Sunday, November 16, 2008

History of Perfume

Үнэрийг мэдрэх, өөрөөр хэлбэл гоо сайхныг хүртэн мэдрэх чадвар хүнд байгалиас заяасан хишиг юм. Хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд оюун ухаант хүн хийгээд түүнийг хүрээлэн байгаа орчноос хамааран соёлын асар их хөгжил явагдаж байсан гэлтэй. Хүн хэрэгцээг дагаж хөгжиж байсан дээрээс чамин тансаг бүхэнд татагдаж байсан байх юм. Жишээ нь: Уран зураг, уран баримал, дуурь, балет гэх мэт. Харин сүрчиг гэдэг нь хүний түүхэн бүтээл, тиймээс ч урлаг гэж хэлж болно. Сэтгэлийн гүнээс гарч ирэх тэрхүү илрэлийг дүрээр төлөөлүүлж буулгахыг урлаг гэдэг ба байгалийн түүхий эдээр хүний дотоод ертөнцөд нэвтрэх нэг урлаг бол үнэртэн хийгээд сүрчиг буюу.

Эртний Египетийн хаад, хатад агуу их хөгжлийн эрин үедээ өдгөөгийн бидний хэрэглэж заншсан үнэртэнг байгалиас нь шууд хэрэглэж эхэлжээ. Тэрхүү анхилуун үнэрт тосыг гоо сайхандаа хэрэглэж байсан нь үнэхээр сонин. Харин Сүрчиг буюу Parfum гэдэг үг нь Parfumes гэсэн латин үгнээс гаралтай. Энэ нь анхилам үнэрт ургамал, цэцэгсийг шатаан эвгүй үнэр дарах, мөн шашны үйлд хэрэглэж байсантай холбоотой ажээ. Харин үнэртний ертөнц Франц улсын түүхтэй салшгүй холбоотой билээ. Дундад зууны үед Францын эрхэмсэг хатагтай нар анхилам үнэрийг бээлийдээ шингээн хэрэглэдэг байсан, мөн гарамгай жанжин Напелеон Бонапарт тулалдаан бүхнийхээ өмнө цоо шинэ, өөр өөр төрлийн сүрчиг хэрэглэдэг байсан нь дайснууд нь түүний үнэрт ховсдуулдаг хэмээн үздэг байжээ. Гэвч энд өгүүлэх гэж буй түүхэн баримт нь үнэртний үйлдвэр Франц улсын Гресс тосгонд тэртээ 400 гаруй жилийн өмнө үүссэн билээ. Уг хотод 30 аж үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг ба дэлхийн гоо сайхны хэрэглээний гол түүхий эдүүд бэлтгэгддэг байна. Тэд өөрт байхгүй түүхий эдээ Европын бусад улс орон, өмнөд Америк, Араб, Хятад, Энэтхэг зэрэг улсаас импортлодог. Нэгэн сонирхолтой мэдээнээс үзэхэд томоохон фирмүүдийн үнэртний үйлдвэрлэлийн бүх л үе шат патентлагдан, нууцлагдсан байдаг байна. Үнэртний урлагийг Америкийн, Европын гэсэн хоёр урсгалд хуваан үздэг.

Европын урсгалыг өнө эртний түүхтэй, үнэртний цуглуулга нь олон төрлийн найрлага, үнэрийн асар их баялаг мэдрэмж, хэлбэлзэл, бололцоотой савлагааны дизайн нь маш нарийн агаад үйл нь хялбар биш юм. Америк маягийн үнэртний онцлог нь туйлын энгийн атлаа цоглог, спорт маягийн, Европ төрөлтэй харьцуулахад орчин үеийн нийтлэг хамгийн гол нь тансаг байдаг билээ. Үнэртэн сүрчиг нь цэвэр байгалийн гаралтай ургамал цэцэгсийн хандаас гаргаж авдагт оршиж байсан бол 1920-иод онд үнэртний хөгжлийн хувьд шинэ шат бий болж Альдегид хувьсгал гарсан түүхтэй. Альдегид хувьсгал буюу 100 хувь химийн найрлагатай түүхий эд үйлдвэрлэлд нэвтрэн орж ирснээс хойш үнэртэнг ерөнхийд нь хоёр хуваадаг болсон.

