Showing posts with label мэдхэд илүүдэхгүй. Show all posts
Showing posts with label мэдхэд илүүдэхгүй. Show all posts

Wednesday, October 12, 2011

Гамшиг мөхлийн ирмэг дээр ...

Энэ нэвтрүүлэгт орчуулга хэрэггүй байх учир нь гунигтай ч бидний бодит үнэн оршиж байна.Монгол орны газар зүйн байрлал, уур амьсгалын байдлаас шалтгаалан нийт нутгийн 90 гаруй хувь нь хуурай, хагас хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутагт хамрагдах бөгөөд нутаг дэвсгэрийн 41.3 хувь буюу 647.0 мянган ам.км талбай эзлэх говь, цөлийн бүс нутаг цөлжих аюулд илүү өртөгдөж нутаг дэвсгэр нь жилээс жилд нэмэгдсээр гамшиг мөхлийн ирмэг дээр зогсож байна. Монгол орны нутаг дэвсгэрийн 42,5 хувийг эзлэх говь цөлийн бүсэд үржил шим муутай, цөлөрхөг, хээрийн болон говийн бор хөрс зонхилж, тачир сийрэг ургамлан нөмрөгөөр бүрхэгдсэн байдаг.Дэлхийн дулааралт, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүү­лийн жилд элсний нүүлт хөдөлгөөн ихсэх, байгалийн элдэв гамшгийн давтамж нэмэгдсээр байна.
Монгол орны 126.6 сая га талбай бүхий бэлчээрийн 70 гаруй хувь нь талхлагдалд өртсөнөөс шалтгаалж бэлчээрийн ургамлын ургац хэд дахин буурч.
Цөлийн бүсийн элсний үндсэн ургамал болох заган ойг их хэмжээгээр ашигласнаас 125.0 мянган га газрын заг бүрэн устжээ. Дэлхий нийтээрээ ногоон хөдөлгөөн өрнүүлж байхад манайх хээв нэг алт,нүүрс, зэс гээд Гамшиг мөхлийн ирмэг дээр зогсож байна.Сүх далайтал үхэр амаглан гэж.

Tuesday, September 20, 2011

Нэгийг өгч хоёрыг ойлгуулсан соёл

Харь оронд хөл тавьж байгаа олон хүнд тухайн орны нийгмийн хөгжил зан заншил соёл иргэншил нь маш их зүйлийн ойлгуулж өгдөг. Далайн эрэг дээр суугаад загасчилдаг загасчид шиг л элдэв л зүйлийг олж авч ухаарч амьдралыг үзэх үзэл нь хүртэл өөрчлөгдөн тэлэгдэж нэг ёсондоо юм үзэж нүд тайлагдаг юмуу даа. Инээдэмтэй хөгтэй явдал дүүрэн байдагч гунигтай бас зарим талдаа алмаарч хоцрох юм ч зөндөө гардаг. Эхний жил очоод удаагүй байтал Солонгос цагаан сар нь болж байсан юмдаг. Хүн болгон нимгэн дугтутай бэлэг аваад харин надад нилээн овор ихтэй улаан өнгийн маш гоё бэлгийн цаасанд боодолтой бэлэг өгдөг юм байн. Гайхсан баярлсан хоёр давхцан гэртээ бэлэгээ барисаар гүйж очоод найздаа азтайгаа гайхуулаад хэнийч аваагүй том бэлэг авлаа ухааны юм бодоод. Сэтгэл гаргасанд нь талархаад. Ямартай ч бэлгээ задалхаар яаарч тухтайхан сууж аваад бэлгээ задаллаа. Тэгтэл юу байсан гэж санан алмаарч ангайж орхих нь тэр хэзээч ийм бэлэг авч байсангүй. Юм андуурч хийсэн ч юм болуу гэж бодож үзлээ нэг л биш ээ. Бэлэг авсан биш урам хугарч хэзээч мэдэрч байгаагүй онцгүй мэдрэмж төрж байж билээ. Харин дараа нь харь орны зан заншилийг ойлгож мэдэх хэрэгтэйг тэр үед маш сайн ойлгуулж өгсөн. Нэгийг өгч хоёрыг ойлгуулж өгсөн Солонгос соёлтой ингэж танилцаж байлаа. Солонгост мах гэдэг үнэтэй тэр тусмаа үхэрийн мах бол хүндэтгэл илэрхийлсэн бэлэг байдаг ялангуйяа үхэрийн хоосон дунд чөмөгний яс настай хөгшчүүлдээ хүндэтгэлийн маягаар авч өгдөг. Бид ээж аавдаа хоосон яс авч өгөөд сайхан шөл гаргаад идээрэй гэж хэлбэл Монгол ёсонд хэр нийцэх бол ...

Monday, September 5, 2011

Зүүдний тайлал

Танд сэрж чадамгүй сайхан зүүд зүүдэлж сэрээд, дахин зүүдэлмээр санагдаж байсан үе бий юу ? Мэдээж танд ийм зүйл тохиолдож байсан нь гарцаагүй. Ийм зүүдний дараа та хөдөлгөөнгүй хэвтээд, хэсэг зуур зүүд, бодит ертөнц хоёрын аль нь болохыг ялгахыг оролдоно. Зүүдээ санахын тулд сэрсэн байралдааа хөдөлгөөнгүй хэвтэх хэрэгтэй. Хэрэв хөдөлчихвөл хэдхэн хоромын өмнө зүүдэлж байсан зүүд сарниж орхино.
Хачин зүүдийг ч тайлж болно
Үл ойлгогдох, учир битүүлэг зүүд нь амьдралд учрах саад бэрхшээлийг зөггнөдөг. Зүүд зөнтэй, биелэгдэх магадлалтай байдаг. Хамгийн гол нь юуг зөгнөж байгааг нь олж мэдэх хэрэгтэй гэж Харвардын их сургуулийн сэтгэл засалч эрдэмтэн Жеффри Самбер ярьж байна. Зүүдний тайлал нь бидний өөрсдийгөө ойлгох болон бусадтай харилцах харьцаанд байдаг. Зүүдээ үл тоомсорлохын оронд юу мэдэрч байгаагаа ойлгох хэрэгтэй. Хүмүүс хачин зүүдийг тэгсгээд мартдаг ч уг зүүднээс юу мэдэрсэн нь хамгийн чухал аж.
Санаанаас гардаггүй зүүд нь танд ямэр нэгэн зүйл хэлж байгаа хэрэг
Тэгэхээр та нэг л аймаар хар дарсан зүүдийг дахин дахин зүүдэлсээр байна уу? Льювнбергийн үзэж буйгаар ийм зүүдний хэлэх гээд байгаа санааг олж ухаарч чадвал уг зүүднээс ангижирч болох гэнэ. Жишээлбэл төөрч, шүд унаж байгаагаар хар дарж зүүдлэх нь шүдээ анхаарахыг сануулж байдаг. Ам, уруул, шүд бол таны амнаас гарч буй үг хэлийг илэрхийлнэ. Тиймээс та бусадтай харилцах харьцаандаа анхаарах хэрэгтэй.
Авирах
- Модонд авирч байна гэж зүүдлэвэл ажил албандаа өсч дэвжинэ.
Авс
– Таг нь нээлттэй авс зүүдлэвэл ажилдаа амжилт олно. Найзыгаа авсанд хэвтэж байгаагаар зүүдлэвэл шинэ мэдээ авна. Залуу хүн авс зүүдлэвэл удахгүй хуримаа хийнэ. Гэр бүлтэй хүн авс зүүдлэвэл ашиг хонжоо олно.
Агаар
– Ажил төрөл сайнгүй байгааг илэрхийлдэг.Хэрвээ та халуун агаараар амьсгалж байна гэж зүүдлэвэл таныг хүчлэн муу үйл хийлгэх гэж байна. Хүйтэн агаар зүүдлэгдвэл ажил төрөл самуурч, гэр бүлийн харьцаа сайнгүй байна.
Агаарын бөмбөлөг
– Бүтээгүй хүсэл мөрөөдөл, азгүйтэл энэхүү зүүдийг дагадаг. Ажил хэрэг тань уналтад орно. Агаарын бөмбөлөгөөр нисч байна гэж зүүдлэвэл таагүй аяллыг илэрхийлнэ.
Ажиллах
– Өөрийгөө ажиллаж байна гэж зүүдлэвэл аз тохионо. Бусдын ажил хийж байхыг харвал эд баялаг олно.
Аалз
– Зарга зальхай дэгдэнэ. Аалзыг аллаа гэж зүүдлэвэл мөнгөө алдана. Аалзны шүлсийг цэвэрлэж байна гэж зүүдлэвэл орон гэрт тань өөрчлөлт гарна.
Айдас
– Айж байна гэж зүүдлэх нь бэртэх гэмтэх магадлалтайг сануулж байна. Бусдын айхыг харж байна гэж зүүдлэвээс зовлон зүдгүүр тохиохын тэмдэг.
Алиалагч
– Хүнд бэрх боловч ашиг орлого ихтэй ажил хийнэ.
Алим
– Түүхий алим зүүдлэвэл бие сэтгэлийн хуьд туйлдана. Болсон алим зүүдлэвэл гэрлэнэ. Гашуун амттай алим байвал уйтгар гуниг, харин жигнэсэн алим бол шунал, амттай алим байвал баяр хөөр. Алим идэж байна гэж зүүдлэвэл мөнгө ашиг олно.
Алт
– Алт барьж байна гэж зүүдлэвэл бүхий л эхлэлд амжилт олно. Эмэгтэй хүн алтан эдлэл бэлгэнд авлаа гэж зүүдлэвэл баян боловч харамч хүнтэй гэрлэнэ.Алт оллоо гэж зүүдлэвэл өөртөө буй сайн сайхан чанарынхаа хүчээр нэр алдар, эд баялагт хялбархан хүрнэ.
Алтаа гээчихлээ
– Хэмээн зүүдлэвэл амьдралд олдох ховорхон боломжийг анхааралгүйгээсээ алдана.
Алтан бөгж
– Хуримлана.
Алтан загас
– Маш сайн зүүд. Залуу эмэгтэй ийм зүүд зүүдлэвэл баян чинээлэг, залуу хүнтэй гэрлэнэ.
Алтан зоос
– Нэр хүндэд хүрнэ.
Алмаас эрдэнэ, эсвэл өөр ямар нэгэн үнэт чулуу
– Хүн болгонд сайн сайхан явдал тохионо. Залуу бүсгүйд бол азтай сайхан гэрлэлт, ганц бие хүнд сайн хань, ямар нэгэн асуудалд орооцолдоод байгаа хүний хувьд байдал нааштай шийдэгдэнэ гэсэн үг. Алмаас эрдэнийн эзэн болжээ гэж зүүдлэвэл та нэр хүнд, алдар гавьяа олоод зогсохгүй, мөнгө санхүүгийн хувьд ч маш их батжин бэхжиж авна. Харин та алмаас эрдэнээ гээчихлээ гэж зүүдлэвэл ямар нэгэн таагүй явдлын улмаас шившиг болж, алдагдалд орохыг илэрхийлж буй хэрэг.
Альбом
– Баяр баясгалан, хөгжил хөөр.
Амбаар сав
– Таны мөнгө санхүүгийн байдалтай холбоотой. Хэрвээ амбаараар дүүрэн тариа будаа зүүдлэвэл ажил төрөл тань өөдрөг байж, мөнгө санхүүгийн байдал сайжирч, энэ таатай үе удаан үргэлжилнэ. Харин хоосон амбаар бүтэлгүйтэх, ашиг орлого хомстох магадлалтай.
Амттан
– Таныг зальтай нэгэн хуурах гэж байна. Амттан идэж байна гэж зүүдлэвэл чин сэтгэлийн нөхөрлөлтэй тулгарна. Амттан хийж байна гэж зүүдлэвэл таны бусдыг мэхлэх гэсэн оролдлого бүтэлгүйтнэ.

