Sunday, June 5, 2011

Үнсэлт

Жаргалтайгаар үнсэлцэнгээ урт наслаж, шүдээ хамгаалж, бас турж ч болох нь!
Үнсэлт бол жирийн зан үйл огтоос биш бөгөөд эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүний бие организмд маш олон эерэг нөлөө үзүүлдэг. Жишээ нь үнсэлдэхэд нүүрний 30 гаруй булчин оролцож ачаалал авдаг учир арьс тэнийж хамаагүй уян хатан болдог зэргийг олон судлаачид батлжээ.Тэгвэл үнсэлтийн бас нэгэн шинэ шидийг шүдний эмч нар тогтоосон байна. Тэд үнсэлцэх үед хүнээс өвөрмөц “тачаангуй шүлс” ялгардаг гэдгийг нотолжээ. Тэрхүү кальци фосфороор баялаг шүлс нь буйлны үрэвсэл болон шүд хорхойтохоос сэргийлдэг гэнэ.Мөн сувиллын эмч нар халуухан үнсэлтийн үед хүн 12 калорийг зарцуулдаг хэмээж байна. Хэрвээ ийнхүү өдөр болгон үнсэлцээд байвал жилийн дотор 1 кг жин хасна гэсэн үг. Маш өчүүхэн тоо шиг санагдаж болох ч ийм аргаар турна гэдэг аятайхан биш гэж үү? Зарим эмч, судлаачид хэдийчинээ их үнсэлцэнэ төдийчинээ нас уртасна гэж үздэг. Учир нь үнсэлдэх үед организмын хөгшрөх процесст оролцдог зарим нэг хортой химийн нэгдэл ялгарах явц удааширдаг байна.