
Sunday, November 13, 2011
Ганцхан надад зориулагдсан амьдрал

Sunday, September 25, 2011
Өглөөний цай

Өглөөний цай таныг:
- Амархан ядарч сульдахаас хамгаална.
- Оюуны бүтээмжийг нэмэгдүүлнэ.
- Хэт их идэхээс сэргийлнэ.
- Байнга хэвшил болгож чадвал та өөрийгөө энгийн аргаар хөгшрөлтөөс хамгаалж байна л гэсэн үг юм.
Friday, August 5, 2011
Гайхамшигт амьдрал
Imagine being born without arms. No arms to wrap around a friend; no hands to hold the ones you love. What would you do? but, life continues...
Найзыгаа тэврэх гар байхгүй, хайртай охин дээрээ гүйгээд очих хөлгүй. Алхаж, бүжиглэж, гүйж чадахгүй байвал та яах уу? Гэвч ч амьдрал үргэлжилсээр байдаг юм байна....
Tuesday, July 26, 2011
Байгалийн гаралтай хоолны нэмэгдэл тэжээл

Бидний өдөр тутам хэрэглэж байгаа хоол хүнс амттай, илчлэг ихтэй байж болох ч бие организмыг шаардлагатай тэжээллэг бодисуудаар хангаж чаддаггүй. Түүнээс гадна жимс ногоонд химийн бордооны үлдэгдэл, мах, сүү, өндгөнд антибиотикийн үлдэгдэл, консерволсон даршилсан бүтээгдэхүүнд амт, өнгө, үнэр оруулагч, хугацаа уртасгагч гээд хүний биед хортой бодис агуулаагүй хүнсний бүтээгдэхүүн бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Шинжлэх ухаан техникийн үсрэнгүй хөгжил, хүрээлэн буй байгаль орчинтойгоо хайр гамгүй харьцсанаас бидний амьсгалж буй агаар, ууж байгаа ус, идэж буй хүнс маань хүнд ямар нэг хорт нөлөө бүхий хольцтой байдаг нь нууц биш.
Тэгэхээр бие организмд орж болзошгүй хорт бодисуудыг саармагжуулж гадагшлуулах, шаардлагатай амин дэм, эрдэс, бусад тэжээллэг бодисуудаар хангахын тулд бид байгалийн гаралтай хоолны нэмэгдэл тэжээл -ыг хэрэглэх шаардлагатай болж байна. Өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчилгээг дэмжиж, улмаар дархлаа тогтоодог. Эмнээс хэд хэдэн зүйлээр ялгаатай.
. Үйлчилгээний хүрээ ихтэй /ямар ч насны хүн ямар ч өвчинд хэрэглэж болно
. Удаан хугацаагаар хэрэглэхэд аюулгүй, ямар ч гаж нөлөөгүй.
. Биологийн идэвхит нэгдлийн агууламж өндөр учир үр дүн сайтай.
. Хөгшрөлтийг удаашруулж, биеийн чалх тамирыг сайжруулна.
. Энергийг тэнцвэржүүлж, гоо сайхныг сэргээн хадгалж эрч хүчийг нэмэгдүүлнэ.
. Эрүүлжүүлнэ.
. Хавдар болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлаа тогтооно.
Еропын хүн амын 50%, АНУ- Канадад хүн амын 80%, Японы хүн амын 86%, Солонгосын хүн амын 72%, хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Хэрэв та биологически активные добавки буюу байгалийн гаралтай хоолны нэмэгдэл тэжээлын талаар мэдээлэл авахыг хүсвэл wolf_taiga@yahoo.com захиа илгээгээрээ.
Friday, July 1, 2011
Health Benefits Of Red Ginseng

Хүн төрлөхтөний гайхамшигт эмчилгээний бүтээгдэхүүний нэг бол Хүн орхоодоо юм. Хүн орхоодойн олон төрөл байдаг Солонгос Хятад, Орос, Америкт ургадаг боловч солонгос хүн орхоодой нь хамгийн өндөр чанартай гэж үздэг, олон найрлагатай гэдгээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн.Байгаль дээр зэрлэгээр ургадаг хүн орхоодойн тархалт сүүлийн жилүүдэд эрс багассан учраас сүүлийн үед тарималаар ургуулах болжээ.
Улаан хүн орхоодой нь биед дараах ерөнхий үйлдлүүдийг үзүүлнэ:
• Төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг зохицуулна.
• Гадны хорт нөлөөллийг эсэргүүцнэ.
• Биеийн болон оюуны чадварыг дээшлүүлнэ.
• Радио идэвхит цацрагийн хордлогоос сэргийлнэ /тайлна/.
• Өсөлт, цусны эргэлт бодисын солилцоог сайжруулна.
• Цус төлжүүлэн, ходоод гэдэс элэг, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна.
• Цөс хөөнө.
• Тархины цусан хангамж, цусны эргэлтийг сайжруулна.
• Биед байгаа хортой бодисууд холестриныг гадагшлуулах, архаг ужиг өвчтөй хүмүүст илүү үр дүнтэй.
• Хөгшрөлтийг удаашруулах, ясны сийрэгжилт, эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед илрэх зовиурыг багасгах, сэвхтэх, үс уналтаас сэргийлнэ.
• Чихрийн шижин өвчтөй хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээг тохируулж, түүнээс үүсэх өвчнөөс сэргийлнэ.
Гэхдээ Та юуны түрүүнд уухыг бүү яаараарай эхлээд мэргэжилийн эмчээс заавал зөвөлгөө авсаны дараа уухыг танд санал болгож байна.
Sunday, June 5, 2011
Үнсэлт

