Sunday, April 27, 2008

Ghost -Best melody

Piano melody

ДУРЛАЛ ОРШИНО




Хайрлах мэт харах харцанд чинь миний дурлал оршсон
Харамсах мэт санаа алдах амьсгалд чинь миний дурлал оршсон
Хаяад яваагүйч эргээд ирээгүй заяанд чинь миний дурлал оршсон
Хамаг амьдрал өөрийгөө мартах тэр л агшинд чинь миний дурлал оршсон
Орчлонд намайг хайрласан хайранд чинь миний дурлал оршсон
Олон үггүй цагаахан сэтгэлд чинь миний дурлал оршсон
Орхиод яваагүйч ороод ирэхгүй тавиланд чинь миний дурлал оршсон
Орны даавуун дээр үлдээсэн үнэрэнд чинь миний дурлал оршсон
Хайртай гэж чамд хэлээгүй мөртлөө би
Хамгийн сүүлд баяртай гэж хэлэхэд чинь мэдэрсэн
Хагацал үзэж байж хүн болж үлддэгийг
Хүний хорвоод тэгэхэд би мэдсээн.



Чиний мөрөнд дээр би шаргал навч болон тогтоод
Чангаар инээхэд чинь бутараад алган нь дээр чинь буудаг
Чиний үсэн дээр би цасан ширхэг болж унаад
Чимхэн төдий халуунд чинь хайлж чамд шингэдэг
Чиний нүдэн дотор би цэцэг болон дэлгэрээд
Чимээгүй санаа алдахад чинь нулимс болон урсдаг
Чиний дээр би бороо болон асгараад
Чамайг дээшээ харахад чинь солонго болон татдаг

Saturday, April 26, 2008



Нулимс үүлэн тэнгэрээс орсон хур юм уу
Нуугдаж байгаад урссан сэтгэлийн горхи юм уу
эсхүл...
Шаагин орох борооноор тунасан ус юм уу
Шимширч байгаад тайлсан сэтгэлийн гунирхал юм уу.

Сэтгэлийн гар

Анх хөлд ороход минь гараараа дэмжсэн
Аав ээжийнхээ сайхан хайрыг нэг санаарай!
Амьдралд эхэлж хөл тавихдаа
Атгаан зангидаж битгий алхаарай!
Хөрж бээрсэн анд найзынхаа
Хөхөрсөн гарыг нь нэг атгаарай!
Нөхөрлөл итгэл дээр тогтдогыг
Найз чинь тэгэхэд итгэнээ.
Ядарч тэнхэл алдарсан нэгнийхээ
Ядруухан мөрөн дээр нь нэг алгадаарай!
Урагшгүй болсон бүхэн нь
Урамаар ахидагыг ойлгож ухаарнаа.
Хайрт ханийнхаа дулаахан гарыг нь
Халуун цээжиндээ нэг тавиарай!
Хал үзээгүй сэтгэл нь уярахыг
Хат суусан зүрх чинь мэдэрнээ.
Алаг үрийнхээ баяр баясгаланг
Атган барьж өндөрт өргөөрэй!
Алсдаа үр чинь сайн хүн болж
Ачыг тань хариулахыг харнаа.
Хөгшин бууралуудынхаа сэтгэлийг
Хоёр гараараа тулж түшээрэй!
Хүүхэд шиг болсон тэдний хайр
Ухааралд чинь дусал нэмэрлэхийг мэднээ.
Ер нь тэгээд зүдэрсэн бүхний
Эвэршсэн гарыг нь нэг бариарай!
Эв нэгдэлийн сэтгэл зүрх
Энэ хоёр гарт чинь буйг үзнээ.
Амьдралд таарах нугачаа болгоноо
Алгаараа та,эвлүүлж илбээрэй!
Аз жаргалд хүргэх түлхүүр
Арван хуруунд чинь бий шүү!

2008-02-27
Хөх~Эгшин бүлгэм

Shania twain - party for two

James Blunt - Goodbye My Lover

James blunt You're Beautiful

Antibiotics




Өвчин туссан хүн хурдан илааршихыг хүсэх нь мэдээж. Харамсалтай нь хурдан эдгэх гэхдээ эмчийн зааваргүйгээр өөрөө өөртөө онош тавиад, эмчилгээ хийгээд эхэлдэг. Энэ мэтээр хүмүүсийн дураараа хамгийн их хэрэглэдэг эмийн бэлдмэлүүдийн дотор инпеницилл, ампициллин, левомецитин зэрэг антибиотикууд ордог. Гэтэл эдгээр эмийн үйлчлэх хүрээ, үр дагавар, зориулалт зэргийг мэдэлгүйгээр дураараа хэрэглэснээр өвчнөөс салах нь бүү хэл бүр ч хүнд байдалд орж болзошгүй гэдгийг мэддэггүй.Иймд юуны өмнө антибиотикууд юуны эсрэг үйлчилдэг тухай мэдэх хэрэгтэй.Өвчин үүсгэгч бичил биетүүд нь хүнд учруулдаг хор нөлөөгөөрөө хоорондоо ялгаатай. Хамрын ханиад үүсгэгч мэтийн заримыг нь хүний дархлалын систем гадны туслалцаагүй дийлдэг. Гэтэл тарваган тахал, менингит зэрэг өвчний үүсгэгчд нь дархлалын системийн даван гарч, хүний үхүүлэх чадалтай.

Бичил биетүүдийг дотоод бүтцийнх нь зохион байгуулалтаар нь бактери,вирус, эгэл биетэн гэсэн гурван бүлэт хуваадаг. Бактерууд ба эгэл биетүүд эсийн бүтэцтэй (ДНК агуулсан бөөм, эсийн хана гэх мэт), бие дааж амьдрах чадвартай. Вирусууд эсийн бүтэцгүй бөгөөд уургийн бүрхүүл бүхий ДНХ, эсвэл РНК-н молекулууд юм. Тэд зөвхөн хүн, амьтан, ургамал зэргийн эсэнд нэвтэрсний дараа л үржих зэргээр амьд эсийн шинж тэмдэг гаргаж эхэлдэг. Улмаар "эзнийхээ" эсийг нэгэн төрлийн биохимийн “бичил завод” болгон ашигладаг.
Эдгээр бичил биетийн эсрэг үйлчилгээтэй бодисыг анх химийн будагчаас гарган авч байсан тул эмийг химийн бэлдмэл гэж нэрлэжээ. Удалгүй бактер хоорондын тэмцлийг ашиглахаар Ингэхдээ бусад бактериудыг устгах чадвартай тусгай бодис ялгаруулдаг ньта бидний мэдэх антибиотикууд юм. Гэвч бактер ба вирусын дотоод бүтцийн ялгаатай байдлаас үүдээд аль алинд нь адилхан үйлчилдэг антибиотикийг одоо хүртэл бүтээж чадаагүй л байна. Иймд бактерийн гаралтай өвчнийг антибиотикуудаар дарж болдог бол вирусын гаралтай өвчнийг барагтай л бол антибиотик хэрэглэн дарж чаддаггүй.
Антибиотикийн талаар мэдэж байвал зохих бас нэг зүйл үйлчлэх хүрээ юм. Зарим антибиотик нь олон төрлийн бактерид нөлөөлдөөг байхад өөр бусад нь зөвхөн хэсэг нянгийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Иймд антибиотик тус бүрийн үйлчлэх хүрээг бэлдмэлийн заавар дээр нь зааж өгсөн байдаг. Иймд ямар тохиолдолд ямар антибиотик хэрэглэх ёстойг зөвхөн мэргэжлийн эмч, шинжилгээ хийсний дараа л тогтоох ёстой юм.
Жишээлэхэд, хамрын хөндийн хурц үрэвсэл буюу ринит, гуурсан хоолойн салст бүрхүүлийн хурц үрэвсэл буюу бронхитийн үүсгэгч нь дийлэнх тохиолдолд вирус байдаг болохоор элдэв антибиотик хэрэглээд үр дүнгүй.
Харин, ангин, чихний үрэвсэл, хамар орчмын хөндийн үрэвсэл буюу гайморит зэрэг өвчний үүсгэгч нь дийлэнхдээ бактериуд бадаг болохоор антибиотик нь үр дүнтэй байж болно. Бас нэгэн анхаарууштай зүйл нь эмийн хугацаа юм. Хугацаа нь дууссан антибиотикуудын харш нөлөө нь эрс нэмэгддэг болохоор эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах аюултай. Мөн жирэмсэн болон хөхүүл эхчүүд, жаахан хүүхдүүдэд антиобиотикийн эмчийн хяналт, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өгч болохгүй.
Дашрамд сонирхуулахад өнөөдөр 30 гаруй төрлийн 200 гаруй антибиотикууд хэрэглээнд байдаг. Иймд ямар тохиолдолд алийг нь хэрэглэвэл зохистой вэ гэдгийг зөвхөн мэргэжлийн эмч нь хэлх боломжтой.Бактериуд нь бусад амьд биетийн адил амьдралын төлөө хүчтэй тэмцэл өрнүүлдэг.

Friday, April 25, 2008

Ulemjiin chanar-1

Ulemjiin chanar

Thursday, April 24, 2008

Итгэл



Цаашид юм бүхэнд итгэл алдарна
Цагаан дэнгийн гэрэлд эрвээхэй шунахаа болино
Цагтаа унадаг навч газарт итгэхээ болино
Цайлган хайлган сэтгэл минь хүнд итгэхээ болино
Дээлийн хормой салхинд дэрвэхээ болино
Дэмий юманд би хөл алдахаа болино
Дэгэн догон нулимастай орчлонгоос урьтаж
Дэндүү залуу насандаа би хашир сууна
Тэгвэл
Үүдэн тушаа салхинд цохигдон
Үнэнчээр чамайг хүлээх минь эцэс болно
Цөхөрлийн дундаас инээд алдан угтаж
Цөөхөн хэдэн үгэнд чинь хууртдаг минь өнгөрнө
Унахад чинь тосдог газар үгүй болно
Уруудахад чинь түших гар үгүй болно
Итгэлээр минь чи тоглосон байж гэмээнэ
Ийм залхаалыг бурхнаас бус надаас чи хүлээнэ
Тэвэр жаргал тэвэр зовлонгийн ертөнц эргэнэ
Тэнхлэг нь харин итгэл дээр тогтоно
Тэнгэх газрын завсар надгүй чи зовно
Тэрүүнд чинь би харин эрхий шигээ итгэнээ

Харимаар байна-1



Зүүдлээд сэрэх нутаг минь хүүгээ хүлээж суугаа
Зүрхэнд ойрхон дүү минь эгчийгээ санаж яваа

(элгэний минь тасархай энхрий жаахан дүүдээ)

Хархан нудэн дүү минь том болж байна гэнэ
Хараанаас минь гадуур,
Хар,д яваа эгчийгээ ч хүлээлгүй
Ханагар том залуу болж байна гэнэ
Олон жилээр он удаан чинийхээ дэргэдээс холдоогүй ч
Олоон олон тэмдэглэлт сайхан өдрийг эгчийнхээ эзгүйд
Оддын дор үзэж, өнгөрүүлж
Оргилд нь дүүлж явна уу дүү минь.
Бага ч гэлээ барагдахгүй урт
Баяр жаргалтай хийгээд уйтгарлаж ганцаардсан өдрүүдийг
Балчирхан дүүгээ өдөр нь бодож шөнө нь зүүдэлсээр
Барж явна даа энд, эгч нь

Сэвшээ салхитай нутагт минь бороо орж байна гэнэ
Сэтгэлээс минь уятай ч
Сэрэмгэрхэн охиноо ч хүлээлгүй
Цэцэглэж байна гэнэ
Анхны цасны зөөлхөн будраа нь газарт уналгүй хайлахыг нь
Анисган дээр унаж сормуустай эрхлэн бүжихийг нь
Аль хэдийн хавар эртний бороо шувууд дагуулан ирж асгарахыг нь
Алсад яваа охин чинь үзэж чадалгүй өнгөрөөлөө дөө