Амьдрал – Эмэгтэй хүн тансаг хангалуун амьдрал зүүдлэвэл хэсэг хугацаанд элбэг хангалуун амьдарлаа ч эцэстээ ядуурч, нэр хүндээ алдана.
Анар жимс – Таны төгс төгөлдөр, оюунлагт тэмүүлэх хандлага зөв зүйтэй байгаагийн илэрхийлэл. Амраг тань анар жимсээр дайлж байна гэж зүүдлэвэл бусдын хорон санаанаас болгоомжил. Анар жимс идэж байна гэж зүүдлэвэл хэн нэгэнд сэтгэл алдарна.
Ангал – Хэрвээ та ангалруу өнгийн харж байна гэж зүүдлэвэл эд хөрөнгөө алдаж болзошгүй. Таныг хүнд байдалд оруулах хэрүүл маргаан өрнөж болзошгүй. Харин эмэгтэй хүн ангалд унаж байна гэж зүүдлэвэл хүнд байдалд орж, хууртаж магад.
Ан агнуур – Үнэт арьс наймаалж байна гэж зүүдлэвэл ажил төрөл амжилттай болохын шинж. Ангийн үнэт арьсан хувцас өмссөн байна гэж зүүдлэвэл таны байр суурь бэхжиж, эд баялгийг олно. Залуу бүсгүйн хувьд царайлаг, баян залуутай гэрлэнэ гэдгийн дохио.
Аптек – Ашиггүй наймаа.
Арк – Хэрвээ та байшингийн арк зүүдлэвэл хүнээс хэтэрсэн их хүчин зүтгэл гаргаж байж нэр хүнд, эд баялагт хүрнэ. Харин эвдэрхий арк зүүдлэвэл мөнгө санхүүгийн алдагдалд орно гэсэн үг.
Архи – Архинд согтов гэж зүүдлэвэл та цагийг, бас мөнгөө нөхөдтэйгээ хөгжилдөн үрнэ гэсэн үг. Ихэнхдээ цагаа дэмий өнгөрөөнөө гэсэн үг.
Архидах – Ажил төрөл бүтэлгүйтэн. Эхнэрээ согтуу байна гэж зүүдлэвэл байдал сайжирна. Харин нөхрөө согтуу байна гэж зүүдлэвэл хэрэлдэнэ.
Арц хүж – Арц хүж үнэртэж байна гэж зүүдлэвэл тааламжтай учрал тохионо, эсвэл хайр дурлалын адал явдалд орооцолдоно. Та анхны хайртайгаа учирч, хуучны явдлууд, сэтгэл хөдлөлөө дурсах ба урьд өмнөхөөсөө ч илүү аз жаргалтай байна.

Арслан – Амьтны хүрээлэнд буй арсланг үзэж байна гэж зүүдлэвэл таныг дорд үзсэн явдал тохиолдоно. Гинжлүүлсэн арсланг зүүдлэвэл таныг хэн нэгэн ивээнэ. Арсланг хөөж байна гэж зүүдлэвэл элдэв зовлон зүлгүүргүй сайхан амьдрал хүлээж байна. Арсланд хазууллаа гэж зүүдлэвэл чухал хүн таныг эргүүлдэж байна. Арслантай тэмцэлдэж байна гэж зүүдлэвэл зовлон үзнэ. Залуу арслан зүүдлэвэл танд шинэ ашигтай ажил эхлэх боломж байна гэсэн үг. Хамгийн гол нь энэ боломжийг бүү алд.
Арьс шир – Маш сайн. Бизнес дэх амжилт, биржээс олох ашиг орлогыг илэрхийлдэг. Харин арьс ширэн эдлэл нь гэр орон дахь тав тухтай байдлыг илэрхийлнэ.
Асуулт – Утгатай асуулт асууж байна гэж зүүдлэвэл та дотны хүндээ итгэхгүй, сэрдэж байна гэсэн үг. Харин танаас ямар нэгэн зүйл асууж байна гэж зүүдлэвэл танд шудрага бусаар хандана гэсэн үг.
Атаа жөтөө – Цухалдам явдал тохиолдох, эсвэл алдагдалд орох.

Түлхүүр – Урьдчилан таамаглаагүй өөрчлөлт. Түлхүүр гээчихлээ гэж зүүдлэвэл таагүй явдлууд таныг зовооно. Түлхүүр оллоо гэж зүүдлэвэл ажил төрөл амжилттай байна. Эвдэрхий түлхүүр хагацал.

Төмөр – Төмөр зүүдлэх нь сайнгүй хэрэг. Төмрөнд даруулаад түүнээс салж чадахгүй байна гэж зүүдлэвэл материаллаг алдагдалд орох, сэтгэл хямрах.

Төмөр олдворлох – та олонтаа азгүйтэн зүтгэсний эцэст ажил хэрэгтээ санасан амжилтаа олно.

Төмөр зам – Таны хэрэгт анхаарал дутагдаж байгааг, дайснууд тань санаачлагыг гартаа авахаар оролдож буйг илтгэнэ. Төмөр зам дагаад алхаж байна гэж зүүдлэвэл та ажил хэргээ зөв сайхан хөтлөх арга барилд амжилттай суралцана.

Төмс – Санаанд ороогүй явдлууд учрана гэсэн үг. Төмс ухаж байна гэж зүүдлэвэл ирээдүйн амжилтын бэлгэдэл. Төмс идэж байвал томоохон ашиг олно. Төмс чанаж байна гэж зүүдлэвэл тохирсон ажлаа олно. Төмс тарьж байвал хүсэл тань биелнэ. Ялзарсан төмс зүүдлэгдвэл таны баяр хөөр дуусч, таагүй ирээдүй угтана.

Төрсөн өдөр – Настай хүнд зүүдлэгдвэл сэтгэлийн зовиур, харин залуу хархүүд бол найз нөхөд илтгэл эвдэх, мөнгөний бэрхшээлтэй тулгарах. Төрсөн охин – Төрсөн охиноо зүүдлэх нь таагүй үйл явдал танд сэтгэл хангалуун, төгс нийцэлтэй байх боломжийг олгоно гэсэн үг.

Туйпуу – Мөнгө санхүүгийн байдал хүндрэнэ.

Тулаан – Хүндрэл бэрхшээлтэй тулгарч, эцэст нь тэр болгоныг ялж гарна. Харин тулаанд ялагдаж байвал бусдын хийсэн муу үйлдэл таныг амжилт олоход саад болно.

Туулай – Танаас зугатаж буй туулай зүүдлэвэл та өөртөө чухал ямар нэгэн зүйлийг алдана. Хэрвээ та түүнийг барьж авч чадвал та ялна. Хэрвээ та үхсэн туулай зүүдлэвэл ойр дотны нөхдөөс тань хэн нэг нь өнгөрнө. Нохойд хөөгдөж буй туулай зүүдлэвэл ойр дотны хүмүүсийн дунд хэрүүл маргаан өрнөнө.

Тэнүүлчин – Тэнүүлчин болжээ гэж зүүдлэвэл таны амьдрал доройтох, зовлон зүдгүүр учрахын илрэл. Харин та тэнүүлчдэд юм өгч байна гэж зүүдлэвэл таны өгөөмөр сайхан сэтгэлтэйг харуулж байгаа аж.

Тэмцэл – хэн нэгэнтэй тэмцэлдэж байна гэж зүүдлэвэл томоохон бэрхшээлтэй тулгарна, харин тэмцээд та ялж байвал саад бэрхшээлийг ч амжилттай давна гэсэн үг. Ажил хэрэгч хүмүүсийн хувьд энэ зүүд нь түнштэйгээ тэрсэлдэхийн шинж болдог. Тэмцэлдэж байгаад бэртэж гэмтвэл материаллаг алдагдалд орно

Тэмээ – Бэлчээрлэж буй тэмээ зүүдлэвэл сайны тэмдэг. Хэрвээ та тэмээний эзэн бол ажил үйлс өөдрөг, аз хиймоьртой байна. Харин цөл газар явж буй тэмээн жингийн цуваа зүүдлэвэл эцсийн мөчид танд хэн нэгэн том тус үзүүлнэ, эсвэл ужиг өвчнөөс сална.

Тэнгэр – Цэлмэг тэнгэр зүүдлэвэл таны хүсэл биелж, нэр хүнд өсч бусдад хүндлэгдэнэ. Тэнгэрт нисч явна гэж зүүдлэвэл хайр дурлалдаа итгэл алдрах, мэхлэгдэх. Одтой тэнгэр зүүдлэвэл амьдрал тань хийж буй тэмцэл амжилттай төгсөнө.

Тэрсэлдэх – Та хэн нэгэнтэй тэрсэлдэн муудалцаж байна гэж зүүдлэвэл ажил хэргийн холбоотой хүмүүстэйгээ харьцаа муудна.

Тэшүүр – Та мөсөн дээр тэшүүрээр гулгаж байна гэж зүүдлэвэл ажлаа, эсвэл үнэт зүйлээ алдана. Тэшүүрээр гулгаж байтал мөс цөмөрвөл таны найз нар итгэл даахаар, зөвлөчихөөр хүмүүс биш байна. Бусдыг тэшүүрээр гулгаж байхыг харах нь ажил хэргийн түншүүдтэйгээ муудалцахын дохио. Уйлах – Худалдаа наймай түр зуур уналтанд орно.

Ундаа – Ууж байна гэж зүүдлэвэл та бусад наймайчидтай өрсөлдөхдөө өөрийн хөрөнгөөр тэдний байр суурийг бэхжүүлнэ.

Унага – Таны хувьд сайн цаг ирж байна, та удахгүй хүндтэй сууринд залрана. Галзуу унага харж байна гэж зүүдлэвэл хангалуун тансаг байдал ихэрхүү болгож байна гэдгийг сануулсан хэрэг.

Унших – Түүхийн ном уншиж байна гэж зүүдлэвэл урт удаан хугацааны тааламжгүй амралт.

Ургац – Маш их ургац хураан авч байна гэж зүүдлэвлэ хөгжил цэцэглэлт, сэтгэл хангалуун байдлыг илтгэнэ. Тариачид болон улстөрчдийн хувьд сайн зүүдэнд тооцогддог.

Уран зураг – Та хууртаж болзошгүй. Тосон зураг зурж байна гэж зүүдлэвэл та эргэлзээтэй арга хэмжээнд оролцоно. Уран зургийг муухай болгочихлоо гэж зүүдлэвэл эрхээ хамгаалахын тулд та багагүй зүтгэл гаргах хэрэгтэй гэсэн үг. Уран зураг худалдан авч байна гэж зүүдлэвэл өөдгүй аргаар мөнгө олно.

Уурлах – Хэн нэгний уурлаж байгаагхарж байна гэж зүүдлэвэл таны өмнө томоохон шалгуур тулгарах нь та бусдад итгэл алдрана. Ялангуяа найз нөхөд итгэл алдана. Харин дотны хүмүүсээ уурлаж байхыг харж байна гэж зүүдлэвэл ойр дотны хүмүүсээ эвлэрүүлэхээр зүтгэнэ.

Ус – Олон утгатай байдаг. Цэвэр ус зүүдлэвэл мөнгө санхүүгийн ирээдүйтэй ажилд оролцоно. Харин хөлөө норгожээ гэж зүүдлэвэл гуйранчлалд унана. Гэхдээ хичээвэл хүнд байдлаас гарч чадна.

Усан онгоц – Гэнэт албан тушаал ахиж, эр алдарт хүрнэ. Харин далайн шуурган дунд яавж буй усан онгоц зүүдлэвэл ажил хэргийн түнш тань мэхлэхийг оролдно

Усан сан – Сэлж байна гэж зүүдлэх нь сайны тэмдэг. Зүүдний эзэн өөрийн сайн сайхан чанарууд буюу нэр төр, шударга зангийнхаа үрээр үнэнч найзтай болж, нийгэм дэхь байр сууриа бэхжүүлж чадна гэсэн үг.

Усан үзэм – Идэж байна гэж зүүдлэвэл та амьдрал багагүй нухлагдана. Харин усан үзмийн мөчир зүүдлэвэл нийгэмд өндөр байр сууринд хүрэх ба бусдад ч аз жаргал хайрлана. Залуу эмэгтэй ийм зүүдлэвэл бүхий л хүсэл мөрөөдөл биелнэ. Усан үзмийн тариалан дундуур морьтойгоо явж байна гэж зүүдлэвэл ашигтай ажил хийж, мөрөөдлөө биелүүлнэ. Зүүдэндээ идэж буй усан үзэм амтгүй байвал та ажил хэрэгтэйгээ холбоотойгоор сэтгэл хямравч удахгүй тайвширна.

Утгагүй – Утгагүй, эмх цэгцгүй зүүд нь өөрчлөгдөж буй нөхцөл байдлын улмаас та их тэвдэж байгааг илэрхийлнэ.

Утаа – та өөрийн айдас эргэлзээнд бүрмөсөн толгой эргэжээ. Таны хувьд аюултай хүмүүс худлаа тал засан хөөргөж, таныг ашиглах гэж байна. Утсан мах – Идлээ гэж зүүдлэвэл гар тань цэвэрхэн, бас хэн нэгэнтэй хамт идэж байвал сайн хэрэг. Харин муудсан мах идэж байвал өөртөө сэтгэл ханамжгүй байснаас таагүй явдалтай учирна.

Уулзалт – Ажил хэргийн уулзалтанд оролцож байна гэж зүүдлэвэл ажил зогсонги, урагш муутай байна. Харин залуу хүмүүс болзож уулзаж байна гэж зүүдлэвэл тэд харилцан сэтгэл хөрөхийн тэмдэг. Уулзалтыг тань хэн нэгэн тасалдуулж байна гэж зүүдлэвэл ямар нэгэн бодлогогүй алхмын улмаас таны ажил хэрэг бүтэлгүйтнэ.

Ухах – Газар ухаж байгааг харвал хүнд хүчир боловч чинээлэг амьдралыг туулна. Харин нүхнээс гялалзсан гоё зүүл гарч байвал хувь тавилангийн ивээлд орно. Харин нүх хоосон байвал таагүй явдлаас сэргийл. Ухсан нүх тань усаар дүүрчихвэл хичнээн зүтгэлээ ч нөхцөл байдал танд захирагдахгүй.

