Monday, February 8, 2010

МОНГОЛ СОЛОНГОСЧУУДЫН ЭХ ОРОН УУ?


Хотын залуусаас нvдэндээ галтай Тєв ази залуусын хvчирхэг дvр тєрхийг олж харахад тун бэрх болжээ.


Хvн амын тэн хагас нь амьдрах Монголын нийслэл Улаанбаатар хотоос Солонгосын нєлєєг олж харахад тун хялбар. Хотын тєвийн хэдэн гол гудамж, чєлєє Сєvл, Нам Янжу гэх мэт солонгос нэртэй болжээ. Ємнє нь энэ гудамжууд єєр нэртэй байсан. Тэдгээр гудамжинд сvрлэг том чулуун хєшєє сvндэрлvvлж дээр нь шинэ нэрийг тодоос тод сийлсэн байх ажээ. Ємнєд Солонгосын аль нэг хотын захиргаанаас Улаанбаатарт тєлєєлєгч айлчлах болгонд Улаанбаатарын аль нэг гудамж солонгос нэртэй болдог уламжлал тогтсон гэнэ. Улаанбаатарын томоохон хорооллуудаар явахад гудамж болгонд солонгос хоолны газрууд тааралдана. Монголчууд халуун чинжvvтэй солонгос хоолыг єдєр тутамдаа зооглож заншиж байгаа бололтой. Мєн энэ хотод солонгос vндэстний хvндтэй зоог болох нохойн махан хоолоор vйлчилдэг хоолны газар хvртэл байдаг гэнэ. Нийслэл хотод солонгос эзэнтэй жижиг, дунд зэргийн зочид буудлууд хаа сайгvй тааралдана. Зарим нэг нь vvдэндээ Ємнєд Солонгосын далбааг хатгасан харагдана. Тэдгээр буудлуудад солонгос маягийн биеэ vнэлэх соёл аль хэдийнээ бий болсон гэж ярилцах юм билээ. Ажиллагсад нь монгол охидууд. Тэднийг “агаши” гэж дуудах ба тэднээр vйлчлvvлэгчид нь солонгос эрчvvд гэнэ. Харин тэдгээр зочид буудалд монгол хvн оруулдаггvй гэж нэг сонин дээр бичсэн байсан.

Монголын телевизийн томоохон сувгууд солонгос олон ангит киног єдєр шєнєгvй гаргана. Телевизvvд тэр олон киног худалдан авахын тулд хэдий хэмжээний мєнгє зарцуулдаг нь сонирхолтой л асуулт. Солонгосчууд монгол “ах дvvстээ” кино худалдахдаа vнийг нь бууруулдаг байж ч болох юм. Монголын телевизvvдээр гарах тэдгээр Солонгос кинонд голдуу солонгос залуусны хайр сэтгэл, бvтэлгvй дурлал гэх мэт vйл явдлууд дvvрэн байхаас гадна солонгос гэр бvлийн хэрvvл тэмцэл, єшєє авалт зэрэг айдас хvргэм сэдвvvд тун элбэг. Зарим нэг судлаач хvмvvс эдгээр кинонууд монгол хvvхдийн гэр бvлийн хvмvvжилд сєрєг нєлєє vзvvлнэ гэж болгоомжилж буйгаа хэлж байна. Учир нь хvvхдийн хєгжилд нийтийн мэдээллийн хэрэгсэл болон киноны нєлєє маш их гэдгийг сэтгэл судлалын шинжлэх ухаан тогтоосон ажээ. Гэвч энэ мэт зєвлєгєєг Монголд тоож анзаарах нь тун ховор.Тэгээд ч Монголд ихэнх барууны орнуудад байдаг телевизийн мэдээлэл, киноны агуулгын талаарх тодорхой бодлого байдаггvй ажээ.

Улаанбаатрын залуусыг солонгос поп дуучид байлдан дагуулж байгаа бололтой. Хоолойны хvч сулхан боловч ємссєн зvvсэн нь гял цал, нvvр биедээ мэс засал хийлгэсэн Солонгосын одод монгол залуусын даган дуурайх дvр болжээ. Залуус нь солонгос дуучин, жvжигчдийг дуурайн хувцаслана. Vvнийг Улаанбаатар хотод буй их сургууль, коллежуудаар ороход л харж болно. Солонгос маягаар vсээ урт засуулж, хар єнгийн хvрэм ємсєж, урт ороолтоор хvзvvгээ ороож, солонгос нvдний шил зvvх нь залуусын чухал гангараа болжээ. Хєдєєнєєс орж ирээд удаагvй залуусын хувьд энэ загвараар гангарах нь тэднийг хотжиж иргэншсэн гэдгийг илтгэх чухал зvйл бололтой. Миний танил их сургуулийн багшийн яриагаар эрэгтэй оюутнууд эмэгтэй оюутнуудтайгаа єндєр дуугаар зандран харьцаж, бvр солонгос жvжигчдийн нvvрний хувирал, амны хєдєлгєєнийг нь хvртэл дуурайх болсон гэнэ
.Монгол залуус vсээ уртхан ургуулж, солонгос маягийн хувцас ємссєн нь тэдний нvvрний хэлбэр, биед зохиогvйгээс гадна тэднийг тун инээдэмтэй харагдуулж ёстой л элэг хөшмөөр
эдгээр хотын залуусаас нvдэндээ галтай Тєв ази залуусын хvчирхэг дvр тєрхийг олж харахад тун бэрх болж байна.


Саяхан Монголын єдєр тутмын нэгэн сонинд Ємнєд Солонгосын 100 хувийн хєрєнгє оруулалттай нэгэн эмнэлгийн солонгос эзэнтэй хийсэн ярилцлага нийтлэгджээ. Монголд бизнес эрхэлж байгаа гадаад хvний жирийн нэг ярилцлага. Єндєр настай тэр солонгос эрийн ярьсан зvйлс дотор “Монголд байхдаа єєрийгєє гадаадад байгаа гэж боддоггvй” гэсэн vгс байна. Энд нэг их чухал зvйл алга. Сайндаа л энэ солонгос євгєн Монголд их дасжээ гэх сэтгэгдэл тєрvvлнэ. Гэтэл Монголд огт хєл тавьж vзээгvй Солонгос залуус дээрхтэй ойролцоо утгатай vгийг хээв нэг хэлэх нь цєєнгvй ажээ. Азийн интернэт хэлэлцvvлэг, форум болон янз бvрийн веб сайтууд дээр Монгол орны тvvх, соёлын талаар Солонгос залуусын бичсэн зvйлийг уншихад эмнэлгийн эзэн євгєн дээрх vгээр юу хэлснийг ойлгоно.Олон солонгос залуус Солонгос, Монгол хоёр vндэстэн нэг євєг дээдэстэй бєгєєд эрт дээр vед солонгосчууд Монголд амьдарч байсан гэж итгэдэг ажээ. Тэр бvv хэл заримых нь бичсэнээр арван мянган жилийн ємнє солонгосчуудын євєг дээдсийн байгуулсан агуу эзэнт гvрний vед єнєєгийн Монгол нь Солонгосын газар нутгийн нэг хэсэг байсан гэнэ. Тэд Монголын нутгийг тэрхvv Солонгос гvрний нэг хэсэг мэтээр харуулсан видео хvртэл хийж Youtube.com сайтад байрлуулсан байх юм.
Монгол, Солонгос vндэстний нийтлэг тvvхийн тухай сурталчилгааны цаана ямар зорилго байгааг ойлгоход туслах нэгэн нийтлэл “Asia Times On-Line” хэмээх сэтгvvлийн 2006 оны 9 дvгээр сарын 16-ны дугаарт нийтлэгджээ. Нийтлэлийг http://hnn.us/round/entries/30047.html сайтад байрлуулсан байна. “Єнгєрсєн vеэс зугтаж vл чадна” хэмээх гарчигтай тус нийтлэлийг Австралийн vндэсний их сургуулийн багш, хятад-солонгос судлаач Андрей Ланков бичжээ. Тvvний нийтлэл Хятад, Солонгосын “тvvхийн дайн”-ы тухай юм. Андрей Ланков юу бичсэнийг товч єгvvлье. Хятад, Ємнєд Солонгос улсуудын хооронд єнєєгийн Хятадын зvvн хойд муж, хойд Солонгосын нутагт оршин тогтнож байсан Когурёо, Бохай (Балхэ) улсын тvvхийг бvрэн єєрийн болгон засаж бичих єрсєлдєєн нэлээд хэдэн жилийн ємнє эхэлжээ. Ємнєд Солонгосын ерєнхийлєгч Ро Му Хён 2006 онд Хятадад айлчлахдаа Хятадын ерєнхий сайд Вен Зиабао-той уулзсан юм. Энэ уулзалтаар ерєнхийлєгч, ерєнхий сайд нар хоёр орны эртний тvvхийн асуудлыг чухалчлан ярилцсан нь тулгамдаад буй Солонгосын хойгийн цємийн хєтєлбєр, Хятад-Солонгосын эдийн засгийн харилцааг хэлэлцэх байх гэж хvлээж байсан ажиглагчдын хувьд их хачин зvйл байсан ажээ.

