Tuesday, December 30, 2008

Nice voice


Дуу хоолой агуу зэвсэг юм.Сайхан хоолой амжилтанд хvрэх эхний гарц бєгєєд таньд итгэл тєрvvлж, ємнє тань хаалттай байгаа хаалгануудыг нээж єгдєг.Таны дуу хоолой бусдад хэрхэн сонсогддогийг та мэдэх vv? Хэрэв vгvй бол хоёр гараараа чихээ таглаад хэдэн vг хэлээд vз. Єєрт тань сонсогдож байгаа тэр дуу хоолой бусдад ч мєн л тэгэж сонсогддог. Сэтгэл татам дуу хоолойтой одод л кино дэлгэцэнд мєнхрєн vлдэж он жил улиран єнгєрєвч эрчvvдийн зvрх сэтгэлийг булиглуулсаар байдгийг бид мэднэ. Ихэнх хvмvvс эмэгтэй хvн чихээрээ дурладаг эрчvvд нvдээрээ дурладаг хэмээн боддог. Гэвч эрэгтэйчvvдийн сэтгэл зvйч доктор Гесс эрчvvд бас чихээрээ дурладаг хэмээн нотолжээ. Vгэнд мэдрэмж байхаасаа илvv дуу хоолойн мэдрэмж нь сэтгэл татах чадвар болдогыг ихэнх туршилтаар батлажээ. Єєрийн дуу хоолойгоор бусдын сэтгэлийг татаж, итгэл тєрvvлж сvрдvvлж, бvр жигшvvлж ч болно. Та сэтгэлд vлдэм яруухан єнгє аясаар ярихыг хvсч байгаа нь лавтай. Тэгвэл єєрийнхєє дуу хоолой тvvний согогийг олж тогтоогоорой. Vvний тулд дуу хураагчийг ашигла. Эмэгтэй хvний дуу хоолойг тааламжтай тааламжтай бус хэмээн ангилна.Тааламжтай нь нэг єнгєнєєс нєгєєд шилжихдээ тод яруу, итгэлтэй, намуун найрсаг сонсогддог. Тааламжгvй дуу хоолой нь гуншаа, ширvvн, сєєнгє, чичирхийлсэн, амьсгаадсан, эсвэл сул дорой итгэлгvй, уйтгартай. Эмэгтэй хvний хувьд чанга дуу хоолой зохисгvй байдаг. Учир нь дууны хєвч нарийн байдаг тул эрчvvдээс чанга дуутай байдаг. Ихэнх эмэгтэйчvvдэд єєрийнх нь дуу хоолой таалагддаггvй гэнэ. Гэвч ямар ч эвгvй дуу хоолойг засаж болдгийг бvv мартаарай.



Monday, December 29, 2008

Чонын ав

Friday, December 26, 2008

Health Benefits of Cabbage


Та байцааг эрvvл мэндэд хир ашигтай гэдгийг мэдэх vv? Байцаа нь сахар, уураг, єєх тос, фермент, эрдэс давс, В1,В2 зэрэг амин дэмvvдийг агуулдаг. Мєн шинэхэн байцаа нь шарх эсэргvvцэх бодистой байдаг. Байцаанд их хэмжээгээр агуулагддаг калийн давс нь бєєрний євчинд, байцааны шvvс нь элэг цєсєнд маш сайнаар нєлеєлдєг. Байцаанд агуулагддаг винно камены хvчил нь нvvрс усыг єєх болгон хувиргах процессыг сааруулдаг. Ер нь байцааны шvvсээр єєрийгєє эмчилбэл тун удахгvй гэдэс ходоодны vйл ажиллагаа хэвийн болж, хоол идэх дуршил нэмэгдэнэ. Ингэснээр удахгvй биеэ эрvvлжиж байгааг мэдрэх болно.

Nutritive Values of Cabbage : Per 100 gm.

  • Vitamin A : 80 I.U.
  • Vitamin c : 50 mg.
  • calcium : 46 mg.
  • Phosphorus : 31 mg.
  • Potassium : 140 mg.
  • Carbohydrates : 5.3 gm.
  • Protein : 1.4 gm.
  • Calories : 24

Зүүдний тайлал

Бие биенийгээ vнсэж байгаа хvvхэд харж - зvvдлэх нь гэр

бvлийн амьдралд орж ажил хэрэг таатай байх болно.

Єєрийнхєє эхийг vнсэж байна гэж - зvvдлэх нь таныг ажлын
амжилт, найз нєхдийн хvндлэл хайр хvлээж байна.
Ах, эгчийгээ vнсэж байна - гэж зvvдлэх нь ойрын vед сэтгэл
хангалуун, найз нєхєдтэйгээ элэгсэг дулаан байна.
Хайртай хvнээ харанхуйд vнсэж байна - гэж зvvдэлвэл аюул
болон завхай явдлыг єгvvлнэ.
Хэрвээ хайртай хvнийгээ гэрэлтэйд vнсэж байна - гэж
зvvдэлвэл та бvсгvйчvvдэд єгєємєр хандсан хэвээр байхыг харуулж байна.
Танихгvй эмэгтэйг vнсэж байна гэж зvvдэлвэл - гэж зvvдэлвэл ёс суртахуунгvй vйлдэл хийх харуулна.
Харин таны єрсєлдєгч хайртай хvнийг тань vнсэж байна - гэж
зvvдлэх нь тvvнийхээ хайр хvндлэлийг алдах аюул байна. Эхнэр нєхєр нэг нэгнийгээ vнсэж байна -гэж зvvдлэх тэдний гэр бvл vргэлж эв найртай байх болно.
Хэрвээ та дайснаа vнсэж байна - гэж зvvдэлвэл энэ нь танд найзтайгаа эвлэрэх боломж гарна гэдгийн илэрхийлэл юм.
Хэрвээ залуу эмэгтэй амрагтайгаа vнсэлцэж баригдаж гэнэдлээ - гэж зvvдэлвэл найз нєхдийн зvгээс тvvний дургvйг хvргэсэн vйлдэл хийнэ.


Цас - зvvдэлвэл инээдэмтэй юм болох
Нар - зvvдэлвэл газар ухна

Хон хэрээ - зvvдэлвэл хэл сураг дуулна.
Тагтаа - зvvдэлвэл янаг хайртаа хvнтэйгээ эсвэл элгэн садантай vнсэлцэх
Могой - зvvдэлвэл нууцгай дайсан, тааламжгvй хvн
Хараацай- зvvдэлвэл сонин хачин зvйл дуулна
Адуу - зvvдэлвэл дайсантай учрах болно
Мэлхий - зvvдэлвэл согтуу хvмvvстэй учрах
Хонь - зvvдэлвэл баяжина
Нохой- зvvдэлвэл андтайгаа учрах
Єндєг - зvvдэлвэл хэрvvл хийнэ
Цаасан мєнгє - зvvдэлвэл юм хожино
Дарс - зvvдэлвэл нэг хvнд буруутан болно
Архи - зvvдэлвэл гачигдал зовлон учрана
Толь - зvvдэлвэл нєхєртєє хууртаж мэхлэгдэнэ
Зvv - зvvдэлвэл аюулд учирна
Тvлхvvр олж - зvvдэлвэл хулгайчийг барина
Бєгж - зvvдэлвэл хань ижилтэй болно
Сvv - зvvдэлвэл хэрvvл уруул гарна
Гурил - зvvдэлвэл євчин зовлон
Шар айраг ууж - зvvдэлвэл муудалцах болно
Алчуур - зvvдэлвэл захидал авна
Ор дэр - зvvдэлвэл бие муудах
Сахал vс ургаж- зvvдэлвэл олз омог
Сахал vс хусаж -зvvдэлвэл гарлага гарна
Цус - зvvдэлвэл ойрын хамаатантай учирах
Хvvхэн- зvvдэлвэл гайхалтай сонин юм болно
Vсээ самнаж - зvvдэлвэл хурим болно
Нисэж явна - зvvдэлвэл амжилтанд хvрэх
Шvд унаж- зvvдэлвэл танил эндэх
Юм олж - зvvдэлвэл орлого олох
Уйлж гашуудаж - зvvдэлвэл баярт vйл тохионо
Хvмvvс бvжиглэж байна - зvvдэлвэл согтотлоо архи ууна

Цамц зvvдэлбэл - Хагацашгvй хайр ирэх болно.

Энгэр нь задгай цамц зvvдэлбэл - Гэнэтийн хайртайгаа учирна.
Хуучин цамц зvvдэлбэл - Эртний найз нєхєдтэйгээ уулзана.
Урагдаж, vрчийсэн цамц зvvдэлбэл - Золгvй явдал тохиолдож магадгvи.
Бєєс зvvдэлбэл - Санаанд оромгvй бэлэг авна.

Гvйж яваа бвєс зvvдэлбэл - Ажил хурдан бvтнэ.
Олон бєєс зvvдэлбэл - Таагvй явдал тохиолдоно.
Даарч байна гэж зvvдэлбэл- єв залгамжлана
Даарч бээрэн, хєлдєж байгаагаар - зvvдэлбэл єв хєрєнгє залгамжилна.
Бvсгvй хvн толь - зvvдэлбэл нєхєртєє хууртаж, мэхлэгдэнэ.
Олон тагтаа - зvvдэлбэл буян хишиг дэлгэрэх болно.
Хvvхэн хvн хоргvй могой - зvvдэлбэл тэднийд худууд нь ирнэ.
Эрэгтэй хvн тарвас - зvvдэлбэл гай уршигтай учирна.
Могой бие ороож байна - гэж зvvдэлбэл насны ханьтайгаа учирна.
Гал зvvдэлбэл- хvсэл мєрєєдєл тань бvтэлгvйтэх нь болно.
Могой араас чинь хєєвєл - Санасан ажил сэтгэлчлэн бvтнэ.
Могойнд хатгуулбал - Хэл аманд орооцолдоно.
Могой мушигралдаж байвал - Ажил явдал удааширна.
Могойн чуулгантай таарвал - Олз омогтой байна.
Загас идэж байвал - Хvvхэдтэй болно.
Загас барьж байвал - Хайр дурлалтай учирна.
Бараан єнгєтэй загас зvvдэлбэл- Найз нєхрийн харилцаа тасарна.

