Friday, August 22, 2008

Цай тэнгэрийн ундаа - 2

Эртний соёл иргэншилт Хятадын соёлд цайны соёл маш чухал байр сурь эзлдэг. Одоо та бүхэнд Хятадын цайны музейг товч танилцуульяа.
Би Цайны музейтэй танилцахаар Ханжөү орлоо. Үзэсгэлэнт сайхан Ши хү нуурын хөвөөгөөр, чийглэг нойтон агаар амьсгалан ийш тийш харж явтал, цайны нутаг Шуан фэн буюу хос оргилт уулын хормойд тулж ирэв. Номин цэнхэр уул сарьдаг дэгтэрлэн давхарлан жигдэрч, нимгэн шаа гэмээр манан хүдэн уулын дундуур униартан, цайны ангилам сайхан үнэр хамрыг сэвгэнүүлэн, ариун тунгалаг гол горхи чихний чимэг болон горчгонон урсна. Ийм л сайхан газарт, хотын хөл үймээнээс зайдуу, Хятадын цайны музей байрлаж байна.Энэ цайны музей нь Ханжөү хотын Жи чин шан гэдэг уулын энгэрт, таван хайрхант Ү лао фэнг харан байрлаж байна. Түүний зүүн талд нь шинэ Ши хү нуур толь шиг туналзан, дөрвөн талаар нь номин цэнхэр цайны модод ургаж, дөрвөн зүгийг ажиглахад угалзан хээтэй хөх өнгийн вараар байгуулсан хүрээ хашаа, номин ой үргэлжилж, ногоон хаш шиг мэлтгэнсэн навчтай ангилам сайхан цайны мододтой хослон жигдрээд онцын үзэсгэлэнтэй аж. Цайны музей нь хүрээ хашаагүй байгаа нь надад хачин гайхалтай санагдсан. Ер нь музей гэж ярьхад, бүр л том хүрээ хашаатай, сүр жавхаатай байдаг сан. Гэтэл цайны музей харин хашаа хороогүй, зөвхөн ургамал модоор тусгаарлагдаж, ёстой л цайны модон дунд музей нь байгуулагдаж, музейдээ цайны модтой гэмээр бүүдгий сэтгэгдэл төрүүлэх юм. Хүрээ хашаагаар тусгаарлагдаагүй энэ цайны музейг харин маш их цайны соёлыг харуулсан, сэлүүцэн зугаацах үзэмжит район гэж хэлж болмоор санагдлаа. Түүний газар болгонд нь байгаль түүхийн, мөн цайны соёлын өнгө будаг харагдаж, Хөхмөрний өмнө нутгийн өвөрмөц онцлогт цэцэрлэгийн урлаг хийгээд цайны соёлыг харуулсан гүн утга санаатай зүмэрийн зүйлүүдээрээ цайнд сонирхолтой дотоод болон гадаадын олон мянган гийчин зочдоо угтаж байгаа нь гайхалтай. Та бүхэнд онцгойлон танилцуулж ярьмаар зүйлийн нэг бол цайны музейн эргэн тойрны шаланд дэвссэн чулуунууд байгаа юм. Газарт дэвссэн чулууг чинь гайхуулж ярьмаар юу байдаг юм бэ? Гэж та бодож юу магад. Энэ чулуунууд нь тэнд хүрсэн бүх хүмүүсийн харааг булааж байна гэхэд та итгэхгүй ч магад. Унаган байгалийн уул хаднаас зөөж авсан эдгээр хэсэг хэсэг хавтан чулуун дээр, үе үеийн хаант төрөөс соёрхосон зарлиг буюу айлтгал, аль эсгүүл нэрт хүмүүсийн сургал үг, уран зураачдын уран бүтээл, шаазан савны бичээс зэргийг урлан сийлж, мөн асга хадан дээр сийлж бүтээсэн цайны тухай эртэн эдүүгээгийн нэрийдэл зэргийг уран бичмэлээр бичсэн нь ёстой л мартагдашгүй сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм. Хөл доороо гишгэн өнгөрөх эдгээр урлаг сийлмэлт чулуунуудыг сонирхон явсаар би " Шуан шян жин" буюу ангилуун зам гэсэн цайны нутгийн нарийхан зөргөөр нь цайны музейн баруун хойд өнцөгт нь хүрч ирлээ. Цайны музейн дундуур хөндлөн шувталсан нарийхан горхи үзэн танилцагсдын сонирхол татаж, " цайны эх ус"-ны гол сэдвийг яв цав сайхан харуулж, цай болон усаны урганиг харилцааг тусгасан байна. Цайны үзмэрийн том давхар байшингийн хамаг эхний том танхимд алхан ороход, арван хэдэн метр өндөр дээрээс усан хөшиг ундран бууж, хавар эртийн ариун тунгалаг булгийн ус нь " цай" гэсэн хятад үсгийг ногооруулан ундалж, " ангилам сайхан цай нь ариун тунгалаг усанаас тэжээлтэй" гэсэн хамгийн тод томруун ёс учрыг харулсан нь гайхалтай. Усан хөшгийн ёроолоор, урлан бүтээсэн зохиомол уул хад гоо үзэсгэлэнгээ гайхуулж, урсгал ус, уул хадыг урганигаар сайхан уялдуулж зуран төлөвлөсөн нь ёстой л Хятадын өнө удаан түүхтэй цайны соёлын гахамшгийг ертөнцийн хүмүүст харуулж, цай болон ус, байгаль болон хүн төрөлхтний дотно нягт харилцаагаар үзэсгэлэнгийн гол сэдвийг товойлгосон байна. Цайны музейн соёлын үзэсгэлэн нь хүмүүсийн анхаарлыг маш их татаж байна. Энэ нь мөн ч музейн охи сод нь юм. Бүхийл үзэсгэлэнг цайны түүх, цайны содонн, цайны үлгэр, цайны хэрэгсэл, цай уух тухай зан үйл, цайны хувь ерөөл зэрэг зургаан төрлөөр бүрэлдүүлжээ. Ийм болохоор энэ нь цайны соёлын хязгааргүй гайхамшгийг тал бүрээр, олон давхаргаар, бэечлэн харуулсан үзэсгэлэн гэж хэлж болох юм. /Пэрлаймаа орчуулав/