Sunday, September 18, 2011

Tiny Stone

1996 онд өөртөө очир алмааз нь шигтгээтэй орос ээмэг авч нагч эгчдээ шуналтайгаараа дуудуулж байсан юмдаг. Нагч эгч гэлтгүй нийгэм тийм байсан хойно нэг их гомдоод сүйд болоогүй л дээ гэхдээ тухайн үед хэн хүнгүй л дуу алддаг байсан цаг. Харин одоо цаг өөрчлөгдөж нөгөө нагч эгч ч их өөрчлөгдөж өөртөй битгий хэл охид бэрүүд нь хүртэл хэдэн янзаар нь зүүдэг болж. Сайхан цаг ирж яваа юм байлгүй дээ. Тухайн үед чамлхааргүй л үнэ өгч байж авсан ээмэг минь хоёр удаа аминд орж байсан. Ер нь эмэгтэй хүнд сайхан эдлэл байх хэрэгтэй гэж боддог. Тэвдэж сандарсан үед үнэ ханшаа алдахгүй. Эдлэж хэрэглсэн ч эдэлгээтэй загвар хуучирч муудан гэхгүй. Бүсгүй хүн хань ижилээ зөв сонгосон бол гэрэл гээгээтэй өнгөлөг өөдрөг харагддаг. Харин үнэт чулууг ямар металл дээр суулгах нь маш чухал байдаг бүсгүй хүн гэдэг үүнтэй утга нэгэн оршдог болой.