Үнсэлт бол жирийн зан үйл огтоос биш бөгөөд эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүний бие организмд маш олон эерэг нөлөө үзүүлдэг. Жишээ нь үнсэлдэхэд нүүрний 30 гаруй булчин оролцож ачаалал авдаг учир арьс тэнийж хамаагүй уян хатан болдог зэргийг олон судлаачид батлжээ.Тэгвэл үнсэлтийн бас нэгэн шинэ шидийг шүдний эмч нар тогтоосон байна. Тэд үнсэлцэх үед хүнээс өвөрмөц “тачаангуй шүлс” ялгардаг гэдгийг нотолжээ. Тэрхүү кальци фосфороор баялаг шүлс нь буйлны үрэвсэл болон шүд хорхойтохоос сэргийлдэг гэнэ.Мөн сувиллын эмч нар халуухан үнсэлтийн үед хүн 12 калорийг зарцуулдаг хэмээж байна. Хэрвээ ийнхүү өдөр болгон үнсэлцээд байвал жилийн дотор 1 кг жин хасна гэсэн үг. Маш өчүүхэн тоо шиг санагдаж болох ч ийм аргаар турна гэдэг аятайхан биш гэж үү? Зарим эмч, судлаачид хэдийчинээ их үнсэлцэнэ төдийчинээ нас уртасна гэж үздэг. Учир нь үнсэлдэх үед организмын хөгшрөх процесст оролцдог зарим нэг хортой химийн нэгдэл ялгарах явц удааширдаг байна.
Friday, May 27, 2011
Health Benefits of Dark Chocolate

Элэгний эм хар шоколад ...
Лондоны нэгэн коллежийн эрдэмтэд хар шоколаданд элэгний євчнийг анагаах ид шид оршдгийг саяхан нээснээ Вена хотод болж буй элэгний євчний талаархи олон улсын хуралд мэдээлжээ. Хар шоколад нь архи хэтрvvлэн хэрэглэсэн болон бусад нєлєєнєєс болж vvсэх элэгний євчний улмаас цусны судас гэмтэх эрсдэлийг багасгах чадвартай аж.
Vvнээс гадна уг амттан антиоксидантыг их хэмжээгээр агуулдаг учраас цусны даралтыг бууруулдаг байна. Эрдэмтэд 21 хvн дээр хийсэн туршилтын vр дvнд уг дvгнэлтэд хvрчээ. Зарим судалгаагаар хар шоколад хэрэглэдэг хvмvvс чихрийн шижинд єртєх нь 22 хувиар бага болохыг тогтоосон. Долоо хоногт 50 грамм шоколад иддэг хvн чихрийн шижинд єртєх нь бага бєгєєд єртсєн ч эдгэрэх магадлал 46 хувьтай аж. Хар шоколад бие организмд шингэмэгцээ нэгэн зэрэг хавдар vvсгэгч эд эсийг устгах vйлчилгээтэй учраас эрvvл амьдралыг эрхэмлэсэн хоол хvнсний жагсаалтад багтах болжээ.
Тvvнчлэн шоколад стресс, сэтгэл санааны гутралыг даван туулахад сайн нєлєє vзvvлдэг. Тогтмол стрессдэг хvмvvс энэхvv амттаныг хоёр долоо хоногийн турш тогтмол хэрэглэсний дараа сэтгэл санаа хєнгєрєхийг мэдэрдэг байна.
What is cystitis? - How is cystitis treated?