Монголын vндэсний эрvvл мэндийн салбар єєрийн олигтой бодлогогvйгээр бэрх замыг туулж байна. Энэ тохиолыг ашиглан солонгосчууд Монголын эрvvл мэндийн салбарт тєвхєнєх бэлтгэлээ аль хэдийнээ хангаж эхэлжээ. Саяхан Монголд айлчилсан Солонгосын талын тєлєєлєгчид 50 сая ам.долларын зээл ав, бид танайд эмнэлэг байгуулж єгнє, хурдан шийд гэсэн шаардлага ч гэмээр саналыг Монголын талд тавиад буй. Хэдэн жилийн ємнє Монголын анагаах ухааны боловсон хvчнийг бэлтгэдэг хамгийн том их сургуулийн дэргэд оюутныг сурган дадлагажуулах, Монголын эрvvл мэндийн салбарын боловсон хvчнийг хєгжvvлэх сургалтын тєв байгуулах зорилгоор томоохон барилгын ажлыг эхлvvлжээ. Харин барилгын ажил дуусаж ашиглалтад ороход тэр нь монголын эрvvл мэндийн ирээдvйн боловсон хvчнийг хєгжvvлэх тєв биш, 100 хувийн солонгосын хєрєнгє оруулалттай асар vнэтэй, баячуудад зориулсан Улаанбаатар-Сонгодо хэмээх хувийн эмэнэлэг болсон байжээ. Саяхан Улаанбаатарт байх нэгэн тєрєх эмнэлэгийн байранд хvйн халдвар тархаж олон хvvхэд эндсэн гутамшигт хэрэг гарч, Монголын эрvvл мэндийн салбар ямархуу байгааг харуулсан. Гэвч ийм халдвар Улаанбаатрын тєрєх эмнэлэгvvдэд ємнє нь гарч байжээ. Улаанбаатарт шинээр тєрєх эмнэлэг байгуулах гэтэл хєрєнгє тєсєв хасагдсан, дээр нь эмнэлгийн барилга барих газар олддоггvй гэж ярьдаг. Харин энэ бvхний хажуугаар сонирхолтой vйл явдал єрнєх ажээ. 2009 онд Монголын Улсын ерєнхийлєгч (Н.Энхбаяр) нь саяхан хvvхдийн хvйн халдвар гарсан эмнэлэгийн хашаанд Ємнєд Солонгосын Ён Сей хэмээх эмнэлгийн шинэ байр барих ёслолын vйл ажиллагаанд оролцсон гэнэ.

Thursday, January 28, 2010

Тун удахгүй хавар ирнэ

Тун удахгүй хавар ирнэ
Тайвширсан сэтгэлийг ташуурдах шиг
Танил үнэр,хуучин дурсамж тээсээр
Тун удахгүй хавар ирнэ

Эхлэл төгсгөлийн утга алдарч
Эрхлэх мэт нялх ногоо цухуйна
Хөрстийн дээр,доорхи түмэн амь
Хөдөлж,үржиж,амьдрах гэж тэмцэлдэнэ

Сүүлчийн биш бороо анхных юм шиг орно
Сүрэг шувууд хуучин жимээр сүүдэр зуран ирнэ
Дурлал хэмээх эртний өвчин
Дуутай хамт зүрхэнд чинь бууна

Тун удахгүй хавар ирнээ

Бүлээн

Sunday, January 17, 2010

Дэлхийн шилдэг хүнсээр Монгол цагаан идээ орж байна

Францын нэг эрдэмтэн Монголд ирээд эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен гуайд хандан “-Танай монголчууд мах гурил хоёр л идэх юм. Ногоо жимсийг хүнсэндээ бараг хэрэглэдэггүй юм байна. Тийм үү?” гэж асуухад Ренчин гуай “-Францчууд та нар өөрсдийгөө маш их жимс ногоо иддэг гэж боддог байх. Та нар их л сайндаа арваад төрлийн жимс, ногоо иддэг. Харин монголчууд бид чинь тэр өвс ногооноос 500-аад төрлийг иддэг юм. Гэхдээ бид та нартай адил химийн бодисоор бордсон хортой ургамал биш, харин ч байгалийн унаган төрхөөрөө байгаа өвс ургамал иддэг. Бас та нар жимс ногоогоо! огтхон ч боловсруулахгүй тэр чигээр нь шууд идэж байхад бид малаараа дамжуулж боловсруулж хэрэглэдэг юм” гэж хариулсан гэдэг. Үнэхээр бид химийн бодисоор бордсон жимс ногоог боловсруулалгүй шууд идэх биш харин мал хэмээх байгалийн боловсруулах амьд үйлдвэрээр дамжуулан малын мах, сүү болгон хэрэглэж байгааг харийнхан яаж ч мэдэх билээ дээ. Огт мах идэхгүй байна гэдэг бол халуун дулаан уур амьсгалтай оронд амьдарч байгаа хүний зөв хооллолт мөн боловч цаг уурын хатуу ширүүн, эрс тэс уур амьсгалтай Монголчууд зөв биш буруу хооллолт юм. Тиймээс бид 15000 жилийг туулж ирэн дэлхийн хүнсний байгууллагын шилдэг хоолоор шалгарсан цагаан идээгээ идэж зөв хоололцгооё.


Бид сүүлийн үед зөв хооллолт гэж их ярьдаг боллоо. Зөв хооллолтын хамгийн энгийн амархан арга нь махнаас татгалзаж цагаан хоол идэх гэж сурталчилдаг болжээ. Гэтэл төв Азийн цээжинд оршдог эрс тэс уур амьсгалтай Монголчууд бид махнаас татгалзаад цагаан хоолтон болцгоосоноор зөв хооллож байна гэж өөрсдийгөө дүгнэж байгаа нь хэр оновчтой цэцэрхэл бол.

