Friday, August 29, 2008

Зэрлэг мєєг дотрыг анагаах нь

Монголын тал хээрийн нутагт ургасан зэрлэг цагаан мєєгийг урд хєрш болоод зvvн Азийн орнууд ихээр сонирхож авдаг.

Учир нь бид мєєгийг хэрхэй эм тариа болгон ашиглах талаар мэдлэг тун бага ажээ. Vvнийг хэд хэдэн тєрлєєр нь жинхэнэ болосронгуй хэрэглэж сурсан хvмvvс бол хєвсгєлийн цаатангууд. Тэдэнд нарийн аргаар боловсруулсан байгалийн цэвэр мєєг байхад эмчийн шаардлага байдаггvй. Учир нь мєєг дотрын бvхий л євчинд нэн тустай ургамал.

Харин гадагш экспортолсон нєгєєх зэрлэг мєєгийг боловсруулан євчин анагаах эм бэлдмэл хийж буцаан илгээж багагvй ашиг олох нь гадныханд их байдаг. Гэхдээ саяхнаас ардын уламжлалт эмчилгээнд зэрлэг болон хусны цагаан мєєгний хэрэглээ ихэссэн нь сайшаалтай. Олгой авахуулах, ходоод зангирсны дараа мєєгний ханд бэлдэж уух нь хамгийн сайн эм болдог. Нэг литр буцалсан усанд 100-150 гр хатаасан цагаан мєєг хийж дэвтээгээд 15 минут битvv тагласны дараа єдєрт амны халбагаар дєрвєн удаа уух хэрэгтэй. Давуу тал нь элдэв харшил єгєхгvй, уух цагаа єєртєє тааруулж сонгож болох юм.

Monday, August 25, 2008

Эрэлхэг хүүгээрээ эх орон бахархаж байна

Урамтай сайхан юм аа, монгол хүн бүрийн сэтгэлийг цэлэмтэл гэрэлтүүлж, итгэлийн очийг гал болгон бадруулсан, олон үеэрээ дуурсах нэгэн түүхт үйл явдал хэсэгхэн хормын доор болж өнгөрөв. Монгол улсын иргэдээр хязгаарлахгүй дэлхий дээрх монгол хүн бүрийн сэтгэлийг баясган сэргээсэн

Гурван сая монголчуудаас төрсөн Олимпын аварга бол чанcаагаараа 1.2 тэрбум хүнтэй Хятад орон 400 алтан медаль авсантай дүйцэж байна. Тэгэж бодохоор Олимпод зориулсан бүх медалийн тоо ч үүнд бараадахгүй биз ээ. Гүндэгмаагийн авсан алтнаас дутахгүй үнэтэй мөнгөн медаль Түвшинбаярт итгэл, тэмүүлэл, бахархал, урам зориг хайрласан нь гарцаагүй болов уу. Салхи хагална гэж үүнийг л хэлнэ байх.

Олимпоос медаль авах болсон үндсэн хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, 40 гаруй жил бүтээн байгуулж ирсэн ахмадуудын маань хүч хөдөлмөр, туулсан замнал энэхүү алдар гавьяаны суурь боллoo. Өөрөөр хэлбэл социализмын бүтээн байгуулалтын үед зарцуулсaн цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө талаар болсонгүй, тодорхой нэгэн хэлбэрээр амжилтын үндэс суурийг бүрэлдүүлэх гол эхлэл нь болсон буй. Хоёрдугаарт, ардчилсан нийгэм Монгол улсад бүрэлдэн тогтнож, монгол хүн бүр эрх чөлөөтэй, хүссэн газартаа дураараа явах, амьдрах болcон нь ард түмэн нүдийг тайлж, тэдний амьдрал тодорхой хэмжээгээр сайжрахад түлхэц болж, ард иргэд ирээдүйдээ итгэх итгэл дээшлэxэд, Монгол оронд мэдэгдэхүйц хэмжээний хөгжил цэцэглэл бий болoxoд нэмэр болcoн бaйx aa.

Ийм сайхан нөxцлүүд бүрэлдсэний дээр “эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдгийн үлгэрээр монгол залуус маань өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, амьдралын зорилготой, тодорхой хэмжээний материаллаг орчинтой болж буйг бас давхар илэрхийлж байна. Энэ бүгдийн цаана юугаар ч сольшгүй тусгаар тогтнол гэж бас нэгэн эрхэм зүйл байгаа. Туурга тусгаарын жаргалыг эдэлснээр өнөөдөр монгол хүн энэ амжилтанд хүрч байна.

Түвшинбаяр маань өөрийнхөө амжилтаар Монгол улс туурга тусгаар гэдгээ бататган дэлхий дахинд Олимпын дэвжээнээс дахин зарлан тунхаглалаа. Энэ бол асар их алдар гавьяа мөн. Хойч үедээ мөн хэмжээлшгүй их итгэлийг бэлэглэж байна. Түүгээр ч барахгүй монгол цустай хэн хүний сэтгэлийг огшоож, Монголоо гэсэн тэмүүллийг тэдний зүрхэнд хуримтлуулж чадлаа. Монголчууд биднээс бараг хоёр дахин олон харийн монгол угсаатны сэтгэлд ийм лугшилт өгч чадна гэдэг бол Түвшинбаярын байгуулсан бас нэгэн гавьяа юм. Өнөөдөр Монгол оронд найман настай балчираас наян настай өтгөс, хээр талын эзэн хэнэгүй сайхан монгол малчнаасаа, улс орноо удирдсан төрийн тэргүүд хүртэл баярлаж байна. Үүгээрээ бас Түвшинбаяр маань эв нэгдлийн бэлэгдэлж болж байна.

Монгол хүү Түвшинбаяр “Чингисийн үр хойчис” гэсэн нэгэн алдрыг дэлхий дахинд дахин дуурсгалаа. Иргэн миний хувьд хэмжээлшгүй их цэнгэлийн манлай авч ирсэн Түвшинбаярын ялалт улам олон тамирчдад маань эр зоригийг өгөх болтугай. Монголын жүдогийн амжилтыг Олимпын амжилтаар сольсон Жүдoгийн Xолбооны хамт олонд баярлаж талархсанаа давхар илэрхийлье.

Saturday, August 23, 2008

Celine Dion & Andrea Bocelli - The Prayer


I pray you'll be our eyes, and watch us where we go.
And help us to be wise in times when we don't know
Let this be our prayer, when we lose our way
Lead us to the place, guide us with your grace
To a place where we'll be safe

La luce che tu hai
I pray we'll find your light
nel cuore resterà
and hold it in our hearts.
a ricordarci che
When stars go out each night,
eterna stella sei


The light you have
I pray we'll find your light
will be in the heart
and hold it in our hearts.
to remember us that
When stars go out each night,
you are eternal star
Nella mia preghiera
Let this be our prayer
quanta fede c'è
when shadows fill our day


How much faith there's
Let this be our prayer
in my prayer
when shadows fill our day
Lead us to a place, guide us with your grace
Give us faith so we'll be safe

Sognamo un mondo senza più violenza
un mondo di giustizia e di speranza
Ognuno dia la mano al suo vicino
Simbolo di pace, di fraternità


We dream a world without violence
a world of justice and faith.
Everyone gives the hand to his neighbours
Symbol of peace, of fraternity
La forza che ci dà
We ask that life be kind
è il desiderio che
and watch us from above
ognuno trovi amor
We hope each soul will find
intorno e dentro sé
another soul to love


The force his gives us
We ask that life be kind
is wish that
and watch us from above
everyone finds love
We hope each soul will find
around and inside
another soul to love
Let this be our prayer
Let this be our prayer, just like every child

Need to find a place, guide us with your grace
Give us faith so we'll be safe
Need to find a place, guide us with your grace
Give us faith so we'll be safe

È la fede che
hai acceso in noi,
sento che ci salverà


It's the faith
you light in us
I feel it will save us

Friday, August 22, 2008

Top ten nutrition myths

Залуу, эрvvл чийрэг байхад эрvvл хооллолт хамгийн чухал билээ. Хvний биед хамгийн хэрэгтэй 10, хамгийн хэрэггvй 4 хvнсийг NewScientist сэтгvvл нэрлэжээ
ХАМГИЙН ХЭРЭГТЭЙ - 10

Хvрэн будаа

Хvмvvс нvvр ус ихтэй хvнс хэрэглэвэл таргалдаг гэж боддог. Гэтэл энэ нь биеийн эрч хvчийг хэвийн байлгахад хамгийн хэрэгтэй аж. Хvрэн будаа нь цусан дахь холестерины хэмжээг бууруулах, зvрх судас, шулуун гэдэс өвчлөх, цөс чулуужих, чихрийн шижин тусах, хэт таргалах зэрэг өвчнvvдээс сэрийглэхээс гадна нас ахих тусам идэвхи нь буурдаг ходоод гэдэсний vйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна.
Өндөг

Өндөг нь уургаар баялаг учир нvдэнд цагаа унахаас хамгаалж, цусны бvлэгнэлийг арилгаж, зvрх хаагдах эрсдэлийг бууруулдаг аж. Долоо хоногт 6 өндөг хэрэглэдэг хvн хөхний хавдраар өвчлөх эрсдэл 44 хувь буурдаг гэдэг нь судалгаагаар нотлогджээ. Диетологичдын vзэж буйгаар өдөрт 1-2 өндөг идэх нь холестерины хэмжээг нэмэгдvvлдэггvй гэнэ.

Яргай загас

Холестерины хэмжээг бууруулж, хэд хэдэн төрлийн хавдар vvсэхээс сайтар сэргийлдэг. Никотины хvчлийг агуулдаг ой санамжаа алдах өвчнийг анагаах, ядаргаа гаргах, Алцгеймерын өвчнөөс урьдчилан сэргийлэх vйлчилгээтэй гэдэг.

Гадил

Зөвхөн нэг ширхэг гадил 467 мг кали агуулдаг бөгөөд зvрх болон бусад булчингийн эдvvдэд хэрэгтэй. Мөн артерийн судасны даралтыг бууруулах, хvчлийг саармагжуулдаг учир тvлэгдэл зэргийн vед сайнаар нөлөөлдөг.

Бууцай

Энэ бол төмөр болон С, А, К витамины баялаг эх vvсвэр бөгөөд шулуун гэдэсний хавдар, артрит зэрэг өвчнөөс сэргийлэхээс гадна нvдний хараанд хэрэгтэй лютеин хэмээх бодисоор баялаг байна.

Сvv

Нас ахих тусам бие организм илvv их кальцийг шаарддаг. Сvvнд ясанд хэрэгтэй кальци ихээр агуулагддаг. өдөрт 2 стакан сvv хэрэглэх эсвэл йогурт, тараг, мөн кальци баялаг жимс ногоо хэрэглэж байх хэрэгтэй.

Тахианы мах

Тахианы мах бол эрvvл мэндэд хамгийн сайн мах юм. Ялангуяа өөх тос багатай цээжин хэсгийг хэрэглэж, шарсан хуурсан, тостой гадаад хэсгийг нь бага хэрэглэх хэрэгтэй. Уураг баялаг учир ясны жингийн хэмжээг бууруулж, тархины vйл ажиллагааг сайжруулж, эрч хvч нэмэгдvvлдэг.

Нэрс

Нэрсэнд нvдэнд цагаа унахаас сэргийлдэг маш олон төрлийн бодис агуулагддаг. Мөн геморрой, судас бvдvvрэх, ходоод шархлах, зvрх судасны өвчин, хавдар тусах зэргээс сэр­гийлдэг. Хоол боловсруулах эрхтний vрэвс­лийг эдгээж, ходоодны хямралыг арилгадаг.

Ногоон ургамал

Нас ахих тусам бидний амтлах мэдрэмж буурдаг бөгөөд давс их хэрэглэх хандлагатай болдог. Гэтэл давс даралт нэмэгдvvлдэг учир аль болох ногоон ургамлын хvнсээр ахиу хооллох нь зvйтэй.

Сармис

Хавдрыг бууруулах, зvрх судасны өвчлөлийг эдгээх нөлөөтэй. Чихрийн шижин өвчтэй хvмvvс хэрэглэвэл илvv сайн.
ХЭРЭГГVЙ 4


Амттан

Жин нэмэгдvvлэхээс гадна хэдийгээр калори ихтэй ч хэрэгцээт бодис маш бага агуулагддаг.

Давс

Даралт нэмэгдvvлдэг учир өөр бусад амтлагч хэрэглэх нь зvйтэй. Гэхдээ соус, цуу зэрэгт агуулагддаг “нуугдсан” давснаас сэргийлээрэй.

Спирт

Спиртийн төрлийн зvйлд хэт их калори агуулагдах учир хvнснээс бие организмд шингэх ёстой хэрэгцээт бодисууд шингэхэд маш их саад болдог.
Өөх тос
Мах, бяслаг, тахианы махны арьс, зайрмаг зэрэгт өөх тос хамгийн их агуулагддаг. Холестерины хэмжээг ихэсгэж, жин нэмэгдvvлдэг.