Thursday, December 25, 2008

Merry Christmas and Happy New Year

Tuesday, December 23, 2008

Даяаршил ба бидний үнэт зүйлс

Гомбосүрэнгийн Галбадрах

Чикагогийн Т.Бум-Эрдэнийн өгүүллэгүүдийг уншихад, өдрөөс өдөрт биднээс алсран холдож байгаа монгол хүний үнэт чанар, бидний бахархал болсон үнэт зүйлүүдийн төлөөх харуусал мэдрэгддэг. Түүний өгүүллэгүүдийг амтархан уншдаг хүмүүсийн сэтгэл зүрхэнд нь яг ийм "нулимстай харуусал" төрж байдаг гэдэгт би итгэдэг.
...Тэртээ алсад сүүмэлзэх зэрэглээн дундаас айсан харагдах, өглөө эртлэн хөдөлсөн бололтой айлын нүүдэл аажим аажмаар тодорно. Өглөө эртлэн босож, сүү саалийнхаа ажлыг амжуулаад, уурагт шаргал цайгаа самран зогсох айлын эзэгтэй, гэрийн дэлгээтэй хаалгаар тэрхүү нүүдлийг олж хармагцаа, гэрийн хойд талаар унтаж байсан хүүгээ дуудан сэрээж, сая буцалсан аагтай цайгаа домбонд юүлж, эрэгнэгээс ойр зуурын ааруул өрөм, бага сага идэх зүйлээ авч савлан хүүдээ бариулж, өөрөө нэгэн гудас сугавчлан мөнөөх нүүдлийн замыг тослоо.
-Та бүхэн амархан сайн морилж явна уу?
-Амархан. Та бүхэн сайхан зусаж байна уу?
-Сайхан зусаж байнаа. Та бүхэн түр саатаж алжаалаа тайлна уу?
-Тэгье. Гялайлаа.
-Ишш. Эвий дээ. Энэ муу бяцхан амьтан цангаж ундаасаж яваа даа. Алив цай ууж, идээ ид.
Миний багад ийм л нүүдэл дунд амссан домботой цайны ер бишийн амт өнөө хэр миний санаанаас гардаггүй юм. Магадгүй өдий хүртэл монгол бүсгүйн сэтгэл, халамж шингэсэн тийм содон амттай цай ууж үзээгүй болоод балчир багын ой тойнд минь шингэж үлдсэн байж болох юм.
...Зуны хүйтэндүү бороо шаагиж, борооны өмнө аргал түлшээ бүтээж, өрхөө хошуулдаж амжсан бидний хэдэн хүүхдүүд нээлттэй хаалганы дэргэд, газар дэлхийг бөмбөр адил цохилон буцаж үсчих борооны дуслуудыг сонирхон ширтэнэ.
-Алив хүүхдүүд шалдлаад, гарч тэр харагдах бутыг тойрч гүйгээд ир гэх хэн нэгний дуунаар томчуудын үгнээс гарч үзээгүй хэдэн хүүхдүүд хамаг хувцсаа тайчиж хаяад чармай нүцгэнээр усан бороон дунд тавхайгаа гялалзуулан гүйлдэж одно. Цохлож заасан бутыг нь тойрч гүйгээд усан хулгана болтлоо норсон тэд, гэрт чичрэлдэн орж ирмэгц нэг нэг дээл нөмрөн цомцойж сууцгаадаг сан. Эрүү нь дагжиж байвч тэд хөгжилтэйеэ инээлдэнэ.
Зуны 3 сард гутал өмсгөлгүй, халуун хүйтэнд ч тэр л газар шороонд жигнэж, хааяа хөлд хатгаж өвтгөх чулуу, өргөсийг үл тоох энэ л хүүхэд насанд минь, хатуу ширүүн юм шиг атлаа, хайр халамжаа зүрхэндээ тээсэн ахмад буурлууд амьдралын хатуу хөтүүг ажралгүй давах тэсвэр тэвчээрийг аажим аажмаар суулгаж байж дээ.
Зуны 3 сард махтай хоол идүүлэлгүй, зөвхөн цагаан хоол бас ааруул хуруудаар ходоод гэдсийг нь цэвэрлэн цайлгаж, шүдийг нь бэхжүүлж, амьдралын хүнд хэцүү цаг дор өлсөж ядрахыг ч тэвчих тэвчээр ухааныг хамтад нь өгч байж дээ.
Зуны 3 сард өглөө эрт босгож үнээ ивлгэхээс эхлээд, үдшийн бүрийгээр хонь малаа хотлуулах хүртэл хугацаанд хийж сургасан олон ажил хөдөлмөр, магтаал зэмлэл нь амьдралын амин шим болсон ажил хөдөлмөрт, залхууралгүй уйгагүй зүтгэх тэвчээр бас арга ухаанд сургаж байж дээ.
...Хаа нэгтээ бууж мордох, таних танихгүй хэнд ч шинэ цай буцалгаж, байгаа бүхнээрээ дайлж цайлна. Мордоод явахад нь сүү өргөж "зорьсон үйлс чинь бүтэг ' хэмээн сүү өргөж үдэх энэ л монгол сэтгэлд хар хор , хэн нэгнийг ялгаж үзэх муу сэтгэл байсангүй. Хүний хорвоод бид адилхан төрж , амьдарч элээх тавиланд хүн бүр л "сайн сайхан яваасай" гэсэн алаглалгүй сэтгэл монголд минь байсан.
...Урсгал усны эхэнд буй модыг огтлох бүү хэл, урсгал усанд бузар оруулахаас ч цээрлэж, болох болохгүйн олон хориг цээрийг үр хүүхдүүддээ сургаж асан нь байгаль дэлхийдээ шүтэж амьдардаг монголчуудын цаасан дээр буулгаагүй их цааз байжээ. "Урсгал усанд цус оруулбал нүд нь сохордог юм", "Давааны орой дээр бие засвал тэнгэр ниргэдэг юм", "Шувууны өндгөнд сүүдрээ тусгавал эх нь голж, төмөр дөрөө сэтэртэл хараадаг юм" гэхчилэн энэ л хоригууд нь байгаль дэлхийгээ болон амьтан ургамлыг хайрлах, тэдэнтэй болгоомжтой харьцахыг сануулсан бас хүүхэд насны сэтгэхүйд тааруулсан сургааль байж дээ. Онголж тахисан их шүтээн уулсын хийморийн овоонд бууж мордсон хэн боловч хог хаягдал хаях нь бүү хэл ойр орчмыг нь цэвэрлэж ариутгаад л морддог, түүндээ чин сэтгэлээсээ сүсэглэж явна.
...Нутаг нугынхаа ухаантай, амьдралын туршлага, үзэж мэдсэн нь илүү хэн нэгэндээ зорьж очин, хэрэг зорилгоо айлтган зөвлөлгөө тусламж авдаг, өвчин зовлонтой, ядуу дорой хэнийг ч болов шоолж доромжлохгүйгээр эвийлэн тусалж асарч асан ухаант өвгөд буурлуудын минь уулга алдах муу үг нь хүртэл "тосоор гоожмор".
Бидний залуу цагт яригдаж асан онигоо ч юм уу, болсон явдал ч юм уу нэгэн ам дамжсан яриаг санаж байна.
Социализмын үед Оросод суралцаж байсан оюутнуудын амин зуулга нь тарваганы арьс байлаа. Түүнийг хилээр авч гарах гэж бөөн л асуудал болдог байсан сан. Улаанбаатар өртөөнөөс хөдөлсөн "Нарлаг монгол" галт тэрэгний нэг өрөөнд 2 оюутан нэг өвгөнтэй таарч л дээ. Галт тэрэг хөдөлмөгц 2 оюутан хэдэн тарваганы арьсаа нуух гэж купенийхээ дээд талыг задалж хамаг л авьяасаа шавхаж. Арай гэж тарваганы арьсаа хууж амжсан, мань 2-ын амьсгаа нь дарагдаж, хөлс нь хатаагүй шахам байтал гаалийнхан орж иржээ.
-За нууж барьсан юм байхгүй биз хэмээн албархуу болоод нухацтай асуух гаалийн байцаагчийн өөдөөс мань өвгөн "Ахад нь юу байхав дээ? Энэ 2 хүү тэр өөд хэдэн юм нууна билээ" гэж жишимгүй өгүүлж. Гаалийнхан хөөрхий 2 оюутны арай гэж нуусан арьсыг дор нь илрүүлэн хурааж, өвгөнийг "Эх оронч, ухамсартай, шударга иргэн' ээр нь цоллон магтаж шалгасан ч үгүй гараад явж. Оросын хил өнгөрөөд хамаг байдгаа хураалгасан 2 оюутан багтарч бухимдсандаа "Арай ч дээ өвөө та ямар муухай хүн бэ?" гэж гомдоллож, уйлахаас наагуур болж гэнэ. Хариуд нь өвөө учиртайхан инээж "Бухимдаад яах вэ? хүүхдүүд минь. Өвөөгийнхөө суудал дор байгаа шуудай арьснаас саяын хураалгасан арьсаа шилээд аваарай" гэсэн гэдэг.
Цаг цагийн хүнд хэцүү үед ч ухаант өвгөд минь өөрсдийн үнэ цэнээ алдаж яваагүй юмаа. Аугаа өвөг дээдэс, ухаант буурлууд минь цөөрөх хэрээр монгол ухаан, бидний бахархал болсон олон үнэт зүйлсүүд маань биднээс алсран холдсоор байх шиг.
Яг л Т.Бум-эрдэнийн саяхан бичсэн "Хөтөл давсан монгол" өгүүллэгийн тэр л хөтлийг даван аажим аажмаар алслан холдох жинхэнэ монгол нүүдэл шиг...
Даяаршлын энэ үед алдагдаж буй цадиг.
Бидний багад буруу хийсэн зүйлийнх нь төлөө "цадигаа алдсан" гэж зэмлэдэг байж билээ. Монголчууд аливаа зүйлийн хэм хэмжээг хэтрүүлэхэд төдийлэн дуртай бус.
...Сүүлийн үед манай арилжааны телевизүүдийн буянгаар Солонгосын олон ангит уянгын кинонууд ихээр гарах болж, гангар шаазан шиг царайтай, туяхан биетэй гол баатруудыг нь манай залуус ихээр дуурайх болж дээ. Хаа сайгүй үс гэзгээ өрвийлгэн тосолж, найган гунхан алхах шалиг дуутай залуус, "уба" хэмээн найланхайтаж мөнгөтэй эрчүүдийг эргүүлдэн гүйлдэх охидууд энэ л даяаршлын нэг төрх. Нэгэн цагт дэлхийн талыг эзэлж, "Өглөө бүр өмнө зүгт Тангуд улс буйг сануулж бай" хэмээн зарлиглаж асан эзэн Чингисийн хойч үе өдгөө хятад, солонгос алин болох нь мэдэгдэхгүй болно гэж өвөг дээдэс минь төсөөлөөгүй байхаа.
...Хаа сайгүй уул толгод болгон дээр шахуу овоо суварга босгож, түүнээ шүтэж байна хэмээн архиар сэржим өргөж, чинэрсэн давсгаа суллах гэж бие хөнгөлж зогсох хүмүүс,овоон дээр овоорон тал тал тийш харан хэвтэх олон орны сархадын шил энэ л даяаршлын бас л нэг төрх. Юуг шүтэхээ мэдэхгүй, юуг шүтэж байгаагаа ч ойлгодоггүй энэ л үейинхэн минь айх болгоомжлох зүйлгүйгээр хайран сайхан байгалаа сүйтгэж, худалдаж дуусч байна даа. Нэгэн цагт энэ л газар нутгийн төлөө ухаанаараа, цусаараа, амиараа дэнчин тавьж өдгөө бидэнд өгөөд гэгээн алсад одсон тэдний сүнс бидэнд гомдож л байгаа.
...Өнгө мөнгөний төлөө үнэн худлыг солбицуулж, өчүүхэн биений жаргалын төлөө үг үйлсийг солбицуулж, ард иргэдээ алжаалгаж, ахуй төрөө хямрааж байгаа өнөө цагийн түшмэдүүд энэ л даяаршлын нэгэн туршлага. Тэд дэлхийн хөгжлийг жишээлэн магтах хэрнээ, энэ л орондоо тохируулаад хэрэгжүүлэхгүй хэрнээ, болж бүтэхгүй муу бүхнээ "муу зүгийн хар овоохой" болгон энэ л даяаршилд тохно.
"Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алжаатугай" хэмээн хоёргүй сэтгэлээр зарлиглаж, бас хөгжүүлж асан их хаадын минь сүнс хилэгнэж буй.
...Хоцрогдсон хэмээн өөрийн орноо голж, хорлонтой муухай хэмээн монгол хүнээсээ дайжиж, илүү сайндаа атаархан хорсч, ядарч яваа нэгэндээ тавлан дээрэнгүйлэх энэ л цөвүүн цаг даяаршлын нэгэн үе. Ороод гарах нэгэндээ цай аягалах бүү хэл ,хагас онгойсон хаалганы цаанаас харьцах биднийг монгол гэж хэн таних билээ.
Хааяахандаа баяр ёслолоор монгол хувцсаа өмсөж, монгол гэдгээ санадаг, жилд ганц тохиох цагаан сараар л ах дүү хамаатан саднаа таньдаг, халамцуухан явах үедээ "Чингисийн монгол" гэж цээжээ дэлддэг болчихвол хэн биднийг монгол гэж дуудах билээ.
Төгсгөл.
Хөгжил гэдэг сайхан. Дэлхий дахины хөгжилтэй алхаа нийлүүлж, үр шимийг нь хүртэж байна гэдэг сайхан хэрэг. Аливаа зүйл 2 талтай байдагчлан хөгжил гэдэг бас сайн муу талтай. Авах гээхийн ухаан гэж бас бий. Энэ л даяаршлын зогсолтгүй хурдацтай хөгжил дунд яг л "робот" шиг амьдрах хүн төрөлхтөн зарим зүйлээс залхаж эхэлж байна. Онгон цэвэр байгальдаа яарч тэвдэлгүй зоргоор амьдрахыг хүсэгч нэгэнд монгол ахуй монгол амьдрал, олдошгүй эрдэнэ мэт санагдаж байгаа.
Монгол ахуй дор сэтгэлийн амар амгалан амьдарч байгаад бахдан атаархаж байгааг багагүй уншиж байна. "Уулын буга хараад унасан бухаа хаяв" гэдэгчлэн бид арай л дулимагхан харж, дутуу сэтгээд байх шиг. Ядахнаа л биднээс өдрөөс өдөрт алсран холдож байгаа үнэт зүйлсээ авч үлдэхсэн. Өнөөдөр уртын дуу, морин хуур, хөөмий гээд олон зүйл дэлхийд үнэлэгдэж бас хамгаалагдаж байна. Үүнээс илүү нүүдэлчдийн соёл иргэншил, зан заншил , амьдралын хэв маягийг сэтгэлгээтэй нь хамтад хамгаалан үлдээвэл, олон жуулчдын хүсэл мөрөөдөл болж болох шүү дээ.
Хамгийн гол нь монгол хүний сэтгэхүй, монгол ухаан бүү алга болоосой.
Энэ бол өөр хэнээс ч биш зөвхөн та биднээс л хамаарна. Бидэнд хэн хүнийг бишрүүлж болох олон үнэт зүйлс бий. Бүү мартагтун.

Sunday, December 21, 2008

Canada christmas

Monday, December 15, 2008

Music Therapy

Орчлон дээрх бүхий л зүйлс чичирхийлдэг. Долгилсон хөдөлгөөнийг үүсгэж буй зүйлийг дууны долгион гэж нэрлэнэ. Дууны долгионы хэмнэлттэй дүрслэл нь хөг аялгууг бий болгоно. Хөг аялгуу нь зөвхөн хүн төрөлхтөнд хамаатай биш. Бага давтамжтай дууны долгион агуулсан шувуудын жиргээ, ус, салхины чимээ зэрэг нь нойрсож буй хүнийг амраах чадалтай байдаг.
Хүний төрөл бүрийн мэдрэмжийг илэрхийлсэн, зүрх сэтгэлийг уяраасан хөгжмийн төрлийг олон зууны тэртээгээс эмчилгээнд ашиглаж иржээ. Өнөө үед бие болон сэтгэлийн өвчтэй хүмүүсийн эмчилгээнд хөгжмийг оруулах тухай судалж байна. Энэ талаар хийсэн судалгаанаас үзэхэд хөгжим нь сэтгэлийн дарамт, хорт хавдар, даралт ихдэх, зүрхний өвчин, оюун ухааны өвчнийг анагааж нойрсуулах, тайвшруулах зэрэг олон төрлийн эмчилгээнд ач холбогдолтойг тогтоожээ.

