Tuesday, October 26, 2010

Digestive System



Амны хөндий

Хоол боловсруулах эрхтний хамгийн энгийн шат бөгөөд хоол хүнсний зүйл бутлагдан жижиглэгдэн зөөлөрч гулгамтгай болж улаан хоолойгоор цааш дамжина.

Улаан хоолой

25-30 см урттай, булчинлаг эрхтэн. Амны хөндийгөөс улаан хоолойд орсон хоол, унд түүний булчинлаг давхаргын гүрвэлзэх хөдөлгөөний тусламжтайгаар цааш дамжиж ходоодонд хүрнэ.

Ходоод

Ходоод нь ойролцоогоор 1.5-2.0 литр орчим багтаамжтай хөндий эрхтэн бөгөөд орж ирсэн хоол хүнсийг задлан боловсруулах нэгэн шат дамжлагын эрхтэн юм


Элэг

Хэвлийн баруун дээд хэсэгт өрцний доор байрлана. Бие махбодод үүссэн болон гаднаас орсон хортой бодисыг хоргүйжүүлэх үүргийг гүйцэтгэхээс гадна, цөсийг ялгаруулдаг

Цөсний хүүдий

Лийр хэлбэртэй, цөсийг хадгалах үүрэгтэй ба хоол идсэний дараа цөсний хүүдий дээд зэргээр агшиж, цөсийг дээд гэдэс рүү ялгаруулна.

Нойр булчирхай

Бидний идсэн хоол хүнсийг боловсруулж, биед шингэхэд чухал үүрэгтэй олон төрлийн фермент бүхий шүүрлийг нарийн гэдэсний дээд хэсэгт ялгаруулдаг.

Гэдэс

Нарийн, бүдүүн гэсэн хоёр хэсгээс тогтдог. Нарийн гэдэс нь 4.5-6 м урттай бөгөөд хоногт 1800 мл шүүрэл ялгарна. Нарийн гэдсэнд хоол боловсрогдохоос гадна, түүний шимэгдэлт явагдаг.