Эгчийн ганц дүүг хүмүүс эрх гэж хэлэхийг дуулсан ч
Эгэлгүй ухаалаг хэрсүү хүухэд би өөр хаана ч үзээгүй ээ
Аашаа эвдэж аяглахыг нь амьдралдаа нэг ч хараагүй
Алганы хээ дагаж бөмбөрсөн алиа хөөрхөн дүү сэн дээ чи
Миний нутгийн хаварыг хүмүүс хэцуу гэхийг сонслоо
Мэлмэрч урсах харз, түрүү яргуйг нь мартаа юу даа тэд
Хавсарч хуйсганасан салхи ни дээвэр хууртал үлээдэг ч
Ханш нээх зөөлөн цагийг авчрах гэж яараа биз ээ Эгчийгээ санаад байна, ирүүлнээ гэж
Эрхэлж ээждээ дүү минь нэгэнтээ тунисан байх юм
Элэг дэвтээх наран, амины үнэтэй эрдэнэ
Энхрийхэн дүүдээ эгч нь харьж явнаа, хүлээгээрэй
Охиноо санасан тэнгэр хураар уйлж элгээ дэвтээлээ
Одод нь тэрүүхэндээ анивчин миний тухай шивнэлээ
Зүйрлэхийн аргагүй тансаг, ижил нь үгүй баян
Зүүдэн холын нутагтаа яарж байнаа охин чин, харимаар байнаа
Хацарт минь зөөлхөн шүргэх
Халуухан амьсгааг чинь мэдэрнэм.
Сонсогдох төдий намуухан үгс
Салхин сэвшээ шиг хөнгөхөн хөвнөм.
…Нүдээ аниад чимээгүй суухдаа
Нэг л дотнохон чамайгаа харнам.
Харцыг чинь хайж эгцлэх ширтэхдээ
Харанхуйн дунд ганцаар сэрнэм………

Харимаар байна



Таана ганхтал тургих
Цангасан адуу урьд шөнө зүүдэлж хонолоо би
Цацалын халбага барьсан
Тарнь шивнээтэй эмээгээ бас үгүйлж хонолоо.
Худаг руугаа гүйх морьд шиг миний сэтгэл
Нутаг руугаа урд шөнө гүйж хонолоо
Сүү өргөөстэй эмээдээ,
Ерөөл тавиатай нутагтаа
Санаж бэтгэрсэн ур чин
Салхи хөлөглөөд зүүдэндээ очлоо, харимаар байнаа
Намайг төрөхөд мянган цэцэгсийн дэлбээгээр тосож авсан
Нас нэмэхэд нарны халуун алгаараа илж өсгөсөн
Холоо явахад хөхөмдөг уулсаараа даллаж үлдсэн
Хөх мөнх тэнгэрт эх нутаг минээ
Танийгаа би зүүдэллээ
Гүйж яваад бүдэрхэд зүлгээ дэвсэж халиурсан
Уйлж суугаад мэлмэрхэд тэнгэр нь хамтдаа бороошсон
Халгисан инээд цалгисан дууг минь хадныхаа цуурайнд хадгалсан
Хан хөх алтай минь ээ намайгаа та зүүдэлвүү
Учрал зөгнөж зүүдэндээ таныгаа нэг эргэлээ
Нартайгаа та мишээж байна лээ
Ухаарал нэмж эмэг минь үг зааж өгнө лээ
Уулзахдаа нөгөө хацрыг чинь үнсэнэ гэлээ
Харуул алтай, хөх мөнхийн тэнгэр
Хадган салхит эх орон тандаа,
Хацрыг минь үнсэхээр хүлээж суугаа
Хөдөө нутгийн буурал эмээдээ
Харийн нутагаас эрх охин танхи
Харьж тандаа очмоор байнаа
Харимаар байна...


Германд сурч буй Ану

Чамайг дурсахуй...




Чамайг дурсахуй...
Атгахан зүрх 2 болж санадаг
Амин хайр нар болж санадаг
Чимээгүй дотроо хайрлаж санадаг
Чиний инээдээр дутаж санадаг...

Чамайг би бодоход...
Алтанзулын дэлбээг унагаж санадаг
Алагхан хорвоо эргэж санадаг
Аниргүй хорвоог сэргээж санадаг
Анд болсон дурсамж сэдэрч санадаг...

Чамайг би санахад...
Чимээгүй цэцгэс дэлбээгээ тасчиж гунидаг
Цэнхэр дэлхий бүдгэрч санадаг
Цэлмэг тэнгэрт үүлс хуралдуулж
Аадар бороо цутгаж санадаг

Чамайг би дурсахад...
Чанга дарсны амт суларч санадаг
Чанд хатууг зөөлрүүлж санадаг
Чимчигнэх уруул омголтож санадаг

Чамайг би үгүйлэхэд...
Өмчилж болддоггүй хүний эрхийг дагаж
Өрөөлд урвасан бодлийг чинь хориогүй ээ
Чиний үгүй орон зайд чөтгөр танго эргэж
Чихэнд айдас шивнэхэд чамайг би үгүйлдэг...

Одоо би...
Өнгөрөх шөнийн зүүд болон санагддаг
Өрнөх амьдралын чимэг болон дурсагддаг
Туулах ирээдүйн уянга болгон үлдээе
Туршигддаж дуусах бүхний эхлэл болгон үдье...

Wednesday, April 23, 2008

Хөрөг



Гянгар өвгөний нас ная шахаж ааш зан нь тэр гэхийн тэмдэггүй болтлоо өөрчлөгджээ. Үргэлж л хэдэн зээтэйгээ аар саархан зүйлээр хэрүүл шуугиан хийж хүргэнийхээ аргыг барна. Зарим үед Насанбатын тэвчээр алдарч,
-Ер нь танай энэ зөнөсөн эцэг яах гээд хэдэн хүүхдийн минь тэвчээрийг барж байдаг юм. Яахаараа миний хэдэн хүүхэд өөрийнхөө гэр оронд эрх чөлөөтэй байж болдоггүй юм хэмээн эхнэртээ уурлана. Эхнэр нь харин,

-Чи миний муу эцгийг үргэлж л ад үзэж байдгаа боливол таарна. Нэртэйгээр нь шулуухан хөөгөөд гудамжинд гаргачихгүй юу. Яахав дээ, хөгшин хүн, хүүхэд хоёр адилхан юм хойно эд тэгэсгээд учраа ололцчихдог юм' Хөгшин хонины насгүй болсон амьтныг чи битгий ад үз. Өөрийнхөө эцгийг байсан бол чи яасан ч ингэхгүй дээ хэмээн дотроо бухимдаж, гадагшаа өмөөрнө. Нэгэн үдэш Гянгар өвгөн нөгөө л хэрүүлээ хийж сууна. -Хөөе, Мөнхөө? Чи наад сувгаа соль. Би мэдээ сонсмоор байна. Одоо л энэ бие ийм болж та нар муусайн нусгайнуудтай хэрүүл хийж суугаа болохоос өвөө нь цагтаа цалгиж явсан эр шүү. Намайг зүгээр улс орон гэх нь ч хаазшаа юм олон түмэн мэднэ гайгүй. Өтөлсөн болохоос үхээгүй байна. Аль тэр мэдээ гаргаад аль гэсээр зурагтын удирдлага салган 'авч сая амарлаа. Өвгөн зурагтын мэдээнээс үүдэн тэр оройжингоо хөөрцөглөлөө.

-Дээр үед миний зургийг зурж байсан охин цаана чинь үзэсгэлэнгээ гаргасан байна. Энд лав миний тэр зураг тавигдсан бий дээ. Маргааш очиж үздэг хэрэг. Та хоёр надтай хамт явах уу? гэж хүргэн, хүүхэн хоёроосоо асуув. Охин нь:
-За таны тэр зураг одоо байдаг ч юм уу, үгүй ч юм уу аав минь. Бид хоёрт таныг дагаж явах зав хаанаас байхав дээ гэхэд,
-Байж л таараа, байхгүй яадаг юм хэмээн уцаарлаад ёстой нэг сайхан зураг байдаг юм. Би бүр гуйгаад гуйгаад авч дийлээгүй юм. Бүр "урлагийн бүтээл" гээд өгөөгүй санагдаж байна. Нэг үзэх юмсан гэж бодоод л байх болсон юм. Тийм сайхан зургийг ч алга болгоно гэж байхгүй шүү. Та нар ч ер нь хөгшин хүнийг үхсэн хүн шиг л бодох юм даа. Ганцаараа л явахаас даа гэсээр чимээ намдав.
Үзэсгэлэнгийн танхим цаанаа л нэг аядуухан агаад нам гүм. Хүмүүс ганц хоёроороо зураг сонирхож үзэж шивэр авир хийнэ Энэ танхимд чанга ярьж. бүр хашгирч яагаад болохгүй гэж. Гэвч хэн ч тийм ааш авир гаргаагүйдээ л урлагийн ихэмсэг нандин чанар амин сүнс нь оршин байх шиг өвгөнд санагджээ. Гянгар амьсгаагаа дарж хэсэг зогсоод эргэн тойрноо ажиглав. Эгнүүлэн өлгөсөн тэр олон зурган дотор өөрийнх нь хөрөг зураг байгаа гэж итгэхэд бэрх. Байхгүй бол... гэсэн өөдгүй бодол зурсхийн орж ирээд тэр дорхноо замхран алга болов. Өвгөнийг анзаарсан ганц нэг хүн "Энэ хөгшин энд юу хийж явна" гэсэн байртай хөлөөс нь толгой хүртэл цоо ширтэнэ. Гянгарт энэ бүхнийг анхаарах сөхеө ч байсангүй, нөгөө зургаа хайж эхэллээ. Үзэсгэлэнт байгаль, ан амьтан, ваартай цэцэг, шанаагаа тулсан бүсгүй, эртний баатар, сүрэг чоно гээд ер байхгүй ч юм алга. Заримыг нь зурсан гэхэд ч итгэхэд бэрх тун сайхан урлажээ.
Өвгөн зураг бүхний өмнө очиж уулга алдан өөрийнхөө зургийг хайсаар байлаа. Гэтэл хоёр гараа энгэртээ зөрүүлэн хуйлаатай цаас барьсан дэгжин залуугийн шимтэн үзэж буй зургийг зэрэгцэн харвал ашгүй өөрийнх нь зураг яах аргагүй мөн байлаа. Өвгөн баярласандаа уулга алдаж,
-Миний зураг энд байна, яах аргагүй мөн байна гэж тодоос тод хэлээд зургийн дор бичсэн тайлбарыг уншихаар дөхөж очив. Хөрөг. гуаш гэсэн хоёр үгийг тодоор бичсэнээс Гянгар гэсэн нэр тэнд байсангүй өвгөн бүр гайхаж миний зурган доор яахаараа миний нэр байдаггүй билээ хэмээн хэн нэгнээс асуухаар эргэн тойрноо харвал түүнийг анзаарч байгаа хүн нэг ч алга. Харин ч бүр саяхан л энэ зургийг шимтэн үзэж зогссон залуу хархүү талийн оджээ. Өвгөнийг хэн ч тоогоогүйд бухимдаж тэр залуугийн араас очин,
-Хөөе муу нусгай минь. Саяны чиний нүдээ унагачих гээд үзээд байсан зургийн чинь эзэн би байна. Чи сайн хар. Цагтаа би чинь ийм сайхан залуу явлаа хэмээн хэлье гэсэн боловч хөл нь хөдөлж, ам нь эвлэж өгсөнгүй. Өвгөн зургаа харж баахан зогсоод бага зэрэг тайвширлаа. "Үнэхээр л би ийм залуу байсан даа. Үгүй тэр нүд хөмсөг, мөр цээжийг ээ. Миний нүднээс хүмүүс их айдаг байж билээ. Одоо даанч тэр үеийн Гянгараас өчүүхэн ч юм үлдсэнгүй шив дээ" хэмээн бодож хөнгөхөн шүүрс алдлаа.
Тэрээр цааш нь "Миний нэрийг яагаад тавьчихаагүй юм бол. Нэрийг маань мартсан байх. Аль эсвэл аль хэдийнэ үхсэн гэж бодсон хэрэг, тэрнээс зайлахгүй" гэж
өөрийнхөө бодлыг батлав. Ер нь энэ зураачийг олж нэрээ тавиулъя байз хэмээн бодож зургийнхаа хажуугаас холдлоо. Өвгөн тэртээ буланд зогсч буй охины дэргэд очиж,
-Хүүхээ, энэ зураач хаана байгаа бол гэвэл,
-Мандарваа багш нээлтнээс хойш ирээгүй. Үзэсгэлэнгээ буулгах үеэр л ирж магадгүй. Бие нь тааруухан байдаг юм хэмээн дуржигнуулав. Бие нь муу байгаа гэнээ, аргагүй дээ одоо бас л нас нь ахиа биз хэмээн өвгөн бодохдоо нэрээ тавиулах ч бүр өнгөрлөө хэмээн урам нь хугарав.
Өвгөн гадаа гарч хэсэг зогслоо. Намрын шаргал нар таатайяа ээж, урьхан хонгор салхи сэвэлзэн үлээгээд өвгөний сэтгэлийг сэргээх гэж оролдох мэт. Саяыи зураь наас үүдэн ид гялалзаж явсан залуу зандан үе нь гал цог нь буурсан ч гэлээ насандаа баймгүй хараа сайтай нүднийх нь өмнүур зурагт үзэх мэт харагдаад болсонгүй. Энэ бүхнийг бодох тусам өвгөний арга барагдаж байв.
Энэ хүүхдүүд намайг яаж танихав дээ. Харин таньдаг хүмүүстээ энэ зургийг үзүүлэх юмсан. Гэвч түүнийг таньдаг хүн маш олон ч одоо цөөрчээ. Заримынх нь сураг гаралгүй удаж байгаа болохоор байгаа гэж итгэхэд эрх Гэнэт өвгөний толгойд энүүхэн хажуу байранд Жавынх байгаа санагдав. Мань хүнийглагуулан ирж зургаа узүүлэхээр шийдаа.—Байрных нь гадаа ирээд сураглавал өөд болоод долоо ч хоноогүй байгаа гэнэ. Ахиад л өвгөний дотор давчдав.
Шууд харихаар шийдээд алхажявтал бүр эртний танил Борхүүхэний цонх нүдэнд нь туслаа. Хэдхэн хоногийн өмнө тэр хоёр баахан хуучилсан юмсанж. Тэднийхээр оров. Ойрноос түүний бие муудаад хүн танихаа байсан тухай хүүхдүүд нь ярив. Өвгөн тэднийд утга учиргүй орсон шигээ хурдхан гарлаа.
Одтой тэнгэрээс од шүүрч ч мэдэхээр омголон залуу Гянгарын тэртээ дөчөөд жилийн өмнө зуруулсан зургийг таних хүн бараг үгүй болжээ. Харин яхир ярдаг ааш зантай Гянгар өвөөг бол хэдэн хүн таних янзтай.
Тэр оройдоо өвгөний даралт ихэсч бие нь муудлаа. Ухаан санаа нь орж гарна. Зарим үед ухаан санаа нь цэлсхийн цэлмэхэд тэрээр насан туршдаа юунд тийм сэтгэл хангалуун амьдарснаа ердөө ч ойлгосонгүй.

