Showing posts with label Монгол туургатан. Show all posts
Showing posts with label Монгол туургатан. Show all posts

Thursday, October 6, 2011

Дэлхийн монгол тэрбумтан

Дэлхийн тэрбумтанд Монгол хүн нэрээ дэвшүүлсэн гэнэ үү?
-Ёстой Сайхан мэдээ Та сонссон уу
Дэлхийн Нялах тэрбумтангууд одоо өлгийндөө л тодроч байхад. Шалдан баян сайрхаж суухад буруу зүйл үнэндээ алга.Утаа тортог хог өвчиллөөсөө салаагүй ч гэсэн бид дэлхийн түүхийн нэгэн үеийг эзлэж явсан улс итгэхгүй бол Жак Уэтерфордын туурвисан “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номыг нэг харчаарай. Харамсалтайн бид бичээгүй л дээ. Ер нь бидэнд байгаа юм байн уу айл болсон хойно байгаа байлгүй дээ. Одоо л харин жаахан доошхоноо яваад учирыг ухаж ухаарахгүй байгаа болхоос биш...Гэхдээ
- Ядарсан ч ялгарч байгаа л даа хаана ч байхгүй үнэтэй хөлөг хөлөглөөд дэлхийн үнэтэй брэндээр хог болтол хотоороо нэг гоёоод. Хэдэн зуун сая хүнийг тэжээх гэж байгаа биш өдрийн хоолыхон даруулганы үнэтэй тэнцхээр шахуу хэдүүлхэнээ юм чинь юун болохгүй гэж. Хэдхэн жилийн өмнө биенээсээ ялгарах юмгүй Нохой явган гахай нүцгэн гар дээрээ ганц зоосгүй зогсож байлаа. Харин үүнийг хойд орос ах дэндүү мэдэн л дээ. Гэхдээ Мөрөөдхөд мөнгө төлөх биш нэгэн өдөр нуруу тэнэгэр сайхан амьдрах өдөр ирэх байлгүй үртэй хүн жаргадаг гэдэг алаг үрс тэнгэрийн одийг сартайн шүүрэх ч юм билүү хэн мэдлээ. Тэр үед жинхэн дэлхийн монгол тэрбумтан та бидийг ивгээх буй заа.

Tuesday, September 27, 2011

Ядарсан тэнэглэл

Хүүхэд байхад хөгшин аав минь айлд сайн хүргэн орход тэр айл тэр үеэрээ л сайхан явж олны хүндэтгэл хүлээдэг гэдэгсэн. Эр хүний ухаан гэдэг баян хоосондоо биш биеийн жижиг томоороо ч биш сэтгэлийн тэнхээ, уужим холч ухаандаа байдаг болоод тэр байх. Манайд эрх мэдэлтэй болох гэсэн жаахүү байнуу гэхээс ухаанаар ургаштай аавын хүү төрөөгүй бололтой. Ядуу тарчиг байлаа ч ухаанаараа ургаштай байвал аливаа юм бүтэхдээ хоосон хийрхэлээс эрхэм баймаар. Эдээр баян байлаа гээд ухааныг худалдаад авч болох биш. Ядуу айлд баян хүү болж тоглох гэсэн ядарсан тэнэглэл хэзээ эхлсэнийг мэдэхгүй ч Ядуу гэрт минь ухаантай хүү мэндлэх цаг болоогүй бололтой. Дэндүү ядарсан тэнэглэл бол Олсон жаахан юмаа юм болголгүй айлруу оруулах явдал юм. Айлын авдаранд алт орсон бол зэс болж мөнгө орсон бол хог болж хувирдаг жамтай. Aйл гэр гэдэг орж ирж байгаагаа биш гарч байгаа хямагдаж тооцоолдог. Манай хэдэн хийтэй ах оролгоо тоо алдалгүй мэддэг ч гарч байгаагаа анзаарч хямагдах ухаан байхгүй. Ямар л ухаантай хүний ухаан гэж ийм байх билээ дээ ядарсан тэнэглэл ээ гэж. Ургаштайхан аавын хүүг зүүдэндээ л манаж суухаас.

Sunday, September 18, 2011

Монгол уран дархчууд хаана явна

Жинхэн Монгол уран дарханы ур хийц шингээсэн монгол эмэгтэйн гоёл чимэглэл тэр болгон байдаггүй.Улаанбаатарын төвөөр л нэг алт мөнгөний дархан харамсалтай нь Монголоо гээсэн Монголгүй дархчууд дэндүү олон. Нүглийн нүдийг гурилаар хуурнаа гэж. Хаа сайгүй цутгамал хэвний нэг ижил хийцтэй нэр төдийхөн. Эд мэдэхгүй хүн эдийн нэр гутааж оромдох төдий. Хүүхэд байхад ээж эмээ нарын энгэрийн зүүлт, үсний сувдан даруулга ,бугуйвч, ээмэг гээд өөр хоорондоо энэ дархан тэр дарханы хийц гэж ирээд сайрхаж ярьдагсан. Харин одоо Монгол дарханы хийц гэж бие биендээ сайрхах юм даанч алга. Монгол хийц ур ухааныг бишрүүлэх уртай дүйтэй уран гартай дархчуул хаана байна. Монгол уран дархчууд маань дэлхийд нэр алдраа гайхуулсан дэлхийн баян тансаг хадагтай нарын хүсэл мөрөөдлийнхөн хийц загварыг эс гаргасан ч ядаж Эх орныхоо үзэгслэнт сайхан охидоо өөрсдийн гоёлоор гоёж байвал. Айлд охин хүүхэд үзэгслэнтэй цэцэн билэгтэй төрхөд дээд язгуур эрх ямба нэр алдар авч ирдэг гэлцдэг. Энэ үгийг би яах аргагүй үнэн үг гэж итгэдэг нэгэн. Цаг ирэх тутам Охид бүсгүйчүүд хичээн үзэгслэнтэй болж байгааг бид зүгээр бишрээд суух биш Монгол нь Монголоороо дэлхийд танигдаж байвал хичнээн сайхан. Эрхэм Монгол хатагтай нар маань Монгол гоёлоороо гоёхыг хүсэж байгаад эргэлзэх зүйл огт алга. Монголын битгий хэл дэлхийн түүхэнд үлгэр домог шиг мөнхөрч үлдсэн бурхан ухаантай Монгол дархчууд хаана явнаа.

Saturday, September 10, 2011

ДИЛОВА ХУТАГТ ЖАМСРАНЖАВ (1883-1965)

Америкийн нэрт Монголч эрдэмтэн Оуэн Латтиморийн хэлсэн:
"Дэлхийд зургаан сая гаруй Монгол байна, бүгдийг нэгтгэн нийлүүлвэл маш хүчрхэг агуу улс болно доо... хэмээн ярьж Америкийн зарим нэг зөвлөхүүдийг цочоодог байсан гэдэг.


Жалханз хутагт Дамдинбазарын хамт тэрээр Лам гэлтгүй бөх баймаар сайхан эр байсан гэж нэг нь дурссан байдаг.

Дилав хутагт Жамсранжав хутагтыг мэндэлсэн шөнө уулын тагтад адуу манаж байсан хүн тэдний гэрээс их гэрэл гарахыг хараад “ нөгөө хэний бор гэр галд хайлчихлаа. Ядуу зүдүү хүн яана даа “ гэж ярилцаад өглөө эртлэн давхин иртэл гэр орон нь бүрэн бүтнээр барахгүй эхнэр нь нярайлж хүү төрсөн байжээ. Дилав хутагтын эрдэм чадлыг сорьж үзэх гэсэн явдал нэг бус удаа тохиолдож байжээ. Нэгн удаа баядын нэг түшмэл уул, ус, бууцны газраас тус бүр нэг чулуу авч боогоод “Энэ чулуунд ид шид байна уу? Дайн дажныг холдуулдаг гэж нэгэн том мэргэн лам айлдаж, хадгалж яв гэсэн юм. Одоо яах вэ? ” гэж асуужээ. Хутагт чулуунуудыг ихэд ажиглаж байгаад ” Уулын чулууг ууланд нь, усныхыг усанд нь, уугуул чулууг байранд нь тавь. Байгаль дэлхийг хамаагүй хөндөж, хүн амьтан сорих нь энэ насанд төдийгүй, хойт насанд халтай ”гэж амыг нь таглахад түшмэл ихэд тэвдэн хүлцэл өчсөн гэдэг. Жамсранжавыг багад нь эх нь өвдөөд үхэх сэхэхийн наагуур болж аргаа барсан эцэгш нь юмны учрыг үл мэдэн өдөржингөө тоглох бяцхан хүүдээ үнэн учрыг тайлбарлан хэлэхэд гар дахь цагаан чулуугаа шидэж “ Цагаан морийг чоно идэж, мийний ээж зүгээр болог “ гэсэн гэдэг. Үнэхээр тэр шөннөдөө ганц цагаан морийг нь чоно идэж, ээж нь ч удахгүй илааршсан гэнэ билээ.



Ум сайн амгалан болтугай.

Monday, August 15, 2011

Цин Ши Хуанди монгол хүн байсан уу

Хятадыг анх удаа нэгтгэж Цагаан хэрэмийг босгож манайхаар бол Чингис хааны дайтай хvндтэй байр сууринд залагдаж vлдсэн Цинь Ши хуанди талын нvvдэлчин монголчуудаас гаралтай байсан тухай баримт материалуудыг хэзээ нэгэн цагт Хятадын тvvхчид ч хvлээн зєвшєєрєх нь гарцаагvй.




...Ян Живан хэмээх тариачин өөрийн талбайдаа худаг ухахыг хүссэн юмсанж. Ухсан нүхнээсээ ус гаргаж чадаагүй ч 5 метрийн гүнд нэгэн сонирхолтой зүйлийг илрүүлсэн нь эртний дайчны шавар баримал байв. Археологид энэ газар хүрэлцэн ирээд бүр гайхашраж орхижээ. Малталтын үеэр энэ дайчин ганцаараа биш гэдэг нь ойлгомжтой болж улмаар бүтэн арми байгааг илрүүлсэн байна. Эдгээр шавар баримал газар дор 2 мянгаас ч илүү жил, тодруулбал Хятадыг нэгтгэсэн агуу хаан Цин Шихуанди-ийн үеэс хадгалагдан ирсэндэргэлзэх зүйл байсангүй. Өдгөө энэ газар шавар дайчдын бүхэл бүтэн хот босчээ.

Цас бороо, танхай этгээдүүдээс хамгаалахын тулд Хятадын анхны эзэн хааны энэхүү армийг гурван павильонд байрлуулсан байдаг байна. Энд зураг авахыг хатуу хориглодог аж. Гэхдээ хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүд аргалж байгаад зөвшөөрөл авчихдаг гэнэ.

Малталтын ажил 33 дахь жилээ үргэлжилж байна. Эхний малтлагыг 1978-1984, хоёр дахийг нь 1985-1986 онуудад хийсэн байдаг ба 2009 оноос өнөөдрийг хүртэл малтлагын гурав дахь үе шат явагдаж байгаа юм.

Ян Живаны худаг ухсан тэр хавийн газраас нь дайчдын 6000 баримлыг илрүүлсэн бол 1980 онд эрдэмтэд нэмж 2000

баримлыг малтан гаргаж иржээ. 1994 онд цэргийн дээд тушаалтнуудаас бүрдсэн штабыг илрүүлсэн байдаг. Харин 2000 оны эхээр хөгжимчид, акробатчид болон 10 гаруй түшмэлийн шавар баримлыг олжээ. Урлаг судлаачид эдгээр баримлуудыг 30 гаруй жилийн туршид урласан гэж үздэг. Дэлхийн сор гайхамшгуудын нэгд зүй ёсоор тооцогдох энэ үзмэрүүдийг урлахад 700 мянган урчууд оролцсон гэдэг. Хятадуудад ийм нүсэр зүйлийг бүтээх ямар шаардлага байсан юм бол. Үүнийг мэдэхийн тулд анхны эзэн хааны талаар болон тэр цаг үеийг эргэн санах хэрэгтэй аж.

Олон жилийн турш үргэлжилсэн хаант долоон улсын цуст дайн нь эцэстээ Цин хааны үнэмлэхүй ялалтаар төгсөв. Ин Жень (Цин Шихуандигийн багын нэр) хэмээх цөс ихтэй залуу хаан Жао, Вэй, Чунь, Ци хаант улсуудын нийслэлүүдийг газрын хөрстэй тэгшилж эдгээр хаант улсыг ээлж дараатайгаар өөрийн улсдаа нэгтгэж чаджээ. Ингэж л Хятад улс түүхэндээ анх удаа нэгдэж чадсан түүхтэй. Цин Шихуанди хаан өөрийгөө эзэн хаанаар өргөмжилж тэр даруйдаа улс гүрэндээ өөрчлөлт, шинэчлэл явуулж эхэлжээ. Тэр бүү хэл, ирээдүйд Хятад улс бутран задрах бүх боломжуудыг нь устгаж чадсан гэдэг.