Үдэш – Үдэш болж байна гэж зүүдлэвэл биелээгүй мөрөөдлийг илэрхийлнэ. Таны үйлдлүүд буруу байсан бололтой. Цэлмэг одтой тэнгэр бүхий үдшийг зүүдлэвэл түрхэн зуурын гуниг гутралыг урт удаан хугацааны аз завшаан солино. Зугаалж байна гэж зүүдлэвэл муу.

Үдэшлэг – Танихгүй хүмүүстэй үдэшлэгт оролцож байтал мөнгийг тань дээрэмдэхээр завдав гэж зүүдлэвэл таны дайснууд таны эсрэг нэгджээ гэсэн үг. Харин та тэмцээд тэдэнд зодуулалгүй салж байвал хайр дурлалд болон ажил хэрэгт учрах аливаа асуудлыг хялбархан давна гэсэн үг. Хэрвээ үдэшлэг дээр та баяр хөөртэй байвал амьдрал танд сайн сайхан талаа удахгүй харуулна гэсэн үг.

Үзэм – таны сэтгэл санаа хямрах, итгэл найдвар нурахын тэмдэг. Үеэл – Үеэл ах дүүгээ зүүдлэх нь сэтгэл хямрахын дохио. Танй амьдралд гунигт явдал тохиолдож болзошгүй.

Үер – Үерт автсан хот буюу суурин газрыг зүүдлэвэл ихээхэн аюул занал бүхий байгалийн гамшгийг илтгэнэ. Үерт автан хөвж яваа хүмүүсийг зүүдлэвэл хохирол гутрал, амьдралд итгэл алдрахын илрэл. Тунгалаг усанд эзлэгдсэн уужим цэлгэр талбайг зүүдлэвэл хувь тавилантай тэмцсэний эцэст санасандаа хүрч, амар амгаланг олно.

Үнэр – Сайхан үнэр үнэртэж байна гэж зүүдлэвэл гоо үзэсгэлэнтэй эм хүн танд мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Үндэс – Модны буюу ургамлын үндэс зүүдлэвэл өөдлөн дэвжинэ.

Үнэт эдлэл – Баян чинээлэг болж, сэтгэл хангалууна байна.

Үр тариа – Зугаа цэнгэл, баяр хөөрийг илтгэнэ.

Үүд – Үүдээр орж байна гэж зүүдлэвэл гүтгэгчдээс зайлж чадахгүй. Багын орон гэрийнхээ үүдээр орж байна гэж зүүдлэвэл хамгийн сайн, аз завшааныг илтгэнэ. Үүдээр орж гарч буй хүмүүсийг харж байна гэж зүүдлэвэл ажил хэргээ цэгцлэхэд амаргүй байна гэсэн үг.

Үүл – Хар үүл зүүдлэвэл ажилдаа түүртэж байгаагийн шинж. Борооны үүл зүүдлэвэл өвчин зүдгүүрийг илэрхийлнэ. Цавцгар цагаан үүл зүүдлэвэл удахгүй амжилтанд хүрнэ.

Үүр – Шувууны үүр харж байна гэж зүүдлэвэл ашигтай ажиллагаанд оролцоно. Залуу эмэгтэйн хувьд энэ зүүд орон гэрээ солихын тэмдэг. Хоосон үүр зүүдлэвэл найзаасаа хагацаж гуниглана. Өндгөө дарсан шувуу бүхий үүр зүүдлэгдвэл гэр бүлийн амьдрал аз жаргалтай байна. Цагаан өндөгнүүдээр дүүрэн үүр зүүдлэвэл ажлын эхлэл амжилттай, ашигтай аялал.

Үүр цайх – Гарцгүй санагдаж байсан хэцүү нөхцөл байдалд гэрэл гэгээ харагдана. Үсээ самнах – Ажил алба тань бүтэлгүйтэх ба гол буруутан нь тань ажлын арга барил, буруу зохион байгуулалт байна.

Үхэх – Үхэж байна гэж зүүдлэвэл та өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй улмаас маш хүнд байдалд орно.

Хаалга – Орж байна гэж зүүдлэвэл та таагүй мэдээ авна. Ажил хэргийн хүрээнд алдаа гаргаж болзошгүйг анхаар. Хаалттай хаалга зүүдлэвэл учраад буй саад бэрхшээлийг давж гарч чадахгүй.

Хавар – Хавар ирлээ гэж зүүдлэвэл ажил үйлс бүтэмжтэй өрнөж, найз нөхдөөсөө дэмжлэг авна. Эрт хавар болж байна, эсвэл хаврын улирал оройтон ирж байна гэж зүүдлэвэл сэтгэл зовоосон асуудлууд гарна, үгүй бол алдагдалд орно.

Хавх – Хавх тавьж байна гэж зүүдлэвэл зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй. Харин та зүүдэндээ хавханд орчихсон бол таны дайснууд ялна гэсэн үг. Хэрвээ хэн нэгнийг хавхдан баривал дурын ажилдаа амжилт олно. Хоосон хавх зүүдлэвэл ойрын ирээдүйд азгүйтэж болзошгүй.

Хадаас – Хэрүүл маргаанд орооцолдож болзошгүй. Эмэгтэй хүн хадаас хадаж байна гэж зүүдлэвэл тэр өрсөлдөгчөө ялна гэсэн үг. Харин хадаас хадаж байгаад хуруугаа цохичихлоо гэж зүүдлэвэл хэцүү байдалд орно.

Хад чулуу – Хад чулуурхаг газраар явж байна гэж зүүдлэвэл ойрын ирээдүйд танд хүндрэл бэрхшээл тулгарч болзошгүй.

Хайрцаг – Эд бараа бүхий хайрцаг онгойлгож байна гэж зүүдлэвэл хол газар аялах, хэмжээлшгүй их ашиг олохыг илэрхийлнэ. Харин хайрцаг хоосон бол ажил алба бүтэлгүйтэнэ. Дүүрэн мөнгөтэй хайрцаг зүүдлэвэл таатай амралтыг илтгэнэ.

Хайч – Амраг хосууд хэрүүлтэй байхын тэмдэг. Ажил хэргийн тухайд тодорхойгүй, бүрхэг байдал ноёрхоно. Хайч хугалж байна гэж зүүдлэвэл та сэтгэлд нийцгүй даалгавраас зайлсхийж байгаагийн тэмдэг. Харин хугархай хайч зүүдлэвэл та өөрийн хувиа хичээсэн зангаас болж, найз нөхдөөсөө хагацаж болзошгүйг анхааруулж байгаа хэрэг.

Халуун шил – Халуунаа үзэж байна гэж зүүдлэвэл ажил төрөл тань бүтэл муутай, гэр оронд таарамжгүй байгаа хэрэг.

Халим загас – Аюултай, хүчтэй дайсан ойр байна. Хэрвээ та халиманд хөөгдөж байвал сэтгэл санааны хямралд хүргэх маш том таагүй явдал хүлээж байна. Харин үхсэн халим зүүдлэвэл сэтгэл зовоох зүйлгүй боллоо гэсэн үг.

Халгай – Та халгайн дундуур явж байна гэж зүүдлэвэл амжилтанд хүрнэ. Харин түлэгдэж байна гэж зүүдлэвэл та өөртөө сэтгэл дундуур байснаар бусдыг ч гомдооно.

Хамба хилэн – Ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байна. Хэрвээ хамба хилэн хувцас өмссөнөөр өөрийгөө зүүдлэвэл удахгүй нэр алдрыг олно.

Хамгаалах – та шүүх дээр хэн нэгний ашиг сонирхлыг хамгаалж байна гэж зүүдлэвэл өөрийн ашиг сонирхолыг ирээдүйд хамгаална гэсэн үг. Хамар – ӨӨрийнхөө хамрыг харж байна гэж зүүдлэвэл эхэлсэн ажлаа заавал дуусгана. Жижиг хамар зүүдлэвэл ажил төрөл бүтэл муутай байна. Хамраар цус гарч байна гэж зүүдлэвэл азгүй явдал тохионо.

Ханилах – Залуу эмэгтэй өвгөнтэй ханилж байна гэж зүүдлэвэл өвчин зовлон, таагүй явдал учрана.

Ханиад – Төлөвлөгөө тань саад бэрхшээлтэй тулгарна, харин шалтгаан нь ойр дотны хэн нэгний өвчин байна гэсэн үг.

Хахууль – хэн нэгэн танд авахыг санал болгож байна гэж зүүдлэвэл сайн ашиг орлого олно. Хэн нэгэнд хахууль өгч байгааг харж байна гэж зүүдлэвэл та хэт чалчаа зангаасаа болоод эргэн тойрныхоо хүмүүсийн итгэл найдварыг алдана. Хар дарсан зүүд – гэдэс дотроо цувуулж үхсэн хүн зүүдлэвэл мөнгөтэй холбоотой.

Харь хүн – Таны сэтгэлд нийцтэй сайхан харь хүн харж байна гэж зүүдлэвэл ирээдүйд бие эрүүл, ажил төрөл бүтэмжтэй байна. Хэрвээ тааламжгүй бол таагүй нөхцөл байдлыг илэрхийлнэ. Өөрийгөө харь хүн болжээ гэж зүүдлэвээс үнэнч нөхдийг илэрхийлнэ.

Харш – Харинд байна гэж зүүдлэвэл та хүссэнээрээ амьдрах боломжийг олгохуйц мөнгөтэй болно. Харин мөлхөө ургамалд бүрхэгдсэн харш зүүдлэвэл та их мөрөөдөмтгий, романтик хүн юм.

Хатан хаан – Гоо үзэсгэлэн төгс, инээмсэглэж буй хатан хааныг зүүдлэвэл худалдаа наймайндаа азтай байхын илрэл.

Хатгамал – эмэгтэй хүн хатгамал хийж байна гэж зүүдлэвэл хүмүүс түүний сайн сайхан чанаруудыг олж харан гэсэн үг. Эхнэртэй эрийн хувьд энэ зүүд сайны тэмдэг, тэр удахгүй хүүхэдтэй болно.

Хатгуурт хорхой – Ямар нэгэн хорхойд хатгуулж байна гэж зүүдлэвэл азгүйтэнэ.

Хатиг – Идээн гоожиж буй хатиг зүүдлэвэл ойрын үед танд таагүй явдал тохионо. Харин та салж байна гэж зүүдлэвэл ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд санаа тавих шаардлагатайг илтгэнэ.

Хашаа – Барьж байна гэж зүүдлэвэл амьдрал тань элбэг хангалуун, сайн сайхан болохын илрэл юм.

Хашгирах – танд хашгирч байгаа хүн зүүдлэгдвэл зугаа цэнгэл сайн юманд хүргэхгүйн тэмдэг. Гайхан хашгирч байгаа сонслоо гэж зүүдлэвэл та гэнэтийн тус дэмжлэгийг хүртэнэ. Хиам – Хийж байна гэж зүүдлэвэл таны бүхийл эхлэл амжилттай байна. Идэж байна гэж зүүдлэвэл та сэтгэлдээ нийцсэн орон гэртэй болно.

Хивс – Гоёмсог сайхан хивс зүүдлэвэл та хэзээ нэгэн цагт баян болох заяатай хүн гэсэн үг.

Хий – Хийд хордохоос айж байна гэж зүүдлэвэл үрэлгэн, хэнэггүй зангаасаа болоод таагүй нөхцөл байдалд орно гэсэн үг.

Хир буртаг – Хувцас тань бохир хиртэй болжээ гэж зүүдлэвэл нэр хүндээ алдаж болзошгүй. Хувцсаа цэвэрлэж байна гэж зүүдлэвэл дайснуудын өдөөн хатгалгаас зайлж чадна.

Хов жив – Хэрвээ та бусадтай нийлэн хов ярьж байна гэж зүүдлэвэл нөхцөл байдал сайнаасаа муу руу эргэхийн тэмдэг. Хэрвээ найз нөхөд тань таныг муулж байна гэж зүүдлэвэл хамт ажиллагсад болон хүүхдүүд сэтгэл зовооно.

Хог новш – та ажлаа дутуу хийгээд хийгээд байна.

Хоолой – эрүүл сайхан байна гэж зүүдлэвэл ажил бүтэмжтэй байна. Өвджээ гэж зүүдлэвэл та найзыгаа буруу үнэлснээс сэтгэл зовоох нөхцөл үүднэ.

Хонь – Маш сайн. Хэрвээ та тайван идээшлэж байгаа хонь зүүдлэвэл удахгүй ихээхэн нэр нөлөө бүхий найз нөхөдтэй болж, мөнгө санхүүгийн байдлаа өөд татаж чадна.

Хонины гулууз – Хонины түүхий мах зүүдлэгдэх нь ихэнхдээ өвчинтэй холбоотой байдаг. Унаж бэртэж болзошгүй.

Хонх – Хонхны дуу зүүдэндээ сонсвол ойр дотны хүмүүст таагүй явдал тохиолдоно. Чихэнд чимэгтэй хонхон ая сонсвол тэмцсээр амжилтанд хүрнэ.

Хожуул – Модны хожуул зүүдлэвэл та аливаа хүндрэл бэрхшээлийг зориг төгөлдөр даван туулсаар амжилт бүтээлийг олно.