Дэлхийн хүнсний байгууллагаас хамгийн шалгарсан хоол хүнсийг тогтооход 15000 жилийн шалгуурыг давсан ганцхан хоол хүнс байсан нь монголчуудын үндсэн хоол болох цагаан идээ шалгарсан байна. Өчигдрийн юм өнөөдөр үгүй болдог болсон байхад 15000 жилийн шалгуурыг давж тэсэж гараад өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй байгаа цагаан идээ дэлхийн шилдэг хоолоор шалгарсаныг дуулаад баярлахаас ч өөр аргагүй биз дээ.

Монголчууд зун намарт шингэц удаантай махан хоолыг түр хязгаарлан хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хөнгөвчилж сүү цагаан идээ голлон хэрэглэдэ г нь эрүүл мэндээ хамгаалах, бие цогцсоо сэргээх, цэвэрлэх, эрүүлжүүлэх маш чухал уламжлал болон тогтсон байна. Үүгээр ч зогсохгүй үнээний сүүг ужиг ханиад, хижиг, шижин өвчинд хэрэглэдэг байжээ. Бас ямааны сүүг ходоодны болон бөөрний үрэвсэлд уудаг байсан байна.

Хонины сүүг хий, бөөрний өвчинд, гүүний сүүг сүрьеэ, ингэний сүүг зүрхний өвчинг тус тус эмчлэхэд хэрэглэдэг байжээ. Тараг, айраг, аарц, ааруул, зөөхий, шар тос, цөцгий, өрөм, ээзгий, ээдэм, бяслаг гээд бүх л цагаан идээ нь хүний эд эсийг сэргээж элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэгийг бид бараг мартжээ. Сүү цагаан идээнээс гадна 5 хошуу малын мах тэр чигээрээ эмчилгээ болдог юм байна. Үүнийг уншсан зарим нэг нь намайг буруутгаж махаа магтаж байна гэж эндүүрэвзээ. Мах идсэнээр хүн өөрийн уургийн хэрэгцээг хангадаг. Гэтэл сүүлийн үед мах идэхгүйгээр уургийн хэрэгцээгээ дүпү, эрдэнэ шиш, вандуй, хулууны үр, самар гэх мэт жимс ногооноос хангах тухай сурталчилгаа хүчтэй явагдаж байна. Японы эрдэмтдийн хийсэн судалгаагаар дээрх жимс ногооноос авах уургийн хэрэглээ нь хүний биеийн уургийн ерөнхий хэрэглээг хангах ч хүний уураг тархийг уургаар хангаж чаддаггүй болохыг тогтоосон байна. Гавлын ясан дахь уураг тархи нь өөрөө тэр чигтээ уураг бөгөөд тэрээр махнаас авах уургаар тэтгэгддэг. Өвөг дээдэс маань бидэн шиг махыг жилийн 4 улиралд тасралтгүй идэж байгаагүй аж. Тэд “Зохимжгүй идээ найруулсан хор” гэж үздэг байсан учраас зөв хооллох асуудалд анхаарлаа хандуулж, зөв хооллох журмыг баримталж, хэрэгжүүлж иржээ.

Жилийн 4 улиралд монголчууд ямар хоол хэрэглэж ирсэн тухай доктор З.Бат-Отгон “-Өвөл хүний шар үсний сүв хаагдаж хийгээр галын хүчийг төгс бадруулах тул хоол хүнс багадвал тамир тэнхээ буурна. Иймээс өвөл голдуу амтлаг исгэлүүн давслагийг гол болгох хэрэгтэй. Тиймээс өвөл цагт хамгийн шим тэжээл илчлэг ихтэй адуу үхрийн махаар хийсэн хоол иддэг байжээ. Шим тэжээл ихтэй илчлэг хоол идсэний дараа заавал хүчтэй тараг, аарц, цагаа уудаг байсан байна. Энэ нь хүний эд эрхтэн, цус, судасанд хуримтлагдсан өөх тосыг цэвэрлэхээс гадна хоолны шингэцийг сайжруулдаг байжээ. Ер нь монголчууд өвөл 16, 17 цагаас хойш мах махан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байж. Энэ нь хүнд чанартай хоолыг бие цогцос, эд эрхтэнд дарамт учруулалгүй зөв хэрэглэж байсны нотолгоо юм. Хавар хонины махан хоол, шар тос самарсан эсвэл шар тосоор хийцэлсэн цай, тараг зундаа айраг, тараг, аарц, бяслаг, ээзгий голчлон хэрэглээд хааяа сэрүүн чанарын ямааны мах болон үхрийн борц иддэг байжээ. Мөн намар хатаасан өрөм, ааруул, хоормог, амуу тариа, будаа зонхилон хэрэглэдэг байсан” гэж ярилаа. Тэгэхээр монголчууд бид чинь жилийн 4 улирал, цаг агаар, уур амьсгал, өөрийн бие цогцос болон түүний үйл ажиллагаа онцлогт тохируулан хоол хүнсээ хэрэглэдэг байсан гайхалтай ухаантай ард түмэн.


Д. Наранцогт

Saturday, January 2, 2010

Болмоор

Өвөл дотор би амьдарч
Өвөл миний дотор амьдардаг
Маргаашийн орох цасны ширхэгт шингэж
Мэлмэрэх тэнгэрийн цагаан нулимас болмоор...

Хаврын цэцэгсийн үндсийг тэтгэх
Хайр шингээсэн цасан ширхэг болмоор
Энэ л бие эд эсээрээ газарт уусан нэгдэж
Ирэх хавар хүмүүсийг баярлуулах цэцэг болмоор...

Цэнхэр хаврын яргуй болж бие ээ үлдээчихээд
Цээжний гүн дэхь гуниганд чинь хань болгож
.................шүлгээ үлдээчихээд
Зул мэт шатан ариусаж, дотроосоо гэрэлтээд
Зөн татсан мөнхийн гэгээтэй нийлж гэрэл болмоор...

Бүлээн.

Friday, December 25, 2009

Sunday, December 13, 2009

SeaBerry -Чацаргана

SeaBerry helps to reduce the risk of common cold, stress, heart disease, cancer, lower cholesterol, boost your immune system and improve your health naturally and without side effects!