Цин Шихуанди Хятадын эзэнт гүрнийг 36 бүст хуваан бүс бүрт цэргийн нэг, энгийн нэг удирдагчийг тохоон томилжээ. Үүгээр зогсохгүй бүх юманд хатуу стандарт тогтоон мөрдүүлж эхэлсэн гэдэг. Мөнгөний нэгж, хүнд болон уртын нэгж, бичиг үсэг, барилгаар зогсохгүй эзэнт гүрний нэг захаас нөгөө зах руу саадгүй хүрэхийн тулд тэрэгний дугуйны хэмжээг ч нарийн тогтоож өгчээ. Мөн эзэнт гүрэн байгуулагдснаас өмнөх үеийн түүхийг хэрэгсэхгүй болгосныг зарлан тунхаглаж ялалт байгуулж байсан хаант улсуудын судар, гар бичмэлүүдийг нь манай эринээс өмнөх 213 онд галдан шатаасан байдаг гэж судар бичигт тэмдэглэгдэн үлдсэн байдаг байна. Цин Шихуанди их ширүүн дориун хүн байжээ. Шинэ дэглэмийг мөрдөж ажиллах бүү хэл эсэргүүцсэн гэх шалтгаанаар 460 гаруй эрдэмтнийг амьдаар нь газарт булсан байдаг. Хятадын анхны эзэн хаан өөрийн овогтнуудаа энэ эзэнт гүрнийг мөнхөд удирдана гэдэгт итгэн мөнхөд орших олон ялгах тэмдгийг бүтээн босгосны дотор алдарт Цагаан хэрэм ордог аж. Түүнчлэн агуу Цинийг сэрүүн ахуйд нь хэдэн зуун мянган хүнийг дайчлан сүүлчийн замд нь үдэх бунханыг барьж эхэлсэн байдаг. Их эзэн хааныг бунхан өдгөө 47-хон метрийн өндөртэй дов төдий болжээ. 2000 жилийн өмнө энэ бунхан 120 метр өндөртэй байсан аж. Түүний эргэн тойронд үхэгсдийн бүхэл бүтэн хотыг босгосон гэлцдэг. Харин энэ хот нь хэр том хэмжээтэйг эрдэмтэд таамаглаж ч чадахгүй байна. Юутай ч, археологичид түүний бунхныг малтахаасаа зүрхшээсээр байгаа юм билээ. Өнөөгийн байдлаар илрүүлсэн дайчдын баримал тэрхүү хотын өчүүхэн хэсэг нь гэж үздэг.

Цин Шихуанди сэрүүн ахуйдаа Хятадын ёс заншлыг даган өөртэйгөө цуг 4 000 залуу дайчинг бунхлахаар төлөвлөж байжээ. Харин зөвлөхүүд нь түүнийг энэ санаанаас нь татгалзуулж чадсан аж. Хэрэв Цин Шихуандигийн хүслийг дагасан бол ард түмэн бослого гаргах байсан нь мэдээж. Тиймээс тэр тооны дайчин эрсийг шавраар бүтээлгэх санаачилга гаргав. Харин эзэн хааны таалалд нийцүүлэхийн тулд 4 мянга бус 8 мянган дайчинг шавраар бүтээх шийдвэр гаргасан нь энэ аж.

Шавар дайчдыг бүгдийг нь зүүн зүг рүү харуулан бунхалсан байдаг аж. Энэ зүгт их эзэн хааны эзлэн авсан хаант улсууд оршдог байжээ.

Дайчдын баримлыг нарийн ур ухаанаар, оновчтой, хичээнгүйлэн гүйцэтгэсэн нь харагддаг. Хоорондоо адилхан царайтай дайчин ганц ч байхгүй нь гайхалтай. Нэг талаар эрдэмтдийн үзэж буйгаар, Цин Шихуандигийн хаант засаг өөртөө олон үндэстнийг багтааж байгааг харуулах мэт. Учир нь дайчдын дунд хятадаас гадна монгол, уйгар, түвд болон бусад үндэстний хүмүүс байгаа аж. Дайчдын үсний засалт, хувцас хэрэглэлийг хэрхэн урласнаас нь үзвэл тун нарийн мэдрэмжтэй, гайхалтай ур чадвартай хүмүүс урласан нь илт хэмээн дэлхийн эрдэмтэд шагшин магтсан байх юм. Гэвч тухайн үед зонхилж байсан загварыг тодорхой илтгэн харуулсан хэдий ч дайчдын өндрийн хэмжээн дээр алдсан гэж эрдэмтэд үздэг байна. Шавар дайчид бүгд 1.90-1.95 м өндөртэй. Циний дайчид ийм өндөр байгаагүй гэж эрдэмтэд баталж байгаа аж.

Бэлэн болсон баримлуудыг 1000 хэмийн халуун зууханд хийж шатаадаг байжээ. Дараа нь хамгийн шилдэг гэх зураачид зүй ёсны өнгөөр будаж янзалдаг байсан аж. Гэхдээ шаврын өнгө нь газар дор байхдаа бага зэрэг гандсан байсан гэнэ. Хамгийн ноцтой нь, малтлага хийх явцад салхи үзсэн баримлуудын будаг нь ор мөргүй алга болсон байна.

Шавар дайчдыг Хятадын олон муж дүүрэгт хийсэн гэдгийг нь саяхан тогтоож чаджээ. Хятадын ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийнхэн шавар баримлуудад шинжилгээ хийж үзэхэд тэдгээрт Хятадын өөр өөр мужид ургадаг ургамлын үр наалдсан байсан нь илэрсэн аж. Харин дайчдын шавар хүлгүүдийг тээвэрлэж авчирахад дөхөм гэж үзэн бунхны ойролцоо урласан гэдэг нь тодорхой болжээ. Энэ нь ч аргагүй гэнэ. Шавар адууны жин 200 орчим кг хүрдэг бол дайчдынх нь 135 орчим кг байдаг ажээ.

Шавар дайчдыг 11 хонгилд босоогоор нь бунхалсан байдаг аж. Хонгилууд нь маш зузаан ханатай. Эртний урчууд тэдний дээрээс гуалин хөндлөвчүүд тавьж дээр нь хулс дэвсэж, дараагаар нь 30 см цемент, 3 м шороогоор булж хамгаалсан байжээ. Ийн хамгаалсан ч энэхүү том арми “ялагдал” хүлээж байсан удаатай. Учрыг нь тайлбарлахад, Цин Шихуанди хааныг нас нөгчсөний дараа түүний сул дорой, шийдэмгий бус Эр Шихуанди хүү нь хаан ширээнд заларсан аж. Төр удирдах авьяасгүй энэ хүний гаргаж байсан шийдвэрүүд нь ард олны бухимдлыг өдөөжээ. Ингээд тариачид бослого гаргаж юун түрүүнд терракотон армийг хараандаа онилов. Бухимдсан ядуучуул баримал дайчдыг тонож шатаасан гэдэг. Гэхдээ энэ бол зүгээр нэг танхайн үйлдэл байгаагүй гэж эрдэмтэд үздэг байна. Цин Шихуанди сэрүүн ахуйдаа илүүдэл гэж үзсэн зэр зэвсгүүдээс устгахыг нь устгаж, хайлуулахыг нь хайлуулж орхисон тул босогчдод зэр зэвсэг олж авах өөр газар байгаагүй аж. Газар доорх дайчдыг бунхлахдаа жинхэнэ нум сум, илд, жад, сэлэм тэргүүтнээр агсуулсан байжээ. Тиймээс босогчид энэ бунхныг сүйтгэх болсны учир энэ аж. Ингэсний хүчинд тэд хаант засгаа унагаж чадсан гэнэ. Харин Цин Шихуандигийн хүү өөрийн албатууддаа хөнөөгдсөн байдаг ажээ.

Олон зууны туршид танхай этгээдүүд эзэн хааны бунхнаас эрдэнэс олж авахыг хичээсээр ирсэн байна. Ингэхдээ цөөнгүй хүн амиа алджээ. Хамгийн гайхалтай нь, шавар дайчид боломжоороо эзэн хааныхаа сүнсийг хамгаалсан байдаг гэж эрдэмтэд ярьжээ. Малтлагын үеэр нэг бус хүний араг яс олдсон гэж тэд ярьсан байна.

Дайчдыг байршуулсан тэдгээр хонгилын хананы шавар нь өнөөдөр алтнаас ч үнэтэйд тооцогдох болжээ. Цин Шихуандигийн үеийн ганц ширхэг туйпуу өдгөө хэдэн арван мянган долларт хүрч байгаа аж. Ганц ширхэг ийм туйпуутай хүн Бээжингийн ойролцоо газар тансаг харш худалдан авах боломжтой гэнэ.

Эзэн хааныг хэмжээлшгүй их алт эрдэнэсийн хамт оршуулсан гэж эртний судруудад бичсэн байдаг аж. Харин эдгээр эрдэнэс болон Цин Шихуанди хааны алтан сандалыг одоог хүртэл олоогүй байгаа билээ.

Цин Шихуанди оньсого таалгах тун дуртай хүн байсан талаар эртний судруудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг аж. Тиймээс зарим эрдэмтэн түүнийг өөр газар бунхалсан байгаа гэж үздэг. Шавар дайчид бол үнэнийг төөрөгдүүлэх гэсэн халхавч байж болох. Хэрэв энэ үнэн бол Цин Шихуандигийн бунханы зах хязгаарыг таамаглахад бэрх болох нь.

Уг нийтлэлд:

“Энд єгvvлэх тvvх нь МЭЄ 3-р зуунд хамаарах бєгєєд тал нутгийн нvvдэлчин Хvннv нар анхны тєрт улсаа байгуулан vе vе ємнє зvгийн суурин иргэдийг уулгалан довтолж амар заяа vзvvлдэггvй байсан vед хамаарна. Тэр цагт Хvннv гvрний их хаан Модуны эцэг Тvмэн шаньюй нvvдэлчдийг нэгэн тамган доор хураан атгаж байсан бєгєєд харин хятад хэлт vндэстэнvvд Жоу, Цинь, Шан, Хань, Мэн, Вэй зэрэг байлдаант долоон улсын vе гэж нэрлэгддэг олон жижиг ханлиг болон бутарсан байжээ. Яг энэ vеэр хээр талын нvvдэлчид суурин иргэдийг уулгалан довтолж сvйтгэн тvйвээж явах замд нь нэгэн монгол хєвгvvн нvvдэлчдийн цуваанаас гээгдэн хоцорсон ажээ. Тэр vед таван настай байсан нvvдэлчин хєвгvvн Жоу улсын ядуу айлд vрчлэгдэн ном бичиг эрдэмд шамдаж, цэрэг зэвсэгийн эрдэмд суралцсаар 19 нас хvрэх vедээ Цин улсын их цэргийн жанжин Сюй Даогийн бие хамгаалагч болон хувирчээ. Эндээс тvvний ирээдvйд мандан бадрах vе нь эхэлсэн бєгєєд арван жилийн дараа Хvннv нартай хийсэн тулалдаанд Цин улсын цэргийг тэргvvлэн тулалдаж ялалт байгуулсанаасаа хойш тус улсын хаан ширээнд залран хvндлэгдэж нэрээ улсынхаа овгоор єєрчлєн Цинь Ши хуанди гэж тvvхэнд алдаршсан ажээ. Хятадын эртний сурвалж бичгvvдээс харахад Ши хуандигийн эцэг нь хэн болох нь тодорхойгvй, Жоу улс болон Хань улсад нэгэн зэрэг хоер гурван эцэгтэй байсан гэж гарал vvсэл нь мэдэгдэхээргvй маягаар тэмдэглэсэн байдаг нь энэхvv нvvдэлчдээс гарал vvсэлтэй гэсэн таамагийг тодруулж єгч байгаа юм...

... Ийнхvv Хятадыг анх удаа нэгтгэж Цагаан хэрэмийг босгож манайхаар бол Чингис хааны дайтай хvндтэй байр сууринд залагдаж vлдсэн Цинь Ши хуанди талын нvvдэлчин монголчуудаас гаралтай байсан тухай баримт материалуудыг хэзээ нэгэн цагт Хятадын тvvхчид ч хvлээн зєвшєєрєх нь гарцаагvй. Иймээс бид зарим vед Ши хуанди бол Хятадуудад огт хамаагvй харин ч бидний хил хязгаарыг цагаан хэрмээр зааглан тодруулж, ялган салгаж єгсєн Монголын vндэсний их баатар гэж магтан дурсахад буруудахгvй гэдгийг эдvгээ манай улсад ажиллаж буй БНХАУ-ын элчин сайд Гао Шу Маогоос очоод асуусан ч болно. Хятадуудаас хэзээ ч vндэстэнээ нэгтгэх их баатар тєрж гарч байгаагvйг энэ бяцхан намтар ч бас батлан харуулж байгаа юм” хэмээн бичсэн байдаг.

