.Я