Чацаргана жимсгэний химийн бүрэлдэхүүн, биоидэвхит бодисын найрлагыг тодорхойлж, эмийн болон хүнсний үйлдвэр, гоо засал, хєрс, ус хамгаалал, цацраг идэвхит бодисыг шингээх зэрэгт єргєн ашиглах боллоо.. Чацарганын үр жимсэнд тосны ханаагүй хүчил болох линол, линолейн, олейний зэрэг гурван хүчил их хэмжээтэй агуулагддагаас гадна хүнсний гол бодис болох уураг-/1,5%/, тос /4-6%/ мєн C, A, E, B, B, PP аминдэмїїд, биоидэвхит бодис, органик хүчил харьцангуй их хэмжээгээр агуулагд­дагаараа бусад бүхий л жимс, ногооноос онцлог давуу талтай байна.
Энэ утгаар нь чацарганыг цорын ганц "байгалийн поливитаминт" ургамал гэж нэрлэдэг.
Чацарганыг жимс жимсгэнэ байдлаар хэрэглэхээс гадна тосыг ялгаж хэрэглэдэг.
Чацарганы тос
Чацарганы тосыг эмчилгээнд хэрэглэхдээ гол тєлєв арьс, салст бүр­хүү­лийн үрэвсэлт шархлаат євчин, ялангуяа цацраг туяанаас үүссэн түлэнхийн шарх зэргийг эмчлэхэд маш сайн үр дүнтэй ажээ.
Мєн зүрх судасны євчин, ходоод, улаан хоолойн шарх, арьсны хєлдєлт тү­лэг­дэлт, үрэвсэлт, рентген цацраг идэвхит туяаны хордолт зэрэг 30 гаруй тєр­лийн євчний эмчилгээнд хэрэглэдэг. Тос нь хүний бие махбодид явагдах єєх тосны солилцоонд идэвхтэй оролцдог эссэнциаль шинжтэй бєгєєд хэрвээ хүний биед дутагдваас цусны судасны хана ха­туу­рах, зузаарах, хэврэгшиж гэнэтхэн хагарах болдог байна. Дэл­хий даяар маш их дэлгэрсэн, бараг түгээмэл гэж хэлж болох энэ євчнийг атеросклероз гэж нэрлэдэг.
"Атеросклероз" бол ноцтой хүнд євчин бєгєєд хү­ний биеийн єєх, тосны солилцоонд гүнзгий хям­рал учруулдаг нэг хэсэг бодис, нэгдлүүд хэт илүүдэх ба нєгєє хэсэг нь хомсдсоноор биед гипер­хо­лес­те­ри­не­мия давамгайлж уг євчнийг үүсгэх гол шалт­гаан нь болдог гэж олонхи судлаачид үздэг.
Уг євч­ний шалтгаан эмгэг нь цус єтгєрч судасны дотор та­­лын хананд сэв суух бєгєєд цусны био­хи­мийн бу­­сад єєрчлєлтүүд ч хямралд ордог байна. єєрєєр хэл­бэл атеросклерозын шалтгаан эмгэг нь хү­ний бие дэх єєх тосны хямралтай шууд холбоотой гэж тайл­бар­ла­даг. Хэрвээ та зїрхний титэм судасны атероск­лероз­той бол єєртєє анхаараарай.
Эдгээр хүмүүст амьсгаадах, зүрх нь дэлсэх, толгой євдєх, толгой эргэх, ой ухааны сулрал, биеийн ерєнхий болон алхаа гишгээний сулрал мэдэгддэг. Мєн зүрхний атеросклерозоос гадна тархины судасны євчлєлийн шинжүүд: Толгой євдєх, толгой эргэх, гуйвах, их зүүдлэх, бие ядрах шинжүүд илэрдэг байна. Энэ шинж тэмдэг илэрсэн євчтєнд хийсэн судалгаанаас үзвэл:
Хүмүүсийн нас хүйсийн байдал
Ихэнх нь 46-55 насны хүмүүс байлаа. Хяналтын хүмүүст титэмийн ба тархины судасны атеросклероз, цусны даралт ихтэй байх тохиолдол голчилж байна.
Хяналтын хүмүүсийн ажил эрхлэлт
Судалгаанаас үзэхэд хүмүүсийн ихэнх нь оюуны хєдєлмєр эрхэлдэг байв. Хүний эрхтэн системийн аль хэсэгт боловч євчлүүлж буй атеросклерозын үед эмчилгээ-урьдчилан сэргийлэх болон бас бусад аргуудтай хослуулан чацарганы тосыг эмчилгээ­ний хэлбэрээр хэрэглэхийг зєвлєж байна. Та эмчилгээний туршид нэгэн ижил калорийн илчлэгтэй тусгай хоолыг хэрэглэх нь зүйтэй. үүнд: уураг 70-90 гр, нүүрс-ус 300-400 гр, малын єєх тос 50-60 гр хоолонд орж байхаар тогтоох хэрэгтэй. Чацарганы тосоо єдєрт 10.0 гр-аар єглєє, єдєр, орой хоолноос ємнє нэг сарын турш хэрэглэж байх нь зүйтэй. Чацарганы тосыг 30 хоног хэрэглэсний дараа атеросклерозын үед илэрдэг ерєнхий зовиурууд нэлээд хєнгєрнє. Удаан хугацаагаар хэрэглэхэд элдэв гаж нєлєє гарахгүй.
Зарим нэг хүмүүс наранцэцгийн тосыг мєн адил хэрэглэхэд биед сайн гэж ярилцдаг хэдий ч эмчилгээний үр дүн тєдий л ахицтай биш. Наранцэцгийн тос хэрэглэсэн хүмүүст зүрхний євдєлт,зүрх дэлсэх, толгой євдєх, толгой эргэх, биеийн сульдал зэрэг шинж тэмдгүүд бага зэрэг засрах хэдий ч ихэнхи зовиур хэвээр байдаг. Цусны холестериний түвшинг наранцэцгийн тосноос илүү чацарганы тос илүү хүчтэй бууруулдаг.
ДАВС БОЛ ХООЛ БИШ
Давс бол хүний биед хортой нєлєє үзүүлдэг аюултай бүтээгдэхүүн юм. Үүнийг батлах дараах баримтуудыг авч үзье.
1. Давс бол хоол биш
2. Давс бол организмд боловсор­дог­гүй, шингэдэггүй, тэжээлийн ач холбогдол байхгүй. Давсанд витамин, органик болоод бусад тэжээлийн бодис агууллагддаггүй.
Харин ч бєєр зүрх, цусны судсууд, цєс зэрэгт муу нєлєє үзүүлдэг. Давс эдийг усгүйжүүлдэг.
3. Давс бол зүрхний хор юм. Мєн тэр нь мэдрэлийн ситемийн цочролыг ихэсгэдэг.
4. Давс нь организмаас кальциг гаргадаг бєгєєд ходоод гэдсийг бүрхэж байгаа давхаргад үйлчилдэг.
Давс организмд хортой юм бол яагаад ийм єргєн дэлгэр хэрэглэгддэг юм бэ?
Ихэнх эрдэмтдийн үзэж байгаа­гаар олон мянган жилийн туршид бий болсон дадал заншлын үр дүн гэж үздэг. Зарим ард түмэн тухайлбал, эскимос­чууд ерєє­сєє давс хэрэг­лэ­дэг­гүй. Гэрийн тэжээ­мэл шувуудын хувьд давс бол үхлийн хор болдог. Мєн га­хайнд их хэм­жээ­гээр єгє­хєд үхдэг. Түү­нээс гадна нат­ри нь жимс ногоо, за­гас, маханд ни­лээд их хэм­жээ­тэй бай­даг. Энэ натурал нат­ри организ­мын хэвийн шаардлагыг бїрэн хангаж чадна гэж їздэг.
Єдєрт дунджаар хичнээн хэмжээний давс хэрэгтэй вэ?
Эрдэмтдийн їзэж бай­гаа­гаар 0.5-1гр хэрэг­тэй. Бид давстай хоол хэрэг­­лэс­нээ­рээ энэ хэм хэмжээг 15-20 да­хин хэтрїїлж бай­гаа юм аа.

Wednesday, November 11, 2009

Бавуугийн Лхагвасүрэн - Нулимстай дурсамж

Аав минь эрээгүй, хүдэр хадар талдаа. Надтай адил нялцгай хүн байгаагүй. Өвчинг бага тоодог хэнхэг хүн байсан юм. Ээжийг оршуулахдаа шарил дээр нь харин их өөр үг хэлсэн. Ихэнх хүн намтар уншдаг болохоор би тиймэрхүү үг хэлэх байх гэж бодсон. Гэтэл аав минь “Гадаа их дулаахан байна. Ах дүү нар чинь бүгд иржээ, хүү бид 2 чинь энд байна” гээд хоолой нь зангираад цааш үг хэлж чадаагүй. Ийм үг сонсоогүй надад их содон байлаа.
Эрчүүд их үнэгүй хүмүүс юм уу даа...