Хөгжим: Хайр энэрэл

Хүний биеийн 60% нь ус байдаг. Иймээс ус бие дэх дуу чимээ, чичиргээг гайхалтай дамжуулдаг юм. Бид зөвхөн чихээрээ бус бүх эд эсээрээ эдгээр чичиргээг мэдэрдэг. Янз бүрийн холимог, чанга дуу чимээ биднийг ядаргаанд оруулж, сэтгэл санааг муутган, итгэл найдваргүй болгодог. Өөрөөр хэлбэл дархлалын системийг сулруулдаг байна. 90 децибелээс илүү өндөр давтамжтай дуу чимээ хүнийг ядаргаанд оруулж, сонсох чадваргүй болгодог. Док. Пиерс Ж. Ховард их чичиргээтэй хөгжим нь согтууруулах болон мансууруулах бодис шиг тархинд нөлөөлж, хүнийг нойрмог байдалд оруулж, дараа нь хүчтэй автагдах зуршилтай болгодог гэжээ. Эхийнхээ хэвлийд байгаа хүүхдэд хөгжим нөлөөлдөг. Үр хөврөл 16 дахь 7 хоногоосоо сонсож эхэлдэг байна.

Бид эхийн хэвлийд байгаа хүүхэд бүхнийг сонсож, мэдэрч, нөлөөлдгийг мэднэ шүү дээ. Нью-Йоркийн Странгийн хорт хавдраас сэргийлэх төвийн Митчелл Л. Гайпор хөг аялгууны хүчийн талаар дараах зүйлийг хэлж байна. “Маш олон эмч нар хүний эрүүл мэнд болон аялгуу сайхан хөгжмийн хооронд уялдаа холбоо байгааг харж байна. Хэрэв хүн тохирсон чичиргээ, аялгуу сайхан дуу чимээ бүхий орчинд өөрийгөө сайн байгааг мэдэрдэг. Тухайлбал би хүний амьдралыг бүх талаар нь сайжруулж, өөрчилдөг хөгжмөөс өөр зүйл мэдэхгүй” гэжээ. Судлаачид Моцарт, Вивальдийн хөгжмөөс сонсгоход үр хөврөлийн зүрхний цохилт удааширч, тархины долгион намдаж, ёврох нь багасаж буйг ажиглажээ. Харин рок, поп хөгжим сонсгоход тавгүйтэн ёврох нь нэмэгдсэн байна.

Дуу чимээ нь хүний эс, эрхтэн бүрт нөлөөлөх чадвартай. Торонтогийн их сургуулийн Анагаах Ухааны Факультетийн Проф. Док. Кейт Мур “Хүний үр хөврөл” номдоо юуны өмнө сонсох (чих) эрхтэн, дараа нь харах эрхтэн (нүд), тэгээд мэдрэх, ойлгох, тархины эрхтэн (зүрх, тархи) бий болдог тухай бичжээ.

Хөгжим: Анагаах ухаан

Хөгжим нь тархины мезолимбикийн хэсэг дэх төвийг цочроож, ендорфин, окситосин, еккефалин зэрэг мэдрэлийн дамжуулагч бодисыг ялгаруулахад нөлөөлдөг. бидний тархинд нийцтэй, хэмнэлтэй хөг аялгуунд хариу үйлдэл үзүүлдэг холбоос байдаг нь илэрхий. Хүмүүс хөгжмийн, сайхан аяыг аялгуу сайхнаар дуулахад хүлээн авдаг. Хөгжим эсийн төвшинд эмчилгээ хийхэд нөлөө үзүүлдгийг өнөө үед судалж байна. Хэд хэдэн судалгаанаас үзэхэд тайвшруулагч аялгуу нь айдас, сандралыг зайлуулж, даралтыг бууруулж, зүрхний цохилох хэмийг удаашруулах чадалтай байна.

Хөгжим нь ядаргааны даавар болох кортизолуны ялгаралтыг 25%-иар бууруулж, биеийн булчин сулруулагч ендорфинийг ихэсгэх, мэс заслын дараах өвдөлтийг багасган, ингэснээр тайвшруулах, өвчин намдаах эмний хэрэгцээг багасгаж, мэс засалд орсон өвчтөнийг илүү түргэн, хялбар аргаар эдгээн, дархлааны системийн эсэргүүцэгч бодис гемоглобин А-г 14%-д хүргэн, эм хэрэглэхгүйгээр төрөх зэрэг олон сайн талтай юм. Түүнээс гадна дутуу төрсөн хүүхдийн өсөлтөнд нөлөөлж, хүүхдийн тархины мэдрэлийн холбоог цочроон, эргэн тойрондоо болж буй зүйлсийг мэдрэх чадварыг нь ихэсгэн цусны даралтыг 5 нэгжээр бууруулж, зүрхний цохилтыг багасган, зүрхний цусан хангамжийг зохицуулж, шөрмөс татсаныг сулруулж, эм хэрэглэлгүйгээр өвчин намдаах, тавгүй байдлыг арилгах чадвартай гэж нотолсон байна.

Станфорд их сургуулийн анагаах ухааны факультетэд сэтгэлийн дарамтыг багасгах талаар хийсэн судалгаагаар өвчтөн өөрөө буюу асрагч нь сонгосон хөгжмийг сонсоод дарамттай байдал нь багасаж буй нь харагджээ. Ямар ч хөгжим сонсгоогүй өөр нэг бүлэгт 8 долоо хоногийн турш ямар ч өөрчлөлт мэдэгдсэнгүй. Хувь хүний биеийн байдлаас хамаарч зарим төрлийн хөгжим нь хөнгөн дасгал хийхэд тус болдог. Мөн Паркинсоны өвчтөнгүүдийн оюун ухаан, хөдөлгөөний чадвар сайжирч, кемо-эмчилгээ хийж буй өвчтөнгүүдийн гэдэс эвгүйрхэх нь багасдаг байна.

Хөгжим нь өвчтөний сэтгэл санааны байдлыг сайжруулж, эргэн тойрондоо харилцан мэдрэмжтэй болгож, амжилтанд хүргэж, өөрийгөө илүү хянаж, өөрийгөө илэрхийлж, оюун ухаан нь хөгжихөд тусалдаг. Хөгжмийн эмчилгээ нь гэр бүлийнхэн, асрагч нар нь өвчтөнтэй сайнаар харилцахад нь дэм болдог.

Нью-Йоркийн их сургуулийн Нордофф-Роббинсийн хөгжмөөр эмчлэх төвийн Док. Клив Роббинс төрөлхийн согогтой хүүхдийн биеийг тэнцвэржүүлж, гар хөлийн хөдөлгөөнийг хэрхэн хэвийн болгож, харилцаа сургахын тулд хөгжим ашиглан амжилтанд хүрчээ. Роббинс ингэж хэлжээ: “Хүний тархин дахь мэдрэлийн судал, булчингийн үйл ажиллагаанд хөгжим болон аялгуут чимээ нөлөө үзүүлдэг.

Нам гүм орчинд хөгжим сонсоход ухааныг сэргээж, анхаарлыг төвлөрүүлж, биеийн зарим үйл ажиллагааг зохицуулахад тусалдаг”. Йале их сургуулийн анагаах ухааны факультетэд явуулсан судалгаагаар мэс заслын үеэр нойрсуулсан өвчтөнд дуртай хөгжмийг нь сонсгоход хөгжим сонсоогүй хүмүүсийг бодвол тайвшруулах болон өвчин намдаагч бага хэрэглэж байжээ. Хөгжим судлаачид үргэлжилсэн ая, анхаарал сарниулсан хэмнэл нь мэс заслын дараах өвдөлт, зүрхний өвчин үүсгэдэг тавгүй байдлыг үгүй болгодог.

Луизвиллийн их сургуулийн сувилагчийн сургуульд хийсэн судалгаагаар нойргүйдэх өвчтэй 25 хүний 24 нь сонгодог болон орчин үеийн хөгжим сонсон илүү хурдан унтаж, удаан нойрсож, сэрсэн ч ахин унтаж байгаа нь харагджээ. Унтахдаа сонсох хөгжим нь зөөлөн хэмнэлтэй байх ёстой. Энэ эмчилгээний үр дүнг үзэхийн тулд хүн өөрийг нь ядраадаг, анхаарлыг нь сарниулдаг зарим зүйлээс хол байх хэрэгтэй.

“Моцартын нөлөө” нэртэй ном зохиосон Дон Кемпбелл тархинд нь үхэлд хүргэх цус нөжирсөн байгааг мэджээ. Тэрээр өдөрт 3-4 минутын турш 7 удаа амандаа дуртай дуугаа аялсан байна. Эцэст нь судсан дахь нөж нь 4см-ээс 3мм болж багассан гэнэ. Дахин тархины шинжилгээнд орохоосоо өмнө 3 долоо хоногийн турш үүнийгээ үргэлжлүүлжээ. Кемпбелл номондоо хөгжмийн талаар ингэж бичжээ: “Хөгжим хүний сэтгэл санаанд үнэхээр нөлөөлдөг. Эхийн хэвлийд байхаасаа эхлэн дуу чимээ, хөгжим, аялгуут чичиргээг сонсож байх нь хүний эрүүл мэнд, сурах чадвар, зан аашинд сайнаар нөлөөлдөг” гэжээ.


Sleep and Dreams

Зүүдлэж үзээгүй хүн гэж байхгүй. Хүний тархины хамгийн нууцлаг хэрнээ хамгийн гайхалтай процессын нэг зүүдний талаарх 10 сонирхолтой баримтыг толилуулъя.
10. Хараагүй хүн зүүдэндээ хардаг.
Хэдийгээр орчлонг харах хувьгүй төрсөн ч хараагүй хүн ч зүүдэндээ харж зүүдэлдэг. Түүчлэн тэд зүүдэндээ сонсох, үнэрлэх, хүрэлцэх гэх бүх мэдрэмжийг тэнцүү мэдэрдэг байна. Харин хараатай хүмүүсийн хувьд энэ нь маш хүчтэй зүүдлэсэн үед л мэдрэгддэг гэнэ.
9. Бид бүх зүүднийхээ 90 хувийг мартчихдаг. Бид зүүдэлж сэрээд 5 минутын дотор зүүднийхээ 50 хувийг, 10 минут өнгөрөхөд 90 хувийг нь мартдаг байна. Дэлхийн алдарт аймшгийн зохиол болох “Frankenstein”-ны зохиолч Mary Shelley энэхүү зохиолоо зүүдэлсэн гэдэг. Тэрээр өөрийн зүүдийг сэрэнгүүтээ цаасан дээр буулгаснаар алдарт зохиол төржээ.Тийм болохоор та ч зүүдэлж сэрсэн даруйдаа өөрийн зүүдээ нэг цаасан дээр буулгаад үзээрэй.
8. Бүх хүн зүүдэлдэг

Хөгшин залуу гэлтгүй амьд хүн бүр зүүдэлдэг. Хүүхдүүд бүх унтлагынхаа цагийн 50%, насанд хүрэгсэд 20%, ахимаг насныхан 15 % -ийг зүүдэлж өнгөрүүлдэг байна.

7. Зүүд хүний сэтгэл санаанд нөлөөлхүйц хүчтэй байдаг. Хүний зүүрмэглэх үедээ зүүдэлсэн зүүд маш бодитой байдаг бөгөөд энэхүү зүүднийхээ нөлөөлөнд хүчтэй орсон байдаг учраас сэрсэн ч энэ зүүд удаан хугацаанд мартагддаггүй гэнэ. Энэ мэтчилэн хэдэн өдөр дарааллан зүүдлэх үед хүн хий юм харж, сэтгэл санааны хувьд өөрчлөлтөнд ордог байна.

6. Хүн зүүдэндээ зөвхөн өөрийн мэддэг зүйлээ л хардаг. Заримдаа бид зүүдэндээ огт танихгүй хүний царайг харах нь олонтой. Гэвч бид зүүдэндээ зөвхөн өөрийн харсан зүйлээ л зүүдэлдэг байна. Тийм болохоор тэрхүү танихгүй царайг бид хаа нэгтээ гудамжинд, автобусанд харсан хүний төрх байдаг гэнэ. Түүнчлэн хэрэв хар дарсан зүүдэндээ хэн нэгэн үл таних хүний царай харсан бол тэр хүн бидний бага насандаа айж байсан хүний төрх байдаг байх юм.

5. Зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй
Хүний зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй байна. Гэхдээ өөрт хамааралтай аймшигт явдлыг харин хар цагаан өнгөтэй зүүдэлдэг гэнэ.