Monday, July 25, 2011

Ядуугын зовлон

Бидэн шиг ийм уужим сэтгэлтэй ард түмэн байдаг эсэхийг мэдэхгүй...
Энэ сарын эхээр бүүр улсын хэмжээнд цэрэг татлага шиг солонгос явах иргэдийг бүртгэж эхэлжээ. Бүүр долоодохь удаагаа гэж ирээд л мэдээгээр гарч байхын ямар нэг баярт явдал мэт. Манайх шиг цөөхөн хүн амтай оронд эмэгнэл баймаар. Эргээд ирэхдээ эрүүл ирэх нь хэд байх бол авч явсан шиг шалгаад эргүүлж өгөхгүйн мэдээж. Хэцүү ч юм даа ядуу байхын зовлон охиноо хүүгээ боол болгоод явуулахдаа хүртэл баярлаж байх гэж. Нэгэн япон эмэгтэй монгочууд бидныг тархины тураалтай гэж хэлсэнийг уучилмаар санагдаж байлаа.
МҮОНТ-ын ойрын мэдээгээр Солонгосчууд Монголын боловсрол шинжлэх ухаанруу нилээн орж байгаа бололтой. Нар сарыг зэрэг мандуулж өвгөдын алтан шарил дээр тариа тариж өгөх юм байхаа. Миний бодлоор хулгайч хоттой хонь руу орж байгаа мэт. Магадгүй маргааш бид Эх орондоо байнаа гээд та бидэнд нутаг заагаад сууж байх бий дээ. Олон мянган залуучууд Солонгос орныг зориж байгаа. Мэдээж тэдны оюун ухаан сэтгэл зүрх ариун гэгээлэг хүсэл мөрөөдөлөөр дүүрэн байгаа. Тэнд очиж сэтгэл зүрхээ гал халуун хангал насаа хамаг ариун нандин бүхнээ Солонгосчуудад өргөсөний хэрэггүй гэж хэлмээр. Одоогоос арав гаруй жилийн өмнө Солоногс орныг олон зуун залуучуудын л адил зориж байлаа. Мэдээж хэлгүй танилгүй чухам юунд итгэж явсанаа ойлгоход бэрх. Ганц итгэл бол хөхнөөсөө ч гарч амжаагүй хүүтэйгээ бас гэр бүлийхэнтэйгээ хүн шиг элэг бүтэн амьдрах л байсан. Тэднийхээ төлөө Урьдаа байгаа ямар ч саад бэрхшээл зовлон зүдгүүрийг ирээдүйн аз жаргалын төлөө дайраад гархад бэлэн тийм гал цогтой зоригтой бас гэнэн ээж байлаа. Ёстой тааралдсан бүхнээ хийж байсан. Бурхан харж хамгаалсан уу олон удаагийн үхэлийн ирмэг дээрээс аварагдан эргэж ирсэн. Бид Эх орондоо ядуу татуу тарчиг байдаг ч арай харахнуудтай жоомны үүрэн дотор амьдардаггүй. Жорлон угаалгын өрөө унталгын өрөө бүгд нэг дороо тайлбарлхад хэцүү. Гэхдээ маш их юм ойлгуулж ухааруулж өгсөн. Манайхан Солонгосыг сайхан орон гэлцдэг энэ үнэхээр өнгөц ойлголт хэдэн болсон болоогүй драм үзээд төрсөн сэтгэгдэл төдийхөн эсвэл нааш цааш явсан наймаачдын л бодол хүнийхээ хувьд бидны үздэг драмаас өдөр шөнө шиг ялгаатай байдаг. Захын солонгос хүнээс хараалын үг сонсох юу ч биш мэдээж хоолноос нь хороож байгаа юм чинь сонсох ёстой үг шиг л боддог байлаа. Эрх чөлөө хүний эрхийг ор тас гээсэн гэхэд хилсдэхгүйээ та Гадаад хүн учир танд үйлчилдэг хууль дэг журам байгүй тэр тусмаа хараар ажилалж амьдарч байгаа хүнд энэ тухай зүүдэлсэний ч хэрэггүй байдаг. Миний хамгийн зөв алхам бол олон улсын оюутануудын дунд орсон явдал байсан надад цоо шинэ хаалга нээгдэж гайхалтай сайхан өөр ертөнцийг олж хархад нээгдсэн зам байлаа. Солонгосчуудаас олж авсан юм гэвэл Надад толгой тохих л байсан элдвээр хэлх хараалын үгийг сонсоогүй юм шиг өнгөөрж сурсан байлаа. Бид боолын боол бэлтгэж байгаа юм шиг Солонгосчуудад тал засах ямарч эрх байхгүй санагддаг. Олон зуун шилдэг оюунлаг Монгол залуучууд тэдны боолоор ажилаад сууж байхад яаж бид тэдэнтэй энэ тухай ичэхгүй яриж байнаа. Ядуугын золон гэж ...

Sunday, July 10, 2011

Хөдөө нутаг сайхан - УГЖ Д. Банзрагч

Дэнж хотойтол наадах Монгол наадам эхэллээ.
Шинэ өглөөний мандах нартай уралдан босч, үүрийн туяатай зэрэгцэн тэнгэрт бүртийх жижигхэн үүлийг сайтар ажиглана. Тэр үүлний өнгө, ямар зүсмийн морь наадамд түрүүлэхийг хэлдэг гэлцдэг.
Унасан морио түрүүлж байна гэж зүүдэлсэн хүүхэд, уясан хүлгээ айрагданаа хэмээн бэлгэдэх уяач, ус нутгийнхаа адууг түрүүлнээ хэмээн догдлон хүлээсэн зон олон наадмын өглөөтэй маргааш золгоно.Энэ жилийн наадмын өнгө сайхан, наадамчдын сэтгэл тэнүүн. Монгол нутаг даяараа жаргал цэнгэлээр дүүрэн, Эх орон минь амгалан тайван байг. Энэ дэлхийн өнцөг булан бүрт амьдарч, сурч байгаа элэг нэгт ахан дүүс та бүхэн минь сайхан наадаарай.


Ш.Гүрбазар : Дугуй хээтэй наадам

Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж
Хөх торгон баадамтай хөлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодогоо зууван болтол дугтралцах
Есөн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ
Үйлийн үргүй хөөрхөн алтан шаргийн Цэрмаа
Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтол дэврүүлэхэд
Хатирч саарал морьных нь газар асгасан сүүлнээс
Хаан бугуйвч сүлжих шиг туурайн мөр хоцорлоо
Дэлгэр хэтийн наадам гурав хоног нижгэнэсэн
Дэвжээнийх нь дэнж дугуй хээтэй үлдлээ
Морь наргиа хоёр цуглах жамтай талбараас
Монгол газар шороо минь туурай хээтэйг ухаарлаа

Ийм сайхан Монгол наадмаа орхиж хэн чадах вэ дээ
Наадам гэдэг өөрийн хөг аялгуутай наадам эхлэх
Наадмын их өрнөл наадам тарах ч гэсэн
Надад олон янзын хөг аялгуу харагддаг юм
Алчуурын торгон сэжүүр дээр салхиар хийсэн амьсгааг
Айлын бүлээн бараанаас айраг ханхайх зуныг
Аав ижийгээ дагаад хөөрч гүйцсэн өдрүүдийг
Адуу хэмээх адгуус хйиморь болдог сүрийг би наадам гэж бэлэгшээдэг юм
Өвөр дүүрэн үзэмтэй наадмаар давхих сайхан
Өргөн сумын харчуудыг хараад нэгийн даваанд гармаар санагдана
Асар тойрос хийн алхаж ээ явах хүн хүнээс наадам сонсон холихжээ явах
Өлсөөгүй ч хуушуур айрагхан амс хийж
Өдөржин наадмын хүрээгээ тойрох л сайхан байдаг юм даа
Харин үзүүр түрүү булаалдас хийгээд наадам тарна гэхээр
Үрээ дагаад хөтлөөд уяачид буцна гэхээр
Үнсье гэлээ ч аз дутах тэр минь харьнаа гэхээр
Сумын захиргааны орой дэрэвсэн туг ганцаардах шиг
Сул асрын хормой нэвсэгнэх ямар уйтай гээч
Хорогдон хорогдох гал галын хөлөөр намар эхэлж
Хорлоогуайн их охин хүнтэй суучихдагсан
Дахиад наадам болохгүй юм шиг давчуурхыг яана
Шинийн хорьний өглөөнөөс зунаа хүлээж тайтгархад
Шингин сарны чимээнд жаргалд хорогсоод агшилхад
Нэмнээтэй ботгоны дэргэдээс эх нь холдохгүй юм шиг
Нэг л яваа насаараа наадмаа хүлээж жаргах юм да

Monday, May 2, 2011

Welcome to CampingYurts



Монголын соёл иргэншил бусдад булаалгаж буй бас нэг жишээ євєг дээдсийн соёлын vндсийг бусдын гарт ингээд өгөөд байж байх гэж.
Уламжлалт монгол гэрийг шар толгойтой ах хүү дуурайлган хийгээд, жуулчдад “майхан” маягаар борлуулах саналыг интернэтээр цацаад сууж байхын гэнэт гэдэн хөдлөв гэдэг шиг эгдүү хүрээд явчихлаа. Энэхvv нийтлэлд мэдээж монгол гэдэг нэрийг дурьдсан байсан хэдий ч, бас хэдийгээр монгол гэрийн тооно, унь, єрхийг монгол нэрээр нь нэрлэсэн байсан ч гэсэн нийтлэлийн эзэн нь нэг л єєрийнхєє сэдсэн цоо шинэ бизнес санааг єрєєлд сурталчилж буй маягаар бичсэн байхыг яана.

Ноён Уотерсийн хэлснээр тvvний тєрєлх муж болох Орегон – д юрт нь (энэхvv нийтлэлд гэрийг гэрээр нь биш vргэлж юрт хэмээн нэрлэж байгаа тул энэ хэвээр нь оруулав) маш тvгээмэл болоод байгаа бєгєєд аялагчид энд тэнд майхан биш юртан кэмп босгох болсон байна. Уотерсийн Юурт нь анхны загвартайгаа адилхан зєєвєрлєхєд хялбар бєгєєд нийт 12 фут (3,65 метр) хэмжээтэй, 120 паунд (54 кг) жинтэй тєдийгvй машин, тэрэгний дээр ачаад явахад тохиромжтой ажээ. Хэдийгээр АНУ-ын зарим газрууд юртыг барих зєвшєєрєл, баримтгvйгээс барихыг хориглож байгаа хэдий ч Уотерс энэ тал дээр шаргуу ажиллаж байгаа гэнэ . Єнгєрсєн жил Парист болсон Green Air Show хэмээх байгаль орчинд ээлтэй бvтээлvvдийн vзэсгэлэн дээр тавигдсан гэрийн загварыг хараад олон орны хvмvvс алмайрч, нарийн бvтцийг нь гайхширч байсныг энд тэмдэглэх нь зvйтэй байх. Гэрийн дээврийн бєєрєнхий хэсгийг нь Тооно (Tono), тойруулсан тулгуур модыг нь Хана (Khana) гэх бєгєєд хана, тооно хоёрыг холбосон моднуудыг нь Унь (Uni) гэж нэрлэдэг. Тvvнчлэн хаалганы хvрээ модыг нь NARS гэх бєгєєд гадуур нь цагаан єнгийн бvрээсээр хучдаг нь байгалийн гэрлийн хамгийн ашигтай цацрагуудыг шингээдэг ач холбогдолтой ажээ. Мєн хэрэглэгчдийн хvсэлтээр борооны ус нэвтэрдэггvй гялгараас авахуулаад хєвєн даавуун бvрээс хийх боломжтой юм байна.

Хvн хvний хэрэглээнээс хамааран, юртыг 12, 14 болон 16 фийт (3.65, 4.26, болон 4.87 метр) хэмжээтэй хийлгэж болох бєгєєд тухай бvрт бvхий л бvрэлдэхvvн хэсэг нь хэвээр байх юм. Харин нэмэлт тавилга, чимэглэлийг худалдан авагч єєрийнхєєрєє шийдэж єгч болно. Нэг юрт буюу гэрний vнэ нь 1,050 ам доллараас эхэлж байгаа гэнэ.

Адал явдал, эрсдэлээс айдаг хvмvvст зориулан мєн барьж, хураахад хялбар бєгєєд хэрэгтэй бvхнийг дотроо багтаасан гэрнvvдийг 1,700 доллараар худалдан авах боломжтой. Харин юуг ч нэмж худалдан авах шаардлагагvй, бvх зvйлийг багтаасан бvрэн тоноглогдсон гэрийг 1,900 доллараар захиалж байгаа аж.» захилагч муугүй байгаа бололтой нэг өдөр миний Гэр гээд ах хүү зогож байх юм байн л даа.

Thursday, April 28, 2011

Монголчууд

Хэн бичсэнийг нь мэдэхгүй ч зүгээр нэг уншаад өнгөрмөөргүй санагдлаа.

Mонгол нутагт айл бүрт хаан, хатан өсөн торниж, бидэнтэй байлдаж буй эрс өөрсдийгөө тэр нутгийн хаан нь гэж үздэгээс амь хайрлалгүй тэмцэлдэж чаддаг юм байна. Тэд хэдий арьс хөдөс нөмөрсөн ч дотроо хааны зэрэгт сэтгэж байгаагаас бид дийлдэггүй юм байна


Хэдэн зууны өмнө монголын дайчин эрсийг дийлж чадаагүй дорны нэг их хаан нэгэн туршуулыг явуулсан юм гэдэг. Түүний үүрэг даалгавар нь монгол эрсийн дайчин, эрэмгий, эх оронч шинж чанар хаанаас бүрдэн бий болдог, яагаад нүүдэлчин эрсийг зэр зэвсгийн илүүгээр ч дийлж чадахгүй байгаагийн ул суурийг олж сул талыг илрүүлэх байжээ. Тэр хүн монголын нутгаар хөндлөн гулд таван жил явсан гэдэг. Тэгээд буцан ирж хаандаа бараалхан ингэж хэлсэн юм гэнэ: Агуу их хаан минь ээ. Таны тушаалаар монгол эрсийн уугуул нутагт таван жил амьдарлаа. Нэг л зүйлийг ойлголоо. Монгол дайчин эр бүрийн ард ухаан төгс хатан байна. Тэр хатан болгон хүү төрвөл чи бол монголын хаан. Чи дайчин эр болж монгол эх орноо хамгаалан тэмцэх ёстой гэж сургаж өсгөдөг юм байна. Охин төрвөл чи бол монголын хатан. Чи дайчин монгол эрийн хатан байж үр хүүдээ хааны болон хатны зэрэгт өсгөх ёстой гэж сургадаг юм байна. Тиймээс ч монгол нутагт айл бүрт хаан, хатан өсөн торниж, бидэнтэй байлдаж буй эрс өөрсдийгөө тэр нутгийн хаан нь гэж үздэгээс амь хайрлалгүй тэмцэлдэж чаддаг юм байна. Тэд хэдий арьс хөдөс нөмөрсөн ч дотроо хааны зэрэгт сэтгэж байгаагаас бид дийлдэггүй юм байна. Бид нэг дайчин эрийг устгахад ард нь арван хаан өсөн бойжиж байдаг юм байна гэжээ.