Monday, April 21, 2008

Stop-Smoking
















Healthy Lung Emphysema Lung
Тамхинаас гархад хэзээ ч оройтохгүй. Хэдэн настай ч байсан тамхинаас гарах нь эрүүл мэнддээ зориулж хийх хамгийн зөв сонголтын нэг.

*Тамхи татах нь хамгийн ихээр өвчинд нэрвэгдэх, үхэлд хүргэх аюулын нэг юм.
*Амьсгалын замын өвчин болон олон янзын хавдрыг үүсгэдэг.
*Зүрхний цус багадах өвчин болон харвалт өгөх гол шалтгаан бөгөөд ясны сийрэгжилттэй мөн холбогдоно.
*Тахир дутуу болох 3-н хүчин зүйлсийн нэг юм
Та тамхиа хаяхад таны биеэнд эдгээр єєрчлєлтvvд орно.
_20 минутанд таны цусны даралт бууж хэвэндээ орно.
_8 цагийн дотор цусан дахь хорт хий хагас хувь болтлоо буурах ба биеэн дэх хvчилтєрєгчийн хэмжээ хэвийн байдалдаа эргэн орно.
_48 цагийн дотор зvрхэнд єгч байсан ачаалал буурна. Таны биеэнд байсан бvх никотин ор сураггvй алга болох ба Таны амтлах болон vнэрлэх мэдрэхvй хэвийн ажиллагаандаа орно.
_72 цагийн дотор мєгєєрсєн хоолой маш сайн амарч авах ба таны биеийн уг энерги дээд цэгтээ хvрнэ.
_2 долоо хоног єнгєрєхєд цусны эргэлт хурдасч 10 долоо хоногийн дотор маш хурдацтайгаар ихэссээр байх болно.
_3-9 сарын дотор ханиад, амьсгал давчдах болон амьсгалын хvндрэлvvд арилж таны уушиг 10 хувь эрvvл болсон байна.
_1 жил єнгєрєхєд таны зvрх хаагдаж болох аюул хагас хувь болтлоо буурна.
_5жил болоход та огт тамхи татаж байгаагvй хvн шиг л эрvvл чийрэг болох болно.
_10 жил єнгєрєхєд уушигны хорт хавдарын аюул бvрмєсєн vгvй болно.

Sunday, April 20, 2008

Funny

Declan - An Angel

Every Baby - Kelly family

Mama-The kelly family

smokie

Vitas

Сарнай



Намар оройн бороонд хэнз соёолсон аригхан сарнай би
Надад дурласан эрчүүдийн зүрхэнд нь дэлбээлэхийг хүсдэггүй ээ
Нар мандаад буцахын цагт зүрх хүртэл цантдаг болохоор
Нулимс зохидоггүй эр нүдэнд л эрхэлж ургахыг хүсдэг ээ

***
Харцан дотор чинь харцаа хөвүүлж шөнийн тэнгэр дороос
Хамгийн гоё ододыг чиний нүднээс түүж энгэр дээрээ асгаад
Хагацлын тухай маргаашийн тухай хүндэдсэн тэрлэгээ тайлаад
Хав халуухан уруулыг чинь нүдээ анин хүлээх сайхаан...

Saturday, April 19, 2008

Зүрхний өвчнөөс сэргийлэх





Зүрх судасны өвчинд эрэгтэйчүүд илүүтэй өртөмтгий байдаг гэлцдэг төрөөгдөл байдаг. Энэ яриа нь оргүй хоосон газар гарч ирчихээгүй, олон тооны судалгааны үр дүнг олон нийтийн хүртээл болгосны дараа гарч ирсэн гэдгийг онцлох хэрэгтэй.
Энэ бүх судалгаагаар эмэгтэйчүүд нь залуудаа, цаашилбал цэвэрших хүртлээ зүрхний үйл ажиллагаатай холбоотой элдэв асуудалд орохооргүй байдлаар байгалиас зохицуулагдсан болохыг нотолсон байсан юм.
Энэ нь эм бэлгийн даавар, эмэгтэй хүний биеийн онцлогтой холбоотой юм. Жишээлэхэд, хүний биед бүх л амьдралынх нь туршид тосны гаралтай бөөгнөрөлүүд гэхэд л эмэгтэйчүүдийн биед илүүтэй илүүтэй "жигд" тархаж байдагтай холбоотойгоор "цус харвах" гэх мэтийн зүрх судасны эмгэг тусах нь бага г.м.
Гэтэл эрэгтэйчүүдийн хувьд ийм бөөгнөрөл нь нэг газраа төвлөрөх хандлагатай байдаг болохоор "цус харвах", зүрхний шигдээс зэрэг өвчнөөр 50 өмнөх насандаа өвдөх эрсдэл өндөртэй байдаг. Энэ нь эр бэлгийн дааврын ажиллагаатай холбоотой болохоор халзрах нь зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл их байгаагийн шинж гэж үздэг. Учир нь эр бэлгийн дааврын агуулга өндөр байх тусам толгойн үс эрт халзарч, зүрхний шигдээс гэх мэтийн эмгэг тусах эрсдэл өндөр байгаагийн шинж болдог.Эмэгтэйчүүд цэвэршилтээс өмнө зүрхний эмгэгтэй холбоотой асуудалд ордоггүй ч зүрхний эмгэгээр өвдсөн тохиолдолд эрэгтэйчүүдийн 60% нь эсэнд мэнд "мултарч" байхад, эмэгтэйчүүдийн 40% нь л гайгүй гарч, хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээгээр алддаг байна.
Энэ мэтээр зүрхний өвчин янз бүрээр тусдаг нь хүйсийн ямар ялгаан дээр үндэслэж байгааг анагаах ухаан хараахан тогтоож чадаагүй Гэхдээ баттай тогтоогоод байгаа зүйл нь гэвэл эцэг нь 55 наснаас өмнө, эх нь 65 наснаас өмнө зүрхний өвчнөөр өвдөж байсан бол хүүхэд нь зүрхэндээ илүүтэй анхаарал тавих шаардлагатай.байна.
Бие махбодын хөгшрөлтийн процесс хамгийн гол хүчин зүйл байдаг. Хөгшрөх тусам бие нь элэгдэн, судасны хана суларч, холестерин хуримтлагдах г.м. үйл явц эрчимтэй явагдаж эхэдэг.
Артерийн даралт ихсэх нь зүрхний цусан хангамж хомсдох өвчин, тархинд цус харвах, бөөр ба зүрхний дутагдал үүсэхэд нөлөөлдөг үндсэн хүчин зүйл юм. Иймээс 45 нас хүрснээс хойш өөрийнхөө даралтыг хэмжүүлж, зүрхний эмчээс зөвлөгөө авч байх хэрэгтэй.
Тамхи татах нь зүрхний өвчин тусах эрсдлийг 3 дахин ихэсгэнэ. Амьдралынхаа 2 жилийг тамхи татахгүйгээр өнгөрөөвөл энэ эрсдэл дахин буурна. 10 жил татахгүй бол эрсдэл нь тамхи татдаггүй хүнийх шиг болж буурна.
Бие махбодод илүүдэл өөх хуримтлагдах, ялангуяа бэлхүүс орчмоор хуримтлагдах нь зүрхний өвчин тусах эрсдлийг ихэсгэдэг. Таргалалт нь чихрийн шижинд үүсэхэд нөлөөлнө. Харин чихрийн шижин нь зүрхний өвчин үүсэх таатай орчин болж өгдөг.
Цусан дах холестерины хэмжээг тогтмол үзүүлж, ихэсвэл эмчийн заавраар эм хэрэглэнэ. Зүрхний өвчин тусах эрсдэл өндөртэй бол зун наранд удаан шарахаас зайлсхийх хэрэгтэй.
Дэлхий соронзон орны хэлбэлзэлтэй өдрүүдэд зүрхэндээ онцгой анхаарч, эмчийн зөвлөгөөний дагуу урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг авсан байхад илүүдэхгүй. Дэлхийн соронзон орны хүчтэй хэлбэлзэл нь цусны даралтыг огцом өөрчлөх аюултай байдаг.
Янз бүрийн эмийн бэлдмэлийг эмч зөвлөөгүйгээр дур мэдэн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа "Виагра" мэтийн бэлгийн дур хүсэл өдөөгч, жирэмслэлтээс сэргийлэх уудаг эмүүд зэргийг туйлын болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
Стресс нь хэт чихэр, чипс мэтийн ашиг тус багатай хоол, ундыг хэт ихээр хэрэглэх, тамхи архийг хэтрүүлэн хэрэглэх зэрэг хортой зуршил үүсэхэд нөлөөлдөг. Биеийн тамираар хичээллэх нь стрессийг тайлахад тус болдог ч мөн л хэтрүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй.
Эрүүл байсан ч эмчид үзүүлж зөвлөгөө авч байх нь зөв ч гэлээ биеэ хэт чагнан, байнгын сэтгэл санааны дарамттай байх нь ямар ч хортой хүчин зүйлээс дутахааргүй сөрөг нөлөө үзүүлдэг болохыг сэтгэл судлаачид олон тооны судалгаагаар нотолсон байдаг гэдгийг мартаж болохгүй.