4. Зүүд бүхэлдээ бэлэг тэмдэгийн шинжтэй, тааварлашгүй оньсого байдаг. Бид заримдаа л тодорхой үйл явдлыг зүүдэлдэгч ихэнх зүүд маань бэлэг тэмдэгийн шинжтэй, оньсого мэт байдаг. Гэхдээ л зүүд ямар нэгэн зүйлийг өгүүлдэг.

3. Аймхай хүмүүс илүү бодитой зүүдэлдэг.
Зориг муутай, аймхай хүмүүс илүү бодитой, хүчтэй зүүдэлдэг байна. Түүнчлэн тэднээс гадна архи,тамхины эмчилгээ хийлгэж хорт зуршилаа хаяж байгаа хүмүүс мөн дэндүү бодитой зүүдэлдэг гэнэ. Тэд эмчилгээний эхний 3-4 долоо хоногт тамхи татаж байгаагаа маш бодитой, хүчтэй мэдэрч зүүдэлдэг байна.

2. Бодит байдлын сэрэл, мэдрэмж бидний зүүдэнд мэдрэгддэг. Хүн зүүдэндээ цангаж байна гэж зүүдэлбэл бодит байдал дээр мөн цангасан байдаг. Мөн бидний бие унтаж байхад халууцаж байхыг мэдэрч байгаа бол зүүдэнд ч энэхүү мэдрэмж мэдрэгдэнэ.

1.Хүн унтаж байхад бие махбод мэдээгүй болдог. Иймд бид зүүдэндээ болж буй үйл явдлууд тухайлбал өндөрөөс ухах, цочих зэрэг үйлдлийг биеэрээ хийдэг байна.

Tuesday, December 9, 2008

Күнзийн Хувь заяа

Күнз (Хятад: 孔夫子, Kong Fuzi буюу K'ung-fu-tzu, утгачилбал "Конг багш", гэхдээ Kongzi 孔子 буюу Күнз гэдэг нэр нь дорно дахинд түгээмэл, МЭӨ 551‐МЭӨ 479) нь Хятад улсын гүн ухаантан, их сэтгэгч юм. Тухайн үеийн нийгмийн үзэл суртал болж байсан шаманизмийг гүн судалсаны үндсэн дээр өөрийн гүн ухааныг боловсруулсан нь өдгөө Күнзийн сургааль гэгдэг
Күн зи бол Чүнь-чүүгийн сүүлийн үеийн Лү улсын хүн. Бичгийн сургаалыг үндэслэгч бөгөөд алдарт сэтгэгч,улс төрч, сурган хүмүүжүүлэгч мөн. Залуудаа бага түшмэл байж тавин нас хүрээд Лү улсын Жүн-дүү хотын эрхэлсэн түшмэлийн тушаалд дэвшиж, дараа нь тэргүүлсэн сайдын тушаалыг орлон гүйцэтгэсэн байна.өтөл насандаа Лү улсын гэгээрлийн үйлст хүчин зүтгэж “шүлэглэлт ном”, “засагт ном”, “зурхайт ном”, “ёслолт ном” зэрэг бичгийг зохион эмхэтгэж “шашинт ном” -д өөрчлөлт оруулсан байлаа. Күн зи нас барсны дараа шавь нар нь түүний яриа өгүүлэлийг тэмдэглэн эмхэтгэж “шүүмжлэл өгүүлэл” хэмээх ном болгожээ. Энэ нь Күн зийн үзэл санааг судлах чухал материал юм.Күн зи баруун Жү улсын боолын байгууллыг хамгаалах үүднээс “нэрийг төв Болгох” зорилтыг дэвшүүлж эзэн өршөөлтөй, түшмэл үнэнч, эцэг энэрэнгүй, хөвгүүн ачлалтай байвал сая ноёрхогч ангийн дотоодын нягтарлыг бэхжүүлж чадна гэж үзсэн байна.Түүний сургаал нь “өршөөлийг” чухалчилдаг. Тэрбээр “өршөөл” бол “хүнийг хайрлах” явдал мөн гэж үзээд “шударга уучлалын ёс”-ыг санаачилж байлаа. “өршөөлийн тухай сургаал” нь олон үеийн феодалын газрын эзэн ангийн сэтгэгчдийн сурталчилан дэлгэрүүлэхээр дамжин “өршөөлт засаг”, “гурван хэлхээ таван өөрд”, “шударга аялал цэхч журам”-аар агуулга болгосон феодалын ёс суртахууны үзэл санаа болон бүрэлдсэн байна. Тэр нь Хань улсаас хойш хоёр мянган жилийн феодалын соёлын ноён нуруу нь болж маш их нөлөө үзүүлсэн байлаа. Күн зи гэгээрэл боловсролыг хөгжүүлэх болон эртний соёлыг эмхэтгэн уламжлах талаар асар их хүчин зүтгэл гаргасан юм. Тэрбээр хамгийн анхны хувийн сургуулийг байгуулж гурван мянган шавь хүмүүжүүлсэн байна. Түүний дотор далан хоёр шавь нь нэр алдрыг олсон байна.
Күнзийн сургаал
Дундаж хүнээс дээшээ гарсан хүнтэй дээд юмны тухай ярьж болно Харин дунджаас доогуурхтай дээд юмны тухай ярьж болохгүй.

Хүмүүс зан авираа засаж сайжруулахгүй, сургаж хэлээд байгаа юмыг ойлгохгүй, бас үүргээ мэдэж буй атлаа түүнээ биелүүлж гэм согогоо хаяж гээх чадваргүйг хараад би гасалж гунихрах юм даа.

Төгөлдөр мэргэн хүнтэй учирна гэж бодохоо би бүүр больсон. Буянтай сайхан хүнтэй уулзвал л болох нь тэр бололтой.

Хүн яахаараа дөр жолоогүй хэнэггүй, үг сүггүй худалч, ичих нүүргүй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггүй юм.

Анхааруулан хэлсэн зүй ёсны сануулгыг хүлээж авахгүй байж яахин болох билээ. Тэгэхдээ энэ дагууд өөрөө засрах нь чухал. Аятайхан хэлж буй зөвлөгөөг сонсоод баярлахгүй байж хэрхэн болох билээ. Тэгэхдээ зөвлөгөөний утга учрыг сайн олох нь чухал. Зөвшөөрөөд л байдаг авч өөрийгөө засдаггүй, утга учрыг нь олоогүй байж баярлачихдаг хүмүүст би тусалж чадахгүй

Мэдэж буй хүн эргэлздэггүй
Хүнлэг хүн сэтгэл чилдэггүй
Зоригтой хүн айж эмээдэггүй.

Буянтай сайн хүн бол хүнд байгаа бүх сайн юм нь ялж дийлэхэд тусалдаг. Шальгүй жижиг хүн бол муу юм нь ялж дийлэхэд нөлөөлдөг.

Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал мушаал хэрэггүйгээр дагана. Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгүй

Өөртөө хатуу, бусдад энэрэлтэй байвал өс хонзон үүсдэггүй.

Шударга ёсны тухай ярихгүйгээр бүтэн өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох билээ!

Ухаантай сийрэг хүн өөрийн төгөлдөр бусдаа л санаа зовохоос биш, нийтэд алдаршсангүй хэмээн харуусан гомдолдоггүй юм.

Ухаантай сайн хүн жижиг юманд үнэлэгддэггүй боловч бүхий л аугаа ихийг хийж чадна. Шальгүй жижиг хүн бүхий л аугаа ихэд хүч чадалгүйн учир бага жижиг юманд үнэлэгддэг.

Ухаантай сайн хүн зарчмыг хатуу барьдаг боловч зөрүүдэлдэггүй.

Зам адилгүй байвал төлөвлөгөөг хамтран зохиодоггүй.

Яруу тод байх гэдэг ярианд тавигддаг гол шаардлага.

Ашигтай тустай найз гурав, хор хөнөөлтэй найз бас гурав буй. Шударга нөхөр, цэвэр цагаан сэтгэлтэй нөхөр, ихийг мэддэг нөхөр гурав ашигтай. Худлаа хэлдэг найз, хоёр нүүр гаргадаг найз, сайхан ярьдаг найз гурав хортой.

Ухаантай сийрэг хүн гурван цээрийг барьдаг. Амьсгал, цус нь халуун буй бага залуу насандаа хормойн цэнгэлээс зайлсхийдэг. Амьсгал, цус нь хүчтэй буй идэр насандаа хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Амьсгал, цус нь суларсан өтөл насандаа хомхойн шуналаас зайлсхийдэг.

Ухаантай сийрэг хүн есөн бодлоор цэнэдэг. Ажиглан харж буй үедээ лав тод харав уу гэж боддог. Сонсон байгаа үедээ бат зөв сонсов уу гэж боддог. Царайны илрэл минь зөв байна уу, яриа минь илэн далангүй байна уу, ажил хэрэгтээ зөв зүйтэй хандав уу гэж тэрбээр ямагт боддог. Тэрбээр эргэлзэж байгаа бол зөвлөлдөх тухайд боддог. Уурсан хэлэгнэж буй бол муу үр дагаврын тухайд боддог. Ямар нэгэн юм хийхийнхээ өмнө шударга ёсны тухай боддог.

Хамгийн дээд мэргэн ухаан, хамгийн их тэнэг явдал хоёр хэзээ ч үл өөрчлөгдмү.

Цуурхал тарааж буй хүн сайн үйлийг гээсэн байдаг.

Шальгүй муу хүнтэй хамт эзэнд зүтгэж хэрхэн болох билээ? Шальгүй муу хүн бол зорилгодоо хараахан хүрээгүй байхдаа зөвхөн түүндээ л хүрэх гэж зовж шаналан зүтгэдэг. Зорьсондоо хүрчихвэл тэндээ тогтож тэсэж байх гэж шаналдаг. Олсноо алдчихгүй юмсан гэж зовж шаналахдаа тэрбээр ямар ч муу юм хийхэд бэлэн байдаг.

Шальгүй жижиг хүн алдаа гаргачихвал ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж оролдлог
.
орчуулсан Даш-Ёндон



Яг одоо би таныг өөртөө авмаар байна

Яг одоо би таныг өөртөө авмаар байна
Ярих мэт нүдийг чинь,
Харах мэт үгийг чинь...
Эзэлмээр байна би таныг
Итгэлтэй зүрх чинь хэрхэн итгэлээ гээж
Илбэдүүлсэн мэт уйлан шархирахыг сонсмоор байна
Тархины чинь хаа нэгтээ үүрээ засчихаад нисч
Тасарсан утастай гитар шиг хэрэггүй болохыг чинь үзмээр байна
Тэвдэж үзээгүй амгалан царай чинь түгшүүрээр дүүрч
Тээр болсон дурлалынхаа амтанд шархдан унаж
Яг одоо хүслээ нуучихаад ажиггүй инээмсэглэх
Ягаахан уруул чинь хэрхэн чичрэн цайхыг хармаар байна
Хэнд ч хэлж ззээгүй сайхан үгсээ цуглуулж
Хичнээн дахин бичсэн шаналлын захиагаа базаж
Өөрийн минь нэрийг шивнээд цөхрөн уйлахын төлөө
Өөдөөс чинь харж суугаад хундага өргөн инээмсэглэнэм
Б. Ичинхорлоо

Миний хүсч хүлээж асан "ардчилал".

Гомбосүрэнгийн Галбадрах.