Бид үүнээс их сургамж авах ёстой юм шүү. Эмэгтэй хүн үр хүүхдээ яаж өсгөх тухай агуу ухаан энэ домогт бий. Тиймээс би амьдралын надад өгсөн бүрийг нандигнан, хэн нэгний хорт сэтгэлийг оруулахгүй амьдрахыг хичээдэг. Амьдрал надад хамгийн сайн сайхан гэсэн бүхнээ өгсөн.

Tuesday, March 15, 2011

Чонон сүлд

Mонголд очоод хэд хэдэн найзуудтайгаа уулзаж естой соёлыг гайхаж бас найз нараараа бахархаж билээ. Монголдоо кино од болон гялалаж яваа найруулагч жүжигчин Жамънсүрэн маань төрийн шагналт зохиолч Д.Норов гуайг танилцуулж улмаар Монголынхоо урлаг утга зохиолын талаар амттай гэгч яриа өрнүүлж Чонон сүлд гэж ном уншсан уу уншаагүй бол уншихад зүгээр ном шүү гэж санал болгсоноор номын эрэлд гарлаа яг хайгаад явтал олдсонгүй харин нисэхийн '' Duty free"- ээс олж аваад уншиж эхлээд удаагүй байгаа ном сонирхолтой миний л мэдэхгүй үг хэллэг ихтэй гайхалтай сайханаар бичсэн зохиол байнлээ Энэхүү номыг БНХАУ-ын зохиолч Жян Рүний "Чонон сүлд" номыг Монгол улсын нэрт хятад судлаач Д. Болдбаатар орчуулж, "Дэлхийн сонгодог зохиол" цувралын 51 дэх ном болж Монголд хэвлэгдсэн байна. Зохиолч Жян Рүний талаар товч дурдахад, тэрээр 1946 онд Бээжинд төрсөн. Жян рүн гэдэг нь түүний бичгийн нэр бөгөөд жинхэнэ нэрийг нь Люй Жяминь гэдэг. "Чонон сүлд" номоо 1997 оноос 2004 онуудад бичиж дуусган хэвлэлд гаргаснаар 30 гаруй орны хэлээр 100 гаруй орны сая сая уншигчдын ширээний ном болж чаджээ мөн орчуулсан Д.Болдбаатар гайхалтайгаар Монгол хэлрүү хөвөрүүлсэн санагдсан.
Уг номыг Холливудын нэрт кино найруулагч Я Ке Ану дэлгэцийн бүтээл болгон гаргахаар ажиллаж байгаа юм байна. Энэ номын радио бичлэгийг Өвөр Монголын нэвтрүүлэгч Оюунчимэгийн уншсанаар энд дарж интернэтээс аудио хэлбэрээр (өвөрлөгч аялгаар) сонсоорой.


Tuesday, January 18, 2011

Эр хүн

Сайхан монгол эр хүн тандаа

Унаад босохдоо гараас тань атгаж өндийдөг болохоор
Урсах нулимсаа энгэрт тань шингээж хугасалдаг болохоор
Ухаанд тань биширч бүсгүй заяагаа даатгадаг болохоор
Уяхан сэтгэлд тань хайраа шингээн жаргадаг болохоор
Ууж холын бодолтой эр хүн тандаа бүсгүй би хайртай байдаг юм
Саран ижий тань таны л дэргэд жавхааждаг болохоор
Саальчин бүсгүй таны л хажууд жаргадаг болохоор
Сайртай үрс өөрийн тань л өвөрт өсдөг болохоор
Сул хээр азарга таны л сүрэнд номхордог болохоор
Сайхан монгол эр хүн тандаа бүсгүй бид хайртай байдаг юм
Аавын нөмөрт хүүхэд насаа элээж торнисон болохоор
Амрагийн болзоонд бүсгүй болж гоёхон насаа угтсан болохоор
Ханийн заяанд ядам хурууг минь хатан сүйхээр гоёсон болохоор
Хонгор үрсийг минь эцгийн хайраар ивээсэн болохоор
Ханагар сайхан монгол эр хүн танд бүсгүй би хайртай байдаг юм
ж.Дулмаа


Saturday, December 25, 2010

Хөвсгөл.

Та бүхнийхээ амарлтанд үзэгслэнт сайхан нутгийнхаа нэгээхэн хэсгээс үзүүлэхээр оруулж байн та бүхэнд сэтгэлийн тайвширал хараад дуу алдам бишрэл гайхалыг түрүүлхүүц Хөвсөл нутгаар аялаарай


Beautiful khuvsgul lake - My Native Land


Lake Khuvsgul, with its Russian cousin Lake Baikal, lies along a relatively recent north-south faultline in the Earth's crust. Like Baikal, Khuvsgul is of enormous depth - the deepest lake in North Asia, up to 900 feet deep with a surface area of some 2700 square kilometres.




The Khuvsgul Aimag province, northernmost in Mongolia, is centred around its most distinguishing feature, the pristine Lake Khuvsgul. The province is also remarkable, however, in that it represents one of the most direct and contemporary convergences of the ancient shamanic and relatively modern (12th century) buddhist cultures of Mongolia.

Here in Khuvsgul can still be found large populations of people from the old tribes - Buryat, Uriankhai, Darkhad, and Tsaatan - the reindeer people. They have lived here since pre-history, their traditional ranges extending northwards into Siberia.


The Tsataan way of life shares much in common with that of the American Indians, who made the crossing to America from these parts across the Bering Strait, whilst it was frozen under the last Ice Age.

The Tsataan prefer to live in deerhide tepees rather than ger tents, and their totemic 'deerstones', carved with the deer that are said to guide the dead into the underworld, still dot the Khuvsgul landscape




Winter around Khuvsgul lake

Winter finds the lake under more than a meter of ice, though it still teems with fish species. The surrounding countryside is a joy for the explorer - clean air, quiet glades in the taiga forest, sweeping mountainside, and the play of gentle sunlight on the waters of this lonely mere.

Lake Khuvsgu


Saturday, December 11, 2010

The parlement of Mongolia -1


Гомбосүрэнгийн Галбадрах

Xийрхэл дор мөхөж буй миний Монгол;
Монголчуудыг аймшигт хийрхэл, утга учиргүй "шунал, тэчьяадал" Бандгар бандгар "жееп'-үүд, тансаг тансаг харшууд, булга минж нөмөрсөн эхнэр хүүхнүүд, бардамнаж гайхуулах үнэтэй хөөрөг, aлт мөнгөн эдлэл" нэрийн хуудас". Энэ "нэрийн хуудас"-ууд л эгэл жирийн иргэдийг хүртэл өмссөн хувцас, унасан машин,, зүүсэн зүүлтээр нь бие биенээ ялгаварлан гадуурхах их хийрхэлд хөтөлж байна. Эгэл жирийнээрээ байх, эгэл жирийнээр амьдрах боломж хүслийг энэ заваан жишиг эвдэж Монгол орныг мөхөл рүү хөтөлж байна.
Үүнтэй санал нэг байна.
-за ингээд эх бичлэгийг та бүхэндээ хүргэж байна.


-Монголд олон нийтийн сэтгэцийн хямрал нүүрэлжээ. Ардчиллыг дэмжиж, ардчиллаас хүлээж байсан олон үнэт зүйлс алдагдаж, нийгмийн шударга бус харилцаа, баяглийн тэгш бус хуваарилалт, хууль бус хандлагууд ихээр мэдрэгдэх болсон нь олон нийтийг машид бухимдуулж байна. Улстөрчид, төрийн эрх баригчид энэ байдлыг олон янзаар тайлбарлаж, олон янзаар учирлаж байгаа ч энэ нь хүмүүсийн амьдралын бодит байдалтай огт авцалдахгүй байгаа болохоор үнэмшил төрүүлэхүйц байж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл тайлбар, бодит байдал зөрөөд байна.

Би ч гэсэн заримдаа гайхдаг юм. Өндөр боловсролтой, зөв бодол санаатай, шударга ёсыг эрхэмлэгч олон олон залуус, улстөрд орохоороо дуугаа хурааж, царайгаа барайлган хэсэг байзнаснаа хэсэг хугацааны дараа энэ байдалдаа уусч орхидогийг. Цэнгэг голын усанд тааваар сэлж явсан хүн, гэнэт бохир устай шавар намган дунд орохоороо, айж балмагдан дуугаа хурааж орхих мэт.

Бид улстөрчдийг, хэн нэгэн зүтгэлтнийг харааж зүхээд яах ч билээ. Энэ бүхэн эцсийн эцэст хүндээ бус, тогтолцоондоо байгааг бид мэдэрч эхэлж байна. Энэ тогтолцоог өөрчлөх амаргүй хэдий ч ядаж л илчилж, хариуцлага тооцохыг шаардаж эхлэх хэрэгтэй байна. Мөн энэ тогтолцоог өөрчлөхийн тулд дуугарч байх хэрэгтэй байна. Бидэнд баримт байхгүй ч, яг амьдрал дээр бидэнд олон зүйл мэдрэгдэж байгааг тэдэнд сануулж л байх хэрэгтэй байна.

"Нам" хэмээх хүлээс

...Өнөөгийн бүх л нийгмийн тогтолцоонд, улстөрийн намаар дамжуулан төрийн эрх мэдлийг авч удирддаг нийтлэг жишиг буй. Харин нам нь улс орны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, үүнийг хэрхэн засч сайжруулах хөтөлбөрөө боловсруулан ард олонд тайлбарлана. Тэрхүү хөтөлбөр болон үзэл баримтлал нь ард олонд таалагдвал, тэд тэднийг сонгож, төрийн эрхийг барьж бодлогоо хэрэгжүүлэх боломжийг нь олгодог. Бас хариуцлага тооцно.

Харин Монголд ардчилал ялсан сүүлийн 20 жилд Монголын төрийг "салж" нэг "нийлж" нэг удирдан жолоодсон МАХН /одоогийн МАН/, АН энэхүү үндсэн зарчмыг алдагдуулж эхэлж байна. Тэд улстөрийн намыг "бизнес" хийх талбар болгон хувиргаж, төрийн эрх мэдэлд хүрэх сонирхлыг "дуудлага худалдаа" болгон өргөжүүлж, эрх мэдэлд хүрсэн хойно нь намын "хүүхэлдэй" болгон тоглуулж байна.

Улстөрд орохын тулд намд их мөнгө "хандивлаж", /тал нь намын удирдлагуудад хахууль болон очно/ их мөнгө өгсөн дарааллаараа удирдах зөвлөлд нь багтаж, сонгуульд нэр дэвших эрхтэй болох. Сонгуульд ялахын тулд нэмж их мөнгө зарцуулж, энэ хэрээрээ илүү их эрх мэдэлд хүрэхийг хичээнэ. Эрх мэдэлд хүрсэн хойноо, энд зарцуулсан мөнгөө эргүүлж олон "шархаа нөхөх", илүү ихийг олж бусдад "арилжих" боломжийг энэ намууд олгож байгаа нь нууц биш болжээ.

Нэг үлгэр байдаг даа." Үнээ надад сүү өгөөд, сүүг нь би мууранд өгч, муур хулганыг хөөгөөд, хулганыг явахаар нь хөеөг нь авч ард олноо тэжээнэ" гэх маягийн үлгэрийг тэд ярьцгаадаг юм. Нэгэн цагт адилхан жирийн амьдралтай байсан найз нь улстөрд ороод гэнэтхэн "тасартлаа баяжиж", өөрийнх нь ажил амьдралд нөлөөлөхүйц эрх мэдэлтэй болоод ирэхээр, хэн ч түүн шиг болохыг хүснэ. Тэгээд л бизнес хийж олсон жаахан мөнгөө улстөрд "хаяж", амар хялбар аргаар, их эрх мэдэл дунд "бизнес" хийн баяжихыг хүсч мөрөөдөцгөөнө. Зарим нь "шатна".

Монголын улстөрийг бизнес болгон хувиргасан үйлдлийн "загалмайлсан эцэг" гэгддэг Н.Энхбаяр өдгөө гэнэт ихээр "гэгээрч" , улстөрд эргэн орохоор "улайрч" байгаа нь энэ л тогтолцооны муу үр дүн. Үгүй гэж үү?

Алив хууль бус үйлдэл бүхэн, ийм үйлдлийн "баримт" бүхэн, хэн нэгнийг хэн нэгний "барьцаа", бас "хүлээс" болгон хувиргадаг. Үнээнээс авсан сүүгээ мууранд өгч, хулганыг муураар хөөлгөчихөөд, хулганы хөеөг ард нийтэд өгөлгүй өөрөө аваад завшчихсан тэрээр байнга барьцаа, хүлээсэнд байдаг аж. Хааяадаа сэтгэл нь бага зэрэг "шаналж", ичсэндээ хацар нь бага зэрэг "улайвч", " дүүрсэн хэрэг дүрээд л үхье" гэдэг шиг арчаагүй байдалд ордог аж.

Олон олон залуусыг ийн хүлж байгаа, энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байнаа.

Энэ намуудын удирдагчид болон тэднийг дагалдан баясагчид "МАН, АН ууд л Монгол орныг хөгжүүлж чадна. Гурав дахь улстөрийн хүчний орон зай Монголд байхгүй" хэмээн байнга сурталчилж, ард олны сэтгэхүйг "угааж" байна.

Тэд хичнээн янзаар тайлбарлацгааж, "нэрээ сольж" , " нармайгаа нээлцээд" ч энэ бүхнийг өөрчилж чадахгүй гэдгийг өнгөрсөн 20 жил харууллаа. Тэд өдгөө хүлээсээ улам ч чангалж, хуулиар халхавчлан бүх зүйлийг хийж чадах туршлага суусан нь харин үнэн. Тэд одоо хэр нь хулганы хөеөг булаан авч, хувааж завшихад дуулж хуурдах, уралдаж тэмцэлдэх авьяас билэг ч хэрэг болно гэж тооцож буй бололтой.