Хогийн шүүр – Та өөрийгөө шүүр барьснаар, эсвэл хог шүүрдэж байгаагаар зүүдлэвэл хов живны бай болох боловч тэр бүгдийг үл тоомсорлоно. Хэн нэгэнд шүүр өгч байна гэж зүүдлэвэл та хариуцлагаас зугатан өөр хүн үүрүүлэхийг оролдоно гэсэн үг.

Хонжворт сугалаа – Алдагдал, үрлэг зарлага.

Хоригдол – Хоригдлуудыг зүүдлэх нь зовлон гутрал, бүтэлгүй явдал, гунигтай мэдээг илтгэнэ. Харин өөрөө хоригдол болжээ гэж зүүдлэвэл ямар нэгэн ажлын төлөө сэтгэл зовнихын тэмдэг.

Хот – тэртээд харагдаж буй хотыг зүүдлэвэл аз сорино. Хотруу орлоо гэж зүүдлэвэл тааламжтай сайхан явдал тохионо. Олон барилга байшинтай хот үзвэл ер бусын сонин явдал тохиолдоно.

Хөвөн – Гунигтай мэдээ авна.

Хөгжим – Таагүй хөгжмийн ая сонсвол дайсан тань ирнэ. Аялгуут сайхан хөгжим сэтгэл зүрх амирлахыг илэрхийлнэ.

Хөзөр – Харж байвал бусдын тэнэглэлийг үзэх. Хөзөр хольж байна гэж зүүдлэвэл багагүй асуудал үүснэ. Хөзөр тоолж байвал амжилт олно.

Хөлдөх даарах – Ихээхэн хэмжээний хөрөнгө өвлөж авна.

Хөл – Угааж байвал аялалд явна. Хөлгүй болжээ гэж зүүдлэвэл ажил албандаа амжилт олно. Хөлөө галд хийлээ гэж зүүдлэвэл гэр бүлийн хэрүүл маргаан зогсоно.

Хөл нүцгэн – Шөнө орой, уранхай хувцастай, хөл нүцгэн явж байна гэж зүүдлэвэл таны хүсэл мөрөөдөл амжилт олохгүй. Таны үйлдэл болгон хяслантай учрана.

Хөлийн эвэр – Эвэр нухаж, өвтгөж байна гэж зүүдлэвэл дайснууд таныг айхтар хорлож болзошгүй. Харин хөлнийхөө эврийг авч байна гэж зүүдлэвэл та танихгүй хүнээс ихээхэн хөрөнгө өвлөж авна.

Хөмсөг – хэн нэгний хөмсгийг харж байна гэж зүдлэвэл таны замд гэнэтийн саад бэрхшээл учрана.

Хөргөгч – Таны хувиа хичээмтгий зан бусдыг хорлоно.

Хөрөнгө хогшил – Маш их хөрөнгөтэй боллоо гэж зүүдлэвэл та үнэхээр хөрөнгө өвлөн авах боловч таны санаснаас өөр зүйл байна.

Хөхөө – Хөхөө шувуу зүүдлэх нь таны тав тухтай амьдрал болон итгэл найдвар нурж үгүй болохыг илтгэнэ

Хөхүүлэх – Өөрийн нөөц боломжийг бүрэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

Хөшиг – Таны сэтгэлийг зовоосон зочид ирнэ. Хиртэй, заваан хөшиг нь шившигтэй хэрүүл маргааныг илтгэнэ.

Хөөрхөн – Хөөрхөн гоё эд юмс зүүдлэвэл хүсэл биелнэ.

Хувин – Дүүрэн сүүтэй хувин зүүдлэвэл элбэг хангалуун байхыг илрэл. Харин хоосон хувин зүүдлэвээс мөнгөгүйдэн, ядарч зүдрэнэ.

Худалдаа наймаа – Худалдаа наймаа хийж байна гэж зүүдлэвэл та олдсон боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадна.

Худаг – Худгаас ус авч байна гэж зүүдлэвэл та хүч чадлаа буруу ашигласнаас үүссэн нөхцөл байдлыг давж гарч чадахгүй, хөндлөнгийн нөлөөнд автана. Худагт унаж байна гэж зүүдлэвэл сэтгэл шимшрүүлсэн гутралд автана.

Хулдаасан бүтээлэг – Хэн нэгэн танаас урвана. Хулдаас зарж байна гэж зүүдлэвэл эргэлзээтэй наймаа хийнэ.

Хулгай – Хулгайч дээрэмчид зүүдлэгдвэл ирээдүйд азгүйтэл бүтэлгүйтэл тохионо. Таныг хулгайд сэрдэж байна гэж зүүдлэвэл үл ойлголцох байдал ажил хэрэгт тань садаа болж, үүний улмаас сэтгэл зүрх хямрах боловч та нэр хүндээ орж авч чадна.

Хулгана – найз нөхөд хуурамч, орон гэрт эв найр муутай байхыг илэрхийлнэ. Бизнесийн ажил урагш муутай. Хаирн та хулганыг алж байвал дайснуудаа алж, амжилтанд хүрнэ. Брихаар хөөцөлдөж байна гэж зүүдлэвэл хууртсаныхаа хариуг авна. Хулгана гүйлдэж байвал баясгалант явдал тохионо.

Хувцас – Хиртэй хувцас зүүдлэвэл нэр хүндээ алдана. Ноорхой хувцас зүүдлэвэл сайн сайхан ирээдүйд итгэж найдаж болно.

Хулгайч – Эмэгтэй хүнд бол шүтэн бишрэх хүн, айл гэрийн хувьд хууран мэхлэлт, хулгайчид хөөгдвөл гэр бүлд хэрүүл маргаан гарах.

Хундага – Хагалж байна гэж зүүдлэвэл найз нөхдийн хамт зугаацан наргиж цагийг өнгөрөөнө. Худалдаж авч байна гэж зүүдлэвэл ашигтай наймаа хийнэ.

Хуруувч – Танд удахгүй бусад хүнийг баярлуулах аятай боломж олдоно. Хуруувчаа гээчихлээ гэж зүүдлэвэл танд уй гуниг тохионо.

Хуримын бөгж – Хуримын бөгжөө өнгөлөг, гоёмсог болжээ гэж зүүдлэвэл амраг тань танд хайртай, үнэнч байна. Харин бөгжөө гээчихлээ гэж зүүдлэвэл уй гуниг тохиож болзошгүй.

Хус мод – Цэвэр ариун, эелдэг зөөлний бэлгэдэл болсон хус модыг зүүдлэвэл таны сэтгэл санаа ариусан шинэчлэгдэхийн шинж юм. Хэрвээ танд ямар нэгэн хүндрэл тохиовол таны хамгийн сайн сайхан, чанарууд тэр болгоныг давж гархад туслана.

Хутга – Хэрүүл маргаан.

Хурим – Сэтгэлийн зовлон эдлэнэ. Хуриман дээрх хэрүүлийн гэрч боллоо гэж зүүдлэвэл үхлийн тухай мэдээ авна. Ханьтайгаа хуримлаж байна гэж зүүдлэвэл үхэл. Хуримын ёслол дээр зочид нь гэгээн өнгийн хувцас өмссөн байвал сайн, харин бараан өнгийн хувцастай байвал муу. Хуулийн байгууллага – Ажиллаж байна гэж зүүдлэвэл та биеэ барих чадваргүй болохоор ар гэрийнхэндээ түрэмгий авир гаргаж болзошгүй.

Хумс – Өчүүхэн ашиг олохын төлөө багагүй хөдөлмөрлөнө. Хумсаа янзлаж байна гэж зүүдлэвэл та сэтгэлд нийцтэй ажил хийнэ. Хугархай буюу заваан хумс зүүдлэвэл ажил төрөл бүтэлгүйтнэ.

Хуруу – Хуруугаа түлчихлээ гэж зүүдлэвэл атаа жөтжжнд идүүлнэ. Тайрсан хураа зүүдлэвэл найз нөхдийн тань хэн нэг нь үхнэ. Харин гартаа таваас илүү хуруутай болжээ гэж зүүдлэвэл шинэ харьцаа холбоонд орно. Мөн ашиг хонжоо, өв хөрөнгө олно.

Хутга – Сайн хэрэг биш, ихэнхдээ ажил төрөл нурах, хэрүүл маргаан, хагацал зовлонг илтгэнэ. Зэвэрсэн хутга зүүдлэвэл хайртдаа урам хугарах, түүнээсээ салж хагацахыг илэрхийлнэ.

Хушга – Хушга зүүдлэвэл мөнгө санхүүгийн асуудалд амжилт олж, баясна.

Хүрэл хөшөө – Хэрвээ эмэгтэй хүн хүрэл хөшөөг харж байна гэж зүүдлэвэл түүний байлдан дагуулахыг хүсч буй хүн нүүр буруулна гэсэн үг. Харин хөшөө амьд юм шиг хөдлөж зүүдлэгдвэл эмэгтэй хайр дурлалын түр зуурын адал явдалтай учрана.

Хүүхэд – Хүүхдийг үнслээ гэж зүүдлэвэл амар амгалан, аз жаргалтай байна. Хүүхэдтэй тоглож байна гэж зүүдлэвэл ухаангүй хэрэг хийнэ. Нярай хүүхэд зүүдлэвэл ажил хэрэг сайжирч, бүх юм эмх цэгцтэй болно.

Хүүхэн – Хэрвээ та залуу бүсгүй зүүдлэвэл таны сайхан сэтгэл, сайн санаа хэзээ нэгэн цагт шагнагдана. Харин өөрөө залуу бүсгүй болчихсон байна гэж зүүдлэвэл таны амьдрал ёс зүйтэй, журамтай байгаа болохоор дээд хүчин таныг энэ зүтгэлийг тодорхой хэмжээгээр үнэлнэ. Иймэрхүү зүүд нь юм сайн талруугаа өөрчлөгдөнө гэдгийг заадаг. Гэхдээ энэ нь зөвхөн гадаад ертөнцөд төдийгүй мөн таны сэтгэл зүрхэнд ч томоохон өөрчлөлт гарахыг илэрхийлж байгаа.

Хүрхрээ – хязгааргүй хүсэл шуналаа барьж чадснаар хувь тавилангийн ивээлд багтана гэсэн үг.

Хүчил – Таагүй зүүд, ууж байна гэж зүүдлэвэл таагүй явдал тохиолдоно. Эмэгтэй хүний хувьд хүчил уух нь нэр хүндээ алдах, эрүүл мэндээ алдахын тэмдэг.

Хэвтэх – Гэртээ хэн нэгэнтэй, эсвэл мууртай хэвтэж байвал хэрүүл маргаан, өвчин зовлон тохионо. Хоёр эр хүнтэй зэрэгцэн хэвтэж байна гэж зүүдлэвэл ашигтай гэрлэлт. Харин орондоо ганцаараа байна гэж зүүдлэвэл зовлон гунигтай үедээ ч сэтгэлийн хат адлахгүй.

Хэнгэрэг – Хэнгэрэгний дуу сонсч байна гэж зүүдлэвэл та ойр дотны хүнээ юмуу, танд их чухал үнэтэй зүйлээ алдана гэсэн үг.

Хэлгүй – Хэлгүй хүн зүүдлэвэл танд гэнэтийн хачин явдлууд тохионо. Харин өөрийгөө хэлгүй болжээ гэж зүүдлэвэл зовлон зүдгүүртэй учрах буюу шударга бусаар хэлмэгдэнэ.

Хэрцгий авир – Танд хэн нэгэн хэрцгий хандаж байна гэж зүүдлэвэл ажил хэрэгт сэтгэл дундуур байх явдал тохионо. Харин өөр хүнд хэрцгий авир гаргахыг харж байна гэж зүүдлэвэл та ойр дотныхондоо хялбархан шийдэгдэхээргүй төвөг удна.

Хэрэм – Хэрэм зүүдлэвэл дотны найз нөхөд тань удахгүй тантай уулзана. Мөн түүнчилэн та ажилдаа амжилт олно. Харин хэрмийг алж байна гэж зүүдлэвэл бусдын дургүйцлийг төрүүлж ганцаардана. Хэрмийг энхрийлж байна гэж зүүдлэвэл гэр орон тань аз жаргалаар дүүрэн байна.

Хэрээ – Хэрвээ та модон дээр сууж буй хэрээг зүүдлэвэл удахгүй таагүй мэдээ дуулна. Хэрээ толгойн дээгүүр тань эргэлдээд байна гэж зүүдлэвэл бодит амьдрал дээр танд үхлийн аюул заналхийлж байна. Газар явж буй хэрээг зүүдлэвэл та аюулаас зайлж чадна, гэхдээ бүх юм тань замбараагаа алдана. Гэвч тэвчээртэй байвал байдал засарч амьдрал тань хэвийн болно.

Цагаан даашинз, эсвэл шувуу, амьтан – Зүрх сэтгэлийн асуудалд баярт явдал тохионо.

Цаг – Цаг зүүдлэвэл бирж дээр тогловол ашиг хонжоо олно гэсэн үг.