Friday, April 18, 2008

Spring time Ontario






KidsHealth-Kids



Хүүхэд хэт бага, эсвэл их идэх, нойрондоо таруу уцаарлангуй болох зэргээр таагүй шинж тэмдэг илрэх нь эцэг, эхчүүдийг санааг багагүй зовоодогч заримдаа анхаарахгүй байх нь бий.Гэтэл хүүхдийн биеийн байдал,зан аашных нь өөрчлөлт нь ямар нэгэн өвчин тусах магадлал, эсвэл тухайн өвчний явц зэргийн талаар маш их зүйлийг өгүүлж байдаг юм.
Ихэнх эцэг, эхчүүд хүүхдийнхээ халууныг үзсэн төдийгөөр хэвийн бол бүх юм сайн, өндөр бол халуун буруулах эм өгөхөөс өөр арга хэмжээ авдаггүй. Гэтэл хүүхэд янз бүрээр халуурч болно. Жишээлэхэд, халуунтай байв ч гар нь мөс шиг хүйтэн байж болно. Энэ нь цусны захын судасны агшилтыг болсныг илтгэж байж болзошгүй. Эмчид үзүүлж зөвлөгөө авахад буруудах зүйлгүй.
Хүүхдийн гар байнга хүйтэн явах нь мэдрэлийн системийн хэт цочролд орсны шинж. Өөрөөр хэлбэл хүүхдийн мэдрэлийн систем нь хэт цочирсны улмаас биеийнх нь дулаан зохицуулалт алдагдсан гэсэн үг. Ер нь хүүхэд гүйж харайгаагүй ч алга байнга хөлрөх, дотуур хувцас нь хөлсөндөө норох зэрэг шинж илрэх нь мөн л мэдрэлийн зохицуулалтанд тодорхой хэмжээний алдаа гараад байгааг илтгэдэг.
Хүүхэд гартаа байнга гар хуруугаараа оролдох, хумсаа мэрэх, цочимтгой болох, ойр ойрхон норойндоо ярих зэрэг нь невроз буюу мэдрэл сульдалттай ойролцоо байдалд ороод байгаагийн шинж байж болзошгүй тул эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.
Хэрэв хүүхэд байнга хэт хөөрлийн байдалтай байж, тоглоом тоглохгүй, тоглож эхэлвэл улайрч, болиулах гэхэд уурлаж, уйлах зэргээр элдэв араншин гаргаж эхлэх нь муухай ааштайнх нь бус харин гавлын дотоод даралт ихэдсэний шинж тэмдэг байж болох талтай. Иймд хүүхдээ загнах гэж яаралгүйгээр эмчид үзүүлж, зөвлөгөө аван зохих эмчилгээ хийлгэсэн нь зөв.
Бамбай булчирхайн үйл ажиллагаанд доголдол гарах нь мэдрэлийн системийг хэт цочромтгой байдалд хүргэх аюултай. Энэ үед хүүхдийн зүрхний цохилт хурдсахаас гадна нүд нь бага зэрэг бүлтийнэ. Энэ тохиолдолд дотоод шүүрлийн эмчийн зөвлөгөө авна.
Хэлийг ходоод гэдэсний замын толь гэдэг. Хэрэв хэл байнгын шар, эсвэл цагаан өнгөртэй байдаг бол энэ нь ходоод ба гэдэсний үйл ажиллагааны алдагдлыг илэрхийлнэ. Хэлэн дээрх элдэв "хээ угалзууд" нь гэдэсний бичил орчин алдагдаж, ашигтай бактериудын дутагдлын үед үүсдэг бөгөөд антибиотикууд удаан хугацаагаар хэрэглэх үед ажиглагдана.
Хүүхдийн арьс нь бие махбодын байдлын тухай олныг өгүүлж болно. Гэдэсний хэвийн бичил орчин алдагдсан үед хуурайшиж, гуужин харшлын тууралт илрэх нь олонтаа.
Хэрэв уруул хатаж, хагарвал ходоод, гэдэсний үйл ажиллагаа доголдосны шинж байж болох талтай. Арьс цайж, арьсанд ойр байрлах жижиг венүүдийн зураглал тодрон үл мэдэг толботсон байх нь дотор эрхтний үйл ажиллагааг автоматаар зохицуулагч вегетатив мэдрэлийн системийн үйл ажиллагаанд доголдол гарсан байж болзошгүй. Энэ үед мөн амархан ядрах, цочромтгой болох, толгойн өвдөх зэрэг шинж илэрдэг.
Нүдэн дор хөхрөх нь хүүхдэд төмөр, эсвэл ямар нэгэн амин дэм дутагдасныг илтгэдэг. Доод зовхи унжих нь заавал бөөрний үйл ажиллагаатай холбоотой айх албагүй, зүгээр л арьсан доорхи эдийн жирийн онцлогоос үүдсэн байж болох талтай.
Өсвөр насанд хумс үйрч, цагаан судал татах нь биед кальци дутагдаж байгааг илтгэдэг. Кальцийн дутагдлыг хүүхдийн шүдний байдлаар мэдэж болдог. Хэрэв шүд их өвдөж, гэмтэж байгаа бол хүүхдийн яснууд ч ямар нэг асуудалтай байгааг харуулдаг.
Хоолны дуршил муудах нь хүүхдийн мэдрэлийн системийн ерөнхий байдал, тэнцвэр алдагдасныг харуулдаг. Мөн хүүхэд хэдий чинээ их энерги зарцуулан тоглож наадаж байна тэр хэмжээгээр их хоол идэж зарцуулсан эрч хүчээ нөхөн авч байх ёстой. Биеийн ачааллаас үл хамаараад үргэлж их идэж байгаа бол шимэгч хорхойн халдвар авсан байж болзошгүй тул эмчид үзүүлэх хэрэгтэй.
Хүүхэд хэт туранхай, нүдэн дор нь хөхөрсөн, ойр ойрхон ханиад тусч байвал мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.Сүрьеэ туссан байж болох талтай.

Баярлалаа








Намайг урмаар тэтгэсэнд баярлалаа
Насны минь амьдралд утга нэмсэнд
Намбаны минь салхинд ухаан нэмсэнд
Сэтгэлийг минь итгэлээрээ тэтгэсэнд баярлалаа
Сэрүүн бодолд минь учиг нэмсэнд
Сэхүүн занд минь жад нэмсэнд
Бодлыг минь сэтгэлээрээ тэтгэсэнд баярлалаа
Боргил заяанд минь босго нэмсэнд
Бардам аашинд минь ир нэмсэнд

Ухааныг минь ухаанаар тэтгэсэнд баярлалаа

Чамд



Ботгон нулимсыг минь сэтгэлээрээ эгшээ
Борхон зүрхийг минь хайраараа тогтоо
Богинохон зовлонг минь итгэлээрээ зогсоо
Болзоот амьдралыг минь өөрөөрөө тээглээ

Би




Огторгуйн орчилд сарних оддын тоосноос дээж хүртэж төрсөн болохоор
Омгийн дээд бардам зан тэргүүнд минь заларч
Охин заяаг минь насан эцэслэтэл чимж явдаг учиртай
Орчлонгийн зайд мандах нарны гэрлээс туяа шингээж төрсөн болохоор
Онгод минь хэзээд гэгээтэй үнэн бодлыг тэрлүүлж
Оюун санааныхаа охь дээжээс бусдад түгээдэг учиртай
Өлмийг эзлэх өвгөдийнхөө шарилаас адис хүртэж төрсөн болохоор
Өвдөг сөхрөх амьдралд нэгэнтээ алдавч сэтгэл гутардаггүй
Өндийж босох эрч хүчээр дүүрэн явдаг учиртай
Ургаж буй моддын үндсээс мөчир тасдуулж төрсөн болохоор
Ургийн дээд нуган үрээр бэрийн заяагаа өргөж
Удам дамжих алтан хэлхээг тэгшилж явдаг учиртай


Дурлал дусал дусал нулимс болоод
Дуугүйхэн нэг нэгээр унахад
Сэмэрсэн хадаг шиг сэтгэлээ чи
Эмтэрсэн хадан дээр орхих шиг болсон уу?
Эргээд ирнээ тэр гэж сэтгэлээ хуураад
Энэрэлгүй хорвоод гомдон
Ээжийн жаахан охин байснаа санаж
Эхэр татан уйлсан уу?
Бүсгүй минь чи сэтгэлээ барь!
Бие ээ засаад нулимсаа арч!
Хайранд задарсан сэтгэлээ солонго болгоод
Хаврын нарыг чимээгүйхэн хүлээ.
Цаг хугацааны салхи чамайг илсээр
Дусал дусал нулимсыг чинь хатаанаа
Аргамжаатай мэт сэтгэлийн уяа тайлагдахад
Амьдралыг чи арай өөрөөр харнаа.

Wednesday, April 16, 2008

Түрүү булчирхайн үрэвсэл

Түрүү булчирхай үрэвсэхийн простатит гэдэг. Түрүү булчирхайн цочмог үрэвсэл нь харьцангуй цөөн тохиолддог бол архаг үрэвсэл нь 20-50 насны эрчүүдийн 30% нь тохиолддог. Түрүү булчирхайн үрэвсэл буюу простатит нь эрэгтэйчүүдийн дунд хамгийн өргөн тархсанбөөр, шээсний замын өвчнүүдийн нэг юм.
Түрүү булчирхайн үрэвслийг шалтгаанаар нь хоёр бүлэгт хуваадаг. Эхний бүлэгт нь янз бүрийн бактер, вирус, эсвэл мөөгөнцөрт өвчнөөс үүдэлтэй халдварын гаралтай түрүү булчирхайн үрэвслүүд багтдаг.
Хоёрдугаар бүлэгт нь түрүү булчирхайн шүүрэл болон хураагуур судасны цусна эргэлт удаашрахаас үүдсэн түрүү булчирхайн үрэвслүүд багтана. Тогтмол бус бэлгийн амьдралтай үед түрүү булчирхайн шүүрлийн эргэлт удааширдаг бол суугаа ажил хийх, бариу дотуур хувцас өмсөх, архи хэтрүүлэн хэрэглэх үед хураагуур судасны эргэлт удааширна.

Үүнээс гадна биеийн эсэргүүцэл сулрах, дааврын алдагдал, бүрэн эмчлэгдээгүй халдварын голомт зэрэг түрүү булчирхайн үрэвслийг үүсэх нөхцлийг бүрдүүлэгч хүчин зүйл байдаг. Харамсалтай нь дийлэнх эрчүүд энэ мэтийн ялихгүй шинж тэмдгийг анхаардаггүй. Үүний гайгаар түрүү булчирхайн архаг үрэвсэл нь давсагны үрэвсэл, бөөрний тэшвстэсийн үрэвсэл үүсгэх аюултай байдаг. Ингээд ч зогсохгүй түрүү булчирхайн үрэвсэл нь хүндэрч үрийн цулцангийгн үрэвсэл, төмсөг болон түүнийг даавруудын үрэвсэлд хүргэн үргүйдлийг үүсгэх аюултай. Энэ бүхэн нь түрүү булчирхайн үрэвсэл нь түрүү булчирхайн хоргүй, эсвэл хортой хавдар үүсэх шалтгаан болж ч магадгүй юм.

Түрүү булчирхайн цочмог үрэвслийн үед халуун 38-39 хүртэл нэмэгдэж, цавь, умдаг, хонго, хярзангийн орчим хүчтэй өвдөж шээх, өтгөнөө гадагшлуулахад өвдүүлэх шинж илэрнэ.

Дээр дурдагдсан шинж тэмдгүүдээс нэг нь л илэрвэл цаг алдалгүйгээр бөөр, шээсний замын эмч, эрэгтэйчүүдийн эмчид хандаж үзүүлэх шаардлагатай.