Цай тэнгэрийн ундаа - 2

Эртний соёл иргэншилт Хятадын соёлд цайны соёл маш чухал байр сурь эзлдэг. Одоо та бүхэнд Хятадын цайны музейг товч танилцуульяа.
Би Цайны музейтэй танилцахаар Ханжөү орлоо. Үзэсгэлэнт сайхан Ши хү нуурын хөвөөгөөр, чийглэг нойтон агаар амьсгалан ийш тийш харж явтал, цайны нутаг Шуан фэн буюу хос оргилт уулын хормойд тулж ирэв. Номин цэнхэр уул сарьдаг дэгтэрлэн давхарлан жигдэрч, нимгэн шаа гэмээр манан хүдэн уулын дундуур униартан, цайны ангилам сайхан үнэр хамрыг сэвгэнүүлэн, ариун тунгалаг гол горхи чихний чимэг болон горчгонон урсна. Ийм л сайхан газарт, хотын хөл үймээнээс зайдуу, Хятадын цайны музей байрлаж байна.Энэ цайны музей нь Ханжөү хотын Жи чин шан гэдэг уулын энгэрт, таван хайрхант Ү лао фэнг харан байрлаж байна. Түүний зүүн талд нь шинэ Ши хү нуур толь шиг туналзан, дөрвөн талаар нь номин цэнхэр цайны модод ургаж, дөрвөн зүгийг ажиглахад угалзан хээтэй хөх өнгийн вараар байгуулсан хүрээ хашаа, номин ой үргэлжилж, ногоон хаш шиг мэлтгэнсэн навчтай ангилам сайхан цайны мододтой хослон жигдрээд онцын үзэсгэлэнтэй аж. Цайны музей нь хүрээ хашаагүй байгаа нь надад хачин гайхалтай санагдсан. Ер нь музей гэж ярьхад, бүр л том хүрээ хашаатай, сүр жавхаатай байдаг сан. Гэтэл цайны музей харин хашаа хороогүй, зөвхөн ургамал модоор тусгаарлагдаж, ёстой л цайны модон дунд музей нь байгуулагдаж, музейдээ цайны модтой гэмээр бүүдгий сэтгэгдэл төрүүлэх юм. Хүрээ хашаагаар тусгаарлагдаагүй энэ цайны музейг харин маш их цайны соёлыг харуулсан, сэлүүцэн зугаацах үзэмжит район гэж хэлж болмоор санагдлаа. Түүний газар болгонд нь байгаль түүхийн, мөн цайны соёлын өнгө будаг харагдаж, Хөхмөрний өмнө нутгийн өвөрмөц онцлогт цэцэрлэгийн урлаг хийгээд цайны соёлыг харуулсан гүн утга санаатай зүмэрийн зүйлүүдээрээ цайнд сонирхолтой дотоод болон гадаадын олон мянган гийчин зочдоо угтаж байгаа нь гайхалтай. Та бүхэнд онцгойлон танилцуулж ярьмаар зүйлийн нэг бол цайны музейн эргэн тойрны шаланд дэвссэн чулуунууд байгаа юм. Газарт дэвссэн чулууг чинь гайхуулж ярьмаар юу байдаг юм бэ? Гэж та бодож юу магад. Энэ чулуунууд нь тэнд хүрсэн бүх хүмүүсийн харааг булааж байна гэхэд та итгэхгүй ч магад. Унаган байгалийн уул хаднаас зөөж авсан эдгээр хэсэг хэсэг хавтан чулуун дээр, үе үеийн хаант төрөөс соёрхосон зарлиг буюу айлтгал, аль эсгүүл нэрт хүмүүсийн сургал үг, уран зураачдын уран бүтээл, шаазан савны бичээс зэргийг урлан сийлж, мөн асга хадан дээр сийлж бүтээсэн цайны тухай эртэн эдүүгээгийн нэрийдэл зэргийг уран бичмэлээр бичсэн нь ёстой л мартагдашгүй сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм. Хөл доороо гишгэн өнгөрөх эдгээр урлаг сийлмэлт чулуунуудыг сонирхон явсаар би " Шуан шян жин" буюу ангилуун зам гэсэн цайны нутгийн нарийхан зөргөөр нь цайны музейн баруун хойд өнцөгт нь хүрч ирлээ. Цайны музейн дундуур хөндлөн шувталсан нарийхан горхи үзэн танилцагсдын сонирхол татаж, " цайны эх ус"-ны гол сэдвийг яв цав сайхан харуулж, цай болон усаны урганиг харилцааг тусгасан байна. Цайны үзмэрийн том давхар байшингийн хамаг эхний том танхимд алхан ороход, арван хэдэн метр өндөр дээрээс усан хөшиг ундран бууж, хавар эртийн ариун тунгалаг булгийн ус нь " цай" гэсэн хятад үсгийг ногооруулан ундалж, " ангилам сайхан цай нь ариун тунгалаг усанаас тэжээлтэй" гэсэн хамгийн тод томруун ёс учрыг харулсан нь гайхалтай. Усан хөшгийн ёроолоор, урлан бүтээсэн зохиомол уул хад гоо үзэсгэлэнгээ гайхуулж, урсгал ус, уул хадыг урганигаар сайхан уялдуулж зуран төлөвлөсөн нь ёстой л Хятадын өнө удаан түүхтэй цайны соёлын гахамшгийг ертөнцийн хүмүүст харуулж, цай болон ус, байгаль болон хүн төрөлхтний дотно нягт харилцаагаар үзэсгэлэнгийн гол сэдвийг товойлгосон байна. Цайны музейн соёлын үзэсгэлэн нь хүмүүсийн анхаарлыг маш их татаж байна. Энэ нь мөн ч музейн охи сод нь юм. Бүхийл үзэсгэлэнг цайны түүх, цайны содонн, цайны үлгэр, цайны хэрэгсэл, цай уух тухай зан үйл, цайны хувь ерөөл зэрэг зургаан төрлөөр бүрэлдүүлжээ. Ийм болохоор энэ нь цайны соёлын хязгааргүй гайхамшгийг тал бүрээр, олон давхаргаар, бэечлэн харуулсан үзэсгэлэн гэж хэлж болох юм. /Пэрлаймаа орчуулав/

Sunday, August 17, 2008

Цай тэнгэрийн ундаа

Манай монголчуудын цайны уламжлал хэдэн мянган жилийн түүхтэй гэтэл цайны тухай бид бас нэг их юм мэддэггүй үнэндээ би ч ялгаагүй гэхдээ бие даан сонирхож жаахан олж мэдсэн зүйлээ та бүхэнтэйгээ хуваалцаж байна.Бид бие сувьлах талаар маш өргөн мэдлэгтэй байх учиртай монголчууд маш богинхон насалдаг бид хэзээ ч өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавиж хоол ундаа зөв хэрэглэж заншаагүй улс гэхэд хилсдэхгүй байх.Хамгийн үнэтэй хувцас авч өмсөөд хамгийн хяамд хоол иддэг үүнийг өөрчлөх хэрэгтэй бид. За ингээд цайгаа цааш нь бичеэ. Цай хvмvvсийн эрvvл мэндэд нэн тустай ундаа болдог. Цайнд А, В2, С, Д, К, Р витаминvvд мөн минералный зvйл, сахар, цайг аагшуулах бодис болон өвөрмөц сайхан vнэртэй эфирийн тос агуулагдаж байдаг байна. Сvvлийн хоёр элемент нь тvvний чанарын ялгааг илэрхийлж байдаг аж.Хvн төрөлхтөн цайг 3000 гаруй жил хэрэглэж иржээ. Цаг улирах тусам цайны хэрэглээ нь нийгмийн ач холбогдолтой болж, хvмvvсийн хооронд нөхөрсөг таатай харилцаа тогтоох хэрэгсэл болсон байна.Монголчууд сvvтэй цай уудаг. Бас гурил, сvv, борц, цөцгийн тос бvхий цай хэрэглэдэг. Энэ нь бараг хоолноос ялгаа байдаггvй. Хэн нэгнийг хvндэтгэн гэртээ урих болбол хvрч ирж хоол иднэ vv гэдэггvй, “Цай ууна уу” буюу цайллага гэсэн хэлцийг хэрэглэдэг.Эртний Хятадад “Цайгvй ганц хоносноос хоолгvй гурван өдөр явсан нь дээр“ гэдэг байжээ. Энэ vг жаахан хэтрvvлэгтэй мэт санагдавч, хvн төрөлхтөн цайгvйгээр өөрсдийгөө төсөөлөхийн аргагvй болсныг илтгэнэ. Хvмvvс зөвхөн цай уугаад зогсохгvй, нэр цуутай зан vйл ёслолыг хийдэг. Хятад, Японы цайны зан vйлийн ёслол бие биеэсээ бага зэрэг ялгаатай боловч, тухайн идээг хvндэтгэх дээдлэхийн хувьд ижил. Оросууд уламжлалт самовартаа цайгаа буцалган, варенье, бялуу тавьж, гайхамшигт цайгаар дайлдаг. Англичууд vдийн хоол, оройн хоол хоёрын хооронд файф-о-клок буюу таван цагийн цай гэгчийг уудаг. Гэхдээ заавал сvvтэй уудаг бөгөөд сvvгvй цай хортой гэж vздэг байна. Цай архинаас илvv хvмvvсийг ойртуулдаг. Энэ гайхамшигт идээний гарал vvсэл, хэрхэн олж ашигласан тухай янз бvрийн домог байдаг. Энэ нь улс vндэстэнд өөр өөрийн онцлогийг агуулсан байдаг ажээ. Нэгэн домгоор бол цайны модыг 5800 жилийн өмнө Шэнь Нун гэгч олж илрvvлжээ. Тэр эмийн ургамал олохоор янз бvрийн өвс туршиж явжээ. Тэр ямар нэг ургамал идтэл гэдэс ходоод нь их сайхан болсон гэнэ. Тиймээс хvмvvст тусалж, өвчнийг анагаахын тулд уг ургамлыг ашигласан гэдэг. Шэнь Нун 100 ургамлын тусламжтай, хvний биеэс 72 хорыг гадагшуулж чаддаг байжээ. Эдvгээ Хятадад Шэнь Нуныг цайны бурхан гэж тооцож, хvмvvст тvvнийг бэлэглэснийх нь төлөө талархаж байдаг ажээ. Цайг удаан хугацаанд зөвхөн эмийн чанартай хэрэглэдэг байжээ. Цай бэлтгэх дэг жаягийн тухай Лу Юй гэгч анх тодорхой бичжээ.Тан угсааны хаадын шинэ номд цайны гарал vvсэл, навчийг хэрхэн, боловсруулах, цай бэлтгэх хэрэгсэл, Шень Нуны vеэс эхэлсэн цайны мянган жилийн тvvхийг өгvvлсэн байна. Лу Юйгийг ачаар цай дэлгэрч, тvvнийг газар сайгvй хэрэглэж эхэлжээ. Энэтхэгт ч гэсэн цайны тухай өөрийн домог байдаг. Факир Дхарм гэгч цай хvнд ер бусын vйлчлэл vзvvлдгийг тохиолдлоор нээжээ. Тэр долоон жил унталгvй буддын бясалгал хийн суусан байна. Тэгээд жигтэйхэн ядарчээ. Хөдлөх ч тэнхэлгvй болсноос нэгэн бутны мөчрөөс гараараа барьж чангаан дэмжлэг авах гэтэл хэдэн навч гарт нь vлдэн хоцорчээ. Тэднийг амандаа хийн зажилтал ядарч суларсан нь арилж, тэнхээ тамир орсон гэнэ. Энэ мэт домог аль ч vндэстэнд яригдсаар иржээ. Цай дотроо маш олон төрөл байдаг үүнийгээ дагаад хөгжлийн шинэ шинэ шатыг буй болож байна. Эртний соёл иргэншилт Хятадын соёлд цайны соёл маш чухал байр сурь эзлэдэг үүнтэй хэн ч маргахгүй биз . Одоо та бүхэнд Мэн шань уулын цай нь яагаад ийм их нэртэй байдаг тухай тодруулан сонирхууляа.Мэн дин шан эртнээс аваад Сь чуаны баруун нутгийн рашаан хуртай газар гэсэн алдартай, энэ газарт жилийн дөрвөн улиралд сэврээ бороо үргэлжилж, манан хүдэн татаж, цайны мод ургахад маш сайн нөхцөл хангаж байдаг.Цайг уламжлалт технологиор хуурч болгож хуурахад заавал хатсан түлээ түлэх бөгөөд цай хуурах үед яамар ч гоо заслийн зүйлийг хэрэглэж болохгүй, эс тэгвэл нүүрэнд түрхсэн гоо заслын будаг буюу пүүндрийн үнэр цайнд орж, цайны үнэр амтыг өөрчилдөг байна. Цайны тариалан нь далайн түвшнээс 1400 гаруй метр өндөрт, хур бороо манан хүдэн ихтэй газарт байрлаж байгаа болохоор ямар ч өвчин хорхойн гэмтэлгүй, ерөөс тарианы хор хэрэглээгүй цэвэр байгалийх байдаг байна. Мэн шань уулын цайг боловсруулах явцад исгэсэн эсэхээр нь шар цай буюу ногоон цай гэж хоёр төрөлд хуваадаг юм. " Хуан яа" буюу шар навчит гэсэн цай бол Мэн дин шань уулын шар цайны доторхи охь содон цай юм. Мэн шан уулын ойр хавийн сияний хотод амьдарч байгаа хүмүүс нь энэ ууланд авиран, уулын оргилд гарч, тэндэх халуун цайг ууж суух сонирхолтой байдаг. Мэн шань уулын цай маш амттай, ялангуяа Хуан яа цайг уух тусам ууяа л гэж бодогдоод байдаг гэнэ. Эндэх цайны төрөл зүйл маш олон, үнэтэй ч бий, хямд ч бий, өтөлсөн залуу гэсэнгүй хэнд ч таалагдах цайтай ажээ. Мэн шань уулын цай нь өндөр ууланд, маш урт хугацаагаар ургасан болохоор цай маш элбэг шим тэжээл бүрэлдүүлж, хүний биеийн эрүүл мэндэд их тустай. Иймээс Сь чуанчууд олонх нь Мэн дин шаны цайг уух сонирхолтой байдаг юм байна. Сь чуаны хүн ард бие сувьлах талаар маш өргөн мэдлэгтэй эрүүл чийрэг хамгийн урт насалдаг үүнийгээ тэд тэнгэрийн ундааны ач тус гэж үздэг байна.