Циститийн үед шингэн зvйл ихээр уух хэрэгтэй байдаг.
Гэхдээ бүлээсгэж ууж байх хэрэгтэй. Энэ өвчний үед спиртийн төрлийн ундаа, халуун ногоо, хүйтэн зүйл хэрэглэж болохгүй.
Хамгийн энгийн арга бол 100 хувийн цэвэр сranberry , оrange juice/ цангис эсвэл жүржийн шүүс, C vitamin ихтэй бүх төрлийн жимсний шүүс үр нөлөөтөй. Хvмvvс хамгийн хvчтэй, шинэ эмийг хайдаг. Гэтэл тэдгээр эм бэлдмэл нь тухайн vедээ vрэвслийн процессыг сайн дардаг боловч давсагны vрэвсэл дахилт өгч сэдэрдэг өвчин учраас дахиад л цистит хөдөлдөг.
Циститийг эмчлэх зарчим нь:
1.Нянгийн эсрэг эмийг зөв сонгож бvрэн гvйцэд хэрэглэх
2.Бөөр шээнсий замыг угааж цэвэршvvлэх. Дороос нь катетер тавьж угаахаас илvv амаар эмийн ургамал ууж шээс хөөх замаар давсаг болон шээсний замыг угаах нь илvv vр дvнтэй.
3.Биеийн эсэргvvцэл сулрах, даарч ядрах vед цистит дахидгийг анхаарч дархлаа дэмжих эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Цистит дахих шалтгаан нь:
-Нянгийн эсрэг эмийн эмчилгээг дутуу хийх
-Шээсээ удаан барих, давсгаа чинvvлэх
-Хөлнөөсөө даарах, хvйтэн шалан дээгvvр явах, ус туулах, чулуун довжоон дээр суух
-Бэлгийн ажлын өмнө, хойно угаалга хийхгvй бохир явах
-Архи, спиртийн төрлийн ундаа, лимонтой цай зэрэг нь цистит өвчнийг сэдрэхэд нөлөөлдөг.
Цистит өвчнийг бvрэн эмчлэхэд анхаарах зvйл:
1.Левомицитин, фуродонин, пенициллины төрлийн эмийг гурван хоногоор сэлгэж тасралтгvй наад зах нь 9-12 хоног хэрэглэх
2.Бөөрний цай, тэхийн шээг гэх мэт ургамлын гаралтай эмчилгээг 1,5-2 сар ууж хэрэглэх. Эдгээр нь шээсний замыг угаах vйлчилгээтэй.
3.Өвчний хурц vед халуун ууранд суух / гурван цагийн зайтай 3-5/ удаа
4.Дахилтаас сэргийлэх дэглэмийг сахих / цистит сэдрэх буюу хөдлөх таван шалтгааныг дахин уншаад тvvний дагуу хатуу дэглэм барихыг зөвлөе.
Friday, April 22, 2011
The health benefits of echinacea tea

Балжингаравын аймагт багтдаг эхинаци хэмээх энэ ягаан өнгийн үзэсгэлэнт цэцэг хүний дархлааг сайжруулах шидэт бодис агуулдаг гэнэ шүү
Эхинацийн ханд нь таны цагаан эс / гранулоцит /-ын тоог олшруулж, фагоцитозын процессыг сайжруулж, ямарваа нэг өвчний тархалтыг эсэргүүцээд зогсохгүй түүнийг үүсгэгч бичил биетний үржил хөгжлийг дарангуйлж, устгах үйлчилгээ үзүүлдэг юм байна.
Уг ургамлын өвс нь вирусын эсрэг нөлөөтэй. Эхинаци нь Гурван төрөл байдаг бөгөөд эдгээр нь дархлааны системийн бүх үйл ажиллагааг дэмждэг. Эхинаци цусны цагаан эсийн (макрофаг) идэвхийг нэмэгдүүлснээр өвчнийг эхэн үед нь дарах буюу, ханиад томууны зовиурыг бууруулдаг байна. Иймд эхинацийг өвчин эсэргүүцэх чадварыг сайжруулах, янз бүрийн халдварт болон архаг өвчнийг эмчлэхэд бусад бүтээгдэхүүнтэй хавсарч хэрэглэж ч болдог байна.
Sunday, April 10, 2011
Pineapples and Health

Did you know eating pineapples helps REDUCE inflammation? Pineapple contains a mixture of enzymes called bromelain. Bromelain blocks the production of kinins that form when there is inflammation. Also pineapples has vitamins, minerals, fiber and enzymes that is good for the digestive system and helps in maintaining ideal weight and balanced nutrition.
Хан боргоцой эмчилгээний чанартай, бараг бүх витаминууд агуулагддаг. Мөн минерал ба бичил элементүүдээр баялаг. Ялангуяа кали маш их, 320 мг хүртэл агуулагддаг. Хан боргоцойд маш ховор минерал бодис болох марганец, түүнгүйгээр бие организм дахь ферментүүд зохистой ажиллахгүй. Хэрэв дутагдвал ядаргаа болж, үе мөч өвдөн, чих шуугиж, цочромтгой уцаар болдог. Хан боргоцойд уураг задалдаг бромелин бий. Мөн цусны даралт бууруулж, судсуудын хананаас өөхөн хуримтлалыг арилгаж, цусны эргэлт сайжруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
Хан боргоцой биеэс ус гадагшлуулж, хаванг буулгадаг. Мөн гэдэс хямрах, ходоод өвдөхөд тустай. Нойр булчирхайн ажиллагааг хөнгөвчилж, сэвхийг арилгадаг сайн талтай. Хан боргоцой нь цус шингэлж, тромб үүсэхээс сэргийлдэг.
Хоол боловсруулалтыг сайжруулахын тулд хоол идэж байхдаа нэг аяга шүүс эсвэл зүсэм хан боргоцой идээрэй. Мөн элэг, үе мөчний өвчин, цус багадалт, өвдөөд эдгэрсний дараа, сул биетэй хүүхдүүдэд хан боргоцой өгөх сайн. Хан боргоцойг худалдаж авахдаа анхаарах зүйл гэвэл зөв хэлбэртэй, гэмтэлгүй, навч нь тод ногоон, алтлаг шар өнгөтэй байх ёстой. Мөн сайхан амт, үнэртэйг нь сонгоорой. Болсон жимс хатуу бөгөөд хайрс нь амархан хуурдаг. Ногоон эсвэл цоохор ногоон жимс боловсроогүй, гашуун байдаг. Хэт болсон жимс зөөлөн, хүрэн, гашланги үнэртэйг анхаарна уу. Жимсний доор хөгц үүсээгүй байх ёстой.
Хан боргоцойг хөргөгчинд хадгалж болохгүй, гялгар уут нүхлэн, өрөөний хэмд хадгал. Гэхдээ 2-3 хоногт идэж дуусгаaрай. Хэрэв хан боргоцойг уруу нь харуулж тавин хонуулвал улам чихэрлэг амтлаг болдог
Wednesday, April 6, 2011
Health benefits of tea