Аав надад ухаантай хүн тулдаа эрхлээгүй, хааяа хүсдэг байсан ч байж магадгүй, гэлээ ч эрхэлж чадаагүй. Зөөлөн гутал ч нэхээгүй, ганц хүүгийнхээ аяыг дагаад л явсан. Тэвчээртэй хүн дээ. Харин би тэгэхгүй ээ, энэ хэдэн хүүхэддээ эрхэлж, тунирхаж, айлгаж байж үхье гэж боддог юм. Энэ нь хүүхдүүдээ үлдэхэд нь гомдлыг нь бага байлгах гэсэн юм. Би аавыгаа өөд болсоны дараа нь тэгэх минь яалаа ингэх минь яалаа гэж их бодсон. Нэгэн бодлын өөрийгөө их ялласан. Заримдаа би эр хүн нэг их үнэгүй хүмүүс юм уу даа гэж боддог.
Эцэг минь шударга зангаар хорвоог туучиж өнгөрөөсөн дөө...

Дуу шүлгээр хүнийг аргаддаг, үхсэнээс нь хойш ямар явснаар аргаддаг. Ач хүү нь аавынхаа хөргийг зурсан тэр үед надаас илүү ачийг нь хариулчихав уу гэж бодогдсон шүү. Аав минь архи, айраг битгий хэл тараг ч уухгүй. Би аавыгаа дал гарчихсан хойно нь хоёр удаа халамцахыг л үзсэн. Нэг нь хамгийн сүүлчийн удаа нутагтаа, нөгөө нь нутгийн хэдэн хөгшчүүлтэйгээ жаахан халсан. Мэдээ орсон цагаасаа хойш миний үзсэн “аавын мèнь алдаа” энэ. Амьдралынхаа туршид цэрэг даргын албыг хашиж явахдаа сайшаал шагнал төрөөс хүртэж шударга зантай нэгэн хорвоог туучиж өнгөрөөсөн дөө эцэг минь Аав минь намайг тавдугаар ангид халдварт гепатит өвчнөөр хүнд өвдсөн хожим элэгний хорт хавдраар насан алдахын нь эхлэл тэр байсан юм болов уу гэж би боддог. Архи уудаггүй тамхи татдаггүй хүн энэ өвчнөөр өвдөхгүй юм шиг санаж явсан надад хачин санагдаж байлаа. Элдвийн үнэн худал сурталчилгаа намайг тийм болгосон хэрэг.
Туйлдсан аавыгаа харж би нэг их уйлсан...

Аав минь бүтэн гурван сар хэвтэрт орж шаналж зовохдоо “ёо” гэж ганц хэлээгүй дээ. Туйлдсан аавыгаа харж би нэг их хуйлсан. Очиж очиж дэрнийх нь дэргэд шүү. Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж хэлээд ам нь өмөлзөж даахгүй болсон гарын нь үзүүр хөдлөх аядсан. Намайг тэвэрч үнсэх гэж бас уйлсан байх. Нулимс нь гадагшаа биш дотогшоо урсаж байсан биз ээ. Намайг гарыг нь атгахад зүрх нь алган дотор нь орчихсон юм шиг дэндүү хурдан цохилж байлаа. Аав бид хоёрын хамгийн сүүлд сольсон үг ердөө л энэ. Хариугүй өөд болох гэж байгаа аавынхаа биеийн байдал нүднээс нь хүн амьдралд дурлаж амьдарч, амьдралыг үзэн ядаж буцдаг юм байна гэдгийг харсан. Удаан зовсноос ч ингэдэг байж мэдэх юм. Эр зоригийг гаргалаа ч их жамын хөлд хүн гэдэг даанч өчүүхэн.
Аавынхаа өмнө үхэж л байж “луйвардаж” дуусах агуу их өртэй үлдсэн...

Ээж минь 1971 онд өөд болсноос хойш аав бид 2 их өнчирсөн дөө. Нэмж бас өнчрөх хүмүүсийг зөндөө цуглуулсан юм би. Миний хань хүүүхдүүд “Үхлийн түймэрт” өвс мэт ассан даа. Хүний үр хүүхэд гэж үр хүүхэд л байдаг. Хань байж чаддаггүй юм билээ. Аавыгаа би гомдоож зовоож байгаагүй ч аахар шаахархан гийгүүлж явсан минь аавын минь намайг гэсэн хайрын дэргэд юу ч биш. Аавынхаа өмнө үхэж л байж “лувардаж” дуусах агуу их өртэй үлдсэн. Бие нь нэг их доройтоогүй байхдаа нэг өглөө, миний хүүг гуйж уртын дуу тавиад өгөөч гэсэн гэдэг. Сонсоод нулимс нь урсаад байсан гэж хүү минь надад хэлсэн. Орчлонд хүн их хоргодох юм билээ. Тэгж яваарай, ингэж амьдрах ёстой гэж надад ярьдаггүй, сургадаггүй байсан. Нэг удаа харин “Миний хүү ч сайн хүү л дээ. Өглөө босохдоо уцаартай босох юм. Битгий тэгж бай, өдөржингөө ажил чинь бүтэхгүй шүү дээ” гэсэн дуугаа өндөрсгөөгүй, уургүй хэлсэн энэ үг над дээр ямар чанга буусан гэж санана. Эцэг гэдэг ер нь зүтгэж элэгддэг их үүсгэл бололтой юм. Үр нь бага хайрладагтаа биш, халдаж болдоггүй дээ, ноолж болдоггүй дээ, нялуун биш дээ, “Холын уул” байдаг аж.
Хүн халанд биш хайранд хүн болдог юм байна...

Аав минь нэг өдөр “Би заяа муутай хүн дээ” гэсэн. Үгүй ер нь юунаас ингэж хэлэв гэж бодоод байсан чинь янз бүрийн хариу гарч байв. Би хариуг нь онож олохгүй болохоороо нэгэнтээ ааваасаа асуулаа. Тэгэхэд аав минь “Ханиа залгичихсан хүн яаж заяатай бàйх вэ дээ” гээд их ширүүн харсан. Би нэг их сэтгэдэг хүн болох гэж “Нэг авсанд хоёр хүн багтдаггүй юм чинь дээ аав минь” гээд хэлээд тавьчихсан чинь их уцаартай нь аргагүй “Яруу найраг чинь энд хамаагүй” гэж шууд гараад алхчихсан. Алдас хийсэндээ би үхтлээ гэмшсэн шүү. Энэ мөчид би яруу найраг хэрэггүй газар байдаг юм байна гэж бодогдож, шатаар доош бууж яваа аавын минь таягны дуу нимгэн хаалганы цаанаас сонсогдох нь шатыг биш миний толгойг тоншоод байх шиг санагдсан. Шөнө нь нойр хүрдэггүй. Маргааш нь бага үдийн алдад аав минь амьсгаадсаар орж ирэхэд орох байх газар олдохгүй санагдсан. Аав минь хэнэггүй нь аргагүй “Аав нь тэтгэвэрээ аваад” гээд нусны алчуурандаа боож боочихсон хоёр хайрцаг “ВТ” гаргаж өглөө. Тэнэглэснийхээ төлөө би тамхиар шагнуулав. Аав минь тэр шөнө бас нойргүй хоносон биз ээ. Хүний аав гэдэг ийм л амьтан. Миний хэрэглэдэг “хор” аавд минь тэтгэвэрийн хэдэн мөнгөнөөс нь үнэтэй байна. Намайг хайрладаг хайр нь тийм нандин гэж би яс махандаа шингэтэл ухаарсан. Тэгээд би хүн халанд биш, хайранд хүн болдог юм байна гэж хэдэн хүүхдээ аав шигээ л эрхлүүлж өсгөсөн. Миний буруу зөвийн дүн одоо болтол гараагүй л байна.
49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ...

