
Жинхэнэ бор зүрхээрээ авсан гэж хэлж болох түүний алтан медал амьдралыг нь хамгийн их аз жаргалд умбуулах нь гарцаагүй биз. Тэрээр одоо дөнгөж 24 хөн настай бөгөөд амьдралаа дөнгөж эхэлж байгаа нэгэн юм.
Одоо Улаанбаатарт хаа сайгүй салют буудуулж бараг л машин бүр Монгол Улсын тугийг намируулж, Шинээр баригдаж байгаа Номноогийн өндөр байшин, Шангри Ла хоёр дээр асар том Монгол улсын туг заларч байна. Тиймээ Монгол улсад энэ жил олон ч гайхмаар сонин үйл явдал боллоо. Хамгийн гол нь Монголчууд, Монгол улс нэгдэж нэгэн сэтгэлтэй болж чаддаг болжээ. Алт авчихсан юм чинь хөгжил дэвшил хаяанд байна залуусаа.