Sunday, August 17, 2008

Цай тэнгэрийн ундаа

Манай монголчуудын цайны уламжлал хэдэн мянган жилийн түүхтэй гэтэл цайны тухай бид бас нэг их юм мэддэггүй үнэндээ би ч ялгаагүй гэхдээ бие даан сонирхож жаахан олж мэдсэн зүйлээ та бүхэнтэйгээ хуваалцаж байна.Бид бие сувьлах талаар маш өргөн мэдлэгтэй байх учиртай монголчууд маш богинхон насалдаг бид хэзээ ч өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавиж хоол ундаа зөв хэрэглэж заншаагүй улс гэхэд хилсдэхгүй байх.Хамгийн үнэтэй хувцас авч өмсөөд хамгийн хяамд хоол иддэг үүнийг өөрчлөх хэрэгтэй бид. За ингээд цайгаа цааш нь бичеэ. Цай хvмvvсийн эрvvл мэндэд нэн тустай ундаа болдог. Цайнд А, В2, С, Д, К, Р витаминvvд мөн минералный зvйл, сахар, цайг аагшуулах бодис болон өвөрмөц сайхан vнэртэй эфирийн тос агуулагдаж байдаг байна. Сvvлийн хоёр элемент нь тvvний чанарын ялгааг илэрхийлж байдаг аж.Хvн төрөлхтөн цайг 3000 гаруй жил хэрэглэж иржээ. Цаг улирах тусам цайны хэрэглээ нь нийгмийн ач холбогдолтой болж, хvмvvсийн хооронд нөхөрсөг таатай харилцаа тогтоох хэрэгсэл болсон байна.Монголчууд сvvтэй цай уудаг. Бас гурил, сvv, борц, цөцгийн тос бvхий цай хэрэглэдэг. Энэ нь бараг хоолноос ялгаа байдаггvй. Хэн нэгнийг хvндэтгэн гэртээ урих болбол хvрч ирж хоол иднэ vv гэдэггvй, “Цай ууна уу” буюу цайллага гэсэн хэлцийг хэрэглэдэг.Эртний Хятадад “Цайгvй ганц хоносноос хоолгvй гурван өдөр явсан нь дээр“ гэдэг байжээ. Энэ vг жаахан хэтрvvлэгтэй мэт санагдавч, хvн төрөлхтөн цайгvйгээр өөрсдийгөө төсөөлөхийн аргагvй болсныг илтгэнэ. Хvмvvс зөвхөн цай уугаад зогсохгvй, нэр цуутай зан vйл ёслолыг хийдэг. Хятад, Японы цайны зан vйлийн ёслол бие биеэсээ бага зэрэг ялгаатай боловч, тухайн идээг хvндэтгэх дээдлэхийн хувьд ижил. Оросууд уламжлалт самовартаа цайгаа буцалган, варенье, бялуу тавьж, гайхамшигт цайгаар дайлдаг. Англичууд vдийн хоол, оройн хоол хоёрын хооронд файф-о-клок буюу таван цагийн цай гэгчийг уудаг. Гэхдээ заавал сvvтэй уудаг бөгөөд сvvгvй цай хортой гэж vздэг байна. Цай архинаас илvv хvмvvсийг ойртуулдаг. Энэ гайхамшигт идээний гарал vvсэл, хэрхэн олж ашигласан тухай янз бvрийн домог байдаг. Энэ нь улс vндэстэнд өөр өөрийн онцлогийг агуулсан байдаг ажээ. Нэгэн домгоор бол цайны модыг 5800 жилийн өмнө Шэнь Нун гэгч олж илрvvлжээ. Тэр эмийн ургамал олохоор янз бvрийн өвс туршиж явжээ. Тэр ямар нэг ургамал идтэл гэдэс ходоод нь их сайхан болсон гэнэ. Тиймээс хvмvvст тусалж, өвчнийг анагаахын тулд уг ургамлыг ашигласан гэдэг. Шэнь Нун 100 ургамлын тусламжтай, хvний биеэс 72 хорыг гадагшуулж чаддаг байжээ. Эдvгээ Хятадад Шэнь Нуныг цайны бурхан гэж тооцож, хvмvvст тvvнийг бэлэглэснийх нь төлөө талархаж байдаг ажээ. Цайг удаан хугацаанд зөвхөн эмийн чанартай хэрэглэдэг байжээ. Цай бэлтгэх дэг жаягийн тухай Лу Юй гэгч анх тодорхой бичжээ.