1. Байгалийн цэвэр түүхий эдийн шинжтэй 2. Альдегид буюу 100 хувь химийн шинжтэй Цэвэр байгалийн түүхий эдээс бүрдсэн найрлагатай үнэртэй сүрчиг ховор хийгээд үнийн хувьд өндөр байдаг. Жишээ нь нэг литр сарнайн цэвэр охь 78,525$ байдаг байна. Мөн түрхэсний дараа гурав өөр нотоор хувиран үнэртдэг гайхалтай онцлогтой гэдгийг та мэдэх үү 1. Top Note буюу эхэн үнэр: 15-20 мин

2. Heart Note буюу дунд үнэр: 3-4 цаг

3. Base Note буюу төгсгөл үнэр: хувцас, биед шингэж үлдэх үнэр. Хуурамч бүтээгдэхүүний хуьд мэдээж дээрхийн адил хувиран өөрчлөгдөх чадваргүй байдаг билээ. Үнэртний орц, найрлага, концентрацын хувьд гэвэл онолын хувьд спирт, ус, эфирийн тос, альдегид дөрвийн “нэгдэл” хүний гоо сайхан, чамин хэрэглээний гүйцээлт болдог гэж тодорхойлогддог.

Үнэртэй усыг бүтээхэд оролцдог анхилуун үнэрт бодисуудыг ургамлын, амьтны химийн найрлагатай гэж ангилан, ихэнх түүхий эдийг янз бүрийн цэцэгсээс гарган авдаг. Өдөр тутам бидэнд хамгийн ойр байдаг цэцгээс эхлэн хамгийн ховор нандин бүх цэцэг өөртөө дахин давтагдашгүй өвөрмөц, сайхан содон үнэрийг агуулж байдаг билээ. Мэлрэг, сарнай, нил, замбага цэцгүүд нь чухал түүхий эдийн тоонд ордог байна. Харин спиртийн найрлага нь үнэрийг муутгахгүй хадгалах, хурдан тараан ууршуулах, мөн үнэрийн хувирал болох нотонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Усны найрлага нь мэдээж шингэлэх, тус бүр үнэрүүдийг тусгаарлан салгах зориулалттай. Харин үнэртэн сүрчгийг найрлага савлагаанаас огт хамааралгүйгээр тусгай нарийн концентрацын ангиллаар тодорхойлно

1. Parfum буюу Охь 5мл-15мл савлагаатай 20-25 хувь Зөвхөн эмэгтэй хүнд зориулагдсан байна.
2. Eau De Parfum буюу сүрчиг 15 мл-100 мл савлагаатай. 15-20 хувь Зөвхөн эмэгтэй хүнд зорулагдсан байна.
3. Eau De Toilette буюу үнэртэй ус 30 мл-125 мл савлагаатай. 7-14 хувь Эмэгтэй, эрэгтэй хүнд зориулагдсан.
4. Eau De Cologne буюу Колны ус 30 мл-125 мл савлагаатай 10-15 хувь Эрэгтэй хүнд зориулагдсан. /Германы Колн хотын нэрээр нэрлэгдсэн үнэртэн./
5. Body Spray /Deodrant/ буюу биеийн чийгшүүлэгч 100мл-200мл савалгаатай.
6. Body Cream /биеийн тос/ 3-8 хувь
7. Body Lotion /биеийн сүүн шингэн/ 3 хувь
8. Body Powder /биеийн пүдр/ 3-8 хувь
9. Shower Gel /шингэн саван/ 3-6 хувь
10. After Shave Lotion /сахлын ус/ 3 хувь
11. After Shave Balm /сахалын тос/ 4 хувь
12. Eau De Toilette Alchohol Free спиртгүй үнэртэй ус Судасны гол гол төвүүд нь үнэртэн түрхэх хамгийн тохиромжтой цэгүүд болдог. Энэ цэгүүд нь бугуй, цээж, чихний ар тал, тохойн урд хэсэг зэрэг болно. Энд биеийн дулаан хамгийн тааламжтай, тогтмол хэмжээнд байдаг тул түрхсэн үнэртэн удаан хадгалагддаг. Өнөөдөр үнэртний үйлдвэрүүдэд үнэрлэх чадвар бүхий тусгай машин байдаг ч хүнээс давуу үнэрлэх тийм машин одоо хүртэл бий болоогүй тул үнэрлэх чадвартай нь зөвхөн хүн та бид билээ. Өнөө үед 20000 орчим алдартай өнгө байгаа бөгөөд дэлхийн үнэртэн үйлдвэрлэгчид уг өнгөнүүдээс зөвхөн таньд зориулсан үнэртнийг гаргахаар ажиллаж байна.