Thursday, August 14, 2008

Анхны алтан медаль Н.Түвшинбаяр

Улаанбаатар хот урд хожид үзэгдэж харагдаж байгаагүйгээр баяр хөөрийн хөлд дарагдаж байна гэнэ.Үнэхээр хаа сайгүй Монголчууд нэг нэгэндээ баяр хүргэж тэвэрч авч гар барилцаж Хотын төвөөр машинууд сигналаа дугаргалдан хүмүүс баярын уухайгаар хаа сайгүй хашхиралдаж үнэхээр самсай шархирмаар үүнээс илүү сайхан мэдээ хаана байх билээ. Хэзээ ч авч байгаагүй АЛТАН МЕДАЛ хэмээх медалыг авсан Монгол Улс баярлан цэнгэж байна.
Жинхэнэ бор зүрхээрээ авсан гэж хэлж болох түүний алтан медал амьдралыг нь хамгийн их аз жаргалд умбуулах нь гарцаагүй биз. Тэрээр одоо дөнгөж 24 хөн настай бөгөөд амьдралаа дөнгөж эхэлж байгаа нэгэн юм.

Одоо Улаанбаатарт хаа сайгүй салют буудуулж бараг л машин бүр Монгол Улсын тугийг намируулж, Шинээр баригдаж байгаа Номноогийн өндөр байшин, Шангри Ла хоёр дээр асар том Монгол улсын туг заларч байна. Тиймээ Монгол улсад энэ жил олон ч гайхмаар сонин үйл явдал боллоо. Хамгийн гол нь Монголчууд, Монгол улс нэгдэж нэгэн сэтгэлтэй болж чаддаг болжээ. Алт авчихсан юм чинь хөгжил дэвшил хаяанд байна залуусаа.

Аз жаргал гуйлгачин шиг

Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал
Бороо сүлсэн нарны гэрэл солонго болон нумладаг шиг
Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм
Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч
Зуурдын энэхэн хорвоогийн зураг төөрөг хатуу
Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж хадгалж болдоггүй юм
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур
Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүйг бүү умарт
Ариухан сэтгэлийн үнэн үгээ бүү хадгал
Аяндаа минийх л юм чинь гэж намайгаа бүү шаналга
Шаглаж дуусаагүй үлдсэн торгон дээл шиг
Шаналалд идэгдсэн гундуу заяа үлддэг юм
Шатаж дуусаагүй унтарсан гал шиг
Санасаар яваад өнгөрсөн дутуу амьдрал үлддэг юм
Алтан дөрөө уяан дээр хангинахад
Аянчин хорвоогийн морийг тосож ав
Аяар аяар хаалгыг чинь тогших
Аз жаргалыг бүү буцаа...

About Canada

Canada - Animaa

Wednesday, August 13, 2008

Өөртөө итгэлтэй бай.

...Та харж байгаа бүхэндээ итгэдэггүй, харин итгэж байгаа зүйлээ л хардаг. Энэ нь таны чин сэтгэлээсээ итгэж байгаа зүйл амьдралын чинь бодит байдал болдог тод жишээ юм. Ингээд та бүхэндээ сүүлийн үед олон сайн нийтлэлүүдээрээ олны танил болж яваа найзынхаа сүүлийн бичлэгийг сонирхуулж байна.

Оросын өндрийн харайлтын нэгэн алдарт тамирчин болон Оросын нэрт эмч хоёрын амьдарлын хүнд хэцүү үед хэрхэн тэмцэж амжилтад хүрсэн тухай ийм нэртэй номыг уншиж, өөрийн ширээний ном болгож хадгалж байсан. Амьдралын их нугачаан дунд тохиолдох олон ээдрээтэй асуудлуудыг давж гаран өөрийн үнэ цэнээ бий болгоход өөртөө итгэх итгэл л чухал тулгуур болдог. 'Би үүнийг хийж чадна" гэж өөртөө итгэж, хийж чадахын төлөө өөрийн боломж хүч чадлаа дайчлан зүтгэх нь амжилтад хүрэхийн эхлэл болно.
"Хэлэхэд амархан, хийхэд хэцүү" гэдэгчлэн өлөн бэрхшээл саад тулгарч, мухардах авч хийж бүтээх гэсэн оргилуун хүсэл ямар нэгэн боломжийг заавал олж хардаг. Миний нэг танил ' Алив юмыг хийж бүтээх гэж оролдох бүрд 9 хаалга хаагдаж байхад 1 хаалга нь онгойж байдаг" гэж хэлж байсан. "Ажил хийх хүнд арга нь олдоно, хийх дургүй хүнд шалтаг олдоно"гэдэг үг ч үүнтэй утга нүг билээ.
Тийм ээ! "Би үүнийг хийж чадна, чадах ч ёстой" гэдэг итгэлийг цаг ямагт өөртөө тээж явах нь үнэхээр чухал. Ингэснээр таны амьдрал утга учиртай, хөгжилтэй бас баяр баясгалантай байж чадна. Хүний өөртөө итгэх итгэл, зорьсондоо хүрэх зүтгэл, үүний төлөөх хариуцлага хүнийг хөгжүүлдэг. Та нэг л хэвийн амьдралаас бус өөрийн хүсэл тэмүүллээр өөрчилж өөрчлөгдөж байдаг амьдралаас хөгжиж бас тааламжит мэдрэмжийг хүртэж байх болно.
Та энэ ертөнцөд агуу мундаг хүн болох албагүй ч өөрөө өөрийнхөө амьдралыг жолоодож, өөрийн боломж хүслээрээ сайхан амьдралаа бий болгох албатай.
Үүний тулд гагцхүү өөрөө өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.
1. Итгэлийг бүр багаас нь.
Монголчууд бид үр хүүхэддээ бүр багаас нь болох болохгүйн олон хориг тогтоож энэ нь тэдэнд төдийлэн сайнаар нөлөөлдөггүй тухай миний бие өмнөх нийтлэлдээ цухас дурдсан. Хүүхэд төрүүлэх амархан, харин хүн болгон төлөвшүүлэх амаргүй. Хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн хялбар арга нь "хориг". " Чи тэгж болохгүй, ингэж болохгүй, чи үүнийг чадахгүй, боль" гэсэн олон хоригууд, "Яагаад" гэсэн асуултын хариуд хэлэх "мэдэхгүй" гэдэг мянган үгийн таглаа хүүхдэд тань бий болох өөртөө итгэх итгэлийг нь алдагдуулж, алив зүйлд идэвхгүй хүлцэнгүй хандлагыг бий болгодог. Ийм хандлага нь хүүхдийг алив зүйлд ухамсраар биш албадлагаар ханддаг, шийдвэр гаргахдаа аав ээжийн амыг дагадаг "дуулгавартай" хүмүүжилд сургана.
Тэр ч байтугай том болж, өрх толгойлох цагт гэрийг нь бэлдэж, заяаных нь ханийг сонжиж, хэрхэн амьдрахыг нь зааж , хянах гэж дэргэд нь амьдарна. Ийм ёс заншлаар аав ээжийн дуулгавартай залуу үе өөртөө итгэх итгэлгүй, аавын болон хадмын хаяаг түшиж амьдарцгаасаар. Ийм тавилангаар зарим залуу хосууд хайртай хүнтэйгээ бас хадмуудтайгаа хамтад нь "гэрэлнэ". Идэх хоол, өмсөх хувцас, гэртээ худалдаж авах зүйлээ хүртэл аав ээжээсээ асууж "эрхлэх" тэд өөртөө итгэх итгэл, бие даан амьдрах чадвараа алдаж, алив зүйлийн бурууг өөрөөсөө биш өрөөл бусдаас хайдаг муу зуршилтай болцгоодог. Хэзээ ч өөрийнхөө төлөө шийдвэр гаргаж хариуцлагаа үүрч үзээгүй тэднийг буруутгаад яах ч билээ.
Та өөрийн балчир үрсээ элдвийг асууж шулганах бүрд нь төвөгшөөж, цааргалалгүйгээр хариулж тайлбарлаж байх нь хүүхэд тань алив зүйлийн учрыг ойлгож, өөрийн бодол санаагаар дүгнэх боломжийг олгож байгаа хэрэг. "Миний хүү чаднаа, оролдоод үз", "Миний хүү мундаг шүү дээ, чи чадалгүй яахав" гэхчилэн алив оролдлого бүрийг урмаар тэтгэж байх нь хүүхдийн тань өөртөө итгэх итгэлийг соёолуулах шимт хөрс нь болно.Харин " Чи тэдний тэрийг хар, тэгэхэд чи яачихсан хүүхэд вэ?" гэж харьцуулан зэмлэх нь хүүхдэд үлгэр болохоос илүүтэй атаа хорслыг төрүүлдэг муу талтай.
Том болсон хойно нь алхам бүрийг нь хянаж цагдан, үглэж дуулахын оронд өөрт нь итгэл өгч, биейиг нь даалган алив зөв болон буруу шийдвэрийнхээ сайн муу үр дүнг өөрөө хариуцаж сургах нь амьдралаас ухаажиж, илүү сайн боломжуудыг олж харахад тусална. Сайн эцэг эх л хүүхэддээ илэн далангүй ярьж зөвлөдөг, санаа бодлоо хуваалцдаг сайн " найз нь" болон хувирдаг.
Тийм ээ! Хүүхдээ бүр багаас нь өөртөө итгэлтэй бие даасан сайн муу алив үйлдлийнхээ үр дагаврыг өөрөө хариуцаж чаддаг болгон төлөвшүүлэх нь тун чухал.
2. Нийгмийн золиос.
Бидний үейинхэн аав ээжийн дэргэдээс холдон бүх шатны сургуулйар дамжин мэргэжил эзэмшин "нийгмийн баялгийг бүтээгч", "эх орондоо хэрэгтэй" хүн болтлоо нийгмийн ялгаварлан гадуурхах гаж тогтолцооны золиос болж байсан гашуун түүхтэй.
-Эрдэм сурч, эх орондоо ихийг бүтээх чин эрмэлзлэл дүүрэн балчир хүүхдүүд сургуулийн босго алхсан цагаасаа "oнц буюу сайн сурлагатан", "дунд буюу муу сурлагатан" гэсэн ангилалад хуваагдана. Энэ ангилал нь зөвхөн дүнгээр төдийгүй хүүхдийг хүүхдээр нь дарамтлуулдаг гаж тогтолцооны илрэл байлаа. Хэрэв та санаж байгаа бол " дунд буюу муу сурлагатан" ангилал нийт суралцагсдын бараг 70-80% нь байсан гээд бодохоор өнөөгийн нийгмийн золиос ийм хувийг эзэлж байна гэсэн үг. Чухам үүний уршгаар өсвөр насны олон олон хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл, хөгжиж болох авьяас чадвар, хүсэл тэмүүлэл унтарч алга болсон . Энэ золиосны уршгаар өнөө ч олон залуус өөрийн хөгжиж чадаагүй авьяас чадвар боломжийн төлөө харамсан гомдож явдаг нь нууц биш. Сургуульд сурч байхдаа бусдаас илүү хөдөлгөөнтэй, хэл ам таталж байдаг байсан хүүхдүүд өнөө цаг дор амьдралд арай илүү хөлөө олж явж чадаж байгаа нь ажиглагддаг. Магадгүй тэдний бяцхан сахилгагүйтэл нь тэр ялгаварлыг үл тэвчих эсэсргүүцлийн илрэл байсан байж болох юм гэж одоо хэр надад бодогддог юм.
-Социализмын үед бүх нийтээр социалист уралдаанаар жигүүрлэн далавчилж уралддаг байсан. Хүн өөрийн хийх ажлаа ухамсартайгаар сайн хийж гүйцэтгэхийн оронд өөр хоорондоо заавал өрсөлдөн уралдаж тэр хэмжээгээрээ ангилалд хамрагдаж байх учиртай. Хүндэт самбрын зураг, тэргүүн туршлагын эзэн, 5-жилийн гавшгайч, баярын бичиг үнэ бүхий зүйлээс эхлээд одон медаль хүртэлх шагналын тогтолцоо нь та хэн нэгнээс илүү буюу дутуу гэдгээ заавал мэдэрч харьцуулагдаж байхын илрэл байж. Эндээс л олон хүний өөртөө итгэх итгэл, ажлын төлөө хандах чин үнэнч сэтгэл алдагдаж, бусадтай барьцах атаархаж хорсон бусдыг муулах сэтгэлгээг илүү хөгжүүлсэн.
Хүн алив зүйлийг сайн сурч, хөгжиж, ажил хөдөлмөр хийж их мөнгө олон тэр хирээр сайхан амьдрах нь өөрийнхөө төлөө хийж байгаа зүтгэл. Энэ нь эх орныхоо болон бусдын төлөө хийж байгаа зүйл биш. Харин таны хөгжил хүмүүжил, хийж бүтээж байгаа зүйл тань бусдад сайнаар нөлөөлж байгаа бол энэ нь таны эх орон болон бусдад тусалж байгаа сайн үйлс болдог. Үүний тулд танд өөртөө итгэх иргэл илүү сайнаар нөлөөлнө. Өнөөдөр олон хүмүүс өөрийгөө таньж бас өөрчлах гэж хичээж байна. Та өөртөө итгэлтэй байвал, хүссэнээ хийж чадах болно.
3. Та хувь заяаныхаа эзэн нь.
Хүмүүс өөртөө итгэлгүй болоод ирэхээрээ бусдын амыг харж , шийдвэрийг сонсохыг хүсдэг. Олон ийм хүмүүс хувь заяагаа мэрэглүүлэхээр, хийморийн сан тавиулж ном уншуулж засал хийлгэхээр мөнгөө зарцуулж бусдад ханддаг. Хүний сэтгэл санаанд нөлөөлдөг ямар нэгэн хүчин зүйл байж болохыг би үгүйсгэдэггүй. Харин ямар хүнтэй амьдралаа холбох, аян замд хэдийд гарч болох, хэзээ хаашаа нүүх, үсээ засуулах, ямар бизнес хийж болох, ямар өнгөтэй машин худалдаж авбал зүгээр гэхчилэн аар саар олон асуудлуудыг бусдаас асууж шийдүүлээд байх нь хэр үнэмшилтэй байх бол. Ингэтлээ өөрийн итгэлээ алдах хэрэг юусан билээ. Ийм асуудлуудад хүн өөрийн боломж , цаг хугацааны зохицолдоогоор өөрөө шийдэж сайн муу үр дагаврыг нь өөрөө хариуцаж байх учиртай.
Хүн алив нэгэн үйлдлээс учирч болох хариуцлагаас зайлсхийх гэж ийм зүйлийг сонгодог байх л даа. Харин өөртөө итгэж гарагсан шийдвэрийнхээ төлөө хариуцлагаа өөрөө хүлээдэг болохоор итгэл хариуцлага хоёр хамтдаа байдаг гэсэн үг. Судалгаа тооцоогүй аз туршиж хийсэн бизнесийн алдагдлииг мэргэлж өгсөн хүн тань үүрэхгүй харин та л үүрэх болно. Тэгэхээр яаж ч бодсон та л өөрийн хувь заяаныхаа эзэн нь. Сэтгэлдээ багтааж, өөртөө итгэж хийсэн алив үйлдлийнхээ сайн муу үр дагаврыг та өөрөө л амсаж, өрөөл бусдад биш зөвхөн өөртөө баярлаж бас харамсдаг.
Бүтэлгүй хайр дурлал, өөр ямар нэгэн бүтэлгүй тохиолдлын улмаас өөрийн амиа егүүтгэсэн тухай сонсохдоо, тэвчээр өөрийгөө ялах итгэл аминаас нь хэцүү байна гэж үү гэж харамсах сэтгэл төрдөг. Архинд толгойгоо мэдүүлчихээд гарч чадахгүй элдвийн хүн дээр очиж янз бүрийн засал хийлгэж, элдэв зүйл ууж идэн аргаа барж яваа хүний өөртөө итгэх итгэл нь ууж байгаа архиных нь ёроолд байдаг. Тэд архиа өөртөө итгэх итгэлтэйгээ хамтад нь ууж байгаагаа анзаардаггүй.
Тийм ээ! Хүн та өөрөө өөрийнхөө хувь заяны эзэн нь. Таны амьдрал хувь заяаг хэн нэгэн мэргфэч төлөгч бус таны өөртөө итгэх итгэл тань авч явдаг.
Төгсгөл.
Таны амьдаралд сайн муу элдэв зүйл тохиолддог. Хэрэв та назаарч мэдэрвэл танд их боломж авьяас чадвар бий. Та түүнийгээ л олж хөгжүүлэхийг хичээ. Цаг ямагт "Би үүнийг хийж чадна" гэж өөртөө итгүүлж бай. Үүний ачаар та хүнд өвчнөө ялан дийлж, зовлон шаналалаа давж гарч, бизнес тань амжилттай болж, авьяас чадвар тань бусдыг бишрүүйэх болно. Өөртөө итгэж, өөрийн боломж чадвараа ашиглан хийж бүтээхээр зүтгэвэл олон боломж танд олдож, аль нэгэн хаалга таны өмнө нээгдэх болно. Та өөрөө өөртөө эзэн. Хэнд ч юунд ч биш гагцхүү өөртөө л итгэ. Тэгвэл танд аз болон амжилт ирэх болно.
Та өөрийгөө бусдаас дутуу биш илүү гэдэгтээ итгээрэй. Та олон зүйлийг өөрчилж, бүтээж чадна. Танд амжилт хүсье.