Түрүү булчирхайн дотуур үзлэгийг шулуун гэдсээр хийдэг. Эмч түрүү булчирхайг гараар тэмтэрч үзлэг хийх явцдаа өвцний явцыг тодорхойлоод зогсохгүй түрүү булчирхайн шүүрлээс дээж авдаг. Үүний дараа эмчилгээг эхлэхээс өмнө таны бичил орчин бактерийн эсрэг эм, бэлдмэлд хэр мэдрэмтгий байгааг тогтоох зорилгоор түрүү булчирхайн шүүрлээс бактерийн дээж авдаг. Ингэж тодорхойлолгүйгээр эмчилгээ хийвэл өвчнийг улам хүнд хэлбэрт оруулах эрсдэлтэй.

Түрүү булчирхайд үрэвслийн эсрэг эмийн эмчилгээ хийхийн дээр цус хангамж, шүүрлийн эргэлтийг сайжруулахын тулд түрүү булчирхайн иллэг хийдэг.

Харамсалтай нь түрүү булчирхайн үрэвслийг гүйцэд эмчлэх асуудлыг өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй байна. иймд эмч нь өвчний шинж тэмдгийг дахин илрэх хүртэл 2-3 жилээр дарж л чаддаг. Үүний дараа эмчилгээг дахин хийх хэрэгтэй болдог.

Юуны түрүүнд хэт бариу, дотуур өмд өмсөхөөс зайлсхий. Чөлөөтэй хөвөн даавуун дотуур өмд нь эрүүл ахуйн олон ач холбогдолтойгоос гадна түрүү булчирхайн хэвийн цусан хангамжинд саад болдоггүй. Мөн доороосоо даарахгүй байж аль болох хөдөлгөөнтэй идэвхтэй байх хэрэгтэй.

Элэгний үрэвсэл буюу гепатит

Энэ өвчний үед шарладаг учраас шар өвчин гэж нэрлэгддэг. Анх энэ өвчний шинж тэмдгийн талаар манай эриний V зуунд алдарт эмч Гиппократ бичиж байжээ.
Элэгний үрэвсэл буюу гепатит гэдэг нь элэгний үрэвсэлт өвчний ерөнхий нэршил юм. Элэгний үрэвсэл гол төлөв вирусын гаралтай байдаг ч зарим тохиолдолд дархлалын онцлог, бодисын солилцооны алдагдал, өлсгөлөн, эмийн бэлдмэл, хор, хүнд металлын давс зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэх нь бий.Халдварт шар нь А, В, С, D, Е ба G гэсэн олон янз байдаг. Тухай бүрт үрэвсэл үүсгэгч өөрийн гэсэн вирустай. Эдгээрээс хамгийн түгээмэл тархсан нь А, В ба С гепатит.
Элэгний үрэвслийн вирус нь бусад вирусуудын нэгэн адил амьд эс дотор амьдардаг бичил биет. Ингэхдээ вирус нь эзэн эсийнхээ дотор ормогц гэмтээн өөрчлөөд үржиж эхэлдэг. Ингээд өвчин үүснэ.
Элэгний үрэвсэл үүсгэдэг вирусууд нь янз бүрийн бүлэгт багтдаг, хоорондоо ялгаатай байдаг бөгөөд зөвхөн элэгний үрэвсэл үүсгэдэг гэдгээр нь л нэгтгэдэг.
Элэгний үрэвсэл нь хүнээс хүнд халддаг бөгөөд вирус болгон өөр өөрийн халдварлах замтай байдаг. Элэгний үрэвсэл А, Е нь хүнсний бүтээгдэхүүн, бохир гараар дамждаг. Мөн анал ба орал бэлгийн харьцаанаас халдаж болно.
В, D, G элэгний үрэвслүүд халдварлагдсан цусаар дамждаг. Иймд халдварлагдсан зүү, тариур, сахлын хутга, хусны хутга, халдвартай цус юүлэх, өвчтэй хүнтэй бэлгийн харьцаа зэрэгт халдварлагдана. Үүнээс гадна энэ төрлийн элэгний үрэвсэл төрөх үед эхээс урагт халдварладаг. Мөн цусаар дамжина.
Гэхдээ С гепатитын халдварыг бэлгийн хавьтаар авах бараг боломжгүй ч гэлээ халдвартай хүний шүлсээр тун амархан халдварлагддаг.Халдвар авсан цагаас өвчний анхны шинж тэмдэг илрэх хүртэл хэдэн долоо хоногоос хэдэн сар хүртэл өнгөрч болно. Элэгний үрэвслийн үед толгой өвдөх, ядрах, үе мөчөөр өвдөх, халуурах шинж тэмдэг анхлан илэрнэ. Удалгүй хоолонд дургүй болох, цээжний хөндийн баруун хэсгээр өвдөх, бөөлжих дотор муухайрах шинж илэрнэ. Шээс хар хүрэн өнгөтэй болох, өтгөн нь цагаан болох, арьс шарлах, загатнах зэрэг шинж илэрнэ.Элэгний архаг үрэвсэл нь элэгний хатуурал буюу цирроз, элэгний өмөн, элэгний дутагдал зэрэг ноцтой хүндрэлд хүргэж болзошгүй. Элэгний үхжиж хэрэггүй болсон эс цусанд орж мэдрэлийн системийг гэмтээх үед элэгний дутагдал үүсдэг. В гепаптитаар хэдий чинээ бага насандаа өвчилнө тэр хэмжээгээр нас ахисан хойноо элэгний хатууралтай болох магадлал нь нэмэгддэг. С гепатит нь гаднаа илрэх шинж тэмдэггүй олон арван жил архаг хэлбэрт шилжин хорт хавдар, элэгний хатуурал үүсгэх аюултай.Вирусын гаралтай элэгний үрэвсэлд тусгай эмчилгээ байдаггүй. Зөвхөн давс, өөх тосгүй хоол өгөх зэргээр тусгай хоолны дэглэм бариулна. Мөн шарсан, даршилсан хүнсний бүтээгдэхүүн, халуун ногоо идэж болохгүй. А, D, Е, С, В6, В12 аминдэм, тэдгээрийг агуулсан хүнсний бүтээгдэхүүн, дархлаа сайжруулах, вирусын эсрэг үйлдэлтэй бэлдмэлүүд, элэгний үйл ажиллагааг сэргээх, биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулах, тамир оруулах бэлдмэл зэргийг хэрэглэдэг. Эмчилгээ нь вирусын үржлийг зогсоох, элэгний үрэвслийг дарах гэсэн чиглэлд хийгддэг. Цаг алдалгүй эмчилгээ хийгдсэн нөхцөлд гол төлөв нааштай үр дүн гардаг. Юуны өмнө ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Хоол идэхээс өмнө гараа угаах, тохиолдлын бэлгийн харьцаанд заавал бэлгэвч хэрэглэх, аяга тавгаа сайтар угааж цэвэрлэж сурах хэрэгтэй.Хүн олноор цугларсан газраас баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн, хоол авах хэрэггүй.Одоогоор халдварт шараас сэргийлэх хамгийн найдвартай арга нь вакцинжуулалт юм.

