Monday, March 21, 2011

Бид хаана байн вэ

Монголруу гаднаас үүргэвчээ үүрсэн гуйлагчид орж ирээд хэзээний эзэн Хааны эрх ямбаар тарвалзаж хаа хүссэн газраа газар авч хүссэнээрээ аашилж ар араасаа олон зуун өөрсдын хүн урсгалыг оруулан ирж өөр өөрсдын вант улсыг буй болгох гэж мэт.270 мянган га газар солонгосчуудын мэдэлд өгөв гэнүү ...
Дэлхийн ямар ч оронд хөл тавихад хамгийн түрүүнд заавал дагж мөрдөх тухайн орны хууль дүрэм эхлээд угтдаг бол манайд тааваараа тарвалзахтун гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг бололтой. Монголын нүүр болсон нисэхийн үйлчилгээний гоолиг сайхан охид нүд хужирлаад гоё боловч наад захын Англи хэлгүй үйлчилгээний соёл огт байхгүйн шууд мэдрэгдэж байлаа. Мөн улсын их дэлгүүр буюу Номин их дэлгүүрийн цахилгаан барааны тасгийхан бас наад захын үйлчилгээний хэлгүйгээсээ болоод бидний нэрэлдэгээр халтар авгайд хэмх дээрлхүүлж арай ч дээ гэмээр хазгай муруй хэлтэй ийм хүн хүртэл ингэж аашилах гэж зэвүү дургүй хүрч байлаа. Хэд хэдүүлээ бөөгнөрч ирээд л загнуулаад ичмээр даан ч дэндүү санагдлаа. Мөн борооны дараах мөөг шиг Солонгос эмийн сангааc эм авхаар орлоо Хоёр гурван эм авах гэтэл бүгд хугацаа нь дууссан эмнүүд учирыг асуухад яг одоо л дуусаж байн гэж хариу өгөв. Учир нь манайд Монгол тайлбар огт хийдэггүй гадны бүхийл төрөлийн бүтээгдэхүүн зөвхөн үйлдвэрлсэн орныхоо тайлбараар Монгол улсын нутаг дэвсгэр дээр зарагддаг тийм шаардалга хэн ч хөндөж тавьдагүй байн. Дүү охиныхоо сурдаг Монголдоо л хамгийн сайн сургууль дээр очлоо Cингапур багш нар багшилдаг гээд дүү маань ч багш нарынхаа сайныг магтсан Монголд байхгүй багш нар гэнэ жилийн төлбөр нь нэг оюутан 7000$ төлдөг гэнэ. Эгч маань охиныхоо сургуулийг үзүүлэнгээ багштай нь уулзлаа мэдээж Англи хэлтэй багш нар байлаа гэтэл тэдний Англи хэлийг нь ойлгоход дэндүү бэрх ийм багшаар Англи хэлээр хичээлээ заалгаад сууж байдаг бид естой өрөвдөлтөй улс юм Монгол улсын засгийн газраас гаргасан Зөгийн үүрхөтөлбөр - үүрээ хаана байрлуулаад зөгийнүүд нь хаагуур нисээд байгааг ойлгосонгүй. Монголд гадны хэн ч байсан яг л эзэн Хааны элч шиг авирлаж зарим нэг нь Монгол хүнийг дорд үзэн басамжилсан байдалтайгаар хандаж харицаж байгааг хараад дотор давчдан ууттай новшоо аваад тонил гэж хашгармаар. Ямар ч үйлчилгээний газар очсон хаа сайгүй гадаадууд тааралдах нь дэвшилттэй тал боловч бид хөгжөлруугаа бус мөхөл рүүгээ явж буй мэт. Яг боол шиг гадны хүний өмнө амьдарч байгааг хараад Эх оронгүй болсон мэт санагдаж байлаа.
My Email wolf_taiga@yahoo.com