Wednesday, February 2, 2011
Sea Berry

Энэ утгаар нь чацарганыг цорын ганц “байгалийн поливитаминт” ургамал гэж нэрлэдэг.
Чацарганыг жимс жимсгэнэ байдлаар хэрэглэхээс гадна тосыг ялгаж хэрэглэдэг.
Чацарганы тосыг эмчилгээнд хэрэглэхдээ гол төлөв арьс, салст бүрхүүлийн үрэвсэлт шархлаат өвчин,цацраг туяанаас үүссэн түлэнхийн шарх зэргийг эмчлэхэд сайн үр дүнтэй ажээ.
Мөн зүрх судасны өвчин, ходоод, улаан хоолойн шарх, арьсны хөлдөлт түлэгдэлт, үрэвсэлт, рентген цацраг идэвхит туяаны хордолт зэрэг 30 гаруй төрлийн өвчний эмчилгээнд хэрэглэдэг.
Wednesday, December 15, 2010
Organic healthy vegetables and fruits

Үхрийн нүд. Үхрийн нүд нь дархлааг идэвхжүүлж, эсийг залуужуулж, мэдрэлийн системийг бэхжүүлэн, зүрхний үйл ажиллагааг дэмждэг. Мөн даралтыг хэвийн болгодог. “С” аминдэмээр баялаг.
Цэцэгт байцаа. Цэцэгт байцаа нь хорт хавдрын эсрэг болон дархлаа сэргээх үйлчилгээтэй.
Улаан лооль. Улаан лооль нь хавдрын эсийн хуваагдлыг зогсоодог, ликопин хэмээх маш хүчтэй антиоксидант агуулдаг. Мөн зүрх судасны өвчлөл үүсэх магадлалыг багасгадаг. улаан лоольд “Р3″ гэдэг бодис агуулагддаг бөгөөд тэр нь аспиринаас дутахааргүйгээр судсанд тромбо үүсэх магадлалыг бууруулдаг.
Амтат жүрж. Даралт ихсэх болон судас хатуурах өвчлөлийн үед тустай. Таргалалтыг багасгадаг, цусан дахь холестрины хэмжээг багасгадаг. Мөн “С, А, В” группын аминдэмээр баялаг.
Тоор. Тоор жимс нь калиар баялаг тул зүрхний булчинг бэхжүүлдэг. Магни нь бухимдлыг багасгаж сэтгэл санааг өөдрөг болгодог. Тоор нь арьсны эсүүдэд дэх чийгийг барьж, арьсны үрчлээг арилган, арьсыг толигор зөөлөн болгоно.
Чавга. Чавга нь гэдэсний үйл ажиллагааг сайжруулан, даралт болон бодисын солилцоог хэвийн болгож, цусан дахь холестрины хэмжээг багасгадаг.
Бөөрөлзгөнө. Бөөрөлзгөнө нь биеийн халууныг бууруулах, цус тогтоох ба хорт нэгдлүүдийг гадагшлуулах шинж чанартай. Бөөрөлзгөнө нь зэсээр баялаг тул сэтгэл санааны хямралтай хүмүүст илүү ашигтай.
Улаан усан үзэм. Усан үзэмний өнгө нь харлах тутам сортууд нь илүү ач холбогдолтой ажээ. Усан үзэм нь тромбо үүсэх процессыг удаашруулж, цусны судасны тонусыг сулруулдаг. Мөн усан үзмээс гаргаж авсан улаан дарс нь жүүснээсээ илүү ач холбогдолтой.
Гүзээлзгэнэ. Энэ жимсэнд фолийн хүчил, марганц, кали ба С аминдэм ихээр агуулагддаг. Энэ жимс нь бодисын солилцоог хэвийн болгож, хорт нэгдлүүдийг гадагшлуулж, бамбай булчирхайн гармон ялгаралтыг идэвхжүүлж, бэлгийн идэвхийг нэмэгдүүлдэг.
Бууцай. Бууцай нь хөгшрөлттэй тэмцэх маш хүчтэй антиоксидант болох лютеинээр баялаг.Бууцай нь эрүүл мэндэд тустай төрөл бүрийн аминдэм, төмөр эрдэс бодис, уураг, нүүрc усаар баялаг юм. Дорно дахины анагаах ухаанд ядарч доройтсон хүний биеийг тэнхрүүлэх, цус төлжүүлэх, аминдэмийн дутагдал, чийг бам болон ходоод гэдэсний өвчинг эмчлэхэд хэрэглэж ирсэн уламжлалтай.
Улаан сонгино. Энэ нь хорт хавдартай тэмцэгч кверцетин хэмээх антиоксидантаар баялаг ба бактерийн ба мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй.
Овьёосны нэвс. Овьёосны хэмхдэс нь эмчилгээний хамгийн их ач холбогдолтой бүтээгдэхүүн. Тэр нь тромбо үүсэхээс сэргийлж, бодисын солилцоог хэвийн болгож, дархлаа нэмэгдүүлэн, бамбай булчирхайн үйл ажиллагааг сайжруулан, организмаас хорт нэгдлүүдийг зайлуулдаг.
Хивэгтэй талх. Хивгэнд үрийн биологийн идэвхит нэгдлүүдийн 90% нь агуулагддаг. Мөн маш сайн антиоксидант болох Е-аминдэм ихээр байдаг. Хивэгтэй хар талх нь гэдсийг хаягдлууд болон хавдар үүсгэгч нэгдлүүдээс сайн цэвэрлэдэг. Цусан дахь сахар ба холестрины хэмжээг бууруулдаг. Хүний организмаас хорт нэгдлүүд болох хүнд металл (хар тугалга ба мөнгөн ус)-уудыг зайлуулдаг ажээ
Monday, November 29, 2010
Health Benefits of Raisin - Plum And Fresh Prune