Аав минь 76 нас зооглосон, 27-тойд нь би гарсан гэхэд 49 жил аавдаа эрхэлж, үнсүүлж, тэнэглэж явж дээ. Өөрөөр хэлбэл 49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ. Жил гэдэг хачин. Миний 25-ны жил орж байхад ижий өөд болж, 49-ний жил ороход аав минь өөд болсон доо. Аавыгаа өөд болсноос хойш 3 жилийн дараа онголсон газрыг нь эргэлээ. Газар дээр нь очиход шиврээ бороотой будан буучихсан байсан. Хөл гарынх нь алиных нь юм ганцхан ганцхан шагайн чинээ цайсан үений яс л үлдэж. Би ханьтайгаа хүүхдүүдтэйгээ хар багын найз хуурч УГЖ Идэрбаттайгаа очсон юм. Яг тавьсан газрын нь өлмийд Л.Идэрбат минь хуураа удаан гэгч нь татсан. Хуурын эгшигэнд уул хад өндийгөөд ирэх шиг санагдсан. Аав миь хуурын эгшиг сонсдогч үгүй байгаа даа гэхдээ хуурдуулсан хэрэг. Морин хуурын эгшиг тэр өндөр уулын энгэрт багтахгүй урд их хөндийг дүүрэн байх шиг. Тэгэхэд би нэг цээжээ онгойтол уйлсан даа. Өтлөх тусам нутаг гэдэг санагдана. Тэгэх тоолон аавын минь “Нутагт минь намайг тавиарай” гэж хичээнгүйлэн захисны учрыг цаг мөч тоолон ясандаа хадтал ойлгох бололтой. Би өөрөө амирлахын цагтаа ангилан дээдэлж нутаглуулдаг “Алтан өлгий”-д алдараа дагаж очихгүй, анх унасан нутагтаа сүнсээ дагаж очно. Аавдаа ойрхон очно.

Monday, November 2, 2009

Монгол улс хөгжлийн ээлжит гайхамшиг уу?

"Finance Asia" сэтгүүлийн шинэ дугаарт Дэниэл Инманы ийм гарчигтай нийтлэл хэвлэгдсэнийг орчуулан хүргэж байна.

Монголд сүүлийн үед гарсан ахиц энэхүү бөглүү орон гайхамшигт нөөц бололцоогоо ашиглан хөгжих үүд хаалгаа нээсэн гэдгийг харуулж байна.

Уул уурхайн томоохон ганц гэрээг үсэглээд араас нь нэлээд олныг байгуулахаар завдаж буй Монгол улс сансрын хурдаар урагшлах үе шатныхаа босгон дээр байх шиг. Хүн ам цөөтэй хэрнээ байгалийн баялгаар арвин энэ орныг олон хүн Бруней юм уу, Арабын нэгдсэн эмирт улстай зүйрлэх болов.

"Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтөөр өнгөрсөн арван жилд Катар улс Хятадаас илүү хурдацтай байсан шиг дараагийн арван жилд Монгол улс энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэх боломжтой" гэж Монголын гурван том банкны нэг "Голомт" банкны гүйцэтгэх захирал Жон Финиган ярьж байна.

Сүүлийн зургаан жилд тус улсын ДНБ-ий өсөлт жилд дунджаар 8.6 хувьтай байгаа юм. Финиганы үзэж буйгаар 2020 он гэхэд тус улсын ДНБ 67 тэрбум ам. долларт хүрч 2008 оныхоос хамгийн даруу тооцоогоор даруй 14 дахин өсөх төлөвтэй аж.

Энэ тооцоо дэндүү үнэмшилгүй санагдавч, Финиган ийм огцом өсөлтийн гэрч явсан хүн. Тэрээр 70-аад оны эхэнд дөнгөж хар алтнаасаа ашиг олж эхэлсэн Арабын нэгдсэн эмирт улсад ажиллаж байжээ.

Нефтийг даган мөнгө олгойдож эхлэхэд Арабын нэгдсэн эмирт улсын эдийн засаг огцом өссөн байдаг: 1973 оны 2.8 тэрбум ам. доллараас ДНБ нь ойролцоогоор 100 дахин өсч 2008 он гэхэд 262 тэрбум ам. долларт хүрчээ. Финиган цааш нь ярихдаа, "Тэр үед миний алдсан цорын ганц зүйл бол би Катарын эдийн засгийн өсөлтийг тийм огцом байна гэж тооцоолж чадаагүй юм" гэв. Тийм огцом өсөлт одоо Монголд давтагдах нь.

Монгол орон эрдэс минералаар хэр зэрэг баян болохыг төсөөлбөл тус улсын хөгжлийн төлөв илүү тодорхой харагдана. Тус улсын уудам газар нутагт үй олон металлын дэлгэгдээгүй баялаг оршсоор буй. Тодруулбал, 111 химийн элементийн 69 нь энэ улсын нутгаас олдоод байгаа юм. Аж үйлдвэрийн салбарын үндсэн хэрэглээ гэгддэг зэс, төмрийн хүдэр болон нүүрс л гэхэд энэ улсад асар их хэмжээгээр байна.

Улс төрөөс дэндүү хамааралтай уран мэтийн ховор бодисоос эхсүүлээд химийн мэргэжилгүй хүн төдийлөн мэдэхгүй үй олон эрдэс минералаар баялаг Монгол оронд худалдааны гайхамшигтай боломж бий. Тэгээд ч тус улс элдэв эрдэс түүхий эдээр дэлхийд хамгийн ихээр цангаж буй Хятадтай 4700 км газар нутгаар хиллэдэг.

Ийм ч учраас их энгийн тэгшитгэл бодож болохоор: Монгол улс эрдсийн батлагдсан 1.2 триллион ам. долларын нөөцтэй ч 2008 оны ДНБ нь ердөө 4.8 тэрбум ам. доллар байв.

Монголчууд өөрсдийн эд баялгаа мөнгөжүүлж эхлэхэд эдийн засаг нь үсрэнгүй хөгжиж, ДНБ-ий өсөлтийн хурдаар дэлхийд цойлох бүрэн боломжтой. Энэ үйл явц түүнчлэн Зүүн өмнөд Ази дахь байгалийн баялагийн бизнест хандах дэлхий нийтийн хандлагыг ч өөрчлөх төлөвтэй.

"Монгол улс удахгүй үндсэн металлууд болон нүүрс зэрэг эрчим хүчний эх үүсвэрийг Хятадад нийлүүлэгч орны хувьд Австралийн гол өрсөлдөгч болно" гэж Монголд төмрийн хүдрийн хайгуул хийх лиценз эзэмшигч "Golden Pogada and North Asia Resources" корпорацын захирал Эдвин Чан дүгнэж байна.