" Бүлэглэлийн ашиг сонирхол" хэмээх шахалт

...Ямар нэгэн байдлаар улстөрд орж амтыг нь мэдрэх, шийдвэр гаргах эрх мэдэл, идэж завших их боломжууд нь, адил сонирхолтой хүмүүсийг нэгтгэдэг аж. Хууль бус үйлдлийг хууль ёсны болгон харагдуулах, хожим ирж болох хариуцлагаас мултрахын тулд тэд бүлэглэл болон нэгдэцгээж байна. Үзэл бодол, ёс зүй, хүнлэг чанар зэргээс огт хамаарахгүйгээр зөвхөн "шунал" тэднийг нэгтгэж байгаа.

Улстөрд байхыг хатуу хориглосон "ашиг сонирхлын зөрчилтэй" хүмүүс, ашиг сонирхлынхоо төлөө нэгдэцгээж, хууль болон ёс зүйг зөрчиж байгаа нь өдгөө нэгэнт ил болжээ. Тэд үүнийгээ "фракц", "бүлэглэл" гэж янз янзаар өхөөрдөн нэрлэх аж. УИХ-ын гишүүдээс Х.Тэмүүжин л үүний төлөө дуугарч, үүнийг хууль зүйгээр зохицуулахыг оролдож байна.

...Хоёр хулгайч уулзаад ярилцаж байна гэнэ. "Ойр хавьд хулгай хийчихмээр айл олдохгүй нээ. Чи манайхаас, би танайхаас хулгай хийе. Тэгээд олдсоноо зараад хамтдаа наргия". Фракц, бүлэглэлүүдийн хамтын ажиллагаа нэг иймэрхүү. ХЗХ-ны луйвар, ямаанд олгосон мөнгө, уул уурхайн ашиглалтын хууль, газар хувьчлалын хуудуу, тэрбүмын хуваарилалт, банкны дампуурлууд...Бидний мэдэх, мэдэхгүй, бидэнд мэдрэгдэж байгаа олон хууль бус үйлдлүүд, бүлэглэлүүдийн ашиг сонирхол дээр тулгуурласан тохиролцоо, наймаалцал дээр явагддаг болж байна.

-"Манай оруулсан хуулийн төслийг та нар дэмжвэл, танай оруулж ирэх хуулийн төслийг бид дэмжиж болох юм. Эс тэгвэл аль аль нь батлагдахгүй унах болно". Хууль батлагдсан нөхцөлд хулгай хийсэн үйлдэл нь хуулиар хамгаалагдан баталгаажина. Харин тэд хулгайлж завшсан ашгаасаа бусдад бага зэрэг "хүртээж", өөрсдөдөө ахиу авцгаана. Харин дараа нь "аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ". Батлагдсан хэрнээ хэрэгждэггүй, хэрэгжиж байгаа хэрнээ олон нийтэд хүртээлгүй олон олон хуулийн заалтууд үүний тод жишээ.

Бандгар бандгар "жееп'-үүд, тансаг тансаг харшууд, булга минж нөмөрсөн эхнэр хүүхнүүд, бардамнаж гайхуулах үнэтэй хөөрөг, хурдан хүлгүүд эдний " нэрийн хуудас".

Энэ "нэрийн хуудас"-ууд л эгэл жирийн иргэдийг хүртэл өмссөн хувцас, унасан машин,, зүүсэн зүүлтээр нь бие биенээ ялгаварлан гадуурхах их хийрхэлд хөтөлж байна. Үүний уршгаар хүмүүс, чихрийн амтыг нь мэдрэхгүйгээр, гоёмсог цаасаар нь үнэлж худалддаг болжээ. Цаас нь гоёмсог байвал, доторхи амт нь огт хамаагүй аж.

Эгэл жирийнээрээ байх, эгэл жирийнээр амьдрах, эгэл жирийнээр бусадтай харилцах боломж хүслийг, бүлэглэлүүдийн энэ заваан жишиг эвдэж, монголчуудыг аймшигт хийрхэл, утга учиргүй "шунал, тэчьяадал" руу түлхэж байна.

Эрүүл саруул сэтгэлгээ энэ хийрхэл дор мөхөж буй. Хэн үүний төлөө хариуцлага хүлээх юм бол?

"Толгойгүй шунал"

УИХ-ын гишүүд хууль боловсруулан батлах үүрэгтэй болохоос, мөнгө захиран зарцуулах үүрэггүй. Сонгогчдодоо таалагдах, тойрогтоо асуудал шийдэх нэрийн дор УИХ-ын гишүүдийн мэдэлд хуваарилагддаг мөнгө 10 саяас 1 тэрбүм төгрөг болтлоо өсчээ. Ерөнхийлэгч нь хориг тавиад ч, ард олон халаглаад ч, аманцар нэг нь ичээх гэж оролдоод ч дийлдсэнгүй, энэ "шунал".

Хэдийгээр төсөвт суулгадаг, ямар нэгэн багцад хамааруулдаг гэж янз янзаар тайлбарладаг боловч, үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүний үзэмжээр зарцуулдаг болохоор, яаж ч бодсон энэ тэдний л мөнгө болон хувирдаг. Анхандаа С.Оюун, З. Энхбөлд, З.Алтай, Э.Бат-үүл нар эсэргүүцэж байсан боловч аргагүйн эрхэнд хүчин мөхөсдөж, "дуугаа хураацгаасан". " Сохрын газар сохор, доголонгийн газар доголж явах " монгол заншлаа санасан хэрэг байх л даа.

Монголд жишиг болсон "авилгалын 10%" түүнээс ч их мөнгийг тэд энэ боломжоосоо хувьдаа завшиж байгаа нь нууц биш. 1 тэрбүмийг хэрхэн зарцуулсан тухай УИХ-ын гишүүдийн зарим тайлангийн хэсэг олон нийтийг үнэхээр бухимдуулсан. Нийтийн бие засах газар, барилгын засвар, дээврийн хучилт, худаг, сургуулийн сандал ширээ, компьютер, хүүхдийн тоглоом...Үүнийг цагаандаа гарсан " шунал" гэхээс өөрөөр юу гэж нэрлэх юм бэ?

Сайн анчин "нэг сумаар 2 туулай алсан" тухай яриа байдаг. Харин УИХ-ын гишүүд 3 туулай алж чаддаг болжээ.

-Энэ мөнгийг ингэж зарцуулснаар тойрогтоо их зүйл хийж байгаа гэх үнэлгээ авна

-Энэ мөнгийг ингэж зарцуулнаар цалингаасаа гадуур хууль бус орлого олж, хувийн амьдралаа дээшлүүлнэ

-Энэ мөнгийг ингэж зарцуулснаар дараагийн сонгуулийн сурталчилгаагаа хийж амжина

Хэрэв энэхүү 76 тэрбүм төгрөгийг өнөөгийн нөхцөлд ард олны өмнө тулгамдаад байгаа, нийгмийн шинжтэй олон асуудлыг шийдэхэд зарцуулбал өнөөгийн бухимдлын олон шалтаг багасах сан. Ядаж л эмчилгээ оношлогооны орчин үеийн нэг том төв ч хэрэгтэй байдаг. Энгийн хүнд төрж байгаа ийм бодлыг, эрх барьж байгаа тэд бодож шийдэж чадахгүй байгааг "толгойгүй шунал" гэхээс өөрөөр юу гэж нэрлэх вэ? " Мунхаг хүнд мөнгө өгвөөс үрдэг, ухаантай хүнд мөнгө өгвөөс өсгөдөг".

Эрүүл саруул ухаантай улстөрчид, үүний хаана явааг бид ойлгохгүй байна.

Хариуцлага үгүйн "даврал"

Сүүлийн 20 жилд Монголын улстөрчид, төрийн эрх баригчидаас хариуцлагагүй ажилласны төлөө, олон нийтийн эрх ашигийг хохироосны төлөө, худал амалж иргэдийн сонголтыг тохуурхсаны төлөө хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Ямар нэгэн хэмжээгээр хууль бус үйлдэл хийснийхээ төлөө "захиалгаар' ч гэлээ " нотлогдсон' -ы төлөө Л.Гүндалай, Б.Жаргалсайхан, Ц.Хүрэлсүх нар шалгагдаж байгаад "чимээгүй" болцгоов. Нисдэг тэргээр үнэг хөөж яваад унагааж осолдуулсны төлөө УИХ- гишүүн асан Батаа ямар ч хариуцлага хүлээсэнгүй. 7 сарын 1 ний үймээнд буруутгагдсан атлаа Магнай, Батзандан нар АН-д элсээд " чимээгүй". Aвилгал завшилтын олон хэрэгт сэжиглэгдсэн атлаа экс ерөнхийлэгч Н.Энхбаяр "сураггүй".

Энэ бүхнийг төсөөлөх ахул энэ нийгэмд айдас, дарангуйлал мэдрэгдэж байна. Шударга байдал, ёс зүйн оронд өш хонзон, сүрдүүлэг ноёрхож байна. Улстөрийн нам, сонирхлын бүлэглэлүүд хуулиар далайлган хэн нэгийг "аврах", "алах"-ыг шийдэж байна. Хариуцлагын тогтолцоог "наймаалцал" болгон хувиргаснаар тэд, Монгол орныг айдсын манангаар" хучиж", дарангуйллаар "сүрдүүлж", эрээ цээргүй байдлаа "илэрхийлж" байна. Намууд бие биедээ хяналт тавихын оронд, ашиг сонирхлоороо нэгдэж, Монгол орны ирээдүйд хохирол учруулсаар байна.

Тэд яагаад үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёсгүй гэж?

-Сонгуульд олны саналыг авахын тулд, ямар ч тооцоо судалгаагүй, үндэслэлгүйгээр

ард иргэдэд 1-1.5 сая төгрөг бэлнээр жил бүр өгч байна гэж амалж, одоо хэр амлалтаа биелүүлж чадахгүй байгаа учраас

-Ард иргэдийн амжиргааг сайжруулах, тэдэнд ажлын байр бий болгон өөрийгөө хөгжүүлэх боломж, эх орондоо амьдрах боломж олгохын оронд, амалснаа биелүүлэх нэрээр, бага хэмжээний бэлэн мөнгө тарааж ард иргэдийг арчаагүй архичин, мэдлэггүй мунхаг, тэмүүлэлгүй тэнэг болгох зам руу түлхэж байгаа учраас

-Уул уурхайн хөгжил, байгалийн баялгийн ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт нэрийн дор, Монгол орны хөрсөн доорхи үнэт баялгийг хайр гамгүй, судалгаа тооцоогүй, ирээдүй рүү хандсан бодлогогүйгээр зарцуулах эхлэлийг тавьж байгаа учраас

-Энэ бусармаг үйлдэл нь Монголын ариун дагшин байгаль орчин, түүх соёлын дурсгалт зүйл болон, монгол уламжлалт зан заншил, монгол сэтгэхүйд муугаар нөлөөлж эхэлж байгаа учраас

-Эдний бий болгосон нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт, хуулийн шударга бус хэрэгжилт, авилгал хээл хахуулийн гамшжигт сүлжээ нь Монголын олон олон иргэдийн өөртөө итгэх итгэл, өөрдөг хүсэл мөрөөдлийг унтрааж, улмаар гадаад орон руу дүрвэх их нүүдлийн шалтаг болж байгаа учраас.

Энэ бүх үйлдлүүд Монгол орны Үндсэний аюулгүй байдал, улс орны бүрэн бүтэн байдалд аюул учруулж болзошгүй байгаа учраас эдгээр намуудыг татан буулгаж, хөрөнгийг нь хурааж, хариуцлага хүлээлгэх ёстой. Бид тэгж чадваас олон олон хүмүүс намын хүлээснээс салж, эрүүл саруул сэтгэлгээгээр өөр хоорондоо нэгдэж, шинээр намуудыг байгуулж, өөр хоорондоо шударгаар өрсөлдөж, зөв сонголт хийх боломжийг бүрдүүлж чадах болно. Монгол орныг хөгжүүлэх боломжийг мөнгөөр бус мөрийн хөтөлбөрөөр нь олгож, эргээд хариуцлага тооцдог болох шаардлага өнөө үед үнэхээр зүй ёсоор гарч байна.

Хэрэг хуучирдаггүй

Олон олон сайхан залуус улстөрд ороод , зөв шийдвэр гаргахад нөлөөлж чадахгүй байгаа тухай хүмүүс янз янзаар л төсөөлж байгаа. М.Саруул-Эрдэнэ саяхан "Киттигийн аллага, Ерөнхийлэгчийн хориг, 76 мангуу" нэртэй нийтлэлдээ өөрийн төсөөллөө илэрхийлсэн байсан. Ихэнхи уншигчид тэдэнд дургүйцэж байгаа сэтгэгдлээ "76 мангуу", "76 ямаа" гэхчилэнгээр илэрхийлж байгааг бид анзаарч байна. Харин тэд ийн нэрлүүлж байгаадаа нэг л санаа зовохгүй байгаа янзтай.

Гэхдээ мэдээж эрүүл саруул ухаанаар асуудалд хандаж байгаа хүмүүс бишгүй байгаа. Харамсалтай нь тэдний дуу хоолой нэг л "сулхан", харц нь нэг "гунигтай', үйлдэл нь нэг л "сулбагар". Tэднийг буруутгаж байсан хэдий ч, яг энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр бид юу ч хийж чадахгүй нь өдрөөс өдөрт ойлгогдож байна.