1. Байгалийн, ургамлын гаралтай глюкоз нь хүний бүед хамгийн чухал шим тэжээл, энерги өгдөг.
2. Кали, магнигаар ихээхэн баялаг байдаг нь цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгахад тустай. Үзэм давс хамгийн багатай калигаар их байдаг тул зүрхний эрүүл мэндэд хамгийн тохиромжтой.
3. Үзэмний ургамлын гаралтай файбер нь хоол тэжээлийн боловсруулах систем, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихээхэн дэмждэг. Үзэм нь усан үзэмтэй нэгэн адил дарсны хүчлийг агуулдаг тул хоол тэжээлийн шингээлт, ялгаралт, нарийн гэдэс, бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд сайн байдаг.
4. Антиоксидант нь зүрхний шигдээс, хорт хавдарын эрсдлийг бууруулна.
5. Өлссөн үедээ их хэмжээний хоол идэхээсээ илүү бага зэргийн хатаасан жимсийг хөнгөн зууш маягаар хэрэглэснээр хэтрүүлж идэх , илүүдэл жинтэй тэмцэхэд тус нэмэр болдог.
Nutritive Values: per 100 gm.
- Vitamin A: 50I.U
- Vitamin B: thiamine .15mg.;
- Riboflavin: 08mg.
- Niacin: .5mg.
- Vitamin C: trace
- Calcium: 78mg.
- Iron: 3.3 mg.
- Phosphorus: 129 mg.
- Potassium: 575 mg.
- Fat: .5gm.
- Carbohydrates: 71.2gm.
- Protein: 2.3 gm.
- Calories: 268
Хар чавганы ач холбогдол

Хар чавга бол эрүүл мэндийн онцгой, олон талт ашиг тустай хатаасан жимс юм.
• Хоол боловсруулах системийн шингээх үйл ажиллагааг сайжруулахад нэн тустай
• Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг, өтгөн хаталт, илүүдэл жинтэй тэмцэхэд хамгийн үр дүнтэй
• Эрүүл мэндэд тустай антиоксидантыг хамгийн ихээр агуулдаг
• В амин дэм, ургамлын гаралтай глюкоз, кали, магни, бор зэрэг чухал амин дэмүүд болон эрдэс бодисоор баялаг байдаг.
• Дархлааны систем, ясны үйл ажиллагааг сайжруулахад тустай.
• Мөн тэжээллэг чанар өндөртэй хатаасан жимс тул глюкозын уусалтыг сайжруулах, холесторинийг бууруулах, зүрхний шигдээс болон хавдарын эсрэг үйлчилгээг дэмжих үйлчилгээтэй ургамлын гаралтай полифенол гэдэг бодис ихээр агуулсан байдаг.
Sunday, November 14, 2010
Цус багдалт - байгалийн эм сармис

Өтгөн цайг зарим хүмүүс сайн гэлцдэг энэ маш буруу ойлголт юм. Өтгөн цай нь цус төлжилтийг сааруулж өвчин сэдрээж хүний биед шингэх ёстой эрдэс бодисын хэмжээг багасгадаг. Цусны даралт ихтэй, зүрх судас, бөөр, элэгний өвтэй хүмүүс өлөн элгэн дээрээ өтгөн цай уувал өвчин нь сэдэрдэг. Иймд өглөө хярам, буцалгасан ус, зөгийн балтай ус, шингэн цай ууж байгаарай.
Wednesday, November 10, 2010
Монгол - Анагаах ухаан