Чаны хэлснээр Монгол нь уул уурхайн салбар хөгжсөн Австрали, Латин Америкаас нэг чухал давуу талтай нь Хятадтай шууд хиллэдэг явдал аж. Австралиас аливаа барааг далайн тээврээр зөөвөрлөхөд олон долоо хоног шаарддаг төдийгүй төв Хятад руу хүргэнэ гэвэл ачааг галт тэргэнд шилжүүлэн тээвэрлэхэд хүрдэг. Мэдээж энэ нь цаг хугацааны хувьд удаанаас гадна зардлын хувьд өндөр. Чаны хэлснээр түүний төмрийн хүдрийн уурхай ашиглалтанд орж тээвэрлэлтийн зохих асуудлыг шийдчихвэл тэрээр төмрийн хүдрийг Хятадын аж үйлдвэрийн төвүүдэд хэдхэн хоногийн дотор хүргэж чадах аж. Иймээс Монгол нь бүтээгдэхүүнээ Хятадаас алсад орших өрсөлдөгчдөөсөө илүү шуурхай, хямд зардлаар нийлүүлэх бүрэн боломжтой юм.

Чан гэхдээ Монголд өнөөг хүртэл оршсоор буй хоёр хүндрэлийн тухай дурдсан. Нэгд, газар доорхи баялгийг олборлож эхлэхэд Монгол улсад нэлээд цаг хугацаа шаардагдана. Хоёрт, Хятадтай хэдийгээр хөрш ч гэсэн, зам тээвэр, дэд бүтэц хангалттай хөгжөөгүй явдал.

Уул уурхайн өөр нэгэн компанийн захирал ярихдаа, "Би уг нь Монголын уул уурхайд хөрөнгө оруулахыг сонирхож байсан. Гэхдээ хөрөнгөө Зүүн өмнөд Азид байрлуулсан. Учир нь тэнд би эрдэс бодисыг олборлосон л бол хялбархан тээвэрлэх боломжтой. Монгол Хятадтай илүү ойрхон л доо. Гэхдээ би тэндээс эрдэсийг яаж зөөвөрлөх вэ, сарлагаар уу. Уул уурхайгаас хурдан ашиг олох тал дээр бол Монголыг сонгох цаг хараахан болоогүй байна" гэсэн юм.

Монголын хөгжлийн хэтийн төлөвийн талаархи урьдчилсан тооцоо бодит хэдий ч тус улс хөгжлийнхөө дөнгөж эхний шатанд буйг хэн ч үгүйсгэхгүй. Ямартаа ч ойшоолгүй өнгөрч болшгүй тус улсын нөөц боломж Азийн санхүүчдийн дуранд хэдийнэ тусчээ.

Medeelel.com B.Tushig

Sunday, October 18, 2009

NAMBC wants to hear from all Mongols who studied in Canada


The NAMBC seeks to identify Mongolian citizens who attended or are now attending high school, college or university in Canada. If you attended any Canadian institution of learning, even if you did not graduate, please let us know. We are in the processing of forming a “Canadian Alumni of Mongolia” program.

Please send us your name, the institution(s) you attended and dates, degree(s) earned if applicable and your personal email address. Send your information to hqinfo@nambc.org ASAP. We plan to hold an organizational meeting in Ulaanbaatar in mid-September 2009. Education exports by Canada and the USA are significant elements of each nation’s bilateral current account with Mongolia.

Friday, October 2, 2009

Biological functions of vitamins

Витамин А: дутагдсанаас өвдөг болон тохойн хатуурч хуурайшин, хумс долгионтоно.
Элэг, мах, загас, масло, сүүнд илүү их агуулагдана.

Витамин С: дутагдсанаас арьсанд толбо үүсэх, унтамхай болох, ядрах, амархан харшлах шинж илэрнэ.
Нэрс, лимон, киви, чинжүү, гоньд, укропонд илүүтэй агуулагдана.
Витамин В2: дутагдвал үс тоосорхог болох, хагтах, шүдний паалан харлах, нүд болох амны орчимд үрчлээ үүсэх, уруул хагарах шинж тэмдэг илэрнэ.
Мах, загас, бяслаг, өнгөт байцаа, эрдэнэ шиш, өндөг, сүүнд агуулагдана. Өдөрт 1 литр сүү уух.

Витамин В3: дутагдахад үс болон хумс хугарамтгай болох, арьс хуурайших шинж илэрнэ.
Мах, үагас, мөөгөнд ихээр агуулагдана.

Витамин Е:
дутагдсан үед тос муу шингэх, ядрах шинж илэрнэ.
Ургамлын тос, ногоон ногоонд агуулагдана.

Витамин F: дутагдсанаас харшил, батга гарна.
Самар, цөцгийн тосонд агуулагдана.

Витамин К: дутагдвал нүдний орчим хөхрөх, судас хагарах, хөх толбо үүсэх шинж илэрнэ.
Ургамлын тос, сонгино, укропонд их хэмжээгээр агуулагдана.

Витамин Д: дутагдвал үс болон хумс хугарамтгай болох, шүд хорхойтох шинж илэрнэ.
Загасны тос, түрс, өндөгний шар, цөцгийн тосонд агуулагдана.

Витамин P: дутагдвал шүднээс цус гарна, арьс хөхөрнө, үс унана.
Жүрж, самар, ногоон цай, үхрийн нүдэнэд агуулагдана.

Витамин РР: дутвал үс унана, арьсны уян хатан байдал алдагдана.
Мах, загас, талханд агуулагдана.

Витамин Н:
дутсанаас нойргүйднэ, уруул хагарна, нүд аргана, мөн үс унана.
Самар, элэг, бөөр, өндөгний шар түлхүү хэрэглэх нь зүйтэй.

Saturday, September 26, 2009

A Short History of Canada

First People


Aboriginal peoples are thought to have arrived from Asia thousands of years
ago by way of a land bridge between Siberia and Alaska. Some of them settled
in Canada, while others chose to continue to the south. When the European
explorers arrived, Canada was populated by a diverse range of Aboriginal
peoples who, depending on the environment, lived nomadic or settled lifestyles,
were hunters, fishers or farmers.

First contacts between the Aboriginal peoples and Europeans probably
occurred about 1000 years ago when Icelandic Norsemen settled for a brief
time on the island of Newfoundland. But it would be another 600 years before
European exploration began in earnest.

First Colonial Outposts
Seeking a new route to the rich markets of the Orient, French and British
explorers plied the waters of North America. They constructed a number of
posts - the French mostly along the St. Lawrence River, the Great Lakes and
the Mississippi River; the British around Hudson Bay and along the Atlantic
coast. Although explorers such as Cabot, Cartier and Champlain never found a
route to China and India, they found something just as valuable - rich fishing
grounds and teeming populations of beaver, fox and bear, all of which were
valued for their fur.

Permanent French and British settlement began in the early 1600s and
increased throughout the century. With settlement came economic activity, but
the colonies of New France and New England remained economically
dependent on the fur trade and politically and militarily dependent on their
mother countries.

Inevitably, North America became the focal point for the bitter rivalry between
England and France. After the fall of Quebec City in 1759, the Treaty of Paris
assigned all French territory east of the Mississippi to Britain, except for the
islands of St. Pierre and Miquelon, off the island of Newfoundland.

Under British rule, the 65 000 French-speaking inhabitants of Canada had a
single aim - to retain their traditions, language and culture. Britain passed the
Quebec Act (1774), which granted official recognition to French Civil Law and
guaranteed religious and linguistic freedoms.

Large numbers of English-speaking colonists, called Loyalists because they
wished to remain faithful to the British Empire, sought refuge in Canada after
the United States of America won its independence in 1776. They settled
mainly in the colonies of Nova Scotia and New Brunswick and along the Great
Lakes.