Цаасан шувуу – Тэнгэрт хөөрөн дүүлж буй цаасан шувуу зүүдлэвэл баяжих гайхам сайхан боломж олдовч та түүнийгээ алдана гэсэн үг.

Цай чанах – Гэнэтийн зочид ирнэ.

Цамхаг- Цамхаг зүүдлэвэл та амьдралаас ихийг авахыг хүсч тэмүүлдэг хүн юм.

Цаас – Цэвэрхэн бол цэвэр ариун явна. Харин эрээлж бичсэн цаас зүүдлэвэл хов жив дэгдэнэ. Хэвлэсэн цаас бол өөрийгөө зөвтгөж чадна. Цаазлуулах – Цаазын ажиллагааг харж байна гэж зүүдлэвэл таагүй явдал.

Цалин – Энэ төрлийн зүүд олон утгатай байна. Цалингаа авч байна гэж зүүдлэвэл одоо хийхээр төлөвлөж буй зүйл тань мөнгө санхүүгийн ашигтай байна. Харин хэн нэгэнд цалин өгч байна гэж зүүдлэвэл та юунд ч юм сэтгэл хангалуун бус байна. Цалинг тань багасгажээ гэж зүүдлэвэл хэн нэгэн таныг хорлож байна гэсэн үг. Харин цалингаа нэмүүллээ гэж зүүдлэвэл юу ч хийсэн ашиг орлого сайтай байна гэсэн үг.

Цамц – Цэвэрхэн бол эрүүл энх, аз жаргалтай байна. Бохир бол өвчин зовлон.

Царс мод – Саглагар царс модны дор унтаж байна гэж зүүдлэвэл та их нөлөөтэй ивээн тэтгэгч, хамгаалагчтай аж. Царс модруу авирч байна гэж зүүдлэвэл та амьдралаас хэт ихийг хүсч байна, хэрвээ шуналаа татахгүй бол байгаа бүхнээ алдана.

Цонх – Онгорхой цонх зүүдлэвэл амаа барих хэрэг тохиолдоно. Цонхноос уналаа гэж зүүдлэвэл зодоон цохиондоо хүртэл муудалцана. Шинэ цонх зүүдлэвэл уйтгарт автана. Цонхоороо орж байна гэж зүүдлэвэл ужиг өвчин.

Цом – Мөнгөн цомноос ус ууж байна гэж зүүдлэвэл бизнест ажил үйлс бүтэлгүйтнэ.

Цоож – Сандрахын тэмдэг. Онгойлгож байна, эсвэл түгжиж байна гэж зүүдлэвэл хэн нэгэн таныг хорлож байна гэсэн үг. Хэрвээ цоож эвдэрхий байвал таны хайр дурлал үл тоомсорлогдоно.

Цох – Биен дээгүүр тань цох явж байна гэж зүүдлэвэл ядуурна, эсвэл жижиг сажиг таагүй явдал тохионо. Харин цохыг алж байна гэж зүүдлэвэл сайн.

Цус – Цустай хувцас зүүдлэгдвэл дайснууд тань таны ажил төрөл, албан тушаал ахихад тань саад болох гэж байна.

Цөллөг – Маш муу зүүд. Хэрвээ та эх орноосоо хөөгдөж байна гэж зүүдлэвэл та эрт үхэж болзошгүй. Хүүхдийг хөөж байна гэж зүүдлэвэл ажил хэргийн түншүүд тань мэхлэнэ.

Цээж – Залуу эмэгтэй цээжиндээ шархтлаа гэ жзүүдлэвэл түүнд аюул заналхийлж буй хэрэг. Цээжээ халтар болжээ, эсвэл хатингаршчээ гэж зүүдлэвэл хайр дурлалдаа итгэл алдрах, олон өрсөлдөгчтэй тулгарах.

Цэцэг – Шинэ эд зүйл худалдан авна. Харин хатсан цэцэг зүүдлэвэл ажил алба бүтэлгүйтэнэ. Цэцгийн баглаа зүүдлэвэл та урьд нь төдий л сайн таньдаггүй байсан хамаатнаасаа багагүй хөрөнгө өвлөн авна.

Цэрэг – Маш таагүй явдал.

Цэцэрлэг – Зугаалж, салхилж байвал амжилтанд хүрнэ.Цэцэрлэгийн зэрлэг зулгааж байвал хорон муу санааг илрүүлнэ. Цэцэг түүж байвал аюултай өвчин тусч болзошгүй.

Чавга – Та өөрийнхөө өгөөмөр сайхан сэтгэлийн үрээр алдар хүндтэй болон . Идэж байна гэж зүүдлэвэл ихэд хүссэн зүйлээ авна.

Чандар – харж байна гэж зүүдлэвэл дайснууд тань таны нөлөөг ажил хэргийн хүрээнд багасгахыг хичээж байна. Харин та өөрийгөө чандарлуулж байна гэж зүүдлэвэл худалдаа наймаанд азгүйтэх, ингэхдээ бусдын нөлөөнд автаад азгүйтэх гэсэнүг.

Чихэр – Идэж байна гэж зүүдлэвэл санамсаргүй их бэлэг сэлт авна. Бусдыг чихрээр дайлж байна гэж зүүдлэвэл хуучны найзуудтайгаа цагийг таатай өнгөрөөнө.

Чоно – Таны эргэн тойронд бодлогогүй, хэнэггүй нэгэн байна. Тэр бодож санах юмгүйгээр таны нууцыг бусдад дэлгэж байна. Чоно алж байвал таныг хорлохоор зэхэж байгаа дайснуудаа дарна. Чоно улихыг сонслоо гэж зүүдлэвэл таны эсрэг бэлтгэгдэж байгаа нууц хуйвалдааныг илрүүлж, нэр цэвэр гарна.

Чулуу – Шидэж байна гэж зүүдлэвэл ховонд орох. Үнэт чулуу оллоо гэж зүүдлэвэл ажил төрөлдөө амжилт олно. Шавар шавхай – Санхүүгийн бэрхшээл учирна.

Шавьж хорхой – Өвчин зовлон зүдгүүрийг илэрхийлнэ.

Шагнал – Танил талаасаа дэмжлэг авсаны хүчинд та аз завшаантай учирна. Шагналаа бусдад өгч байна гэж зүүдлэвэл аз түр зуурын шинжтэй байна.

Шат – Шатнаас унаж байна гэж зүүдлэвэл худалдаа наймаа эрхлэгсдийн ажил алба бүтэмж муутай байхын илрэл. Шатаар дээш гарч байна гэж зүүдлэвэл зорилгодоо хүрнэ, амжилт олно.

Шатар – Тоглож байна гэж зүүдлэвэл ажил хэрэг зогсонги байдалд орно, өрсөлдөгчид бэрхшээл учруулна, бие өвдөнө. Шарх яр – Шившиг, нэр хүндээ алдах.

Шатаах – Цаас шатааж байна гэж зүүдлэвэл таагүй мэдээ хүлээн авна. Харин харж байвал дайсантайгаа нүүр тулахыг хэлж байна.

Шарвин – Идэж байвал бусдад гүтгүүлнэ. Шарвин идэхээс татгалзвал учрах гэж буй таагүй явдлаас зайлсхийж чадна.

Шидтэн – Шидтэнг зүүдлэх нь таны ажил хэрэг тань бүтэмжтэй байхын тэмдэг, танд аз завшаан тохиож, эд хөрөнгөтэй болно.

Шидэх – Чулуу шидэж байна гэж зүүдлэвэл хэн нэгнийг сэргийлэн хамгаалах хэрэгтэй болно. Харин тань руу довтолсон хүн руу та өөрөө чулуу шидэж байвал шударга, хянуур байсны үрээр муу юмнаас зайлсхийж чадна.

Шийгуа – Таагүй явдал, эсвэл жирэмслэн. Шилэн сав- Хоосон бол явуурна. Харин ямар нэгэн юмаар дүүргэсэн байвал амжилтанд хүрнэ.

Шийтгэл – Хүлээж байна гэж зүүдлэвэл та хүлээсэн үүрэгтээ дургүй байгаа тул хийхгүй байна гэсэн үг.

Шоргоолж – Хүнийг өдрийн турш жижиг сажиг таагүй явдлууд дагадаг. Шүдэнз – Бэрхшээл, элдэв асуудал ундарна.

Шүүр – Мөнгөнд үрэлгэн болно.

Шүд – Ихэвчлэн бидний ойр дотны хүмүүс, сайн найз нөхөдтэй холбоотой байдаг. Эрүүл, тэгш, сайхан шүд зүүдлэвэл амьдрал сайжирч, эрүүл саруул байцгаана. Шүд уналаа буюу шүдээ авахуулж байна гэж зүүдлэвэл үхэл хагацал тохионо.

Шүдгүй хүн – Өөрөө шүдгүй болжээ гэж зүүдлэвэл таны ажил албанд саад учирна гэсэн үг, мөн өвчин төлөвлөгөөг тань нураахаас сэргийл гэсэн үг. Шоргоолж – Үүрэн дээрээ бужигнаж буй шоргоолжийг зүүдлэвэл чимхлүүр хэцүү ажил. Шоргоолж барьж байна гэж зүүдлэвэл нэр хүндийг олно. Шош – Ашиг орлого өснө. Бие эрүүл энх байна. Азтай учрал тохионо.

Шоколад – Та өөрөөсөө хамаарах хүмүүсийг хэрэгцээтэй бүхий л зүйлээр нь хангаж чадна.

Шөнө – Харанхуй шөнө зүүдлэвэл таны ажил төрөлд томоохон сорил тулгарна.

Шувуу – Торонд хоригдсон шувуу зүүдлэвэл та гайхам их эд баялгийн эзэн болно.

Шувууны тор – Тор дүүрэн шувуу зүүдлэвэл маш их хөрөнгөтэй, өнөр өтгөн айл болохын тэмдэг.

Шулам – Мөнгө санхүүгийн тал дээр хохирол амсч болзошгүй.

Шуудуу – Шуудуунд унаж байна гэж зүүдлэвэл ажил бүтэлгүйтнэ, хувийн амьдралд бэрхшээл тохиолдоно.

Шумуул – Та зальтай, аюултай дайснуудын дайралтанд гуйвахгүйг хичээж байгаа ч хохирч болзошгүй байна. Харин алж байна гэж зүүдлэвэл та эцсийн эцэст бэрхшээлийг давж, хөрөнгө чинээтэй болно.

Эвшээх – Холын найз нараасаа таатай мэдээ авна.

Эд баялаг – Мөнгө санхүүгийн аз сорьсон үйлдэлд оролцоно, гэхдээ бүх юм сайн сайхнаар төгсөнө.

Эм – Хэн нэгэнд эм өгч байвал ажил төрөлдөө амжилт олно.

Эмч – Залуу бүсгүй эмч зүүдлэвэл тэр гоо сайхнаа дэмий зүйлд зарцуулна. Харин үнэхээр өвчтэй байж ийм зүүд зүүдлэвэл сэтгэл санаа хямрахын шинж.

Ээмэг – Баяр хөөр, хурим найр. Нөхөртэй хүмүүсийн хувьд хүүхэдтэй болно.

Эмэгтэй – Сурвалжит эмэгтэй зүүдлэвэл та хэн нэгний дэмжлэгтэйгээр өндөр байр сууринд очихыг хүсэж байна гэсэн үг. Хэрвээ энэ эмэгтэй инээмсэглэж байвал та зорилгодоо хурдан хүрнэ. Муухай харж байвал энэ оролдлогоо орхисон нь дээр.

Эмнэлэг – Гарч байна гэж зүүдлэвэл таныг хоролхоор оролдож байгаа дайснуудаасаа салж чадан гэсэн үг.

Өвчтэй хэвтэж байна гэж зүүдлэвэл өвдөж болзошгүйг сануулж байгаа хэрэг.

Эрвээхэй – Хий хоосон цуурхал. Харин барилаа гэж зүүдлэвэл нууц алдагдана гэсэн үг.

Эрдэс чулуулаг – Удаан хугацаанд зогсонги байсан ажил төрөлд сайн сайхан хандлага удахгүй гарахыг илтгэнэ.

Эргүүлэг – Таны ажил хэрэгт асар их аюул учраад байгааг, мөн нэр хүндээ алдаж болзошгүйг харуулна.

Эрдэнэсийн сан – Оллоо гэж зүүдлэвэл баяр баясгалан тохионо.

Эхнэр – Эхнэрээ сайхан зантай байна гэж зүүдлэвэл аз сорьсон үйл ажиллагаанаас багагүй ашиг олно.

Эр нөхөр – Эр нөхөртөө зодуулж байна гэж зүүдлэвэл эмэгтэйн таагүй үйлдлээс орон гэрт самуун үүснэ гэсэн үг.

Эрэгтуэй хүн – Царайлаг сайхан эр зүүдлэвэл та амьдралдаа сэтгэл хангалуун байхуйц эд хөрөнгөтэй болно.

Эрдэнэсийн чулу – Дүүрэн хүүдий зүүдлэвэл таны ойрын хүрээлэл өөрчлөгдөнө. Таныг бүхийл талаар дэмжигч хүмүүсийн дунд орно.

