Wednesday, August 13, 2008

Элэг муудвал биед ямар шинж илэрдэг вэ?

Элэг хоол боловсруулах эрхтний нэг. Тиймээс өөрт зохисгүй хоол хүнс хэрэглэхийг анддаггүй. Элэгний үйл ажиллагаа ямар хэмжээнд байгааг нүд илэрхийлдэг. Тухайлбал нүд бүрхэж, хараа муудах, нүд загатнах, шарлах, мах ургах мөн толгойн баруун тал өвдөх, баруун ар далаар өвдөх, баруун хавирга дор хүндрэх, шилэн хүзүү хөших, даралт ихдэх, ууртай болох зэрэг шинжүүд илэрдэг. Элэг муу хүн өтгөн хийцтэй цай, буцалсан өтгөн аарц, халуун кофе, халуун ногоо, шоколад, утсаи хиам, утсан гахайн мах, загас, хоносон хоол, цуу, кетчуп, шарсан төмс, тарган хонины мах зэргийг хэрэглэхгүй байвал зохино. Харин алим, лийр, усан үзэм, загас, тахиа, үхрийн мах, төрөл бүрийн байцаанүүд, түүхий лууван, цагаан будаатай хоол хэрэглэвэл сайн.