Монгол эмнэлгийн үндсэн онол:
Монгол эмнэлэг нь “Хий”, “Шар”, “Бадгана” гурвын харьцаагаар хүний бие махбодын физиологи, өвчний байдлыг шинжин тайлбарладаг. “Хий” гэдэг нь физиологийн төрөл бүрийн чадавхыг заана. Хүний ой санамж, үг хэл, хөдлөх байдал болон олон эрхтний чадавхийг хийгээр эзэмдэж байдаг. Хэрвээ хийн чадавхи алдагдвал, сав цулын чадавхи муудаж, ухаан санаа хэвийн бус болж, нойргүйдэн, юмыг амархан мартах зэрэг байдал илэрдэг.
“Шар” гэдэг нь дотор халуунтай холбоотой. Биеийн халуун, олон нэхдэс эрхтний халууны чадавхи тэрчлэн мэдрэл, хөөрөл зэрэг бүгдэд “Шар”-ын нөлөө байдаг. “Шар” хөөрвөл халуунаас болсон төрөл бүрийн өвчин үүсдэг.Жишээлбэл, аманд гашуун юм амтагдах, шар хусах, сэтгэл уймрах зэрэг байдал илэрдэг.
“Бадгана” гэдэг нь хүний биеийн дотоод шүүрлийн нялцгай шингэн зүйлийг хэлж байна. Энэ нь сэрүүн чанартай. “Бадгана”-ын үйлчилгээ алдагдвал, сэрүүн чанарын онцлогууд илрэхээс гадна шингэн зүйл гарах нь олширч, төрөл бүрийн дотоод шүүрлийн ажиллагаа нэмэгдэх зэрэг шинж байдал илэрдэг байна.
Монгол эмнэлгийн эмчилгээний өвөрмөц аргааас
Хануур
Хүний биеийн зохих хэсгийн хөх судсыг хатгаж муу цусыг нь гаргаад өвчнийг засах, өвчнөөс сэргийлэх зорилгоор ханаж эмчлэх арга юм. Хануурыг гол төлөв цус, “Шар”-аас болсон халуун чанартай өвчнийг илааршуулахад хэрэглэдэг. Тухайлбал, шархны халуун болох, тахлын халуун, хатиг мундас, яр шарх, тулай, сүрьеэ зэрэг халууруулдаг өвчнийг анагахаана.
Төөнүүр
Төөнүүр нь хүний биеийн зохих бэлчир дээр уул өвс буюу агь өвс зэрэг эмт ургамлыг шатааж халаах, төөнөх, утах аргаар өвчнийг анагаах арга юм. Түүний дотор монгол төөнүүр, халуун төөнүүр гэх мэт төрөл зүйл бий. .
Соруул буюу бумба
Энэ бол бумба, хануур хоёрыг уялдуулсан эмчлэх арга юм. Хүний биеийн зохих хэсэгт бумба тавьж, хэсэг хугацааны дараа бумбаа аваад тусгай зүүгээр хатгаж самнасаны дараа дахин соруулж муу цус, шар усыг нь гадагшлуулж өвчнийг илааршуулна. Соруул бумбыг хүний биеийн мах ихтэй, зөөлөн, үсгүй, тэгш хэсэгт тавидаг юм. Энэ нь хэрэглэхэд хялбар, аюулгүй, өвчтөнийг зовоодоггүй, эмчлэх хугацаа богино, нэн даруй үр дүнд хүргэдэг зэрэг давуу талтай.
Айргаар засах арга
Айраг цэгээгээр эмчлэн засах арга бол монгол үндэстний идээ ундааны зүйлээр анагаах уламжлалт арга юм. Биеийн тамир тэнхээг сайжруулах, төрөл бүрийн архаг өвчнийг засах чадалтай, ялангуяа зүрхний өвчинд илэрхий сайн гэдэг. Айраг цэгээнд хүний биед хэрэгтэй чихэр, уураг, өөх, ялангуяа витамин маш их агуулагдаж байда байна.
Бариа засал
Монгол эмнэлгийн бариа засал нь бариач нарын өнө удаан жилээр хурамтлуулсан үндэсний өвөрмөц онцлог бүхий тусгай мэргэжил юм. Энэ нь яс хугарах юм уу үе мултрах, зөөлөн эдийн гэмтэл зэрэг олон төрлийн бэртлийг засах арга юм. Бариа засал нь бэртсэн хүнийг ясыг хуучин хэвэнд нь оруулах, иллэг хийх, эмтэй усаар угаах, сувилгаа болон чадавхийг сэргээх засал зэрэг 6 үе шаттай бөгөөд хор тайлах, судас шөрмөсийг зөөлрүүлж, цусны эргэлтийг сайжруулах үүрэгтэй гэжээ.
Wednesday, November 3, 2010
Health benefits of smiling