Monday, April 14, 2008

Эх




Өхөөрдөм жаахан гар хөдөлсөнгүй. Гоёмсог урт хуруутай, хөгшин хүнийх шиг үрчгэр арьстай тэр гар уг нь аавынхтайгаа адил юм. Жаал хөвгүүн нүүрээ улайлган чадлаараа бархирч, хоёр хөлөө савчин орилно. Хэсэг дуугүй болсноо гэнэт хөл рүүгээ год годхийлгэн шээж орхиод цочсон мэт өмнөхөөсөө чанга чарлав.Эх уйлсаар л байлаа. Хүүтэйгээ зэрэгцэн уйлж суугаа залуу эх ялгаатай нь дуу үл гаргана. Энэ зуур хаалга нээгдэн сувилагч орж ирэв. Бяцхан хүүг хуурайлан өлгийдөнгөө эхэд хандан,-Битгий уйл даа миний дүү, энэ хөөрхөн амьтныг харж байна уу? Бүр өлсчихөж. Хөхүүлэх хэрэгтэй гэж аргадах учирлахын завсар өгүүлэв. Сувилагчийн сарвайсан хүүг эх авсангүй. Нүүр буруулж, тэгснээ улам ихээр мэгшиж эхлэв. Сувилагч чарласаар байгаа хүүг аван гарч одлоо. Эх чинэрч хатуурсан хөхөө барилж үзсэнээ саах гэж оролдоно. Тийм ч амар биш аж. Цонхны тавцан дээр босгож тавьсан жижигхэн толинд өөрийгөө хараад сэгсийсэн үс, царай алдаж бэлцийсэн зовхи, хөлстэй духаа илж үзэв. Өөрийнх нь биш хүнийх юм шиг л галзуурмаар санагдана.Хайр халамж, гомдол, итгэл найдвар, эрч хүч өвөрлөн хүүгээ тээсэн. Өдөр, сар тоолон хүлээсэн. Гэтэл хоёр гар нь мэдээгүй. Хүү үүнийгээ мэдэхгүй уйлна, үнэгчилнэ. Оёдол хазгай дээлийг ханзлаад дахин шидэж болно. Бүр болохгүй бол хаячихна л биз. Харин мэдээгүй гартай төрсөн хүүг яах вэ?Эх хордлоготойн улмаас хоол хүнсээр тааруухан үдсэн хэдэн сарыг, өдөржин ажиллахаас аргагүйд хүргэдэг амьдралаа, хүүтэй болох гэж мөрөөдөж зүрхэлсэн сэтгэлээ үзэн ядаж байлаа. Эх баригч эмчийг бүр ч илүүтэй үзэн ядна. Хүүг нь амлуулахаар авч ирсэн сувилагчид хонзогноно. Уйлсаар бэлцийн унжсан зовхи, өмөлзөн чичигнэж байгаа уруулаа толинд хараад өөртэйгөө харц мөргөлдөхөөс зайлсхийв. Гашуудал харуусал, үзэн ядалт, арга ядсан цөхрөл, зүрхэнд нь багтахаа больсон зовлон хэзээ л бол хэзээ сархийн асгарахад бэлэн болжээ. Орноос өндийхтэй болмогцоо эмнэлгийн урт хонгилоор хашгиран гүйж, эмч, сувилагч нар руу дайран “Та нар миний хүүг ийм болголоо” гэж цамнан орилж байснаа бүүр түүрхэн санав. Тэгэхэд эх яахаас ч буцахгүй гүн хямарсан байсан. Нялх биетэй түүнийг ортой нь хүлэх шахан байж тайвшруулах тариа хийн унтуулжээ. Өглөө нь эмч эхтэй уулзаж, хүй нь цээжин биеэ хэд ороосны улмаас хүүгийн гар мэдээгүй болсныг тайлбарлаад “Гэхдээ өсөлт нь зогсоогүй, хэвийн байгаа, тиймээс удахгүй зүгээр болно гэдэгт найдаж болно” хэмээн учирлав. Өмнөөс нь харан суусан, ядарч цөхөрсөн царайтай эх мэлтийтэл ширтэж байснаа том том нулимс унаган, үг дуугүй мэлмэрүүлж эхлэв. “Юун найдвар, яагаад дахиад хүлээх ёстой гэж. Би тэр найдлагыг чинь есөн сар өвөрлөсөн. Тэгээд сайн сайхан болсон нь хаана байна” хэмээн зүрх сэтгэл нь цамнан цовхчиж байгаа боловч эх хэтэрхий цочирдсондоо дуугарч чадахгүйд хүрчээ. Сормуус нь чичирч, харц нь юухныг ч үл онон, утгагүйгээр мэлийнэ. Эх өдөржин уйлав. Хүүгээ авахаас татгалзжээ. Өлсч, орилсон хүүг сувилагч нар яаж ийн хооллож, шаардлагатай гэсэн эмчилгээг хийж байлаа. Эхийн өрөө оршуулгын газар шиг л нам гүм. Үе үе нусаа шурхийтэл татах, эхэр татан мэгших дуу сонсогдоно. -Та хоёр хоёулаа үхэж болох байсан. Хэн нэгнийг чинь алдаж ч бас болох байсан. Бид байж болох бүхнийг хийсэн. Хөөрхөн хүүтэй боллоо. Чи өөрөө эрүүл саруул сууж байна. Гэтэл эмч нарыг буруутгаж байдаг.Эмчийн учирлаж ухааруулж хэлсэн үг толгойд эргэлдэнэ. Үхэж болох байсан, үхэж болох байсан. Тийм ээ, үхсэн нь илүү дээр байсан юм. Оройхон сувилагч хүүг авчирч, орон дээр тавиад чимээгүйхэн гарлаа. Эх хүүг харахгүйг хичээв. Хажууд нь эмнэлгийн улаан цоохор өлгийтэй өчүүхэн нялх амьтан байгааг мартахыг хүслээ. Одоо өрөөнд өмнөхөөс ч нам гүм болов. Хүү бол байж боломгүй алдаа. Яагаад гэвэл тэр гаргүй. Гартай л даа. Гэхдээ энэ гар хэзээ ч хөдлөхгүй. Ээжтэйгээ аяга булаацалдаж сарвалзан дэвэхгүй. Эх мөнөөх алдааг нүднийхээ булангаар ажиглаж эхлэв. Жижигхэн шонтгор хамар, бүдэгхэн хөмсөг, сөрвийсөн үс. Унтаж байгаа хүү том нүдтэй бололтой. Сормуус нь хүүхэлдэйнийх шиг урт. Хүү шав шувхийн уруулаа хөхнө. Инээдтэй үрчилзэн ярвайж, өлгий дотроо мурчилзана. Мөөмөө хайж буй аж. Эх сандран энгэрээ хумьснаа босч цонхны дэргэд буруу харан зогслоо. Тэгснээ огцом эргэж, хүүгийн өлгийг тайлав. Хүү мурчилзахаа болиод тайван унтана. Өлгийний сүүлийн бүсийг тайлж, даавууг ярахад бяцхан хүүгийн турьхан бие ил гарлаа.х хөлөөс нь эхлээд шинжив. Таван хуруутай. Хумс нь зургийн хальс шиг нимгэхэн, алганд зэрэгцээд багтам хоёр жаахан хөл… чацархаг юм гээч. Хүү хоёр хөлөө дээш татан завилах мэт дугуйруулаад сэтгэл ханан суниав. Гарт нь хуруугаа хүргээд эх өөрөө цочив. Хүйтэн байх гэж бодсон нь үгүй аж. Халуухан хоёр гар. Хуруунуудыг нь барьж үзэв. Хариуд нь ямар ч хөдөлгөөн хийсэнгүй. Эхийн амьсгаа дээрдэж, баруун гарыг нь огцом дээш өргөөд тавьлаа. Амьгүй мэт биеэ даган сулран унахыг хараад хүүгийн хоёр гарнаас шүүрэн барьж орилон уйллаа. Жаахан хүүг сэгсчин гарыг нь базаж, цохиж, өөрийн ухаангүй мэт уйлсаар л. Цочин сэрсэн хүү зэрэгцэн чарлана. Эр хонгор дуутай юм. Гарнаас бусад нь өөлөх юмгүй өхөөрдөм болохыг мэдсэн эх улам их харуусч, харуусах тусам хар нулимсаа сул асгана. Гаднаас гүйхээрээ орж ирсэн сувилагч өчүүхэн жаахан хүү дээр тэгнээд усан нүдэлж байгаа эхийг хойш татан холдуулаад, хөвгүүнийг яаран өлгийдлөө.Эх шөнө дунд сэржээ. “ Би хичээсэн, хичээсэн шүү дээ” гэсэн бодолтойгоо хамт нүдээ нээлээ. Хүү алга. Эх орон дээрээ өндийн суугаад хаалга руу ширтлээ. Цөхрөл нь үзэн ядалт, айдас нь аймшиг болон хувирчээ. Эмчийн өрөө эндээс гучаадхан алхам хол. Тийш хялбархаан хүрч болно. Тэгээд хүүг нь ийм болгосон эмчийг багалзуурдан алахыг юу юунаас илүү хүслээ. Тэр буруугүй байсан ч гэсэн гаргүй хүүг амьд үлдээснийхээ төлөө шийтгэл хүлээх ёстой. Эхийн нүд харанхуйд эрүүл бусаар гялалзана. Хажуугийн өрөөний эрүүл саруул, эрхтэн бүтэн хөөрхөн хүү тэвэрсэн эхийг бас үзэн ядаж байлаа. Урдаас харсан тасгийн хоёр ихэр охинтой залуу эхийг мөн л үгүй хийхийг тэсгэлгүй хүсч байгаагаа мэдэрлээ. Залуу эх охидоо дэндүү чанга дуугаар энхрийлснийхээ төлөө үхэх ёстой. Төрүүлсэн алдааг нь тэврэн бөөцийлж, сэтгэл үл өвдөн эрхлүүлдэг сувилагч хорсол төрүүлнэ. Эмийн үнэртэй өрөө нь, итгэл эрсдлээр дүүрэн өнгөрсөн есөн сар, хорвоо дэлхий бүхэлдээ хорслоор дүүрчээ. Толинд туссан өөрийнхөө царайг хараад сэтгэл нь гансран туйлдав. Ялимгүй царай муутай ч гэсэн нүдэнд дулаахан сэргэлэн төрх хэдийнэ үгүй болж, өмнөөс нь туйлдаж ядарсан хоосон харц ширтэнэ. Эх толийг авч хана мөргүүлээд хутга шиг гялалзах хамгийн том хагархайг гартаа атган хөдөллөө. Хаалгаа дуу гаргахгүйн тулд ялимгүй өргөж нээгээд хонгил руу харав. Нярайн өрөөнөөс бусад нь харанхуй. Урт нэлмэгэр шөнийн даашинз, нүцгэн хөлтэй тэрбээр, зөөлөн гэтсээр сувилагчийн өрөөг өнгөрөв. Эмчийн өрөөний үүдэнд түр саатаад, гэнэт зориглон шуудхан нярайн тасаг руу алхлаа. Өрөөнд тав зургаан өлгийтэй жаал шуухитнан унтана. Бодлоо өөрчилсөн эх хамгийн захад унтаж байсан өлгийтэй өсгөлүүн жаалыг шүүрэн аваад өрөө рүүгээ буцан гүйв. Яагаад хүний хүүхэд гартай төрж байхад миний үр гаргүй байх учиртай гэж. Нялх хүүхдийн гар ямар байх ёстой юм бэ?Бүгдээрээ адилхан гаргүй байг л дээ. Бурхан минь, чи үүнийг хүсээ юу? Хажуугийн өрөөний үүдээр гарахдаа хүүг нь хулгайлснаа мэдэгдэхгүйн тулд алхаагаа саан, сүүдэр мэт чимээ гаргалгүй гулсав. Сэтгэлийн хямралд автан тэр сохорчээ. Солиорсон ч байж болох. Өлгийнх нь бүсийг тайлж байхдаа юу ч бодсонгүй. Адгана, яарна. Нойрноос сэрж ядан яраглах хүүгийн баруун гарыг барьж авснаа толиныхоо хагархайг далайлаа.-Ээж чинь чамайг их эрхлүүлдэг бил үү, харин би хүүгээ харж ч чадахгүй байна. Яалаа гэж энэ вэ? Толины хагархай хүүгийн бугуйн тус газар хүрэх мөчид гялгар гадаргууд нь туссан танил царайг хараад эх гараа огцом татлаа. Шонтгор хамартай, бүдэгдүү хэрнээ хэлбэрлэг хөмсөг, сөрвийсөн шингэн даахь… Хүний биш өөрийнхөө хүүг хулгайлчихжээ. Учрыг ойлгомогцоо эх бахардан хашгирлаа. Тэгснээ хүүгээ тэврэн энгэртээ наагаад цурхиран уйлах нь тэр. Хоёр хоногийн турш хуримтлуулсан хайр, хорсол, итгэл сэтгэлээ асгаруулан уйлж байлаа. -Хүүгээ би алчих дөхлөө, алчих дөхлөө шүү дээ. Зүрх нь хайр энхрийллээр цохилно. Элгэнд өрөвдмөөр наалдсан арчаагүй жаахан хүүгийн хөл атиралдан тийчилж байснаа, бяцхан гараа сарвагануулан эхийнхээ сэгсийсэн үснээс зөнгөөрөө зуурав. Эх, хүүгийн гар хөдөлж байгааг ч мэдэлгүй уйлсаар.