Олон хүмүүс болон тэд, өнөөгийн хөгжлийн их ололтыг өөрсдийн үйлдэл мэтээр сурталчилдаг. Чухамдаа ардчиллын хөрс байгаа нутаг оронд хэн удирдахаас хамаарахгүй хөгжиж байдаг олон боломжууд бий. Тэр бол технологийн болон мэдээллийн ололт амжилтууд. Хүссэн ч эс хүссэн ч бид урагшаа л явж байх учиртай. Харин үүнээс илүү олон боломжуудыг бид хамтдаа бус, зөвхөн тэд завшиж байгаад л энэ тогтолцооны гай байгаа юм. Харин бид өөр хоорондоо хараалцаж зүхэлцэлгүйгээр, эвлэлдэн нэгдэж, өөрсдийн их боломжийн төлөө чадах бүхнээ хийж байх хэрэгтэй мэт. Ноёдыг яг л нүцгэнээр нь харж байх хэрэгтэй мэт...

Тэд өнөөдөр энэ байдлаа мөнхийн мөнхөд ийм байх юм шиг л санаж, эрээ цээргүй авирлаж байна. Нам хэмээх хүлээсний дор, бүлэглэлийн ашиг сонирхлын төлөө, толгойгүй юм шиг шуналын гайгаар, хэзээ ч хариуцлага хүлээхгүйгээр дураар аашилж байгаа та нарт хариуцлага хүлээлгэх цаг ирэх л болно. Монгол орны язгуур эрх ашигт харшилж, нутаг орны бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, хөгжлийн хурдацад саад болж, монгол хүмүүсийн итгэл сэтгэлийг сэвтээсний төлөө заавал хариуцлага хүлээлгэх болно.

ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ. ТҮҮХ УУЧИЛДАГГҮЙ.

Monday, December 6, 2010

Tim Cope Journeys

Монголоос Унгар улс хүртэлх 10,000 км зайг мориор 3 жил гаран туулж
The Trial of Genghis Khan баримтат кино бүтээлээ бүтэн 6 жилийг зарцуулан хийсэн Tim Cope Journeys.

Monday, November 29, 2010

Алтан Товч

Алтан Товч номыг блог хуудсандаа заллаа. Монгол хvн бvрийн уншиж, мэдвэл зохих номын тоонд зvй ёсоор ордог энэ номыг эндээс тvвэггvй уншна уу.
Жич: томруулах болон хуулж авах боломжтой болно (томруулахын тулд баруун дээд булан дээрх тэмдэгт дээр дарна уу)



Sunday, November 21, 2010

Яруу тøгс сурууштай

Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав

Ачлахын дээдээр ачлууштай нь
Ээж, аав, эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав

Ялахын түрүүнд ялууштай нь
Бие, хэл, сэтгэл гурав
Яруу төгс сурууштай нь
Яриа, дуу, хөгжим гурав

Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие, хэл, сэтгэл гурав
Эгнэгд тордож явууштай нь
Билэг, ухаан, чадал гурав
_
Бадарч дээшлэхийн үндэс нь
Сэрэх, санах, тэмүүлэх гурав
Баларч дордохын тэмдэг нь
Унтах, мартах, тэрслэх гурав

Ажиллах цагийн хэмнэл нь
Өглөө, өдөр, орой гурав
Амьдрах цагийн хэмжээ нь
Балчир, идэр, өтөл гурав

Мөчид хоосны жишээ нь
Өнгө, мөнгө зэрэглээ гурав
Мөнх бусын дохио нь
Өтлөх, элэх, буурах гурав

Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг, чадвар, дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн, түргэн, даамай гурав

Тэтгэх горимын эх нь
Наран, саран, хайр гурав
Тэжээх шимийн үндэс нь
Гал, ус, газар гурав

Үйл бүхнээс эрхэм нь
Бодох, туурвих, дэмжих гурав
Үнэн бүхний туйл нь
Төрөх, орших, үхэх гурав

Sunday, October 31, 2010

Америкийн армийн Монгол дайчин

Үнэхээр ухаалаг сайхан залуугаар бахарахгүй байхын арга байсангүй ээ естой л эрч хүч агуу бүхэний эхлэл үндэс соеолж буй энэ бизээ ...

"чи миний гутлыг өмсөөгүй байж, намайг яаж алхахыг мэдэхгүй шүү дээ" гэж хэлдэг. За тэгээд миний хэлдэг хэдэн үг бий. "АМЬДРАЛ АУГАА САЙХАН. ГЭХДЭЭ ЗӨВ АМЬДРАХ НЬ ХАМГААС ХЭЦҮҮ".

Xөөрөлдсөн;
Гомбосүрэнгийн Галбадрах

Нэг. Намтрын товчоон

Рэнцэндоржийн Хосбаяр:
-1979 онд Улаанбаатар хотноо төрсөн
-Дарханы 9, 14 Улаанбаатарын 20, 38-р сургуульд суралцаж байсан
-1997 онд АНУ-д анхны солилцооны хөтөлбрөөр ирж, 1997-1998 онд Mountainburg, AR High School-д суралцсан
-2000-2002 онд University of Arkansas Watton business School-д элсэн оржээ
-2002-2007 онд Америкийн армийн тэнгисийн явган цэрэг /US Marine/-т алба хаасан
-2007-2009 онд буцаж Арканзасын ИС-д суралцан төгсгөжээ
-2009 оноос US Marine Corps -д ахлагчаар ажиллаж, одоо офицер болохоор бэлтгэж байна. Одоо Виржина мужид эхнэр 2 хүүхдийн хамтаар амьдарч байгаа.

Хоёр. Зорилгоос зорилго руу

Г.Г-Сүүлийн үед монгол залуус гадаадад ихээр гарч, өмнөө зорилго тавин сайн суралцаж, амжилттай ажиллаж байгаа нь анзаарагдаж байна. Энэ бол их боломж. Тэд үнэхээр хурдан хөгжиж, бас өөрчлөгдөж байна.
Р.Х- Залуу хүний амьдралын утга учир, хөгжил дэвшил, байгаа боломжоо бүрэн дүүрэн ашиглах чадвар, амжилт гаргах үндэс нь өмнөө тавьсан зорилгоос ихээхэн хамаардаг. Би анх АНУ-д суралцаж байхдаа армид явахыг хүссэн. Арми дотроо хамгийн нэр хүндтэй, мөрөөдлийн гэж хэлж болох тэнгисийн явган цэрэгт /ТЯЦ/ орохсон гэж мөрөөдсөн. Их шалгуур давж байж ТЯЦ-д тэнцээд олон олон залуустай өрсөлдөж байж өндөр чадвар эзэмшихийг, дараа нь дайнд оролцохыг, дараа нь офицер болохыг хүссэн. Энэ болгон миний амьдралын зорилго болон хувирч байлаа.
Бас хажуугаар нь сайн сургуульд суралцаж, өндөр боловсрол эзэмшин өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн. Хэдийгээр амаргүй байсан ч, зорилгодоо хүрэхийн тулд их ч хөдөлмөрлөж, их ч тэвчиж, их ч өрсөлдсөн. Одоо эргээд харахад энэ бүх мөчүүд зорилгоос зорилго руу тэмүүлсэн мөрөөдлүүд байлаа. Одоо ч зогсолтгүй л мөрөөдөж, зорьж тэмүүлж байна. Энэ л амьдралын их утга учир юм даа. Бас амьдралын хөтөч юм.

Г.Г- Мэдээж хүн болгон адилгүй. Зарим нь уйгагүй зүтгэн байж амжилтад хүрч байхад, зарим нь ямар ч зорилгогүй өдөр хоногийг өнгөрөөж л явна.
Р.Х.-Манай монголчууд аугаа ард түмэн. Гэхдээ өнөө үеийн залууст ажиглагдаж байгаа муу тал нь өөрийгөө зовоохгүйгээр амар хялбар амьдрах мөрөөдөл, залхуурал юм даа. Хүн өөрийгөө зовоохгүй амар хялбар байдлаар, хүссэн сайхан амьдралдаа хүрэх боломж үгүй. "Зовж олсон бүхэн амттай" гэдэг үг байдаг.
Хүн залуу насандаа өөрт байгаа бүх боломжоо дайчилж, өөрийгөө зовоож, тарчлааж байж өөртөө бий болгосон баялаг нь их боломж болон хувирдаг. Алив зүйлийн хүнд хэцүүг нь барьж аван, түүнийгээ тэмцэл зүтгэлээр давж байж амжилтад хүрэхийн оронд залхуурч, "яавал өөрийгөө зовоохгүйгээр их мөнгө олж, сайхан амьдарч болох вэ?" гэж бодож эхлэхэд л чи өөрт байгаа олон боломжоо алдаж эхэлнэ гэсэн үг.

Г.Г-Америк орон надад лав их боломжийг мэдрүүлсэн. Сайн муу олон талтай ч хувь хүнд эрх чөлөөг нь эдлүүлж, боломжийг нь мэдрүүлж, бололцоог нь олгож чаддаг болохоор л олон сая хүн Америк руу тэмүүлдэг байх.
Р.Х-Америк орон надад өөрийгөө хөгжүүлэх их боломжийг өгсөн. Үүний төлөө би энэ оронд талархаж, хариу тус болохыг хичээдэг. Би энэ оронд суралцаж, армид алба хааж, бас ажиллаж байхдаа өөртөө байгаа боломжоо бүрэн ашиглаж, өөрөө хөгжихийг л хүссэн. Ийм боломжийг хүн бүрт тэгш олгож чаддагтаа л Америк, цагаач нарт хамгийн ээлтэй орон.
Би энд монгол хүний мундаг гени, эр зориг, тэсвэр тэвчээр, ур ухааныг нотлохыг хүсдэг. Яагаад бид бусдаас дутуу байх ёстой гэж? Илүү, бүр их илүү байх ёстой.

Гурав: Америкийн арми эр зоригийн шалгуур

Г.Г-Арми бол эр хүний шалгуур. Армиар дамжуулж л тухайн орон эрчүүдээ сургаж, хатуужуулж, хүмүүжүүлж, хөгжүүлдэг. Харин америкийн армид алба хаана гэдэг...
Р.Х-Би 2002 онд Америкийн армид тэнцсэн. Надад олон сонголт байсан ч Америкт хамгийн шилдэг нь гэж тооцогддог тэнгисийн явган цэрэг /ТЯЦ/-т элсэж өөрийгөө сорихыг хүссэн. ТЯЦ хамгийн өндөр шалгууртай. Учир нь тэд агаарт, газарт, усанд ер нь хаана ч тулалдах чадварыг эзэмшдэг. Тийм болохоор хамгийн эрүүл саруул, оюуны өндөр чадвартай, бие бялдрын өндөр хөгжилтэй залуусыг сонгон авна.
Залуус Америкийн армид алба хаахад их амархан гэж ярьж, төсөөлдөг бололтой. 300 сая хүн амтай энэ оронд хүн амынх нь 1 % буюу 3 сая хүн л энэ албыг хаана. Тэгэхээр энэ бол их том шалгарал, их өрсөлдөөн. Өрсөлдөөн дундаас шалгарч байж л алба хаана. Тиймдээ ч их л бахархал болдог юм.

Г.Г-Яг тэнгисийн явган цэрэг /ТЯЦ/ буюу Marine-ийн бусдаас илүү гэж сонгох үндэслэл нь юу юм бол? Бид болохоор киноноос үзсэн төсөөлөлтэй байдаг. Их л өндөр бэлтгэгдсэн. мэргэшсэн чадвартай хүмүүс байдаг бололтой.
Р.Х-ТЯЦ буюу Marine АНУ-д хамгийн өндөр түвшинд мэргэшсэн арми гэж үздэг. Бусад армиудаасаа ялгаатай нь тэд шууд АНУ-ын ерөнхийлэгчийн мэдэлд захирагддаг. АНУ-ын ерөнхийлэгч асан Р.Реиганы "Хүн энэ амьдралдаа, би юу хийж бүтээвээ гэж өөрөөсөө асуудаг бол Marine-хан хэзээ ч ингэж асуудаггүй. Учир нь зөвхөн тэд л өөрсдийгөө бүрэн дайчилж, бүх боломжоо дүүрэн ашиглаж амьдардаг" гэж хэлсэн үг л энэ бахархлын илэрхийлэл. ТЯЦ-ийнхэн энэ үгэнд дуртай, байнга иш татаж байдаг. ТЯЦ-ийнхэн энэ дэлхийн хамгийн хүнд цэгт, хамгийн хүнд даалгаврыг биелүүлдэг юм.

Г.Г-Тийм болохоор ТЯЦ-ийнхэн өөрийн гэсэн ёс зүй, өндөр шаардлагатай байдаг байх.
Р.Х-Энд сонгохдоо өндөр шаардлагатай. Гэмт хэрэгт холбогдож байсан болон цагдаад шалгагдаж байсан, түүнчлэн олон шивээстэй бол авахгүй. Тэд хувцаслалт, соёл, ёс зүй, харилцаа, биеэ авч явах байдал талаасаа хамгийн үлгэр жишээ, өө сэвгүй байхыг шаарддаг. Худлаа хэлэх, хулгай хийх, цаг барихгүй байхыг хамгийн муу зүйл гэж үздэг. ТЯЦ-ийнхэн өдөр бүр сахлаа хусч, үсээ байнга засуулж, хувцсаа байнга цэвэрхэн өмсөж, гаж ямар нэгэн үнэртэй байхыг ч цээрлдэг. Та тэгээд төсөөлөөд үз дээ.