Элэг муудвал биед ямар шинж илэрдэг вэ?

Элэг хоол боловсруулах эрхтний нэг. Тиймээс өөрт зохисгүй хоол хүнс хэрэглэхийг анддаггүй. Элэгний үйл ажиллагаа ямар хэмжээнд байгааг нүд илэрхийлдэг. Тухайлбал нүд бүрхэж, хараа муудах, нүд загатнах, шарлах, мах ургах мөн толгойн баруун тал өвдөх, баруун ар далаар өвдөх, баруун хавирга дор хүндрэх, шилэн хүзүү хөших, даралт ихдэх, ууртай болох зэрэг шинжүүд илэрдэг. Элэг муу хүн өтгөн хийцтэй цай, буцалсан өтгөн аарц, халуун кофе, халуун ногоо, шоколад, утсаи хиам, утсан гахайн мах, загас, хоносон хоол, цуу, кетчуп, шарсан төмс, тарган хонины мах зэргийг хэрэглэхгүй байвал зохино. Харин алим, лийр, усан үзэм, загас, тахиа, үхрийн мах, төрөл бүрийн байцаанүүд, түүхий лууван, цагаан будаатай хоол хэрэглэвэл сайн.

Monday, August 11, 2008

Борцтой шөл

Наймдугаар сарын аагим халуун өдөр байлаа. Дорнодын нүд алдам талыг зүссэн дардан зам улайстлаа халсан мэт. Замын хажуугаар ургасан сахлаг ногоон тэр уудам талыг хамба хилэнгээр битүү хучсан мэт халиуран харагдаж байв. Атар онгон нутгийн ногооны анхилам үнэр юутай тансаг вэ. Каграманов тэрэгнийхээ салхивч шилийг нээн, бүхээгнийхээ ирмэг дээр тохойлдоод, жолоогоо чанга барин хацар илэх зөөлөн салхи сөрж, хаазаа гишгэн «шидэж» байлаа.