ЭЗЭН НЬ ЮМАА МЭДЭХЭЭ БАЙЖ





С.Б.Бат-Эрдэнэ

_ Өчигдрийн өдрийн 2008-04-09 Лхагва гариг өглөөгүүр Бээжингийн олимпын бамбарын дэлхий тойрох буухианы тухай шинэ, соргог мэдээ мэдээлэл олоод авчих санаатай суваг сольжээ суутал NHK- ийн өглөөний 10 цагийн мэдээгээр Ямакучи кен Уулын ам- аймаг -д хэн нэгэн этгээд хэдхэн муу мөчир огтолж аваад явчихсан тухай гарч байнаа. Чааваас, зайлуул гурван зуухан ширхэг Сакура модны мөчир үзүүрээс нь л тайран хулгайлж аваад мөрөө буруулчихаж. Уаа цус гэж, юун ч сүртэй юм бэ дээ, ТВ-ийн суваг болгоноор л, цаг болгоны мэдээгээр цацаад л... цацаад л...Ажлаа хийгээд жолоогоо мушгиад замд явж байхад ч радиогоор бас яриад л... яриад л...Тэгж байтал оройны мэдээгээр нь бас л гарч байнаа. Нэгэн Наран эр л хэдэн зоосны ашиг харах гээд тууж орхисон нь баригдчихаж, ёстой азгүй Баагий вэ гэж. Гэхдээ тэр эрийг зурагтаар гаргасангүй, гаргасан ч нүүр царай, дуу яриаг нь ч танигдахгүйгээр өөрчилж, хаагаад гаргана. Хэдийвээр тэр этгээд муу үйл хийсэн ч гэсэн хэргийн учир гүйцэд тайлагдаагүйн учир хүний эрхийг ингэж л дээдлэж, хамгаална. Ямартай ч байсан мөхөсхөн миний, Япон хэлэндээ ядмагхан, мэдлэг дутуугынх хальт, мөлт багцаалдаж ойлгосоноор бол Ханами Сакура цэцгийн баяр болж байгаа хотуудад аваачиж ширхэгийг нь 250-хан ээнээр зарах гэж яваад баригдсан юм байж. Мэдээж тэр мөчрийг баярлаж хөөрөн худалдаж авсан улсууд нь гаднаа аваачаад тарьж, ургуулан арчилах нь тодорхой л доо. Гэхдээ л аравхан хоноод хагдраад алга болдог, аравхан хоногын настай нэг муу цэцгэнцрийн мөчрөнцөр шүү дээ. Тэр гурван зуухан мөчирнөөс үзүүрийг нь тайраад авчихлаа гээд тэр Сакурагын моднуудаас дутсан, дундарсан юм алга, харахад яг л хэвээрээ, Сакура цэцэг нь алаглаад л байдгаараа л байж л байна билээ. Яг л хэвээрээ...
Гэвч эзэнтэй юм гэдэг ийм л байдаг ажгуу. Тэр хулууж авсан нөхөр ч Япон хүн, Япон орныхоо иргэн нь, эзэн нь яах аргагүй л Япон хүн бөлгөө. Тэр хэдэн мөчрийг гадны хэн нэгэн этгээд хулгайлж аваад, гадагшаа гаргачихсангүй. Нутагтаа л үлдэнэ. Үлдэх үлдэхдээ төрлөх Наран нутгийнхаа энд, тэнд дахиад 300 ширхэг Сакура цэцгийн мод болон үржин, соёолон ургана. Гэвч тэр азүй эр хууль бус үйлдэл хийсний учир хариуцлагаа хүлээнэ. Хуулинд яаж заасан тэр хэмжээгээр торгууль ч юм уу аль эсвэл биеэр эдлэх ял ч юм уу ямарч л байсан тэр хүн хуулийн этгээдийн учир тохирсон ял шийтгэлээ хүлээх, эдлэх нь бол гарцаагүй. Тэр азгүй Наран Баагий Эзэн хааны хамаатан байгаад ч, ерөнхий сайдын төрсөн дүү байсан ч, ойгүй баян эзэн байсан ч ер нь хэн ч байсан хуулийн насанд хүрсэн хуулийн этгээд л мөн бол ямар нэгэн найраагүй, хуулийн дагуу зохих шийтгэлээ хүлээж л таарна. Энэ бол ёс.Би санаж байна, одоогоос гурван жилийн тэртээ нэгэн залуухан эр Хоря-Учи билүү дээ нэрийг нь сайн санахгүй байнаТухайн үед 31- 32 настай байсан Япон нутагт чухамхүү од болж байсан юм. Маш толгой сайтай, маш их хөрөнгөтэй, маш их хөдөлмөрч гээд л юм, юмаараа гайхуулаад л ТВ-ийн суваг болгоноор өдөр, цаг болгон гарч элдэв нэвтрүүлгүүд, реклам суртачилгаа гээд гарахгүй юмгүй жинхэнэ од болж байсан юм. Тэр үед Фүжи-Тэрэби Телевиз -г авах гээд өрсөлдөөд бараг л авч байсан чинь... Нэг л өдөр хорвоо буруугаар эргэн хэрэгтний ширээнд сууж орхих нь тэр. Би ч бодож байлаа, ийм их нэр хүндтэй, бас тэгээд ойгүй баян өч, төчнөөн оку ман ээнэ тэрбум ээнэ -ий хөрөнгөтэй, ийм том сачо дарга-эзэн хүн яагаад ч ял авахгүй байлгүй дээ гэж. Тэр үед биеийн хүчээ үнэлж байсан сачотайгаа цайны цагаар чадан ядан буу халахад “Хичнээн ч их мөнгөтэй ч байсан хамаагүй, хичнээн ч том сачо ч байсан ялгаа байхгүй ээ. Энэ залуу одоо ингээд өнгөрсөн” гэж байсан нээрэн л тэгээд нэг л өдөр шүүхээр таслагдаад хэдэн жилийн ч ял авсан юм бүү мэд, түүнээс хойш огт сураггүй болсон юм. Хууль бол хууль л байдаг юм байна, хууль бол гууль биш л байдаг юм байна. Манайхан шиг согтуугаар Ланд унаж хот дундуур давхиад, гэмгүй мөрөөрөө явсан цэцэг цэврүү шиг, амьдралын амт шимтийг ч үзэж амжаагүй хоёрын хоёр залуугын амь насыг бүрэлгэж орхичихоод “Миний найз засаг дарга, би компаний эзэн” гээд согтуурхаад байдаггүй л юм байна... гэсэн шүү юм бодсоон шиг, эрт одоод болсон үйл явдлыг эргэцүүсэн шиг Монголынхоо мэдээг үзвээ..Одоогоос арваад жилийн тэртээ, тухайн үеийн манай хааны тухай ярьж байгаа нь сонинхон, содонхон санагдлаа. Хаан гэхээр эрхэм уншигч та гайхах байх л даа. Би ухаан орох бага балчир наснаасаа үлгэр, домог хууч сонсож, өсөх идэр наснаасаа уран зохиолын ном л уншиж хүмүүн болон төлөвшсөн нэгэн. Ном уншдаг гэхээр нэг л их үүх түүх, филисофи өөр юу, юу ч байдаг билээ дээ нэг л их танин мэдэхүйн ном уншдаг байсан гэж бодов доо, том эндүүрэл болно шүү. Зүгээр л гарт тааралдсан үлгэр, домог, зөгнөлт, түүхэн, хайр дурлалын, адал явдалт гээд нэг тиймэрхүү уран зохиолын ном л уншдаг байсан, тэр улс төр, хууль мууль бол бүр ч үгүй шүү дээ. Тиймийн учир өөрийн мэдэхгүй ерөнхийлэгчийн засаглал, парламентийн засаглал, шүүх засаглал, засгийн газар, ерөнхий сайд энээ, тэрээ... аль нь ч хамгийн том нь юм, хэн нь ч хамгийн эрх дархтай нь байдаг юм бөө мэдийн учир үлгэрт гардаг ойлгоход хамгийн дөхүүтэйгээр нь тэр улсынхаа хамгийн том хүн нь хаан байдаг гэдэг утгаар нь аваад хаячихлаа хө. Боловсрол эзэмшээгүй намайг бүү зэмлээрээ дээ хө, тэгээд ч хүн болгон их, дээд боловсролтой байх албагүй шүү дээ. За олныг үл нуршин цааш нь өгүүлсүү.ТВ-5-ын “ЦАГ” �4-р сарын 9-ний өдрийн хөтөлбөрөөр өгүүлэх нь:В-5-ын “ЦАГ” �4-р сарын 9-ний өдрийн хөтөлбөрөөр өгүүлэх нь:...Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай Тамсагын нефтээр энгэрээ мялаан баярлаж байсан нь саяхан мэт санагдавч арваад жил өнгөрчээ. Анхандаа Америкчууд ажиллаж байгаад Хятадуудад зарчихсан Энд бас л мөхөс миний ойлгохгүй логик байгаа юм. Хаа байсан гадаад далайн цаадах алсын Амайрахчууд миний нутгийн газар шороо, эд баялгыг яагаад Хятадуудад зарчихаж байгаа юм бол, ёстой чөтгөр бүү мэд , бага сага юм олборлодог, олборлосноо өмнөд хөршрүү гаргадаг гэхээс өөр тоймтой мэдээлэл жирийн иргэдэд байхгүй байгаа... Монголын эрдэмтэд болон, иргэний хөдөлгөөнүүд “Сүүлийн үед маш сайн нефть гарч байгаа, үүнийг Хятадууд худлаа яриад, Монголд үүнийг шинжлэх лабратори байхгүйг далимдуулаад ийм зүйл хийгээд байна” гэсэн хардлага ч явдаг... Үнэхээр ч манайд шинжлэх лабратори нь байхгүй болохоор Хятадуудын хэлснээр л явдаг нь үнэхээр харамсалтай... Тамсагбулагаас гарсан хар алтны чанар муу гэж энэ ордыг эзэмшиж байгаа “Петро- Чайна- Дайжин” За буруу бичсэн байж магадгүй шүү, сонссноороо биччихлээ компанийн удирлагууд хэлсээр ирсэн. Өөрөөр хэлбэл Тамсагаас гарч байгаа нефтийн 60-70% нь ус байдаг гэсэн. Гэвч үүнийг нотлох лабратори манайд байдаггүйн учир дээрхи компанийн дэргэдэх лабраторийн хийсэн шинжилгээнд итгэж, бас хардсаар иржээ. Гэхдээ нефтийн ус агуулах чанар нь доошлох тусам багасдаг гэж мэргэжилтнүүд хэлсээр ирсэн. Иймээс Тамсагаас нефть олборлосоор арваад жил болоход усны агуулга ямар байгаа талаар хамгийн сүүлийн үеийн шинжилгээний дүнгийн талаар “Петро- Чайна –Дайжин” компанийн дэд ерөнхийлэгчээс асууж лавлалаа:-Усны агуулга урд нь ямар байсан, одоо ч яг тэр л хэвээрээ байгаа. Ийм ч учраас манай компани жил бүр алдагдал хүлээсээр ирсэн. Мөн сайхан мөөрч байнаа, илжиг чинь Жишээлбэл: 2007 онд 200 сая долларын хөрөнгө оруулалт хийж, газрын тосноос 40 сая долларын орлого олсон. Үүнээс 8 сая долларыг Монгол улсын ЗГ-т гэрээний дагуу өгсөн байгаа. Түүнээс харахад бид маш их алдагдалтай ажиллаж байгаа... Аа яа яа яа, үнэхээр агуа их өглөгч, тусч ард түмэн л гэж ийм байдаг байх даа. Ганцхан жилд л та бидний төлөө, Монголын ард түмний төлөө 168 сая ногоон төгрөгийн алдагдалтай ажиллаад байна гэнэ шүү дээ. Бүхэл бүтэн улс биш, ердөө л нэг ганц захын газрын тосны компани шүү дээ. Тэр дундаа манайхан шиг салан палан зантай хэнэггүй хүмүүс биш, нарийнаараа суусан газраасаа шороо атгадагаараа зартай, цуутай Хятадууд гээд боддоо. Фү-ха-ха, ү- хэ-хэ, үнэмшиж болдог бол үнэхээр сайхан явдал шүү. За, за өөрийн цадиггүй амыг хамхин цааш нь үргэлжлүүлье.... Хэрвээ тийм л огт ашиггүй ажиллаж байгаа юм бол яагаад өдийг хүртэл гараад явчихалгүй Тамсагт хоргодоод байгаад байна вэ?... Түүнээс гадна манай хилийн боомтоор яг хичнээн баррель нефть жилд, сард, өдөрт гарч байгааг хянах хяналт бас л байхгүй, Хятадын тал хэд гэж цаасан дээр бичсэн байна түүгээр нь цааснаас цаасан дээр бичсэнээр нь тулгаж хараад гаргадаг байх юм. Уг нь яг хичнээн тонн нефть ачаалж байгааг шалгаж хянадаг гаалийн хяналтын талбай Тамсагт баймаар юмаа... 1997 оноос эхлэн Бичигтийн боомтыг байгуулж үүгээр дамжуулан гаргадаг болсон... Бичигтийн боомтоор сард жаран таван мянган тонн Энэ нь хянах ямар ч боломжгүй, Хятадуудын өөрсдийнх нь бичсэнээр тэр гэсэн шүү! нефтийг урд хөрш рүү гаргадаг. Дорнодын талаас гарсан түүхий нефтийг ачсан арван таван машин өдөр бүр Сүхбаатар аймгын Бичигтийн боомтоор урд хөршийг зорьдог байна. Тамсагаас гарсан нефтийг хоёр орны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Хятадын тал 55%, Монголын тал 45% -ийн ашгийг тус, тус хувааж авдаг. Цаашид ч энэ хэвээр нь байлгахыг Хятадын тал хүсдэг, хэрвээ өөрчлөх алхам Монгол улсын ЗГ-аас гаргавал дээрхи Хятадын компани танай улсаас гарах болно гэж сүрдүүлдэг гэнээ. Энэ сүрдүүлгэнд зарим нэгэн төрийн түшээдийн өвдөг нь чичирдэг гэж учир мэдэх хүмүүс хэлж байлаа... гэсэн нэг ийм мэдээ явж байна. Ямарч байсан сэтгүүлч, сурвалжлагч нар газар дээр нь очоод сурвалжлаад олоод ирсэн мэдээлэл нь энэ. Ингэхээр Монголчууд бид юмаа мэдэж байна уу? Эзэн нь юмаа мэддэг гэсэн нөгөө ардын үг маань хаачав аа? Ганц Тамсагын нефтээр ч тогтохгүй илүү дутуу сонин, сэтгүүл сайтуудын мэдээлэл харж байхад Өмнө-Говь, Дорно-Говь гээд аймгуудын том, жижиг нүүрсний уурхайнуудын баялгууд бүгд л үнэгүй шахам, бүр дотооддоо зарагддаг үнэнээс ч доогуур үнэлэгдэн урд хөршийг зорьдог гэж байгаа. Энэ эх оронд минь эзэн байна уу?Ингээд би бодлоо. Багадаа зуны амралт эхлэнгүүт л хөвгүүд, охидуудгүй хот, хөдөөгүй л бүгд л өвөө, эмээгийнх рүүгээ, авгынх бас нагацынхруугаа гээд хөдөөг зорьдог л байсан. Бүгд зуны гурван сард бор ходоодоо тараг, цагаагаар дүүргэхээр өвөө, эмээдээ нэмэр болж гар, хөлийнх нь үзүүрт зарагдаж тус дэм болохоор аав, ээжийн албан томилолттойгоор хөдөөг зорьдог байсан. Харин очоод өвөө, эмээгийн хичнээн хайртай эрх ач, зээ нь ч байсан өвөөгийн зүсэлсэн даага, шүдлэнг л унаж өвөө, эмээгийн заасан тэр л билчээрт хонь, хургаа хариулдаг л байсан санагдана. Түүнээс биш би өвөөгийн хайртай ач нь гээд “Би тэр морийг унаж, энэ ууланд хонио хариулна...” гэж яагаад ч дураараа дургихгүй нь үнэн. Яагаад гэвэл тэр бүхний эзэн нь би биш, өвөө эмээ учир эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашиж байгаа нь тэр. Хэдийвээр хонь, мал идээд эргээд ургадаг өвс билчээр ч гэсэн хайрлан ариглаж, гамнаж байгаа нь л тэр. Айл, айлын малаа билчээх талбай нь ч бас л шугам татаж, хашаалж хатгаагүй л болохоос биш ерөнхийдөө заагтай, хувиартай л байсан санагдана. Булаг, шандны эхрүү бохир оруулахгүй, усруу цагаан идээний зүйл оруулахгүй, цагаан идээний савыг урсгал усанд угааж болохгүй гээд маш олон хориг, цээр л байдаг байсан. Аав, ээж минь өвөө, эмээ маань эх дэлхий, эх орноо хичнээн хайрлан хамгаалдаг байсан юм бэ, үнэхээр биширмээр. Тэгэхэд одоо... Даанч дээ, арай ч дээ, эх оронд минь эзэн гэж алга д Би үнэхээр уул уурхай, геологийн салбарын тухай юу ч мэдэхгүй л дээ. Гэхдээ л ямарч байсан газрын хөрсөн доор байгаа баялгын нөөцийг тэртээ Лондонгын хөрөнгийн биржийн хувьцааны үнээр тооцож ашгийг нь гаргадаггүй гэдгийг гадарлах, зохих хэмжээнд хөрөнгө оруулалт хийж мөнгө болон цаг хугацаа, хөдөлмөр зарж байж баялгаа эзэмшдэг гэдгийг бол хальт ч болов гадарлана л даа. Харин олборлоод гаргасан түүхий эдээ ингэж бусдын амаар, бусдын хэлснээр, бусдын хэмжсэнээр тооцон гадагшаа гаргадыг огт ойлгохгүй байна. Эрхэмсэг дээдсүүдээс бас дахин асууя, эх оронд минь, эх орны минь баялагт эзэн гэж байна уу? Хэрвээ эзэн гэж байгаа юм бол тэр нь хөрөнгө оруулагч нэртэй харийн даварсан гийчэд үү? Аль эсвэл энэ нутагт төрж өссөн, та бүхэнд итгэлээ өгөн сонгож төрийн түшээ болгосон Монголын ард түмэн үү? Аль эсвэл харийнхний доодхыг долоочих шахан долигнож, хэлсэн, хүссэн, шаардсан бүгдийг нь хуулиаа эвдээд, заалт, бүлгээр нь ч болтугай хулгайлан, хасан байж харийнханд морь нохой мэт үнэнчээр зүтгэн зөвхөн өөрийнхөө халаасыг түнтийлгэгч төрийн түшээд нэртэй авилгалч ноёд та бүхэн үү? Хэн юм бэ, энэ эх орны эзэд нь? Хэн нь юмаа мэдэх ёстой юм бэ?Байгалын баялагаа гадныханд ашиглуулах гэж дайн болсон юм шиг онги татан эргүүлүүлсэн унаган байгаль минь цаг, өдөр ирэх бүрийд цөлжин хоосорч байгаа эх нутаг минь, ээ чааваас гэхээс өөр хэлэх ч муу үг олдохгүй байна.Барилга бариулах гэж Туулын сав газраас хайргыг нь зөөлгөж, ашиг олох гэж уулын амны моднуудыг нь нууцаар, хулгайгаар хяргуулсаар байгаад хатан тунгалга Туулын минь голын эрэг нь хаших усгүй болж байна. Ганц дээдсүүд ч гэхгүйгээр зөвхөн өнөөдрийнхөө талхны төлөө уул, уулын модыг, ой ойгоор нь газрын хөрснөөс арчигч хулгайн модны ченжүүд гэж хүн харахад ядарсан ч, ядуу зүдүүгээрээ түрий барьсан задарсан тэр гаруудыг ч эртхэн хазаарлаж зогсоохгүй бол эх орноос минь юм үлдэхгүй нь дээ. Гурван зуухан мөчир биш шүү дээ, бүх л бүтэн ойгоор нь хяргаад хаячихаж байна. Тэр алдарт Тужын нарс туужуун чинээ болсон гээд шогширч байгаа буурлын ярихыг ч бас сонссон л юм байна, алдарт Тужын нарснаас юу үлдсэн юм бэ, юм үлдсэн юм уу? Өнгөрсөн жил нэг сонин дээрээс уншиж байснаа санаж байна. “Энэ наад уулын мод дууссан, цаад уулын мод ч бас дуусч байгаа. Хоёр гурван уул давж явж холоос бэлтгэж авчирч байгаа болохоор их ядарч байна” гээд өөрсдийгөө өрөвдүүлэх гээд зүтгээд байгаа тэр модны ченж гээчийн яриаг одоо ч би мартаагүй л байна. Баруун, Зүүн Сэлбийн гол, Бааст, Дунд голууд хуурай сайр болоод удлаа. Хан Богд уулынхаа ар хормойд, Хатан тунгалга Туулаа хөвөөлөн дөчин дөрвөн жил Худлаа л даа Орост сурч байна гэж хоёр жил болсон, одоо амьдрал хөөн эхнэр хүүхдээ, нутагаа орхин гараад даруй таван жил хар ажлын мал болон барлагдаж байгаа ч цаг, мөч бүхэнд эх оронтойгоо сэтгэл, зүрхээрээ холбоотой байгаа л... хорвоогын тоосыг хөдөлгөхдөө халуун зунаар загас нь үй олноороо үхсэнийг өнгөрсөн зун л амьдралдаа анх удаа сонсоод чихэндээ ч итгээгүй, бас итгэхийг ч хүсээгүй. Гээд үнэн юманд итгэхээс өөр аргагүй. Хөр цастай хөхөө өвлийн цагаар загас нь агааргүйдэж үхсэн гэж сонсч явсан удаагүй, энэ өвөл л сонслоо. Хонгорынхон хордсон, хордоогүй... Жаргалантынхан хордсон, хордоогүй... бөөн л мэтгэлцээн. Циант натри- Хаадын хор Монголд минь харин ч нэг дураараа дургиж байх шиг вэ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд дөчин чингэлэг, дөрөв биш шүү дөчин чингэлэг циант натри хилээр орж ирлээ л гэнэ... Энд, тэндгүй л мөнгөн ус асгарсан, агаарт ууршсан гэж сонсогдох боллоо. Мөдхөн Хатан Туулын минь эрэг хаших усгүй болсны учир мөнгөн усаар орлууллаа шүү гэж л бүү сонсогдоосой, еээ төрийн минь сүлд өршөө!Эрхэм ерөнхийлөгчөө, эрхэм ерөнхий сайдаа, эрхэмсэг төрийн түшээд минь ээ, та бүхнээс би бас дахин асууя:-Миний эх оронд эзэн гэж байна уу? Хэрвээ байгаа бол эх орны минь эзэд нь хэн юм бэ?