Монгол оронд минь хагас жил шахам үргэлжилсэн будлиантай, чулуутай, түймэртэй, хэрүүлтэй УЙХ-ын болон орон нутгийн сонгууль дуусч байх шиг. Зөвхөн сонгуулийн дүнг тоолох гэж бүтэн өдөр бүү хэл хэдэн ч сараар будилж цэгцэрч чаддагүй энэ сонгуулийн паян, Итгэлт баяны өгүүлсэнчлэн "ичмээр ч дамшиг" юм даа. Цахим хөгжлийн энэ эринд цаасаар өгсөн саналыг тоолж, үнэн дүнг гаргах гэж ингэтлээ будилж будилуулах нь хэнд сонирхолтой байгаа юм бол.
1990 оны цагаан морин жил түгшүүртэй хэрнээ тайван замаар ялсан ардчилсан хувьсгал, социализмын хөмөрсөн тогоон дотор хуаран маягаар амьдарч асан бидэнд чухам юуг нь мэдэхгүй, нэг л гэгээлэг сайхан итгэл найдварыг авчирч байсан юм. Ямартай ч айдас дарамт шахалтгүй, бас өөрийн боломж чадлаараа сайхан амьдрах тухай бүдэг бадаг ойлголт төрж, хэрдээ эргэлзэж тээнэглэзэж, болгоомжилж байсан сан. Буцаад хуучин байдалдаа орчих вий гэдэг айдас юу юунаас илүү болгоомжлол төрүүлж байсан.
Шилжилт нэртэй үргэлжилсэн энэ 18 жил Монгол оронд минь бидний хүсч мөрөөдөж асан олон зүйлийг өгсөн хэдий ч бас олон зүйлийг өгч чадсангүй. Эцэс сүүлдээ учраа олохгүй талцан бужигналдаж, мэтгэлцэж, эргэж буцсаар их л хугацааг элээж байна даа. Хаашаа л харна, МАХН, АН хэмээх ханан хаднууд ардчилалын хамгийн үнэт зүйлсүүдийг халхлан, бараан сүүдэр тусгана. Эцэстээ энэ 2 нам холилдон нэгдэж, улаан хөх өнгийг холихоор хиртэй саарал өнгө гардаг шиг бүх л зүйлсийг хиртүүлж орхих янзтай.
Энэхүү ардчилалаас монголчууд бид юуг хүсч, юуг олж авах учиртайг хилийн дээс алхан харь оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд сайн ойлгож, бас хүсч шаардаж эхэлж байна. Үүн дотор, хүн төрөлхтөнд "ардчилалын өлгий" гэж нэрлэгдэн үй олон цагаачдыг соронзон мэт татдаг Америк оронд суралцаж, ажиллаж амьдарч байгаа олон монголчуудын үзэж харж, мэдэрч байгаа зүйл олон.
Бид энэхүү ардчилалаас чухам юуг хүсч, олж авах учиртай вэ?
Нэг. Ардчилалын үр шим.
Энэ 18 жилд айдас түгшүүр, өлсгөлөн, цуглаан тэмцлээр олж авсан "ардчилал" монголчууд бидэнд олон эерэг нааштай зүйл авчирч өгсөн. Өмч хувьчлалын үрээр хүн бүр өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх өмч хөрөнгөтэй болж, өрнө дорнын гайхамшигт хөгжлийн илрэл гар утас, гоёмсог тухлаг автомашин хэрэглэж, гадаад паспорттой болж хүссэн орныхоо хилийн дээсийг алхалж хөгжлийг нь мэдэрч, цахим ертөнцийн хөгжлийн үр шимийг хүртэж, хөл нийлүүлэн алхах боллоо. Энэ бага зүйл бишээ. Өөрсдийгөө өрөөл бусад олонтой жишиж, хүрч болох оргил, унаж болох ангалаа ч олж харан оюуны мэлмий нь нээгдэж байна. Эх орон тусгаар тогтнолын үнэ цэнэ, газар нутаг түүний баялгийн үнэ цэнийг уриа лоозонгоор бус зүрх сэтгэлээрээ мэдэрч, баярлан бахдах, гуниж бухимдах сэтгэлийн хөдөлгөөний хэн нэгний албадлагагүйгээр илэрхийлж сурч байна.
Харин ардчилалын хамгийн үнэ цэнэтэй зүйл болох сонгох сонгодох эрх, үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх, нийт олны нийтлэг эрх ашиг болох шударга ёсны төлөөх дуу хоолой алхам алхмаар хумигдсаар байх шиг. Өнгөн дээрээ ардчилсан мэт атлаа дотор сэтгэлдээ айдас болгоомжлолд автах болсон нь мэдрэгдсээр. Саяхан болж өнгөрсөн 7-сарын гэх үймээнээс хойш, барьж хорьсон, яллаж шийтгэсэн үйлдлийн балгаар олон хүмүүсийн хоолой нь сааралтаж, нүдний харц нь бүүдгэрч, сэтгэл зүрхэнд нь айдас хургаж орхилоо.
Дарангуйлалаар далдлагдсан, баг өмсөж хуурамчаар инээмсэглэсэн ардчилал байж болно гэж үү?
Хоёр. Ардчилалаас бид юуг хүснэ вэ?
-Шударга ёс
Энэ бол хамгийн энгийнээр Монгол улсад өнөө хэр мөрдөгдөж буй алив хууль журмын өмнө баян ядуу, хөөрхөн муухай, хөгшин залуу, халх казак хэн ч бай ялгалгүй адил тэгш байх зарчим юм. Монголын ард иргэдийн өмч болох Хадгаламжийн нэртэй банкны 14 тэрбүм төгрөгөөр хаа холын Солонгос орны казинод тоглоод үрсэн гэх Чимэдцэрэн, амьдрахын эрхээр арчаагүйдээ бусдын 100000 төгрөгийг завшаад ав адилхан ял эдлэх нь тэгш эрх гэж үү? Монгол улсын гааль хэмээх байгууллагыг удирдаж байхдаа МАХН д 100 орчим сая төгрөгөөр хандив өргөснийхөө төлөө цөөхөн жилийн ял эдэлсэн болоод сая суллагдсан Баатар гэгчийг амьдралын зовлон шаналлаа архиар даруулан болчимгүй хийсэн үйлдлийнхээ төлөө өдгөө хорих газар шаналан суугаа бүсгүйн нулимстай адилтгаж болно гэж үү? Наад захын нүдээр харж чихээр сонсож байгаа ийм жишээнүүдээс л "үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ', " уулын чинээ харыг туулайн чинээ цагаан гүйцнэ' хэмээх монголын уламжлалт хэллэгүүдийн хариу олж ядацгааж байна. Эцэс сүүлдээ бүгдээрээ л адил хууль зөрчих барьцаалсан сэтгэхүйг бий болгож байна бус уу.
Саяхан АНУ-ын нийслэл Вашингтон хотод Монгол улсын ерөнхий сайд С.Баярын Америкийн монголчуудтай хийсэн уулзалт дээр нэрт нийтлэлч Баабар "Монголоор сонин юу байн вэ? гэвэл хулгай л их байх шив дээ. Бүгд л хулгайлцгааж байна даа" хэмээн ёжилж байсан. Эцэс сүүлдээ эх орон минь хөгжиж байвал их бага хулгайлах ч яамай байна гэх хэллэг сэтгэц дэлгэрч мэдэх нь. Ингэж болно гэж үү?
Хувь хүнээс хулгай хийсэн нь зохих ялаа эдэлж, нийт олноос хулгай хийсэн нь бүх хөрөнгөө хураалгаж, бүх насаараа ялаа эдэлж байх нь хуулийн өмнө эрх тэгш шударга байх зарчмын эхлэл. Хэн ямар санаагаар үүнд саад болж байна вэ?
-Шударга хөдөлмөр.
Дэлхийн олон оронд монголчууд гарч, хаа ч хэнд ч гологдохгүй ажил хийж сурцгааж байна. Тэд өөрсдөдөө байгаа боломж авьяасаа мэдэрч, ажил хөдөлмөрийн утга учир, арга барилыг ойлгож байна. Харин Монголд байгаа монголчуудаа ажилгүй залхуу, архичин заваанаар нь дуудаж, хаа холын хужаа хангүг эрсийг урьж залан ажиллуулж, ажилтай дуулгавартайг нь магтан бахдана. Том монголын жижгхэн зах зээлд ноёлон суусан цөөхөн хэдэн олигархи бүлэглэлүүд, өөрийн зардлаар сурч хөгжиж, эх орондоо шударга хөдөлмөрөөр амьдрахаар ирж буй олон монголчуудын хүсэл эрмэлзлэл, даль жигүүрийг эрээ цээргүй хугачин унагаж байна. Өнөөдөр Монголын зах зээл дахь нефть бүтээгдэхүүний, барилгын болон барилгын материалын, хүнсний болон спирт түүний дагалдах архи пивоны, бөс бараа болон бөөний худалдааны зах зээлийг ямар хүн атгаж, тэд хэрхэн УЙХ, засгийн газарт шургалж, эрх мэдлээрээ энэхүү зах зээлээ хамгаалж байгааг хүн болгон нэрлэж чадах байх. Ийм нөхцөлд шударга хөдөлмөр, шударга өрсөлдөөний талаар ярихад ч хэцүү. Үгүйдээ тэд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын сүүлийн үейин техник технологийг ч төдийлэн сонирхохгүй байна. Өнөөдөр монголд үлгэр жишээ болж хөгжсөн фэрмэрийн аж ахуй ч бий болохгүй байгаа нь өөний жишээ.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад суралцаж ажиллаж, мэдсэнээрээ монгол орондоо өөрийн бизнесээ хийж амьдрах гэсэн залуус, өөдрөг сэтгэлээр зорьж очоод үгээ хилж буцаж ирж байгаа нь цөөнгүй.
Монгол дотроо эс гэхэд энэ дэлхий ертөнцийн хамгийн том зах зээлд тооцогддог Орос, Хятад гүрний дунд оршин байдгийнхаа хувьд эвтэй байж, бие биеэ өөдрөгөөр дэмжвэл их боломж бидэнд бий. Хамгийн гол нь монголдоо болон харьд хийж сурсан ажил хөдөлмөрөө өөрийн монгол орондоо шударгаар хийж, хийснийхээ хэрээр хөлсөө авч, олсныхоо хэрээр тайван, сайхан амьдрах хүсэл монгол хүн бүрт бий. Гагцхүү хэн үүнд саад болж байна вэ?
-Төрийн найрсаг үйлчилгээ.
Ард иргэдийнхээ татварт төлж буй мөнгөөр санхүүжиж, иргэддээ төрийн нэрээр үйлчилгээ үзүүлж байх учиртай "төрийн' гэх нэртэй олон байгууллагууд өдгөө хүнд суртал, авилгал хээл хахуулын уурхай болон өргөжсөөр байна. Монгол оронд аалзны тор мэт сүлжсэн хүнд суртал, авилгалтай тэмцэх зорилгоор байгуулагдсан Авилгалтай Тэмцэх Газар /АТГ/ өнөөдөр монгол орон дахь авилгалыг эрж хайн бэдэрч, хаа нэг, хэн нэгний өш хонзонгийн захиалга мэт хэн нэгнийг илрүүлж бас цагаатган "жүжиглэнэ". УЙХ-ын гишүүн асан Хүрэлсүх, Гүндалай, Бадамжунай нартай холбоотой хэмээн сөхөгдсөн авилгалын хэрэг тэгсгээд л замхарсан.
Өдгөө монгол оронд төрөх газрын орон дээр төрөхөөс эхлээд, цэцэрлэгт орох, сургуульд суралцах, ажил хөдөлмөр эрхлэх, тэтгэвэр халамжийн үйлчилгээг хүртэх бүх л шатанд хүнд суртал авилгалд боомилуулж байгааг хүн бүхэн мэдэрч л байгаа.
Нэгэн цагт Улаанбаатар хотын захирагч, ерөнхий менежер асан өдгөө Монгол улсын шадар сайд, ХХААҮ-ийн сайд М.Энхбөлд, Бадамжунай нарын газрын наймаатай холбоотой олон баримт домог мэт яригдаж байсан. Үнэн худлыг хэн ч нотлоогүй атал, Улаанбаатар хотын төлөвлөлтийн бодлого алдагдаж, хүүхдийн тоглоомын талбай, хөгшдийн нарлах газар үгүй замбараагүй барилгажилт энэ бүхний тод жишээ баримт болон байсаар байна.
Ард иргэдийн татварын мөнгөөр санхүүжин ажиллаж буй төрийн хэмээх тодотголтой олон байгууллагуудын хүнд суртал авилгал үгүй, жинхэнэ иргэдийн төлөөх найрсаг үйлчилгээг хүмүүс хүлээсээр л байгаа. Үүнийг төрөөс өөр хэн хийж чадах билээ. Энэ бол төрийн үүрэг юм.
-Тайван амьдрал.
Өнгөрсөн жил Улаанбаатар хотын хүнсний 1-р дэлгүүрийн зүүн талд тааралдаад уулзан хуучилж зогссон 2 оюутан залуусыг, ухаанаа алдтал ууж согтуурсан нэгэн эрхэм "Жээп" машинаар дайрч амь насыг нь хөнөөсөн аймшигт хэргийн дуулиан өнөө хэр бараг мартагджээ. "Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдар" хэмээн лүндэгнэсэн дээдсийн хатуу цааз өнөө цагт үнэ цэнэгүй боломгүйсэн. Архи хүчирхийлэл, балмад байдлын уршгаар хичнээн олон монгол иргэдийн амь нас сүйдэж, хичнээн олон хүн тахир татуу болж, өвчин зовлондоо шанална вэ?
Өглөөхөн инээгээд гарсан хэн нэгний шарилыг орой нь олж,нулимс унагаан гашуудах энэ л тавилан монголчуудынх гэж үү? Иргэдийнхээ амь нас амгалан байдлыг хамгаалах учиртай Монголын цагдаа, хүчний байгууллагынхан өөрсдийн бэлтгэл ур чадвараа өнгөрсөн 7 сарын 1 ний үймээнээр даан ч өрөвдөм, дорой байдлаар шалгуулав шив дээ. Айдас, дарамт шахалтгүй, амгалан итгэлтэй амьдрал хүн бүрийн туйлын хүслэн. Хүн өөрөө ч хүч мөхөсдөх энэ энэ баталгаа гагцхүү төрийн нэгэн үүрэг билээ.
-Ирээдүйдээ итгэх итгэл.
Монголчуудын хүсэл мөрөөдөл, ирээдүйн сайхан амьдралын баталгаа нь үр хүүхдүүдийнх нь эрүүл мэнд, сайн боловсрол, зөв зохйстой даатгалын тогтолцоо билээ. "Хуарангийн сургалт' бүхий чанаргүй сургуулиуд, "худал онош" бүхий хүний гар харсан эмнэлгийн үйлчилгээ, хэзээ өгөөж нь ирдэггүй даатгалын тогтолцооноос залхсан монголчууд, ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, сайн боловсролын төлөө харь газрыг зорьж хамаг мөнгөө зориулж байна. Ирээдүйн сайн сайхны төлөөх итгэл нь эх орондоо бус харь орон руу зүглэсэн ийм гаж урсгал монголоос минь өөр хаана байдаг бол. Гадагшаа урсах энэ л мөнгөний урсгалыг тогтоож ганц сайн оношлогооны төв, гайгүй чанартай сургууль байгуулах санаачлагаг үгүй төр, түшээдийг яалтай. Монголын гэсэн бүхэн чанаргүй муу, харийн гэсэн болгон сайны дээд хэмээх харалган энэ л үзэгдлийн улмаас олон олон монголчууд өөртөө төдийгүй ирээдүйдээ итгэх итгэлээ алдаж байна даа.
Төгсгөлийн оронд.
Монголчууд бид аль нэгэн нам, улс төрийн хүчнийг даган талцах биш өнөө бидэнд ус агаар лугаа хэрэгтэй ардчилалын хамгийн үнэт зүйлсийг бий болгохын төлөө дуу хоолойгоо, санаа бодлоо нэгтгэх хэрэгтэй байнаа. Бид эрхээ эдэлж сонгож, бий болгож байгаа УЙХ, Засгийн газраас эн түрүүн шаардаж, хийлгэх алхмууд энэ билээ.
Хэн нэгний төлөө бус зөвхөн өөрсдийнхөө төлөө хийх зүйл маань энэ билээ.
Өнөөдөр сэтгэлийг минь харлуулж, бухимдлыг минь төрүүлж байгаа энэ л гаж үзэгдлүүдийг энэ 18 жил ээлжлэн төр барьж, талцан мэтгэлцэж байгаа МАХН, АН хоюул бий болгосон. Өнөөдөр их үсрэлт, их хувь заяа, их хөгжлийн гараан дээр бид хамтдаа монгол орныг зөв зохистой хөгжүүлнэ хэмээн амалж буй эвслийн засгийн газар эн түрүүнд энэ зохисгүй үзэгдлээ хамтдаа арлгахын төлөө ажиллах учиртай.
Энд жинхэнэ"эр зориг", "эх оронч", 'алсын хараа", "холч ухаан" шаардагдаж байна.
"Авилгалын загалмайлсан эцэг" хэмээн цоллуулж, Монгол орон дахь улс төрийг бизнес болгон хувиргасан хэмээн тодорхой баримтаар, удаа дараа нотлон бичсэн нийтлэлч Баабар, Цэнддөө, улс төр судлаач Ганхуяг нарын бичсэн үнэн байх аваас Монгол улсын одоогийн ерөнхийлэгч Н.Энхбаяр та энэ бүхнийхээ төлөө хариуцлага хүлээх цаг болжээ. Энэ Монгол орон та биднээс гадна бидний үр ач, хойч үе маань амьдрах өлгий нутаг. Энд хэн нэгний хувийн эрх ашиг сонирхол гэж байх ёсгүй зөвхөн монгол улсын эрх ашиг гэж байх учиртай билээ.
Даян дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү ардчилалын үнэт зүйлсүүд Монгол оронд минь зүй зохисоороо хэрэгжиж байх учиртайг зөвхөн миний бие төдийгүй олон монголчууд хүсч бас шаардаж байна даа.
Эрт үеэс монголчууд бид "үнэн" гэдгийг яагаад туулайгаар төлөөлүүлэн ярьдаг байсныг би мэдэхгүй ч "бүжин туулай хярсан бутыг харахад нэг л нөмөртэй байдаг" хэмээн дуулдгийг мэднэ. Олон олон монголчууд ил гаргаж хэлэхгүй ч сэтгэл зүрхэндээ бухимдаж байгааг бид мэдэрч байна.
Миний мөрөөдөж хүсч, хүлээж байсан "ардчилал" энэ л юм. Харин таных...