-Инээд дархлааг сайжруулна. Инээд нь халдварт өвчинтэй тэмцэхэд тустай. Хүн чин сэтгэлээсээ инээсний дараа амьсгалын замаар антител их хэмжээгээр ялгарч гардаг байна. Энэ нь нян, вирусээс хамгаалахад тустай. Инээд нь мөн түүнчлэн хорт хавдар зэрэг янз бүрийн өвчинтэй тэмцэгч лейкоцитийн ялгаралтыг нэмэгдүүлдэг.
-Инээд нь зүрхийг эрүүлжүүлдэг. Инээдний ачаар цусны судсууд тэлж, цусны эргэлт сайжирдаг. 10 минут инээхэд л цусны даралт илт буурч, холестерин үүсэх эрсдэл багасдаг байна. Инээд нь зүрхний дахь удаа дайрлагад өртөх магадлалыг бууруулдаг гэнэ.
-Инээд уушгийг хөгжүүлдэг. Инээд бол багтраа, бронхитоор өвчилсөн хүмүүсийн хамгийн шилдэг дасгал юм. Инээж байх үед уушигны үйл ажиллагаа идэвхиждэг. Ингэснээр цусанд хүчилтөрөгч орох нь ихэсч, чийгийн зогсонги байдлыг цэвэрлэдэг байна. Зарим нэгэн эмч нар инээдний үйлчилгээг цээжний эсийн физиотерапитай харьцуулан үздэг.
-Инээд биеийн галбирыг хадгалдаг. Инээд бол аэробикийн дасгапын нэг төрөл. Учир нь инээж байх үед бид их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулдаг. Энэ нь зүрхний үйл ажиллагааг хэвийн болгож, цусны эргэлтийг сайжруулдаг байна. Инээдийг "дотоод" аэробик ч хэмээн нэрлэдэг. Учир нь инээд нь дотоод эрхтнүүдэд массаж болж, илүү үр дүнтэй ажиллахад тус хүргэдэг. Инээд нь мөн гэдэс, нуруу, хөлийн булчинг хөгжүүлдэг. Нэг минутын инээд нь 10 минут хүндийг өргөх буюу 15 минут дугуй унасантай тэнцэнэ.
Tuesday, October 26, 2010
Dairy products

Тараг
Тараг нь амны хөндийн хүчил шүлтийн тэнцвэртэй байдлыг хангаснаар эмгэг төрөгч үржих нөхцөлийг саатуулдаг.
Ааруул
Ааруулыг сайтар зажилж идэхэд шүдний бөх бат байх нөхцөлийг бүрдүүлж, цусан хангамж сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ.
Ээзгий
Ээзгийг мөн зажилж идэхэд цавуулаг наалдамхай чанар нь шүдний өнгөрийг арилган цэвэрлэдэг. Дашрамд сонирхуулахад шүдний өнгөрийн 70 хувийг нян эзэлдэг ба нэг мг өнгөрт өвчин үүсгэгч 250 сая нян агуулагддаг байна.
Бяслаг
Бяслаг мөн шүд цэвэрлэж гялалзуулах гайхамшигтай нөлөөтэй. Ер нь ааруул, ээзгий зажилж идэх нь эрүүний ясны өсөлтөд нөлөөлж Монголчууд өргөн шанаатай, эрүүний өсөлт сайтай, хаш цагаан, том шүдтэй байсны бас нэг гайхамшиг гэж үзэх бүрэн үндэстэй юм. Тиймээс танан цагаан шүдээ эрүүл бүтэн байлгахад хүн бүр багаасаа анхаарах хэрэгтэй. Орчин үеийн хүнсний ихэнх бүтээгдэхүүн шүдэнд халтай болсон тул хүүхэд багачуудын шүд "усанд уусах сахар" мэт хэврэг болж байгаад эцэг эхчүүд анхаарч, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж, нүүр ам судлалын мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авч байх хэрэгтэй.
Сүү
Сүүг өдөрт нэг аяга уухад хоногийн кальцийн хэрэгцээ хангагдаж амны хөндий дэх ашигтай микроплорын лактай бактери үржиж сүүний хүчил үүссэнээс гэдэсний савханцар, гэдэсний балнад, цусан суулгын савханцрын үржлийг зогсоодог.
Үнээний сүү
Үнээний сүү нь сэрүүн чанартай. Буцалгаж уухад толгой эргэх, ядрах, цэртэй ханиах, уушигны архаг гэм, шарлах, чихрийн шижин, зэрэг өвчнийг эмчлэхэд тустай. Хоол шингээлтийг сайжруулж, нойр хүргэнэ. Гуч хоногийг нэг хугацааны эмчилгээ болгон өглөө бүр өлөн элгэн дээрээ үнээний 200 мл халуун сүү уувал цус, улаан бөөмийн хэмжээ нэмэгдэж цус багадах, шим тэжээл дутагдах өвчнийг анагаана. Мөн өглөө бүр 250 мл шинэ сүү, дэвтээж нүдсэн 50 гр газрын самрыг, зөгийн балтай буцалгаж уувал ходоодны үйл ажиллагааг сайжруулна. Өдөр бүр өлөн элгэн дээрээ нэг аяга халуун
сүү уухад гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн хаталтыг эмчилж чадна. Ханиад болон архаг өвчинд сайн.
Хонины сүү
Амтлаг бүлээн чанартай тул хий дарах, хөлийн бам өвчнийг засах, эмийн хөлөг болгон хэрэглэдэг. Хий өвчнийг дарна. Зүрхэнд муу учир болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
Ямааны сүү
Амтлаг сэрүүн чанартай. Хөөрүүлж уухад хий, бадгана, хүйтнийг арилгаж биеийг чийрэгжүүлнэ. Сайн ширгээж уувал хийг дарж, сэтгэлийг тайвшруулж, цусны даралт ихсэлтийг бууруулахад тустай. Мөн амьсгаадахад ууна.
Гүүний сүү
Амтлаг, хүчиллэг чанартай. Уушигны өвчин, үе мөч хийн өвчнийг эмчилнэ. Айрганд холестериноор хооллодог нэг төрлийн нян байдгийг илрүүлсэн байна. Мөн "цагаан гүүний" саамыг хүмүүс эмчилгээний журмаар өргөн хэрэглэдэг.
Ингэний сүү
Амтлаг бүлээн чанартай тул голдуу чих дүлийрэх, шээс хаагдах, солио өвчин эмчлэхэд тустай бөгөөд могойд хатгуулсан үед угаах, түрхэхэд хорыг сайн тайлдаг увидастай.
Vitamin Overview

