Friday, August 22, 2008

Top ten nutrition myths

Залуу, эрvvл чийрэг байхад эрvvл хооллолт хамгийн чухал билээ. Хvний биед хамгийн хэрэгтэй 10, хамгийн хэрэггvй 4 хvнсийг NewScientist сэтгvvл нэрлэжээ
ХАМГИЙН ХЭРЭГТЭЙ - 10

Хvрэн будаа

Хvмvvс нvvр ус ихтэй хvнс хэрэглэвэл таргалдаг гэж боддог. Гэтэл энэ нь биеийн эрч хvчийг хэвийн байлгахад хамгийн хэрэгтэй аж. Хvрэн будаа нь цусан дахь холестерины хэмжээг бууруулах, зvрх судас, шулуун гэдэс өвчлөх, цөс чулуужих, чихрийн шижин тусах, хэт таргалах зэрэг өвчнvvдээс сэрийглэхээс гадна нас ахих тусам идэвхи нь буурдаг ходоод гэдэсний vйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна.
Өндөг

Өндөг нь уургаар баялаг учир нvдэнд цагаа унахаас хамгаалж, цусны бvлэгнэлийг арилгаж, зvрх хаагдах эрсдэлийг бууруулдаг аж. Долоо хоногт 6 өндөг хэрэглэдэг хvн хөхний хавдраар өвчлөх эрсдэл 44 хувь буурдаг гэдэг нь судалгаагаар нотлогджээ. Диетологичдын vзэж буйгаар өдөрт 1-2 өндөг идэх нь холестерины хэмжээг нэмэгдvvлдэггvй гэнэ.

Яргай загас

Холестерины хэмжээг бууруулж, хэд хэдэн төрлийн хавдар vvсэхээс сайтар сэргийлдэг. Никотины хvчлийг агуулдаг ой санамжаа алдах өвчнийг анагаах, ядаргаа гаргах, Алцгеймерын өвчнөөс урьдчилан сэргийлэх vйлчилгээтэй гэдэг.

Гадил

Зөвхөн нэг ширхэг гадил 467 мг кали агуулдаг бөгөөд зvрх болон бусад булчингийн эдvvдэд хэрэгтэй. Мөн артерийн судасны даралтыг бууруулах, хvчлийг саармагжуулдаг учир тvлэгдэл зэргийн vед сайнаар нөлөөлдөг.

Бууцай

Энэ бол төмөр болон С, А, К витамины баялаг эх vvсвэр бөгөөд шулуун гэдэсний хавдар, артрит зэрэг өвчнөөс сэргийлэхээс гадна нvдний хараанд хэрэгтэй лютеин хэмээх бодисоор баялаг байна.

Сvv

Нас ахих тусам бие организм илvv их кальцийг шаарддаг. Сvvнд ясанд хэрэгтэй кальци ихээр агуулагддаг. өдөрт 2 стакан сvv хэрэглэх эсвэл йогурт, тараг, мөн кальци баялаг жимс ногоо хэрэглэж байх хэрэгтэй.

Тахианы мах

Тахианы мах бол эрvvл мэндэд хамгийн сайн мах юм. Ялангуяа өөх тос багатай цээжин хэсгийг хэрэглэж, шарсан хуурсан, тостой гадаад хэсгийг нь бага хэрэглэх хэрэгтэй. Уураг баялаг учир ясны жингийн хэмжээг бууруулж, тархины vйл ажиллагааг сайжруулж, эрч хvч нэмэгдvvлдэг.

Нэрс

Нэрсэнд нvдэнд цагаа унахаас сэргийлдэг маш олон төрлийн бодис агуулагддаг. Мөн геморрой, судас бvдvvрэх, ходоод шархлах, зvрх судасны өвчин, хавдар тусах зэргээс сэр­гийлдэг. Хоол боловсруулах эрхтний vрэвс­лийг эдгээж, ходоодны хямралыг арилгадаг.

Ногоон ургамал

Нас ахих тусам бидний амтлах мэдрэмж буурдаг бөгөөд давс их хэрэглэх хандлагатай болдог. Гэтэл давс даралт нэмэгдvvлдэг учир аль болох ногоон ургамлын хvнсээр ахиу хооллох нь зvйтэй.

Сармис

Хавдрыг бууруулах, зvрх судасны өвчлөлийг эдгээх нөлөөтэй. Чихрийн шижин өвчтэй хvмvvс хэрэглэвэл илvv сайн.
ХЭРЭГГVЙ 4


Амттан

Жин нэмэгдvvлэхээс гадна хэдийгээр калори ихтэй ч хэрэгцээт бодис маш бага агуулагддаг.

Давс

Даралт нэмэгдvvлдэг учир өөр бусад амтлагч хэрэглэх нь зvйтэй. Гэхдээ соус, цуу зэрэгт агуулагддаг “нуугдсан” давснаас сэргийлээрэй.

Спирт

Спиртийн төрлийн зvйлд хэт их калори агуулагдах учир хvнснээс бие организмд шингэх ёстой хэрэгцээт бодисууд шингэхэд маш их саад болдог.
Өөх тос
Мах, бяслаг, тахианы махны арьс, зайрмаг зэрэгт өөх тос хамгийн их агуулагддаг. Холестерины хэмжээг ихэсгэж, жин нэмэгдvvлдэг.