Monday, December 8, 2008

Бүлээн



Нарны элч шингээсэн навч унахдаа
Hамайг cүүлчийн амьсгалаараа дулаацуулав
Өр нэхээсгүй хайр ийм л байдаг юм байна даа
*** *** *** ***
Өнөөдрийн зовлонг үүрч
Маргаашийн ухаарлыг чирсээр
Манан дунд алхах түүнийг би таньсангүй
Би өөрийгөө танилгүй явуулчихаж

Эргэн учрах агшинг хүлээхээс....

Sunday, December 7, 2008

Хошин шог

Tuesday, December 2, 2008

Жинхэнэ Монгол ИМИЖ

Монгол имиж гэж байдаг. Тэр талаар өөрийн бодлоо хэлье. Монголчуудын муухай чанарын талаарх манай нэрт нийтлэлчийн бичсэнийг бид саяхан уншсан. Харин сайн чанарыг нь би хэлье. Үүний тулд Монгол имижийг нэлээд холоос угшуулан үндэслэж болох байна.

Нэгдүгээр үндэслэл. Хүн анх дорнод Африкт үүсэж, Арабын хойгоор дамжин Төв Ази руу нүүж, тэгээд бусад зүг рүү тарсан нь бараг нот­логдсон юм билээ. Анхны хүн жижигхэн байж. Этиопийн ЛЮСИ хүн нэг метр орчим өндөртэй, 40 орчим насалдаг аж. Босоо хүн (homo erectus) Төв Азид ирсэнээр оюун ухаант хүн (homo sapiens) бол­сон байна. Нomo erectus нь Төв Азид л homo sapiens болсон энэ үндэслэл онцгой чухал гэдгийг онцлон тэмдэ­глэе. Төв Азийн эрс тэс уур амьсгал, сэрүүн бүсийн дөр­вөн улирал нь хүний оюун хөгжих нэн таатай нөхцөл болсон бөгөөд болсоор ч байна.

Энэ тухайд үндэслэ­лийг "Монгол­чууд оюуны ча­давхиараа дэлхийд тэргүүлэх боломж­той" бүтээлийн 92 дугаар талд буй "Yндэстний оюуны чадавхид газар зүйн бүс, цаг агаарын нөхцөл нө­лөөлдөг тухай" хэсгээс үзнэ үү. Монгол хү­ний оюун, Мон­голын тал нутаг хоёр амь нэг. Сэвэлзсэн сал­хитай сэрүүн өдөр хүний уураг тархи илүү сайн ажил­ладгийг монгол хүн та бид сайн мэднэ. Өдөр шөнөгүй 30 хэм халбал хэцүү дээ. Өдөр­жин ажилласан уураг тархи шөнө амарна. Тархи 10 хэ­мээс доош сэ­рүүвтэр нөх­цөлд илүү амар­даг аж. Тархи судлаачид дэл­хийн хойт ба өмнөд өргөргийн дөрвөн ули­ралтай сэрүүн бүс нутгийг оюун тархины жин­хэнэ эко орчин гэж тогтоожээ. Монгол Улс тэрхүү бүсийн яг голд нь оршдог.Тэгэхээр Мон­голын тал нутаг бол та бидний оюун ухааныг тэтгэх хамгийн шимт хөрс мөн бөлгөө. Ийм бай­галийн онцгой хөрснөөс ур­гасан оюун ухааны илтгэ­цүүр өндөр байх нь жам. Би монгол хүн сүрхий тулдаа өндөр IQ-тэй болсон гэж хэ­лэ­хээсээ өмнө,... Монголын тал нутаг та биднийг тийм төрөлхийн өн­дөр IQ-тэй бол­гон төрүүлжээ гэж үндэслэж байна.

Хоёрдугаар үндэслэл. Монголчууд бидний өвөг мал адгуулж ирсэн нүүдэлчид билээ. Мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчдийн оюун ухаан га­зар тариалан эрхэлдэг суурьш­­мал иргэдийнхээс илүү байх үндэслэлийг нэрт түүхч А.Ж.Тойнби тэмдэг­лэсэн нь "Хэрэв нүүдлийн ир­гэншлийг газар тариалан­гийн иргэншилтэй зэрэгцүүлж үз­вэл номадизмд тодорхой да­вуу тал байгааг ажиж болно. ... Амьтан тэжээж гаршуулах нь ургамал тарьж ургуу­ла­хаас илүү ур чадвар шаар­дана. Яагаад гэвэл энэ бол дуул­гавар муутай амьтныг хү­ний оюун ухаан, хүсэл зо­риг ялж буй хэрэг. Өөр үгээр хэлбэл, малчин бол тариа­лан­чаас илүү дадамгай чадмаг билээ. ...Мал адгуулж, тал хээрийн өвс ургамал ин­гэж ашиглах нь хүний оюун хүсэл зо­риг дэвжиж хөг­жи­хийн үн­дэс суурь болдог. Христийн шашин нүүдлийн иргэншлийн өдөр тутмын амьдралыг хрис­тийн суртлын эрхэм дээд хүс­лэнгийн бэлгэ тэмдэг (сайхан сэтгэлт малч­ны) гэж үзсэн нь учиртай ". (А.Ж.Тойнби,. Түүх суд­лал,. Мон Судар,. 2007 он. 143-р талд.)

Мал зантай, тэр тусмаа морь бол тун хэцүү, морь тэмээг уналга ачлаганд сур­гаж ашиглахад оюун ухаан заавал шаардана, ...тэнэгдүү хүн эмнэг сургаж, морь урал­дуулж чадахгүй. Гэтэл урга­малд ямар зан байхав?, Ар­чил­гаа дутвал ургалт нь мууд­­даг, өнгө нь бүүдий­дэг. ...Системийн онолын хэлээр бол амьтны буцах холбоо нь ургамлынхаас хавьгүй өндөр гэсэн үг. Ботгоо голсон ин­гэ­ний хүзүүнд хуур зүүж, хоо­лойн аялгуутайгаа хослуулан байж уйлуулж уяруулж чаддаг малчин хүн хэрмэн хашаан доторх манжин луувангаа арчлагч хотын иргэн хүнээс IQ-н хувьд илүү байх тухайд ийм үндэслэл байгаа ажгуу.

Гуравдугаар үндэслэл. Эдүгээ Зүүн хойд Азийн үн­дэстнүүд оюуны чадавхи IQ-рээ дэлхийд тэргүүлж байгааг профессор Ричард Лунн (Uni­versity of Ulster, Colerai­ne, Nortern Ireland), профессор Тату Ванханен (University of Tempere,Finland, тэрээр одоо­гийн Финландын Ерөнхий сайд Матти Ван­ха­не­ний эцэг нь юм) нар хө­дөлш­гүй ба­римтаар но­толж, ул­маар мон­голчууд үндэст­нийхээ IQ-гээр 2002 оны үед дэлхийд 21-д, үүнээс дөрвөн жилийн дараа 2006 онд есөд орсныг тооцож судалгааны том хэм­жээний бүтээлүүд туурвисан байна. Хамтарч болон ган­цаараа бичсэн IQ and Wealth of Nations,. Prae­ger. Westport, Connecticut. London., 2002., IQ & Global Inequality,. Washington Summit Publishers Augusta, Georgi. (WSPA.GA) 2006,. Race Diffe­rences in Intelligen­ce,An Evo­lutionary Ansalysis WSPA.GA, 2006. The Global Bell Curve. (Race, IQ, and Inequality World­wide), WS PA. GA. 2008 зэрэг бү­тээлийг Монгол Улсын оюу­ны чад­ва­рын IQ төв дээр нарийвчлан судалж бай­гаа болно. Сонирх­сон, эргэлзсэн хүмүүс ирж гараараа барин үзэж, "адис авч" болно. Эд­гээр бүтээлийг, ялангуяа эхний хоёрыг нь эдийн зас­гийн ухаанаар НОБЕЛ-ийн шагнал авах шаард­лагад бүрэн нийцсэн гэж олон их сургуулийн нэрт судлаачид үнэлжээ. ...Яваан­даа Ричард Лунн, Тату Ван­ханен нар Нобелийн шагнал хүртэх нь тодорхой байна. Дэлхийн IQ-гийн уралдаанд Хонконг, Сингапур, Солонгос, Тай­вань, Япон, Хятад, Итали зэрэг улс таримал оюунаа давхар ашиглаж (боловс­ролын давуу тал, тусгайлсан бэлтгэл гэхчилэн) бидний урд гишгэлээ. Харин монгол хүн төрмөл оюунаараа түрж есөд оров. Хэрвээ та бид төрмөлөө тарималтай хосолбол гарцаа­гүй АЛТ. Алт гэснээс манай олимпийн алтнууд чинь үнэн­дээ оюуных байсан шүү, ...2.6 сая хүнээс хоёр алт, хоёр мөнгө гарна гэж тооцвол 1.3 тэрбум хүнээс 1000 алт, 1000 мөнгө гарах ёстой бус уу?. Оюуны чанар-төрөлхийн өн­дөр IQ гэж энэ.