Тэрээр монгол нутагт очсон дороо Хэрлэнгийн түр зогсоолоос Халх голд хүргэх галт хэрэгсэл ачаад, ачааны хэдэн тэрэгний дунд цуваагаар явж байгаа нь энэ ажээ. ~Ачаа саатуулж болохгүй. Тэнд байлдаж яваа цэргүүд сумаар дутаж магадгүй. Замдаа аюулаас болгоомжилж яв. Дайсны онгоцны дайралттай тохиолдвол тэрэгнүүд салж таран, цаашлах замдаа цуваандаа нийлэх хэрэгтэй гэсэн тушаал авснаа тэрээр санаж явлаа. Хүчээ авсан ЗИС тэрэгний моторын хүнгэнэх дуун жолооч цэргийн давхих урмыг сэргээх нь бас зугаатай ажээ.
Каграманов хажуудаа суулгасан хүнгүй, урдаа яваа тэрэгний тоос шорооноос зайлсхийн зайгаа алсхан аваад жигдхэн хурдалж байв. Холын замд ийнхүү ганцаараа яваа хүний сэтгэлд бодогдох юм юутай олон байх вэ. Тэрээр цэрэгт татагдан мордохоос хэдхэн сарын өмнө хайр сэтгэлээ илэрхийлсэн захидлаар харилцан, амьдралаа нэгтгэхээр тохиролцсон хонгор бүсгүйгээ юу юунаас түрүүн санаж:
~Чи минь нээлттэй цонхоороо миний явсан зүгийг ширтээд зогсож байгаа болов уу. Эндээс зургаан цагийн зөрөөтэй болохоор манай тэнд ч оройн сэрүүн ороод, охид хөвгүүд нимгэн хөнгөн хувцсаа дэрвүүлэн цэцэрлэг дунд зугаацан яваа бий. Тэд хөгжилтэй байгаа даа хэмээн ганцаараа шивэгнэн ярьж, алтан шаргал үстэй, цэнхэр нүдэн бүсгүй юугаа мөрөөдөн санаж явлаа. Бас хар, хор ч бодогдолгүй яахав. Тэдний цэцэрлэгийн хашаа руу тэрэгчний хүү Сергей очих дуртай байсан даа» гэх шиг юм санаанд нь үе үе харван орж ирж байлаа.
Каграмонов нээлттэй салхивчаараа цээжээ гарган дуу аялж, исгэрэн явав. Нар баруунаа гудайн тэрэгний сүүдэр үлэмж томорч ирэв. Тал нутгийн захад хүрэх ягаа ч үгүй мэт, тэнгэрийн хаяа тэртээ алсад цэлийн харагдана. Цувааны даргын шийдвэрээр бүх тэрэг ногоон тал дээр бөөгнөрөн зогсож амраад, шатахуунаа сэлбэн саваа дүүргэж аваад хөдлөв. Харамсалтай нь гал тогооны хэрэгсэлгүйд хавчигдан энд бөөнөөрөө байж хооллох боломж гарсангүй.
За нөхөд минь бид саадгүй давхиад байвал өглөөний нартай уралдаад анги дээрээ хүрч очно. Тэнд сайхан амттай хоол бий. Битгий хоцроорой. Тэрэг шөнө саатвал гэрлээ гурав дахин асааж, унтраан дохио өгөх хэрэгтэй. За бушуу хөдлөе гэж цувааны дарга хэлээд машиндаа суулаа. Анаа л хязгааргүй цэлийх ногоон тал дундуур хүнгэнэн давхиж эхэллээ.
Нар тэртээ тэнгэрийн баруун хаяанд дөхөж очсон харагдав. Тэрэг саадгүй хүнгэнсээр урагш зогсолтгүй довтолгож байлаа. Гэнэт урд яваа тэрэгний жолооч улаан дарцаг өргөн хойш дамжуулж түгшүүр зарлаад «бушуу таралт хий» гэсэн дохио өглөө. Каграманов яаран бас дарцаг өргөж уг дохиог хойш нь дамжуулангаа байдлыг ажиглавал зүүн урдаас дайсны гурван онгоц агаар зүсэн гарч ирж үзэгдсэн дороо юу юун тухандгүй дээр нь тулаад орж ирэв. Цэрэг жолооч хамаг хүчээр жолоогоо баруун гар руугаа залаад замаа орхиж дайсны онгоцыг сөрөн хурдаллаа. Олныг бодох зав чөлөө түүнд байсангүй. Урд нь явсан тэрэгний тус газар бөмбөг дэлбэрч сонсогдов. Хаа юу ч болж, цувааны хэдэн тэрэгнээс аль нь дайсны бөмбөгөнд өртөн сүйрч байгааг Каграманов ажиж мэдэх сөхөөгүй л зам буруулан давхисаар байв. Агаарт ноёлж байгаа Японы дугуй наран тэмдэгтэй онгоцны нэг нь түүнийг дагаж хөөн, урд нь түрүүлж гараа замд нь бөмбөг хаяж байгааг тэрээр харсан дороо бас жолоогоо эргүүлэн залж зайлсхийн довтолголоо. Дэлбэрсэн бөмбөгийн хар утаа тэрэгний хажуу хоншоор дор харанхуйлан манарч, жигтэй их нүргэлсэн дуу чихийг нь дүлийртүүлэв. Барьж яваа тэрэг нь хааз гишгэсэн хүчээр хурдалж байгааг тэрээр мэдэрч байлаа. Онгоц хойно, урд нь гарч ярдаг хэдгэнэ адил ээрэн дагаад дээрээс нь буудаж эхлэв бололтой байн байн тас няс хийн сум исгэрэх нь бас сонсогдов. Каграманов жолоогоо баруун, зүүн гар руугаа огцом эргүүлэн дарж зам муруйлган дайсны сумнаас зайлж давхив. Онгоц дээгүүр нь ээрч ёрын муухай дуугаран дагаж буудсаар билээ.
Цэрэг жолоочид «Би үхэх байгаа. Яадаг билээ?» гэж бодох завгүй, тал тал тийшээ займчин сэлж давхихдаа «Дээр ачаатай яваа сум, гранат дэлбэрвэл галын шугаман дээр байгаа өөрийн цэрэгт аваачиж өгөх юмгүй болно. Яаж ийж байгаад ачаагаа дэлбэлүүлж орхихгүй юмсан» гэдэг ганц бодол хамаг оюун санааг нь юутай ч хуваалцалгүйгээр эзэгнэсэн байлаа. Онгоц ээрэн дагаж буудсаар, бүр хажуу хавирганд нь шороо манасхийлгэн тас няс буулгасаар билээ. Каграманов хаашаа яаж өөрөө явж байгаа, нөхөд нь юу болж байгааг ажиж мэдэх сэхээ авч чадахгүй, мурилзуулан эргэж, ташиж сэлэн давхисаар явав. Yлэмж хол зайд дайсны сумнаас бултан давхижээ тэр. Замд ганга жалга, эрэг гуу тохиолдохгүй, засаж тэгшилсэн мэт тал хөндийд давхиж байгаа нь түүнийг сүйрлээс аварч байсан нь мэдээж.
Каграманов онгоцны дуу намжихаар сэхээ аваад байдлыг ажвал нэгэнт үдэш болж орчинд бараан сүүдэр сүүмийн тулж ирээд алсын бараа тасарсан байлаа. Тэрээр тэрэгнийхээ хурдыг жаахан хасан огторгуйг шинжвэл японы ногоон саарал онгоц тэнгэрт хар цэг адил төдий бараатай болж гонгинон улисаар өөрөөс нь салж цааш агаарын уудамд алга болж замхарлаа.
Жолооч хүү сая цээж дүүрэн амьсгалаад тормос гишгэн тэргээ зогсоон дороо яаран бууж ачаагаа тойрч гүйн ажив. Хаягдан гээгдсэн зүйлгүй, харин татлага нь нэлээн суларч, зарим хайрцагтай юмны булан задарч сум сул асгарсан байлаа. Тэрэгний нь өрөөсөн шаврын хаалт цоо буудуулан, гэрлийн нэг том шил хагарчээ. Нам гүн чимээгүйн дотор тэр бүхнээ янзалж засах ажилд Каграманов ороод биеэ ажвал хамаг хувцас нь хөлсөндөө нэвтрэн зүсэр бороонд цохиулсан адил болжээ. Тэрээр татлагаа чангалаад тамхи асаан гүн сорж сэтгэлээ жаахан амраагаад сэхээ авч хөдлөх болов. Сандран давхисандаа болоод зүгээ алдаж, хаашаа чиглэн явахаа төсөөлж мэдэх аргагүй болжээ. Тэрэгнийхээ тоолборыг харвал өдөр амарч зогссоноосоо хойш нэг зуу гаруй км явсан байна.
Шөнийн нэвсгэр харанхуй нөмрөн орж ирээд алсын бараа харагдахаар бүр байлаа. Нөхдөө хаа явааг мэдэх баримжаа алга. Гэрэл асааж дохио өгье гэхэд дайсанд ойр очсон бол аюулд орох болно. Тэнгэрийн одыг хараад тэрээр баруун, зүүнээ олж мэдлээ. Гэлээ ч чухам хаашаа явж замаа олохыг мэдэх баримжаа даанч алга.
Каграманов уулархаг нутагт төрж өссөн болохоороо мэлийсэн талд орж ирээд баахан давхиж орхисон, бас шөнийн харанхуйг хэлэх үү, урьд нь огт явж үзээгүй нутагт хаашаа явна гэх вэ. Шийдэж хөдлөхөд тун ч хэцүү боллоо. Тэрээр тэрэгнийхээ хажууд зогсоод дэмий тал тал тийшээ харж гайхан баахан ажлаа. Зүг бүхнээс аюумшигт харанхуйд хучигдсан хавтгай тал нутаг сүүмийж харагдахаас өөр торойх юм даанч алгаа. Шумуул хөгжимдөхөөс өөр ямар ч чимээ анир сонсогдохгүй байв. Гайхахдаа тэрээр тэрэгнийхээ гэрлийг гурав асаан унтрааж, дүүрсэн хэрэг гэсэн шиг хий хашгирснаа:
~ Энэ ч болдоггүй хэрэг дээ. Нөгөө самуурай нь гэнэт нөмрөөд орж ирвэл би ганцаараа явж ч чадахгүй, сайндаа хоёр гурван япон сүлбэж алаад л баригдах хэрэг болох байгаа. Тийм дээр хүрвэл ч үзэлцэх л болно доо гэж Каграманов ганцаараа ярьж тэрэгний бүхээгт байгаа винтовоо авч сумлан, дайнд бэлэн болгоод хажуудаа тавьсан дороо, машинаа асаагаад барагцаалан бодож байгаа зүг рүүгээ хөдөлөө. Нүдэнд торох юм даанч алгаа.
Ямар их уудам хачин нутаг вэ, энэ. Энд хот суурин тарианы газар огт алга. Хамаг хүн амьтан нь дайн дажны хөлөөс зугтаагаад нүүж орхисон юмуу? Тэгсэн бол хоосон ч гэсэн орон байр, буурь суурь нь баймаар юм даа хэмээн тэрээр бас ганцаараа ярьж явав. Тэрээр нэлээн зайтай газар ганцаараа давхижээ. Сахлаг ногоо ургасан тун ч өөгүй тэгш газар урд нь харагдан дээгүүр нь цардмал замаар бөмбөрч байгаа адил дүнгэнүүлсээр байлаа. Каграманов ногоогоор битүү хучигдсан тэр газрын хөрсөн дээр юу байгааг нарийн ажиж явах боломжгүй байв. Тэрэгнийхээ хурдыг жаал нэмэн, хотоос маягийн хонхордуу газраар давхиж явтал гэнэт тэрэгний нь дугуйг хүчтэй чангаан ус шал палхийн дуугарч, урдах шилэн дээр нь шавар үсэрчээ. Мань эр тоормосоо гишгэсэн ч үгүй урагшаа жаахан дөхтөл тэрэг нь шаварт шигдэн суулаа. Эргэн гарах санаатай хэд холхиултал дугуй дороо хий эргэн ус шавар цацалж пижигнэн тэрэгний гол далд ортол шигдэх нь тэрээ. Яах ч арга алга. Каграманов тэрэгнээсээ буун харайгаад өвдгөөр хатсан шалбааг дунд үсрэн буунгуутаа сая сахлаг ногоогоор хучигдсан намагт орж шигдсэнээ мэдэв. Тэрээр баахан ноцолдсоноо тэрэгний дугуй дор хийх мод, чулуу эрж нааш цаашаа гүйлээ. Нүдэнд торж, гарт нь баригдах юм огт дайралдсангүй.
Адаглаад хад чулуу нь хүртэл дайжаад алга болдоггүй баймаар гэж жолооч гасалснаа эргэж тэргээ тойрон ажихад ганц хүн яаж ч ноцолдоод түүнийг шавраас гаргах нөхцөл алгаа. ~ За байз яах вэ? Өглөөний нарнаас өмнө намагнаас гарахгүй бол нөгөө японы онгоц ирж салам бөмбөгдөөд хавтгайлж орхих байгаа. Тэгээд би яах вэ? гэж тэрээр өөрөөсөө асуувал дотор нь хий цухалдан, аймшигтай олон юм бодогдож эхэллээ. Хоргодож гарсан сарны сүүн цагаан гэгээ сая ертөнцийг гийгүүлж, ойрын юмны бараа харагдахтай болов. Гэвч нүдэнд нь торойх хүн амьтан, мал юмны бараа даанч алга. Каграманов өвдөг тулсан шавар дундуур таваргаж тэргэндээ ороод винтов буугаа, дайзтай сумтайгаа хамт аваад:
~ Зүгээр зогсоод ч яахав дээ, юм эрье гэж амандаа гүвнэн шалбааг усны эх өөд сөрөх маягаар баруун гараа бариад алхаллаа. Чимээ аниргүй, нүдэнд торойх ч юмгүй хэвээр. Эргээд харахад тэрэгний нь бараа харагдахаа байлаа. Зэгсэн хол явжээ. Урд нь ухаа толгой маягийн газар дайралдав. Түүн өөд авирсаар яваад дээр нь гарав бололтой. Түр саатаж тамхи асаан ~ Хайчдаг юм билээ? Эргээд явбал тэргээ олохоо больдог хэрэг арай болохгүй байгаа? гэсэн юм бодогдож байв. Каграманов гайхаш барагдахдаа өндөр дуугаар хэд хашгираад хариу чимээ чагнав. Тэртээ баруун гарт нь нохой хуцах шиг боллоо.
Байз, санаа дагав уу? Yнэхээр нохой хуцав уу? гэж тэрээр ганцаараа яриад нөгөө чимээ гарсан зүг өөд яаран алхаллаа. Нэг готос гатлан бас нэг гүвээн дээр гараад мань эр дахин хоёр хашгирч чимээ өглөө. Yнэхээр нохой хуцаж хариу сонсогдов. Тэр зүг рүү яаран алхах замдаа «За байз? Би юун дээр яваад очиж орхих гэж байгаа бол? Дайсан энд арай ч байхгүй байхаа. Дарга маань өдөр ярихдаа нэг зуун наяад км яваад фронтын шугамд ойртож очно гэж байв. Түүнээс хойш би зуун км-ээс илүү хол яваагүй» хэмээн жолооч эр бодон ямар ч болсон цэргийн хүн бэлэн байх ёстойг санаж буугаа сумлаж бариуд урагшаа зоримгоор алхлаа. Нохой хуцах чимээ ч ойртон цаана нь мэдэхгүй хэлээр хүн ярилцаж сонсогдов.
За нэг учир ургалаа. Япон л лав биш байх. Дайсан байгаа бол ингэж ярьж байхынхаа оронд намайг бүсэлж аваад барих гэж оролдох ёстой гэж тэрээр амандаа ярисаар дөхөж очвол урдаас нь гурван нохой боорлон харваж орж ирлээ. Араас нь монгол хүн нохойгоо дуудан хорихоор бас угтав. Сарны цагаан гэрэлд тэд бие биеэ харж хэн болохоо танилцав бололтой. Каграманов шавар шавхайтай хутгалдаад хүн аймаар хачин юм болсон байлаа. Гэвч угтаж учирсан монгол хүн түүнээс айж сэжиглэсэн янзгүй байв. Тэрээр монгол улсын хилийг анх давж орж ирэхдээ нөхдөөрөө заалгасан «Сайн байна уу?, Улаан цэрэг» гэдэг хоёрхон үг монголоор хэлж мэдэх билээ. Гэлээ ч гэсэн нэгэнт хань ижлээ таньсан хойно яагаад ч ярьж болно гэж мань эр бодож байв.
- Сайн байна уу? я /би/ улаан цэрэг
- Өө, СССР гэж Каграманов анхны уулзсан монгол хүнтэйгээ ярилцаж учрав. Дээл өмссөн өвгөжөөр насны монгол эр цэрэг жолоочийг эелдэглэн угтаад гэртээ орууллаа. Энд гурван гэр айл маргааш нүүхээр юмаа бэлтгэн цөөвтөр үхэр, хонио хотондоо хураасан байжээ. Мэдээжийн тэд дайны хөл үймээнээс зайлан ар тийшээ нүүж яваа нь илт. Бас сэргэмжтэй, шөнө орой болсон ч гэсэн унтаагүй байжээ. Каграманов гэрт оронгуутаа бас л:
- Сайн байна уу? Я улаан цэрэг гэж бөхийн мэндлээд яаран шанага авч хувинтай уснаас хутгаад уух гэтэл гэрийн эзэгтэй авгай ухасхийн шанагыг шүүрэн авч:
- Хар усаар яах нь вэ? муу ёс гэж хэлээд монголчууд хоорондоо хэдэн үг ярилцсанаа галлаж цай чанаж эхэллээ. Тэдний юу ярьж байгааг улаан цэрэг юугаа мэдэх билээ. Гэхдээ «Надад эд нар муу санаалж байгаагүй нь лавтай» хэмээн бодож байв. Хот айлынхаа энэ гэрт бөөгнөрөн Каграмановыг сонирхож хоорондоо ярилцан:
- Энэ ганцаараа яаж яваа хүн юм бол? Нөхдөөсөө төөрсөн юм уу? Оргодол л лав бишээ янз нь. Манайхаар хааяа ирдэг СССР цэргийн ижил л байна.
- Ам нь л их анаж цангасан бололтой. Гутал хувцас нь шавар шавхай болсныг харахад их яарч, намайг шалбааг дундуур хамаагүй гүйсэн эр юм.