Тосонд уусдаг энэ витамин нь хүний нүдний хараанд сайн Мөн арьс, үс, салслаг эдийг эрүүл сайхан байлгадаг. Дархлалын
тогтолцоог сайжруулж, ясны хөгжилт, шүд, хамар, ам, хоолой,
уушиг,ходоод, нарийн гэдэс, шээсний замд сайн байдаг.
Vitamin B:Хүний биеийн бодисын солилцоо,
үйл ажиллагааны витамин
Vitamin B нь хэд хэдэн төрөлтэй:
B1, B2, B6, B12, биотин, фолик хүчил, ниацин ба пантотеник хүчил.
B vitamin нь хүний биеийн бодисын солилцоонд маш чухал үүрэгтэй.
Хүчилтөрөгчийг агуулдаг цусны улаан эсийг биеээр дамжуулах үүрэгтэй.
B vitamin мөн хүний биед эрч хүч хуримтлуулах, уурагны процесс
явуулах зэрэгт чухал.
Vitamin C: Исэлдүүлэгчийн эсрэг витамин
Vitamin C Исэлдүүлэгчийн эсрэг
үйлчилгээтэй усанд уусдаг витамин юм. Vitamin C коллагеныг бүтээхэд
чухал үүрэгтэй. Коллаген бол яс, мөгөөрс, яс мөгөөрсийг холбогч,
булчин болон ясыг холбогч, булчин, шүд, цусны судас зэргийг эрүүл
байлгадаг нэг төрлийн уураг юм. С нь буйл, булчин
зэргийг сайхан хэлбэртэй байлгадаг. Мөн янз бүрийн шархны
эдгэрэлтийг хурдасгах үйлчилгээтэй. С нь тосонд уусамтгай витамин А
болон Е, бусад тослог хүчлүүдийг исэлдэхээс хамгаална.
Vitamin D: Ясны витамин
Тосонд уусдаг витамин D нь сульдааг арилгаж, фосфор, кальцийн солилцоог
сайжруулна. Витамин D нь яс
болон цусны хооронд явагдах кальцийн хөдөлгөөний эргэлтийг зохицуулдаг.
Шүд, яс бэхжих, кальцийг биед шингээх явцыг дэмждэг. Хавдрын эсрэг
үйлчилгээ үзүүлдэг.
Vitamin E: Исэлдлийн витамин
Vitamin E нь исэлдлийн эсрэг үйлчилгээтэй. Биеий эд эсийг эсэлдэхээс
хамгаална. Цусны улаан эсийг бүрдүүлж, уушгийг агаарын бохирдлаас
хамгаална.Vitamin E дутагдах нь диабет, хавдар, зүрх, мэдрэлийн өвчинд хүргэнэ.
Digestive System
Амны хөндий
Хоол боловсруулах эрхтний хамгийн энгийн шат бөгөөд хоол хүнсний зүйл бутлагдан жижиглэгдэн зөөлөрч гулгамтгай болж улаан хоолойгоор цааш дамжина.
Улаан хоолой
25-30 см урттай, булчинлаг эрхтэн. Амны хөндийгөөс улаан хоолойд орсон хоол, унд түүний булчинлаг давхаргын гүрвэлзэх хөдөлгөөний тусламжтайгаар цааш дамжиж ходоодонд хүрнэ.
Ходоод
Ходоод нь ойролцоогоор 1.5-2.0 литр орчим багтаамжтай хөндий эрхтэн бөгөөд орж ирсэн хоол хүнсийг задлан боловсруулах нэгэн шат дамжлагын эрхтэн юм
Элэг
Хэвлийн баруун дээд хэсэгт өрцний доор байрлана. Бие махбодод үүссэн болон гаднаас орсон хортой бодисыг хоргүйжүүлэх үүргийг гүйцэтгэхээс гадна, цөсийг ялгаруулдаг
Цөсний хүүдий
Лийр хэлбэртэй, цөсийг хадгалах үүрэгтэй ба хоол идсэний дараа цөсний хүүдий дээд зэргээр агшиж, цөсийг дээд гэдэс рүү ялгаруулна.
Нойр булчирхай
Бидний идсэн хоол хүнсийг боловсруулж, биед шингэхэд чухал үүрэгтэй олон төрлийн фермент бүхий шүүрлийг нарийн гэдэсний дээд хэсэгт ялгаруулдаг.
Гэдэс
Нарийн, бүдүүн гэсэн хоёр хэсгээс тогтдог. Нарийн гэдэс нь 4.5-6 м урттай бөгөөд хоногт 1800 мл шүүрэл ялгарна. Нарийн гэдсэнд хоол боловсрогдохоос гадна, түүний шимэгдэлт явагдаг.