Эрвээхэй – Ногоон зүлэг, гоёмсог өнгийн эрвээхэй зүүдлэвэл ажил төрөл цэцэглэнэ. Харин нисч буй эрвээхэй зүүдлэвэл найз нөхдөөс сураг сонсоно.

Ээрүүл – Хэрвээ та ээрүүл зүүдлэвэл амьдрал тань урт агаар тэгш дардан байна. Та учиргүй өөдлөн дэвжихгүй ч мөн доройтон буурахгүй.

Эх – Амьд сэрүүнээр нь зүүдлэвэл элдэв асуудал ургана. Нас барсан байна гэж зүүдлэвэл хэрүүл гарна. Өвджээ гэж зүүдлэвэл таагүй явдал тохиолдоно.

Эхнэр – Эхнэрээ гоё болсноор зүүдлэвэл ажил хэрэг ундарна. Навсгар байгаагаар зүүдлэвэл ажил төрөл, биеийн байдал сайжирч засарна. Үзэсгэлэн төгөлдөр болсноор зүүдлэвэл шийдэхэд бэрх олон асуудал тулгарна.

Эцэг – Эцгийгээ үхжээ гэж зүүдлэвэл өв хөрөнгөө алдана. Өвдснөөр зүүдлэвэл сэтгэл дундуур байна. Талийгаач эцэгтэйгээ уулзаж байна гэж зүүдлэвэл буян нэмэж байгаа хэрэг.

Ядуурч хоосрох – Зүүдэндээ өөрийгөө ядуу болсон байхыг харвал амьдрал дээр бүх юм сайжирч, хөрөнгө мөнгө тань өснө гэсэн үг.

Явах – Намгаар хэсч явна гэж зүүдлэвэл таагүй явдал тохионо. Ус туулаад явж байвал баярлана. Ойгоор явж байна гэж зүүдлэвэл хэрүүл маргаан болно. Тал хээрээр явж байвал хоь живэнд өртөнө.

Ялаа – Уйтгар, гуниг, гутрал.

Ямаа – Эд баялаг өсөхийн бэлэгдэл. Харин залуу эмэгтэй ямааны сүү ууж байна гэж зүүдлэвэл удахгүй их баян хүнтэй гэрлэнэ.

Яндан – Яндангаар доошоо бууж байна гэж зүүдлэвэл гуниг гутрал тохионо.

Яр шарх – Яр шарх зүүдлэх нь сэтгэл санаа хямрахын бэлгэдэл. Харин шархаа боолгож байна гэж зүүдлэвэл таны гэгээн хүсэл мөрөөдөл биелнэ гэсэн үг.

Ятга – Ятганы гунигтай аялгуу сонсч байна гэж зүүдлэвэл таны хувьд ашигтай байсан ажил хэрэг таагүй төгсөнө. Харин эвдэрхий ятга зүүдлэвэл өвдөхийн тэмдэг. Дурлагсдын хувьд энэ зүүд нь хэлсэн үгнээсээ няцахыг илэрхийлдэг. Хэрвээ та ятга хөгжим дарж байна гэж зүүдлэвэл хайр дурлалд хэт итгэмтгий байснаас алдана гэсэн үг.

Sunday, August 21, 2011

Афоризм багц

Дайснуудаа баярлуулахгүйн тулд зовлон гунигаа нууж яв.

Юм бүхэнд алтан дунджийг барьж чадсан хүн жаргалтай, амар тайван явдаг.

Найз нөхдийнхөө маргааныг тасалснаас, дайснуудынхаа хэрүүлийг шүүсэн нь дээр. Учир нь иймэрхүү явдлын дараа найзуудын чинь нэг чиний дайсан болж, дайснуудын чинь нэг чиний нөхөр болно.


Жаргах үедээ бусдыг бүү гоочил. Дайснууддаа ууч сэтгэлээр ханд. Ямар сайн хүнийг гомдоосноо мэдээд тэд гэмшиг. Өршөөл үзүүлэх боломж гардаг л юм бол бүү алгуурла. Хувь тавилан хэзээд урваж хөрвөдгийг бат санаж яв.

Өөрийнхөө шарил дээр унагах чийг үлдээхийн тулд үр хүүхдийнхээ нулимсыг гамнаж бай.

Их хүндэтгэл зан суртахууныг өөрчилдөг.

Friday, May 27, 2011

How Long Does Perfume Keep?

Хүүхнүүдийн тансаг хэрэглээний нэг бол яах аргагүй үнэртэн билээ. Нүдний харц, инээмсгэлэл, үнэр гурав бол ганц ч үг хэлээгүй байхад, таны талаар олон төрлийн мэдээлэл өгч чадах гурван хүчин зүйл билээ. Сүрчигний талаар таны мэдэхгүй ч байж мэдэх хэд хэдэн асуултны хариуг Америкийн гоо сайхны мэргэжилтэн өгчээ. Судалгаагаар ихэнх эрчүүдэд lavender, pumpkin pie гэсэн хоёр төрлийн үнэр илүүтэй таалагддаг гэнэ. Гэвч найз бүсгүйнхээ сүрчгийг таалах эсэх нь мөн л тухайн залуугаас шалтгаална. Таны үнэр түүнд юуг бодогдуулж байгаа нь хамгийн чухал аж. Харин өөрийнх нь бага насыг, эсвэл ээжийнх нь дулаахан тэврийг өөрийн эрхгүй бодогдуулж чадвал эрчүүд таны хажууд яг л нялх хүүхэд шиг байх болно. Сүрчиг авахаасаа өмнө найз залуутайгаа зөвлөөрэй.
Яаж сүрчигний үнэрийг удаан хадгалах вэ?
Сүрчигтэйгээ төстэй үнэртэй биеийн тос, эсвэл лосьон түрхэж шингээснийхээ дараа сүрчгээ түрхвэл үнэр нь илүү удаан хадгалагддаг. Гэвч ингэснээр таниас сүрчигний нялуун үнэр хэт их үнэртэнэ гэж айх хэрэггүй. Биеийн тос сүрчиг хоёр бие биедээ уусаж, бүтэн өдрийн турш анхилам үнэр таныг дагах болно. Мөн сүрчигний үнэр тодорч, эргэн тойронд тархах чадвар нь өндөр болдог.
Хувцсандаа түрхсэн нь дээр үү? Аль эсвэл?
Сүрчгийг хамгийн сайхан үнэртүүлэх арга бол нүцгэн арьсан дээр түрхэх явдал юм. Таны өөрийн арьсны үнэр, сүрчигтэй нийлж, амь ордог гэж хэлж болно. Үнэр нь илүү зөөлөн, аятайхан болдог ба сүрчиг биеийн температурт бүлээсдэг. Ингэснээр өөр хэнээс ч биш, зөвхөн таниас л ялгардаг сайхан үнэр бий болно.
Нэг ижил сүрчиг түрхсэн хүмүүс заримдаа өөр өөр үнэртдэг
Хүний арьсны онцлог, хоолны дэглэм, ариун цэврийг хэр сахьдгаас шалтгаалан нэг ижил сүрчиг түрхсэн хүмүүс өөр үнэртэх нь бий. Эцсийн үнэр нь ижил боловч, хүнээсээ шалтгаалаад зарим найрлага нь дарагдаж эсвэл тодордог. Тиймээс сүрчгийг худалдаж авахаасаа өмнө заавал өөр дээрээ түрхэж үзэх хэрэгтэй.

Сүрчгийн үнэрийг яаж мэдэх вэ?
Гоо сайхны барааны дэлгүүрт худалдан авагчдыг түрхэж үзэхэд зориулсан тестер сүрчигнүүдийг байдгийг бид мэднэ. Үнэрийг нь мэдэх хамгийн сайн арга бол биедээ өөр ямар ч үнэртэн түрхээгүй байхдаа, үдээс өмнө буюу дэлгүүрт хөл хөдөлгөөн бага үеийг сонгох явдал. Мөн маш бага мл-ээр савлагдсан сэмплийг нь аваад, шүршүүрт орсныхоо дараа түрхэж үзээрэй.
Анхилам үнэртэй шампунь, гарын тос, ангижруулагч мэтийн бүтээгдэхүүнүүд хэрэглэсэн үедээ
сүрчгээ түрхвэл яах вэ?

Хүн дээд тал нь 3 төрлийн үнэрийг л нэг дор ялгах чадвартай. Тиймээс хамгийн хүчтэй үнэрүүд нь л үлдэж, шампунь ангижруулачны сул үнэр нь замхрах болно.
Хаана түрхэх вэ?
Чихний ар, бугуйн дотор талаас гадна шилэн хүзүү сүрчгийг удаан тогтоодог хэмээн гоо сайхны мэргэжилтнүүд сүүлийн үед батлах болсон. Таны хөдөлгөөн бүрт сүрчгийн анхилам үнэр сэнгэнэх аж.

Tuesday, July 7, 2009

Сүрчиг - Perfume

Үнэртэй усыг хэрэглэж ирсэн түүх та бидний мэдэх Клеопатра хатан хаан, Египет, Ромын хаад, ихэс дээдсээс улбаатай. Тухайн үед сүрчгийг харц энгийн ардууд хэрэглэвэл бүр цаазаар авах ял ч сонсох хүртэл шийтгэл оноогддог байв. Тэгвэл өнөөдөр Клеопатрагаас л үнэртдэг байсан сайхан үнэр эмэгтэй хүн бүрээс үнэртэх боломжтой болсон.

зөвлөгөө

- Ажил хэргийн болон өдрийн цагаар /дорны/ буюу хурц чамин хэрэглэх зохисгүй юм. Харин зөөлөн ердийн сүрчиг хэрэглэх нь зүйтэй. Харин орой үдшийн цагаар, үдэшлэг уулзалтад хурц үнэртэнг хэрэглэж болно.
- Зөөлөн даруухан дүр төрхтэй эмэгтэйчүүд цэцгийн үнэр агуулсан сүрчиг гайхамшигтай зохидог. Харин чөлөөтэй эротик бүсгүйчүүлд хурц содон үнэр онцгой содон зохилдлогыг бий болгодог.
- Хар үстэй, боровтор царайтай ази бүсгүйчүүдэд дорны үнэртэй сүрчиг илүү зохилдоно.
- Тамхи, архи, халуун ногоо бусад хурц үнэртэй хоол ихээр хэрэглэвэл үнэрийг ихээр өөрчилдөг.
- Чиний сонгосон үнэртэн яг яаж үнэртэх бол гэдгийг мэдэхийн тулд алган дээрээ үнэртэй уснаас тусаагаад, хатангуут нь алгаа хамарныхаа хажууд авчран сэвж үнэрт.
- Үнэртэй усыг түрхэхдээ нимгэн арьстай хэсэгт түрхдэг. Чихний ар, хүзүүний урд тал гэх мэт. Энэ хэсэгт түрхсэн үед үнэр нь агаарт өргөн тархдаг.
- Мөн хүзүүний ороолт, нусны алчуурандаа шингээж болно.
- Үслэг эдлэл үнэрийг сайн хадгалдаг. Тийм учраас өвлийн цагт үстэй захтай юм өмсдөг бол түүндээ шингээгээрээ.
- Дууссан үнэртэй усныхаа савыт орны даавуу хийдэг шүүгээндээ хамт хийгээрээ. Тэгвэл үнэр нь даавуунд шингэж улмаар унтах явиад биед шингэнэ.
- Ямар ч хувисанд сүрчиг дүрхдэггүй. Яагаад гэвэл хувцаснаас амархан үнэр нь гарахаас гадна хувцсыг чинь завааруулах магадлалтай.
- Хурц үнэртнээс татгалзаж үл мэдэг, нялуун биш цэцгийн үнэртэй сүрчиг хэрэглэх нь зохимжтой.

Дэлхийн үнэртэнгийн урлагыг Америкийн, Европын гэсэн хоёр урсгалд хуваан авч үздэг. Европ урсгал нь өнө эртний түүхтэй. Үнэртний цуглуулга нь олон төрлиин найрлага, үнэриин асар их баялаг мэдрэмж хэлбэлзэл, савлалын загвар маш нарийн агаад үйл нь хялбар биш юм. Америк маягийн сүрчгийн онцлог нь энгийн атлаа цоглог, спорт маягийн, Европ төрөлтэй харьцуулахад орчин үеийн, нийтлэг хамгийн гол нь тансаг байдаг билээ. Ташрамд хэлэхэд: сүрчиг үйлдвэрлэгч үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн бүх л үе шат патентлагдан нууцлагдсан байдаг учраас эдгээр аж үйлдвэрүүдээс зөвхөн дөрөвхөн нь л жуулчдад өөрийн үйл ажиллагааг сонирхон үзэхийг зөвшөөрдөг байна.

Monday, March 16, 2009

Monday, February 23, 2009

Monday, February 2, 2009

Эцэг

Түүнийг гэртээ ядарч, сульдаад ирэхэд 5 настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс “Ааваа, та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?” гэж асуужээ. Тэрээр “Энэ чамд хамаагүй” гэж уцаарлан хэллээ. Хүү нь “Гэхдээ ааваа, үнэхээр мэдмээр байна” гэж шалав. “За яахав, 20 доллар олдог” хэмээн хариуллаа.