The increase in population led to the creation in 1791 of Upper Canada (now
Ontario) and Lower Canada (Quebec). Both were granted their own
representative governing institutions. Rebellions in Upper and Lower Canada in
1837 and 1838 prompted the British to join the two colonies, forming the
united Province of Canada. In 1848 the joint colony was granted responsible
government. Canada gained a further measure of autonomy but remained part
of the British Empire.

A Country Is Born
Britain's North American colonies - Canada, Nova Scotia, New Brunswick,
Prince Edward Island and Newfoundland - grew and prospered independently.
But with the emergence of a more powerful United States after the American
Civil War, some politicians felt a union of the British colonies was the only way
to fend off eventual annexation. On July 1, 1867, Canada East (Quebec),
Canada West (Ontario), Nova Scotia and New Brunswick joined together under
the terms of the British North America Act to become the Dominion of Canada.

The government of the new country was based on the British parliamentary
system, with a Governor General (the Crown's representative) and a Parliament
consisting of the House of Commons and the Senate. Parliament received the
power to legislate over matters of national interest (such as criminal law, trade
and commerce, and national defence), while the provinces were given
legislative powers over matters of "particular" interest (such as property and
civil rights, hospitals and education).

Westward Expansion
Soon after Confederation, Canada expanded into the northwest. Rupert's Land
- an area extending south and west for thousands of kilometres from Hudson
Bay - was purchased by Canada from the Hudson's Bay Company, which had
been granted the vast territory by King Charles of England in 1670.

Westward expansion did not happen without stress. In 1869, Louis Riel led an
uprising of the M้tis in an attempt to defend their ancestral rights to the land. A
compromise was reached in 1870 and a new province, Manitoba, was carved
from Rupert's Land.

British Columbia, already a Crown colony since 1858, decided to join the
Dominion in 1871 on the promise of a rail link with the rest of the country;
Prince Edward Island followed suit in 1873. In 1898, the northern territory of
Yukon was officially established to ensure Canadian jurisdiction over that area
during the Klondike gold rush. In 1905, two new provinces were carved from
Rupert's Land: Alberta and Saskatchewan; the residual land became the
Northwest Territories. Newfoundland preferred to remain a British colony until
1949, when it became Canada's 10th province.

The creation of new provinces coincided with an increase of immigration to
Canada, particularly to the west. Immigration peaked in 1913 with 400 000
coming to Canada. During the pre-war period, Canada profited from the
prosperous world economy and established itself as an industrial as well as an
agricultural power.

A Nation Matures
Canada's substantial role in World War I won it representation distinct from
Britain in the League of Nations after the war. Its independent voice became
more and more pronounced, and in 1931 Canada's constitutional autonomy
from Britain was confirmed with the passing of the Statute of Westminster.

In Canada, as elsewhere, the onset of the Great Depression in 1929 brought
hardship. As many as one of every four workers was without a job and the
provinces of Alberta, Saskatchewan and Manitoba were laid waste by drought.
Ironically, it was the need to supply the Allied armies during World War II that
boosted Canada out of the Depression.

Since World War II, Canada's economy has continued to expand. This growth,
combined with government social programs such as family allowances, old-age
security, universal medicare and unemployment insurance, has given Canadians
a high standard of living and desirable quality of life.

Noticeable changes have occurred in Canada's immigration trends. Before
World War II, most immigrants came from the British Isles or eastern Europe.
Since 1945, increasing numbers of southern Europeans, Asians, South
Americans and people from the Caribbean islands have enriched Canada's
multicultural mosaic.

On the international scene, as the nation has developed and matured, so have its
reputation and influence. Canada has participated in the United Nations since its
inception and is the only nation to have taken part in almost all of the UN's
major peacekeeping operations. It is also a member of the Commonwealth, la
Francophonie, the Group of Seven industrialized nations, the OAS(Organization
of American States) and the NATO (North Atlantic Treaty Organization)
defence pact.

A New Federation in the Making

The last quarter of a century has seen Canadians grapple once more with
fundamental questions of national identity. Discontent among many
French-speaking Quebeckers led to a referendum in that province in 1980 on
whether Quebec should become more politically autonomous from Canada, but
a majority voted against that option.

In 1982, the process toward major constitutional reform culminated in the
signing of the Constitution Act. Under this Act, the British North America Act
of 1867 and its various amendments became the Constitution Act, 1867-1982.
The Constitution, its Charter of Rights and Freedoms and its general amending
formula redefined the powers of governments, entrenched the equality of
women and men and protected the rights of individuals and ethnocultural
groups.

Two major efforts were made to reform the constitutional system: the 1987
Meech Lake Accord - which was not implemented since it did not obtain the
legislative consent of all provinces - and the 1991 Charlottetown Accord. The
Charlottetown Accord would have reformed the Senate, entrenched the
principle of Aboriginal self-government and made other major changes in the
Constitution. It was rejected by Canadians in a national referendum held on
October 26, 1992.

The Parliament of Canada has since passed a bill, on February 2, 1996,
guaranteeing Canada's 5 major regions that no constitutional change concerning
them would be made without their unanimous consent. As well, less than a
month after the Quebec sovereignty referendum of October 30, 1995,
Parliament passed a resolution recognizing Quebec as a distinct society within
Canada.

Naitional geographic mission programs - Mongolia





Friday, September 25, 2009

Үүрд хадгалсугай Асан Бямбасүрэн баримтат кино

Thursday, September 24, 2009

Дээгий Сэтгэлийн эгшиг



Миний Монголын салхи хүний нутагт салхилах нь үгүй
Миний Монголын морьд хүний нутагт давхих нь үгүй
Миний Монголын зэрэглээ хүний нутагт дуниартах нь үгүй
Миний Монголын юм бүхэн хүний нутагт байх нь үгүй
Хүмүүн бидэнд эрдэнэ гэж байдаг бол
Хөхрөн униартах уулст МОНГОЛ эх орон гэж хэлье
Хүмүүн бидэнд эрхэмлэж явах зүйл гэж байдаг бол
Хөх толбот морьтон заяат МОНГОЛ угсаатан гэж хэлье...

Tuesday, September 15, 2009

Animal slaughter in Mongolia

Та эхлээд Канадын ан амьтадын хэсэгхэн бичлэгийг үзээрэй
Канадад хүн байгальтайгаа зэрэгцэн амьдардаг орон хэн ч алан хаядах санаа байхгүй гэж хэлж болно. Хэрэм хаа сайгүй гүйлдээд хүний гарнаас идэх юм авч идэж байгаа нь хүртэл эвтэйхэн бүүр сурамаг нуур голын эрэгийн дагуу хун, галуу, нугас ,ангир хүүхэд шиг хүний гар хараастай хэн ч тэднийг айлгаж цочоохгүй.

Нэг удаа зам хөндлөн гарч яваа галууны явган цуваатай таараад нилээн хүлээж байж гарч байсан хамгийн эхний толгой галуу нь хамгийн сүүлийн галуугаа зам хөндлөн гарч иртэл хүлээнэ хэрэв сигнал өгвөл адилхан ямар нэг чимээ хариу өгнө Ингэж л хүн байгальтайгаа амьдарч байна.



Энэхүү бичлэгийг үзээд үнэхээр хэлх үг олдсонгүй бидний Эх орон бидний л өлий нутаг ...
-За тэр Хужаа Солонгосчууд нь даварч галзуурч, задарч гэж бодий үүнийг аймшиг гэж хэлхээс өөр үг алга

Монголд хууль хаана хэнд үйлчлдэг вэ?
............................................