Тан угсааны хаадын шинэ номд цайны гарал vvсэл, навчийг хэрхэн, боловсруулах, цай бэлтгэх хэрэгсэл, Шень Нуны vеэс эхэлсэн цайны мянган жилийн тvvхийг өгvvлсэн байна. Лу Юйгийг ачаар цай дэлгэрч, тvvнийг газар сайгvй хэрэглэж эхэлжээ. Энэтхэгт ч гэсэн цайны тухай өөрийн домог байдаг. Факир Дхарм гэгч цай хvнд ер бусын vйлчлэл vзvvлдгийг тохиолдлоор нээжээ. Тэр долоон жил унталгvй буддын бясалгал хийн суусан байна. Тэгээд жигтэйхэн ядарчээ. Хөдлөх ч тэнхэлгvй болсноос нэгэн бутны мөчрөөс гараараа барьж чангаан дэмжлэг авах гэтэл хэдэн навч гарт нь vлдэн хоцорчээ. Тэднийг амандаа хийн зажилтал ядарч суларсан нь арилж, тэнхээ тамир орсон гэнэ. Энэ мэт домог аль ч vндэстэнд яригдсаар иржээ. Цай дотроо маш олон төрөл байдаг үүнийгээ дагаад хөгжлийн шинэ шинэ шатыг буй болож байна. Эртний соёл иргэншилт Хятадын соёлд цайны соёл маш чухал байр сурь эзлэдэг үүнтэй хэн ч маргахгүй биз . Одоо та бүхэнд Мэн шань уулын цай нь яагаад ийм их нэртэй байдаг тухай тодруулан сонирхууляа.Мэн дин шан эртнээс аваад Сь чуаны баруун нутгийн рашаан хуртай газар гэсэн алдартай, энэ газарт жилийн дөрвөн улиралд сэврээ бороо үргэлжилж, манан хүдэн татаж, цайны мод ургахад маш сайн нөхцөл хангаж байдаг.Цайг уламжлалт технологиор хуурч болгож хуурахад заавал хатсан түлээ түлэх бөгөөд цай хуурах үед яамар ч гоо заслийн зүйлийг хэрэглэж болохгүй, эс тэгвэл нүүрэнд түрхсэн гоо заслын будаг буюу пүүндрийн үнэр цайнд орж, цайны үнэр амтыг өөрчилдөг байна. Цайны тариалан нь далайн түвшнээс 1400 гаруй метр өндөрт, хур бороо манан хүдэн ихтэй газарт байрлаж байгаа болохоор ямар ч өвчин хорхойн гэмтэлгүй, ерөөс тарианы хор хэрэглээгүй цэвэр байгалийх байдаг байна. Мэн шань уулын цайг боловсруулах явцад исгэсэн эсэхээр нь шар цай буюу ногоон цай гэж хоёр төрөлд хуваадаг юм. " Хуан яа" буюу шар навчит гэсэн цай бол Мэн дин шань уулын шар цайны доторхи охь содон цай юм. Мэн шан уулын ойр хавийн сияний хотод амьдарч байгаа хүмүүс нь энэ ууланд авиран, уулын оргилд гарч, тэндэх халуун цайг ууж суух сонирхолтой байдаг. Мэн шань уулын цай маш амттай, ялангуяа Хуан яа цайг уух тусам ууяа л гэж бодогдоод байдаг гэнэ. Эндэх цайны төрөл зүйл маш олон, үнэтэй ч бий, хямд ч бий, өтөлсөн залуу гэсэнгүй хэнд ч таалагдах цайтай ажээ. Мэн шань уулын цай нь өндөр ууланд, маш урт хугацаагаар ургасан болохоор цай маш элбэг шим тэжээл бүрэлдүүлж, хүний биеийн эрүүл мэндэд их тустай. Иймээс Сь чуанчууд олонх нь Мэн дин шаны цайг уух сонирхолтой байдаг юм байна. Сь чуаны хүн ард бие сувьлах талаар маш өргөн мэдлэгтэй эрүүл чийрэг хамгийн урт насалдаг үүнийгээ тэд тэнгэрийн ундааны ач тус гэж үздэг байна.