Дөрөвдүгээр үндэслэл. Хүн төрмөл ба таримал гэх хоёр том чанартай. Иргэнш­сэн нийгэмд таримал чанар нь түлхүү илэрдэг. Иргэнш­сэн нийгэмд хүн байгаагаа­раа байж болохгүй, учир нь нийгмийн олонхи нь түүнийг хүлээн зөвшөөрөхгүй, хүн бусдынхаа дунд хэт дураараа задгай байж болохгүй биз дээ. ...Ингээд хүн нь жинхэнэ хүн биш,зохиомол хүн болдог. Андерсоны жаал хүү "Хаан шалдан байна" гэж хашгирдаг нь төрмөл чанарын огцом илрэл байхгүй юу.Тэрхүү том болж хотын иргэн болсон хойноо тэгж хамаагүй хаш­ги­рахгүй, тэрээр байгаа болон байх ёстойг ялгадаг болж өснө. Энд би таримал чанар бүхий зохиомол хүнийг тэгтэл нь буруутгаагүй байна, ...Төрмөл чанартай ориг монголыгоо ч бас өмөөрөөгүй байна. ...Аль алинд нь авах гээх юмс бий гэж л хэлж байна. Хүн тө­рөлх­төнд оюуны төрмөл чанарыг оло­ход 120 орчим мянган жил шаардагдсан бол оршин амьд­­рахын таримал чанарыг эзэмшихэд нэг жил л хүрэл­цээтэй. Японд нэг жил боло­ход бөхөлзөж сурахгүй гэж үү?. Ядах юм байхгүй.

Ард түмэн гэдэг хүүхэд лу­гаа. Тэр тусмаа Монголын ард түмэн бол ХYY мэт. ХYY-г өс­гөх холч ухааныг монгол­чууд сайн мэднэ. Ард түмэн гэ­­дэг шижир алт бөлгөө. Гагц­хүү авах хүний хутгах сав л мэ­­дэх хэрэг. Монголын ард тү­­мэн хэмээх энэ ХYY төрөл­хийн оюуны өндөр чадвартай ажээ. Мэдээж, энэ ХYY ир­гэнш­­­лээс хол өссөн, эрмэг зо­­ри­­мог, эр бяраа өмнөө барь­даг, энд тэнд очиж, элд­вийн юманд орооцолдомхой л доо. Гэхдээ л сайн ХYY,.. сай­хан ч ХYY. Яг л сумогийн ИХ АВАР­ГА,...юу нь муу бай­гаа хэ­­рэг вэ?. Энэ ХYY заа­вал тэ­дэн шиг нялцгануур-долиг­нуур байх ёстой юм уу . Тод­руулбаас, монгол өнгө, мон­гол төрх, монгол имиж гэж байх ёстой. Тэр тусмаа ЖИН­ХЭНЭ МОН­ГОЛ ИМИЖ. Яа­гаад хаа ч очсон монгол хүн тэн­­дээ илүүрхээд байна вэ?, Өөрт нь мэдрэгдээд байхгүй юу?, ..Тэд ихэмсэг, ялангуяа аме­­рик-европчууд, ...тэгсэн ат­­лаа өөдгүй ш дээ, ...хөгшин Ев­­ропын хөг өнгөрсөөн. Аме­рик ардчиллын алдаа тодор­соон, ... ёстой яршиг л байна. АНУ-д аялаад ирсэн ардын уран зохиолч Т.Галсан гуай "Ва­­шингтонд амьдарч буй ма­най монголчуудын хүүх­дүүд ор­­сон сургуульдаа дан­даа тол­­гой цохидог юм байна, аме­рик­­чууд бүр шүтэж гүйц­жээ" гэж бай­на лээ. Энэ үнэн. Тэг­дэг л байх­гүй юу?. Монгол­чууд оюун ухааны зүг рүү эр­гэлт бу­цалтгүй эргэлээ. Оюун ухаан, IQ гэхээр цаа­наа л нэг өөрийн юм шиг сонсогддог гэ­сэн. До­тоод мэдрэмж нь тэр. 2.6 сая Чин­гэс сэрж байна. Бид­ний цээж гэдгэр, харц дээ­гүүр явах цаг ирлээ. XXI зуун бол оюуны эрин, тэр тусмаа төр­мөл оюу­ны эрин, ... энэ бол Монго­лын эрин-бидний эрин. Энэ бол ЖИН­ХЭНЭ МОНГОЛ ИМИЖ.

Доктор,профессор Ц.Дэмбэрэл

Хичээл Зүтгэлийг бурхан шагнадаг

- Дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууд маань Алтантүрүүг андахаүй мэддэг болжээ. Алтантүрүү маань Монголын мянга мянган эгэл жирийн залуусын л нэг Гэхдээ хүн бүхэн сайн муу аль алингаар нь хэлдэг байх. Миний хувьд түүний хүнлэг чанар хэнтэй ч зүйрлэмгүй. Хичээл зүтгэлийг бурхан шагнадаг юм шүү гэж хэлмээр байна.
Алтантүрүү...
Ингээд түүний час халуун хөөрөлдөөнийг танд толилууляа

MN-25 дугаар суваг” телевизийн “Танайд хоноё”, “10000″, “Амьдралаа гэж”, “Команд” зэрэг нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан сэтгүүлч Г.Алтантүрүүг уншигчид маань андахгүй биз ээ. Тэрбээр өнгөрсөн жил хоёр хүүтэйгээ хамт амьдардаг Тунгалаг бүсгүйн гэрт зочилсон нэвтрүүлгээрээ олны анхаарлыг ихэд татсан билээ.

Хүнд өвчнөө огоорон, балчир үрсийнхээ төлөө хагуу бүхнийг сөрсөн эгэлхэн бүсгүйн амьдрал үзэгчдэд ихийг бодогдуулсан гэдэг. Ийнхүү ухаарал хайрласан талийгаач бүсгүйн дүрийг дэлгэцэнд мөнхлөхөөр шийдсэн сэтгүүлч Г.Алтантүрүү “Мазаалай фильм” студийн уран бүтээлчидтэй хамтран “Зүүдний үргэлжлэл” нэртэй уран сайхны кино бүтээжээ. Уг киноны зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар бичсэн бөгөөд уран бүтээлчид энэ сарын дундуур нээлтээ хийхээр төлөвлөсөн гэнэ. Ингээд сэтгүүлч Г.Алтантүрүүтэй уулзаж ярилцлаа.