Г.Г-Ийм онцгой армид бэлтгэнэ гэдэг их л хатуу шаардлага, дэг хэрэгтэй байдаг байх.
Р.Х-ТЯЦ-т үнэхээр чанга бэлтгэдэг. Заримдаа надад "ингэж тамлуулж байхаар..." гэж бодох үе байсан. Гэхдээ энэ дэглэлт, тамлалт ямар нэгэн дайны үед амьд үлдэх баталгаа юм гэдгийг хожим Иракийн дайнд оролцохдоо жинхэнэ утгаар нь ойлгосон. Иракт байлдаж явахад энэ бэлтгэлжилт, надад илүү амар юм шиг л санагдаж байсан шүү. Ийм бэлтгэлжилтийн ачаар усанд 3 хонож, ямар хоолгүй 2 хоног тэсч, бүх л хүнд хэцүүг давж чадаж байсан. Энэ бэлтгэлжилтийн ачаар дайнд өөртөө итгэлтэй, гэртээ амьд харих найдвартай болдог. 10 л усаар 20 сэкүндэд амжиж усанд орох чадвар ердийн зүйл. Мэргэн буучид 500 м-т буудах, далайд 1.5 км сэлэх, 5 км-т бүх хурдаараа гүйх, турникэнд хөдөлгөөнгүйгээр 20 суниах, шөнөөр шүхрээр үсрэх байнгын дасгал л дайны үед,бидний амьд гарах баталгаа болдог.
Энэ бүх бэлтгэлжилт биднийг дээрээс өгсөн тушаалыг биелүүлэх, тухайн нөхцөл байдалд өөрийн рефлексээрээ бүхнийг гүйцэтгэхэд сургана.

Г.Г-ТЯЦ байхын гол бахархал?
Р.Х-Америк даяараа ТЯЦ-ийхнийг хамгийн итгэлтэй, найдвартай хүмүүс гэж тооцдог. Тийм болохоор тэднийг сургуульд болон ажилд авахыг илүүтэй сонирхоно. Ажилд орох болон сургуульд элсэх хүсэлт бөглөхөд, ТЯЦ -ийн алба хаасан хүнд 15 пойнт нэмж тооцдог. АНУ-ын топ 10 компаны ихэни ажиллагсад нь, АНУ-ын цагдаа болон тусгай албадын ажиллагсдын ихэнхи нь ТЯЦ-ийнхэн байдаг гээд бод доо. Надтай хамт алба хааж байсан нэг залуу, одоо нэг мужийн амбан захирагчийн сонгуульд өрсөлдөж байна.
Энэ бол тэдэнд маш их итгэдэг, тэдний ур чадварт маш их найддагийн нотолгоо.

Дөрөв. Дайн эр хүний мөн чанарын шалгуур

Г.Г-АНУ-ын арми Иракт байлдааны үйл ажиллагааг идэвхтэй явуулж байх үед чи алба хааж байсан төдийгүй, энэ дайнд АНУ-ын армиас оролцож байсан монгол хүн...
Р.Х-ТЯЦ-т алба хааж байгаад 2003 оны 1 сард Кувеитэд очсон. Харин 3 сарын 19 нд Иракийг чөлөөлөх ажиллагаанд оролцсон. Мэдээж цэргүүд үүрэг гүйцэтгэгчид учраас Америкийн төрийн бодлого болон ерөнхийлэгчийн шийдвэрийг шүүмжилж хэлэлцэн, дүгнэн ярих эрхгүй. Тийм шаардлага ч үгүй.
Манай хэсэг Америкийн армийн цувааг хамгаалж байсан. Мэдээж Иракийн тал энэ цувааг таслахыг хичээнэ. Би отоонд орно, цуваа явж байхад дайсны галыг өөр дээрээ авч, хариу өгнө. 20-30 заримдаа хэдэн зуун машин техник, бусад зүйлийг хамгаална. Их л хариуцлагатай үүрэг.

Г.Г- Дайны тухай чиний бодол?
Р.Х- Дайн бол их л бохир зүйл. Цагаан ч биш, тас хар ч биш, саарал өнгөтэй. Дуу чимээ, цус, үхэл. Энд бүх зүйл яг л зэрэгцэж явдаг. Үхэл-амьдрал, эр зориг-айдас, хүн чанар-хулчгар зан гээд. Дайны үед бүх зүйл яг л дээд цэгтээ очно. Тухайн хүний мөн чанар, зан араншин ямар ч хаалтгүй яг л бодитоор илэрнэ.
Дайны үед нөхөрлөсөн нөхөрлөл л жинхэнэ нөхөрлөл байдаг. Дайнд оролцсоноор хүн их өөрчлөгддөг. Оюун санааны стресс ердийн үеийнхээс 5 дахин их. Яг энэ утгаараа дайн бол эр хүний мөн чанарын оргил шалгуур.

Г.Г- Хэрхэн тулалдав?
Р.Х-Би мэргэн бууч байсан болохоор Хаммер дээр буудагчаар явна. Заримдаа батальоны захирагчийн бие хамгаалагч жолоочийн үүрэг гүйцэтгэнэ. Байлдааны 5 Хаммер хариуцна. Бас шуудан хариуцна. Тухайн нөхцөлд хийх ёстой ажил , гүйцэтгэх ёстой үүргээ л гүйцэтгэнэ. Бидний өөрсдийгөө хамгаалах боломж нь хурд, бас овсгоо л байсан.
Хүмүүс надаас " дайнд яваад хэдэн хүн алав?" гэж асуудаг юм. Би энэ асуултад дургүй л дээ. Бид үүрэг гүйцэтгэж, тушаал биелүүлж яваа болохоор дайснаа л устгах үүрэгтэй.

Г.Г- Хүн болгон дайн үзээгүй. Дайны тухай гэртээ диван дээр сууж байгаад дэлгэцээр үздэг. Тухайн үйл явдлыг дэлгэцээр үзэж байхдаа сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ үү гэхээс яг бодитоор мэдэрч чадна гэж үү?
Р.Х-Яг дайнд тулалдаж явахдаа би яг юу бодсон гээч? Ердөө л маш хурдан хүүхэдтэй болохыг л хүссэн. Яг миний дэргэд үхэл амьдрал зэрэгцэж байх мөчид энэ амьдралын утга учир, амьд байхын жаргал, үр хүүхэдтэй байхын хэрэгцээг дэндүү сайн мэдэрсэн. Намайг үхэхэд миний үргэлжлэл үр удам энэ ертөнцөд үлдэнэ гэдэг зүгээр л нэг амьдрахаас огт өөр зүйл юм.
Нөгөө талаар бид тулалдахдаа өөрийнхөө төлөө, найз нөхдийнхөө төлөө л тулалддаг. Нэг их "эх орныхоо төлөө', эсвэл "хайрт ерөнхийлэгчийнхээ төлөө" гэж боддоггүй юм. Миний хажууд надтай мөр зэрэгцээд тулалдаж байгаа найз нөхөртэйгээ цугтаа амьд харих ёстой гэдэг бодол л биднийг удирддаг. Тийм болохоор хичнээн хүнд нөхцөлд ч шархдаж, цустайгаа хутгалдсан анд нөхрөө үүрээд л дайны талбараас хамтдаа амьд гарах гэж тэмцдэг.

Г.Г-Яг дайныг биеэр үзэж, тулалдааны талбарт амь өрсөн тулалдаж явсаны хувьд чи их өөрчлөгджээ.
Р.Х-Одоо бол амьдралыг шал өөрөөр хардаг болсон. Амьдрал гэдэг ямар сайхан зүйл, амьд байх гэдэг ямар их боломж гэдгийг илүү ойлгосон. Түүнээс гадна дайн надад маш их боломжуудыг олгосон.

Нэг удаа манай дарга надад "Хосбаяраа! чи эр зориг чадвараараа Монгол-Америкийн цэргийн харилцаанд их түлхэц өгсөн шүү" гэж хэлсэн. Энэ үг надад их урам зориг төдийгүй их тэмүүлэл өгсөн. Би энд алба хааж байхдаа АНУ-ын ерөнхийлэгч асан Ж.Бушийн хамгаалалтад ажиллаж байлаа. Өнгөрсөн 7 сарын 4 нд АНУ-ын тусгаар тогтнолын өдөр АНУ-ын ерөнхийлэгч Б.Обама биднийг гэр бүлийн хамт Цагаан ордонд хүлээж авч уулзсан.
Ерөнхийлэгч асан Ж.Буш Монголд айлчлахдаа аав ээж 2-ыг минь хүлээж авч уулзан талархал илэрхийлсэн. Энэ жил АНУ-ын БХЯ-ны дэд сайд Монголд айлчлахдаа аав ээж 2 дээр минь зочилж очин хүндэтгэл үзүүлсэн. Ямартай ч энэ бүхэн миний Америкийн армид нэр төртэй үүргээ биелүүлж яваагийн нотолгоо. Хамгийн гол нь би энд алба хааснаар энэ ертөнцийг арай том хэмжээгээр харж чадах боллоо.

Г.Г-Америкийн арми дахь Р.Хосбаярын орон зай?
Р.Х-Би дайнаас өмнө 2002 оноос ТЯЦ-т алба хааж байхдаа том бууны "мастер буудагч", жижиг бууны "онц буудагч" зэрэглэлтэй болсон. Мэдээж олон ур чадвараар хэнээс ч дутаагүй. Миний гол хүслэн Чингисийн монгол залуу, энэ дэлхийд хэнээс ч дутахааргүй, харин ч илүү гэдгийг нотлох хүсэл.
Иракийн Багдад Хаммер дээрээ гараа зориуд ташаан дээр авч ил сууж явахдаа, аль 12 -р зуунд, яг энэ газар нутаг дээр Монголын дайчин цэргүүд морин дээрээ жишүүхэн сууж, гараа ташаан дээрээ авч ихэмсэг нь аргагүй харж явсан шүү дээ гэж сэтгэлдээ төсөөлөн, омогшиж явлаа. Тэр үедээ Marine Монгол гэдэг үгсүүд 2-уулаа М-ээр эхэлсэн юм байна шүү гэж бэлэгшээж байсан.
Одоо бол US Мarine Corps-t ахлагч цолтой, 30-аад цэрэг удирдаж байна. Ахлагч цол дороосоо 5 дахь зэрэглэл. Цаашдаа офицер болохоор бэлтгэж байна. Офицер болохын тулд одооныхоосоо хэд дахин илүү чадвартай баих ёстой. Хичээж зүтгэж л байна.

Тав. Хүнийг удирдана гэдэг маш өндөр чадвар

Г.Г-Хүнийг удирдана гэдэг маш өндөр чадвар шаарддаг. Мэдээж армид бол бүр ч их өндөр шаардлага тавигддаг байх.
Р.Х-Армид хүнийг араас нь биш урдаас нь удирддаг. Энэ нь, удирдаж байгаа хүн удирдлагадаа байгаа хүнээс бүх талаараа илүү байх ёстой гэсэн үг. Мэдлэг боловсрол, ур чадвар, зан харилцаа, биеэ авч явах соёл гэхчилэн бүх талаар үлгэр жишээ байх зарчим. Бэлтгэлжилт тулалдаанд хүртэл ямагт урд нь явна. Тэгж байж тэд над шиг болохыг хүсэх учиртай. Одоо миний удирдлагад байгаа 30 цэргийнхээ бүх л зүйлийг хариуцаж, санаа тавина. Эрүүл мэнд, гэр бүл, амьдралын олон асуудлууд гээд...

Г.Г-Тэгэхээр удирдлага хүнд их хариуцлага ирнэ гэсэн үг. Бас нэг том чадвар нь хариуцлага хүлээх чадвар юм даа.
Р.Х-ТЯЦ-ийнхэн ямагт АНУ-ын төлөө, ТЯЦ-ийнхээ төлөө, хажуу дахь анд нөхдийнхөө төлөө байдаг. Яагаад гэвэл энэ чинь бие биеэсээ хамааралтай нэгэн цул зүйл.
Чингисийн арми "аравтын"зохион байгуулалттай байсан нь тохиолдлын зүйл биш. Тэр 10 цэргийн нэг нь алдаа гаргахад бүгдийг нь шийтгэдэг байсан. АНУ-ын арми энэ зарчим дээр тулгуурладаг учраас амжилтад хүрдэг. Тэгэхээр удирдагч байна гэдэг, тэднийг нэгэн цул болгон зангидаж байна гэсэн үг. Үүнийг л би сайн сурч байгаа. Удирдлага хүн алдаа гаргах эрхгүй. Энэ бол олон хүний амь настай холбоотой учраас тэд хамгаас шилдэг, бас оюунлаг байх ёстой.

Г.Г-Сайн удирдагч хүн илүү оюунлаг, илүү хүнлэг, илүү чадвартай байна гэдэгтэй санал нийлж байна.
Р.Х-Хүмүүс цэрэг хүнийг зүгээр л үүрэг гүйцэтгэгч төдийгөөр төсөөлдөг. Үгүй л дээ. Илүү оюунлаг байхыг шаарддаг. Энэ шаардлагаараа ТЯЦ-ийнхэн их өндөр боловсролтой.
Би Арканзасын ИС-д суралцаж байгаад ТЯЦ-т явсан. 2007 онд цэргээс халагдаж, буцаж сургуульдаа ирээд хэдэн нөхдийн хамт "АНУ-ын цэрэгт алба хаасан оюутны холбоо" байгуулсан л даа. Арканзасын ИС нь АНУ-даа 51 -д ордог 40 000 орчим оюутнуудтай. Бидний энэ холбоо байнгын 120 гишүүд, дэмжигч 700 орчим гишүүдтэй болсон. Би анх энэ холбооныхоо санхүү хариуцсан дэд ерөнхийлэгчээр сонгогдлоо. Энэ хугацаандаа 60 000$-ын тэтгэлэг босгож чадсан.
Харин төгсөх жилээ ерөнхийлэгчээр ажиллаж, ажлаараа 2009 оны "Оюутны шилдэг удирдагч" шагналыг хүртсэн. Энэ ч бас муугүй амжилт байлаа.