- Хөөрхий дээ, аль газрын хүний үр ингэж манийгаа өмгөөлөн аврах гэж шавар шавхайтай хутгалдан харанхуй шөнөөр ганцаараа гүйж яваа бол хэмээн орж ирсэн эмгэд хөгшдийн ярьж байгааг Каграманов огт ойлгохгүй, хэсэг зуур ангайж амьтны ам харж сууснаа машин шаварт суусан, япон бөмбөгдөж хөөсөн гэдгээ монголчуудад ойлгуулах гэж амаараа дүнгэнэн онгоц, машин болж гараараа элдэвлэн заагаад дохиогоор ярьж эхэллээ. Хүмүүс түүнийг гайхан харж янз янзаар тааварлаж ярьж эхлэв. Цай боллоо. Өрөм хөвүүлсэн сайхан шар цай том мөнгөн аяганд хийгээд зочиндоо барив.
- Юутай сайхан амттай вэ? гэр дэх хүмүүс улаан цэргийн яриаг ойлгож ядан:
- Машины жолооч хүн гэж энэ тань өөрийгөө заагаад байна. Тэрэг нь эвдэрсэн юм уу, шавар усанд сууж орхисноос зайлахгүй гэсэн яриа гэрт болж байлаа.
Каграманов цай ууж тэнхээ ороод, гэрийн эзнийг надтай хамт явж тэргээ гаргалцаж өгөөч гэж гуйгаад, винтов буугаа авч явахыг заавал эзэгтэй суу гэж ярьж саатуулан, удаж төдөлгүй аяга овоолон будаатай халуун шөл хийж өглөө. Ямар сайхан амттай яасан сонин үнэртэй хоол вэ. Улаан цэрэг маань өнгөрсөн шөнөөс хойш хоол идээгүй болохоор тэр борцтой шөл орчлон дээр нэн ховор тохиолдох хамгийн сайхан амттай зоог байлаа.
Яасан сайхан хоол вэ, энэ юуны мах вэ? гэж улаан цэргийг асуухад ойлгож хариу өгөх хүн алга. Гэрийн эзэн сайн гэж л толгой дохин эрхий хуруугаа гозойлгоно. Тэр борцтой шөлийг Каграманов ууж, будаа идээд хамаг бие нь тавигдан амарч, усанд орсон адил хөлсөндөө нэвтрэн цээжээ яран сэвэхдээ «Энэ яасан сонин хоол вэ? хуурай махаар ийм лут амттай чанарлаг хоол хийдэг газар монголоос өөр орон байдаггүй байхаа. Яаж энэ сайхан хоолыг ийм хурдан хийж чаддаг юм бол? » хэмээн гайхшран боджээ.
Улаан цэрэг гэрийн эзэгтэйд хандаж баярласнаа илэрхийлэн мэхийн ёслоод, явахыг яаран гэрээс гарангуут айлын гадаа байгаа үхэр рүү зааж хоёр хуруугаа гозойлгоод, дээс авч цээжиндээ углан, чирч урагшаа зүтгэх байдал үзүүлж, амаараа тэрэг болж дуугарав. Хүмүүс гайхан:
- Юу гээд байгаа юм бол? гэж хоорондоо баахан ярилцаж байснаа улаан цэргийн дохионы үгийг сая ойлгон:
- Та минь. Наад хүү тань машин тэргээ тэртээх Бөөрөлжүүтийн шаварт суулгаж орхиод үхрээр татаж өгөөч гээд байх шиг байна
- За, за ойлголоо. Нээрээ тийм байна шүү. Цэргийн хэрэгсэл ачсан тэрэг байх даа. Хоёр шараар татвал дийлдэг болов уу? эрэгтэйчүүд хамт явахаас биш горьгүй гэсэн яриа хот айлын хүмүүсийн дотор болоход Каграманов тэр бүх нарийн явдлыг ойлгоогүй боловч «Эд надад туслахаар шийдэв бололтой» хэмээн таамаглаад үлэмж баясан:
- Да, да, Хорошо, гэж хариу өгүүлэн, баясгалантайгаар инээв.
Чигээ олсон нь
Yүрийн гэгээнээр үхэр хөтөлж олс татлага, шилэвч, буулгавч барьсан хэдэн хүн шаварт налчийтлаа суусан, дүүрэн ачаатай тэргэн дээр ирлээ.
- Тэгнээ тэр. Лав ингэж ядарсан амьтан аргаа бараад явж байгаа хэрэг байн
- Энэ нөхөр ганцаараа яах гэж үүгээр давхиа юм бол
- Газар мэдэхгүй төөрөө байлгүй дээ
- Энэ ачаатай, ногоон модон хайрцагтай юм нь юу байгаа бол? Дайнд хэрэглэх л зүйл бизээ.
- Тэр хараач, хараач. Ханзарсан хайрцагны булангаар бууны сум гоожсон байна.
- Аргагүй чухаг зүйл авч яваа эр юмаа. За бушуулж л үзье
- Муусайн япон цэргийн толгой руу буулгах полиосон мөндөр авч яваа нөхөр байна шүү, энэ тань
- Энэ муу галзуурсан дээрэмчин самуурай нарын ховдог хомхой хоншоорыг тас цохин, нарим буулгаад өгөх цаг одоо холгүй болоо бий. Энэ дайчин ах нар хүрээд ирчихсэн болохоор «Их наран улсын» цэрэг оодроод юу шалив гэж дээ гэсэн яриа монголчуудын дунд болж байв.
Каграманов хүрз барин шавар ухаж, монголчууд чулуу хормойлон гүйж тэргээ дээш гаргах ажилд оржээ. Манан бүрхсэн тэнгэрийн хаяанаас өглөөний том улаан нар урган гарч ирэх нь тал нутагт ойрхон харагддаг учир яг дэргэдээс нь гараад ирэх шиг Каграмановт санагдан гоц сонин байлаа.
- Танай нутаг нартай айл байдаг юмаа? гэж тэрээр хошигноод тэргэндээ орж суугаад асаалаа.
- Хөж, гэж монголчууд хашгиран, тэрэг татахаар хөллөсөн үхрээ гуядав. Ачаатай машин хамаг нийлсэн хүчинд татагдан сэвсхийн намгаас гарч ирээд дүнгэнэтэл ассаар байлаа. Цэрэг жолооч баярласандаа тэрэгнээсээ буун харайж ирээд дэргэдээ байгаа монгол нөхдөө тэврэн авч талархал илэрхийлэн:
- Одоо би хаашаа явбал замд нийлэх бэ? гэж гараараа умард, өмнөд, дорныг заан асуув. Монголчууд түүний асуусан зүйлийг ойлгож ядан гайхшрахад Каграманов толгойгоо хуруугаараа зааж гараа дугуйлан хий эргүүлэнгээ:
- Наад хүн чинь төөрсөн юм байна. Замаа асуугаад байгаа бололтой гэж хэдэн монгол эр хоорондоо ярьж байснаа нэг өвгөжөөр насны эр нь эелдэгхэн инээгээд:
- Би тантай хамт явж замчлахгүй бол улаан цэрэг их хол байгаа. Та намайг дараа нь гэрт хүргэж өгнө шүү гэж хоёр биеэ зааж дохиогоор ярилаа. Каграманов «Би хамт явж зам зааж өгье» гэдэг үгийг таамаглан ойлгож:
- Очень хорошо гэж хэлээд хоёул бүхээгтээ орж суухдаа үлдсэн хүмүүст талархал илэрхийлээд зүүн зүгийг барин дүнгэнүүлж эхлэв.
Каграмановт олон сонин зүйл бодогдож байлаа. «Би яасан сонин учралаар монгол хүнтэй анх удаагаа уулзав аа. Яасан их тусч, ямар их сонин цагаан сэтгэлтэй, хүнд итгэмтгий ард түмэн бэ. Монгол хүн яг л энэ хязгааргүй тал нутаг шигээ уудам саруул сэтгэлтэй юм байна. Харанхуй шөнө намайг хэн гэж бодон сүүтэй цай чанаж, хоол хийж өгөв өө. Хоол нь яасан сайхан амттай вэ. хонины хатаасан мах юутай ч зүйрлэмгүй сайхан юм. Тэр цай хоол намайг лут их тэнхрүүллээ шүү. Энэ миний дэргэд сууж яваа өвгөн маань бас л тэр их тусч сайхан санаат анд нөхдийн нэг төлөөлөгч байна. Би одоо энэ хүнийг хээр явгалан орхиж болохгүй. Яасан ч болохгүй» гэхчлэн зүйлийг цэрэг жолооч бодон давхиж байлаа.
Өвгөн хааяа инээмсэглэсэн нүдээр улаан цэргийн нүүр өөд хараад, гараараа чиг заан эелдэглэж элдвийг ярихыг хичээнэ. Тэр хоёрт ярих зүйл мөн их байсан боловч даанч хэл мэдэлцэхгүй нь хясаж байв. Гэлээ ч ам дуугүй явсангүй. Энэ өвгөний байдал Каграмановт аавын нь төрхийг санагдуулж байв.
- Самурай японы халдаад ирсэн цэрийг түргэн устгах ёстой. Бусдын нутагт усанд шунаж ирсэн тэдний дээрмийн үйл хэрэг сөнөх тавилантай гэж өвгөнийг хэлэхэд жолооч эр энэ хүн японы эзлэгчдийг занаж байна хэмээн ойлгон:
- Монгол цэрэг, улаан цэрэг хоёр нийлээд японы довтлон орж ирсэн дайчдыг устгана хэмээн гар зангидан зангаж, омог сүрээ бадраах мэт явах нь өвгөний сэтгэлд Зөвлөлт улаан цэрэг ч үнэхээр ялагдашгүй хүчтэй дээ. Японы далайн усаар явдаг цэрэг ч манай энэ хуурай, тал нутагт ирээд сайнаа үзэхгүй нь лав биз. Харин хэр зэрэг удаан хугацаанд түйвэргэдэг юм бол? Улаан цэрэг ингэж бууныхаа сум хэрэгслийг нааш нь татаж байгааг бодоход мөд удахгүй тэр самурайн толгойн дээр мөндөр буулгаж хаях нь гарцаагүй болоо бий. Болж, муусайн новшнуудыг бушуухан л тонилгон амьтныг амар заяагий нь үзүүлээсэй билээ. Тэр барамнууд хаваржин, зунжин элдэв муухай явдал дэгдээж түйвэргээд нутаг ус ч шилүүлэн явуулахаа байлаа. Саваагүй, шунахайдаа зүгээр байж чаддаггүй барамнуудыг дахиад наашаа санаархах ухаангүй болтол нь нармийлгаад буцаагаасай билээ» гэсэн бодол төрүүлж билээ.
Тэд өдөржин хоёулаа давхилаа. Каграманов бөмбөгдүүлээд, зам буруулан давхихдаа явж байсан замаасаа бараг буцаж зүүн урагшаа чиглэн довтолгосоор мэдэхгүй хүн яаж ч яваад олохгүйгээр холдсон байжээ. Замч өвгөн цэрэг жолоочийн энэ бүх байдлыг дохио ярианы эцэст бүрэн ойлгож авлаа. Оройн нар хэлбийх үед тал нутгийн зүсэн дорныг зорьсон дардан замд тэд оров. Нааш цааш холхилдон давхиж яваа машин, их буу, цэрэг ачсан тэрэгний цуваа ч тэр замаар тоос манарган үргэлжлэн давхисаар байна. Бүх хүн, машин, хамаг юмны толгой зүүн зүг рүү чиглэжээ. Тэр бүхнийг ширтэн харж яваа газарч өвгөн маань гайхшран толгой сэгсрээд:
- Пээ, яасан олон цэрэг, машин буу явж байна вэ. энэ бүгд цөмөөрөө японтой байлдах гээд давхиж яваа хэрэг бий. Манай муу довтолж ирсэн дайсан ч энэ их хүчний өөдөөс яаж ч байлдах юм билээ. Юу ч үлдэхгүй болтлоо хиар цохиулах нь гарцаагүй болоо шив хэмээн амандаа үглэн ярьж явлаа. Замын хажууд гараад эгнэн зогсож байгаа ачааны арваад машиныг Каграманов харсан дороо инээд алдан, нүдээ том болгоод:
- Энэ манайхан байна хэмээн дуу алдан, тэрэгнийхээ жолоог тэр зүг рүү залав.
Каграманов сайн малчны тусламжтайгаар цуваагаа гүйцэж иржээ. Жолооч байлдагч цувааны даргад орчиж ёслон эсэн мэнд ирснээ илтгэж, бусад нөхөд нь түүнийг найрсагаар угтан тэврэн авч хөгжилдөж байхыг замч өвгөн тэрэгний бүхээг дотроос хараад «Эд нар хоорондоо нэг аавын хүүхэд шиг ямар их элэгсэг дотно юм бэ. Энэ жолооч хүүг нөхөд нь үгүйлээд сүрхий санаж мөрөөдөж байж шүү» хэмээн бодож байв.
Каграманов гүйж ирээд тэргэндээ орж суунгуутаа цувааны хамт аяллаа цааш үргэлжлүүлэн, замчин нөхөртөө хандаж:
- Та ёстой сайн нөхөр байна. Одоохон бид цэргийн анги дээр очиж ачаагаа буулгаж өгөөд би тантай хамт буцаж таныг гэрт нь хүргээд, өөрөө бас ачаа зөөнө. Өчигдөр японы онгоцны бөмбөгдөлтөнд манайхаас нэг машин дайрагдан жолооч цэрэг нь шархдаж дээ. Бусад нь зүгээр гэж ярихад өвгөн «Энэ нөхөр маань надад муу юм яасан ч хэлэхгүй нь лавтай» хэмээн бодон, дэргэдэх нөхрийнхөө яриаг бүрэн ойлгож байгаа янзаар инээгээд:
- Зүйтэй сайн байна гэв.
Тэгтэл урд нь яваа тэрэг улаан дарцаг өргөн, түгшүүр зарлаж бас цуваанд таралт хийх тэмдэг өглөө. Каграманов энэ удаад огтхон сандарсангүй, замаас зайлсхийн тэрэгнийхээ хурдыг нэмлээ. Байдлыг ажиглавал аанай л «зүгийн муу» зүүн урдаас нь японы тэмдэгтэй гурван онгоц агаар цалгилуулан гарч ирж байгаа харагдав. Урд хойно нь яваа улаан цэргийн бусад цуваанаа ангиудаас дайсны онгоцыг угтан гал нээж пулемёт нажигнан, том буу ч пин хийн сонсогдлоо. Японы онгоц цувааны дээр арай ирж завдалгүй байтал тэр зэвхий онгоцны нэгнээс хар утаа манаран зам татуулсаар муухай дуугаран унаж эхэллээ. Нөгөө хоёр нь энд тэнд бөмбөг мултлан хаяж, дэлбэрэлтийн дуу нүргэлэн бөөн бөөн хар утаа баагиулаад эргэн зугтаж харагдав. Каграманов тэргээ тооромсоглон зогсоогоод:
Тэр, тэр хараач! Өчигдөр биднийг элэг бариад гайхуулж байсан чөтгөрийн муу заяатангууд өнөөдөр сөнөх чинь энэ дээ. Мөд та нар бүгдээрээ өехийгөө наранд ээх бий гээд, тун тайван байдлаар инээн, газарт унан тэртээд дэлбэрэн шатаж байгаа японы онгоцыг харж байв. Замч өвгөн бас сэтгэл тайван янзаар агаар ширтэн:
Хувхай сүүлээ хавчаад зугтаж байгаа чоно шиг самурайн энэ онгоц нэг морьтой хүн давхиж явсан ч хөөж буудаад байдаг муухай золиг гэнэ билээ. Та нараас ч ухаангүй айн зугтаж байх шив. Улаан цэрэг мундаг байна шүү гэж хэлээд Каграмановынхаа гарыг шүүрэн авч чанга атгажээ.
Бид Губагийн ногоон цэцэрлэг дундуур удаан явж зугаалахдаа Каграманов гуайн яриаг чагнан Халх голын тулалдааны талбарт байгаа юм шиг сэтгэл хөдөлсөн байв.
Би замчин өвгөнийгөө гэрт нь хүргэж өгөх далимаар Хэрлэнгээс дахиж нэг ачаа аваад, дараа нь фронтын шугаман дотор ангиудын хооронд юм зөөдөг боллоо. Өдөрт хэд хэдэн удаа японы онгоцны дайралттай учирдаг болохоор сүүлдээ агаарын довтолгооноос огтхон ч эмээхээ байж, харин тэдний урьдаас манай онгоц хөөрч тэнгэрт тулалдахыг л шохоорхон харах дуртай болов. Даан их удсан ч үгүй монгол улсын газар нутаг дээр цөмрөн орж ирсэн японы цэргийн тэр бүхэл бүтэн арми дээр манайхан ёстой л аянга буулгаж орхисон доо. Бид японыг алагдсан цэргийнхээ илжирсэн хүрийн халуун нарнаар элсэн дотроос малтаж аваад цааш нь зөөж хөгөө тарьж явахыг удахгүй харсан. Тэр бол тун зэвүүн, гутамшигтай хэрэг билээ гэж Каграманов яриад баахан бодолхийлж явснаа:
~ Тэр цагаас хойш гуч гаруй жил өнгөрлөө. Халх голд өнгөрүүлсэн намар миний сэтгэлд хоногшсон юм. Нэн их зочломтгой сайхан сэтгэлд нөгөө монгол айлд айлчин ёсоор очих гэж би боддог. Одоо удахгүй тэтгэвэртээ гараад завтай болно. Миний хүртэж байх сул цалинг хоёр удаа дайнд оролцсоныг харгалзан их дээгүүр тогтоогдсон. Би тэр мөнгийг барьж идэхгүй, хүүхдүүд минь бүгдээрээ биеэ даасан зэгсэн амьдралтай болсон. Би хөгшнөө дагуулаад Халх голд очиж шинэ алимны амт үзнээ. Миний нэг найзын шарил тэнд бий. Би түүнд бас цэцэг өргөнө гэж өвгөн жолооч маань хэлээд яриагаа төгсгөв.
Азербайжин нутгийн өтгөн хар хөмсөгтэй, цэцэрлэгч бүсгүйчүүд замд тохиолдон, гарт багтамгүй шахам том ягаан алим бидэнд авч ирж өгөөд:
- Зоогло! Зоогло! Бид энэ жил улсад тушаах усан үзмийн төлөвлөгөөгөө хорин мянган тонноор, алимаа түүнээс хол давуу хэмжээгээр илүү гарган тушааж байна гэж бахархал болгон ярьж, хөгжөөнт дуугаараа ая цэнгэцгээж байлаа.
Эд бүхэн жинхэнэ ах дүү хүмүүсийн чин сэтгэлийн угаас ундран гарсан хүсэл тэмүүллийн үр дүнд болсон үйл хэргүүд байлаа.

