Friday, July 1, 2011

Health Benefits Of Red Ginseng

Солонгосын уламжилалт эмнэлэгт ажилах явцад маш олон арван гайхамшигт эм эмийн ургамал байдаг талаар олж мэдсэн сонссон жаахан зүйлийнхээ хагас хугасаас та бүхэндээ энэ удаадаа Солонгосын улаан хүн орхоодойн ид шидын талаар товч сонирхууляа. Та илүү ихийг мэдэхийг хүсвэл www.redginseng.com/ ороод Ангил хэлээр уншаараа.
Хүн төрлөхтөний гайхамшигт эмчилгээний бүтээгдэхүүний нэг бол Хүн орхоодоо юм. Хүн орхоодойн олон төрөл байдаг Солонгос Хятад, Орос, Америкт ургадаг боловч солонгос хүн орхоодой нь хамгийн өндөр чанартай гэж үздэг, олон найрлагатай гэдгээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн.Байгаль дээр зэрлэгээр ургадаг хүн орхоодойн тархалт сүүлийн жилүүдэд эрс багассан учраас сүүлийн үед тарималаар ургуулах болжээ.
Улаан хүн орхоодой нь биед дараах ерөнхий үйлдлүүдийг үзүүлнэ:

• Төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг зохицуулна.
• Гадны хорт нөлөөллийг эсэргүүцнэ.
• Биеийн болон оюуны чадварыг дээшлүүлнэ.
• Радио идэвхит цацрагийн хордлогоос сэргийлнэ /тайлна/.
• Өсөлт, цусны эргэлт бодисын солилцоог сайжруулна.
• Цус төлжүүлэн, ходоод гэдэс элэг, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна.
• Цөс хөөнө.
• Тархины цусан хангамж, цусны эргэлтийг сайжруулна.
• Биед байгаа хортой бодисууд холестриныг гадагшлуулах, архаг ужиг өвчтөй хүмүүст илүү үр дүнтэй.
• Хөгшрөлтийг удаашруулах, ясны сийрэгжилт, эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед илрэх зовиурыг багасгах, сэвхтэх, үс уналтаас сэргийлнэ.
• Чихрийн шижин өвчтөй хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээг тохируулж, түүнээс үүсэх өвчнөөс сэргийлнэ.
Гэхдээ Та юуны түрүүнд уухыг бүү яаараарай эхлээд мэргэжилийн эмчээс заавал зөвөлгөө авсаны дараа уухыг танд санал болгож байна.