Sunday, April 13, 2008

Эх шувуу



Тэнгэрт бодлоо зурах моддын
Тэвэрт үүрээ зассан шувуу
Улаан цурав үрсийнхээ, дуунд уяатай эргэлдэж
Ухаангүй нэхлийнх нь эрэлд, далиа сульдааж өнжинө
Огторгуй зүсэж явсан бардамхан эрх чөлөө нь
Орчлонгын жам, амьдын тойрогт хумигдахад
Үүрэндээ зуу эргэж, үрдээ мянга энэлж
Үдшийн жавраас ч харамлан далавчаараа хучиж хононо
Үрсийнхээ эмзэг зулайг эрүү сунган нөмөрлөхдөө
Үхэл, амьдралын тухай уяран боддог болов уу?
Будант жилүүдийн гэрээс, гэрэлт халуун дурсамжыг
Буудайн чинээхэн зүрхэндээ хадгалж явдаг болов уу?
Хайрлам, эх шувууг харцаараа илбэж суухдаа
Хоолой зангирах бодлоор ижийгээ санаж эмтэрлээ
Үрийнхээ төлөө амьдардаг эгэлгүй хутгыг нь биширч
Үүлгэр орчлонг цочтол таныгаа дуудмаар санагдлаа
Он цагийн салхи, газар дээр таныг минь элээдэг ч
Олон сайхан дурсамжтайгаа та сэтгэлийн минь гүн рүү нүүдэллэдэг
Бүтэн явахын жаргалыг таныг л бодохдоо мэдэрдэг
Бүтэж үхмээр орчлонг, налгар дүр тань уужруулдаг
Таниасаа холд элээсэн он жилүүдийн урсгалд
Тахих бурхан,цэрвэх чөтгөрөө таньсан ч
Сүү урсдаг цээжинд тань мөнх нялхаараа
Сүнсээ тэнгэрт морилтол ээжийгээ л дуулна аа

...








Өчигдрийн олдсон инээднээс илүү
Өнөөдрийн хаягдсан нулимс минь үнэтэй
Өрөөлөөс олдсон хайраас илүү
Өөрийгөө таягдсан сэтгэл минь үнэтэй

Шагнал








Хайрын цэцэгсийн бал чинь хэл шүргэн амтагдахад
Халуун амьсгалын цоргио чинь чих шүргэн төөнөхөд
Хагсран тэмүүлэх бие чинь эс шүргэн сэрэлдэхэд
Хайлсан чиний зүрх хайраар намайг шагнасан
Ухаарлын харцаараа нүд дальдчаан ширэвлэхэд
Уужуу бодлоороо сэтгэл тогтоон төвшитгөхөд
Урмын халуун үгсээрээ итгэл хайрлан зэмлэхэд
Урт холын бодол чинь ухаарлаар намайг шагнасан

Тэр нэгэнд



Мөнх бус орчлонгийн нэгээхэн зайнаас
Миний сэтгэлийн үнэнийг олж хараарай
Мөрөөдөл эсэх ч учрах он жилүүдэд
Мөрийг чинь би түшихээ мэдэрдэг...
Би чиний хааяа дурладаг амттан чинь баймааргүй байна
Ханатлаа идсэн ч цаддаггүй ,,сэтгэл,, чинь баймаар байна
Хаа нэгтээ уудаг архи чинь баймааргүй байна
Халамцаж дараа нь давардаг ,,халуун,, чинь баймаар байна

Аялгуу





Нар тоссон цэцэгсийн саранд бүүвэйлэгдсэн аялгуу
Намайг дурлуулсан залуугийн уруулд нь тодорсон аялгуу
Нас зөрөхийн хайранд хүсэл дагадаг аялгуу
Намар хаврын хооронд сэтгэл тольдсон аялгуу
Хүсэл хүслийн зэрэгцээнд сэтгэлд гээгдсэн аялгуу
Хүүхэнд яарах охины толинд эргэлдэх аялгуу
Хүний эрхэнд жаргахдаа мэлмэрч уйлуулдаг аялгуу
Хөнгөн гунигийн хайранд нулимс тогтдоггүй аялгуу

Яахав



Завсрын амьдралд яарч чам руу тэмүүлээд ч яахав
Зам замын эхэнд чамайг мартан алхалъя
Заяа төөргийн тавиланд учирсан өдрөөрөө л дуусгая
Залуу насны омгоор алдаанд тооцон цэглэе
Зуурдын хүсэлд автан чамд эрхлэх гээд ч яахав
Зурагдсан тавилангаа дагах гэж өөрийгөө зэмлээд ч яахав
Салхин хээгээр гоёх үгэнд чинь хууртах нас биш ээ
Саваагүй занд чинь хөтлөгдөн сэтгэлээ сэмлээд ч яахав

Оршлын оронд

... Нэг этгээд амиа хоролхоор шийдээд гучин давхар байшингийн дээрээс үсэрч гэнэ. Түүнийг доош унаж байх хооронд арван давхрын цонхоор сониуч нэгэн шагайж:
"амьдрал ямар байна даа" гэж асуужээ. Унагч этгээд "одоохондоо амьд л байна "гэжээ. Маш олон хүн "одоохондоо амьд байна " гэдэг уналтын зарчмаар амьдардаг.