Би монгол

Гомбосүрэнгийн Галбадрах

Зураач, урлаг судлаач, сурталчлагч Н.Ганхуяг бид 2 "Imon"-ы ажлын өрөөнд нилээд удаан ярилцаж суусан юм. 108 цамын баг болон монгол зургийн бүтээлүүдээр нь Н. Ганхуягийг олон хүн мэднэ. Харин Монголын ардын урлагийг гадаадад сурталчлах, гадаадад монголчууд амьдарч байгаа орон бүхэнд "Mongol house" байгуулж тэндээ монголчууд цуглан бие биеэ дэмжиж хамтдаа хөгжөөсэй гэж мөрөөдөн, үүний төлөө хөөцөлдөн хийж байгаа ажлынх нь талаар би бага сага мэдэх юм . Энэ чиглэлээр бид 2-ын яриа нилээд өрнөлөө.
Н.Ганхуяг 2002 онд Америкт ирсэн. Түүний байгуулсан "би-бид" нэртэй компани нь Вашингтоны монголчуудын сайн мэдэх "imon" төвийг саяхан худалдан авч үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн сайжруулахын төлөө хичээн ажиллаж байгааг дашрамд дурдсуу.
Монгол үндэсний урлаг ба гэрийн урлаг.
-Таныг монголын үндэсний урлагийг гадаадад сурталчлах талаар нилээд зүйл хийж байгааг зах зухаас нь сонсож мэдэж байгаа. Манай үндэсний урлагын онцлог нь юу вэ?
-Эрт дээр үеэс монголчууд бүх юмаа өөрсдөө хийдэг байсан.Наад зах нь монгол гэр түүний тавилга, эмээл хазаараа өөрсдөө хийнэ. Дээл гутал хувцасаа оёно, сур эсгий цагаан идээ гээд бүхнийг өөрсдөө л хийнэ. Энэ чинь монгол гэрийн урлал юм шүү дээ. Цаашлаад бүүвэйн дуу, төлөө голсон эх малыг аргадаж амлуулна, айл бүр морин хууртай, найр наадам , дэмбээ, дуу хуур, тоглоом наадгай, мал бүрээ дуудах аялгуутай гээд олон юм байна. Бас ургийн бичигтэй. Хүүхдэдээ гэрээр бүх зүйлийг зааж сургадаг, нэг ёсондоо гэрийн сургалттай байлаа шүү дээ. Монголын үндэсний урлаг чинь гэрийн урлагаас үүдэлтэй. Бид л үүнийг сайн судалж, гаргаж ирэн сурталчлах хэрэгтэй байна.
-Эртний монголчуудын нүүдэлч амьдрал нь байгаль дэлхийтэйгээ их нарийн шүтэлцээтэй, бас байгальдаа сайн зохицож амьдардаг байсан болохоор гадаадынхны сонирхлыг илүү татдаг байж магадгүй.
-Тийм шүү. Бүх зүйл нь байгалаасаа гаралтай, их нарийн зохицолдоотой, нэг ёсондоо "ориг" бүтээл юм даа. Дээр нь монголчууд алив зүйлийг хийхдээ яг л сэтгэлээсээ бүр өөрийн сэтгэлээ шингээж хийдэг байсан. Дуурайлгаж хийсэн зүйл сэтгэлээ шингээж хийсэн зүйл шал өөр харагддаг. Одоо сэтгэлээ шингээж хийх нь бас л бага болж байна. Тасарчих гээд байнаа.
-Одоо ийм зүйлүүд хэр их байна?
-Даяаршлийн энэ үед, монглчууд суурин амьдралад шилжиж байгаа энэ үед Монгол ёс заншил, урлаг, урлалын бүтээлүүд тасарч алга болчих гээд байна. Одоо л бид сайтар судалж, авч үлдэхийг нь авч үлдэж, дэлхий дахинд сурталчилж, шаардлагатай заримыг нь хамгаалалтад авах хэрэгтэй байна. Миний сэтгэлээ зовоож шаналж, хийх гэж оролдож байгаа зүйлүүдийн нэг нь энэ.
-Монголын төр засаг хир анхаарч байна?
-Одоо манай төр засгийн нөхдүүд Монгол орны газрын хэвлий дэх ашигт малтмалаа л үнэ хүргэн худалдаж, түүнээс нь хувь хүртэх гэж зүтгээд байх юм. Монгол урлаг, ёс заншил, онгон байгалаараа жуулчдыг татаж үүнээс их мөнгө олох боломж байгаа. Хөрсөн дорхи баялаг хэзээд үнэ хүрнэ шүү дээ. Хойч үе маань илүү соёлтой, байгаль орчиндоо хор нөлөөгүй, илүү сайнаар ашиглах боломж үлдээвэл зүгээр юм. Өнөөдөр устаж алга болчих гээд байгаа Монголын уламжлалт ёс заншил, үндэсний урлал, урлагаа хөгжүүлэхийг хичээвэл бид алдахгүй. Ядаж л байгаль орчинд муугаар нөлөөлөхгүй шүү дээ. Үүнийг ойлгохгүй байнаа.
108 цамын баг шашны урлагийн бүтээл.
-Өнгөрсөн жил Парис-Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн авто аялалын 100 жилийн ойн арга хэмжээнд оролцож, Улаан баатар хотод 108 цамын үзүүлэх тоглолт хийсэн тухай уншсан.
-108 цамын баг бол шашны урлагийн том бүтээл. Үнэхээр гайхамшигтай бүтээл шүү. Үүнийг хийхэд нилээд хугацаа бас их сэтгэл гаргасан. Жилд дэлхийн нэг оронд үзүүлэх тоглолт, сурталчилгаа хийх санаатай. Өнгөрсөн жил Улаанбаатарт хийсэн. Америк тэгээд Европт хийхээр төлөвлөж байгаа. Ийм маягаар дэлхий тойрно гэж бодож байгаа.
- Хөрөнгө мөнгөний асуудал ямархуу байна.
-Амар зүйл гэж яаж байхав. Хэцүү. Гэхдээ үүнийг би бид хийхгүй бол хэн ч хийхгүй шүү дээ. Дэмжиж туслах хүмүүс олон улсын байгууллага олддог юм.
-Гадаадынхан хир сонирхож байна?
-Сонирхноо. 108 цамын баг бол хэзээ ч давтагдашгүй урлагийн бүтээл. Ёс заншил, дэг нь их нарийн. Хүний дотоод сэтгэл бясалгал шаарддаг. Америк Европт үүнийг сонирхож дэмждэг хувь хүмүүс байгууллагууд бий.
"Mongol house"-миний мөрөөдөл.
-Гадаадад байгаа монголчууд бид бие биеэ дэмжиж эвлэлдэн нэгдэж байгаасай гэж би их хүсдэг.
-Монголчууд бид чиньаугаа Чингис хаан урлагийн гайхамшигийг бүтээгчид болох Занабазар, Данзанравжаа нарын үр сад. Бид үүгээрээ бахархаж байх учиртай. Амьдрал гэдэг тэмцэл. монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй байсаныг түүх гэрчилнэ. Харин одоохондоо нэгдэж бие бие дэмжиж төдийлэн чдахгүй байна.
-"mongol house"-ийн талаар сонирхуулаач.
-Би өнгөрсөн жил "mongol house" нэртэй төрийн бус байгууллага байгуулсан. Гол санаа нь гадаадын аль ч оронд байгаа монголчууд тухайн орондоо "mongol house" байгуулж, тэндээ үйл ажилжагаа явуулж бие биетэйгээ уулзаж учиран бас дэмжиж байх юм. Наад зах нь өнөөдөр Америкт монголчуудаа оролцуулсан том арга хэмжээ зохион байгуулахад байр сав газар олдохгүй олдсон нь чамгүй үнэтэй байна шүү дээ. Хэрэв бид "mongol house"-тай болчихвол тэндээ бүх үйл ажиллагаагаа явуулж байх боломжтой болно. Нэг ёсондоо тэр байгууламж Монгол орныг тухайн орондоо төлөөлж байх юм.
-Саяхан Германы Берлин хотод байдаг 'Монгол- Германы соёлын төв" өөрийн гэсэн байртай болох гэж байгаа тухай миний e-mail-д бичсэн байсан.
-Тэр л шүү дээ. Би болохоор "mongol house" ямар байж болох загвар зургийг нь гаргаж, нэг ёсондоо стандартийг нь хийж байгаа юм. Байшин барилга нь ямар дизайнтай байх дотроо ямар өрөө тасалгаа байгууламжууд байх ямар үйл ажиллагаа явуулж болох гэхчилэн ерөнхий загварыг нь бэлэн болгочихсон. Одоо Монголын шинэ засгийн газарт хандах гээд хүлээж байна.
-Тэд ямар байдлаар хүлээж авах бол?
-Монголоос ямар ч хөрөнгө мөнгө гаргахгүй. Гагцхүү үүнийг дэмжиж байна гэсэн агуулгатай засгийн газрын албан бичиг л хэрэгтэй. Ийм зүйл байгуулна гэхэд тухайн орон манай засгийн газрын дэнжиж байгаа эсэхийг л сонирхоно шүү дээ. Ийм албан бичиг дэмжлэгтэй байхад үүнийг дэмжиж хөрөнгө мөнгө босгох хувь хүмүүс байгууллагууд байгаа. Монголчууд маань ч өөрсдөө дэмжинэ байх. Өмнө нь би Монголд очиж энэ талаар зөндөө хүмүүстэй уулзаж санал бодлоо солилцож ойлголцох хэмжээнд ярилцаж байсан. Харин одоо шинэ засгийн газрыг хүлээж байна.
-Энэ үнэхээр сайхан санаа байна. Ийм байгууламжтай болчихвол гадаадад байгаа монголчууд бие биетэйгээ уулзаж учирч, бие биеэ дэнжиж хамтран ажиллах улмаар
эв нэгдэлтэй болоход сайнаар нөлөөлөх байх.
-Тийм хүслээр би үүнийг хөөцөлдөөд байгаа юм.Алийн болгон бид хувь хувиа харж явах вэ? Зөвхөн Америкт байгаа Япон Солонгос Хятадын ийм төвүүдийг хар л даа. энэ чинь тэдний эв нэгдэлд нөлөөлж байгаа юм. Монголчууд ийм байж яагаад болохгүй гэж. Ядаж л Монголоос дөнгөж ирж байгаа хүн "mongol house"-д очоод хэрэхн яаж ажиллаж амьдрах талаар зөвлөлгөө туслалцаа авдаг боломжтой болно. Энэ бага зүйл бишээ.
"Imon"- би монгол гэсэн үг.
-Та саяхнаас энэ "Imon"-ийг авсан гэсэн.
-Америкт хөдөлж байж л амьдарна шүү дээ. Ажилгүй удаан суувал юу болохыг чи мэднэ шүү дээ. Яг үнэндээ би үүнийг 2 зорилгоор авсан. 1-д. Ирээдүйд босгох "mongol house"-ийнхаа эхлэл буюу оффис болгох гэж. 2-т.Монголчууд олноороо мэддэг энэ төвийн үйл ажиллагааг хэвээр явуулах, бас олон монголчуудтайгаа уулзаж учирч ярилцаж байх гэж. Өнөөдөр ч чи бид 2 энд ярилцаж сууна. Өмнө нь гэртээ хамаг юмаа хийдэг байхад тэр болгон хүнтэй уулзаад ярилцаж суух боломж олддоггүй байсан. Одоо бол илүү болонжтой болж байна.
-Хуучин бизнесийг нь үргэлжлүүлээд явуулахад хүндрэлтэй зүйл байна уу?
- Ачаа тээвэрлэлт нь жаахан хүндрэлтэй байсан. Гэхдээ одоо учрыг нь олсон.Харин хүмүүсийн Монгол руу явуулж байгаа ачааг зориулалтын хайрцаг саванд хийж явуулахыг хичээж байгаа. Энд ингээд баахан хайрцаг бэлтгээд тавьчихсан.
-Төвийнхээ нэрийг солих уу?
-Үгүй ээ. "Imon" gedeg chin' би монгол гэсэн үг юм шүү дээ. би энэ нэрэнд дуртай. Тэгээд ч монголчуудад танил болсон нэр. Харин гадаад болон дотоод тохижилтыг нь монгол үндэсний загвараар өөрчлөх санаатай. Зургаа гарагчихсан. Би жаахан удаан хүн л дээ. Бага багаар хийж амжинаа. Хаанаас нь ч харсан монгол гэж мэдрэгдэхээр болгоно. Уг нь манай компани "Би-бид"гэдэг нэртэй. Энэ төвөө "Imon" хэвээр байлгана.
Төгсгөл.
-Бид 2 зөндөө сайхан зүйл ярилцлаа. Таны монголын урлаг соёлыг гадаадад сурталжилах, гадаадад байгаа монголчуудын эв нэгдлийг бий болгохын төлөөх санал санаачлагууд хийж байгаа ажлууд надад сайхан санагдлаа.
-Би ч өөртөө сэтгэл хангалуун байдаг. Өдийг хүртэл хийж чадсан болон хийж байгаа зүйлдээ. Ямар ч ажлыг хийх зорилго нь тодорхой , хүрэх зам нь тодорхой байхад заавал болж бүтнээ. Хүн ер нь зөв бодол зөв сэтгэлтэй байхад бүх зүйл нь бүтэмжтэй байдаг.
-Тийм шүү. Танд их амжилт хүсье. Санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэг. Гол нь эрүүл байвал их зүйлийг хийж амждаг.
-Ерөөлөөр болог. Монголчууд бид эвтэй найртай сайхан амьдрах цаг ирнээ.
Хэрэв та Н. Ганхүягтай холбогдож санал бодлоо солилцохыг хүсвэл: e-mail:gooertunts@yahoo.com мөн 202-299-7534 703-243-9666 утсаар холбогдож болох юм байна.