Гэтэл хүү нь “Та тэгвэл надад 10 доллар өгөөч” гэх нь тэр. Аав нь учиргүй уурлаж “Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом, янз бүрийн зүйлд зориулах илүү мөнгө алга. Өрөөндөө ороод, хаалгаа хаа” гэжээ.

Хүү чимээгүйхэн өрөөндөө ороод, хаалгаа хаав. Аав ч ууртайгаар “Энэ хүүхэд яаж ийм зүйлийг зоригтой асууж байна аа?” гэж боджээ. Нэг цагийн дараа тэрээр хүүдээ уурлаад мөнгөөр яах гэж байсныг нь асуугаагүйгээ саналаа. Магадгүй үнэхээр чухал байсан ч юм билүү. Хүүгийнхээ өрөөнд ороод, орондоо хэвтэж байгаа хүүгээсээ “Унтаж байгаа юм уу?” гэж асуулаа. Хүү нь үгүй гэж хариулахад “Май энэ 10 долларыг ав. Түрүүн муухай аашилсныг минь уучлаарай, өнөөдөр их хүнд өдөр байлаа” гэжээ.

Хүү нь баяртайгаар үсрэн босоод “Баярлалаа ааваа” гээд орон доороосоо бутархай мөнгө хадгалдаг хайрцгаа гарган, аавыгаа царайчлан хараад мөнгөө удаан гэгч нь тоолов. Аав нь мөн л уурлаж “Чамд мөнгө байсаар байтал яагаад надаас мөнгө авч байгаа юм бэ? Чиний тоглоомонд оролцох зав надад байхгүй” гэж хэлэхэд хүү нь “Ааваа би тантай нэг цаг хамт баймаар байна. Энэ 20$-оор таны нэг цагийг авч болох уу?” гэжээ.

Friday, December 26, 2008

Зүүдний тайлал

Бие биенийгээ vнсэж байгаа хvvхэд харж - зvvдлэх нь гэр

бvлийн амьдралд орж ажил хэрэг таатай байх болно.

Єєрийнхєє эхийг vнсэж байна гэж - зvvдлэх нь таныг ажлын
амжилт, найз нєхдийн хvндлэл хайр хvлээж байна.
Ах, эгчийгээ vнсэж байна - гэж зvvдлэх нь ойрын vед сэтгэл
хангалуун, найз нєхєдтэйгээ элэгсэг дулаан байна.
Хайртай хvнээ харанхуйд vнсэж байна - гэж зvvдэлвэл аюул
болон завхай явдлыг єгvvлнэ.
Хэрвээ хайртай хvнийгээ гэрэлтэйд vнсэж байна - гэж
зvvдэлвэл та бvсгvйчvvдэд єгєємєр хандсан хэвээр байхыг харуулж байна.
Танихгvй эмэгтэйг vнсэж байна гэж зvvдэлвэл - гэж зvvдэлвэл ёс суртахуунгvй vйлдэл хийх харуулна.
Харин таны єрсєлдєгч хайртай хvнийг тань vнсэж байна - гэж
зvvдлэх нь тvvнийхээ хайр хvндлэлийг алдах аюул байна. Эхнэр нєхєр нэг нэгнийгээ vнсэж байна -гэж зvvдлэх тэдний гэр бvл vргэлж эв найртай байх болно.
Хэрвээ та дайснаа vнсэж байна - гэж зvvдэлвэл энэ нь танд найзтайгаа эвлэрэх боломж гарна гэдгийн илэрхийлэл юм.
Хэрвээ залуу эмэгтэй амрагтайгаа vнсэлцэж баригдаж гэнэдлээ - гэж зvvдэлвэл найз нєхдийн зvгээс тvvний дургvйг хvргэсэн vйлдэл хийнэ.


Цас - зvvдэлвэл инээдэмтэй юм болох
Нар - зvvдэлвэл газар ухна

Хон хэрээ - зvvдэлвэл хэл сураг дуулна.
Тагтаа - зvvдэлвэл янаг хайртаа хvнтэйгээ эсвэл элгэн садантай vнсэлцэх
Могой - зvvдэлвэл нууцгай дайсан, тааламжгvй хvн
Хараацай- зvvдэлвэл сонин хачин зvйл дуулна
Адуу - зvvдэлвэл дайсантай учрах болно
Мэлхий - зvvдэлвэл согтуу хvмvvстэй учрах
Хонь - зvvдэлвэл баяжина
Нохой- зvvдэлвэл андтайгаа учрах
Єндєг - зvvдэлвэл хэрvvл хийнэ
Цаасан мєнгє - зvvдэлвэл юм хожино
Дарс - зvvдэлвэл нэг хvнд буруутан болно
Архи - зvvдэлвэл гачигдал зовлон учрана
Толь - зvvдэлвэл нєхєртєє хууртаж мэхлэгдэнэ
Зvv - зvvдэлвэл аюулд учирна
Тvлхvvр олж - зvvдэлвэл хулгайчийг барина
Бєгж - зvvдэлвэл хань ижилтэй болно
Сvv - зvvдэлвэл хэрvvл уруул гарна
Гурил - зvvдэлвэл євчин зовлон
Шар айраг ууж - зvvдэлвэл муудалцах болно
Алчуур - зvvдэлвэл захидал авна
Ор дэр - зvvдэлвэл бие муудах
Сахал vс ургаж- зvvдэлвэл олз омог
Сахал vс хусаж -зvvдэлвэл гарлага гарна
Цус - зvvдэлвэл ойрын хамаатантай учирах
Хvvхэн- зvvдэлвэл гайхалтай сонин юм болно
Vсээ самнаж - зvvдэлвэл хурим болно
Нисэж явна - зvvдэлвэл амжилтанд хvрэх
Шvд унаж- зvvдэлвэл танил эндэх
Юм олж - зvvдэлвэл орлого олох
Уйлж гашуудаж - зvvдэлвэл баярт vйл тохионо
Хvмvvс бvжиглэж байна - зvvдэлвэл согтотлоо архи ууна

Цамц зvvдэлбэл - Хагацашгvй хайр ирэх болно.

Энгэр нь задгай цамц зvvдэлбэл - Гэнэтийн хайртайгаа учирна.
Хуучин цамц зvvдэлбэл - Эртний найз нєхєдтэйгээ уулзана.
Урагдаж, vрчийсэн цамц зvvдэлбэл - Золгvй явдал тохиолдож магадгvи.
Бєєс зvvдэлбэл - Санаанд оромгvй бэлэг авна.

Гvйж яваа бвєс зvvдэлбэл - Ажил хурдан бvтнэ.
Олон бєєс зvvдэлбэл - Таагvй явдал тохиолдоно.
Даарч байна гэж зvvдэлбэл- єв залгамжлана
Даарч бээрэн, хєлдєж байгаагаар - зvvдэлбэл єв хєрєнгє залгамжилна.
Бvсгvй хvн толь - зvvдэлбэл нєхєртєє хууртаж, мэхлэгдэнэ.
Олон тагтаа - зvvдэлбэл буян хишиг дэлгэрэх болно.
Хvvхэн хvн хоргvй могой - зvvдэлбэл тэднийд худууд нь ирнэ.
Эрэгтэй хvн тарвас - зvvдэлбэл гай уршигтай учирна.
Могой бие ороож байна - гэж зvvдэлбэл насны ханьтайгаа учирна.
Гал зvvдэлбэл- хvсэл мєрєєдєл тань бvтэлгvйтэх нь болно.
Могой араас чинь хєєвєл - Санасан ажил сэтгэлчлэн бvтнэ.
Могойнд хатгуулбал - Хэл аманд орооцолдоно.
Могой мушигралдаж байвал - Ажил явдал удааширна.
Могойн чуулгантай таарвал - Олз омогтой байна.
Загас идэж байвал - Хvvхэдтэй болно.
Загас барьж байвал - Хайр дурлалтай учирна.
Бараан єнгєтэй загас зvvдэлбэл- Найз нєхрийн харилцаа тасарна.

Tuesday, December 9, 2008

Күнзийн Хувь заяа

Күнз (Хятад: 孔夫子, Kong Fuzi буюу K'ung-fu-tzu, утгачилбал "Конг багш", гэхдээ Kongzi 孔子 буюу Күнз гэдэг нэр нь дорно дахинд түгээмэл, МЭӨ 551‐МЭӨ 479) нь Хятад улсын гүн ухаантан, их сэтгэгч юм. Тухайн үеийн нийгмийн үзэл суртал болж байсан шаманизмийг гүн судалсаны үндсэн дээр өөрийн гүн ухааныг боловсруулсан нь өдгөө Күнзийн сургааль гэгдэг
Күн зи бол Чүнь-чүүгийн сүүлийн үеийн Лү улсын хүн. Бичгийн сургаалыг үндэслэгч бөгөөд алдарт сэтгэгч,улс төрч, сурган хүмүүжүүлэгч мөн. Залуудаа бага түшмэл байж тавин нас хүрээд Лү улсын Жүн-дүү хотын эрхэлсэн түшмэлийн тушаалд дэвшиж, дараа нь тэргүүлсэн сайдын тушаалыг орлон гүйцэтгэсэн байна.өтөл насандаа Лү улсын гэгээрлийн үйлст хүчин зүтгэж “шүлэглэлт ном”, “засагт ном”, “зурхайт ном”, “ёслолт ном” зэрэг бичгийг зохион эмхэтгэж “шашинт ном” -д өөрчлөлт оруулсан байлаа. Күн зи нас барсны дараа шавь нар нь түүний яриа өгүүлэлийг тэмдэглэн эмхэтгэж “шүүмжлэл өгүүлэл” хэмээх ном болгожээ. Энэ нь Күн зийн үзэл санааг судлах чухал материал юм.Күн зи баруун Жү улсын боолын байгууллыг хамгаалах үүднээс “нэрийг төв Болгох” зорилтыг дэвшүүлж эзэн өршөөлтөй, түшмэл үнэнч, эцэг энэрэнгүй, хөвгүүн ачлалтай байвал сая ноёрхогч ангийн дотоодын нягтарлыг бэхжүүлж чадна гэж үзсэн байна.Түүний сургаал нь “өршөөлийг” чухалчилдаг. Тэрбээр “өршөөл” бол “хүнийг хайрлах” явдал мөн гэж үзээд “шударга уучлалын ёс”-ыг санаачилж байлаа. “өршөөлийн тухай сургаал” нь олон үеийн феодалын газрын эзэн ангийн сэтгэгчдийн сурталчилан дэлгэрүүлэхээр дамжин “өршөөлт засаг”, “гурван хэлхээ таван өөрд”, “шударга аялал цэхч журам”-аар агуулга болгосон феодалын ёс суртахууны үзэл санаа болон бүрэлдсэн байна. Тэр нь Хань улсаас хойш хоёр мянган жилийн феодалын соёлын ноён нуруу нь болж маш их нөлөө үзүүлсэн байлаа. Күн зи гэгээрэл боловсролыг хөгжүүлэх болон эртний соёлыг эмхэтгэн уламжлах талаар асар их хүчин зүтгэл гаргасан юм. Тэрбээр хамгийн анхны хувийн сургуулийг байгуулж гурван мянган шавь хүмүүжүүлсэн байна. Түүний дотор далан хоёр шавь нь нэр алдрыг олсон байна.
Күнзийн сургаал
Дундаж хүнээс дээшээ гарсан хүнтэй дээд юмны тухай ярьж болно Харин дунджаас доогуурхтай дээд юмны тухай ярьж болохгүй.

Хүмүүс зан авираа засаж сайжруулахгүй, сургаж хэлээд байгаа юмыг ойлгохгүй, бас үүргээ мэдэж буй атлаа түүнээ биелүүлж гэм согогоо хаяж гээх чадваргүйг хараад би гасалж гунихрах юм даа.

Төгөлдөр мэргэн хүнтэй учирна гэж бодохоо би бүүр больсон. Буянтай сайхан хүнтэй уулзвал л болох нь тэр бололтой.

Хүн яахаараа дөр жолоогүй хэнэггүй, үг сүггүй худалч, ичих нүүргүй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггүй юм.

Анхааруулан хэлсэн зүй ёсны сануулгыг хүлээж авахгүй байж яахин болох билээ. Тэгэхдээ энэ дагууд өөрөө засрах нь чухал. Аятайхан хэлж буй зөвлөгөөг сонсоод баярлахгүй байж хэрхэн болох билээ. Тэгэхдээ зөвлөгөөний утга учрыг сайн олох нь чухал. Зөвшөөрөөд л байдаг авч өөрийгөө засдаггүй, утга учрыг нь олоогүй байж баярлачихдаг хүмүүст би тусалж чадахгүй

Мэдэж буй хүн эргэлздэггүй
Хүнлэг хүн сэтгэл чилдэггүй
Зоригтой хүн айж эмээдэггүй.

Буянтай сайн хүн бол хүнд байгаа бүх сайн юм нь ялж дийлэхэд тусалдаг. Шальгүй жижиг хүн бол муу юм нь ялж дийлэхэд нөлөөлдөг.

Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал мушаал хэрэггүйгээр дагана. Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгүй

Өөртөө хатуу, бусдад энэрэлтэй байвал өс хонзон үүсдэггүй.

Шударга ёсны тухай ярихгүйгээр бүтэн өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох билээ!

Ухаантай сийрэг хүн өөрийн төгөлдөр бусдаа л санаа зовохоос биш, нийтэд алдаршсангүй хэмээн харуусан гомдолдоггүй юм.

Ухаантай сайн хүн жижиг юманд үнэлэгддэггүй боловч бүхий л аугаа ихийг хийж чадна. Шальгүй жижиг хүн бүхий л аугаа ихэд хүч чадалгүйн учир бага жижиг юманд үнэлэгддэг.

Ухаантай сайн хүн зарчмыг хатуу барьдаг боловч зөрүүдэлдэггүй.

Зам адилгүй байвал төлөвлөгөөг хамтран зохиодоггүй.

Яруу тод байх гэдэг ярианд тавигддаг гол шаардлага.

Ашигтай тустай найз гурав, хор хөнөөлтэй найз бас гурав буй. Шударга нөхөр, цэвэр цагаан сэтгэлтэй нөхөр, ихийг мэддэг нөхөр гурав ашигтай. Худлаа хэлдэг найз, хоёр нүүр гаргадаг найз, сайхан ярьдаг найз гурав хортой.

Ухаантай сийрэг хүн гурван цээрийг барьдаг. Амьсгал, цус нь халуун буй бага залуу насандаа хормойн цэнгэлээс зайлсхийдэг. Амьсгал, цус нь хүчтэй буй идэр насандаа хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Амьсгал, цус нь суларсан өтөл насандаа хомхойн шуналаас зайлсхийдэг.

Ухаантай сийрэг хүн есөн бодлоор цэнэдэг. Ажиглан харж буй үедээ лав тод харав уу гэж боддог. Сонсон байгаа үедээ бат зөв сонсов уу гэж боддог. Царайны илрэл минь зөв байна уу, яриа минь илэн далангүй байна уу, ажил хэрэгтээ зөв зүйтэй хандав уу гэж тэрбээр ямагт боддог. Тэрбээр эргэлзэж байгаа бол зөвлөлдөх тухайд боддог. Уурсан хэлэгнэж буй бол муу үр дагаврын тухайд боддог. Ямар нэгэн юм хийхийнхээ өмнө шударга ёсны тухай боддог.

Хамгийн дээд мэргэн ухаан, хамгийн их тэнэг явдал хоёр хэзээ ч үл өөрчлөгдмү.

Цуурхал тарааж буй хүн сайн үйлийг гээсэн байдаг.

Шальгүй муу хүнтэй хамт эзэнд зүтгэж хэрхэн болох билээ? Шальгүй муу хүн бол зорилгодоо хараахан хүрээгүй байхдаа зөвхөн түүндээ л хүрэх гэж зовж шаналан зүтгэдэг. Зорьсондоо хүрчихвэл тэндээ тогтож тэсэж байх гэж шаналдаг. Олсноо алдчихгүй юмсан гэж зовж шаналахдаа тэрбээр ямар ч муу юм хийхэд бэлэн байдаг.

Шальгүй жижиг хүн алдаа гаргачихвал ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж оролдлог
.
орчуулсан Даш-Ёндон



Sunday, November 16, 2008

History of Perfume

Үнэрийг мэдрэх, өөрөөр хэлбэл гоо сайхныг хүртэн мэдрэх чадвар хүнд байгалиас заяасан хишиг юм. Хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд оюун ухаант хүн хийгээд түүнийг хүрээлэн байгаа орчноос хамааран соёлын асар их хөгжил явагдаж байсан гэлтэй. Хүн хэрэгцээг дагаж хөгжиж байсан дээрээс чамин тансаг бүхэнд татагдаж байсан байх юм. Жишээ нь: Уран зураг, уран баримал, дуурь, балет гэх мэт. Харин сүрчиг гэдэг нь хүний түүхэн бүтээл, тиймээс ч урлаг гэж хэлж болно. Сэтгэлийн гүнээс гарч ирэх тэрхүү илрэлийг дүрээр төлөөлүүлж буулгахыг урлаг гэдэг ба байгалийн түүхий эдээр хүний дотоод ертөнцөд нэвтрэх нэг урлаг бол үнэртэн хийгээд сүрчиг буюу.

Эртний Египетийн хаад, хатад агуу их хөгжлийн эрин үедээ өдгөөгийн бидний хэрэглэж заншсан үнэртэнг байгалиас нь шууд хэрэглэж эхэлжээ. Тэрхүү анхилуун үнэрт тосыг гоо сайхандаа хэрэглэж байсан нь үнэхээр сонин. Харин Сүрчиг буюу Parfum гэдэг үг нь Parfumes гэсэн латин үгнээс гаралтай. Энэ нь анхилам үнэрт ургамал, цэцэгсийг шатаан эвгүй үнэр дарах, мөн шашны үйлд хэрэглэж байсантай холбоотой ажээ. Харин үнэртний ертөнц Франц улсын түүхтэй салшгүй холбоотой билээ. Дундад зууны үед Францын эрхэмсэг хатагтай нар анхилам үнэрийг бээлийдээ шингээн хэрэглэдэг байсан, мөн гарамгай жанжин Напелеон Бонапарт тулалдаан бүхнийхээ өмнө цоо шинэ, өөр өөр төрлийн сүрчиг хэрэглэдэг байсан нь дайснууд нь түүний үнэрт ховсдуулдаг хэмээн үздэг байжээ. Гэвч энд өгүүлэх гэж буй түүхэн баримт нь үнэртний үйлдвэр Франц улсын Гресс тосгонд тэртээ 400 гаруй жилийн өмнө үүссэн билээ. Уг хотод 30 аж үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг ба дэлхийн гоо сайхны хэрэглээний гол түүхий эдүүд бэлтгэгддэг байна. Тэд өөрт байхгүй түүхий эдээ Европын бусад улс орон, өмнөд Америк, Араб, Хятад, Энэтхэг зэрэг улсаас импортлодог. Нэгэн сонирхолтой мэдээнээс үзэхэд томоохон фирмүүдийн үнэртний үйлдвэрлэлийн бүх л үе шат патентлагдан, нууцлагдсан байдаг байна. Үнэртний урлагийг Америкийн, Европын гэсэн хоёр урсгалд хуваан үздэг.

Европын урсгалыг өнө эртний түүхтэй, үнэртний цуглуулга нь олон төрлийн найрлага, үнэрийн асар их баялаг мэдрэмж, хэлбэлзэл, бололцоотой савлагааны дизайн нь маш нарийн агаад үйл нь хялбар биш юм. Америк маягийн үнэртний онцлог нь туйлын энгийн атлаа цоглог, спорт маягийн, Европ төрөлтэй харьцуулахад орчин үеийн нийтлэг хамгийн гол нь тансаг байдаг билээ. Үнэртэн сүрчиг нь цэвэр байгалийн гаралтай ургамал цэцэгсийн хандаас гаргаж авдагт оршиж байсан бол 1920-иод онд үнэртний хөгжлийн хувьд шинэ шат бий болж Альдегид хувьсгал гарсан түүхтэй. Альдегид хувьсгал буюу 100 хувь химийн найрлагатай түүхий эд үйлдвэрлэлд нэвтрэн орж ирснээс хойш үнэртэнг ерөнхийд нь хоёр хуваадаг болсон.

1. Байгалийн цэвэр түүхий эдийн шинжтэй 2. Альдегид буюу 100 хувь химийн шинжтэй Цэвэр байгалийн түүхий эдээс бүрдсэн найрлагатай үнэртэй сүрчиг ховор хийгээд үнийн хувьд өндөр байдаг. Жишээ нь нэг литр сарнайн цэвэр охь 78,525$ байдаг байна. Мөн түрхэсний дараа гурав өөр нотоор хувиран үнэртдэг гайхалтай онцлогтой гэдгийг та мэдэх үү 1. Top Note буюу эхэн үнэр: 15-20 мин

2. Heart Note буюу дунд үнэр: 3-4 цаг

3. Base Note буюу төгсгөл үнэр: хувцас, биед шингэж үлдэх үнэр. Хуурамч бүтээгдэхүүний хуьд мэдээж дээрхийн адил хувиран өөрчлөгдөх чадваргүй байдаг билээ. Үнэртний орц, найрлага, концентрацын хувьд гэвэл онолын хувьд спирт, ус, эфирийн тос, альдегид дөрвийн “нэгдэл” хүний гоо сайхан, чамин хэрэглээний гүйцээлт болдог гэж тодорхойлогддог.

Үнэртэй усыг бүтээхэд оролцдог анхилуун үнэрт бодисуудыг ургамлын, амьтны химийн найрлагатай гэж ангилан, ихэнх түүхий эдийг янз бүрийн цэцэгсээс гарган авдаг. Өдөр тутам бидэнд хамгийн ойр байдаг цэцгээс эхлэн хамгийн ховор нандин бүх цэцэг өөртөө дахин давтагдашгүй өвөрмөц, сайхан содон үнэрийг агуулж байдаг билээ. Мэлрэг, сарнай, нил, замбага цэцгүүд нь чухал түүхий эдийн тоонд ордог байна. Харин спиртийн найрлага нь үнэрийг муутгахгүй хадгалах, хурдан тараан ууршуулах, мөн үнэрийн хувирал болох нотонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Усны найрлага нь мэдээж шингэлэх, тус бүр үнэрүүдийг тусгаарлан салгах зориулалттай. Харин үнэртэн сүрчгийг найрлага савлагаанаас огт хамааралгүйгээр тусгай нарийн концентрацын ангиллаар тодорхойлно

1. Parfum буюу Охь 5мл-15мл савлагаатай 20-25 хувь Зөвхөн эмэгтэй хүнд зориулагдсан байна.
2. Eau De Parfum буюу сүрчиг 15 мл-100 мл савлагаатай. 15-20 хувь Зөвхөн эмэгтэй хүнд зорулагдсан байна.
3. Eau De Toilette буюу үнэртэй ус 30 мл-125 мл савлагаатай. 7-14 хувь Эмэгтэй, эрэгтэй хүнд зориулагдсан.
4. Eau De Cologne буюу Колны ус 30 мл-125 мл савлагаатай 10-15 хувь Эрэгтэй хүнд зориулагдсан. /Германы Колн хотын нэрээр нэрлэгдсэн үнэртэн./
5. Body Spray /Deodrant/ буюу биеийн чийгшүүлэгч 100мл-200мл савалгаатай.
6. Body Cream /биеийн тос/ 3-8 хувь
7. Body Lotion /биеийн сүүн шингэн/ 3 хувь
8. Body Powder /биеийн пүдр/ 3-8 хувь
9. Shower Gel /шингэн саван/ 3-6 хувь
10. After Shave Lotion /сахлын ус/ 3 хувь
11. After Shave Balm /сахалын тос/ 4 хувь
12. Eau De Toilette Alchohol Free спиртгүй үнэртэй ус Судасны гол гол төвүүд нь үнэртэн түрхэх хамгийн тохиромжтой цэгүүд болдог. Энэ цэгүүд нь бугуй, цээж, чихний ар тал, тохойн урд хэсэг зэрэг болно. Энд биеийн дулаан хамгийн тааламжтай, тогтмол хэмжээнд байдаг тул түрхсэн үнэртэн удаан хадгалагддаг. Өнөөдөр үнэртний үйлдвэрүүдэд үнэрлэх чадвар бүхий тусгай машин байдаг ч хүнээс давуу үнэрлэх тийм машин одоо хүртэл бий болоогүй тул үнэрлэх чадвартай нь зөвхөн хүн та бид билээ. Өнөө үед 20000 орчим алдартай өнгө байгаа бөгөөд дэлхийн үнэртэн үйлдвэрлэгчид уг өнгөнүүдээс зөвхөн таньд зориулсан үнэртнийг гаргахаар ажиллаж байна.

Sunday, May 18, 2008

зүйр үг (Korea)

1. 무소식이 희소식이다
Сураггүй байх нь сайн мэдээ юмаа.
Ямар нэг муу юм болсон бол холбоо барина, харин сураггүй байгаа юм чинь сайн байгаа гэсэн үг.
2. 그림의 떡
Зурган дээрх ддог (тутраганы жигнэмэг)
Гоё сайхан юм хажууд байсан ч авч чадахгүй юм.
3. 산 넘어 산
Уулыг даваад уул
Хэцүү асуудлаа нэг тийш нь болгосон ч дахиад өөр асуудал үүсч байнга асуудалтай явах
4. 세월이 약이다
Цаг хугацаа бол эм юм
Одоо хэцүү байлаа ч цаг хугацаа өнгөрвөл бүх юм сайхан болно гэсэн утгатай
5. 남의 떡이 더 커 보인다
Бусдын юм илүү том харагдана
Яг адилхан юмтай байлаа ч хүний юм минийхээс илүү гоё харагдах