-Тунгалаг бүсгүйн бодит амьдралаас сэдэвлэсэн гэхээр та киноны зохиолд багагүй зүйлийг нэмэрлэсэн байх?
-Тиймээ, би зөвлөхөөр нь ажилласан. Гэхдээ уран сайхны кино учраас бага сага зүйлийг өөрчилсөн ч гэлээ, Тунгалаг бүсгүйн бодит амьдралыг харуулахыг хичээсэн. Энэ ч утгаараа, нэвтрүүлгээсээ огт өөр. “Танайд хоноё” нэвтрүүлэгт Тунгалаг бүсгүйн нэг өдрийн амьдралыг л харуулдаг. Харин тэр нэвтрүүлгээс өмнө ямархуу амьдралтай, юу хүсч мөрөндөж явсныг, хоёр хүү нь ээжээсээ нулимсаа нуун байж цаасан шувуу хийсгэхдээ чухам юуг тэгтлээ их боддог байсныг л гаргах гэсэн юм. Тэгээд ч би энэ гэр бүлийн амьдралыг хэнээс ч илүү мэднэ. Тунгалаг эхэндээ “Танайд хоноё” нэвтрүүлгийн баатар байлаа шүү дээ. Дараа нь бид хоёр сайн найзууд болсон учраас түүнийг хувь хүн талаас нь тодорхой харуулахыг хичээж, зохиолч найруулагчтайгаа сайтар ярилцсан. Талийгаачийн амьдралаас сэдэвлэсэн кино хийх саналыг их олон хүн тавьсан л даа. Хэвлэл мэдээллийнхэн болон бусад хүмүүс Тунгалаг бүсгүй, түүний хүүхдүүд, цуглуулсан мөнгөнийх нь талаар надаас их асуудаг. Энэ бүхнийг цэглэнэ гэхэд хаашаа юм, ямар нэгэн хариулт өгөх хэрэгтэй болсон учир киногоо бэлтгэсэн. “Мазаалай фильм” студийнхэн “Тунгалаг бүсгүй телевизэд баатар болж чадсан.
Харин бид түүнд зориулж кино дэлгэцнээ хөшөө босгоё” гэсэн нь надад их таалагдсан учраас саналыг нь хүлээж авсан. Хариуд нь би хоёр болзол тавьсан шүү, тэдэнд. “Киноны орлогоос хоёр хүүхдэд нь хэдэн төгрөг өгч, 18 нас хүртэл нь данс нээх хэрэгтэй. Хамгийн гол нь чанартай сайн кино хийгээрэй” гэж. Сайн кино хийж чадвал нэвтрүүлгээсээ илүү хүмүүст хүрнэ. Ар гэрийнхэн, дүү нар, хүүхдүүд нь байгаа учраас муу зүйл хийж хэрхэвч болохгүй.
-Нэвтрүүлгийнхээ баатартай анх хэрхэн уулзаж байв. Тухайн үед төрсөн сэтгэгдэл тань хожим нь анд нөхөд бололцсон хойно ч хэвээр үлдэж чадсан болов уу?
-Тунгалаг маань бурхан болоод яг нэг жил болох нь. Өнгөрсөн жилийн тавдугаар сард билүү дээ, Шар хадны гэр хороололд амьдардаг их давгүй айлд хонохоор болсон юм. Гэвч тав дахь өдрийн орой намайг хонуулахгүй гэдэг байгаа. Бүтэн сайн өдөр гаргах ёстой эфирээ тасалбал цалингийн 25 хувь “будаа” болох учир өмнөх өдөр нь оператораа дагуулаад гудамжаар явлаа. Тэгтэл хоёр хүүхдээ хөтөлсөн бүсгүй таармагц шууд л “Танайд хоноё” гэж гуйтал Тунгалаг “Ээ, манайх хэн хүн хонохоор айл биш шүү дээ” гэсэн. Бага хүүгээс нь “Ах чинь болоод хоночихоё” гэхэд “Тэг, тэг” гээд л их уриалгахан байж билээ.
Шалгаасаар байгаад тэднийд очиж хоноод бүтэн сайн өдрийн өглөө нь монтажилж гаргасан нэвтрүүлэг шүү дээ. Түүх нь гэвэл, ердөө л ийм. Тунгалагийн гэр бүл төдийгүй хөтлөгч би, үзэгчид маань ч их азтай. Тэр гэр булд олдсон мннгө, хайр итгэлээс илүү өр нимгэн монголчуудаа нэгтгэж, нийгмийг сэрээж чадсан нь бахархал. Нэвтрүүлгийн маргааш өглөө ажил дээрээ ирэхэд Улаанбаатар хот тэр чигээрээ Тунгалагаар найгаж байсан.
Бөөн хүмүүс ирчихсэн, мөнгө төгрөг байгаа бүхнээ сарвайж зогсохыг нь хараад л түүний гэр бүл, үзэгчдийн хооронд би нэвтрүүлгээрээ дамжуулж гүүр нь болох ёстой юм байна гэдгээ мэдэрсэн. Гуравхан цагийн дотор арван сая төгрөг цуглуулсан анхны нэвтрүүлэг “Танайд хоноё” болсон гэж би боддог юм.
Тэр өдөр мөнгө төгрөг, түлээ мод, цахилгаан хэрэгсэл, гар утас, шинэ дугаар гээд л хувь хүн, албан байгууллагаас боломжийнхоо хэрээр тусалж дэмжсэн. “Би мөнгө өгч чадахгүй л дээ. Ядаж гэр нь дулаахан байг” гээд “Портер” машин дүүрэн мод ачсан залуу, илүү хөргөгчөө тэврээд ирсэн хос гээд л хүн бүгд гараа сунгасан даа. Ажил маань Бөмбөгөрийн хажууханд байдаг болохоор архи уудаг хэцүү нөхөд олон бий. Намайг өдөр болгон 500 зуун төгрөгөөр торгодог өнөөх хэдэн “найзууд” маань хүртэл зуун төгрөг бариад ирчихсэн “Ахын дүү сэтгэлээр унахгүй шүү” гээд уйлаад өгч байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм.
Гэхдээ би Тунгалагтай нөхөрлөж байх хугацаандаа уйлж байхыг нь огт хараагүй. Сэхээн амьдруулах тасгийн орон дээр хэвтэж байхдаа хүртэл уйлаагүй хүн шүү дээ. “Хүнд үхэх шалтгаан олон бий. Би энэ өвчнөөр үхэхийг хүсэхгүй байна” гээд л… Хүн болгон уйлаад тэвэрч байхад өөдөөс нь инээд алдаад угтдаг тийм л бүсгүй. Найзууд болсны дараахан бид хоёр их юм ярьдаг байлаа. “Над шиг мянга мянган Тунгалагууд байгаа. Эмнэлэг бараадаж, эмч нарыг хэрхэн царай алдах ямар хэцүүг би мэднэ ээ. Тиймээс хоёулаа хавдартай хүмүүст туслах төрийн бус байгууллага байгуулья. Надад мөнгө байна, үүгээрээ сан байгуулья” гэж их ярина. Юу ч хийж амжилгүй явсан даа, гэнэт л өнгөрчихсөн.
Одоо бодоход их харамсалтай санагддаг. Сэхээн амьдруулах тасагт байхдаа над руу мессеж бичсэн юм. “Би сэхээн амьдруулах өрөөнөөс гарчихлаа. Дахиж би тэр өрөө рүү хэзээ ч орохгүй. Надад чамтай уулзах хэрэг байна, ажил төрлөө ярья” гэхэд нь зөвшөөрч, хоёр хоногийн дараа уулзахаар тохирсон. Гэвч тэр өглөө эгч маань надад түүнийг өнгөрсөн гэж хэлсэн… Гэхдээ надтай юу ярих гэж байсан юм бол доо гэж би одоо хүртэл өөрөөсөө асуудаг юм. Энэ киноноос би ямар ч мөнгө аваагүй, зүгээр л буян болъё гэж бодсон.
-Багагүй мөнгө цуглуулсан учраас “Алтантүрүү мөнгө олох гэж шоу хийлээ” гэж хардах хүн олон байсан?
-Шар сониныхон гашуудлын нулимс нь хатаж амжаагүй ар гэрийнхнээс нь мөнгө нэхэж байсан. Яг л ял асууж байгаа юм шиг. Тэр болгонд би хариулахыг ч хүсээгүй. Тунгалаг “Надад зөндөө гар утас, зурагт байна. Чи ядаж нэгийг нь авчих л даа. Би чамд баярласнаа яаж илэрхийлэх юм бэ” гэхэд нь би татгалзсан. Телевизийн сэтгүүлчийнхээ хувьд сайн нэвтрүүлэг хийсэн маань надад амжилт. Тэгж хардаж байсан хүмүүс одоо л ойлгох биз. Үрдээ зовнисон өвчтэй бүсгүйн амь нас, өнчирч хоцрох гэж байгаа балчир хүүхдүүдийн амьдралаар тоглох сэтгэл надад байхгүй.
-Нэг хэсэг хоёр хүүхэдтэй нь холбоо барьж чадаагүй гэсэн. Олсон уу?
-Тунгалаг хүүхдүүдээ асрамжийн газарт өгнө гэж байсан шүү дээ. “Бусдын хүүхдүүд болж л байна. Миний хүүхдүүд ядаж өөрийнхөөрөө өсөг дээ, тэнд” гэж. Дороо хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй хүн байсан. Хэрвээ эгч маань өнгөрчихвөл би хүүхдүүдийг нь асрамжийн газарт өгч яасан ч чадахгүй. Цусан төрлөө юу гэж хаях билээ гэж байсан. Тиймээс хоёр хүү нь одоо дүү нартай нь хамт байгаа. Тухайн үед надад байсан ганц хаягаар нь очиж, шинэ жилийн бэлэг өгөх гээд чадаагүй ч дүү нь над руу ярьсан. “Бид нар нүүчихсэн. Тэр хоёр дажгүй байгаа, хүссэн үедээ уулзаж болно” гээд. Гэвч би очихоосоо жаахан зүрхшээгээд байна. Хоёр хүүг нь тэврээд явж байхдаа “Ээж нь эдгэрээд бүх зүйл сайхан болно” гэж байсан болохоор одоо тэр бүхнийг санавал яана. Би яаралтай Америк руу явах болчихоод буяны ажилд нь оролцож чадаагүй л дээ. Гэхдээ хоёр дүүтэйгээ удахгүй уулзана аа. Одоо зургаа, найман настай болсон байх.
-Нэвтрүүлгийнхээ бичлэгийг өгсөн үү?
-Дүү нарт нь бүх бичлэг байгаа. Надад ч гэсэн илүү бичлэг бий. Хэдийгээр халширмаар ч гэсэн, хааяа би зориуд үздэг юм.
-Киноны гол дүрийн сонголтыг хэн хийсэн юм бэ. Нэг хэсэг топ модель Д.Пүрэвсүрэнг тоглоно гэж шуугиад байсан?
-Жүжигчин н.Насанзул тоглож байгаа. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Хулан хатны дүрд тоглож байсан бүсгүй. Их олон бүсгүй пробонд орсон ч сонгож чадаагүй. Харин “Мазаалай фильм”-ийн уран бүтээлчид явцын дунд сонгосон хүнээ танилцуулахад нь би юу ч хэлээгүй. Царай зүс, дуу хоолой нь хүртэл Тунгалагтай их адилхан юм билээ. Бага хүүгийнх нь дүрд Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагч, том хүүд нь Хөгжим бүжгийн коллежийн сурагч тоглохоор болсон. Жүжиглэлтийн хувьд, үнэхээр сайн юм билээ. Нэлээд уянгын талдаа бүтээл болж байгаа учраас киног маань найман настай балчраас наян настай буурал хүртэл үзэх боломжтой. Хэрэв Тунгалаг маань харж байгаа бол баярлах нь лав. Яагаад ч юм бэ, тэдний тухай удаан бодохоор л би уйлчих гээд байдаг юм. Миний хувьд, их нандин зүйл л дээ. Иймээс түүнийг эвгүйцэж юмуу зэвүүцэж ярьсан хүнд их дургүй.
-Нэвтрүүлгийн дараа иймэрхүү амьдралтай хүмүүс олноор хандсан уу?
-Маш их хандсан. Би бас нэг бүсгүйд туслах гэж оролдсон шүү дээ. Тунгалаг өөрөө их гайхамшигтай бүсгүй. Бодол санаагаа илэрхийлж, өөрийнхөөрөө байдаг нь хайр татмаар. Нэг ч мөнгө нэхээгүй, амьдралын төлөө гэсэн яриа нь хүмүүст хамгийн их таалагдсан. Би дараа нь шоолж байсан л даа. “Чи намайг бодвол агуу илтгэгч хүн” гээд л…
-Алтантүрүүд хонож үзээгүй газар гэж алга аа?
-Би хоёр жилийн хугацаанд 112 айлд хоносон байна лээ. Ерөнхий сайдаас эхлээд л хөдөө хээр, траншей гээд л яваагүй газар алга. Эргээд бодоход их дурсамжтай байдаг юм. Гэхдээ миний их зорилгын хажууд энэ бүхэн өчүүхэн зүйл. Цаашид шонхор шиг улам дээшээ тэмүүлэхийг хүсч байна. Нэг айлд хононо гэдэг нэг сайн ном, гэр бүлийн хөрөг уншсантай адилхан гэж боддог. Бусдын амьдралаас сургамж авч, өөрөө туулаагүй хэрнээ туулсан юм шиг амьдарна гэдэг сайхан.
-Нэг үе сонгуулийн нэвтрүүлэг хийж үзэгчдээ залхаасан гэлцэж байсан?
-Тиймээ, үнэн. Манайх арилжааны телевиз учраас явахаас өөр арга байгаагүй. Үүнийг үзэгчдээсээ нуугаагүй л дээ. Гэхдээ би айлд хонохдоо хэдэн төгрөг авч, телевизийнхээ санд оруулсан ч гэлээ, нэг ч удаа тухайн нэр дэвшигчийг дэмжсэн асуулт тавиагүй. Байгаагаараа л байсан. Ямар нэг байдлаар долигонох юмуу хэцүү асуултаар шантаажилж халаасандаа нэг ч төгрөг хийгээгүй.
-Таныг ажлаасаа гарч байгаа гэж сонссон. “Танайд хоноё” нэвтрүүлэг өөр хөтлөгчтэй болох уу?
-Би “MN-25 дугаар суваг” телевизтэй ямар нэгэн мөнгөний асуудлаар холбогдоогүй. Гарахдаа ч мөн адил. Байгаа орчноороо өөрийгөө төсөөлөх хэрэггүй. Би залуу байна, илүү том орон зайд өрсөлдөхийг хүсч байна. Миний уриа бол “Алга ташуулах гэж улайрахаас илүү хүлээн зөвшөөрүүлэх нь чухал”. Энэ бол хамгийн том амжилт. Өөрийгөө хүчтэй өрсөлдөгч байж чадна гэдэгт итгэж байгаа. Үүнийг мөрөөдөл гэхээсээ илүү зорилгоо болгож урагшилна.
Магадгүй хэзээ нэгэн цагт хүүхдүүдээс “Хэн болохыг хүсч байна вэ” гэж асуувал “Опра Уинпри ч юмуу Алтантүрүү шиг болно” гэж ярих ч юм билүү. “Танайд хоноё” өөр хөтлөгчтэй боллоо гээд өөрчлөгдөх зүйлгүй. Сайн ажиллаж чадвал өнгө аясаа алдахгүй биз. Үзэгчид маань намайг бүдүүлэг, энэ тэр гэж шүүмжилж байсан ч би нэг их тоогоогүй. Монгол санаа, монгол хандлагаар л нэвтрүүлгээ хийхийг хүссэн. Өглөө босч байгаа хүний үс гельдсэн мэт гоё байхгүй биз дээ.
Иймэрхүү илүү маяг, жүжиглэлт харуулж, үзэгчдээ хуурна гэдэг удаан наслахгүйн шинж. Нэвтрүүлэг маань бодитой байж л үзэгчдэд хүрсэн шүү дээ. Дуучин Т.Баясгалангийнд очиж хоносон талаар хүмүүс их ярьдаг юм билээ. Айл болгон өглөө болгон цайтай байх албагүй шүү дээ. Уран бүтээлч хүнийг заавал өглөө босч цай самруулан, дээж өргүүлэх гээд байх хэрэггүй. Тэр чинь ганц бие бүсгүй.
-Нэвтрүүлэгтээ урьсан айлуудаас чинь урьдаас бэлтгэж оролцдог хүн олон уу?
-Үнэнийг хэлэхэд, бүгд л байдаг чадлаараа хичээх гээд байдаг. Бууз чимхэж, сүүтэй цай чанаад л нэг их баяр болох гээд ч байгаа юм шиг эвгүй. Харин би гэрт нь ороод хамаагүй байдаг болохоор нэг их удахгүй бие нь тавираад гайгүй болчихно. Тэгээд ч сүүлийн үед байгаагаараа байх нь хамгийн гоё гэдгийг ойлгосон байна лээ.
-Цаашдаа юу хийе гэж бодож байна даа?
-Студи байгуулж, хөтлөгчийн курс ажиллуулдаг юм билүү. Гадуур байгаа хөтлөгчийн курст ямар ч цензур алга. Би тодорхой хэмжээний шалгаруулалт явуулж, шилдэг хүүхдүүдэд хичээл заана. Хүмүүс намайг багшилна гэхлээр гайхаж магадгүй л дээ. Гэхдээ би “Алтан шонхор-2007″ наадмын “Шилдэг хөтлөгч” шагнал авсан учраас багшилж чадах байх. Шавь нараа бэлтгээд телевизэд цаг авч нэвтрүүлэг хийх санаатай. Би одоо “Танайд хоноё”-гоос дор нэвтрүүлэг хийх эрхгүй болсон учраас илүү зүйл сэтгэнэ. Амьдралыг маск зүүгээд ч юмуу хар тенийн цаанаас хараад байвал утгагүй шүү дээ.

Р.Мөнгөнцэцэг

Monday, December 1, 2008

Canada

Mongolian looking for information on How to Immigrate to Canada?
  1. Here I have created my personal Step-by-step guide on How to Immigrate to Canada Successfully under Skilled worker Category.
  2. If you filing your Skilled worker application from US then you can also see my Step-by -Step Guide for Skilled worker from US.
Mongolian looking to immigrate to US

Every year around Nov and Dec US immigration invite people from all around the world to participate for their chance to win a permit to live in US-aka know Green Card.

This program is free to all and done by computer to select 50,000 people around the world. The result comes around May next year.

You can try it if you have luck. I know people from Mongolia won last time and it is possible you could be the lucky one!!!

  1. Here is the complete list of rule and regulation for their DV 2010 Lotto.
Mongolian wanted to study in Canada

If you are Mongolian and wishing to study in Canada, here is some information on this area.
  1. Check out the school and Universities in Ontario, Canada.
  2. My The five best advise for an international student from Mongolia
  3. You can check out information on ESL school and why it is best for you to start your application from there.
  4. Check out all GTA Universities and Colleges website at Most Popular Schools in Ontario.
  5. If you have no experience or have never heard of anything about Canada you can visit my Canada History section. This will give you some idea about Canada and will help you to choose where you want to go and what school you want to attend eventually.
If you had any experience with Immigration Canada, US, Korea or EU countries I would love to hear from you.

Mongolian wanted to work in Canada
There are several ways you can come to Canada and work. Many people come here under temporary worker visa permit and live-in-care-giver program.

These people tend to have some sort of sponsorship from Canadian companies. If you can get either of these permits then after two years of working in that company you can apply for your residency.

For more information on that you can read my:
  1. Working in Canada under live-in-care giver program guide
  2. Working in Canada under temporary worker visa program.
Although these are very good programs and good opportunity for you if you have high school education, proper English and some vocational certifications. (in cases carpenters they might not need too much of English)

Just be aware of any scams!!! There are many consultants out there that could be real or not real. I personally have no experience in this area but the list of agency are here for your ref. But if you ever use any of their services, please let me know how it went.