Sunday, August 10, 2008

Magic red wine

Улаан үзэмний дарсанд исэлдэхээс сэргийлэх бодис элбэг байдаг. Энэ нь голдуу судсыг тэлэн, судасны хананы харимхай чанарыг хэвээр байлгах үүрэг гүйцэтгэдэг. Бас хялгасан судасны тэлэлтийг нэмэгдүүлж, артерын судасны хатуурлаас болсон зүрхний өвчинд нэрвэгдэхээс үр ашигтай сэргийлдэг. Өдөр бүр 250мл улаан үзэмний дарс уух нь цусны бүлэгнэлийн судасны шигдээс болохоос сэргийлдэг. Үзэмний дарсанд элбэг байдаг фенолын төрлийн холимог бодисууд нь судасны исэлдэх нөлөөг багасгаж, цусны эргэлтийг сайжруулан, судсыг зөөлрүүлэн, цусны даралтыг намдааж, зүрх судасны системыг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг байна. Үзэмний дарс нь цусны холестеринг зохицуулж, HDL нэмэгдэхээс сэргийлж, LDL элэг руу орох, артерийн судас хатуурахаас сэргийлж, зүрхийг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг байна.

Шинжлэх ухаан эрдэм шинжилгээний дүнгээс үзвэл, үзэмний дарс, ялангуяа улаан үзэмний дарс нь зүрхний өвчинд нэрвэгдэх эрсдэлийг бууруулж, өмөнүгээс сэргийлэх үйлдэлтэй, үзэмний дарсийг зохих хэмжээгээр уух нь бас их тархинд зохих хэмжээний химийн бодис бий болохыг ахиулж, цээжлэх чадварыг дээшлүүлж, өтгөсийн дүйнгэ өвчинд нэрвэгдэхээс үр ашигтай сэргийлдэг байна. Үзэмний дарсанд агуулагдаж байгаа инсулины шүүрлийг ахиулдаг амин дэм В6 нь инсулинг маш идэвхтэй болгодог байна. Өдөр бүр бага хэмжээгээр үзэмний дарс уух нь ясны эрүүл мэндэд тун ашигтай байдаг. Үзэмний дарсанд агуулагдаж байгаа фенол нь бас хүний арьсны бодисын солилцоог сайжруулж, арьс харлуулдаг хар эсийн бий болохыг хориглож, арьсны толбыг арилгаж, арьсыг өнгөлөг цагаан болгох үүрэг гүйцэтгэдэг юм байна.