Spring


~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~


Tuesday, March 15, 2011

Чонон сүлд

Mонголд очоод хэд хэдэн найзуудтайгаа уулзаж естой соёлыг гайхаж бас найз нараараа бахархаж билээ. Монголдоо кино од болон гялалаж яваа найруулагч жүжигчин Жамънсүрэн маань төрийн шагналт зохиолч Д.Норов гуайг танилцуулж улмаар Монголынхоо урлаг утга зохиолын талаар амттай гэгч яриа өрнүүлж Чонон сүлд гэж ном уншсан уу уншаагүй бол уншихад зүгээр ном шүү гэж санал болгсоноор номын эрэлд гарлаа яг хайгаад явтал олдсонгүй харин нисэхийн '' Duty free"- ээс олж аваад уншиж эхлээд удаагүй байгаа ном сонирхолтой миний л мэдэхгүй үг хэллэг ихтэй гайхалтай сайханаар бичсэн зохиол байнлээ Энэхүү номыг БНХАУ-ын зохиолч Жян Рүний "Чонон сүлд" номыг Монгол улсын нэрт хятад судлаач Д. Болдбаатар орчуулж, "Дэлхийн сонгодог зохиол" цувралын 51 дэх ном болж Монголд хэвлэгдсэн байна. Зохиолч Жян Рүний талаар товч дурдахад, тэрээр 1946 онд Бээжинд төрсөн. Жян рүн гэдэг нь түүний бичгийн нэр бөгөөд жинхэнэ нэрийг нь Люй Жяминь гэдэг. "Чонон сүлд" номоо 1997 оноос 2004 онуудад бичиж дуусган хэвлэлд гаргаснаар 30 гаруй орны хэлээр 100 гаруй орны сая сая уншигчдын ширээний ном болж чаджээ мөн орчуулсан Д.Болдбаатар гайхалтайгаар Монгол хэлрүү хөвөрүүлсэн санагдсан.
Уг номыг Холливудын нэрт кино найруулагч Я Ке Ану дэлгэцийн бүтээл болгон гаргахаар ажиллаж байгаа юм байна. Энэ номын радио бичлэгийг Өвөр Монголын нэвтрүүлэгч Оюунчимэгийн уншсанаар энд дарж интернэтээс аудио хэлбэрээр (өвөрлөгч аялгаар) сонсоорой.


Sunday, March 13, 2011

Б.Баттөгс эр хүн та хаана байна

Энэхүү шүлэгийг бичсэн сайхан Монгол эр хүн таньд баярлалаа
Зодгондоо өндийсөн Монгол эр хүнийг
Заяа тавилантай нь тэнгэр минь даатгаж ав
Зүүн барууны соёл нэвт шингэсэн нийгэмд
Зориг зүрхтэй Монгол эр хүнийг үлдээж хайрла


Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот Монгол эр хүн хаана байна?
Цэлмэг тэнгэрт сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт Монгол эр хүн хаана байна

Хазаар даран тэмүүлсэн
Хатир жороо хүлгийн эзэн
Хамаг монголын сүлдэн тэнгэр
Халх эр хүн та хаана байна

Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй
Одод доор хайр шивнэлдсэн
Орон монголын халуун ураг
Омголон зантай эр хүн та хаана байна

Үнэгчлэн зүүдлэх хонгор хүүгийнхээ толгой дээр
Үнэг хайчлан домносон эцгийн цагаан сэтгэлтэй
Үнэнч амрагийн харцанд нялх унага шиг номхордог
Үг нь хатуу эр хүн та хаана байна

Wednesday, March 9, 2011

Toronto & Ulaanbaatar


Монголдоо амараад иргэн ирлээ урт нислэгт естой хөшиж үхэх шахаж очсон харин эргэж ирэхдээ сэтгэл амарсан уу нэг их ядарсангүй болов ч хоёр гурван хоног нам унтлаа. Канадад эргэн ирхэд намуухан зөөлөн бороотой гуниг дараатай байгаа ч юм шиг...