Г.Г- Сургуулийн төлбөрөө яаж шийдэж байв?
Р.Х-Би эрдэм мэдлэгийг их хичээж сурдаг. Ахлах сургууль болон ИС-д суралцаж байхдаа B үнэлгээ цөөхөн авсан даа. Ямагт л тэргүүлэхийг хүсч байсан. ИС-ийн эхний 2 жилийн төлбөрөө төлөх гэж, 2 ажил бүтэн цагаар хийж их ч гүрийсэн. Харин сүүлийн 2 жилд армийн тэтгэлэгээр суралцаж төгссөн. Одоо хэсэг хугацааны дараа мастерт сурах бодол бий.
Зургаа: Би монгол эр хүний бахархал байхыг хүсч байна

Г.Г-Яг үнэндээ чамтай ярилцахаар бодож байхдаа өөрөөр төсөөлж байсан. Харин ийм их эрч хүч, бахархлыг төсөөлж байсангүй.
Р.Х-Миний бахархал шүтээн минь аав ээж 2 минь Би тэднийгээ бурхан мэт шүтдэг. Аав минь Рэнцэндорж гэдэг цахилгааны механик инженерийн мэргэжилтэй хүн бий. Монголын армид олон жил пуужингийн инженер хийж байсан. Харин ээж минь Буяндэлгэр гэдэг ня-бо-гийн мэргэжилтэй. Булганд Дарханд, сүүлд нь ХААЯ-нд ажиллаж байсан. Бид их удам сайтай хүмүүс. Одоо харин хүмүүс хүний удам судрыг нилээд сонирхдог болжээ.
Миний бас нэгэн бахархал минь миний гэр бүл. Миний эхнэр Нямаа хуульч мэргэжилтэй. Миний мөрөөдөж байсанчлан 2 хүүхэд төрүүлж, өсгөж байна. Бид сэтгэл хангалуун аз жаргалтай амьдарч байгаа.

Г.Г-Харин би чамайг Америкийн армид нэр төртэй, орон зайтай яваа монгол хүн гэдгээр чинь бахархаж байна. Чи Монголын ирээдүй болсон олон залууст үлгэр жишээ болж чадна.
Р.Х-Би Монгол хүн гэдгээрээ маш их бахархаж ямагт омогшиж явдаг. Хаа ч явсан "би монгол хүн шүү, бусдаас илүү байх ёстой" гэж өөртөө хэлдэг. Яагаад гэвэл бид аугаа өвөг дээдсийн үр сад, Чингис хааны удам.
Би өөрт байгаа бүх авьяас чадлаа бүрэн дайчилж, хаа ч явсан Монгол гэдэг нэрийг гаргахыг хүсдэг. Хэзээ нэгэн цагт Монголынхоо төлөө өөрийн сурсан, өөртөө бий болгосон бүхнээ зориулна гэдэгтээ итгэдэг. Харин одоо бүр ч их зүйл сурч, их ч хөгжих хэрэгтэй байна.

Г.Г-Чамаас их эрч хүч, бардамнал, омогшил мэдрэгдэж байна шүү.
Р.Х-Хүмүүс заримдаа "даруу" байх хэрэгтэй гэдэг. Заримдаа би үүнийг өөрөөр боддог.
Залуус бид хийж чадаж, бүтээж чадаж, сурч чадаж байгаа зүйлдээ бахархаж, омогшиж, өөрийгөө болон бусдыг асааж, шатааж байх хэрэгтэй. Хоосон онгирч сагсуурахаас огт өөрөөр, сурч хийж бүтээж чадаж байгаа хэрээрээ өөрөөрөө бахархаж байх хэрэгтэй.
Монголчууд бидэнд нэг муу зан бий. Ихийг бүтээж сайн яваа нэгнээ хараад бахархаж, "энэ ингэж чадаж байхад, би үүнээс илүүг сурч бүтээх сэн" гэж хичээхийн оронд "энэ юун онгироо юм бэ? ямар нэгэн зүйл нь бүтэлгүйтээд над шиг болоосой" гэж арчаагүй, залхуу сэтгэлдээ уягдаж суудаг. Энэ үнэхээр муухай зан. Бидэнд шударга өрсөлдөөн хэрэгтэй байна. Бид атаа хорслоор биш шударгаар өөр хоорондоо өрсөлдөж, бие биенээ дэмжиж, эвлэлдэн нэгдэж чадвал амжилтад хүрнэ. Монгол хүний гени үнэхээр агуу шүү. Бид бүхнээс илүү байж чадна.

Г.Г-Чамд амьдралын туйлын зорилгоос гадна нэг зарчим байна даа?
Р.Х-Хүмүүс бие биенээ шүүмжилж, их зааж сургадаг. "Чи тэгэхгүй яасан юм бэ?", " Чи тэгэх хэрэгтэй шүү дээ" гэхчилэн. Би тийм хүмүүст "чи миний гутлыг өмсөөгүй байж, намайг яаж алхахыг мэдэхгүй шүү дээ" гэж хэлдэг. За тэгээд миний хэлдэг хэдэн үг бий. "АМъДРАЛ АУГАА САЙХАН. ГЭХДЭЭ ЗӨВ АМъДРАХ Нъ ХАМГААС ХЭЦҮҮ"." ЧИ ӨӨРИЙНХӨӨ АМъДРАЛААР АМъДАР! ХАРИН ХЭНЭЭС Ч УУЧЛАЛ БҮҮ ГУЙ! ШҮҮГЧ Нъ ЦАГ ХУГАЦАА Л БАЙДАГ".
Энэ бол миний амьдралын зарчим. Заавал бусдад таалагдах албагүй. Энэ миний өөрийнхөө амьдралаас олж авсан ухаарал. ТЯЦ-ийнхэн "Нөхрийн сайн нь дайсны аймшиг" гэж ярьцгаадаг. ТЯЦ-ийнхэн "үхэхдээ хүртэл дайсандаа сайхан харагдах ёстой" гэж сургадаг. Чухам тийм болохоор дайснууд нь хүртэл ТЯЦ-ийнхэнтэй тулалдахаас зайлсxийдэг.

Г.Г-Чамтай уулзаж ярилцахад үнэхээр сайхан байлаа. Чамайг монгол залуусын гайхамшигт нэгэн бахархал, үлгэр дуурайлал нь байгаасай гэж хүсч байна. Чи мундаг байна шүү! Илүү мундаг байгаарай.
Р.Х-Танд ч бас их баярлалаа. Монголчууд бид цөөхүүлээ. Гэхдээ бүгдээрээ мундаг байх боломжтой. Залуус минь өмнөө уул шиг том зорилт тавьж, түүнийхээ төлөө цуцалтгүй зүтгэж, өөрийгөө зовоож, тамалж байгаад ч болов зорилгодоо заавал хүрч сур. Тэгвэл чи хүч чадалтай, бахархах зүйлтэй, аугаа Монгол хүн гэдгээ мэдрэх болно. Та нартаа амжилт хүсье.
Саяхан Р.Хосбаяр маань АНУ-ын нэртэй ТВ-ийн алдартай шоунд оролцоод ирсэн гэсэн. Монгол залуусийн ид хав, авьяас чадварыг харуулсан тэрхүү шоуг 2011 оны хавар бид үзэх биз ээ.


Monday, May 31, 2010

Цагаан зээр, Монгол бүсгүй хоёр эх нутагтаа эзэн болно

Харьд буй Монгол бүсгүйчүүддээ
Ороо бусгаа цагийн энэ шуурганд олон олон монгол бүсгүйчүүд харьд ажиллаж, амьдарч яваа. Амар хялбар жаргах гэж бус амьдралын хүнд ачааг нуруундаа үүрэн сувдан зүүлтний төлөө бус, алдагдаж мэдэх, нурж магад амьдралынхаа төлөө зүтгэж л ява
а

Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ хад мэт хатууг зөөлрүүл хэмээн ус шиг зөөлөн аашийг, харааг булаан сэтгэл баясга хэмээн цэцэгс мэт гоо үзэсгэлэнг, жаргал зовлонг тэнцүүл хэмээн нар мэт хайр халамжийг цогцлоожээ.

Нээрээ бодох ахул бүсгүй хүнгүй ертөнц гэгч, хатуу харгисын харгалдаан, хайр өршөөлгүй цэвдэг сэтгэл, харанхуй шөнө мэт хүйтэн, зэврүүн аж. Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд хөөрхөн. Учир нь тэд бүгдээрээ хэн нэгэнд таалагдаж, дурлуулж, эхнэр нь болдог.


Эр хүний зүрхийг уярааж, өөрийнх нь төлөө бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийх хүсэл тэмүүллийг бүсгүй хүнээс өөр хэн өгч чадах. Дурласан бүсгүйдээ өгөх цэцгийн баглаагаа түүнтэй адил гоё сайхныг сонгож, өгөх бэлгээ түүндээ тааруулж, таацуулахыг хичээх сэтгэлийг тэд л төрүүлж чаддаг.


Хайртай бүсгүйгээ баярлуулахын тулд ямар ч саад бэрхшээлээс үл ажрах эрч хүчийг бүсгүйчүүд л эр хүнд өгдөг аж. Хайрлан дурлаж, амталсан аз жаргалаасаа хацар нь туяарах бүсгүй хүний гоо үзэсгэлэнгээс илүү сайхан нь юу билээ.


Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд гайхамшигтай. Үхэл амьдралын зааг дээр өөрийн биеэ хэсэглэн байж, өвдөж уйлахын гаслант мөчийг тэвчин байж үрээ төрүүлдэг нь бүсгүй хүний нэгэн гайхамшиг. Өөрийн мах цуснаас тасран унасан бяцхан үрээ хайрлан энхрийлсэн харц, хөхөө үлгэн өмөлзөх төрхийг нь өхөөрдөн хайрлах сэтгэл, зүрхэнд нь урсан урсах хайр энэрлийг юутай ч зүйрлэшгүй.


Урсан урсах амьдралын үргэлжлэл, удам залгах үр хүүхдийг нь төрүүлж өсгөдөг гайхамшиг бүсгүй хүнээс өөр хэнд заяасан гэх. Хайртай үрээ тэврэн бүүвэйлэх бүсгүй хүний сэтгэл шиг хайлган нь хаа билээ. Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд ааштай. "Өө архичин минь энэ амьдралаа хараач" гэж үгэлж байвч, шарыг нь тайлах гэж бантан хийж байдаг. "Өөдгүй арчаагүй чи бусдыг хараач" гэж зэмэлж байвч сэтгэлдээ өмөөрч байдаг.


"Чи минь мундаг шүү" гэж магтаж байвч, атаархал бүсгүйчүүд минь олон ааштай. Ханилсан ханиа, эр нөхрөө хатуу бүхний өмнө сөхөрч бүү унаасай гэж, халуурхан онгирч бүдэрч бүү сөхрөөсэй гэж гаргах олон ааш аяг нь амьдралынхаа сайн сайхны төлөө л байдаг. Ханилсан ханиа хатгаж хурцлан, юуг ч хийлгэж чадах бүсгүй хүний зүйргүй билээ.


Харьд буй Монгол бүсгүйчүүддээ

Ороо бусгаа цагийн энэ шуурганд олон олон монгол бүсгүйчүүд харьд ажиллаж, амьдарч яваа. Амар хялбар жаргах гэж бус амьдралын хүнд ачааг нуруундаа үүрэн сувдан зүүлтний төлөө бус, алдагдаж мэдэх, нурж магад амьдралынхаа төлөө зүтгэж л яваа.


Харь эрийн шүлэнгэтсэн харцнаас гоо үзэсгэлэнгээ нууж ядан, хатуу ажлын ул мөр хагарч эвэршсэн гараа харж ядан хүнд үйлдвэр, цэвэрлэгээ угаалга, халуун хоол, хөгшид асрах ажил хийнэ. Харин тэд ингэж олсон мөнгөөрөө өөрийгөө бус үр хүүхэд, үлдсэн амьдралаа босгох гэж хичээж байгаа. Зарим нь мэдлэг, авьяас чадвараа гайхуулж, дэлхийд нэртэй банк, загварын агентлаг, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, урлагийн тайз, спортын тавцан, бусад олон газар амжилт гаргаж явна.


Ажилсаг авхаалжтай, халамжтай бас ухаантай монгол эхнэрээрээ гоёж, гайхуулан бардамнаж яваа олон харь эрчүүд бий. Хаа нэгтээ тааралдах, харь эрсийн боол болсон харц доогуур, сэтгэл гундуу харь газрын олон бүсгүйчүүдээс омог бардам, толгой дээгүүр явдаг монгол бүсгүйчүүдээрээ бахархдаг шүү. Хатуу хүнд ажилд хагарч эвэршсэн гарын чинь тэртээд, эвдэрч хувираагүй сэтгэл тань бий гэдэгт итгэдэг. Өнөөдөр ядарч зүдэрч байвч, маргааш өөдрөг сайхан амьдрах тавиланд тань итгэдэг. Хүнд бэрх цагт босоо амьдралын төлөө зүтгэсэн зүтгэл тань, хожмын нэгэн өдөр монгол орны хөгжилд нэмэр болно гэдэгт итгэдэг.


Цагаан зээр, монгол бүсгүйчүүд эх нутагтаа эзэн болох цаг айсуй. Гуньж ядарсан сэтгэлээ сархадаар бүү даруулаарай, сэтгэл уйлдаг юм. Омог бардам сэтгэлээ өөдрөг сэтгэлээр хөглөөрэй, сэтгэл хөнгөрдөг юм. Энэ нэгэн үдэш, эх орон ард үлдсэн амьдралаа гэрэлтэй сайхнаар дурсаарай,

итгэл батиждаг юм.


Г.Галбадрах