Sunday, August 10, 2008

Coffee

Кофе нь биеийн ачааллыг дээшлүүлэх гайхамшигтай чадвартай мөн өөх тосыг хайлуулахад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэлцдэг.
- Кофены тунг их хэмжээгээр хэрэглэвэл халцралтаас сэргийлдэг гэнэ.Хэ хэ эхлээд судлаад үзэх хэрэгтэй.
-Кофе нь оюуны чадамжийг дээшлүүлдэг. Нойрмог байсан оюун ухаанд эрч хүчийг өгдөг.Кофе нь өвдөлт намдаах үйлчилгээтэй. Гэхдээ энэ нь зөвхөн эмагтэйчүүдэд нөлөөлөх бөгөөд туршлагаас үзэхэд эрчүүдэд ийм үйлчлэл үзүүлдэггүй аж.
-Кофе нь нүдний бүрхэвчийн мэдрэмжийг дээшлүүлж,нүдний хараанд тааламжтай нөлөө үзүүлдэг байна.
Чухам кофены үр дүнд хүрээлэн буй обьект, гадаад ертөнцийг илүү тусган авах боломжтой болдог байна. Гэхдээ би цайндаа л дуртай цай ч бас гайхамшигтай ундааны нэг дараагийн удаа цайны тухай

Magic red wine

Улаан үзэмний дарсанд исэлдэхээс сэргийлэх бодис элбэг байдаг. Энэ нь голдуу судсыг тэлэн, судасны хананы харимхай чанарыг хэвээр байлгах үүрэг гүйцэтгэдэг. Бас хялгасан судасны тэлэлтийг нэмэгдүүлж, артерын судасны хатуурлаас болсон зүрхний өвчинд нэрвэгдэхээс үр ашигтай сэргийлдэг. Өдөр бүр 250мл улаан үзэмний дарс уух нь цусны бүлэгнэлийн судасны шигдээс болохоос сэргийлдэг. Үзэмний дарсанд элбэг байдаг фенолын төрлийн холимог бодисууд нь судасны исэлдэх нөлөөг багасгаж, цусны эргэлтийг сайжруулан, судсыг зөөлрүүлэн, цусны даралтыг намдааж, зүрх судасны системыг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг байна. Үзэмний дарс нь цусны холестеринг зохицуулж, HDL нэмэгдэхээс сэргийлж, LDL элэг руу орох, артерийн судас хатуурахаас сэргийлж, зүрхийг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг байна.

Шинжлэх ухаан эрдэм шинжилгээний дүнгээс үзвэл, үзэмний дарс, ялангуяа улаан үзэмний дарс нь зүрхний өвчинд нэрвэгдэх эрсдэлийг бууруулж, өмөнүгээс сэргийлэх үйлдэлтэй, үзэмний дарсийг зохих хэмжээгээр уух нь бас их тархинд зохих хэмжээний химийн бодис бий болохыг ахиулж, цээжлэх чадварыг дээшлүүлж, өтгөсийн дүйнгэ өвчинд нэрвэгдэхээс үр ашигтай сэргийлдэг байна. Үзэмний дарсанд агуулагдаж байгаа инсулины шүүрлийг ахиулдаг амин дэм В6 нь инсулинг маш идэвхтэй болгодог байна. Өдөр бүр бага хэмжээгээр үзэмний дарс уух нь ясны эрүүл мэндэд тун ашигтай байдаг. Үзэмний дарсанд агуулагдаж байгаа фенол нь бас хүний арьсны бодисын солилцоог сайжруулж, арьс харлуулдаг хар эсийн бий болохыг хориглож, арьсны толбыг арилгаж, арьсыг өнгөлөг цагаан болгох үүрэг гүйцэтгэдэг юм байна.

Friday, August 8, 2008

Tongue say about your health



Та хэлээ хаяаа харж бас шинжиж байгаарай хэл дотор эрхтэний толь гэсэн үг .Хэл өнгөргүй цэвэрхэн байвал хоол боловсруулах эрхтэн эрүүлийнх -Хэлний үзүүрийн гуравны нэг нь цайваас ходоод үрэвсэж байж болох.хэлний дунд хэсгээр цайвар өнгөр сууваас ходоод шархлан арван хоёр нуглаа гэдэс гэмтсэнийх. Хэлний угаар цайвар өнгө сууваас бүдүүн гэдэсэнд халдвар үүсч шархлаа үүсэж байгааагийнх. Хэлэн дээр шар өнгөр бий болбоос цөс үрэвсэж байгаагийнх мөн шамбарамтай хүнд ийм байдал үзэгдэх нь бий.
Хэлний баруун хэсэг эрээн алаг болбоос элэг цөс өвчилснийх

Хэлний зүүн зах эрээн болбоос дэлүү өвчилснийх.

Хэл хуурайшиж хар хөх өнгөтөй болбол гэдэсний хижиг туссаных.
Хэлэн дээр хар зураас гарваас харшил, мөөгөнцрөөр өвчилж буйнх.
Хэл цусанулаан өнгөтөй байвал ходоод өвчилж буйнх. Та хэлээ харж шинжихийн хажуугаар цэвэрлэж байгаарай.




Thursday, August 7, 2008

БИ- МОНГОЛ



Өнөөдөр би
Далайн тэртээх уулсаас
Эх нутгаа мөрөөдөнө.
Өнхөрч
Хөлбөрч өссөн бууцаа
Үнэрлэхийг хүснэ.
Хундаганд мэлтэлзэх
Хорвоогийн тансаг
Дарсыг бус
Худгийнхаа уснаас
Ховоо дүүргэн
Залгилахыг хүснэ.
Нарны гэрэл шуурсан
Тэнгэрийн салхинд
Туугдаж
Нартын жаргал зовлонгоос
Дэндүү холд
Даслаа.
Навчсын үнэр ханхалсан
Цэцэрлэг дундуур
Алхахдаа
Намрын таана анхилсан
Нутгаа санаж
Дууллаа.
Намуун шөнийн бүрэнхийд
Дэнлүүний гэрэлд
Ханьсаж
Навчис зайчсан нууранд
Шувууд гунганахыг
Сонсоод
Нар сэмэрсэн толгодоор нь
Хуурын эгшиг
Дамнасан
Мандалын цэнхэр говьдоо
Очмоор санагдаж
Уйллаа.
Олон аавын хүвүүдтэй
Наргиж цэнгэж
Дарвивч
Онгод эгшиг хөгжсөн
Найрын ширээнд
Ганцаардаж
Омог аашаар түргэндүүч
Цаанаа л уужим
Сэтгэлтэй
Онгон талын ардуудаар
Цангаж дутаж
Явлаа.
Үүлс зангирсан
Хөх тэнгэрийг
Тулж
Туульс хангинасан
Цаст уулсыг
Тэлж
Зүүдний минь ертөнцөд
Цайлалзан харагдах
Шаргал тал минь ээ
Зүрхний минь угт
Цанхайтал бодогдох
Эх орон минь ээ
Заримдаг орчлонгийн бартаанд
Сөгдөж гундаад
Очвол
Заяаны минь үр юм даа гэх
Ээж шиг минь
Тосож
Хоёр нүдний нулимсыг
Аясын салхиараа
Сэврээн
Холын цэнхэр уулс минь
Аргадаж угтахгүй
Гэх үү.
Галын халуун дөл шиг
Эрвэж дэрвэх
Насандаа
Газрын холд дурлаж
Үүрээ орхиод
Нисэхэд минь
Гаансаа шившин дүнсийх
Эцэг шиг минь
Сэмхэн
Гандуу шаргал тал минь
Мэгшээд хоцордоггүй
Гэх үү.
Үймрэх зүүдний ертөнцөөс
Гуурст хөлөг
Үүрсэж
Үдшийн уулсыг доргион
Гунан хуур
Хүнгэнэж
Өндөр сэрвээт хангай минь
Үүлэн хэвнэгээ
Задлахад
Өр зүрхний минь дуулал
Бадрангүй байхгүй
Яах вэ
Жаахан шаргын шуранхайт
Мөнгөн оддыг
Шаргиулж
Жавартай тэнгэр нь шуугин
Мөсөн сондороо
Шилгээж
Дорнын уудам талд
Монгол удам
Мэндлэхэд
Догшин улаан гал шиг
Дүрэлзтэл хайлахгүй
Яах вэ.
Хасын царайд дэлбээлсэн
Улаан сарнай шиг
Уруулаар
Халх найрагчийн зүрхэнд
Онгодын хур
Ивэлгэж
Хар мойл шиг нүдэн
Учир ургуулж
Зэрвэлзэхэд
Хайрын дуугаар зүрх минь
Халууцан чинэрэхгүй
Яах вэ.
Тэнгэрийн долоон бурхдаа
Онгон талдаа
Мандуулж
Тэртээх дээдсээс өвөлсөн
Омог, захиасыг
Хадгалж
Тэвчээр ихт Монгол минь
Орчлонгийн зулайд
Гэрэлтэх цагт
Тэнгэрлэг дуугаа хүү чинь
Аялж л явахгүй
Хаачих вэ.
Уртын дууны эгшгээ
Салхит талаасаа
Мэдэрдэг
Ургаа хад шиг бөхчүүдээ
Сахиус бурхад шиг
Дээдэлдэг
Уралдаж давхих соёолонгийн
Тоосонд даруулж
Баясдаг
Учрыг Та
Монголд төрж
Мэднээ.
Төрсөн газрынхаа шороонд
Очиж хөлбөрөөд
Эдгэрдэг
Төгөлдөр уулсынхаа оройд
Овоо тойроод
Сэргэдэг
Түмэн жил өнгөрөвч
Эзэн Чингэсээ
Дээдэлдэг
Түүний чухам учрыг
Монгол байж л
Мэдэрнээ.
Уудам огторгуйн хязгааргүйд
Яруу туяагаа
Сацлан
Усан мандал нь мэлтэрэх
Цэнхэр гаригийн
Цээжинд
Унасан морьтойгоо мөнхөрсөн
Бардам удамыг
Залгаж
Уулс, талынхаа дунд
Ургасан заяа
Би-МОНГОЛ.
Dorj